Showing posts with label сэтгэлзүй. Show all posts
Showing posts with label сэтгэлзүй. Show all posts

2010-08-19

3000000 :) 20100110

Юуны өмнө би таньд инээмсэглэл бэлэглэмээр/илгээмээр байна. Хамгийн хялбар бөгөөд энгийн арга нь :) илгээх гэдэгтэй та санал нэгдэх байх. Энэ нь дэлхий нийтэд түгэн тархсан Smiley face/Happy face-ийн нэгэн хэлбэр юм. Инээмсэглэж буй, аз жаргалтай хүнийг илэрхийлэх, мөн ойлгох хамгийн энгийн арга бол Smiley face.

Инээмсэглэл, баяр жаргалын илэрхийлэл болсон энэхүү тэмдэгт/лого нь зарим улс оронд зохиогчийн эрхтэй боловч дэлхий нийтийн хэмжээнд маргаантай байдаг юм байна. Учир нь энэхүү тэмдэгт нь, улмаар инээмсэглэл, аз жаргал, баяр баясгалан нь дэлхийн хүн бүрийн өмч байгаад оршиж болох юм. АНУ-д зураач Harvey R. Ball 1963 онд сурталчилгааны зориулалтаар анх зурсан гэж үздэг бол Европын зарим улсуудад Францын Franklin Loufrani 1971 онд сонин сэтгүүлд сайн сайхан мэдээ мэдээллийн буландаа зориулж зохиогчийн эрхийг нь авсан хэмээн тус тус үздэг юм байна. Ер нь дэлхийн 100 гаруй улс оронд үйлчилгээ, барааны 25н төрөлд хууль эрхийн дагуу ашиглагддаг гэнэ.

Бид бүхэн 4 дүгээр сарын 1-нийг Инээдмийн өдөр гэж тэмдэглэж ирсэн. Инээдэм гэдэг нь инээмсэглэлээс өөр утгатай ба инээдмийн өдрийг манайхан шоглох, хуурах утгаар өргөн тэмдэглэдэг. Харин Дэлхий нийтийн инээмсэглэлийн өдрийг 1999 оноос тэмдэглэж ирсэн бөгөөд энэ нь жилийн World Smile Day® 2010* нь 10 дугаар сарын 1-нд "Do an act of kindness. Help one person smile"! буюу "Сайн үйлс бүтээцгээе. Хүнд инээмсэглэл бэлэглэе" (утгачилсан) уриан доор тэмдэглэх юм байна.

Тэмдэглэхийг уух, идэх, наргих, цэнгэхээр бодож дүгнээд бидэнд тэмдэглэх өдөр мундсан биш гэж хэлэх нэгэн байж л байгаа. Гэхдээ зөв талаар нь бодъё. Инээмсэглэлийг гэр бүлийн аз жаргалын эх үндэс хэмээн тэр өдөр гэр бүлийн жаргалыг эрхэмлээрэй. Ашгүй сар бүрийн 1нд согтууруулах ундаа зардаггүй нь таарч буй нь бидэнд улам ч азтай хэрэг юм. Мөн ахмадын өдөр ч таарах байх. Магадгүй УИХ-ын намрын чуулганы нээлт ч юм уу...

Бид яагаад энэхүү өдрийг тэмдэглэж болохгүй гэж, Бид яагаад "Сайн үйлс бүтээцгээе. Хүнд инээмсэглэл бэлэглэе"-ээс хойш сууна гэж. Тэмдэглэлт өдрийг хэрхэн тэмдэглэх талаар манайханд илүү үг хэрэггүй ч эндээс ганц нэг санааг бичих юм гэсэн юм:

- Төрийн болон төрийн бус, улс төрийн, ашгийн бус, олон нийтийн зэрэг бүхий л шатны байгууллагууд, мөн хэвлэл мэдээллийн байгууллагууд, хувийн хэвшлийнхэн оролцон "Инээмсэглэл" сайн үйлсийн аян зохиож болох мэт... Жишээ нь: Төрийн 38**н байгууллага тус бүр төрийн бус олон нийтийн 38**н байгууллага, эсвэл холбоо, нийгэмлэгтэй хослон хамтран ажил зохиож болох юм. Энэ нь байгууллагуудын хамтын ажиллагаанд түлхэц болж ч мэдэх юм.
- Хаа нэгтээ хууль ёсных нь дагуу "Хандивын сан" тухайн өдөр хэн нэгнийг өчүүхэн ч атугай баярлуулж болох мэт. Жишээ нь: Монголынхоо ирээдүй хөгжлийн илэрхийлэл болгон 3000000 эсвэл 20100110 төгрөг цуглуулаад Эх нялхсын төв, эсвэл Төрөх эмнэлэгт хандивлаж болох шүү дээ. (Хандивын сангийн үйл ажиллагаанд худалч, хулгайчид оролцохгүй байх хэрэгтэй. Тэд хандив сайн өгөх өдөр байх)..

- Тэр загнуулаад муулуулаад байдаг улс төрчид нь ядахдаа нэгэн сайн үйлс бүтээх, харин сонгогчид тэр өдөр гишүүнээ, төр засгаа муулахгүй байх... УИХ-ын эрхэм гишүүд, сайд дарга нар багшраад багтахгүй буй тооны их дээд сургуулиуддаа зочилон тухайн сургуулийн сурагч оюутнуудад ямар нэгэн сонирхолтой (улс төр биш, мөн хэрүүл уруулын тухай бус) сэдвээр 38**н минутын лекц уншиж дараа нь 38** минутын ярилцлага хийж болно шүү дээ.

- Блогчид сар биш юм аа гэхэд ганц тэр өдрийг "positive" бичлэгийн өдөр болговол...
- Шоу, хошин шогийнхон "Хамгийн сайхан инээмсэглэдэг" мисс, залуу, хөгшчүүдийг шалгаруулж болох шүү дээ...
- Баар савнууд, хоолны зэрэг үйлчилгээний газрууд чухам л Инээмсэглэл-ээр үйлчилж 38**н хувийн хөнгөлөлтүүд гаргаж болох ч юм шиг... гэх мэт..


Сайн үйлс хэзээ ч багадахгүй ба Инээмсэглэл нь хэзээд үнэгүй байдаг. Гурван сая инээмсэглэлийн төлөө урагшаа, Монголчуудаа!

3000000 :) 20100110 (үүнийг 38н хүнд send хийгтүн. Тэгвэл Таньд жаргалтай үйл явдал тохиох болно :)

* хэрвээ энэхүү өдрийн, байгууллагын элч-төлөөлөгч болохыг хүсвэл тухайн хаягаар ороод харилцахад болох юм билээ.

** 38 тоог binary system-д шилжүүлбэл 100110 гэсэн тоо гарах болно.

:) Бусдад Та инээмсэглэл бэлэглээд хариуд нь ЭНЭ бэлгийг хүртэнэ.

2009-09-07

Таны сэтгэл хямраад байна уу? Тэгвэл...

Бид бүхэн хямардаггүй бол хорвоо улам л уужим сайхан, улам л ногоон болох байсан байхдаа...

Би заримдаа хямардаг: бодол санаа хөврөөд л, болох болохгүй янзан бүрийн зүйлд санаа сэтгэл зовоод л, энийг яахав, тэрийг яахав гээд л бухимдаад, цаашид яаж амьдрах, хэрхэн байх тухайгаа бодоод л суудаг. Тэр болгондоо өөрийгөө стресдүүлж байгаа хэрэг л дээ...

За тэгэхээр стрессгүй амьдрахын тулд би болон миний таних, танихгүй найзууд яах хэрэгтэй юм бол гэж бодоод нетээс хайгаад дараах зүйлийг оллоо. Хэрэг болох байх гэж бодож байна.

1. Байнгын дасгал хөдөлгөөн хийж, биеийн тамираар хичээллэдэг үү? Долоо хоногтоо 3-аас 4-н удаа биеийн тамираар хичээллэх юм уу, эсвэл дасгал хийснээр хямарсан сэтгэл "эмчлэгдэх" нь судалгаагаар нотлогдсон юм байна. Сэтгэл санаагаа эмчлээд ч зогсохгүй эрүүл чийрэг байж урт удаан наслах нь байна.

2. Кофейн бага хэрэглэж байгаа биз? Жишээ нь өдөртөө 4 болон түүнээс олон удаа удаа кофе уудаг бол улам л стрессдэх нь байна шүү. Кофейн хүний бие махбодид нөлөөлснөөс тэгж байгаа хэрэг. Уух тусам л улам уулгах гээд байдаг эд дээ. Энд харин өөрийн зүгээс санал болгоход албаны хүмүүс уулзалт дээрээ кофе их захиалж уудаг. Битгий тэг гэх гэсэн юм. Хэрвээ уулзаж буй албаны хүн тань кофе уумаар бол кофегоор дайл. Харин өөрөө бол цай ч юм уу өөр зүйлийг захиалж ууж болно шүү дээ. Заавал яагаад адилхан зүйл уух ёстой гэж. Ер нь бол уулзаж буй хүнээсээ юу уухыг нь асууж байх нь соёлтой харилцааны нэгэн хэлбэр шүү дээ. Монголд бол албатай юм шиг кофе уудаг гэдгийг мэдэж байгаа тул үүнийг бичлээ.

3. Сайн унтаж амарч чадаж байна уу? Хүн 6-аас доош цаг унтах нь бие махбодийн хэрэгцээг хангадаггүй байна. (хэхэ би бол 5н цаг л унтдаг даа) Унтах нь ядаргаа тайлах хамгийн энгийн зүйл бололтой. Над шиг шөнө унтаж чаддаггүй бол өдөртөө 20-30 минутын англиар бол "nap" монголоор бол "нойр авах"-ыг хийчих.

4. Зөв зохистой хооллож байна уу? Өөх тос, чихэр, давсыг хязгаарла. Зөв хооллосноор та өөрийгөө ямарч тохиолдолд аварна. Энэ талаар Монголчууд минь ойлголт багатай байдаг гэж би хувьдаа боддог. "Өөхгүй мах иднэ гэж юу байсым л" гэх байхдаа. Энэ нь бидний амьдралын хэв маяг шахуу. Хамгийн гол нь энэ нь бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буйг мэддэггүй. Яагаад гэвэл зөв хооллох, эрүүл мэндийн талаар ойлголт бага буйд оршдог. Илчлэг сайтай хоол идэх гэж ярих болохоос биш өөхтэй тостэй хоол идэх гэж яримааргүй байгаа юм даа...

5. Дотно "жинхэнэ" найз нөхөдтэй ч юм уу, хэн нэгэнтэй юу? Хүмүүн дотроо хадгалаад л байвал бас л дотроосоо ялзардаг байна. Хүнд ярихаасаа ичиж зоволгүй яахав. Гэхдээ хэнд гэдгээ бодоод зөв ухаантай хүнтэй өөрийнхөө зовлонг хуваалцаж байвал өөрийгөө аварч буйн нэг илрэл. Санаа зовохгүй, сэтгэлийг чинь улам хүндрүүлэхгүй хүнтэй ярилцаж хэлж бас бичиж ил гаргаж байвал стресснн дарахад туслах нь байна. Одоо цагт хүний сэтгэл хатуу болсон гэдгийг ойлгож байна. Гэвч цаана чинь Таныг "сонсох" тэвчээртэй хэн нэгэн байгаа гэдэгт итгэх хэрэгтэй. Бас хэт итгээд хамаа намаагүй авч болохгүй ээ. Таны итгэлийг даах хүнтэй л ярих нь зүйтэй. "Хүн гаргаж байж санаа нь амардаг" гэж л үүнийг хэлэх байх.

6. Нийгэмд хөлөө олох гэж томоор нэрлэж болмоор зүйл. Та бусадтай учраа олохдоо аль хэр хүн бэ? гэж өөрөөсөө асууж, энэ талаар бодож байсан уу. Хэрвээ Та олж чаддаггүй бол Таны зан чанарт, таньд учир нь байна гэсэн. Нөгөө талаасаа Таниас болоогүй гэж боддог байж болох юм. Гэтэл энэ сэтгэл нь ужгирсаар сүүлдээ хэт өөртөө итгэх итгэлийг олгож бусдыг үгүйсгэх сэтгэлд хүргэдэг байна. Энгийнээр хэлбэл, өөртөө халдаамааргүй, дотроосоо өтөх гэж болох нь байна шүү. Тэгэхээр наанаа ч бас цаанаа ч бодох зүйл байгаа биз. Өөрийгөө зөвөөр илэрхийлж, хүнд өөрийгөө ойлгуулж сурах хэрэгтэй.

