Showing posts with label нэгэн санаа. Show all posts
Showing posts with label нэгэн санаа. Show all posts

2013-09-06

Аз жаргалтай амьдралд хэрэгтэй 20-н чанар

Written by David B. Bohl of Slow Down Fast.



Сайн сайхан амьдралыг та хэрхэн тодорхойлж байна вэ? Энэ нь Таны хуримтлуулсан мөнгө, эд хөрөнгийг, эсвэл үр удамдаа үлдээж буй эд хөрөнгө, мөнгийг хэлэх үү? Ихэнх тохиолдолд бид бүхэн сайн сайхан амьдралыг материаллаг эд хөрөнгө талаас нь харж дүгнэдэг.  Олон сая хүмүүс энгийн амьдралаар амжилттай, элбэг хангалуун амьдарч яваа. Тэд санхүүгийн хувьд баян тансаг биш ч тэдний амьдрал нь баян, элбэг хангалуун байдаг.

Тиймээс бид сайн сайхан амьдрахын тулд, эргэн тойрныхондоо эерэг нөлөөлөл үзүүлэхийн тулд юунд тэмүүлэх ёстой вэ? Сайн сайхан амьдрахад  нөлөөлөх чанаруудыг жагсаавал:

1. Чин сэтгэл. Үйлдэл болгондоо чин сэтгэлээсээ ханд. Бусдыг хуурах эсвэл гайхшруулах гэж бүү хичээ. Өөрөөрөө бай. Өөрийнхөө үнэ цэнэ, итгэл үнэмшилдээ тулгуурлан зөв гэсэн зүйлээ хий. Өрөөлийг дууриах бус өөрөөрөө байхад тань хүмүүс хэрхэн хүлээж авахыг хараад та гайхширна даа.
Sincerity. Be sincere in your actions. Don’t try to deceive or impress others. Be yourself, and do what you feel is right based on your values and beliefs. You will be surprised at how people accept you when you stop trying to be someone you aren’t.

2. Хуурамч бус чанар. Хийж буй зүйлдээ  жинхэнээсээ хандах хэрэгтэй. Таны үйлдэл  таны үгнээс илүү тод илэрхийлэл болдог.  Болоод өнгөрсөн явдалд сайнаар ч тэр муугаар  ч тэр бүү хачир нэм. Ам ажил хоёрыг бүү зөрүүл.
Unfeigned. Be genuine in what you do; your actions speak louder than your words. Don’t falsify or embellish events that may have happened. Don’t say one thing and do the other.

3. Илэн далангүй чанар. Хийж бүтээхдээ урам зориг, тэмүүлэлтэй байж, түүнийгээ харуул. Амьдралд зорилготой бөгөөд зорьсон тэмүүлсэн бүхэндээ хүрэх чадвартай бай. Гэр бүл, найз нөхөд, нийгэмд өөрийгөө зориулж аль болохоор сайн эцэг, нөхөр, эхнэр, ээж, найз, хөрш байхын төлөө зүтгэ.   
Wholehearted. Be enthusiastic about what you do. Show it. Be committed to life and everything that you set out to accomplish in life. Devote yourself to your family, friends, and community and commit yourself to being the best father, husband, wife, mother, friend, and neighbor you can be.

4. Шударга зан. Өөртөө болон бусдад хандахдаа үнэнч бай. Бусад хүмүүс өөртөө тань харьцахад тэдэнд нэр төртэй, хүндлэл хүлээсэн, энгийн гэдгээ харуул.  Хэлсэн болгоноо хийж харин амьдралаа дээшлүүлэхийн тулд луйвар, хууран мэхлэлт бүү хий.  Ёс зүй, суртахуун,  нэр төр Таны чиглүүлэгч байг.
Honest. Be honest in your dealings with yourself and with others. When others interact with you, let them see someone who is reputable, respectable and genuine. Do what you say you will do and never use fraud or deception to get ahead in life. Let ethics, morals, and honor be your compass.

5. Үнэн сэтгэл. Хэн нэгэнд аливаа зүйлийг зориулж хийхдээ, эсвэл хэн нэгэн чамд юм хийвэл  та талархал, сэтгэл хөдлөлөө нээлттэй, ил тодоор илэрхийл.  
Heartfelt. When you do something for someone, or they do something for you, let your thanks and emotion be openly and outwardly expressed towards them.

6. Дотно сэтгэл. Шударга, халуун дотно, оргилуун хувийн зан чанарыг эргэн тойрны хүмүүстээ харуул. Тэдэнд дотоод сэтгэлээ нээлттэй байлган бусдыг мөн адил үнэн төрхөөр нь байлгахыг хичээ.
Hearty. Be someone who displays an honest, warm, and exuberant personality to those around them. Let your feelings show and let them be genuine when they do.

7. Даруу зан. Өөрөө бусдаас болон өөрийнхөө эргэн тойрон байгаа хүмүүсээс илүүд бодож бүү амьдар. Даруу бүрэг зан нь онгироо хөөрүү зангаас илүүтэйгээр урт хугацааны  нөлөөллийг хүмүүсийн сэтгэлд үлдээдэг.
Humility. Don’t lead a life thinking you are better than others or are superior to those around you. Modesty and humbleness will leave a far more ever lasting impact on people than trying to show off.

8. Зарчимч чанар. Өөрийнхөө чин зүрхийг дагаж, зөв зүйтэй гэж бодсон зүйлийг хийхдээ өрөөлийн үг болон нөхцөл байдалд бүү авт. Бусдад үлгэж жишээ харагдах нэгэн байж, ёс суртахуунаа материаллаг зүйлээр худалдахаар хэн нэгэн бус бай.
Personal integrity. Always follow your heartfelt values, and never let a situation or anyone steer you away from doing what you know is right. Be someone that people can look up to and respect and not someone who trades his or her moral values for material gains in life.

9. Илүү хардаггүй чанар. Өөрийнхөө үнэмшил, ёс суртахуун, үнэ цэнэ, үйлдэлдээ итгэлтэй байж бүү “худалдагд”.  Гадны нөлөөлөлд өөрийгөө бүү хордуул.
Incorruptibility. Let it be known that you stand firm for what you believe in and that your morals, values and actions are not for sale. Don’t let outside forces corrupt the person you are.

10. Ухаалаг бодол. Амьдралд эрүүл ухаан, сайн мэдрэмжээр ханд. Өөрийн бодол санаагаа өрөөсгөл хандлага, сэтгэл хөдлөлөөр бүү сэвтүүл.  
Sound. Show good judgment and sense in life. Don’t let prejudices or emotions cloud your judgment.

11. Хоёргүй сэтгэл. Амьдралынхаа хүсэл зорилгодоо анхаарлаа хандуул. Харьцаж буй бүгдэд өөрийнхөө бүрэн, бүрэн төвлөрсөн анхаарал халамжийг зориул.  
Whole. Be focused on what you want to achieve in life. Give everyone you interact with your complete and undivided attention.

12. Эелдэг зан. Эргэн тойронд буцалж байхад Та ааш зан сайтай байх хэрэгтэй.
Courtesy. Practice good manners even though others around you may not.

13. Боловсон харьцаа. Зөөлөн ялдам зан, хүндлэл амьдралд маш хэрэгтэй. Таны ийм харьцаа нь бусдад нөлөөлж бусад хүмүүс өөрсдөдөө эелдэг ялдам зан, хүндлэлийг шингээн улмаар цааш нийгэмд түгээдэг.  Бусдад эелдэг хандана. Бусдыг ярьж байхад бүү тасал, өөрийнхөө ярианд бүү авт.
Civility. Graciousness and respect go a long way in life. What is more, they are viral – when people see you doing it they are more apt to practice civility themselves. Be kind to others and extend courtesy towards them. Don’t interrupt people when they speak and don’t dominate the conversation.

14. Мэргэн ухаан. Ухаан билгээ дээшлүүл. Хүмүүсийн дотоод чанарыг ойлгож, бид бүхний магадгүй хэвшил болсон нөхцөл байдлаас өөр нөхцөл байдлыг хэрхэн ойлгох тухай суралц.
Wisdom. Gain from the wisdom that is inside you. Understand the inner qualities of people and learn how to understand situations that might be different than we are used to.

15. Өгөөмөр сэтгэл.  Бусдад , ялангуяа хүндэтгэл хүлээдэггүй нэгэнд хүртэл эелдэг, зөөлөн, тэвчээртэй ханд. Чамд тус хүргэсэн эсэхээс эсэхээс үл хамааран бусдад гар сунгаж тусалж сур.
Charity. Practice kind, gentle, and compassionate treatment of others – especially those who may be undeserving. Learn to extend a hand to help others, even though they themselves may not have helped you.

16. Бусдыг ойлгох. Хүн бүр өөр бөгөөд таныхаас өөр харилцан адилгүй чанар итгэл үнэмшилтэй байдгийг ойлгох хэрэгтэй. Хэлүүлэлтгүй эсвэл сануулалтгүйгээр бусдын бодол санаа, дотоод сэтгэлийг ойлгоорой.
Empathy. Be aware that each person is different and may have different values and beliefs than those that you hold. Be understanding of the feelings and thoughts of others without having to be told or reminded of them.

17. Нөхөрлөл, ойлголцол. Өөрийн сэтгэл зүрхийг бусадтай хуваалцаж  бусдын дотоод сэтгэлийг нөхцөл байдлыг ойлгох хэрэгтэй. Бусдын оронд өөрийгөө тавиад үз.
Sympathy. Share your feelings with others and understand the emotional situations that people go through. Put yourself in their shoes.

18. Энэрэнгүй сэтгэл. Хэн нэгэнд гай зовлон учирвал  тэдний зовлон шаналалыг нимгэлэн сайн санааны тусламжийн гараа сунгана.    
Compassion. When someone is in distress, reach out with a genuine interest in helping alleviate their suffering.

19. Нинжин сэтгэл. Өөрийгөө бодолгүйгээр бусдын тухай бод, тэдэнд санаа тавь. Хариу горьдолгүйгээр бусдын төлөө сайн үйлс бүтээ.
Altruism. Think of others without thinking of yourself. Do good things for people without expecting something in return for yourself.

20. Уужим сэтгэл. Амьдралд өгөөмөр ханд. Өөрийнхөө цаг хугацаа, мөнгө, мэргэн оюунаа зориул. Бусадтай хуваалцсанаар бусдад амьдралын үнэн баяр баясгалан, онцгой үйл явдлуудыг ойлгуул.
Magnanimous. Be generous in life. Give of your time, money and wisdom. Share with others so they can see the true joy and adventures of life themselves.

Эдгээр зан чанарууд нь хүнийг сайн сайхан амьдралд хөтөлдөг. Хүн бүрийн үзэл бодол өөр байх нь мэдээж. Таны бодол?
There are the qualities I think helps lead a person to life a successful life. Clearly everyone's views will differ, as they should. What are some qualities that you think define success in life?


Мэдээллийг http://www.dumblittleman.com  сайтнаас монголчилов. Үг үсэг, найруулга, орчуулгын алдаатай байж болзошгүй тул уучлал хүсье. Тиймээс ч англи хувилбарыг хамтад нь оруулав.

2013-08-29

Амлалт ба Форд

2013 онд Форд компани АНУ-д 6500 ажлын байр шинээр бий болгосон байна.

Хэдхэн жилийн өмнө хямрал нүүрлээд Америкчууд Америкийн том том үйлдвэрүүд нь хямд ажиллах хүчний улмаас Япон, Хятад, Мексикт үйлдвэрлэл явуулдаг гэж хэл ам  хийж байсан билээ. Хямралын улмаас маш олон үйлдвэрлэл үйлчилгээ хаалгаа хааж байсан. Автомашины Форд төдийгүй  Gеneral motors, Chrysler гэх мэт Америкийн компаниуд дампуурахад хүрч байж билээ. Тэр үед автомашины салбараа авч үлдэхийн тулд бөөн бөөн зээлийг амлалтын хамт өгч байсан юм. Тэр үед Форд компани нь 2015 он гэхэд 12000 ажлын байрыг АНУ-д бий болгоно гэж амалчихаж.

Тэр амлалтынхаа дагуу 550 сая ам долларын хөрөнгө оруулалтаар Детройдод шинэ Форд Fusion машиныг угсардаг үйлдвэрт 1400 ажлын байр шинээр буцааж бий болгожээ. Уг нь Форд Фусион маркийн машиныг Мексикт угсардаг байснаа Америктаа шинээр байгуулсан байна. Энд өмнө нь машин угсрах үйлдвэр байсан бөгөөд "дампуураад" хүрээд байсан юм.

Сэргэнэ гэж энэ дээ...
Амлалтандаа хүрнэ гэж энэ...

2010-11-29

Дарга нарт зориулав

Энэхүү бичлэгийг бичих болсон шалтгаан нь манайдаа гайгүйд ордог нэгэн М-ээр эхэлсэн компаний үйл ажиллагаанаас болсон юм. Тухайн компани нь хувийн нилээдгүй нэр хүндтэй компани бөгөөд ажил үйлс нь ч давгүй байгаа болов уу гэж бодож байна. Гэхдээ тухайн компанид ажилладаг ажиллагсад нь цаг наргүй ажилладаг ба ажилчдын зүгээс менежер болон даргадаа ханддаг хандлага нь их тааруухан буйг олж мэдсэн юм. Удирдлагууд нь ажилчидаа цаг наргүй шахаж ажилласнаар, мөн хувийн асуудалд нь хэт хутгалдсанаар, тэгэх ингэх ёстой гэж хуурмаг шаардлага тавьснаар, хов живийн чанартай зүйлийг хэт ярьснаар, буруу удирдлагын арга барилаар ажилласнаар ажлын давхардал үүссэн, хэн юу хийхээ мэдэхгүй байгаа зэргээс шалтгаалан ажилчид дундаа нэр хүндээ алдаж улмаар ажлаасаа гарах бодолтой хүмүүс олон болсон байна. Тиймээс ажилчид нь амьдрал л хойно таг дуугүй ажиллаад цалингаа аваад тэгсхийгээд байх болсон. Тэр хамт олонд багийн хамтын ажиллагаа дутагдаж буй ба түүнийг зохицуулж чадахгүй буй нь тухайн хамт олны удирдлага, менежерүүдийн буруугийнх юм.

