Showing posts with label truth. Show all posts
Showing posts with label truth. Show all posts

2009-04-13

Ялалт болон Өрөвдөх сэтгэл...(бичлэг)

Энэ оны эхээр Америкийн Техас мужид болсон явдал.

Хоёр дунд сургуулийн охидуудын сагсан бөмбөгийн тоглолт болж нэг баг нь нөгөө багаа 100:0 харьцаагаар хожсон байна. Сагсан бөмбөгийн түүхэнд ингэж хожсон тохиолдол байхгүй болов уу. Тоглолтын хугацаанд "бөөрөнхий" бөмбөг бүр "азаар" ч болов сагсанд ороогүй нь хожигдсон багийнхны долоон шид нь бүрдсэн байсантай холбоотой болов уу.

Тоглолт ч яахав болоод дууссан. Гол нь тоглолтоос болоод үүдсэн дараагийн үйл явдлууд:

Хожсон багийн сургуулийн удирдлагууд 100 оноогоор дээр нь 0-оор нь хожсондоо "ичин зовсон" төдийгүй "өрөвдөх сэтгэлгүй" тоглосондоо хожигдсон сургуулиасаа уучлал гуйж. Дээр нь охидын сагсан бөмбөгийн багийн дасгалжуулагчаа "өрөвдөх сэтгэлгүй"-гүй хожсондоо уучлал гуйхыг шаардаж гэнэ.

Дасгалжуулагч эр "би дасгалжуулагчийнхаа ажлыг хийсэн, багийн маань охидууд тоглодогоороо л тоглож ялалт байгуулсан, ямар зүйл буруу хийсэн юм. Уучлал гуйхгүй. Тэмцээн бол тэмцээн, өрсөлдөөн, ялалт, ялагдал байдаг" ухааны зүйл яриад зөрчихөж. Үүнд нь дургүйцсэн сургуулийн удирдлагууд түүнийг ажлаас нь халсан байна.

Товчхондоо иймэрхүү.

Зөв бурууг нь тунгаах гээд их бодсон хариултаа олоогүй л байна:
- Тэмцээнд хожсон нь талархал хүртэх ёстой байтал ажлаасаа халагдах нь зөв байсан уу?
- Өрөвдөх сэтгэл уралдаан тэмцээнд байх ёстой гэж үү?
- Шударга өрсөлдөх, шударга тоглох нь буруу гэж үү?
- Уучлал гуйх нь зөв үү?
- Хожсон нь буруу юу, хожигдсон нь буруу юу? Хэн нь буруутан вэ?
- Хожсон багийн охидууд, дасгалжуулагч "хуншгүй" загнасан уу?

Жич:Асуултанд минь хариулсан Undraka -д, бас "загнасан" Дамдаа -д талархав. Өө тийм. бас л асуухаа мартах гэж байна. Гарчиг нь бичлэгтэй дүйж байна уу?

2009-01-28

Гандангийн сайт болон Санаа бодол

Бурханы шашины үлгэрийг "монголчилж" бас ч үгүй санал бодлоо бичсэн билээ. Тэгээд хааяадаа нээдэг боловч сүүлийн 9-н сард шагайгаагүй Гандангийнхаа сайтыг нээтэл "өөрчлөлт" хийгдэж байгааг мэдэрлээ. Уг нь хэд хэдэн төвдөөр уншсан номтой тул хийморийн санг нь өөртөө дуудуулчихдаг байсан юм. Гэтэл энэ удаад тийм бололцоо байсангүй.

флаш: http://www.gandan.mn

"Шинэ загвар хэрхэн таалагдаж байна" хэмээн санал асуулга тавьчихаж. "Яахав дээ" гээд саналаа өгчихлөө. Ингээд сайтан дээр ажиллаж буй Aagii & Содбилэг нарт зориулаад хэд хэдэн зөвлөлгөөг өгөх гэсэн юм.


1. Юуны өмнө сайтныхаа source-аа нууцалсан гэж таалаа. Яахав, ганц "swf" файлын нэрийг болон замыг олоход их хүндрэл учраад байхгүй тул эх source-аас дээрх мэдээллийг оруулчихлаа. Ер нь бол сайтны кодыг нь их нууцлаад байх шаардлагагүй шүү дээ. Тэртэй тэргүй олох боломжтой. Харин эсрэгээр нь зарим мэдээллийг бусдад (хэрэглэгчдэд) "линк" хийх бололцоогоор хангаж Бурханы шашины болон Гандангийн сурталчилгаандаа ашиглах нь зүйтэй байх болов уу гэж бодож байна.

2. Сайтны зохион байгуулалт маш дутуу дулимаг болсон байна.