7. Time management буюу цаг хугацааг зохицуулах чадвар аль хэр вэ? Хэзээд л яарсан сандарсан, дэвэрсэн, хурдалсан хүн байвал хэцүү биз дээ. Тэгэх тусам улам л хямрах нь дамжиггүй. Юмыг урьдаас харж, зохицуулж, төлөвлөж чадах чадвар ч үүнд хамрах байх шүү. Шатар, даам тоглох нь үүнд хэрэг болж магадгүй. Хэдэн нүүдлийн дараагийнхийг бодож чадаж байна вэ?

8. Зохион байгуулалт хэртэй вэ? хэхэ улам монголчилвол хэр нямбай хүн бэ? Задгай, назгай хүн бол хэцүү шүү дээ. Юманд нямбай, зохион байгуулалттай ханддаг бол хямрахгүй байх нь байна. Бодоод үз л дээ. Хаанаа хийснээ мэдэхгүй эрж будилж байснаас шууд мэдэж байх нь хамаагүй амар. Бас хэт нямбай, хэт зохион байгуулалттай байх нь дэмий. Тэгвэл бусдаас зожигроно гээд бодчих. Тийм хүн хамгийн түрүүнд л гомдоллоод, гоншигноод, бас сэжиглээд, хамарт нь ус хүрчихсэн юм шиг болдог.

9. "Ажилдаа" сэтгэл хангалуун байдаг уу? Ямарваа нэгэн ажлыг хэлсэн болохоор хашилтанд хийлээ. Ажил бол ажил шүү дээ. Хэрвээ хийсэн, хийх ажилдаа сэтгэл хангалуун байж чадахгүй бол хямраад л байж дээ. Хэрвээ ямарваа нэгэн ажлыг хийх гэж байвал үнэн сэтгэлээсээ хий л гэх гэсэн юм. Хүүхэд асрах хүртэл энд хамарч байгаа юм шүү. Хаалга хаах нь хүртэл ажил шүү дээ. Аятайхан зөөлөн хаах, эсвэл савж шидэх, хөлөөрөө өшиглөх зэргийг бас бодолцоно биз дээ.

10. Таны "ажлын" ачаалал аль хэр бэ? Хэтэрхий дарамттай ажиллаад байна уу? Эсвэл юу ч хийхгүй зүгээр л суугаад түүнээсээ уйдаад байна уу? Таны ачааллаас таны хямрах сэтгэл шууд хамааралтай. Хэтэрхий ачаалалтай, үргэлж тэгэх ингэх ёстой гээд байвал хэцүү бөгөөд хямралыг улам давраана. Тиймээс өөрийгөө "жаргаах" аргыг олох хэрэгтэй. Цаг хугацааг зөв зохистой өнгөрүүлэх аргууд хобби энээ тэрээ гээд зүйлс зөндөөн шүү дээ...

11. Таны гэр орон, өрөө тасалгаа тань хэр цэвэрхэн бэ? бодоод үз дээ. Хэрвээ үргэлж mess буюу орвонгоороо эргэчихсэн байдаг бол таны хямрах сэтгэл улам нэмэгдэнэ. Цэвэрхэн таатай орчин гэдхлээр хэн ч ойлгоно доо... Өө тийм бас үнэр танар нь...

12. Санхүү, мөнгөний хувьд ямаршуухан байна даа? Хэрвээ зээл өрөнд баригдсан бол хямраад л байх болж дээ. Тиймээс ухаантайхан шиг санхүүгээ барих хэрэгтэй болж дээ...

13. Бэлгийн харьцаа тань ямаршуухан байна? Секс бол бие махбодийн болон сэтгэл санааны аугаа тайвшруулагч юм байна. Секс хийгээд ханаад л жаргаад байвал таны стресс (хэрвээ байвал шүү дээ) буураад л байна. Тэгэхээр хэзээд битгий цааргал гэж байгаа юм даа. :)


За тэгээд энэ "азгүй 13" гэсэн тооноос салах л хэрэгтэй болох нь дээ. Тэгэхийн тулд Та стрессгүй байх мөн 13н аргыг эндээс олсон байхаа гэж найдаж байна...

Хэрвээ биш бол шууд хэлээрэй. Би ч гэсэн залруулья.

2009-08-28

Амьдрал яагаад аашлаад байна аа?!

Энэ амьдрал яагаад аашлаад байгаа юм болоо? гэсэн чинь ийм л байсан юм байна.


Өдөр бүрийн үйл явдлууд болон тэдгээрт хандах хандлага, бодол санаа ямар байснаас бидний сайн сайхан байдал, эрүүл мэнд (оюун ухаан) хамаардаг. Ямар нэгэн учир залтгаанаар бидний сэтгэл санаа гонсойх, гутрах, хямрах үзэгдэл олонтаа тохиолддог. (АНУ-д бүх насанд хүрэгчдийн 1/3 хувь нь амьдралынхаа туршид ямар нэгэн байдлаар хямралд автдаг байна)

Ихэнх хүмүүсийн гутрал, хямрал нь гэр бүл салалт, эсвэл тусгаарлалт, эсвэл хэн нэгэн дотны хүнээсээ хагацах, эсвэл ажил төрлөө солих, эсвэл ажлаасаа халагдах гэх мэтээс болдог байна. Эдгээр нь хямралын нэрмээс болдог бөгөөд ихэнх хүмүүс цаг хугацааын эрхээр энэхүү хямралыг даван туулдаг байна.

Хямрал гутралд нөлөөлж болохуйц зарим хүчин зүйлүүд:
Эмэгтэйчүүдийн дааврын нөлөө (заримдаа бэлгийн харьцааны): Хүүхнүүд эрчүүдийг бодвол хямрал гутралд автах нь 2дахин их байдаг байна. Үүнд дааврын өөрчлөлт их нөлөөдөг байна, тухайлбал жирэмслэлтйн үе, хүүхэд төрсний дараах хэсэгхэн үе, мөн сарын тэмдгийн үе. Зарим хүүхнүүд биений юм ирэхийн өмнө үед хямарч, гутрах байдалд ордог аж.
Настай хүмүүс (60 болон түүнээс дээш насныхан): Настай хүмүүс нийгмээсээ тусгаарлагдан ганцаарддаг байна. Хань ижлээсээ салах, тэтгэвэрт гарах, биений чадал чадвар сулрах гэх мэт нь хямарч гуниж гутахад нөлөө үзүүлдэг байна.
Удмын холбоо: Танайхан ямар байснаас хамаарна гэж байгаа хэрэг л дээ. Жишээ нь танай эцэг эх хямралын байдалтай, өвчтэй, зовлонтой байсан бол та тийм байх нөхцөл нь өндөр байх юм.
Эрүүл мэндийн (хавдар, элэний үрэвсэл, зүрхний өвчнүүд) болон сэтгэцийн өвчнүүд, архидалт, хүчирхийлэлт зэрэг нь байдлын хүнд болгодог.
Ажил өөрчлөгдөх, ажлаасаа халагдах, хүүхэд тусгаарлагдах гэх мэт амьдралын үе шатууд.
Гэр бүлийн болон нийгмийн дэмжлэг дутах. Ганцаардал гэсэн үг.
Хоол идэх дур сонирхлын болон биеийн жингийн өөрчлөлт.
Бусад хүмүүсийн дарамт, шахалт, ядаргаа, нөлөө.
Хэт ядрах эсвэл нойрмоглох.
Унтаж нойр авах асуудал: унтаж чадахгүй байх (нойргүйдэл), эсвэл хэт их унтах.
Сэтгэл санаа тогтворгүй, шийдвэр гаргаж чадахгүй байх.
Итгэл найдвараа алдах.
Өөрийгөө үнэлж цэгнэхгүй байх, эсвэл буруутгах.
Үхэл хагацлыг төсөөлөх, амиа хорлох бодол төрөх.

Хүмүүс заримдаа гэдэс өвдөх, загатнах гэх мэт бие махбодийн асуудлуудаас болж хямралд автдаг.



мэдээллийг: http://health.yahoo.com/

2009-05-17

Инээмсэглэлийг Сонгоцгооё

1. Инээмсэглэх, инээх нь хүмүүнийг улам сэтгэл татам, сайхан болгодог
Инээмсэглэж байгаа хүнд хүмүүс дуртай, тиймээс ч улам их татагддаг. Инээмсэглэл, инээд нь сэтгэл татах нэг хүчин зүйл. Нүд хөмсгөө зангидах, ширүүн харц, хамартаа баас түрхчихсэн бол ямар олигтой байхав дээ, гэвч инээмсэглэл л тэдгээрийг арилгаж чадна.

2. Инээмсэглэх нь хүмүүний сэтгэл санаа, зан авирыг тайвшруулж сэргээдэг
Хэрвээ Та сэтгэл дундуур байвал инээмсэглэх гээд оролдоод үз. Ингэснээр та өөрийгөө сэтгэл санааг засах боломжийг өөртөө олгож буй хэрэг. Таны инээмсэглэл, улмаар таны бие махбодь тань сэтгэл санаагаа сэргээх, зан авираа дээшлүүлэх хөшүүрэг нь болно.

3. Инээмсэглэл нь аз жаргалын гэрэл гэгээ
Хэн нэгэн инээмсэглэхэд өрөөнд ч юм уу эргэн тойронд гэрэл гийж, хүн бүхний зан ааш, байдал сайнаар сайхнаар хувирч, аз жаргал гэрэлтдэг. Инээмсэглэж буй хүмүүн тэдэнд аз жаргалыг авчирч буй хэрэг. Мөн сайхан инээмсэглэх тусам та бүхний хайрыг татна.

4. Инээмсэглэл ядаргааг тайлна
Ядаргаа, хямрал, сэтгэлийн уналтууд хүмүүний нүд, нүүрэнд ил тод илэрдэг. Инээмсэглэснээрээ ядарсан, сэтгэлээр унасан байдал, янзан бүрийн ачаалалтай харагдахаас сэргийлж болно. Ядарсан зовсон ч инээмсэглэх цагийг гарга. Тэгснээр хямралаа аль болох хөнгөнөөр даван туулна.

5. Инээмсэглэл хүмүүний дархлааг сайжруулна
Инээмсэглэх нь хүний биемахбодийн дархлааны үйл ажиллагааг сайжруулдаг байна. Инээмсэглэснээр хүмүүний бие болон сэтгэл санааны хувьд тайвширч дархлааны үйл ажиллагаанд чухал нөлөө үзүүлдэг. Инээмсэглэн ханиад, томуунаас хүртэл сэргийлж болно.

6. Инээмсэглэл нь хүмүүний цусны даралтыг багасгадаг
Хүн инээмсэглэснээр цусны даралт нь тодорхой хэмжээгээр буурдаг байна. Хэрвээ цусны даралт хэмжих багажтай бол туршаад үз. хэхэ магадгүй янзан бүрийн өөр бусад "даралт"-ууд ч буурч мэднэ :)

7. Инээмсэглэснээр хүмүүний биемахбодь (Endorphins, Natural Pain Killers & Serotonin) даавруудыг ялгаруулдаг
Судалгаа шинжилгээгээр инээмсэглэх нь эрүүл мэндэд чухал ач холбогдолтой болохыг тогтоожээ. Инээмсэглэснээр хүний биенд чухал нөлөөтэй Эндорфин (Endorphins), Биеийн Эсэргүүцлийн (Natural Pain Killers), Серотонин(Serotonin) зэрэг даавруудыг ялгаруулдаг байна.
(мэргэжлийн үг хэллэгийг мэдэхгүй тул тайлбарлаж чадахгүй нь:
- Эндорфин (Endorphins)- тархины үйл ажиллагаатай холбоотой бололтой,
- Биеийн Эсэргүүцлийн (Natural Pain Killers) - хүний биеийн өвчин эсэргүүцэх чадварын талаар бололтой
- Серотонин(Serotonin)- цусны үйл ажиллагааных бололтой)
Инээмсэглэх нь хүмүүнд байгалиас заяасан үнэгүй эм.