Баг хамт олонд тулгардаг түгээмэл асуудлууд
Багийн удирдлага буюу дарга нар баг/хамт олныхоо ихэнх гишүүдийг өөрсдийнхөө үзэмжээр сонгож бүрдүүлдэг байна. Үүний улмаас ажлын зарим хүрээнд давхардал үүсч, зарим хүрээнд дутагдал бий болж багийн зөв харьцаа алдагддаг.
Зарим удирдлагууд, дарга нар нь өөрсдийнхөө хүч, чадвар ба үйл ажиллагааныхаа чиг үүргийг ухамсарлаж ойлгодоггүй байна.
Харьцаа нь алдагдсан багийн гишүүд хувийнх нь авьяас чадварыг ашиглаж чадахгүй байгаад гоморхдог.
Багийнхаа гишүүдийг сайн мэдэхгүй, тэдний хэрэгцээ шаардлагыг ойлгохгүйн улмаас зарим удирдагч, дарга нар ажилчид, багийн гишүүдээ хэрхэн бадраах, идэвхжүүлэхээ мэддэггүй.
Багийн гишүүд, ажилчид нь тухайн баг/хамт олон нь боломжтой, зөв хэлбэрээр ажиллахгүй байгааг мэддэг. Тэд бие биендээ ажил үүрэгтээ талархах биш харин ч асуудалтай байгаагаа олж хардаг.
Танай баг дараахь асуудлуудтай тулгарч байвал баг/хамт олноо шинээр бүрдүүлэх хэрэгтэй:
• Бүтээмж, үр дүн буурах
• Гомдол
• Гишүүд хоорондын үл ойлголцол, маргаан
• Тодорхой бус зорилтууд
• Ажил хэргийн төөрөгдөл, гацаа
• Турших, өөрчлөх, аз сорих байдал
• Үр дүнгүй уулзалтууд
• Идэвхи санаачилгагүй байдал
• Сул дорой харьцаа холбоо
• Итгэл алдарсан байдал
• Ажилчид нь ажлынхаа үнэлгээнд сэтгэл дундуур байх
• Хүмүүс ойлгохгүй эсвэл зөвшөөрөхгүй шийдвэр гаргалт
Эдгээр асуудлуудыг хэрхэн шийдэх хэрэгтэй вэ?
Багийг бүрдүүлэхдээ гишүүд болгоныг хамруулах шаардлагатай. Хамгийн түрүүнд асуудлыг шинжлэн судлах уулзалт хийнэ. Энэхүү уулзалт нь тасалдалгүй, садаа бэрхшээлгүй байхаас гадна удирдагч/дарга та багаа бүрдүүлэх ажилдаа чармайн ажиллаж байгаа харуулах хэрэгтэй. Энэхүү ажил хэргийн үед ямарваа нэгэн асуудал хүндрэлийг засах үйл явц биш бөгөөд ирээдүйн төлөвлөгөөгөө гаргахын тулд сайн болон муу бүхий л асуудлуудыг гаргахад оршдог. Та бүхэн юу нь болж, юу нь болохгүй байгаагаа болон та өөрөө, мөн харилцан хоорондоо, бусад баг хамт олонтой хэрхэн хамтын ажиллах талаараа олох ёстой юм. Хэрвээ нүсэр баг/хамт олонтой бол цөөн тооны ажлын хэсэг болгон хуваах хэлбэрээр ярилцан холбон эцэст нь нэгтгэн дүгнэлтээ хийх хэрэгтэй.
Шинжлэх уулзалтын эхний шат нь санаа цуглуулах явц юм. Хөндлөнгийн асуудал, хүндрэлүүд, санаа бодлоо бүү холилдуулан цацаарай. Бүх асуудлууд тодорч бүгдэд тодорхой болсны дараа багаараа аль нь чухал, холбоотой асуудал болохыг тодорхойлох нь чухал.
Дараа нь төлөвлөх, хуваарилах, нөөц баялаг, журам дүрэм, ажил хэрэг болон баг хамт олноороо хэрэгжүүлэх үйл ажиллагаа зэрэг бүхий л асуудлууудаа төрөлжүүлэх нь зүйтэй.
Бүх мэдээллүүдээ төрөлжүүлснийхээ дагуу асуудлуудаа шийдвэрлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан ажиллах шаардлагатай.

Эцэст нь, төлөвлөсөн үйл ажиллагаагаа үр дүнтэй хэрэгжүүлэх нь хамгийн чухал юм.

мэдээллийг : http://www.depts.ttu.edu/aged/leadership/leadtem.htm

2010-08-19

3000000 :) 20100110

Юуны өмнө би таньд инээмсэглэл бэлэглэмээр/илгээмээр байна. Хамгийн хялбар бөгөөд энгийн арга нь :) илгээх гэдэгтэй та санал нэгдэх байх. Энэ нь дэлхий нийтэд түгэн тархсан Smiley face/Happy face-ийн нэгэн хэлбэр юм. Инээмсэглэж буй, аз жаргалтай хүнийг илэрхийлэх, мөн ойлгох хамгийн энгийн арга бол Smiley face.

Инээмсэглэл, баяр жаргалын илэрхийлэл болсон энэхүү тэмдэгт/лого нь зарим улс оронд зохиогчийн эрхтэй боловч дэлхий нийтийн хэмжээнд маргаантай байдаг юм байна. Учир нь энэхүү тэмдэгт нь, улмаар инээмсэглэл, аз жаргал, баяр баясгалан нь дэлхийн хүн бүрийн өмч байгаад оршиж болох юм. АНУ-д зураач Harvey R. Ball 1963 онд сурталчилгааны зориулалтаар анх зурсан гэж үздэг бол Европын зарим улсуудад Францын Franklin Loufrani 1971 онд сонин сэтгүүлд сайн сайхан мэдээ мэдээллийн буландаа зориулж зохиогчийн эрхийг нь авсан хэмээн тус тус үздэг юм байна. Ер нь дэлхийн 100 гаруй улс оронд үйлчилгээ, барааны 25н төрөлд хууль эрхийн дагуу ашиглагддаг гэнэ.

Бид бүхэн 4 дүгээр сарын 1-нийг Инээдмийн өдөр гэж тэмдэглэж ирсэн. Инээдэм гэдэг нь инээмсэглэлээс өөр утгатай ба инээдмийн өдрийг манайхан шоглох, хуурах утгаар өргөн тэмдэглэдэг. Харин Дэлхий нийтийн инээмсэглэлийн өдрийг 1999 оноос тэмдэглэж ирсэн бөгөөд энэ нь жилийн World Smile Day® 2010* нь 10 дугаар сарын 1-нд "Do an act of kindness. Help one person smile"! буюу "Сайн үйлс бүтээцгээе. Хүнд инээмсэглэл бэлэглэе" (утгачилсан) уриан доор тэмдэглэх юм байна.

Тэмдэглэхийг уух, идэх, наргих, цэнгэхээр бодож дүгнээд бидэнд тэмдэглэх өдөр мундсан биш гэж хэлэх нэгэн байж л байгаа. Гэхдээ зөв талаар нь бодъё. Инээмсэглэлийг гэр бүлийн аз жаргалын эх үндэс хэмээн тэр өдөр гэр бүлийн жаргалыг эрхэмлээрэй. Ашгүй сар бүрийн 1нд согтууруулах ундаа зардаггүй нь таарч буй нь бидэнд улам ч азтай хэрэг юм. Мөн ахмадын өдөр ч таарах байх. Магадгүй УИХ-ын намрын чуулганы нээлт ч юм уу...

Бид яагаад энэхүү өдрийг тэмдэглэж болохгүй гэж, Бид яагаад "Сайн үйлс бүтээцгээе. Хүнд инээмсэглэл бэлэглэе"-ээс хойш сууна гэж. Тэмдэглэлт өдрийг хэрхэн тэмдэглэх талаар манайханд илүү үг хэрэггүй ч эндээс ганц нэг санааг бичих юм гэсэн юм:

- Төрийн болон төрийн бус, улс төрийн, ашгийн бус, олон нийтийн зэрэг бүхий л шатны байгууллагууд, мөн хэвлэл мэдээллийн байгууллагууд, хувийн хэвшлийнхэн оролцон "Инээмсэглэл" сайн үйлсийн аян зохиож болох мэт... Жишээ нь: Төрийн 38**н байгууллага тус бүр төрийн бус олон нийтийн 38**н байгууллага, эсвэл холбоо, нийгэмлэгтэй хослон хамтран ажил зохиож болох юм. Энэ нь байгууллагуудын хамтын ажиллагаанд түлхэц болж ч мэдэх юм.
- Хаа нэгтээ хууль ёсных нь дагуу "Хандивын сан" тухайн өдөр хэн нэгнийг өчүүхэн ч атугай баярлуулж болох мэт. Жишээ нь: Монголынхоо ирээдүй хөгжлийн илэрхийлэл болгон 3000000 эсвэл 20100110 төгрөг цуглуулаад Эх нялхсын төв, эсвэл Төрөх эмнэлэгт хандивлаж болох шүү дээ. (Хандивын сангийн үйл ажиллагаанд худалч, хулгайчид оролцохгүй байх хэрэгтэй. Тэд хандив сайн өгөх өдөр байх)..

- Тэр загнуулаад муулуулаад байдаг улс төрчид нь ядахдаа нэгэн сайн үйлс бүтээх, харин сонгогчид тэр өдөр гишүүнээ, төр засгаа муулахгүй байх... УИХ-ын эрхэм гишүүд, сайд дарга нар багшраад багтахгүй буй тооны их дээд сургуулиуддаа зочилон тухайн сургуулийн сурагч оюутнуудад ямар нэгэн сонирхолтой (улс төр биш, мөн хэрүүл уруулын тухай бус) сэдвээр 38**н минутын лекц уншиж дараа нь 38** минутын ярилцлага хийж болно шүү дээ.

- Блогчид сар биш юм аа гэхэд ганц тэр өдрийг "positive" бичлэгийн өдөр болговол...
- Шоу, хошин шогийнхон "Хамгийн сайхан инээмсэглэдэг" мисс, залуу, хөгшчүүдийг шалгаруулж болох шүү дээ...
- Баар савнууд, хоолны зэрэг үйлчилгээний газрууд чухам л Инээмсэглэл-ээр үйлчилж 38**н хувийн хөнгөлөлтүүд гаргаж болох ч юм шиг... гэх мэт..


Сайн үйлс хэзээ ч багадахгүй ба Инээмсэглэл нь хэзээд үнэгүй байдаг. Гурван сая инээмсэглэлийн төлөө урагшаа, Монголчуудаа!

3000000 :) 20100110 (үүнийг 38н хүнд send хийгтүн. Тэгвэл Таньд жаргалтай үйл явдал тохиох болно :)

* хэрвээ энэхүү өдрийн, байгууллагын элч-төлөөлөгч болохыг хүсвэл тухайн хаягаар ороод харилцахад болох юм билээ.

** 38 тоог binary system-д шилжүүлбэл 100110 гэсэн тоо гарах болно.

:) Бусдад Та инээмсэглэл бэлэглээд хариуд нь ЭНЭ бэлгийг хүртэнэ.

2010-07-25

Цэцэрлэгт хүрээлэн...

Дахиад энэ өдрийн мэнд.

Америк орныг дурсахгүй байхын аргагүй хэдэн зүйл (бөглөрөөгүй хурдны зам, цэцэрлэгт хүрээлэн, цэвэр цэмцгэр орчин, тайван сэтгэл өег алхаад зугаалах газрууд, тамхигүй орчин гэх мэт) байна аа. Уг нь Монголдоо ирээд сэтгэл санаа амар, тайван, сайхан байгаа ч үнэндээ зарим зүйлийг үгүйлээд байхын...

Халуун наран шарсан өдөр, эсвэл бороо хуртай намуухан өдөр... энэ бүгдэд заавал нэг зүйлийг үгүйлээд байхын.. Энэ нь цэцэрлэгт хүрээлэн...

Охиноо, ээжийгээ дагуулаад салхинд гаргах гэсэн очих газар цэцэрлэгт хүрээлэн үнэндээ байхгүй юм. Зуслангийн газрыг эс тооцвол шүү дээ. Зусланд ч гэсэн бас учир утгатай байх болов уу гэж бодно.
