а. Миний ойлгож байгаагаар Гандангийн сайтанд:
  • аудио - ном, уншлага, ярилцлага г м (ядахдаа ойлгогдохгүй ч гэсэн төвдөөр дүнгэнээд байдаг Хийморийн сан, Дөрвөн Уулын санг минь багтаачихна)...
  • зураг хөрөг - Бурхадууд, Бурханы шашинтай холбоотой соёлын бүтээлүүд г м
  • хөгжим - шашины холбоотой янзан бүрийн аяс, хөгжим г м

зайлшгүй байх ёстой мэт санагдана. Тиймээс эдгээрийг багтаах, багтаах багтаахдаа тусгайлан дэд хуудас байдлаар багтаах шаардлагатай санагдана. Учир нь тэдгээр нь ачаалагдахад түвэгтэй байдгийг надаар хэлүүлэлтгүй биздээ.

б. Гандангийн сайт нээгдэхэд дээрх флашийг оруулахад зүгээр санагдлаа. Харин цаашид хуудас нээгдэх болгонд тэр флаш байх нь хурдад тодорхой хэмжээгээр нөлөөлөхөөс гадна илүүц байна. Хуудас нээгдэх болгонд уг флаш ачаалагдахад түүний ая нь дараа болж байна, мөн дэлгэцийг ихэнх хувийг эзлээд нэгэнт харсан зургийг дахин дахин харуулаад учир холбогдлоо алдаж байна.

в. Гандангийн түүх, Хамба ламын айлдвар, Далай ламын сургаал, Шашины сургууль, Мэдээллүүд, Бурхдын цомог, Үзвэр үйлчилгээ, Шашины ном зохиол, Харилцах хаяг, Нээлттэй захидал, хүсэлт гэх мэтээр тусгайлан ангилж дэд цэсүүд байвал зүгээр юм. Цаашилбал:

Гандангийн түүх гэхэд: Түүх, Одоогийн байдал (Гандангийн хашаанд багтах шашин соёлын барилгууд, хийдүүдийн тухай гэх мэт), Хамба нарын тухай гэх мэтийг оруулаад "ирээдүйн загварын төслийг" ч багтааж болох мэт.

Ер нь бол сүсэгтэн олнуудад нээлттэй, уншууштай, мэдээлэлтэй сайт болмоор доо. Монголын Шашины Төвийн сайт нь ийм байхад шашин минь яаж хөгжих билээ. Хуучин сайт нь одоогоосоо арай илүү зохион байгуулалттай байсан мэт санагдаж байна. Юу ч бүтээгээгүй байж "статистик" гээд оруулчихаж, оруулах оруулахдаа нээг их дээр. Хамба ламын айлдварын өмнө сайтад хандсан хүний тоо байх нь утгагүй хэрэг бөгөөд тооны хойноос хөөцөлдөхөө болих хэрэгтэй шүү дээ. Ийм байдлаар дүгнээд байвал шүүмжлэх зүйл их байна.

Хүнд хэрэгтэй, хэрэгцээтэй, мэдлэгт дусал нэмэхээр сайт болвол тоолсон тоолоогүй мянга мянгаараа орох болно. Мянга мянгаараа түгээх болно.

За тэгээд Гандангийн сайтыг засаж сайжруулахад хэдий хэр хугацаа зарцуулаж, тэгээд хэзээ дуусгахыг энэ өдрөөс эхлэн тооцоод үзье. Өнөөдөр 2009 оны 1 дүгээр сарын 28.

2008-10-13

Тодорхойгүй хугацаагаар "сааталд" орсон олон улсын хөгжлийн марафонд Монгол Улс хаагуур жирийж байна вэ?

....Хүмүүн төрөлхтөн аливаа зүйлийг ангилах дуртайг хэлэх үү, цусны бүлэг, удам судраасаа авахуулаад янзан бүрийг зүйлийг 1, 2, 3... гэхээс авахуулаад өчнөөн байдлаар дараалуулж ангилсан байдаг билээ. Ер нь дэлхийн улс орнуудыг эдийн засаг, нийгэм, улс төрийн үзүүлэлт, шалгууруудаас хамааран төрөл бүрээр ангилдаг бөгөөд түгээмэл "албан ёсны бус" ангилал нь "the First, the Second, the Third World". Ерөнхийдөө бол ядуу, хараат болон "дарангуйлагч" засаглалтай, эрх чөлөө хумигдмал, хэвлэлийн эрх чөлөө хаалттай улс орнуудыг Third World ангилалд, хуучин соц орнууд болон улс төрийн хувьд хараат байснаа тусгаар тогтносон улсууд Second World ангилалд, "капиталист", хөгжилтэй, үйлдвэржсэн орнууд, Америктай гайгүй харьцаатай орнууд First World ангилалд багтана гээд ойлгочихож болно. Дэлхийн 2-р дайны дараагаас ингэж хувааж иржээ. Манай Монгол Улсыг "Second World" ангилалд оруулдаг байна...