8. Инээмсэглэвэл залуужина
Инээмсэглэх явцад нүүрний булчингууд үйл ажиллагаанд орж улмаар залуужуулдаг байна. Нүүрээ янзан бүрээр хувиргах гэж үйлээ үзээд хэрэггүй, зүгээр нь энгийн инээмсэглэ. Тэгвэл залуу харагдана чиг, залуужина чиг...

9. Инээмсэглэл нь хүмүүнийг амжилтанд дуудна
Инээмсэглэж чаддаг хүмүүн ихэвчлэн өөртөө итгэлтэй, ажил төрөл нь бүтэмжтэй, мөн амжилт гаргадаг аж. Уулзалт, учрал болгондоо инээмсэглэл бэлэглэ, тэгж чадвал бусад хүмүүс таньд өөрөөр хандах болно.

10. Инээмсэглэл нь хүмүүнийг эерэг байхад тусалдаг
За нэг туршилт хийгээдэх: Инээмсэглэ. Тэгээд уг инээмсэглэлээ алдахгүйгээр ямарваа нэгэн муу зүйл бодох гээд хичээ. Хэцүү байгаа биз. (үгүй бол та но-той гэдгээ ухаарчих) Хүмүүн инээмсэглэж байхдаа бусдад "амьдрал сайхаан, амьдрах бас сайхан"-ыг ойлгуулдаг.

Хямрал зовлонгоос инээмсэглэлээрээ салцгаая.
Инээмсэглэлийг сонгоцгооё.

2009-05-09

Хэн нэгнээс хурдхан шиг салмаар байна уу?

Гэрлэчихсэн үү? Эсвэл гэрлээд хамтын амьдралаар гайгүй амьдраад байна уу? Хэрхэн ганцаараа сайхан, жаргалтай амьдрах талаар толгойгоо гашилгаж сууна уу? За тэгвэл хэрхэн хурдхан шиг салж сарниж болох талаар хэдэн сайхан зөвлөлгөөг өгөөдхий байз. Эр хүнд ч тэр, эмэгтэй хүнд ч адилхан хэрэгтэй байх шүү. Эдгээр 7н зөвлөлгөөг дагаад үз тэгвэл хамгийн амархан, хурдан салж сарниж болох байх.

7) Дотроо нуу. Гэр бүлийн болон хосуудын янзан бүрийн асуудлыг өөртөө л хадгалж, нуугдмал орон зайг үүсгэ. Жижиг сажиг гэлтгүй бүх асуудлыг хуралдуулаад аугаа асуудал болго, тэгээд явган хэрүүл маргаан гэх мэтийг өдөөд сүүлдээ дайн тулаан болгон хувирга.

6) Түүнтэйгээ биш найз нөхдүүдтэйгээ аль болох цагийг хамтдаа өнгөрөө. Хэрвээ найз нөхдүүд чинь янзан бүрийн найр, нийллэг, уулзалт, цуглаан ч гэх юм уу партийдвал түүнийг гэртээ үлдээчих. Тэгснээр тэр чинь аргагүй ганцаардаж тэнэгтэх болно.

5) Дургүй үед чинь тэрбээр сексдэх, нялганах, үнсэж таалах гээд байвал цааргалаад хөндийрүүл. Энэ тохиолдолд өөрийнхөө байр суурийг баттай хадгал. Секс хийвэл хангах гэж зовсны хэрэггүй. Зүгээр л өөрөө тавьсан бол дуусгаж сур. Ер нь бол дандаа ажиллаад ядарч байгаа биздээ, тиймээс секс хийсэн царайлж өөрийгөө болгоод болоо. Тийм биздээ. Хэн нэгнийг бодох шаардлага ч байхгүй, зөвхөн өөрийгөө. Хүн бодож өөрийгөө зовоох хэрэг юу байна.

4) Ямарваа нэгэн зүйлд санал зөрөх зүйл гарвал өөрийгөө бүү буруутга, шууд л түүнийг буруутга. Асуудлын учир шалтгааныг олох, тайлах гээд ч хэрэггүй. Чадаж байвал өнгөрсөн улиг болсон болгоноо он жил сартай нь, бүр болж өгвөл өдөр, цагаар нь сайтар ухаж төнхөж байгаад гаргаад өг. Нэгэнт өөрийгөө тууштай хамгаалаад зөвхөн зөвтгөөд гарч чадвал янзан бүрийн хэрүүлд ялах болно.

3) За тэгээд янзан бүрийн "өмнөх" тодотголтой найз залуу (нөхөр), эсвэл найз хүүхэнтэйгээ (эхнэр) холбоогоо аль болох бүү тасал. Олон байх тусмаа зүгээр. Болж өгвөл тэдгээр харьцаагаа сэргээ. Аль болохоор эсрэг хүйсийн хүмүүсийг шинээр олж дотносож сур. Янзан бүрийн асуудлаар тэдэнтэй гайгүй, бүр дотно харьцаатай бай. Тэгээд "өөрийнхөө" хүндээ(өмнө бичсэнээр "түүнтэйгээ") тэр талаар байнга байнга дурсаад л, тэднийгээ магтаад л, өмөөрөөд л, ер нь бол үргэлж сануулаад бай.

2) Түүнтэй байхдаа дандаа ууртай, уцаартай, ядарсан зовсон, өвдсөн, гуньсан царай, болж өгвөл бүх л уйтгарлах чадвараа бүрэн даачил. Нэгэнт л чи зовж байгаа бол тэрээр зовох нь зөв биздээ. Үхсэн ч хамтдаа шүү дээ, тиймээ.

1) Боломж л олдвол доош нь "чихэж" сур. Ялангуяа бусдын өмнө бол бүр янзтай ш дээ. Битгий магт, битгий бахарх, битгий сайшаа. Сэтгэлийг нь онгироох, хөөргөх зүйл амнаасаа унагаагаад хэрэггүй. Дандаа л босс шиг царайл. Ер нь хаана ч гэсэн чи босс байх хэрэгтэй биздээ тээ.

эх сурвалж: E Lawrence Welch, http://www.holsterss.com/2007/08/7-ways-to-ruin-marriage.html

2009-03-04

Бусдыг ойлгоход туслах 7н зарчимууд...( II )

II зарчим: Нийгэм дэх зарим ааш авирууд (social behaviors) нь илэрхий байдаг.

Ер нь бидний (хүмүүсийн) үйлдэлийн санаа зорилго нь ихэнхдээ нуугдмал аж. Хэрвээ хүн хямарсан эсвэл уурласан бол түүний үйл хөдлөл нь үнэн бодол, сэтгэл санаатай нь зөрчилдөж байдаг. Хэрвээ би хэн нэгэнд доромжлууллаа хэмээн бодож байвал тухайн үед араандаа зуучихаад хэлээ хазаад дуугай байж болох.

Эмэгтэйчүүд бодол санааныхаа эсрэгээр "за яахав", "тэг тэг" (тэгдэг л юм байгаа биз) гэж "бууж өгдөг" тухай нэгэн хошигнол байдаг. Эрчүүд ч гэсэн энэхүү үйлдлийг арай эелдэгээр илэрхийлдэг бөгөөд гэхдээ ихэнхдээ эмэгтэйчүүдтэй адил утгыг агуулдаггүй.

Энэ зарчмын гол санаа нь Та хүнийг сонсохдоо биш, харин ойлгохдоо байдагт оршино. Итгэл найдварыг агуул, харилцаа холбоог үүсгэн бататга, бага ч атугай бодож ухаар. Бусдыг өөрөөсөө илүүд үзсэнээр буюу хүндэлснээр (by focusing on empathy) ямарваа буруу үйлдэл, хор хохирлоос зайлсхийх бөгөөд асуудлын гол утга учрыг хурдан ойлгох болно.


Энэ зарчмын нөгөө нэг тал нь ихэнх тохиолдолд Таны ямаршуухан сэтгэл, бодол санаатай байгааг хэн ч үл мэддэгт оршдог. Тийм ч учраас хэн нэгэн Таныг ойлгоогүй бол битгий уурлаж бухимд. Хэрвээ үйл хөдлөлөөрөө өөрийн бодлыг гуйвуулж, нууж байгаа бол бусдыг буруутган битгий уурлаж бухимдаарай.

source: http://www.scotthyoung.com/blog/2007/08/28/the-critical-7-rules-to-understand-people/

*монголчилсны дараа умшсан чинь надад таарсан ванлий байдаг байгаа :)

2009-03-03

Бусдыг ойлгоход туслах 7н зарчимууд...( I )

(Scott H Young-ыг монголчлохыг оролдов)

Хүмүүсийн зан, ааш авирыг дүрэм журмаар шууд тодорхойлчихож болохгүй тул гарчиг минь арай дэндчихсэн байж болох юм. Тэгсэн ч, ихэнх хүмүүс алдаа дутагдлаа дахин дахин давтаад байдгийг ойлгосон нэгэн. Тэдгээр алдаа дутагдлууд нь хүмүүсийн цаашдын ажил үйлс, амьдралд ямарваа нэгэн байдлаар асуудал, хүнд байдал үүсгэхээр давтагддаг аж. Энд бичих 7-н зарчим нь хүмүүсийг болон уншигч таныг алдаа дутагдлаа давтахгүй байхад тус нэмэр болно байх гэж найдаж байна.

Хүмүүсийн чадвар нь Сайн сайхан, Эелдэг нөхөрсөг, Зугаа сонирхолтой байхад оршино оо гэж....

Хүмүүсийг харьцааны тухай ихэнх номнууд нь дараах 2 зүйлийг илэрхийлсэн байдгийг ойлгосон:
- Ухаантан, мэргэдүүд гэгдэх хүмүүс хүртэл сайн сайхан, анхаарал халамжтай байх гэх мэт бусад чанаруудыг бүрэн төгс эзэмшээгүй байдаг нь тодорхой билээ.
- Ер бусын болон цогц онолуудаар зарим зан чанарыг тайлбарлаж болох авч бүгдийг нь нэгдмэл, цогц байдлаар тайлбарлахад төвөгтэй юм.

Гэвч эдгээр хоёр зүйлд ерөнхий нэг холбоо байгаа ч юм шиг. Дахин давтагдаад байдаг алдаа дутагдлууд нь ихэнх хүмүүст зөрчил (хэрүүл маргаан), нийгмийн гажуудал (social errors), сэтгэлзүйн уналтын учир шалтгаан болдог байна.

Долоон зарчмууд:

1-р зарчим: Эхлээд өөрийгөө дараа нь бусдыг уу?...
Rule One: Never blame malice for what can easily be explained by conceit.

Хүмүүст чиний хэн байх, хэрхэн амьдрах нь, юу хийх, яаж байгаа нь падгүй юм. Өөрөөр хэлбэл хүмүүст чамайг гэсэн сэтгэл, анхаарал, бодол байхгүй, чи хүмүүсийн анхаарлын төвөөс гадуур жирийж байна гэсэн үг. Энэ нь хүмүүсийг муу муухай, увайгүй гэж байгаа биш л дээ. Яагаад гэвэл ихэнхдээ хүмүүс анхаарлаа өөрсдөдөө хандуулсан, өөрийгөө хичээж (нэгэн бодлын хувиа хичээх бололтой) явдагтай холбоотой. Ийм нэгэн сэтгэлзүйн диаграммыг аваад үзье.

Division of Thought - Бодлын хуваарилалт

empathy - хайр халамж, энэрэл (бусдад анхаарах, зовних, бусдыг өөрөөсөө илүүд үзэх)

Self-directed - хувиа бодсон, довоо шарлуулах чанар

relationships - харьцаа

Энэхүү жишээн дээр хүний бодлын 60% нь хувиа хичээх талд байна. Миний зорилгууд, миний асуудлууд, миний бодол гэх мэт....
Нөгөө 30% нь харилцаа, харьцаандаа хандуулдаг боловч өөрт нөлөөлөх, тусах талаас нь боддог аж. Жишээ нь, Жулия миний тухай юу гэж боддог бол? Дарга маань намайг хэрхэн дүгнэх бол? Найз нөхдүүд минь намайг хүндэлдэг болов уу, эсвэл төвөгшөөдөг болов уу гэх мэт...
Дээрх диаграмд дүрсэлснээр зөвхөн 10% нь хайр халамж, энэрэлд зориулагдсан байгаа биз. Хайр халамж, энэрэл, өрөвч зан (empathy-бусдыг бодох, бусдад анхаарал тавих) нь ховор л доо. Жулия миний тухай юу гэж бодож байгаа бол гэхээсээ илүүтэйгээр Жулия яаж байгаа бол гэж бодох нь зүйтэй юм.