Наадмаар морь үзээд нэгэн микрогоор буцаж явахдаа нэгэн хос жуулчидтай таарсан юм. Тэд нар манай нутагт ирээд 3 хонож буй бөгөөд үлдсэн ганц өдөртөө Улаанбаатарт юуг үзээд хаана очоод түр амарч зугаалж салхинд гарч болохыг асуудаг юм байна. Надад бодоод бодоод хэдэн жуулчдын амралтын газруудаас өөр хэлэх газар байсангүй.
Нэгэн сайхан налгар өдөр өглөө эртлэн ээжийгээ дагуулан Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнд очиж сонирхлоо. Хэдэн жилийн өмнө цулгай талбай дээр солонгосын хөрөнгө оруулалттай баригдах энэхүү цэцэрлэгт хүрээлэнгийн нээлт нь болоход оролцож байснаа нэг дурсан санахад сайхан байлаа хө. Ээж минь Бурхандаа залбирч мөргөөд завгүй өнгөрөөв... Би ч бас даган баяслаа.
Энэхүү цэцэрлэгт хүрээлэн байгаа нь сайхан боловч олон түмэндээ, гадаадын жуулчдад хэрхэн харагдах, үйлчилгээ хэрхэн явуулах, цэцэрлэгт хүрээлэн утгаар нь хадгалах, хөгжүүлэх тал дээр үнэн дутмаг байлаа. Нэгэн хийдийн харьяанд байдаг бололтой юм билээ. Сүсэгтэн олон мөргөл хандив өгч байгаа л харагдахын.. Харуул хамгаалалттай бололтой юм бас. Гэвч цэцэрлэгт хүрээлэн гэхээсээ илүүтэй зүгээр л Бурханы хөшөө мэт санагдлаа. Цэцэрлэгт нь зүлэг ургасан зүйл алга. Энд тэндгүй хог. Хүүхдийн тоглоом гээд хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүй хэдэн цементэнд угласан төмөр тоглоом, тэр нь ажиллагаагүй. Бурханы хөшөөний доор байрлах нэгэн танхимд нь борооны ус гоожоод хаалттай. Тэрхүү танхимын Бурханы хөрөгнүүд нь, үзмэрүүд нь тоос шороонд дарагдчихсан. Үнэн гундуй харагдсан. Зурагнаас та бүхэн өөрсдөө дүгнэлт хийнэ бизээ:




Улаанбаатар минь цэцэрлэгт хүрээлэнтэй болох болоогүй юу?




Өө тийм. Аргаа бараад ээжийгэээ дагуулан тунгалаг Туулынхаа хөвөөнд очиж салхилав аа.
Ээждээ олбог дэвсэж өгөөд голынхоо урсгалыг хараад сайхан сууж байтал хажуу дээхэн талд машинтай хэсэг нөхөд ирээд шууд л машинаа угааж эхлэв. Би ч дуугай байх биш "та нар иргэж болохгүй" гэж хэлтэл "хэн юм чи! байцаагч юм уу хаашаа юм" гээд хэдэрлэв. "Хэн ч бишээ. Заавал байцаагч хэлэх ёстой юм уу" гээд маргаж эхэлтэл тэд нарч дуугай, ээж ч намайг "хүнтэй битгий мууд боль" гээд болиулав...

*зурагнуудыг гар утсаар авсан болно.

2010-02-15

Цагаан сар болон би Төвд хүн биш....

Юуны өмнө Цагаан сарын мэндийг Та бүхэндээ дэвшүүлэх нь зүйтэй байх.

Уламжлалт баяр золголт ёслол, бууз, идээ будаа, бэлэг сэлт гээд бүгдээрээ л дор дорын ажилтай гялалзаж байгаа байхаа гэж итгэж байна...

Уламжлалт баяр тул инээмсэглээд л угтана аа...

Өө тийм зам мөрөө гаргаж, зохих номнуудыг уншуулсан байхаа гэж найдаж байна бас...

Цагаан сараас төсөөрөөд хэдэн жил боллоо. Өмнө нь бол Цагаан сарын албан ёсны үүрэгт ажлуудыг гэрээсээ бусад орчинд хийгээд ирсэн л дээ. Том жижиг (том шүү бас жижиг ч) Цагаан сарыг тэмдэглэсээр бас тэмдэглэхэд хөл гар оролцсоор ирсэн... Тэгсэн энд ирснээс хойш бараг л мартагдах шахуу баяр болчих юм...

Яагаад мартагдах шахуу баяр болсны учрыг олох гээд үзлээ л дээ. Би өөртөө эрэл хайгуул хийсээр ирсэн бас... Тэгсэн:

1. Манай Цагаан сар буюу уламжлалт Шинэ жилийн ёслолын баярын өдөр дандаа "хэл амтай" тодроод байхын... Хужаатай адилхан адилгүй гээд зөрөөд маргаад мань мэтийн жижиг гаруудыг ёстой нэг төөрөгдүүлчих юм... Хэл амтай зүйл хэзээ өөдрөг сайхан байлаа. Тиймээс сэтгэл санаа хувирсан гэж ойлгож болно....

2. Цагаан сарын Шинийн нэгэнд мөр гаргах гэж асуудал байна аа... Үнэнээ хэлэхэд Монголдоо ч бараг гаргаж чаддаггүй байлаа. Залуу болоод хайхрамжгүй байсан ч байж мэднэ. Гэхдээ нэг л учрыг нь олдоггүй юм. Салхинд суувал яах ч билээ, гал дээр суувал яах ч билээ... усанд суувал яах ч билээ гээд учир нь үл ойлгогдом... тэгээд цаас хийсгээд л, ус цацаад л, эсвэл мод магадгүй чүдэнзний мод хугалаад л баруун 5 зүүн 10 алхаад л... тэгээд амандаа эсвэл зүрхэндээ нэгэн тармийг 7-оос 21н удаа уншина гэж... Жишээ нь ус цацаад л "ум гарма дагийний хум мама бизьяа суухай" гэж унших ёстой бололтой... Тэгээд 7 унших ёстой юм уу эсвэл 21 унших ёстой юм уу? Яг хэдийн? Тэнэгтэж асуувал "би 7-н шар айраг уух ёстой юм уу эсвэл 21н шар айраг уух ёстой юм уу" гэдэгтэй адилхан л байх..
Би юу гэж амандаа уншиж байгаагаа мэдэхгүй. Бодвол уснаас авраарай гэж байгаа юм болов уу даа... (хэл ам болоод усанд орж "өнгөрвөл" тэр л биз. Хэрвээ тэгж өнгөрвөл "далдын" хэл ам байдаг юм байна гэж ойлгоорой...айсан юм алга л даа гэхдээ яахав баримт болгон үлдээж буй минь энээ..) Юу гэж байгааг орчуулаад өгөх хүн байна уу?

Би төвд хүн баймааргүй байна. Тэгээд ч би төвд хүн биш... Би Монгол хүн.. Тэгэхээр надад тайлбарлаад өгөөч...

Энэхүү бичлэгээ бичиж байгаад саналаа л даа... Нэгэн хошин шог байсан шиг санаж байна. Суудал засна гээд сандал дээр суулгаж байгаад баруун зүүн талаас нь "ташуурдаж" (илэрхийлэл нь буруу байж болно) суудал засч байгаа тухай... Үнэндээ бол яг л тийм "хошин шог" шиг санагдаад байна..

Хатуухнаар хэлбэл Монголын Шинийн нэгний өглөө 10000н "цаас" шидлэх нь, эсвэл 10000н чүдэнзний (зарим нь магадгүй үнэнхүү мод хугалж байгаа) мод хугалж хаях нь байна шүү дээ... Тэрийг хэн цэвэрлэдэг билээ? Магадгүй салхи л байх даа...

Эцэст нь тэр сонин дээр гаргасан мөр гаргах тухай төвд "ум базар..", "ум радна..", "ум пагма..", "ум гарма", "ум будда" зэргийг "орчуулаад" өгвөл үнэн сэтгэлээсээ баярлана аа...

Би-Монгол...

2010-02-12

Нөгөө л 50000... Монголынхоо тухай миний бодол - 5

Боловсролын тухай бичсэн байхаа... Тэгээд дипломын ажлын тухай бичих үү... Дандаа л давтаад, хуулбарлаад, эсвэл хулхидаад бичдэг дипломын ажлуудын тухай бичих үү эсвэл Монгол амьдралд хэрэгтэй талаас нь бичих үү?

Ер нь зүгээр л асуулт байдлаар бичвэл яасан юм...
Бид яагаад бүтээлтэй дипломын ажлууд бичиж болдоггүй юм бэ? Техникийн Их Сургууль төгсөж буй бол Монголдоо хэрэгтэй нэгэн ажлыг өрнүүлэх эхлэлийг яагаад тавьж болдоггүй юм? Монгол гэрийг боловсронгуй болгох талаар тэд нар санаачилж болдоггүй юм? Хөдөө аж ахуйн сургууль төгсөж байгаа бол яагаад үнээ саах аппаратыг монголчилж, эсвэл малын ялгадсаар хий гарган авч болдгийг монголчилж болдоггүй юм? Яавал фермийн аж ахуйг монгол ахуй болгох талаар бичиж болдоггүй юм? Багшийн Их сургууль төгсөж байгаа бол багш нарыг бүтээлч байлгахаар бичиж болдоггүй юм? Бат-Эрдэнэ аваргын сургуулийг төгсөж байгаа бол яагаад Монгол Бөхийн уламжлалыг хөгжүүлэх талаар, ядахдаа наадмын бөхийн оноо, цаг хугацааг шинэчлэх, түргэвчлэх гэхдээ (олон хүртээлтэй талаас нь шүү дээ) талаар бичиж болдоггүй юм? Оюунхорол гишүүний (сайд ч билүү) Отгонтэнгэрийг төгсөж буй бол яагаад Монгол хэлний хөгжлийн, эсвэл нөгөө хуулийг боловсронгуй болгох талаар бичиж болдоггүй юм? Лүндээжанцан гишүүний сургуулийг төгсөгчид яавал Үндсэн хуулиа улам боловсронгуй болгох талаар бичиж болдоггүй юм? Эсвэл хууль хэрэгжилтийг баталгаажуулах тухай ч юм уу... Яагаад Хүмүүнлигийн ухааны их сургууль төгсөгчид монголчууддаа "хүмүүнлэг ухаан" суулгах талаар бичиж болдоггүй юм? Монгол Улсын Их сургууль төгсөгчид яагаад Монголдоо хэрэгтэй ганц ч болов алхам хийж болдоггүй юм? Яагаад? Яагаад бид "баригдсан" сэтгэхүйнээсээ салж болдоггүй юм? Ардчилал, эрх чөлөө гэх мэт том том ярьдаг боловч бүтээлч сэтгэлгээ нь хоцроод хуучиндаа баригдаад байгаа юм биш үү? Диплом бичигчид нь багшаасаа айдаг, эсвэл багш нь айлгадаг арга барилаасаа хэзээ салахын? Бидэнд гэрэл гэгээ, өөдрөг бодол... бүүр цаашлуулбал зарим хүн дооглож мэдэх "тэнэг" бүр "гажиг" сэтгэхүй хүртэл хэрэгтэй... Зөвхөн цаас гэрчилгээ авах үүднээс бичдэг баригдсан сэтгэхүйгээр хандвал өнөөгийн хөгжилд хэзээ ч тусаа өгөхгүй... Ийм байдлаар бол бид улаан дипломтой 1000н хуульч, 1000н эдийн засагчтай байгаад ч хөгжлөө олохгүй нь лавтай...

Дипломын ажил гэж зүгээр л нэг хэдэн хуудас цаас байдгийг болимоор юм.. Хэрэгтэй хэрэгцээтэй ажлуудыг Засгийн газар, яамд, холбогдох газрууд "худалдан" авч ажил хэрэг болгон тодорхой хэмжээгээр "санаачлагч"-д мөнгө хүртээж яагаад болохгүй гэж... Тэгвэл аль аль талаасаа ажил хэрэгч алхам болно шүү дээ... Нойроо хасан байж хийсэн ажлын үр дүн зөвхөн ганц улаан ч юм уу, эсвэл хөхө өнгийн диплом авахад биш ирээдүйн амьдралд нь нөлөөлөхүйц байвал яасан юм?

Нэгэн жишээ хэлье л дээ:

Монгол ахуй гэж бид "гэр" орноо хайрласаар, хадгалсаар ирсэн. Гэхдээ "гэр" гэдэг орчин "хөгжих" ёстой гэж би хувьдаа боддог... Гэр яагаад өрөөгөөр тусгаарлагддаг байж болохгүй гэж? Гэр яагаад 00-ийн өрөөтэй байж болохгүй гэж? Гэр яагаад дулаалгатай,эсвэл салхивчтай байж болохгүй гэж? Гэр яагаад хөнгөн цагаан эсвэл металаар солигдож болохгүй гэж? Гэрийн дулаалга нь эсгийнээс өөр байж болохгүй гэж? Гэр яагаад цонхгүй байж болохгүй гэж? Гэр яагаад давхар байж болохгүй гэж?

Ийм учраас болохгүй ээ гэсэн шалтаг шалтгаануудаа олоод хариу бич л дээ...

Бас нэгэн жишээ:
Хүн амын бүртгэлийн асуудал, тоо бүртгэл, шилжилт хөдөлгөөн, төрөлт, нас баралт....Тэр бүгдийг боловсронгуй болгочих аавын хүү ээжийн охин байна уу? "Тэд" нар нэгэн програм ашигладаг байх... Гэхдээ тэр бол дутагдалтай байгаа... Харсан биш л дээ. Гэхдээ л дутагдалтай гэдгийг мэдэж байна... Бодвол хаа нэгтэйгээс хуулбарласан програм байгаа. Тэр нь гэхдээ алдаатай...


Тэр бүгдийг өөрчилчих аавын хүү, эсвэл ээжийн охин байна уу?

Би бол зүгээр л мөрөөддөг хүн... хэхэ амаараа ч юм уу бичгээрээ оролцож буй хэрэг...

(чи юу хийчихээд ингэж том баагаад байгаа юм гэх мэт асуудал гарна гэдгийг ойлгож байна л даа... бодол санаагаа бичиж байгаа тул би хэнээс ч айхгүй... хэрэгтэй бол хариу бичиж болох л байх... )

2010-02-10

Нөгөө л 50000.... Монголынхоо талаар миний бодол №4...

Монгол Улсын хөгжлийн үндсэн хөдөлгүүр нь боловсрол. Хөгжлийн асуудалд дээр Монгол Улс "хангалттай" хүн амтай биш, эдийн засаг сул дорой, хүмүүсийн ухамсар төлөвшөөгүй, нийгмийн хүрээний асуудлууд шийдэгдэх нөхцөл байхгүй гэх мэт удаан жагсаалт гаргаж болно. "Хөгжиж буй орон" гэсэн тодотголтой, хөгжиж буй нь ч үнэн. Гэхдээ бид аль хэр хурдацтай хөгжиж байна вэ?. Яст мэлхий сундлаад уу, үхэр тэрэг хөлөглөөд үү, эсвэл чиичаанаар уу? Бүр тэр хурдан галт тэрэг, сансрын хөлгөө больё л доо...