...Одоогийн эдийн засгийн хямралд хамгийн хүнд нэрвэгдэж болзошгүй хөгжиж буй 28н оронд Дэлхийн банк болон Олон улсын валютын сан, хөгжингүй орнууд тусламж, дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргаж байх шиг... Энэхүү ангилалд голдуу Африкийн орнууд багтсан бөгөөд юу ч гэсэн манай улс багтаагүй байх гэж тааварлалаа (мэдэхгүй ээ)...

... Дэлхийн банкны 2008 оны 9р сарын мэдээллээр Монгол Улс хүн амынхаа тоогоор 2007 оны байдлаар дэлхийн банкны гишүүн 185 болон нийт 209 улс орнуудаас 136-д ордог юм байна.... 2007 оны байдлаар 2,612 мянга гэж мэдээлсэн байна...

... Монгол Улс нь "East Asia and Pacific" буюу Зүүн Ази, Номхон далайн бүсийн орнуудад, "хөгжиж буй" (developing) тодотголд харьяалагдана....

... НҮБ-ийн 2007/2008 оны Хүний хөгжлийн илтгэлд дэлхийн 177 орнуудаас Монгол Улс 114-т жагссан байх юм. "Өндөр", "дундаж", "дорой" гэсэн ангиллуудын "дундаж" ангилалд Узбекстаны дараа, Гондурасын өмнө бараг л алтан дундуур нь давхиж байх юм...

...Насанд хүрэгчдийн буюу 15 болон түүнээс дээш насныхны анхан шатны боловсрол эзэмшилт нь 1995-2005 оны байдлаар 97,6 хувьтай.... Монголын минь олон улсын түвшинд үзүүлж байгаа хамгийн эерэг үзүүлэлт нь...

...Сorruption буюу бидний хэлдгээр хээл хахууль, авилгал, хүнд суртлын үзүүлэлтээр судалгаанд хамрагдсан дэлхий нийтийн 159 орнуудаас 2005 оны үзүүлэлтээрээ 86-д жагсав. 0.0-ээс 10 хүртэл (10 нь хамгийн цэвэр үзүүлэлт) үнэлгээнд Монгол Улс 3.0 авч "ноцтой" ангилалд ордог байна. Судалгаанд хамрагдсан орнуудын 3-ны 2 хувь нь 5-аас доош үнэлгээ авсан бөгөөд буурай болон хөгжиж буй улс орнууд corruption-д их автсан байдаг гэнэ дээ...

... Хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтүүдээр Олон улсын "Reporters Without Borders" ("Хил хязгааргүй сэтгүүлчид" гэж үгчилээд орчуулагдсаныг хувьдаа ойшоохгүй байгаа, утгаар нь орчуулж нэрлэвэл зүйтэй байх, мэргэжлийнх нь хүмүүс хийнэ байхаа) байгууллагын судалгаагаар дэлхийн 167 орнуудаас Монгол Улс 2005 онд 53-т жагсаж байсан бол 2007 оны 10-р сарын тайлангаар ухарч 169 орны 73-т орсон байна. Манай урд хөрш Хятад улс хэвлэлийн эрх чөлөө бараг л "хаалттай", хойд хөрш Орос орон хэвлэлийн эрх чөлөө "хүндрэлтэй" ангилалд ордог. Бид болохоор "асуудалтай" оронд багтаад орчин тойронтойгоо харьцуулбал арай дээгүүр давхиж яваа бололтой...

...2007 оны Дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлтээрээ Монгол Улс Дэлхийн банкны судалгаагаар 187 улс орнуудаас (нийт 200 орчим) 139-д жагсав. Нилээн доогуур үзүүлэлт байгаа биз... Одоогийн олон улсын эдийн засгийн хямралт нөхцөл байдалд улам бүр дордох байх даа.... Мухар миний ойлгож байгаагаар бүх нийтийг хамарсан удаан хугацааны "сохор улс төржилт" нь манай улсын эдийн засагт хамгийн сөргөөр нөлөөлж байгаа... Олон Улсын Валютын сангийн судалгаагаар бас л тэр хавьцаа мөлхөж байна лээ...

...Дэлхийн Эдийн Засгийн Форумаас гаргадаг судалгаагаар Global Competitiveness Index буюу Дэлхийн Өрсөлдөх чадварын индексээр 2007-2008 оны судалгаанд хамрагдсан 137 орны 103-д орсон байна... Бид тийм өрсөлдөх чадваргүй, үхэр шиг гэж үү...