Яах вэ?

- Аливаа хүндрэл, асуудлууд нь их утга учир агуулдаггүй гэж ойлгож болно. Бусад хүмүүс Таныг бодох "зав" бага байгаагаас ургуулан бодоход Та өөрийгөө хэтэрхий дүгнээд (шүүмжлээд) байж мэдэх юм.

- Хүмүүс чамд хатуу хөндүү хандаж шоолж, гомдоож, зовоосон бол тэдгээр нь "зориуд" биш байх тохиодол олонтаа. Мэдээж зарим тохиолдлуудыг оруулахгүйгээр, ерөнхийдөө Таны гомдол, зовлон нь нэг л талынх (таных) бөгөөд гол шалтгаан биш юм.

- Харилцаа харьцааг үүсгэх, бататгах, хадгалах, нь Таны "үүрэгт" ажил юм. "Найранд уригдана хэмээн урилга хүлээж суусны", эсвэл бусад хүмүүс чам руу "гүйгээд" ирнэ гэж бүү хүлээ.

source: http://www.scotthyoung.com/blog/2007/08/28/the-critical-7-rules-to-understand-people/


*мэдээж, как и всегда, аs usual :) Нэг л биш болсон гэж санагдаад байгаа... Гэхдээ өөрөө мэддэггүй ээ...

2008-12-02

Өөрийн үнэлэмж: дордуулсан уу, хэтрүүлчихсэн үү, эсвэл таарсан уу?
(монголчилсон бичлэг)

Өөрийгөө үнэлэх үнэлгээ (цаашид өөрийн үнэлэмж гэе) нь таны харилцаа, таны дадал-туршлага, мөн таны бодлоос бүрэлддэг. Өөрийгөө зөв (эрүүл ухаанаар) үнэлэх нь оюун санааны саруул байдал, шаргуу ирмүүн, уян зохицох чадвар гэх мэтээр илэрдэг. Өөрийгөө үнэлэх чадвар гэдэг нь ерөнхийдөө өөрийн тухай бодол, өөрийнхөө үнэ цэнийг хэрхэн үнэлж, өөрийгөө хэрхэн дүгнэж байна вэ гэсэн үг. Хүнийхээ хувьд хэрхэн өөрийгөө дүгнэж байгаатай холбоотой. Өөрийгөө эрүүлээр, зөвөөр дүгнэсэн хүмүүс өөрсдөдөө сэтгэл хангалуун байж өөрийгөө "ашиг тустай" хэмээн боддог. Харин өөрийгөө "доогуур" үнэлдэг хүмүүс өөрсдийнхөө санаа бодол, ухаан чадвараа дутуу үнэлэн өөртөө үргэлжийн "сэтгэл дундуур" байдаг.

Өөрийн үнэлэмж нь хэдэн арван жилийн туршид нийгмийн судалгааны болон онолын сэдэв болсоор ирсэн. Сүүлийн үед хүүхдүүдийн ирээдүй, сургуулийн сургалтыг чанаржуулахын тулд сургуулийн насны хүүхдүүдийн дунд өөрийн үнэлэмжийг дээшлүүлэх сургалтыг тусгай хөтөлбөрөөр хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэхүү зорилтыг эсэргүүцэгчид нь - ялангуяа өөрийгөө үнэлэх "шаардлагагүй" шахам сургуулийн хүүхдүүдийн дунд - өөрийн үнэлэмжийг дэвэргэж байна хэмээн маргаж буй нь утгагүй зүйл бөгөөд "миний үе" хэмээх хуучирсан ухамсартай холбоотой.

Дээрийг бичсэнийг дахин дурьдаад, орчин үед өөрийгөө доогуур үнэлдэг, өөрсдийгөө үнэхээр дутуугаар боддог томчууд асар их байдаг. Өөрийгөө яагаад дутуу хардаг болсон, өөрийгөө зөв үнэлэх болон өөрийгөө хайрлахын ялгааг олж харах, өөрийгөө үнэлэх чадвараа дээшлүүлэх, өөрийгөө зөв үнэлэхийн ач холбогдол зэргийг ойлгож суралцах хэрэгтэй.

Өөрийгөө үнэлэх чадварыг бүрдүүлдэг, нөлөөлдөг хүчин зүйлүүд
Өөрийн үнэлэмжийн чадвар нь бага наснаас төлөвшдөг. Өөрийгөө үнэлэх чадварт нөлөөлдөг хүчин зүйлст:

  • -Таны хувийн бодол санаа болон мэдрэмж
  • -Бусад хүмүүс
  • -Сургуулийн орчин
  • -Биеийн тамир, спортын орчин
  • -Ажлын орчин
  • -Өвчин, сул дорой байдал, гэмтэл согог
  • -Соёл уламжлал
  • -Шашин шүтлэг
  • -Нийгэмд эзлэх байр суурь болон гүйцэтгэх роль


Ойр дотны хүмүүстэй ялангуяа эцэг эх, төрөл төрөгсөд, найз нөхөд, багш сурган хүмүүжүүлэгчид зэрэгтэй харьцах харьцаа маш чухал. Өнөөдөр таны өөрийнхөө тухай тунгаасан бодол санааны ихэнх нь дээр дурьдсан хүмүүсээс хүлээн авсан мэдээллүүдийн тусгал. Хэрвээ та тэдэнтэй ойр дотно сайн харьцаатай бол ерөнхийдөө ихэвчлэн эерэг нөлөөллийг авсан байгаа, тиймдээ ч та өөрийгөө "гайгүй"-гээр харна. Хэрвээ та ихэнхдээ "сөрөг" нөлөөллүүдийг дарагдсан, бусдад үргэлжид шүүмжлүүлж, доромжлуулж, дооглуулж, дээрэлхүүлж байсан бол та өөрийгөө "доош" нь жийн бодож, өөрийгөө үнэлэх үнэлэмж тань доогуур байх нь магад.

Гэвч таны өөрийн бодол санаа тань өөрийн үнэлэмжид тань чухал нөлөөтэй. Бодол санаа гэдэгт нь "өөртэйгээ ярьсан" яриа, нөхцөл байдалд буусан мэдрэмж, өөрийнхөө тухай болон бусдын тухай, мөн үйл явдлын тухай таны санаа бодол зэргийг багтаана.Амьдралын ололт амжилт болон алдаа эндэгдлийг хэрхэн дүгнэж цэгнэдэг чинь өөрийгөө үнэлэх мэдрэмжид нөлөөлнө. Дараалан хүрсэн ололт амжилтууд өөрийгөө эерэгээр, улмаар өөрийгөө өндрөөр үнэлэх нөхцлийг бүрдүүлнэ. Дараалан эндсэн алдаанууд таныг өөрийгөө "голох" сэтгэлийг төрүүлж улмаар өөрийгөө үнэлэх үнэлэмжийг бууруулдаг.

Өөрийгөө үнэлэх үнэлэмжийн ангилал
Өөрийн үнэлэмж нь маш итгэлтэйгээс маш сөрөг хүртлээ ангилагддаг. Аль аль "хэтэрхий" үнэлгээ нь "эрүүл бус" үнэлгээ юм.

  • -Хэт үнэлэмж
Өөрсдийгөө "амьдралгүй" эерэг хардаг хүмүүс өөрсдийгөө бусдаас илүү, чадалтай хэмээн сэтгэдэг. Тэд нар аажмаар бие тоосон, бардам хүмүүс болж хувирах магадлалтай. Мөн тэд бусдаас илүүг эдлэх, хүссэнээ авах ёстой мэт ойлгон омог бардам "хувиа хичээгчид" болон хувирдаг. Тэд голдуу өөрсдийгөө өөрийг нь үнэлэх бусдын үнэлгээнээс дээгүүр үнэлдэг. Үүний бурууг "өөрийгөө үнэлэх үнэлэмжийн дээшлүүлэх"-ийн эсрэг шүүмжлэгчид өөрийн үнэлгээг дээшлүүлэхийн хор уршиг хэмээн үздэг байна.
  • -Сөрөг үнэлэмж
Өөрийн тухай сөрөг үнэлгээтэй хүмүүс өөрсдийгөө бусдаас дутуугаар үнэлдэг байна. Өөрсдийнхөө санаа бодол, сэтгэлээ багад бодож ихэнхдээ өөрсдөөсаа ичиж зовдог байна.

  • -Эрүүл саруул үнэлэмж.
Эрүүл саруул өөрийн үнэлэмж нь хоёр туйлын дунд оршдог. Энэ нь өөрийнхөө тухай нягт, тэнцвэртэй ойлголттой байхыг хэлж буй юм.
Хэрэв Та өөрийнхөө талаар ерөнхийдөө эерэг (сайн гэдгээ мэдэрдэг бол) бодолтой байдаг бол тодорхой хязгаартай байх ёстой гэдгээ ойлгох хэрэгтэй. Өөрийгөө эрүүл саруулаар дүгнэснээр та өөртөө итгэлтэй, өөрийнхөө чадал, чадвар, ололт амжилт, физилогийн байдалдаа сэтгэл хангалуун байдаг. Дутуу, дутагдалаас үл хамааран Та өөрийгөө хайрлан хүндлэх болно, гэвч өөрийнхөө чадалд хэт бүү эрдээрэй. Та өөрийнхөө зохих үнэ цэнийг мэдрэнэ, гэвч бусдаас илүү эсвэл дутуу хэмээн бүү харьцуулаарай.

Өөрийгөө дутуу үнэлэхийн (low self-esteem) түгээмэл шинжүүд
Цаг хугацааны эрхээр хүмүүс нь өөрсдийнхөө тухай "дорд" үзэх явдал бол энгийн үзэгдэл юм. Зарим ажил үүргийг биелүүлэхдээ өөртөө итгэх итгэлээ алдах, өөрсдийнхөө чадал, чадвар, бололцоо, эсвэл физилогийн байдлаа голох явдал байдаг. Хэдий тийм ч, амьдралын өчнөөн дов сондуулд болгонд өөрийгөө голоод бүдрээд эхэлбэл тэрхүү мэдрэмж бодол санаа чинь урт-хугацааных болон хувирч, улмаар өөрийгөө үнэлэх үнэлэмж тань амьдралын тэрхүү орон зайтай хамт уруудна.

Өөрийгөө дутуу үнэлж байгаа тань Таны байгаа байдал, царай зүс, бусадтай харьцаж буй байдлаар илэрдэг байна. Яаж мэддэг вэ? Дутуу үнэлэмжийн түгээмэл шинжүүд:

  • -Өөрийн хэл яриагаар дорой байх, "Би бусдын цагийг дэмий үрэх байх, тиймээс тусламж хүсээд ч яахын билээ", "Би азгүй хүн дээ", "Би юу ч хийж чадахгүй юм даа" гэх мэт
  • -Өөртөө эргэлзэн юм л болвол уучлал гуйгаад л, эсвэл бусдыг хэлдэггүй мөртлөө өөрийгөө үргэлж муулах, гоочлох
  • -Өөрийнхөө угийн сул тал болон алдаа дутагдалдаа хэт төвлөрөх.
  • -Үргэлж бусдын дэмжлэгийн харах, бүр өөрийн боломж, чадал хүрэх зүйлд хүртэл бусдыг гуйх.
  • -Бусдын талархлыг хүлээн авахаасаа татгалзах эсвэл өөрийн талаархи бусдын магтаалыг үгүйсгэх.
  • -Алдахаас айн "төгс төгөлдөр" хүн мэт дүр эсгэн улмаар "ажил" алдах

Өөрийгөө зөв үнэлэхийн ач тус
Өөрийгөө зөв үнэлснээр амьдралын бүхий л тал дээр дэвшиж дээшилнэ. Өөрийгөө зөв үнэлснээр бусдаас суралцахад болон бусдыг сонсоход Та "нээлттэй" болж, энэ нь Таны асуудал шийдэх, асуудлыг сөрөх чадварыг дээшлүүлнэ. Өөрийнхөө чадал, чадварт итгэснээр ажил үйлс тань урагшилна. Мөн Та айх аюулгүй сэтгэл хангалуун, өөртөө итгэж, ерөнхийдөө бусадтай найрсаг харьцаатай байна.