Боловсролын системээ шинэчлэх цаг нь болсон гэж би хувьдаа боддог. Ялангуяа их дээд сургууль, коллеж, техник мэргэжлийн сургуулийн хүрээний шинэчлэл, ёстой нөгөө change буюу өөрчлөлт, хөгжил дэвшилийг өөрсдөөсөө шаардах цаг нь болсон...

Аливаа асуудалд "гараа" гэж байх тул тэрхүү бодоод байгаа өөрчлөлт шинэчлэлээ хаанаас, хэнээс эхлэх вэ гэвэл... Боловсролын асуудалд хамгийн анхдагч нь багш нар байх. Тиймээс багш нараас эхлэх нь зүйтэй болов уу... Улмаар тухайн сургууль...

Багш нарт тавих мэргэжил, боловсролын шаардлага өндөр байх ёстой. Багш нарын сурган хүмүүжүүлэх арга барил, мэргэжил, боловсролыг дээшлүүлэх, сурган, сургалт болон техник тоног төхөөрөмж гээд шинжлэх ухааны болон нийгэм судлалд оруулах тэдний хувь нэмрийг өндөрсгөх хэрэгтэй гэж үзэж байна. Шаардлага, үүрэг хариуцлагыг өндөржүүлэх хэрээр тэдний бас нийгмийн халамж, цалин хөлс нь харилцан уялдаатай нэмэгдэх нь зүйн хэрэг...

Багш нар зохих хэмжээний боловсрол эзэмшин, зарим нь их дээд сургууль төгсөөд багшлах эрхээ олж авсан байх. За тэгээд нөгөө доктор, проф-ууд... Багшийн хангалт хүрэлцээ бага тул их дээд сургуулийн төгссөн болон төгсөх ангийн "гайгүй" оюутнууд тухайн сургуульдаа "багш" болон үлдэх үзэгдэл их болсон (байх). Ерөнхийдөө бол сургууль төгсөөд л багшлаад эхэлдэг. Тэгээд л насаараа багшилна. Ихэнх тохиолдолд багш дахин мэргэжил дээшлүүлэх, гадаад дотоодын сургалтанд хамрагдах, судлал (research), эрдэм шинжилгээний ажилд хамрагддаггүй бөгөөд хамруулдаггүй. Тэд нараас шаарддаг ч үгүй, тэд нар шаардуулдаг ч үгүй. Багш нар нь "зөвхөн" хичээл, онолоо заасаар байгаад "амьдралаас тасархай" орчныг Монголд бүрдүүлдэг болсон гэхэд хилсдэхгүй... Яагаад бид шаардаж, шаардуулж болохгүй гэж?! Шинжлэх ухаан, нийгэм, хүний хөгжил хурдацтай өнөөгийн үед хөл нийлсэн алхаа хийж чадах Монгол иргэнийг бэлтгэдэг хүмүүс нь бараг сурагчид, оюутнуудаасаа хоцорсон байхыг алийг тэр гэхэв. Заах ёстой байтал зарим нь суралцдаг биз дээ. (орчин үеийн техник төхөөрөмжүүд, компьютер ашиглаж чадахгүй багш нар өнөөг хүртэл байгаа... цаастайгаа ноцолдоод л... тэгээд сурагчидаасаа цаас нэхээд л...зарим нь бүр "ном" бичээд сурагчидаараа шивүүлээд л, зарим нь тэр "ном"-оо сурагчиддаа зараад л...) Бараг тэрхүү суралцаж байгааг нь сайшаамаар... Өрсөлдөх чадвар энээ тэрээ чинь боловсролын системд бас хамаарна шүү дээ... Их дээд сургуулийн багш нарын мэргэжлийн болон боловсролын түвшний шалгалтыг хэдэн жилд ч юм, за яахав 2 жил тутам авч байвал яасан юм? Шалгалтандаа тэнцвэл багшлах эрх, зэрэг дэвийг нь нэмээд улмаар цалин хөлс нийгмийн халамжийг нь сайжруулж болохгүй гэж? Яагаад багш нараас сургалт, судалгааны дорвитой бүтээл, судалгааг 2 жил (бас) тутамд шаардаж болдоггүй юм? Багш нар сургуультайгаа зохих ёсны хөдөлмөрийн гэрээ хийгээд улмаар шинэчилдэг байж яагаад болохгүй гэж, гэхдээ зөвхөн цаас биш байдлаар шүү дээ... (жишээ нь 2 жил багшилна, гэрээний үед тодорхой тооны судалгаа шинжилгээний ажил хийнэ, илтгэл тавина гэх мэт маш тодорхой. гэрээ зөрчигдсөн бол багшлах гэрээг цуцлах гэх мэт) Тэрхүү хийсэн судалгаа, эрдэм шинжилгээний ажил, бүр нээлт энээ тэрээ байвал урамшил болгоод тэд нарыг гадаад дотоодод мэргэжил дээшлүүлэх сургалтанд улсаас ч юм уу, яамнаас ч юм уу, эсвэл тухайн их дээд сургуулиас хамруулж болдоггүй юм? Заавал сургалтанд хамруулах ч биш урамшууллын олон хэлбэр байдаг, тэд нарынхаа "нүдийг нээх" үүднээс гадаадад хэд хоногийн амралт, аялал жуулчлал гэх мэт урамшуулал олгож болно шүү дээ. Багш хүн сэтгэл нь бусдад, хүүхдүүдэд, оюутан сурагчиддаа гэсэн бодол үргэлж умбаж явдаг тул "суусан болгондоо нэг зүйл атгаж" л таараа. Тэр атгасан зүйл нь тэдэнд ч, сурагч оюутнуудад, улмаар Монголд хэрэгтэй... Туршлага судлана гэдэг байхаа.. (амарч байна, туршлага судалж байна гээд хэд хоног архидаж, задгайрч, дэлгүүр хэсэхийг туршлага судлана гэдэггүй болой)



Багш нарт тавих шаардлага өндөрсөж, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлснээр тухайн сургуульд нөлөөлж чадна. Сургууль гэж "зөвхөн нэг байшин, хэдэн сурагч, хэдэн багш" гэсэн тодотголоос салах хэрэгтэй байна шүү дээ. Манай зарим их дээд сургууль бүүр түрээсийн өрөөнд байдаг байхаа!!! ... Сургууль гэсэн орчныг өөрчлөх хэрэгтэй байна. Үүнийг боловсролын хуулиндаа суулгаж өгөх хэрэгтэй байх. Статистикийн мэдээллээс харвал Монгол Улсад буй их дээд сургуулийн тоо 170 байхын, түүнээс Улаанбаатарт 132, орон нутагт 38...Хүн амд ноогдох тоогоороо дэлхийд number One... Wow...
Бодоод үз дээ: Нэг сургууль нэг байшинтай гэвэл нийслэлд маань 132 байшин байж таарах гээд байхын... Хөдөөг дурьдаад ч хэрэггүй байх. Тэгээд нэг сургууль 10н багштай гэвэл 1320 багш байхын... Монголын хүн ам 3,0 сая (бусдууд нэмээд нэмээд, минийхээр бол аль хэдийн 3 сая хүрсэн гэж бодоод байгаа тул хасаад байгаа) тэгээд Улаанбаатарт оршин суугчид хэд билээ? Арай л толгойд буухгүй байгаад байхын... Сургууль болгон төрөөс татаас авдаг бил үү?
Сургууль гэдэг ухагдахууныг өөрчлөх хэрэгтэй болоод байна шүү дээ. Сургуулийн хотхонтой (campus) болмоор байхын... Харвардыг Монголдоо барьж байгуулж чаддаггүй юм аа гэхэв ядахдаа нэг ч болов жинхэнэ оюутны хотхонтой байхсаан... Оюутны хотхон гэж тэр Арслантай гүүрийн хэдэн оюутны байрыг хэлээгүй юм шүү.... Сургууль баар 2 нийлчихсэн байвал яах уу? Бараг номын сан байдаг юм уу заримд нь? Номын сангүй байж яаж хүүхдүүд сургана гэж бодож болохын... Тэгж болохгүй биз дээ... Яагаад үүнийг өөрчлөх алхмуудыг хийж болдоггүй юм? Хөрөнгө мөнгө төсөв санхүү гээд шалтган шалтгаан тоочоод унах байх л даа. Аливаа зүйлд шалтаг шалтгаан хэзээ ч олдоно. Хэн нэгэн, хэзээ нэг цагт хийх л ёстой бас эхлэх л ёстой... Хүн болгонд 50-ч билүү, 70 ч билүү мөнгө өгнө өгөхгүй гээд байхынхаа оронд тэр мөнгөөрөө Улаанбаатараасаа зайдуухан бага багаар нь, ганц нэгээр нь байшин бариад дэд бүтэц хөгжүүлээд, зам тавиад нэгэн УЛСЫН гэх сургуулийг байгуулаа ч дээ. Гадаад багш нарыг уриад ажиллуулчих нөхцөл бололцоог үүсгэ л дээ. Оюутан сурагчидаа багширсан баар сав, холилдсон дэлгүүр хоршооноос хол байлгах гээд үзмээр дээ..
Тараасан мөнгө болгон ашигтай биш байдаг. Зарим нь архи болоод ходоодонд ороод тархи толгойд үйлчлээд дараа нь гэмт хэрэг болон хэн нэгний амь насанд хүрч ч байгаа юм билүү хэн мэдлээ? Тэгэхийн оронд боловсролдоо, улмаар хөгжилдөө оруулаасай... Тэр мөнгөтэй хөрөнгөтэй хүмүүс хөшөө, бунхан залж байхын оронд БОЛОВСРОЛоо хөгжүүлэх сандаа оруулал даа, тэгээд оруулсан хэмжээгээрээ боловсрон хүчнээ бэлтгэж болно шүү дээ....


гэх мэт .....

за за болох байхаа.... 50001 бодол болчих шиг боллоо....

2010-02-02

Магадгүй, 50н мянгаас сонгосон нэгэн бодол- Монголынхоо талаар миний хүсэл... бодол №1...

Хүн болгон боддог, санадаг, дурсдаг, мөрөөддөг, үгүйлдэг... аан тийм бас хайрладаг, бас үнсдэг, унтдаг, бүүр цаашлуулбал ... за за ингээд орхилоо энэ тухай :)

Өдөртөө янзан бүрийн бодолд л дарагдах юм. Зарим нь гялсхийгээд л, зарим нь шурдхийгээд л, зарим нь өвтгөөд л, зарим нь инээлгээд л, зарим нь дүнсийлгээд л, зарим нь сэргээгээд л, зарим нь унтуулаад л... бас энэ тухай ингээд дуусгалаа...

Хүнд дунджаар өдөрт 50н мянган бодол тархинд нь харвадаг юм байна л даа. (Янзан бүрийн "онош" байдаг боловч их ч биш бас бага ч бишийг нь сонгож авлаа. хэрвээ нэтээс энэ талаар хайхыг хүсвэл "
Thoughts Per Day" гээд хайчихаарай... )

Тэрхүү өчнөөн мянган бодлоос сонгон байж онцгой санагдсан нэгэн бодлуудыг цуврал байдлаар блогтоо бичихээр шийдлээ...

Би-Монгол...

Монгол Улсаа, хөгжлөө, аж амьдралаа, орчин нөхцлөө, эдийн засгаа... гэх мэт бас янзан бүрийн зүйлийг ургуулан боддог...Би иргэн учраас... Би Монгол хүн учраас тэгж боддог...

Монгол Улс минь ямар байхыг, юуг өөрчлөгдөхийн хүсдэг вэ гэвэл:

1.Ойртсоноор нь Цагаан сараар эхэлнэ ээ...
Бид баяр наадмыг тэмдэглэхдээ үнэхээр гарамгай. Эдийн засаг, өнөө ядуу амьдрал энээ тэрээ хамаагүй ээ... Өр зээл тавьж байгаа л тэмдэглэнэ ш дээ... 2 идэхгүй 0 хонохгүй гэж дуулж байгаад бүжиглэн байж тэмдэглэнэ... Энэ жил ихэнх нутгаар хүндрэлтэй, зудтай байгаа гэсэн мэдээллийг нэтээс уншиж байгаа боловч тэрхүү цагаан цасанд дарагдсан сараа зудгүй мэт л тэмдэглэх байх... Нөгөө улс төрчид нь мөнгөн бүстэй, алтан дээл, булган малгайгаа өмсөцгөөгөөд Төрийн гэх ордны дунд "нууцлагдсан" өргөөндөө (уг нь бол энгийн л шахуу нэгэн гэр юм шүү дээ) бие биентэйгээ уламжлал ёсоор золгох байх...

Айл өрх болгон нүсэр тэмдэглэнэ... Бэлэг сэлт, мөнгө цаас, золголт, хадаг, үнсэлт, бууз, тавгийн идээ, чихэр гээд л...

Бид ер нь Цагаан сардаа хэдэн төгрөгний төсөв төсөвлөж, хэдэн төгрөгийн, хэрхэн зарцуулдаг юм болоо? гэсэн бодлыг өөрөөсөө асуугаад хариулт олж чадсангүй. Зүгээр энгийнээр бодоод үзвэл:
За нөгөө л хэл амтайгаар нь, дайрч давшилдагаараа 76-н гишүүнээ гоочлохоос... Гишүүн болгон Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай золгон хадаг гардуулна гэж үзий л дээ...аан тийм бас давхардсан хэд байгаа боловч энгийн тоо бодож байгаа тул тэрийг нь орхилоо... тэгээд зөвхөн хадаг дээр төсөвөө гаргах гээд үзий...