Өөрийгөө зөв үнэлснээр Та:

  • -ганцаардал, гуниглал, мухардал, буруудах, гутамшиг, ичих зэрэг зовлонгуудад бага ороогдоно.
  • -өөртөө итгэлтэй байж өөрийнхөө хэрэгцээ, бодол сэтгэлээ зоригтой илэрхийлдэг болно.
  • -найдвартай, үнэнч нөхөрлөлтэй улам их учирна. Бусадтай харьцах харьцаанд тань ямарваа асуудал гарах бололцоо багасна.
  • -өөртөө ба бусдад таарч тохирсон бодит шаардлага, стандартыг тавина. Тиймдээ ч та өөрийгөө болон бусдыг шүүмжилж гоочилохоосоо сэргийлж, бусдын болон өөрийнхөө алдаа дутагдал, сул талыг хайхаас зугтаж чадна.
  • -хямрал(стресс)-ыг шаналал зовлон багатай давж туулна. Санамсаргүй шалгуур, хүнд асуудал, өвчин зовлон, гутрал тулгарахад хатуужилтай байж, өөртөө итгэлтэй байх болно.
  • -унд хоолноос гарах, гаж зуршилд автах, хямрах, зовлон шаналалд нухлуулах зэрэг эрүүл мэндийн асуудал, сэтгэцийн өвчинд автах магадлал багатай.

Өөрийгөө үнэлэх байдал нь амьдралын алхам бүрд нөлөөлдөг тул өөрийнхөө талаар бодит, зөв, эрүүл саруул бодол санаатай байх нь маш чухал. Мөн Та өөрийгөө хүндлэх, хайрлах эрхтэй бөгөөд өөрийнхөө амьдралд болон өөртөө (хэнбугай ч байсан) баярлаж талархах хэрэгтэй. Гэхдээ хөнжлийнхээ хирээр хөлөө жийх хэрэгтэйг сануулахад илүүдэхгүй байх. Өөрийгөө үнэлж, хүндэлж дээдлэе.

*мэдээллийг нэгэн сайтнаас авсан болно. Зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглосон байсан тул энд линкийг нь бичсэнгүй. Монголчилсон учраас гайгүй байх гэж найднам. Гэхдээ битгий ховлочихоорой :)
Утга санаа ойлгогдохгүй байвал... хэлүүлэлтгүй биз дээ...

Өөдрөг бодол санаа, өөдрөг сэтгэл

(монголчилсон бичлэг)

Бодол санаа нь дотоод сэтгэлийн үндэс. Буруу бодол санааны үр дагавар нь сэтгэлийн хямрал юм.
Бид бүхэн ямарваа зүйлийг олон өнцгөөс харж мэдэрдэг. Зарим нэг нь эерэг, өөдрөг талаас, зарим нэг нь урвуу, гутранги талаас нь тус тус хардаг. Энэ нь тал устай шилэн савыг нэг хэсэг нь "тал нь дүүрэн" гэж, нөгөө хэсэг нь "тал нь хоосон" хэмээн дүгнэхтэй адил утгатай юм.

Хэрвээ амьдралын өнгөлөг өөдтэй талыг нь муухай талаас нь илүүтэйгээр хараад сурчихвал Таны амьдралд ашигтай. Тухайлбал, хэн нэгэн автомашины осолд орж машинаа сүйрүүлчихээд хажууд нь өөртөө уурлаад эсвэл машиндаа харамсаад гуниж гутраад, уцаартай сууж мэднэ. Эдгээр нь өөртөө гуних, гонсойх сэтгэл. Нөгөө талаасаа, тэрбээр ослоос амьд гарсандаа, эсвэл тахир дутуу болчихоогүйдээ бурханд талархаж болно. Амьдралын иймэрхүү үйл явдлуудаас "инээмсэглээд" үлдэж чадаж байвал энэ нь өөдрөг, эерэг амьдралын хүчин чадал болмой.

"Tough times never last. Tough people do!" ("Хүнд үеүд хэзээ ч мөнх бус. Чадалтай хүмүүс мөнхөрдөг!" гэж орчуулж болох байх) номын зохиолч Роберт Шуллер (Robert Schuller) асуудлуудыг хэрхэн өөдрөг, эерэг өнцгөөс нь харж болох талаар дараах зөвлөмжүүдийг өгсөн байна:

1. Хүн л юм бол асуудал байгаа
Магадгүй та өөрийнхөө ажилд сэтгэл дундуур байж болно. Гэтэл та ажилгүйчүүдийн эгнээнд бус ажилтай байгаа нь сайхан бус гэж үү? Ихэнх хүмүүс ойлгохдоо амжилтанд хүрсэн хүмүүс ямар ч асуудалгүй гэж буруугаар бодож явдаг гэнэ. Энэ нь буруу юм. Ололт амжилт нь ч гэсэн тодорхой хэмжээний асуудлыг үүсгэдэг.

Хүн бүрт асуудал бий. Асуудалгүй амьдрал бол хоосон зүйл - цөлийн зэрэглээ юм. Хүн бүрт асуудал байдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ингэснээр өөртөө харамсан гараа хумхин суух биш амьдралынхаа төлөө зүтгэхэд тань тустай.

2. Асуудал болгон хязгаарлагдмал хугацаанд оршдог
Уул болгон өөрийн ноён оргилтой, хөндий болгон өөрийн нам дор газартай. Үүнтэй адилхнаар амьдрал нь өгсдөг, урууддаг. Хэнбугай ч бүхий л цаг хугацааны туршид үргэлж өгсөж байсангүй, бас бүхий л цаг хугацаанд дандаа уруудаж байсангүй. Асуудлууд нь урт удаан хугацааны туршид шийдвэрлэгдэх бий. Гэхдээ тэдгээр нь мөнхөд оршихгүй. Асуудал болгон хязгаарлагдмал хугацаанд оршдог гэдгийг түүх харуулсан. Таньд тулгарсан асуудлууд мөнхөд оршихгүй харин Та мөнхөд амьдарна. Салхи шуурганы дараа наран манддаг, өвөл өнгөрөөд хавар айлчилдаг. Таны асуудлууд тодорхой хугацааны дараа шийдвэрлэгдэх болно.

3. Асуудал болгон эерэг боломжийг агуулдаг
Зоосонд хоёр тал байдаг. Хэн нэгний асуудал нь нөгөө хүнд сонирхолтой боломж ч байж болно. Хүмүүс өвддөг учраас эмнэлэгүүд, машин эвдэрдэг учраас гаражууд, зарим хүмүүс хууль зөрчдөг учраас шүүгчид байдаг. Хонгилын үзүүрт гэрэл харагддаг (
Every cloud has a silver lining).

4. Асуудал болгон Таныг өөрчилнө
Амьдралдаа асуудалтай тулгарснаар бидний амьдралд арилшгүй мөр үлддэг. Тэрхүү үлдээсэн ул мөр нь бид бүхнийг дээшлүүлж ч, эсвэл улам доройтуулж ч мэднэ. Аль тал руугаа эргэх нь Таниас хамаарна. Харин асуудлууд нь бидний өмнө тулгарсантайгаа адил байдалд хэзээ ч биднийг орхихгүй. Бид бүхэн өөрчлөгддөг.

Тухайлбал, Та ажлаасаа халагдлаа гэж бодьё. Та өөртөө харамсаад дуугүй сууж болно. Эсвэл та эрч хүчтэй байж ямарваа зөв алхам хийх болно. Тэд таныг халснаар ямар алдаа хийснийг, тэднээс илүү гэдгээ Та тэдэнд харуулахыг хүсч болно. Та "дүрэлзэх" гэж халагдсан байж ч мэднэ. Магадгүй энэ нь таныг амжилтанд хүргэх "сэрээх" дуудлага байсан ч мэднэ шүү дээ. Дахин хэлэхэд, асуудал болгонд эерэг, сөрөг тал бий. Эерэг талаас нь сэтгэж, тэрхүү эерэг тал руу нь зүтгэ.

5. Асуудал таньд хэрхэн нөлөөлөхийг Та л сонгоно
Асуудлыг хянаж болохгүй боловч тухайн асуудалд хэрхэн хандах, шийдэхийг Та хянаж чадна. Асуудлаас үүдсэн шаналалыг Та "зэрлэг балмад" үйлдэлд, эсвэл шүлэг зохиолд ч хөврүүлж болно. Сонголтыг Та л хийнэ. Асуудлыг хянаж чадахгүй ч Та өөрийнхөө шийдвэрийг хянах боломжтой. Өөрийгөө хянаснаар асуудлаас үүдэх нөлөөллийг хянана. Энэ нь Таныг хатуу чанга эсвэл өрөвч зөөлөн болгоно. Энэ нь Таныг дэвшиж дээшлүүлж эсвэл дэгдээж цочоож ч мэднэ. Зөвхөн Таниас л хамаарна.

6. Асуудал болгонд эерэг болон сөрөг хариулт оршдог
Шуллерийн бичсэнээр, "чадал"-тай хүмүүс асуудалд эерэг талаас нь ханддаг. Гол нь тэд асуудлыг зохицуулж чаддагт оршдог байна. Бид асуудлыг бараг хянаж чадахгүй боловч өөрсдийнхөө асуудалд хандах хандлагаа хянаж чаддаг байх ёстой гэдгийг санах хэрэгтэй. Тэгснээр бид асуудлыг зөв шийдвэрлэнэ. Эерэг (өөдрөг) бодолтой бол тухайн асуудалд зөв талаас нь хандана.

...Бид цаг ямагт сэтгэлээр унадаг "муу" зуршилтай. Бид өөрсдийгөө "тэгдэг л байж" гэсэн гутрангуй бодлоор хүлчихээд, хар, цагаан мэт (буруу ойлголт) ойлгодог амьдралын "муу" болон "сайн"-ыг мэдрэх чадвараа гээдэг байна.

"Зүгээр л" бодох нь хямрал, ядаргаа, өөртөө сэтгэл, санааны уналт, уур уцаарт хүргэнэ. Бид чинь өөрөө өөрсдийнхөө хамгийн аюултай дайсан нь юм шүү дээ. Бусадтай харьцуулаад өөрөө өөртөө "тэнгэрийн" нөхцөл тулгадаг. Олсон амжилтандаа баярлах бус учирсан алдаандаа өөрсдийгөө буруутган сууцгаадаг. Хүн болсон ч юм чинь "унаж" л таарна. Тиймээс "унах"-аасаа бүү ай.


Сөхөрнө чиг, сөгдөнө чиг, хэвтэнэ чиг... Бүү ай... Эдгээр нь үргэлжийн, бас мөнхийнх бус гэж байна цаана чинь....

эх мэдээллийг: http://www.holisticonline.com/Stress/stress_pos-thoughts.htm


*буруу байвал засч залруулаад ойлгочихоорой. Дээрх бичлэгт монголчилсон сэдэв нь уг чанартаа шашины ухуулга сургаал боловч уншихад зүгээр санагдсан тул цаг заваа зарцуулан оруулсан болно.

2008-11-30

Эерэг хүмүүс

Сайнтай нөхөрлөвөл сарны гэрэл
Муутай нөхөрлөвөл могойн хор

Positive people
Try to surround yourself with positive people. Their energy and enthusiasm for life will soon rub off on you. Whereas, negative, miserable people will soon sap you of energy and you may come to see the world as they do. Although it may be difficult to avoid such people, do what you can to minimise the encounters and don't get drawn in to their way of thinking.

Эерэг хүмүүс
Өөрийнхөө эргэн тойрондоо эерэг хүмүүс байлгахыг, эерэг хүмүүстэй харьцахыг хичээх хэрэгтэй. Тэдний амьдралын төлөөх эрч хүч (энерги), урам зориг нь Таньд эерэгээр нөлөөлөн таныг "чимэх" болно.
Харин сөрөг, аз жаргалаа үлээчихсэн хүмүүс таны энергийг сорох бөгөөд улмаар Та тэр хүмүүстэйгээ адилхан ертөнцийг "хялайн" харж ч мэднэ. Иймэрхүү хүмүүсээс зайлсхийх, хол байх хүндрэлтэй боловч хол хөндий байлгахын тулд өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийж, тэдний "шаварт" бүү живээрэй.


* * * from my blog's "happiness tips" * * *


Блогтоо "Happiness Tips" гээд gadget оруулсны дараа бараг хамгийн түрүүнд Positive people буюу эерэг хүмүүс гэсэн санаа гарсан байлаа. Түүнийг нь дээр монголчлоод орууллаа. Засах зүйл байвал залруулаад ойлгочихоорой.

Эерэг хүмүүс гэснээс хүн эерэг бодол, эерэг сэтгэл, сайн сайхан үйлстэй бол амьдрал нь жигд, урагштай явдаг гэж бодож явдаг. Тэгж ч бодож амьдардаг. Хэрвээ хэн нэгэн "болохгүй" бол би хол байхыг хичээдэг. Хэрвээ хэн нэгний ам "бузарлагдсан" бол би дагаж "бузарлахыг" хүсдэггүй. Булай, булхайд чихээ таглан "холуур" байлгадаг. Хэрүүл маргаантай орчноос "нам гүн" орчинд зугтаадаг. (саяхан блогийнхоо 1033 дахь бичлэгт "хэрэлдэх" гэдэг үгийг 2 дахь удаагаа бичиж байснаа бичсэндээ). Хэн нэгэн "гонгиноход" би дургүй. Дандаа биеэ чагнаад "өвчин ярихад" миний дургүй хүрдэг. Уйлж унжихад би дургүй... Ер нь миний хамгийн дургүй зүйл - утга учиргүй "уйлах", "уйлагнах"...

Аав, ээж минь ч тэгж намайг өсгөсөн. Чадлаараа инээмсэглэж явахыг хичээдэг, ядаж байхад нүдээрээ инээдэг төрүүлчихсэн :) Аав минь хааяадаа уурлаж тэлээддэг байсныг эс тооцвол тийм ч ууртай биш байх. Аав минь 7-н хүүхдээ тэлээдээгүй, "хааяадаа" уурлаагүй бол бид өдийд ямаршуухан амьдарч явах байсан бол.. харин Ээж минь уурлаад хашгирч байсныг ердөө санахгүй байгаа юм. Хашгирч байсныг санахгүй байгаа юм чинь тэлээдэж байсныг бол бүр ч мэдэхгүй. Ээж минь зөөлөн хүн. Тэгээд ч Аав шиг хүн биш байхгүй юу...хэхэ

Бүр огт уурладаггүй, уцаарладаггүй, муу зүйл хийдэггүй гэж хэтрүүлж бодсоны хэрэггүй л дээ. Тийм хүн ч ховор байх. Хэрэгтэй үед "сөрөг" байхад бас илүүдэхгүй шүү... Хэрхэн, хэзээ, хаана, хэнтэй, яаж, ямар талаас нь гээд л зөндөө асуултууд ундарч байж хариултууд гарах тул энэ талаар бодлоо нээлттэй орхие...

2008-09-08

"Ядаргаа"...
(Хэрвээ монгол ядаргаануудаас түр ч атугай салахыг хүсвэл энэ бичлэг хэрэг болж магадгүй...)

Америкийн коллежийн 2000 гаруй оюутнуудын дунд явуулсан нэгэн судалгаагаар гурван оюутан тутмын нэг нь стресс буюу "хямралд" (хямрал гэхээр хүнддээд, ядаргаа гэхээр өөр утга агуулчих гээд болдоггүй ээ) автсан гэсэн дүн гарсан байна.
Эдгээр "хямарсан" оюутнуудын дунд эмэгтэйчүүдийн эзлэх хувь эрэгтэйгээсээ илүү гарчээ. 10н охидын 6 нь, 10-н хөвгүүдийн 4-н нь "гэр бүлийн асуудлаас болж хямарсан" гэж хариулжээ. Хөвгүүд "эр хүний нуугдмал, эршүүд" зантай холбоотойгоор асуултанд "ил тод" хариулаагүй байж болох талтай боловч охидууд хямралд илүү өртөмтгий байдаг гэдгийг нэгэн талаар баталжээ...

Охидуудын хямралын үндсэн шалтгаан нь гэр бүл болон ойр дотны харилцаа байдаг аж. Нөгөө талаар эмэгтэй хүний гоо сайхан, маяг загвар, хувцаслалт гангараа, бусдад таалагдах, бусдыг татах зэргээс үүдэлтэй орчиндоо зохицох "өрсөлдөөн" хямрах шалтгаан болдог байна...

Мөн охидуудын хямралд өртөмтгий байдгийн физилиогийн шатлгаан нь эмэгтэй хүний estrogen болон progesterone нэртэй гормон (даавартай)-той холбоотой аж. Ер нь хүн хямрахаараа "cortisol" хэмээх дааврыг ялгаруулдаг байна...


...Бидний бие махбодь зулайнаасаа авахуулаад хөлийнхөө тавхайг хүртэл булчингаас бүрдсэн байдаг бөгөөд хямрах тохиолдолд тэдгээр булчингууд "гэнэтийн (цочмог)" үйл ажиллагаанд ордог гэнэ. Эдгээр булчингийн "гэнэтийн" үйл ажиллагаа нь толгой, нуруу өвдөхөөс авахуулаад янзан бүрийн өвчний үүр болдог байна... Тэгэхээр ер нь өвдмөөргүй байвал битгий хямраарай...

Ер нь аливаа хямрал нь хүний тархины үйл ажиллагаанд нөлөөлөн ой тогтоолт, сурах чадварыг бууруулдаг. Удаан хугацааны хямрал нь ааш зан, сэтгэл зүйг өөрчлөхөөс гадна эрүүл мэндэд муугаар нөлөөлж цусны даралт, зүрхний судасны өвчин, нойргүйдэл зэрэгт хүргэдэг байна. Наад зах нь хямрахаар (цухалдахаар) cortisol дааврын нөлөөгөөр биенээс тослог их ялгарч батга их гарах нь байна шүү...

Бүтэн нойр, зөв хоол унд, биеийн хөдөлгөөн зэрэг нь хямралаас холуур байлгах аж. Ер нь цатгалан, сайхан амарсан нөхдүүд хямрахгүй байх шанстай гэнэ... Бид "ядарсан" үедээ кофе, янзан бүрийн energy drink ууж "сэргэдэг". Энэ нь нэг талаас тусалж байгаа мэт боловч нөгөө талаар сэтгэл санааг цочмог, эмзэг, хөөрлийн байдалд хүргэдэг байна...


-----------------------------------------------

Хэн нэгнээс, өөрөөсөө, ажил төрөл, хичээл номноос, бүр энэ "амьдрал"-аас болоод сэтгэл санаа тогтворгүй, ядраад, хямраад, ганцаардаад, уйдаад, гуниад, нервтээд, ачаалалтай, дарамттай бол.... ер нь нэг л ЁОЗГҮЙ байвал:

- Биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх, спорт тоглоомоор тоглох. Спортыг өөрийнхөө амьдралынхаа хэв маяг болгох хэрэгтэй. Спортоор хичээллэснээр бидний зан байдалд эерэг нөлөө үзүүлдэг endorphins гэдэг бодис ялгардаг байна.

- Зөв ундаа хэрэглэх. Архи дарснаас холхон бай. Кофе, energy drink бага уух. Эдгээр ундаад агууглагддаг кофейн, спирт нь стрессийн дааврыг ихэсгэдэг байна. Мөн нойргүйдэл, тархи толгойны өвчин, тархи толгой эргэх байдалд хүргэнэ. Тиймээс ус сайн ууж бай.

- Янзан бүрийн чихрийн төрлийн болон чихэрлэг зүйлээс татгалзах. Түргэн (junk) хоол идэхээс зайлсхийх. Эдгээрийг идсэнээр цусан дахь чихрийн найрлага алдагдаж муугаар нөлөөлнө. Болж өгвөл С витамин ихтэй жимс ногоогоор хооллож энергээ нөхөх хэрэгтэй.

- Уртаар амьсгалах. Ер нь "сайхан" амьсгаа авах, суниах нь биенд хэрэгтэй гэнэ. Удаанаар 10н удаа гүнзгий цээж дүүрэн амьсгалан, сайн суниа.

- Бүтэн нойртой байх. Ер нь өдөр бүр 8-9 цаг унтаж амрах нь хүний тархи толгойны үйл ажиллагаанд, ой тогтоолт, анхаарал, сэтгэл санаанд сайнаар нөлөөлнө. Зарим тохиолдолд 20-н минутын (catnap) түр нойр авах нь өөрийгөө сэргээхэд чухал нөлөөтэй.

......
буруу байж магадгүй хэрэгтэйгээ аваад хэрэггүйгээ хаячихаарай...

2008-07-30

Товчхон...

Саруул ухаанд эрүүл бие оршино гэдэг байхаа...
Хүн өдөрт дунджаар 60,000 бодолд умбадаг бөгөөд тэдгээрийн 80 орчим хувь нь "сөрөг тал" руу хазайсан байдаг гэнэ. Энэ нь Таны биенд, эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлэхийг бодоод үз дээ.
Тэгэхээр ухаан санаагаа "саруул" байлган төрсөн биеэ эрүүл байлгацгаая.

2008-03-23

Үзэн ядалт....
Үзэн ядалт бол хэзээ ч байдаг сэтгэлийн илрэл. Үзэн ядахыг мэдэрч, харж, өөгшүүлж, ямар нэгэн байдлаар эсвэл тэр чигээрээ учир холбоотой болсон гээд ямар ч байсан бид түүнийг үгүйсгэж чадахгүй. Үзэн ядалтыг үгүйсгэснээр байдлыг улам хүндрүүлнэ.

Үзэн ядалтанд юу хэрэгтэй вэ? Итгэл!


Нэгд. Хэн нэгнийг үзэн ядах нь олон учир шалтгаантай байж болно. Энэ нь өнгөний үзлээс авахуулаад хайраа алдах, санаандгүй тохиолдсон гуниг, зовлон юу ч байж ч болно. Үзэн ядалтыг "эрүүл" байдлаар дүгнэх анхны алхам бол та өөрөө юу эсвэл хэн нэгэн таныг үзэн ядаж байгааг тодорхойлох. Мэдлэг, бодлынхоо хүрээнд суралц, үзэн ядалт нь шийдвэр гаргахад туслахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ нь сэтгэл зүйн энгийн нэгэн илрэл боловч аугаа, тийм ч их хүсмээр зүйл биш.

Хоёрт. Үзэн ядалт нь үзэн ядалтыг төрүүлдэг гэдгийг бүү мартаарай. Хүн болгон гомдлыг үүрч, тэр тусмаа амьдрал нь сайн сайхан байдаггүй ч бүгдээрээ үзэн ядалтыг өвөрлөөгүй байдаг гэдгийг хүлээн зөвшөөр. Та үзэн ядалтыг хянаж чадахгүй ч харин сэтгэлээ нээж болно. Дээрхийг хүлээн зөвшөөрөөд үгээ бодолтойхон шиг гаргаад, хүмүүнлэг байвал хүн таныг ойлгох болно. Хүмүүсийн харьцааг таахын аргагүй, түүнтэй адил үзэн ядах сэтгэлийг. Эргээд таньд бууж мэдэх тул болгоомжтой илэрхийл. Хэрцгий харьцаа нь өөрийг тань гомдоох үр дагаварт хүргэж мэднэ.

Гуравт. Хэн нэгэн таныг үзэн ядаад, оролдоод байвал нөхцөл байдлаас гарахыг хичээх эсвэл аргаа барагдвал туслалцаа хүс. Үзэн ядалтын эсрэг үзэн ядах сэтгэлийг бүү төрүүлээрэй. Үзэн ядалтыг үзэн ядалтаар хариулсны хэрэггүй, тэрхүү хар үүлэнд бүү авт. Хүн чанараа хадгалан өөрийнхөө сэтгэлийнхээ чадлыг харуулах хэрэгтэй. Үзэн ядалт нь үзэн ядалтыг төрүүлдэг гэдгийг дахин дахин сануулах нь зүйтэй байх. Энэ нь хэзээ ч дуусахгүй, утгагүй, хортой зүйл, түүгээр ч барахгүй шаардлагагүй эд, зүгээр л тайван амьсгалаад, зайлсхийхэд болно. Нөгөө талаас үзэн ядалтанд дарлуулсны хэрэггүй бөгөөд мөн бүү үгүйсгэ. Үзэн ядалтыг сэтгэлдээ тогтоон барих нь таны эрүүл мэндэд хүндрэл учруулж мэднэ шүү.