Хадаг сонгочихлоо. Халтай ч байж мэднэ. Гэхдээ... хүн болгон бараг мөнгө гэхээсээ илүү "уламжлал, бас ёс, аан тийм бас шашин, өөн тийм түүх"-ыг харгалзаад хадагтай золгох байлгүй гэж бодов. Нэг хадаг хэдэн төгрөг вэ? Энгийн хадаг бол хямдхан... Алтан шар, 5н өнгийн хадаг гэвэл үнэ нь ихсэх байх гэж бодов... Үнийг нь мэдэхгүй тул зүгээр л 1$ гээд бодчихий... Тэгэхээр 76$... 76-н ам долларыг Голомт банкны өнөөдрийн ханшаар төгрөгт шилжүүлбэл 111 мянган төгрөг болох бололтой... 333н мянган төгрөгийг (Төрийн 3н өндөрлөг гэсэн тул) ид ядарч зүдэрсэн малчинд, эсвэл тэр хүүхдүүд эндсэн эмнэлэг аппарат болгоод бэлэглэвэл болж байгаа биз дээ... Тэгж гишүүд ургуулан бодоод хандивлаж бодож болно шүү дээ... Энэ нь зөвхөн хадагны жишээ...

Зөвхөн хадаг... тэгээд цаашаа ургуулан бодвол монголын 10000 хүн тус бүр нэгхэн долларын үнэтэй хадаг худалдан авбал 10000н ам доллар... (жишээ болгон 10000 гэж авлаа, манай Улаанбаатар хот хэдэн хүн амтай билээ?) Тэр бүх хадаг "made in China" байгаа...магадгүй "made in Эрээн" байгаа... Тэгээд тэрхүү хадаг зарсан хэн нэгэн 30н (монголчууд үүнээс илүү ашиг хайдаг) хувийн ашиг хийсэн гэж үзвэл тэр хэн нэгэн 7000 ам долларыг Эрээнд, хужаад өгсөн болж таарах гээд байнаа тээ... Монголынхоо хөгжилд биш Эрээний хөгжилд 7000н ам долларыг өгчихсөн байгаа биз... Цагаан сарын зарлаганаас зөвхөн хадгаар төсөөлүүлэн бодоход ингэж л бид эдийн засгаа зөвхөн баярт "алдаж" байна даа...

Би юуг хэлэх гээд байна вэ гэвэл "Баярыг баяр шиг тэмдэглэж сурах юмсан, гэхдээ Монголдоо ашигтайгаар".. Тэр тусмаа өнөөгийн хүнд хэцүү нөхцөлд.. Ходоодонд багтаан ядан оруулдаг хэдэн бууз, гар дамжуулж цайлгадаг хэдэн чанаргүй-хужаа бараа бэлэг сэлтийг болих юмсан... (хужаа бараа болгон чанаргүй биш. гэхдээ Монголд оруулж буй барааны ихэнх хувь нь, тэр тусмаа хувь хүмүүсийн оруулж ирж байгаа бараа таваар чанаргүй, тэр талаар би баталгааг олж болох байх)..

Мөнгөн тэмдэгтээрээ золговол тэр төсвийг "гадагшаа" алдахгүйн нэг жишээ болох байх...

...будилаад, их л ойлгомжгүй биччих шиг боллоо, уучлаарай...

Хадагт халгаатай нэгэн бишээ.. Хадгаар, магадгүй хамгийн "нандин"-аар нь жишээ авсан ч юмуу би мэдлээ хэхэхэхэ



2010-01-11

Алганы амт (үргэлжлэл)

Уг нь бол нэг мэдээлэл уншичхаад түүнийхээ талаар бичих гэсээр байтал хэд ч хоносон юм бүү мэд маш их уджээ.

Саяхны нэгэн судалгаагаар (Америкт хийгдсэн) "алганы амт" буюу таван салаа боовны амтыг 2-6 насныханд хүртээвэл илүү "үр дүнтэй" байж болох тухай мэдээлсэн юм. Заавал хүртээ гэж байгаа юм биш л дээ. Заримдаа хүүхдүүд буруу, санамсаргүй болох болохгүй үйлдэл хийдэг бөгөөд цаашид тэрхүү буруу алхмыг хийхээс урьдчилан сэргийлэх, ухаанд нь суулгах зорилготой байдаг аж. Жишээ нь: аягатай халуун цайнд гараа дүрэх гээд зүтгээд байвал алганы амт үзүүлэх гэх мэт.
2-оос доош насныханд болохгүй учир нь биений болон ясны, оюун ухаан, тархины хөгжил алганы амтыг ойлгож мэдрэхэд хүрээгүй байдагтай холбоотой. Харин 6-аас дээш болоод ирэхээр алганы амт үзүүлэх явдал нь ирээдүйн амьдрал, зан харьцаа, хүмүүжил бүр сексийнх нь амьдралд нь хүртэл сөрөгөөр нөлөөлж мэдэх аж.

Алганы амт нь сөрөг бө эерэг үе дагаваруудтай бөгөөд бас хэзээ, хаана, хэрхэн гэх мэт асуултуудын бай болсоор иржээ. Ер нь бол таван салаа боов нь боолчлолын болон манайхааар феодалын нийгмийн үлдэгдэл болой.

За тэгээд алганы амтын талаар сөрөг байр суурийг уншихыг хүсвэл nospank.net рүү зочлоорой.

Уураа гаргах, зодох, хэрцгий байдлаар алганы амтыг үзүүлэх нь болохгүй зүйл болохыг энд дурьдах нь зүйтэй байх.

2010-01-07

Алганы амт буюу Таван салаа боов (бас жавтий хүртэх)

Өнөөдөртөө "удиртгал" бичнэ ээ:
Алганы амт буюу Таван салаа боовны амт үзэх, үзүүлэх тухай одоо яригддаг эсэхийг мэдэхгүй байна. Зарим хүмүүс бол мэдэх байх. Бидний үеийнхэн бол соц хүмүүжлийн ачаар, бас уламжлалынхаа дагуу "амсаад" ирсэн. Ардчилалын үед "нуугдмал" оршдог байлгүй дээ. :)
Хүүхдүүд зарим нь мэднэ, зарим нь мэдэхгүй ч байж мэднэ. Энэ нь ерөнхийгөөр тайлбарлавал гарын алгаараа алгадахыг хэлж буй юм. Нүүр хацар дээр алгадах, зодоон нүдээний тухай, эсвэл "томчуудын" харьцааны тухай энд хамруулаагүй шүү. Зөвхөн эцэг эхийн хүүхдэдээ өгдөг хүмүүжлийн "арга" болох голдуу "бөгсөн" дээрх алганы амтын тухай л бичиж байгаагаа дахин дурьдах нь зүйтэй байх. Тэгэхгүй бол зарим нэг нь буруугаар мушгиад гарна.

За тэгээд "удиртгалаа" асуулт хариултаар өрнүүлнэ ээ: Эхлээд асуулт нь дараа нь миний хариулт байгаа.

Та таван салаа боовны амт үзэж байсан уу? Үзэлгүй яахав.
Таван салаа боовны амтанд дуртай юу? Хөгшрөөд ирсэн үгүйлдэг болдог юм байна. Т
Та муу хүн үү? Ер нь бол дажгүй муу шүү.
Өмдтэйгээ юу эсвэл өмд шувтлаастай алганы амт үзэж байв уу? Янзан бүрдээ.. Бүр хагас шувтлаастай хүртэл...
Таван салаа боовны юунд нь дуртай вэ? Анхаарал, хайр халамжийг мэдэрнэ дээ хө...
Хатуухан таван салаа боовны амт үзэж байсан уу? Заримдаа бол шээс гоожтол авдаг байсан байхаа..
Ямар байрлалаар алгадуулдаг байв даа? Бөхийсөн байрлалаар голдуу
Юугаар таван салаа боовны амт үздэг байв даа? Яа. нарийхан оосор бол аймаар... алга бол зөөлөн... Ээж минь нэг удаа бүр түлээний мод барьчихсан тэгээд нээг сүртэй барьчихсан боловч түүгээрээ илээд авч билээ :)
Бүгд л алгадуулдаг байсан уу? Манайхан дотор ахмад нь алгадуулсан даа. Надаас доошоо бол үгүй байхаа. Бүр бага бол ёстой эрхийн тэнэг (э-гийн тэ) болсон.
Хэнээс таван салаа боовны амт хүртдэг байв? Голдуу аав. Ээж бол бараг л ёстой гарын таван хуруунд багтах байх.
Таван салаа боов хэр удаан үргэлжлэх вэ? Бараг л тэгээд дуусна даа.
Хамгийн сүүлд хэзээ таван салаа боовны амт хүртсэн бэ? 20н хэдтэй байхад аав нэг хүртүүлэх санаатай байсныг санаж байна.
Өөртөө таван салаа боовны амтыг мэдрүүлдэг үү? Заримдаа ч сэтгэлээрээ мэдрүүлдэг байсан байхаа.
Таван салаа боов амтлахдаа ямаршуухан хүн бэ? Бараг л хэцүү байх даа. Тэр тусмаа аав ээжээс өөр хүнд бол.
Хэр зэрэг амт хүртдэг байв даа? Заримдаа ч ёстой зүрхэнд ортол авдаг байж билээ.
Суран бүсээр ороолгож байсан уу? Ёстой миний айдаг нэг зүйл тэр байсан.
Бөгсөө хорстол авахуулж байсан уу? хэхэ мэдээж
Бусдын дэргэд таван салаа боовны амт хүртэж байсан уу? Азаар үгүй юм байна.
Голдуу юуны амтыг үзэж байсан бэ? Нарийн суран бүс...
0-10ийн хооронд гээд үзвэл хэрхэн өвтгөдөг вэ? Заримдаа 10, заримдаа 5, заримдаа бол 0. Хэзээ юу хийснээс хамаарна л даа.
Таван салаа боовны амт үзэхдээ таарсан амьтан гэж өөрийгөө боддог байв уу? хэхэ заримдаа ч тэгж бодно шүү. Ер нь буруу хэрэг хийчихвэл ойлгомжтой доо.
Таван салаа боовны амтаас юу хүртдэг вэ? хэхэ заримдаа ч хөгжилтэй шүү дээ.
Ер нь хэдэн удаа алганы амт үзсэн бэ? хэхэ тоолж байгаагүй юм байна. Магадгүй өдөр болгон ч байж болно, эсвэл 7 хоног болгон ч юм уу. хэхэ жилдээ ганц байж ч мэднэ.
Нэг удаадаа хэдэн удаа алганы амт үздэг байв даа? Ганц.. бишээ хэд хэдэн удаа байж болох юм байна.
Алганы амт үзэхийн тулд юу хийдэг байв даа? Аав ээжийн болохгүй гэсэн болгоныг л хийнэ дээ.
Алганы амтанд дуртай юу? Хөгшрөөд ирсэн санагалзаад байдаг болчихдог юм байна.
Модон савхны амт үзсэн үү? Дээр хэлсэн дээ үзсээн.
Өдөртөө нэгээс олон удаа алганы амт үзэж байсан уу? Үзэлгүй яахав.
Нулимс унагатлаа алгадуулж байсан уу? Үзэлгүй яахав. Тэгж л байж би хүн шиг хүн болсон.
Хэдэн наснаас таван салаа боовны амт хүртсэн бэ? Мэдэхгүй ээ. Магадгүй өмдөндөө шээдэг болсон үеэс байлгүй.
Одоо болтол таван салаа боовны амт үзэж байгаа юу? Хол л байгаа болохоороо үзэхгүй байгаа болохоос хажууд нь бол өдийд үзэж л байгаа. Шөнө унтахгүй юугаан хийж байгаа юм гээд л өдийд алганы амт үзсэн байх байлгүй.
Таван салаа боовны амт хэрэгтэй гэж бодож байна уу? Хэрэгтэй гэж боддог боловч би өөрөө хүүхдэдээ үзүүлж чадаагүй л өдий хүрч байна.
Таван салаа боовны амтыг хүртэх нь хөгжилтэй гэж бодож байна уу? Ер нь бол өсөж өндийгөөд хүн болсны дараа бол хөгжилтэй дурсамж болдог.
Таван салаа боовны амтыг өгөхдөө аав ээж тань юу гэдэг вэ? "Ингээд бай. Тэгээд бай. Үзүүлээд өгнө өө" гэдэг.
Муу сурснаасаа болж алгадуулж байсан уу? Тийм.
Учир шалтгаангүй алгадуулж байсан уу? Бараг л үгүй байх даа.
Багшаасаа жавтий хүртэж байсан уу? Үгүй дээ. өө тийм мартчихаж. Ахлах ангид ангийн багш эрэгтэй багш байсан юм. хэхэ болохгүй хөвгүүдийг ганц нэг удаа болгож байсан л даа. Сайн багш. Би үргэлж дурсаж явдаг.

гэх мэт...

Эдгээр асуултыг асуувал Та хэрхэн хариулах вэ?

2009-12-19

Нурууны дасгалууд...

Өмнөх бичлэгтээ амалсныхаа дагуу "Нурууны дасгалууд"-ыг орууллаа. Эдгээр дасгалууд нь "McKenzie exercises" гэсэн нэрээрээ алдартай бөгөөд хувь хүн өөрөө нуруугаа "эмчлэх" дасгалууд болно.
Тэгж ингэж өвддөг гэхээсээ илүүтэй шууд тэгвэл ингэвэл эдгэрнэ, эсвэл өвчин намдана гэсэн эерэг байдлаар бичвэл дээр байх гэж бодсон болно:

Дасгалуудын талаарх өмнөх үг.
"McKenzie exercises" (Маккензийн дасгалууд) гэдэгт 6-н дасгал багтах бөгөөд 4н дасгал нь "хойш", 2 дасгал нь "урагшаа" хийхэд тус тус зориулагдсан байна.
Дасгалууд нь нурууны өвчнийг намдаах, аажмаар "энгийн" байдалд оруулах зорилготой. Эдгээр дасгалуудыг хэрвээ нуруу тань өвдөж байвал өвдөлт мэдэртэл, хэрвээ үгүй бол боломжийн хэмжээгээр сунгах байдлаар хийх хэрэгтэй. Ер нь нуруу өвдсөн өвдөөгүйгээс үл хамааран эдгээр дасгалуудыг хийвэл таны эрүүл мэндэд чухал нөлөөтэй болно.

Нурууны өвчин нь бүх нуруугаар өвддөггүй бөгөөд янзан бүрийн байрлалаар (нэг тал нь буюу хагаслан, гуя, бөгс гэх мэтээр) мэдрэгддэг байна. Нурууны гэх өвчний "байрлалыг" тодорхойлох нь чухал ач холбогдолтой. Яг хаана өвдөж байгаагаа гэсэн үг л дээ. Дасгалуудыг хийх тусам таны нурууны өвчний "цэг" нь "голлох" байрлалд очино.

Дасгалуудыг хийснээр өвчин нэмэгдэж буй мэт болж магадгүй. Энэ нь байж болох бөгөөд ихэвчлэн эхлэх үед мэдрэгддэг байна. 2-3н өдөрт дасгалуудыг хийснээр өвчин намдах ёстой бөгөөд хэрвээ намдахгүй, эсвэл ихсээд байвал эмчид үзүүлэх хэрэгтэй. Мөн эдгээр дасгалуудыг хийх үедээ (нуруу өвдсөн үед) ямарваа нэгэн спортоор хэт занималдах хэрэггүй. Зөвхөн эдгээр л дасгалуудыг л хий...нээг их тамирчин болох гээд хэрэггүй шүү, ойлгосон биз нөхөөр...

За өмнөх үгээ дуусгаад дасгалуудаа бичье. Аль болохоор ойлгомжтой байлгахын тулд зурган байдлаар оруулбал дээр байх. (хэрвээ нэтээс зураг олдвол шүү дээ. энд байгаа номноос шууд фотодож аваад хамаагүй тавьж болохгүй тул шүү дээ)

Аан тийм... эдгээр дасгалууд нь тийм хүн аймаар дасгалууд биш маш энгийн шүү.

Дасгал 1. Хэвтээ байдлын дасгал:


Энэхүү байрлалаар хэвтээд гүн амьсгаа аван тайван байдлаар 4-5 минут "хэвтэх". Нурууныхаа бүх булчинг сулла. Энэ нь нурууны өвчний үед хамгийн энгийн эмчилгээ юм. Мөн энэхүү дасгалыг дараа дараагийн дасгал болгоны өмнө "бие халаалт" болгон хийх хэрэгтэй.

Дасгал 2. Хэвтээ байдлын дасгал:

Зургийг хараад бараг ойлгох биз дээ.

Дасгал 3. Хэвтээ байдлын дасгал:


байрлалаар бие халаалт хийнэ. Дараа нь толгойгоо цэх болгон гарын алгаа цээжний зэргэлдээ авчран тулна. Тэгээд аажмаар гар дээрээ суниах байдлаар өндййн дараах зурганы байрлалд шилжинэ. Бараг л нурууны суниалт шиг харагдаж буй биз.



Дасгал 4.1 Босоо байдлын дасгал:
Надад байгаа номонд байгаагаар бол нурууны дасгал нь арай өөр байна лээ. Гэхдээ нетээс олсноор бол хөлдөө мөрний хэмжээтэй зай авч өвдөг нугалахгүй урагш тонгойн гарын хурууг шаланд (хөлийнхөө хуруунд) хүргэх байдлаар суниах дасгал юм билээ. Ямарч байсан зураг нь нэг иймэрхүү:

Дээрх дасгалыг хийхдээ зүгээр л нэг хийхгүй шүү. Эхлээд хөлдөө мөрний хэмжээний зайтай цэх зогс. Дараа нь гараа аажмаар алдлан хийх ёстой юм шүү. Дасгал хийдэг хүн бол мэднэ дээ мэднэ.



Дасгал 4.2 Босоо байдлын дасгал:
Номонд буй дасгал. Арагшаа тэнийх. Хөлдөө мөрний хэмжээтэй зай авч цэх зогсох бөгөөд хоёр гараараа бөөрний тэнд авчирч тулах. Тэгээд хойш гэдийх.




Дасгал 5. Хэвтээ байдлын дасгал:


Зурагнуудаас тодорхой харагдаж буй биз дээ. Дээш харан хэвтэн тэгээд өвдгөө нугалан дараа нь гараараа өвдгөө аль болохоор цээжиндээ ойртуулж татах.

Дасгал 6. Суугаа байдлын дасгал.

Сандал дээр суунгуутаа л энэ дасгалыг хийхгүй шүү. Эхлээд гараа унжуулан зөв цэх суу. Тэгээд аажмаар нуруугаараа хотойн гараараа сандлын (эсвэл өөрийнхөө хөлийг атгах байдлаар хийж бас болно) хөлөнд хүрэх байдлаар зурган дээрх байрлалд хүрээрэй. Толгой ямар байдалтай байгааг зургаас харж буй биз гэж найднам.

За тэгээд бас энэ удаадаа дуусгалаа. Хэрэгтэй гэж үзвэл маргааш эсвэл хэзээ нэгэн цагт нэмэлт мэдээллүүд оруулах болно.

photos:
http://www.spine-health.com/

Төгсгөлийн үг:

Энэхүү бичлэг хэн нэгэнд хэрэг болох байх гэж бодном. Зөвхөн нуруугаар өвдсөн үедээ хий гэж буй юм биш л дээ. Эдгээр дасгалуудыг хийвэл Таны нуруу өвдөхгүй байхын баталгааг өгч болно (би итгэлтэй байна). Маккензийн дасгалуудаа гэж... Нуруугаа эмчлэх энгийн арга... Таны эрүүл мэнд Таны гарт...

Эрүүл энхийг хүсье.

(хэхэ бодоод байхнээ..."нарийн ширийн" янзан бүрийн (заримдаа өөрөө ч ичмээр) зүйлүүдийг монголоор, янзан бүрийн мэргэжлийн хэллэггүй чадах ядахаараа өөрийнхөөрөө монголчилж оруулсан байхдаа... Таны таалалд нийцсэн байх болтугай л гэж өөртөө ерөөхөөс...хэхэ их ч олон тэнэг галзуу юм шиг зүйлүүд бичсэн дээ гэж "ухаажив" )

2009-11-24

ГЭР БҮЛИЙН АЗ ЖАРГАЛЫН 7Н ТҮЛХҮҮР

(нэмж хасаж, тойруулж, шулуутгаж, бөөрөнхийлж богцолсон, даршилж давсалсан монголчилсон бичлэг :)

visit http://www.occupationgifts.comТүлхүүр 1. Ухаалаг сонголт.
Хүмүүний тэр тусмаа гэр бүлийн амьдралд юу чухал байдаг вэ? Ажил албан тушаал уу, хүсэл зорилго уу, эсвэл мөнгө төгрөг, санхүүгийн байдал уу, хоол унд уу, цагийг зугаатай өнгөрөөх үү? найз нөхөд үү, хамаатан садан уу, сургууль соёл уу гэх мэт урт дараалал болох байх. Тэгвэл гэр бүлийн харьцаанд гэр бүлийн гишүүнээс, өөрөөр хэлбэл хань, үр хүүхдээс илүү чухал зүйл байдаггүй. Сайн эцэг, сайн эх, сайн хань гэр бүлээ бүхнээс бас ӨӨРӨӨСӨӨ ДЭЭГҮҮРТ тавьдаг байна. Энэ нь ажил төрөл, албан тушаал, эд хөрөнгө, хүсэл зорилго, найз нөхөд, хамаатан садан ... зэргүүд нь "ХАНЬ, ҮР ХҮҮХЭД"-ийн "дараа" орно гэсэн үг. Эхнэр нөхөр болон эцэг эх болгон энэхүү ухаалаг сонголтыг хийвэл тухайн гэр бүлд аз жаргалын гэрэл гэгээ цацарч жаргалтай байх болно. Та болон таны хань тэрхүү сонголтоо зөв хийсэн үү?

Түлхүүр 2. Баталгаа
Та өөрийнхөө гэрлэлтийг насан туршийнх гэж бодож, харж байна уу? Энэхүү асуултанд "тийм" гэж хариулахад маш амархан. Харин асуудлууд ундрахад "тийм" гэсэн хариултандаа баталгаа өгч чадах уу? Гэр бүлийн зөрчил, маргаан, асуудал гарахад та яах вэ? Зугтаах уу, орхиод одох уу? Ханьдаа үнэнхүү хайртай, ханийнхаа төлөө байж чаддаг уу? Асуудлыг (асуудлуудыг) олон өнцгөөс харах нь асуудлыг улам хүндрүүлэх биш харин шийдэх гарцыг нээдэг байна. Алберт Эйнштэйн "Асуудлын дунд түүнийг шийдэх гарц нь (боломж) оршдог" гэж хэлснийг санаарай. Амьдралын хос тулгуур багана тус бүр гэр бүл, гэрлэлтэндээ бат итгэлтэй бол хосуудад нэг нь нөгөөдөө итгэх, нөгөөгөөрөө бахархах мөнхийн наран гэрэлтэж байдаг байна. Та гэр бүлийнхээ амьдралд, гэрлэлтэндээ, бүр ханьдаа баталгаа өгч чадах уу?

Түлхүүр 3. Гал халуун бүл
За нэг онигоогоор эхлэх үү дээ үүнийг.
Вовка ээжээсээ:
-Ямар хүнийг ерөнхийлөгч гэх вэ?
-Манай гэрт бол аав чинь
-Та?
-Ээж нь Засгийн газар
-Эмээ?
-Үйлдвэрчний эвлэл
-Дүү бид хоёр?
-Ард олон...
Удалгүй амралтанд явсан ээждээ Вовка захиа бичив.
Захианд нь: "Ерөнхийлөгч Шинэ засгийн газартай болж, үүнийг Үйлдвэрчний эвлэл тоохгүй байгаад Ард олны сэтгэл санаа үймэрч байна" гэжээ. Амьдралтай л онигоо.

Том жижиг гэлтгүй ямарваа бүтцэнд (бизнес, албан байгууллага, төр засаг, улс орон гэх мэт) заавал удирдлага буюу хариуцлага хүлээсэн этгээд байдаг. Үүнтэй адил гэр бүлд бас бүтэц, гишүүдийн үүрэг роль гэж байдаг. Эр нөхөр бол дээрх онигоонд дурьдсан шиг гэр бүлийн тэргүүн - Ерөнхийлөгч. Ард түмэн нь тэргүүн - Ерөнхийлөгчтэй гэдгээ, нөгөө талаас тэргүүн-Ерөнхийлөгч нь ардаа Ард түмэнтэй гэдгээ ухамсарлан ойлгож байвал амьдрал зохистой байх болно. Тэгэхээр гэр бүл нь нэг ёсны ХАМТ ОЛОН. Тэрхүү сайхан хамт олныг "нэгэн гал халуун бүл" гэнэ.
Эхнэр нөхөр бүр гэр бүл, гэрлэлтээ "би", "минийх" гэж ойлгох бус "БИД", "БИДНИЙХ" гэж ухамсарлах хэрэгтэй. Нэгэнт ганцаараа байхгүйн тулд гэрлэдэг тул зүрх чинь бас "гэрлэсэн" байх хэрэгтэй. Нэгэн бүл (баг) болж хамтарч амьдарч сурах хэрэгтэй. Зүрх сэтгэлдээ та ганц хүн үү, эсвэл нэгэн гал халуун бүлийн баттай гишүүн үү? Та ЗҮРХЭЭРЭЭ гэрлэсэн үү?

Түлхүүр 4. Хүндлэл
Гэр бүлд "улс төржих" хэрэггүй. Өөрөөр хэлбэл хэлэх ярих зүйлээ, бодол санаагаа тод бөгөөд тодорхой, ойлгомжтой, бас ЗӨВ хэлж занших хэрэгтэй. Ил болон далдаар янзан бүрийн ойлгогдох, ойлгогдохгүй утга агуулан ярьж хөөрөх, өөнтөглөх, тохуурхах, доромжлох, дайрах, хараах, муулах нь гэр бүлийн харьцааг муутгадаг. Ямарваа нэгэн асуудал үүсэхэд бие биенээ ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭН энх тайванч (дөлгөөн тайван :) замаар НЭЭЛТТЭЙ харьцах хэрэгтэй. Асуудалд хандах нь бас өөр өөр байдаг: царай гарган хандах, эсвэл хэт туйлширч хандах, эсвэл огцом ширүүн хандах, эсвэл дуугай намуухан хандах гэх мэт... Гол нь гэр бүлийн аливаа асуудалд ҮНЭНХҮҮ СЭТГЭЛЭЭР хандах хэрэгтэй. Та гэр бүлийнхээ асуудлыг хэрхэн зохицуулдаг вэ?

Түлхүүр 5. Учир утга
Хэн нь мундаг, хэн нь сайхан, хэн нь намхан, хэн нь залуу, хэн нь тарган? гэх мэтээс авахуулаад бүхий л зүйлд утга учиртай хандах хэрэгтэй. Хэн ч төгс төгөлдөр бус. Юм болгонд учир утга байдаг. Хэн нэгэн алдаа хийгээд уучлалыг хүсч байхад бусдууд түүнд тодорхой хэмжээгээр буулт хийдэг. Нэгэнт төгс төгөлдөр бус тул бие биенээ хүндлэн нөхрөө уучилдаг, эхнэрээ өршөөдөг байх хэрэгтэй. Хүүхдээ загнах болгохоороо хэт хатуудуулсны хэрэггүй бас хэт зөөлдүүлсний хэрэггүй. Гэр бүл нь нийгмийн адил тодорхой хэмжээнд "журам дүрэм"-тэй оршин тогтнодог. Тэрхүү "дүрэм журам" нь утга учиртай, бас ухаалаг байх шаардлагатай. Та гэр бүлдээ хэр ухаалаг, утга учиртай ханддаг вэ?