Ойлгосноороо монголчиллоо... Буруу бол залруулаад эндээс уншаарай...

2008-01-22

Сэтгэл санаагаа "эрүүл" байлгахын тулд:

- Инээмсэглэж, инээж байхыг (утга учиртай л даа) хичээх;
- Өөртөө болон амьдралд дандаа "чухал царай"-г бүү гарга;
- "Унасан, уруудсан" ч гэсэн хорвоо ертөнц урвуугаараа "эргэчихсэн" эсвэл хорвоогийн "төгсгөл" юм шиг бүү ойлго;
- Бололцоогоороо алхах (зугаалах), таны тархинд, зүрхэнд цэвэр агаар хэрэгтэй.
- Шинэ бололцоо, шинэ боломжийг мөрөөдөх, судлах, хэрэгжүүлэх;
- Амжилт ололтоо тунгаан бодох, өөртөө итгэх;
- Өөрийнхөө дуртай, сонирхдог зүйлүүддээ бололцоо гарган цаг зарцуулах;
- Шинэ сорилт, шинэлэг зүйлд уриалгаар хандах;
- Өөртөө итгэх, өөрийгөө хөгжүүлэх;

Мөн:
- Буг чөтгөр шүглэсэн, сөрөг зүйлүүдийг (хараалын үгс хэлэх, хэрэлдэх гэх мэт) харах, сонсох, унших, хэлэхээс зайлсхий;
- Зарим зүйлд хэтэрхий шунах, автахаас зайлсхийх;
- Сайн, сайхан, эерэг зүйлийг олж мэдрэх, түүнд тэмүүлэх;
- Өдөр тутам тодорхой хугацааг зугаатай, баяр баясгалантай өнгөрүүлэх;
- Бусдад тусалж, бусдыг дэмжихийг хичээх;
- Бусдыг сайн сайханд, амжилтанд уриалах;
- Санхүү болон сэтгэлээр өгөөмөр байх;
- Өөртөө болон бусдад үнэнч байх;

source: http://www.more-selfesteem.com

2007-11-20

Долоон хар нүгэл

Нүгэл нь сүм, хийдүүдийн дунд түгээмэл тархсан ухагдахуунуудын нэг.

(2-р зууны үеийн Didache баримтат дээр нүгэлийн жагсаалт 5 байсан байна. Origen энэхүү жагсаалтыг 7 болгож, үүнд 4-р зууны сүүл хэсэгт Cassian өөрчлөлт оруулсан байна. Эцэст нь 6-р зуунд энэ 7-н хар (үгчилбэл: мөхлийн, үхлийн) нүглийн жагсаалтыг Pope Gregory the Great тодорхойлжээ.) *шашины агуулгатай. Бурханы шашинд бас өөрөөр хэлдэг 10н хар нүгэл гэдэг дээ. Тэр тухай дараа бичнэ ээ.

Эдгээр 7-н хар нүгэл гэдэг нь сөрөг, муу зан байдлын багц ойлголт бөгөөд эдгээрээс зайлсхийн, эсрэг ойлголтуудыг өөртөө шингээх хэрэгтэй.

1. Биеэ тоох - өөрийнхөө чадал, чадвартаа хэт итгэх - Pride is an excessive belief in one's own abilities.
2.Атаархал, атаа жөтөө - бусдын нэр хүнд, чадвар, бусдад байгаа эд зүйлүүдэд шунах, хүсэх - Envy is wanting what others have, be it status, abilities, or possessions.
3.Ховдог сэтгэл - Хэрэгцээнээсээ илүүг хүсэх, идэх, шаардах - Gluttony is the desire to eat or consume more than you require.
4.Шунал тачаал - Хурьцал, нэр алдар, эрх мэдэл, мөнгөнд шунах - Lust is a powerful craving for such as sex, power and money.
5. Уур уцаар - ухаанаа болон бие барих чадвараа алдах, бусдад хорлол учруулахыг оролдох - Anger is the loss of rational self-control and the desire to harm others.
6. Сувдаг сэтгэл - Материаллаг болон илүү ихийг хүсэх - Greed is the desire for material wealth or gain.
7. Залхуу хойрго - Ажлаас зугтаах, хойш суух, залхуурах - Sloth is laziness and the avoidance of work.

Эдгээрийн нилээн хэд нь хоорондоо адилхан шинж чанартай байгааг анзаарсан байх: атаархал жөтөө, ховдог сэтгэл, шунал тачаал, сувдаг сэтгэл эдгээр нь бүгд "хүсэл".

Долоогийн тоо нь "cabbalistic" шидэт тоо боловч нөгөө талаар бидний тархины "түр санах ойн" хэмжээ: хүмүүн тархиндаа, бодолдоо зэрэг 7-н зүйлийг "тогтоох" чадвартай байдаг байна.... (магадгүй энэ нь дордохын 7 гэдгийн тайлбар байж болох юм)

(үүнээс хойш шууд залхуурчихлаа)

So what?
Do not demonstrate these values yourself. Suggest that the other person is succumbing to one or more of these values and they will likely head in the opposite direction.
Another approach is to play the Devil and encourage the other person to give in to these natural tendencies.
You can then either use this 'rule-breaking' as evidence that they can do things they previously would not consider. You can even use it then as a guilt lever, maybe even as a form of blackmail (this is far more common than may be supposed).

"The Seven Deadly Sins". 2007. Changingminds.org. site


Уйтгар гуниг нь хямрал биш...
Бид заримдаа сэтгэл санаагаар унадаг. Сэтгэл санаагаар унах нь энгийн үзэгдэл, сэтгэл хөдлөлийн нэгэн хэлбэр бөгөөд энэ нь амьдралыг сонирхолтой болгох чадалтай. Уран зураг, утга зохиол, урлагт уйтгар гуниг, хар бараа, сэтгэл санаан хямрал багагүй илэрхийллээ олдог билээ. Сэтгэл санааны уналт нь ихэвчлэн гай зовлонг дагалддаг. Мөн хайртай, сэтгэлтэй хэн нэгэнтэйгээ салсан тохиолдолд бас илэрдэг. Сэтгэл санааны уналт, уйтгар гуниг нь хамгийн дотно харьцаа тасалдсан эсвэл хайрт нь нас барсан тохиололд гүн гүнзгий илэрдэг байна.

Уйтгар гуниг нь бидэнд бас баяр баяслыг мэдрэхэд тус дөхөм болдог. Хэрвээ бидний зан араншиг уйтгар гунигаас баяр баясгалан руу аажмаар шилжихэд бид сэтгэл санааны жаргалыг мэдэрдэг байна.

"Энгийн" уйтгар гунигийг "эрүүл" байдлаар даван туулж, сэтгэлийн хөөрлөө амьдралдаа ашигтайгаар хэрхэн эргүүлэх вэ:
- Уйтгар гунигтай нэгэн бодлын эвлэрэх. Хэрвээ иймэрхүү сэтгэлийн хөдлөлийг эсэргүүцснээр юм уу нууснаар цагийн аясаар таныг улам сүйрүүлэх болно. Хэрвээ уйлмаар байвал уйл. Уйлсны дараа таны сэтгэл онгойсон эсэхийг мэдрээрэй.
- Хэрвээ Та сэтгэл санаагаар унаад хямраад байвал энэ уйтгарт өдрөө "төлөвлө". Тийм өдөр, үдэшээ ганцаараа өнгөрөөн, уйтгарын гунигийн дуу хөгжим сонсон, өөрийнхөө бодол санаа, сэтгэлийн илрэлээ "судал".
- "Гунигийн цаг" өөртөө гаргах нь сэтгэл санааг тань өөдрөг болгоно. Энэ нь Таныг энгийн болон харьцангуй баярт төлөвт хүргэх болно.
- Уйтгар гунигийнхаа учир шалтгаан, үндсийг бодож тунгаа. Энэ нь гай зовлон уу, эсвэл золгүй тохиолдолтой холбоотой юу? Уйтгар гунигийн учир шалтгааныг "илрүүлж" олох нь амаргүй боловч энэ нь ямар хүчин зүйлүүдийн нөлөөлөлтэй болохыг ойлгоход тус болно.

Уйтгар гуниг, сэтгэлийн хямрал нь таны хүсэн хүлээж байгаагүй ямарваа нэгэн өөрчлөлтийн үр дүн, эсвэл амьдралдаа өөрчлөлт хийх шаардлагатай байгаагийн шинж тэмдэг, илэрхийлэл байж болно. Өөрчлөлт нь хэцүү, "ядаргаатай" боловч "хөгжил дэвшилд" зайлшгүй чухал.

Уйтгар гуниг хэзээ хямралд хүргэдэг гэдгийг мэдэх хэрэгтэй. Хэрвээ энэхүү байдал тохиолдвол, хямралд атгуулнаас "тусламж" ав.
Хэрвээ доор дурьдсан зүйлүүдээс хэд хэд нь таарч байвал "хямралд" автсны шинж:

- Үргэлжийн уйтгар гунигт автаад, санаа сэтгэл тавгүйтээд, сэтгэл хоосон байвал
- Итгэлгүй, дандаа муугаар ёрлоод байвал
- Буруутсан сэтгэлд автаад, үнэ цэнэгүй, тус эмэргүй мэт санагдаад байвал
- Өмнө нь дуртай, сонирхолтой байсан ямарваа нэгэн зүйлдээ (бүр бэлгийн харьцааг хүртэл оруулаад) идэвхгүй болон сэтгэлийн таашаал авахгүй бол
- Эрч хүчгүй, ядарч туйлдсан, "доошоогоо" орсон бол
- Сэтгэл санаагаа төвлөрүүлж чадахгүй, ой тогтоомж ажиллахгүй, шийдвэр гаргаж чадахгүй бол
- Нойргүйтэх, эрт сэрэх, эсвэл бүр "нам" унтаад байвал
- Амтлах чадвараа алдах, хоолонд дургүй болох, жин хасах, эсвэл, жин нэмж, учиргүй идээд байвал
- Үхлийн, амиа хорлох тухай бодох, амиа хорлохыг завдах
- Зовиуртай, бухимдалтай, цочромтгой, хурц болох
- Толгойны, дотор эрхтэний, архаг өвчнүүд илрээд эмчилгээ авахгүй бол

source: "Sadness is not Depression". October 30, 2005. Mental Health.


жич: буруу орчуулсан байвал залруулаарай... миний english муу шүү....

2007-04-04

Brain Age: Train Your Brain in Minutes a Day!(Review) Залхуурал - Таны амжилтын дайсан!
Евгений Дейнеко

(чадах ядахаараа орчуулсан Чандмань)

"Үлбэгэр байдал, залхуурал нь сэтгэл болон биеийн илэрхий доройтол юм" (Виссарион Григорьевич Белинский-аас)

(Заа, эхний өгүүлбэр нь нэг их хэрэгтэй биш байна. Нэг тийм онигоо мэдэх үү ;) Бичсэн хүн мөнгө хэрхэн олох талаар курс хичээллүүлдэг бөгөөд хүмүүс нэгэн асуултыг түүнээс асуудаг нь уламжлал болсон байна. Тэрхүү асуултын өмнө нь бизнес эрхэлж байсан хүмүүс ч, шинэковууд ч асуудаг байна. Асуулт нь: "Танд бүх нөхцөл бололцоо, боломж нь байхад ямар нэгэн зүйлийг хийж бүтээж чадахгүй бол юу хийх вэ? Залхууралгүй хэрхэн өөрийгөө дайчилж бололцоогоо бүрэн ашиглах вэ"

Залхуурал нь амжилтанд хэрхэн нөлөөлдөг вэ?
Нэгэн бодит баримт: Эрдэмтэд залхуурал болон хөдөлмөрийн бүтээмжийн хоорондын уялдаа холбоог туршилтаар тодорхойлон дараах дүгнэлтэд хүрсэн байна.

өдөрт 1 цаг залхуурвал - ажлын бүтээмж 28% буурна!
өдөрт 2 цаг залхуурвал - ажлын бүтээмж 63% буурна! !
өдөрт 3 цаг залхуурвал - ажлын бүтээмж 88% буурна ! ! !
1 минут залхуурахад л Та амьдралынхаа 2 минутыг үр дүнгүй алддаг.


Минут тутмын залхуурал нь Таны хүлээн хүсч байгаа зорилтоос 200%-аас илүү хурдтайгаар холдуулна.