Түлхүүр 6. Өршөөл уучлал
Уучилж өршөөх нь хүсэхэд-хамгийн амар, өгөхөд-хамгийн хэцүү эд дээ. Уучилж өршөөхөд амархан байдаг гэж бодож байна уу? Амархан гэж үү?! Амархан юм бол яагаад л "Чи ҮРГЭЛЖ оройтдог.." эсвэл "Чи ХЭЗЭЭ ч сонсдоггүй..", эсвэл "ДАНДАА л залхуурч байхын..." гэх мэт илэрхийллээ гаргаад байгаа юм. Хэрвээ ХЭЗЭЭД, ДАНДАА, ҮРГЭЛЖ л гэсэн үгнүүд хэрэглэгдэж буй бол уучилж өршөөсний илрэл байна гэж үү? Эдгээр үгнүүд мартагдах ёстой өнгөрсөн болгоныг, алдаа болгоныг эргэж сануулдаг байна. Өнгөрснийг битгий сөх. Өнгөрснөөсөө суралцан урагшаа алхах хэрэгтэй. Ухарч алхаад барианд хэзээ ч орохгүй. Хэн ч өнгөрсөн алдаагаа санахыг мөн сануулахыг хүсдэггүй. Та өнгөрснөөсөө салж, бас өнгөрснөөс нь салгаж чадсан уу?

Түлхүүр 7. Бөх бат суурь
Гэр бүлийн оршин тогтнох байдал нь цаанаасаа зүгээр бий болчихдог, тэгээд хадгалагдаад байдаг зүйл биш. Байшин барилга, машин техникт тогтвортой, ажиллагаатай байлгахын тулд бөх бат суурь эхэлж тавьдаг. Үүнтэй адил гэр бүлд бат бэх суурь хэрэгтэй. Мөн байшинд, машинд засвар үйлчилгээ хийдэгтэй адил гэр бүлд бас л арчилгаа тордолгоо шаардлагатай. Тиймээс тэрхүү бөх бат суурь, арчилгаа тордолгоог хаа нэгтэйгээс олох бас ойлгох, судлах, хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
Амьд цэцгийг байнга усалж торддогтой адил гэр бүлийг бас тордож, арчилж, хамгаалж, бэхжүүлж, гэрэлтүүлж байх хэрэгтэй.
"Дандаа ямар гурилтай шөл идэлтэй биш" гээд өөрийгөө хуурч гадуур жаалж байгаа эрийн тухай нэгэн онигоо байсан, сүүлдээ үнэн худал нь мэдэгдэхгүй олны хэллэг болсон. "Дандаа гурилтай шөл идэх" эсэхээ тэдгээр л хосууд зохицуулах ёстой биш билүү. Цуйван, эсвэл борцтой шөл яагаад хийж болохгүй гэж. Бүр болохгүй бол мацаг барьсан ч яадгийн. Хийж байгаа нь ч тэр, идэж байгаа нь ч тэр өөрсдөд нь шаардлагатай буй "өөрчлөлт шинэчлэлт"-ийг хийх хэрэгтэй шүү дээ. (одоо үед бараг л амтай бол change гэдэг болсон тул би хоцроод яахав хө) Та гэр бүлээ арчилж тордож, бататгаж чадаж байна уу?

photo: Key & Heart Keychain - Personalized - You can buy from this site.



2009-11-19

Уржигдархан, өчигдөрхөн, өнөөдөрхөн....

Уржигдархан "Вакцины тухай миний бодол..." гэсэн бичлэг бичиж байсан билээ. Гэтэл өчигдөрхөн CNN-ийн нэгэн судалгаагаар Америкчуудын насанд хүрэгчдийн ихэнх нь надтай адил бодолтой болохыг мэдээлэв. Тэгээд өнөөдөрхөн энэхүү бичлэгээ бичлээ... :)

CNN-ийн утсаар явуулсан судалгаагаар Америкчуудын насанд хүрэгчдийн 55 хувь нь тус вакциныг хийлгэхгүй болон хийлгэх бодолгүй байгааг тодруулсан байна. Яагаад гэвэл тэд нар энэхүү вакцины "нөлөөллөөс" болгоомжилж байгаа гэнэ. Судалгаанд оролцсон 1014-н Америк насанд хүрсэн хүмүүсийн 7н хувь хийлгэсэн, 14-н хувь нь хийлгэхийг хичээгээд чадаагүй байгаа, үлдсэн хувь нь хийлгэхийг бодож байгаа ч тэр талаар ямар ч алхам хийгээгүй байна. Вакцинаас "татгалзсан" хүмүүсийн олонх нь эрчүүд байсан байна.

Судалгаа үнэний хувьтай. Өөрийнхөө хийсэн алхмын зөв бурууг тунгаах санаатай өнөөдөр өглөө охиноосоо "танай сургуулийн сурагчид хийлгэж байна уу?" гэж асуулаа. Тэгсэн "үгүй байхаа. Ихэнх нь хийлгэхгүй гэж байсан" гэсэн хариу сонслоо. Охиноо вакцин хийлгэх тухай албан ёсны бичиг-мэдэгдэл авч ирэхэд нь "заавал хийлгэх ёстой гэж байна уу?" гэж хүртэл асууж тодруулсан юм. Заавал биш тухайн хүний сонголт. Тэгэхээр эцэг эх нь хийлгэх дургүй бол хүүхдүүд нь хийлгэхгүй гэсэн үг.
Өө, тэр албан ёсны захидалын тухай гэснээс: энд (Америкт) бол хүүхдийн эрүүл мэндийн тухай асуудал болон сургуулиас зохиогдох арга хэмжээнд хүүхдийг оролцуулахдаа эцэг эхэд нь заавал (заавал шүү) урьдчилан мэдэгддэг. Жишээ нь энэ вакцин, мөн хичээлийн шинэ жилийн эхэнд хэрвээ хүүхдэд нь ямар нэгэн эмнэлгийн тусламж үзүүлэх шаардлагатай бол холбоо барих хүний утас, өрхийн эмч нарын мэдээлэл, тэгээд бүр сургуулийн эмч нараас анхан шатны тусламж үзүүлэх болон шаардлагатай арга хэмжээ авахад боломжтой эсэхийг зөвшөөрлийг заавал тэгээд бүр бичгээр гарын үсэгтэйгээр авдаг. Манайд бол яадаг билээ: "Өнөөдөр манай сургуулийнхан, ангийнхан ч юм уу тариа хийлгэсэн" гээд аль хэдийн хийлгэчихсэн гэртээ ирээд хүүхэд нь аав ээждээ мэдэгдэх үе байдаг байхаа...

За тэгээд... Вакцин хийлгэх дургүй нэг нь "би гахай биш тул гахайны вакцин хийлгэхгүй" гэсэн тайлбар өгч буй бололтой. Зарим газарт вакцины side effect буюу "эсрэг нөлөөлөл" нь таагүй байгаа мэт яригдаж буй. Зарим хүмүүс хийлгэхэд гэмгүй, би хийлгэсэн яагаа ч үгүй байна гэж байгаа. Гэхдээ энэ вакцин нь гараад удаагүй байгаа гэдгийг тэд нар бодолцоогүй. Эсвэл тэд нар "итгэл төгс найдаж" буй бололтой...





Бас... одоогийн байдлаар Америкт 3900 гаруй хүн, түүний дотор 540н хүүхэд гахайн ханиадаар нас бараад байгаа мэдээлэл буй. Тэгэхээр бас бодох л хэрэгтэй буй биз...

гэх мэт....


photo: http://www.cnn.com/SPECIALS/2009/h1n1/

2009-11-09

Унтаахай....

Унтаахай царайлчихаад л... :) Тэгэхээр эрхлүүлэх, эрхлэхийг, өхөөрдөхийг хэлэх гэж байна гэж ойлгосон уу? Үгүй дээ.... Энгийн боловч асуудалтай нэгэн сэдвийг л хөндөх гэсэн юм.

Ихэнх хүүхдүүийн адил миний охин ч өдөржингөө шахам завгүй: хар өглөө босоод л хичээлтэй, өдөр нь олон нийтийн ажил, дугуйлан, спортоор хичээллэх, найз нартайгаа уулзах, наадах гэх мэт нийгмийн амьдралд умбаж өгнө. Заримдаа хэд гурван төгрөг олж аавдаа болон өөртөө туслах санаатай ажиллана. Тэгээд л дараа нь ТВ үзэх, аавдаа эрхлэх, сайхан ааштай бол хоол хийх, гэр орноо янзлах гэх мэт гэр бүлийн амьдралд умбана. Тэгж тэгж хамгийн сүүлд дуртай ч дургүй ч яалт үгүй хичээлээ, гэрийн даалгавраа хийх, ном унших, бичих гэх мэт "уйтгартай" ажлууд нь үлдэнэ. Ингэсээр байтал унтах цагаас нь хорогдоод л... Бас дээр нь цагийн зөрүү энээ тэрээнээс үл хамааран найз нартайгаа чатлах, бичих, хөөрөх, марзаганах, хөвгүүдэд өдүүлэх гэх мэт ихэвчлэн харанхуйд нуугдсан нетийн, чатын амьдрал нь өрнөнө...

Өдөржингөө завгүй байсан хүн шөнө нь ухаан орсон юм шиг хичээлээ бариад суух болж байна аа даа тээ.... Нойроо хасан байж сууна... Заримдаа номоо дэрлээд унтчихна. Заримдаа компьютэртэйгээ тэврэлдээд унтана... Сайндаа номонд хайртай болоод номоо дэрлээд унтаж байгаа биш бололтой. Ядраад л тэр...

Хүүхдүүдэд ялангуяа өсвөр насны хүүхдүүд хангалттай унтаж амарч байхыг тэдний биемахбод нь шаардах боловч орчин үеийн амьдралын хэв маяг үүнийг боломжгүй болгож байгаа бололтой. Нэгэн мэдээлэл сонсож байсан юм байна: 30 ч билүү 20 ч билүү жилийн өмнөх хүүхдүүд одоогийн хүүхдүүдээс ядахдаа 1 цагийн хугацаагаар их унтдаг байжээ гэж. Тэгэхээр хөгжлөө дагаад хүмүүсийн унтах цаг нь хорогдож байна гэдгийг олж тогтоосон хэрэг.

- Хүүхэд нойр нь хүрэхгүй байх, унтаж өгөхгүй байх, мөн өглөө босохдоо нойрмоглоод байна гэдгийг хүүхэд чинь хэдийн ядарчихсаны шинж тэмдэг гэж ойлгох хэрэгтэй.

Хичээл дээр нойр хүрээд л, багш самбарын өмнө нэг зүйл яриад л, дуниартаад л, нүд анилдаад л, ширээ дэрлээд унтах тохиолдлууд сургууль, хичээлийн танхимд их болдог доо тиймээ?!... Тийм үед бидний, сурагчдын ихэнх нь "манай багш шал уйтгартай бүр нойр хүргэчихдэг юм" гэсэн тайлбарыг хэлээд суудаг байхаа? Унтуулдаг багштай унтаахай ангийнхан...

Багш нараа үнэн голомтгой. Багш л болохгүй, багш л чадваргүй, багш л уйтгартай, багш л яриад л, багш л ойлгуулсангүй, багш л .... бас л багш л гээд бүх зүйл багшийг буруутах аястай... ӨӨрөө багш, эсвэл багш аав ээжтэй, багш хань нөхөртэй, багш найз нартай над мэтийн хүмүүс багш нарын хөдөлмөр зүтгэлийг үнэлж мэдэх байхдаа...

Үнэн учир нь багшид биш сурагчдад оршиж буй. Ялангуяа тэр унтаахай сурагчдад. Багш хэлж лекц уншиж бусад сурагчид нь чимээгүй байж нэг хэвийн орчин нь нөгөө ядарсан оюутан сурагчдад "унтуулах" орчинг бий болгодог аж. "Унтаахай" байна гэдэг нь сурагчдын нойрны дутагдлыг харуулж буй хэрэг.

Ер нь нойроо хасан байж хар үүр болтол сууж хичээл ном, шалгалтандаа бэлдэх нь сурагчдад тус болохоосоо ус болно. Судалгаагаар онц сурлаг сурагчид сайн сурдаг сурагчдаас их нойр авдаг, сайн сурагчид дунд сурагчдаас их нойр авдгийг тодруулсан байна. Бүр 15хан минутын хугацаагаар илүү унтахад хүртэл их нөлөөтэй гэсэн байсан.

Унтаж амрах нь хүний тархины үйл ажиллагаанд чухал нөлөөтэй байдаг. Улмаар бие махбодийн хэвийн үйл ажиллагаанд... Товчилбол хувь хүний эрүүл мэндэд их чухал. Тиймээс:

- Унтахаасаа өмнөх 6н цагийн дотор биеийн тамирын дасгал хийхгүй байхыг уриалсан байна.
- Унтахаасаа өмнө ТВ-ийн болон компьютерийн дэлгэцийн хурц гэрлээс ангид байхыг сануулжээ. Энэ нь тархины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг байна.
- Нойр нь дутагдмал хүний зовхи нь хавдсан, нүд нь бүлцийсэн, нүднийхээ хүрээнд харласан байдаг.

2009-10-29

Өглөө бүр...