Хэрвээ Таны өөртөө олгосон сул зогсолт буюу амралт тань хэдий чинээ удаан үргэлжлэнэ, төдий хэмжээгээр Та ажилдаа төвлөрөхгүй бөгөөд таны хөдөлмөрийн бүтээмж мөн хэмжээгээр сулрах буюу ашигт үйлийн коэффициент буурна. (КПД - ашигт үйлийн коэффициент - КОЭФФИЦИЕНТ ПОЛЕЗНОГО ДЕЙСТВИЯ) Дээрхи үзүүлэлтүүд нь улс орны хэмжээнд (хувь хүнд) хэрэгжүүлээгүй бизнесийн төслүүд (таны төлөвлөгөө) болон олоогүй мөнгөний хэмжээг бодоход хүргэж байгаа биз.

Та хойш суусны хэрэггүй!

Залхуурал нь нэг зан чанар хэмээгддэг. Гэтэл энэ нь биш. Залхуурал бол хүний нэгэн сул тал.

Залхууралтай тэмцэж ч болно, бас тэмцэх ч хэрэгтэй. Өөртэйгээ тэмцэх биш, залхуутайгаа тэмцэх хэрэгтэй гэдгийг дурьдая.

Ажил хэрэгч хүмүүст зориулаад залхууралтай "Залхуурлын эсрэг" сургалтыг санал энд санал болгов. Залхууралтай амжилттай тэмцэх сэтгэлийн зориг, хүсэл тэмүүлэл, шантрахгүй чанар Танд хэрэгтэй. Яг одоо өөртөө зорилгодоо хүрэхийн тулд өөрийнхөө бүхий л чадвар, чадлыг зориулах болно гэж амлаарай. Залхууралтай тэмцэх бүхий л чадвар, чадал шүү.

За эхэлье!

Алхам 1. Чин эрмэлзлэл.
"Энэ нь надад хэрэгтэй" гэх нь хангалттай биш, бүр хүчтэй, нөлөөлөх шалтгааныг өөртөө ол. Таны үйлсийг бүтээх, зорилгоо биелүүлэхэд туслах тэрхүү шалтаг шалтгааныг ол. Тухайлбал:
- Бүхнийг гэр бүлийнхээ, охиныхоо, хүүгийнхээ төлөө.
- Хайртай хүн, найз нөхдийнхөө төлөө.
- Үүнээс илүү ихийг хийж чадна гэдгээ, бүгдийг хийж чадахаа бусдад өөрийгөө харуулж нотолж чадна.
- Улс орныхоо төлөө, түүхэнд орохын тулд.
- Өөрийнхөө эрмэлзлэлийг тодорхойл.

Хүмүүн нь бусдын төлөө өөрөөсөө илүүг зориулдаг нь сонин шүү. Тиймээс Таныг "хөдөлгөж" чадах хэн нэгнийг болон тэднийг өөртөө ол.

2 шаг. Бодит шалтаг (стимулятор - өдөөгчийг) ол.
Зарим хүн аяга кофенд, зарим нь хүйтэн усанд, зарим нь чанга хөгжим сонсож "сайхан болдог". :) Таныг тэтгэж сэргээж байх тэрхүү хөдөлгөгч хүчийг (өдөөгчийг) ол. Залхуурлын анхны шинж илрэнгүүт л тэрхүү "хөдөлгөгч хүч"-ээ ашигла.

Биобүтээгдэхүүнүүдээс
женьшень, семакс, золотой корень-ийг хэрэглэ.

Алхам 3. Бусдын хүсэлтийг (хүслийг) биелүүлснээр өөрийнхийгөө шийдвэрлэх. Бүхий л амьдралдаа бид дарга, хамт олон, хамаатан садан, гэр бүл, найз нөхөд гээд хэн нэгний өмнө буюу бусдын өмнө ямарваа үүрэг хариуцлага хүлээсэн байдаг. Үүрэг гэмээр зориултууд ч байдаг. Чин хүслээрээ биш "хийх болоод" эсвэл "зайлшгүй хийх хэрэгтэй учраас хийдэг" үед хүний ажил хий хүсэл сонирхол буурдаг. Тэр үед яах ёстой вэ?

Гарц!
Энгийн дүрэм: Өөрийнхөө хүсэл зорилго, тэмүүлэлээ биелүүлэх шаардлагатай байгаа гэдэгтэйгээ холбо. Бүх талаар л өөрийнхөө сонирхолыг, материаллаг болон сэтгэл санааны сонирхлыг тодорхойл. Бүр удирдлагынхаа дандаа (залхтал) өгдөг үүрэг даалгавраас ч өөрийнхөө сонирхлыг олж харж болно. Жишээ нь: Например: би мэргэжлийнхээ чадварыг болон дадлага туршлагаа бататгана гэх мэт.

Алхам 4. Байнгын хөдөлгөөнд "урагшаа".
Идэвхтэй байдлыг зуршил болго. Юуны өмнө, эхний удаадаа өөрийгөө шахаж, шаард.

Өөртөө аман болон бичгэн хэлбэрээр "өөрийнхөө зорилгодоо хүрэхийн төлөө өдөр бүр боломжтой болгоныг хийнэ" гэсэн амлалтыг аваарай. Төлөвлөгөө гарга, тэгээд төлөвлөгөөгөө бүү хойш нь тавь. Мөн төлөвлөгөөнөөсөө бүү няц.

"Өөрийнхөө зорилгодоо хүрэхийн тулд өнөөдөр юуг амжуулсан бэ?" гэж өдөр болгон өөрөөсөө асуу.

Урам зоригтойгоор яг одоо юуг хийхээ, хийж болохоо хайж олох хэрэгтэй.
"Урам зориггүйгээр аугаа их үйлсийг бүтээж байгаагүй." (Ральф Уолдо Эмерсон)

Алхам 5. Залхууралтай дайн зарла.
Залхуурал нь хэнийг ч, хэнбугайг ч, бүр хамгийн идэвхтэй хүнийг ч залгих үндсэн "чадвар"-тай. Тиймээс залхууралтай зайлшгүй тэмцэх хэрэгтэй.

Залхууралтай тэмцэх 3-н фронт:
1. Зорилгоо болон зорилгодоо хүрэх төлөвлөгөөгөө зөв тодорхойлох.
2. "Уналтанд" (амжилтгүй байх) ухаалаг хандах.
3. Амьдралын идэвхтэй хэмнэл:
- Биеийн тамираар хичээллэх, дасгал хийх, цана, роллик (дугуйтай гутал), дугуй, гүйх, байгаль орчинд идэвхтэй амрах буюу агаарт гарах. (агаарт гарах гэдгийг "архидахаар" битгий ойлгоорой).
- Хошин шог болон зугаа цэнгээнд тоглолтууд (шоу).
- Итгэлтэй, хөгжилтэй, амьдралын баяр баясгалантай хүмүүстэй харьцах.
- Зөв болон эерэгээр бодох сэтгэх, ирээдүйд итгэх, сайн сайханд итгэх. (Ядахдаа хараалын болон муу үг хэрэглэж амаа бүү бузарла)
____________________________

Ердөө л 5-н алхам, тэгээд залхуурал Танаас үүрд холдох болно.
Ердөө л 5-н алхам, тэгээд Таны зорилго минутаар, мөч болгоноор ойртох болно.

Сануулахад:
Залхуурал нь - Таны зан чанар биш. Залхуурал нь - Таны сонголтын үр дүн.

Эх сурвалж: http://www.klubul.com/articles/len
Зургийн эх сурвалж: http://www.eurogamer.net/article.php?article_id=64070

2007-04-01

Та өөртөө цаг зарцуулдаг уу? Энэ нь хувиа хичээх занг хэлж байгаа юм биш. Заримдаа хувиа хичээх зүгээр ч юм уу. :)
Гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, ажил төрөл, хичээл сурлага... бүгдээрээ завгүй... Би завтай гээд блогдоод суугаад байгаа юм биш л дээ, бусдын л адил бүгдийг амжуулах юмсан хэмээн гээд зүтгэж явдаг нэгэн. Уншихад илүүдэхгүй, суралцахад нэмэртэй, толгойгоо ажиллуулахад тустай, дурсамжтай дурсгалтай тул "сэтгэлээрээ" л блогддог...


Me Time: Do Something for Yourself
It’s more important to do something for yourself right now, this minute, than it is to do anything for anyone else. Why bother? Because your health and happiness are at stake. Read on to find out what Me Time is, and download these aids to help you make the most of it...
>>>

More Me time article:
Organize Your Life
(by Arianne Cohen)
Scheduling time for yourself—and everything else—is easy with these new, women-friendlier time managers.


source http://www.health.com
"Эхлээд бодож сэтгэ, дараа нь бичиж тэмдэглэ, эцэст нь хийж бүтээ"
Энгийн зүйл хийхээс авахуулаад ямарваа нэгэн зорилгод хүрэхэд саад бэрхшээл бишгүй учирч шантрах, болих хүртэл тохиолдол бишгүй гардаг билээ. Тэгвэл энэхүү асуудлыг шийдэх нэгэн зөвлөлгөөг эндээс уншина уу.

Think It, Write It, Do It
by Susan Hall
Journaling can lead to action.

Looking for some motivation or a fresh perspective? Pick up a pen.

Jotting down your values for just 15 minutes a day could help you reach important life goals. Yale University researchers found that students who ?took time to write about their most important values—family, religion, or achievement, for example—were able to improve their grades. The study suggests that writing can help students affirm their self-worth and lower stress, which, in turn, helps them perform better in school.

“Writing is a great way to track the internal chatter in your brain,” says Celeste Gertsen, PhD, a clinical psychologist in Mt. Sinai, New York, who specializes in self-esteem issues.

Sometimes we don’t see our own thought patterns, she says, but writing can help us clear negative thoughts ?and concentrate on the positive. The next time you need a boost, try these tips.

Reflect
Focus on an important goal, value, or concern. It could be connected to your family or career, or to a personal trait like wisdom, serenity, or generosity.

Record
Set aside some quiet time to write your thoughts about the subject. “If something negative comes to mind, flip the page, write it there, and clear it from your head,” Gertsen suggests. Once you’re done, take time to read over your positive thoughts. Gertsen says the process is more like written meditation, rather than repeating a mantra.

Realize
Use your writing to get in touch with the thoughts that are swirling around in your head. If you concentrate on the positive ones, you’ll gain a fresh outlook and the encouragement you need to reach your goals.

source http://www.health.com

2007-02-27

Хайр, хүндлэлийн зарчмууд:
- Хайр, дурлалын домогт бүү итгэ. Өөрийнхөө дотоод сэтгэлд, өөртөө итгэ.
- Дурлал, хайр, хүндлэлийг олох болон хадгалахад адилхан хөдөлмөр, хүч зарцуулна.
- Сонгох - дурлах, хайрлах, хүндлэх.
- Та өөрийгөө хайрлаж, хүндэлснээр өөртөө анхаарал тавин хөгжих болно.
- Хайр, дурлал, хүндлэл нь үйлдэл биш. Хайр, дурлал, хүндлэл бол дотоод сэтгэл. Сэтгэлээ нээцгээе.
- Өөрийгөө хайрла, хүндэл, тэгвэл бусад нь таныг хайрлах болно. Өөрийгөө үргэлж хайрлаж, хүндлэн хайраар тэтгэ.
- Таны дотоод сэтгэл - хайр, дурлал, хүндлэлийн түлхүүр. Энэ нь ч зөв юм.
- Хэрвээ та өөрийгөө хайрлаж, хүндэлж байвал, хүмүүс таныг хайрлаж хүндлэхийг хүсэх болно.
- Таньд хайрлах, дурлах, хүндлэх шалтгаан дандаа олдоно-энэ нь Та өөрөө. Таньд хайрлах дурлах хүндлэх хэн нэгэн заавал олдоно-энэ нь Та өөрөө.
- Хүмүүс баян хүнийг хайрлаж хүндэлдэг. Өөрийгөө хайрла, хүндэл тэгвэл Та сэтгэлээрээ баян болно.

Үүнийг нэгэн сайтаас* "авсан" юм. Үнэн байна уу?

*орчуулга алдаатай байж болох талтай. Эхлээд уншигчид хэрхэн "хүлээж авсныг" мэдмээр байна. Тиймээс дараа нь мэдээллийн эх үүсвэрийг тавинаа.