Уншигч Та ямарваа нэгэн өдөр унтахаасаа өмнө янзан бүрийн буруу бодол, үйл, амьдралдаа автаад тэгээд өглөө нь босоод ёстой түүнд эсвэл тэдэнд, эсвэл хэнийгээ харуулаад өгнө өө, зад авна аа, яадгаа үзнээ гэх мэт бодолд автаж байсан уу? эсвэл дэглээд өгнө өө, болгоод өгнө өө ч гэх юм уу?...

Өглөө бүр ээж минь сүүтэй цай өргөдгийг санаж байна...Тэнгэр бурхан харж үзэг, сайн сайхан бүхэн дэлгэрэг, ажил үйлс бүтэмжтэй, амьдрал жаргалтай байхыг ерөөн сүүтэй цайныхаа дээжийг өргөдөг. Одоо ч гэсэн хүүгийнхээ, хүүхдүүдийнхээ төлөө өргөдөг... Ээжийн минь бодол сэтгэл санааг би анзаараагүй явж... Ээж минь цайгаа өргөж байгааг нэг л зан үйл мэт ойлгоод явдаг байж... Тэгсэн биш байна... Сэтгэл санааны аугаа их утга учиртай юм...

Нэгэн сүмд ороод би санамсаргүй нэгэн танилцуулга бололтой ном авсан юм л даа... Тэр нь манай эндхийн ч сүм биш...миний шүтдэг шашиных ч биш... Эндээс 10н цагийн явдлын газрын сүм. Нэгэн өдөр түүнтэй гадуур алхаж очиж үзээгүй газрынхаа тухай олж мэдэж, юм үзэж нүд тайлж байгаад орсон сүм... Ер нь Бурханы шашинтай гэдгээсээ үл хамааран бусад шашиныг ойлгох гэж, бас бус тэдгээрийг мэдрэх ёстой гэсэн бодолтой байдаг. Тэгээд тэр авсан бяцхаан номны эхний хуудсанд: өглөөний уншлага гэсэн зүйлийг олж уншлаа...

Тэрхүү өглөөний уншлагын хэсгийн монголчилвол:
"Би энэ өдрийг энгийн, үнэнч, энх амгалангаар өнгөрөөж, янзан бүрийн муу муухай, зовлон ядаргаа, саатал, дорой үзэл, бохирдол, гутранги байдлаас өөрийгөө ангид байлган аливаад баяр баясгалан, өглөгч энэрэнгүй, туслан дэмжих, хайрлан халамжлан, гамнан хэмнэх, инээмсэглэн тэтгэх сэтгэлээр хандаж бусдад халамжтай, өөртөө гамтай, яриандаа цэгцтэй, итгэл үнэмшилтэй байх болно.
Энэ бүгдийг би өөрийнхөө хүчээр болон Бурханы дэмжлэгтэйгээр ажил үйлс, хичээл сургалт, үйл ажиллагаа, идэх уух, бүр унтахдаа хүртэл хэрэгжүүлмой. "
гэсэн байхын...

Буддын шашинаар бол
7н хар нүглийг жигшин арван цагаан буяныг дэлгэрүүлсүгэй гэж байгаатай ерөнхийлөө адилхан байлаа. Гэхдээ энгийн хэллэгээр, бас ойлгомжтой ядахдаа миний мэдэхгүй төвдөөр биш...

Тэгэхээр өглөө болгон эрүүл санаатай, эрүүл ухаантай, эрүүл бодолтой, эрүүл сэтгэхүйтэй, эрүүл ухамсартай, эрүүл илчтэй, эрүүл биетэй, эрүүл хараатай байвал дээр байгаа биз...

Бүгдээрээ эрүүлжинэ байгаа... Би ч гэсэн...

*өөр шашиныг сурталчлах гэсэн бодол байсангүй, хаа газраас, ямар ч шашинаас хэрэгтэй зүйлээ сурах хэрэгтэй гэдэг бодлынхоо үүднээс ханддаг...

Тэр сүмд ороод эндхийн сүмийн хөгжмийн уянгат аялгууг сонсож бага ч атугай ариусан саатсан...

2009-10-24

ШИВЭЭС...



...Шивээс...

За юунаас эхлэх билээ? гээд өөрөөсөө асуулаа. Надад шивээс байхгүй, магадгүй сонирхож ч байсангүй... Эсвэл Уншигч Та шивээстэй юу гээд эхэлсэн ч болох юм... Эсвэл Бекхам болон түүний гэр бүл, Рианнагаас авахуулаад Рок хамтлагуудын гишүүдийн болон одуудын шивээсийн талаар ч юм уу эхэлж болох л юм... Эсвэл Японы болон бусад газруудын мафи, эсвэл шоронгийн хоригдлын шивээсийн тухай ч юм уу.... Олон шийдэл дундаас сонгоод өөрийнхөө амьдралд тохиолдсоноос нь эхэлнэ ээ хө...

Ноднин байна уу, үгүй ээ уржинан ч билүү, санадаггүй ээ. Охин минь "ааваа би шивээс хийлгэмээр байна" гээд зөвшөөрөл байдлаар асуугаад би хүлээн зөвшөөрөөгүй юмдаг. Миний бодлоор охин биенийхээ хаа нэгтээ л шивээс хийлгэмээр санагдсан байх. Бүр итгэлтэй асууж байсныг тодхон санаж байна... Бодвол сарнай ч юм уу, эсвэл өөр нэгэн цэцэг шагайныхаа тэнд эсвэл хондлой дээрээ шивүүлэх бодолтой байсан байх. Харин бол найз хөвгүүн байхгүй тул ямарваа нэгэн нэр шивүүлнэ гэж бодоогүй юмдаг... Тэгээл бодохоор шивээс намайг тойрсонгүй...

Сургуульд байхад гар бугалга дээрээ зүрх, нэрний эхний үсэг, love + гэх мэт зүйлүүдийг харж байсан. Тэр үед соц байлаа, голдуу буруу гарын этгээдүүд шивээстэй байсан санагдаж байна. Тэгэхээр шивээсний тухай ойлголт соц үеийнхээр эсрэг бодолтой хадгалагдаж...

Хэзээ ч билээ Монголд биш л дээ, гадаадад, нэг хүн (хүүхэн шиг санагдаж байна) духан дээрээ нэгэн компаний нэрийг шивүүлээд тэрийг нь нөгөө компани 10000 ам долларын урамшуулал олгож байсан гэдгийг уншиж байсан... Энэ бичлээгээ бичиж байхдаа нэтээс хайгаад
энэ хаягийг нь оллоо...

Нэгэн зун... Америкт зарим мужид цагдаа нарыг шивээстэй байхыг хориглосон тухай мэдээлэл тархаж хүний эрх гэх мэт асуудлаар маргалдах дуртай эд нарт нэгэн бодлын бас яриа болж байсан. Хэрхэн шийдэгдсэнийг нь мэдэхгүй байна. Харин тухайн үед яригдаж байснаар ил газартааа шивээсгүй байхыг анхааруулж байсныг мэдэж байна. Энэ тухай нетээс хайвал олдох байх...

Сүүлийн үед шивээс нь олны хүртээл болоод толгойтой биетэй болгон шахам шивээс хийлгүүлэх дур сонирхолтой ч болсон байж мэднэ. Бараг МООД болсон ч байх... ГЭВЧ...

Хэрвээ шивээс хийлгэх бодол эргэлдэж байвал дахин дахин тунгааж бодохыг сануулж байна. Учир нь шивээс хийх нь амаргүй ажил. Эрүүл мэндийн хувьд ч тэр...

- Монголыг хэлэлтгүй нөгөөх хөгжсөн орон Америкийн олон шивээсчид license буюу зөвшөөрөлгүй байдаг байна. Орчин үед бохир гэлтгүй зүү тариураар халдварладаг өвчнүүд тархсан билээ. Бидний айдас АIDS (эмчилгээ нь одоо болтол тодроогүй) болон цусны төрөл бүрийн өвчнүүд, гепатит С, гепатит В, туберкулоз (бараг л эмчлэгддэггүй өвчин) тэрхүү шивээс хийж буй багаж тариур зүү юу ч юм бүх хэрэгслээр халдаж болно гэдгийг санах хэрэгтэй.

- Шивээсийг бас хаана нь хийх нь учиртай. Арьсны 2 дахь давхаргад хийдэг байна. Тэгэхээр тэрхүү давхаргийг зөвхөн мэргэжлийн л хүн тодруулж чадах бөгөөд мань мэтэд бол арьс л бол арьс мэт бодогдоно... Хэрвээ арьсны зохих давхаргад шивүүлээгүй бол нөгөө өвчнүүдээс авахуулаад өчнөөн төрлийн яршиг дараа удаж мэднэ шүү. Наад зах нь загатнах гэх мэт...Тэгээд дээр нь шивээсний балын хор (хөх улаан гээд л төрөл бүрийн өнгөтэй) гэж нэг зүйл байгаа...

- За яахав шивээс хийлгэчихлээ гэж бодьё. Тэгэхээр тэрхүү хийлгэсэн шивээс насан туршид биен дээр чинь толбо болон үлдэнэ. Нэг өдөр Дулмаад дурлаад Дулмаа гээд шивүүлчихсэн чинь нөгөөдөр нь салаад Нараатай гэрлэх болвол яана. Нэг өдөр орчин үеийн моодны үгийг биччихсэн чинь нөгөөдөр нь тэрхүү үг нь балай үг болж хувирвал яана. Нэг өдөр Хятад ханз биччихсэн чинь нөгөөдөр нь Англи латинаар галигламаар байвал яана... Нэг өдөр Бурхан шивүүлчихсэн чинь нөгөө өдөр нь Хомхой толгой шивүүлмээр байвал яах уу... Тэгэхээр шивээсний чинь он цагийн утга учир алдагдах магадлалтай гэдгийг санах хэрэгтэй.

- Мөн хүн алддаг тул шивээсийг алдаж хийдэг байна. Ялангуяа мэдэхгүй бол шүү дээ: Жишээ нь believe гэж шивүүлэх гэсэн алдаад beleive гэх мэт... Хайртай гэх гээд хартай гээд шивүүлчихвэл яана.... Эсвэл нэгэн тэмдэг зуруулах гээд буруу харуулчихвал гэх мэт...

- Хэн нэгэн орчин үед, 21-р зуун шивээсийг арилгадаг болсон гэж хууртагдаж байж мэдэх юм. Яахав, шивээсийн хийлгэхэд 100 орчим ам доллар магадгүй түүнээс ч багаар хийлгэж Америкт болдог байна. Харин шивээсийг "арилгахад" 900-3000н ам доллар... Лазераар арилгана гэх мэт зүйлүүд дуулдаад л бас шивээс хийлгэх боломжийг нээж өгч байгаа мэт. Гэвч ямар ч шивээсийг арилгахад цаана нь сорви үлддэг гэдгийг санаарай. Мэс заслын аргаар устгасан ч гэсэн маш их өвдөх бөгөөд сорвитой л хоцорно.

- Бас нэг зүйл нэмэхэд... Өмнө бичсэнчлэн цагдаа нар шивээсгүй байх гэснээс...Зарим албан тушаалууд, эрх мэдэл нь "шивээсгүй" байх албан ёсны болон албан ёсны бус нөхцлүүдтэй . Мэдээж Америкийн Ерөнхийлөгч духан дээрээ шивээстэй байж болохгүй нь ойлгомжтой, зарим их дээд сургуулийн багш нар гар хуруу, дух, энд тэндээ шивээстэй байж болохгүй гэж мэт шаардлагатай тул ирээдүйд хэн болох хэнтэй харьцах, ямар мэргэжил эзэмших, хаана ажиллах, ямар албан тушаал хаших зэргээсээ хамааран шивээс хийлгэх эсэхээ бас бодолцоорой.

Тэгэхээр дахин дүгнэхэд:

ШИВЭЭС ХИЙЛГЭХ ЭСЭХЭЭ ДАХИН ДАХИН НЯГТЛАН БОДООРОЙ...


Сэтгэл зүрхний шивээсийн тухай бол дараа....

2009-09-10

Дурлалын тухай хэдэн зурвас....

Endless Love by Alfred GockelБайгуулсан гавьяагүй шагнал - тэр бол дурлал...
Бусдад харагдахгүй гайхамшгийг мэдрэх харц - тэр бол дурлал...
Хосын хорвоод ганцаардал - тэр бол дурлал
Яргуй мэт тод бөгөөд сайхан - тэр бол дурлал...
Хос хоёрын нэг амьсгал - тэр бол дурлал

Дурлал бол хос хоёрын нэгэн нууц
Бас ямар ч нууцгүй илэн далангүй байдал

Дурлал - гараас нь атгаад зүрхийг нь таних мэдрэмж

Дурлал - өршөөн уучлах урлаг

Дурлал нь өөрийн хэлтэй:
Харц, үзэл бодлын хэл
Дохио зангааны хэл
Чимээгүйхэн сэтгэлийн илэрхийллийн хэл.

"Чи чамд хайртай" гэдгийг хэлэхэд хэдхэн хором зарцуулах боловч түүнийг батлах нь бүхий л амьдралын хэрэг.

Хашгираад үз - бүгд л сонсоно, шивнээд үз ойр буй нь сонсоно, харин таг дуугайг ойлгох нь дурлал юм.

Сэрэнгүүтээ бодоод, сэрүүн цагтаа бодлогошироод, эцэст нь унтахаасаа өмнө хулжаад байвал тэр бол дурлал.

Хүмүүний анхдагч хайрын мэдрэхүй нь - ээжийгээ хайрлах сэтгэл.
Хүмүүний сүүлчийн үдэх мэдрэхүй нь - үлдээж буй хорвоогоо хайрлах сэтгэл

би зохиож бичээгүй шүү, орос сайтнаас авч сурснаараа монголчилсон. Сайтыг нь хадгалалгүй хуулсан байна билээ.


picture: "Endless Love" by Alfred Gockel