.. (үргэлжлүүлнэ)

.... Мэдлэгт дусал нэмэр гэдэг байх аа....

...Хөгжингүй (industrialized nations) буюу G7 (Group 7) хэмээгддэг Америк, Британи, Франц, Герман, Итали, Япон, Канад зэрэг улс орнуудын Сангийн сайд болон төв банкуудын удирдлагууд жилдээ хэд хэдэн удаа уулзан дэлхийн эдийн засгийн байдалд дүн шинжилгээ хийж, бодлого тодорхойлдог уламжлалтай билээ. Ер нь албан ёсны G7 уулзалт нь анх удаа 1976 онд зохиогдож байж. Одоогоор хямраад буй дэлхийн эдийн засгийг аврах талаар ярилцаж өөрсдийнхөө зүгээс бололцоотой бүхнийг хийхээр зөвлөлдсөөр... Бид "Их долоо" гэж албан ёсоор нэрлэдэг дээ... Өнгөрсөн долоо хоногт Вашингтон хотноо болсон их долоогийн "сангийн" зөвлөлгөөн дээр Дэлхийн банкны Ерөнхийлөгч ноён Роберт Золик хэлсэн үгэндээ "Их долоо"-г "хангалтгүй" байгааг дурьдаад "өргөтгөх санал" тавьсан байна...

....Бидний нэрлэдгээр "Их найм" буюу G8 (Group 8)-д Франц, Герман, Итали, Япон, Орос, Их Британи, Америк зэрэг улс орнуудын тэргүүлэгчид (жил бүр уламжлалт дээд хэмжээний уулзалт гэгддэг), зарим тохиолдолд сангийн сайд нар, гадаад хэргийн сайд нар, байгаль орчны сайд нар (тодорхой асуудлаар тусгай уулзалт, зөвлөлгөөн гэгддэг) зөвлөлдөн дэлхийн хөгжлийн бодлогыг тодорхойлдог. Заримдаа дээр нь O5 (Outreach Five) буюу Бразил, Хятад, Энэтхэг, Мексик, Өмнөд Африк зэрэг улсууд урилгаар оролцон санал өгдөг. Эдгээр 5-н улс нь олон улсын эдийн засгийн хөгжилд чухал нөлөөтэй, "үсрэнгүй хөгжиж" буй орнууд гэж зарим мэргэжилтнүүд үздэг бөгөөд 2008 оны 1-р сард Давост болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаар G8-ыг өргөтгөн G14 (http://www.globalpolicy.org/socecon/bwi-wto/index.htm#2008) болгох санал яригдсан байна. Хэрвээ "Их-14" болвол Хятад, Энэтхэг, Бразил, Мексик, Өмнөд Африк, Индонези зэрэг улсууд нэгдэх бололтой .... G8-ыг өргөтгөх санал дээр гишүүн орнуудаас Америк, Япон татгалзаад, Англи, Франц дэмжисхийгээд, бусад нь төвийг сахиж буй юм билээ....

....За одоо. G20 (Group 20)... Үйл ажиллагаа, зорилго нь ерөнхийдөө G7, G8-тай адилхан, өргөтгөсөн, "сайд" нарын түвшнийх, 1999 онд байгуулагдсан аж... Argentina, Australia, Brazil, Canada, China, France, Germany, India, Indonesia, Italy, Japan, Mexico, Russia, Saudi Arabia, South Africa, South Korea, Turkey, United Kingdom, United States, European Union зэрэг багтана.... Уг нь G33 (http://en.wikipedia.org/wiki/G33_(industrialized_countries)) байхаар төлөвлөж байсан боловч 20 болон тогтсон байна. Мөн "хөгжиж буй G33" (developing countries) гэсэн бүлэг байдаг бөгөөд энэхүү ангилалд Монгол Улс гишүүн нь юм байна...

2008-08-19

Sonin.mn "МУГТ Э.Бадар-Ууган хүрэл медаль өвөртөллөө" гэсэн худал мэдээлэл тараагаад дургүй хүргэдэг байгаа...

Бадар-Ууган, Сэрдамба нар медалийн төлөө тоглох эрхийг авсан болохоос одоохондоо ямар ч медаль өвөртлөөгүй байгаа. Хэрвээ дараагийн тоглолтондоо хожвол Алтан медалийн төлөө тоглох эрхийг авна. Хожигдвол хүрэл медалийн төлөө тоглоно. Яахав хүрэл медалийн болзлыг хангалаа гэж бичсэн бол болох байлаа...
Мэдээллээ бичихдээ сайтар судалж байж бичээч.

Тэднийгээ Алтан медалийн төлөө үзээсэй гэж мөрөөдөж, хүсч, дэмжиж байхад сонин.мн-ийнхэн аль хэдийн медаль олгочих бололтой юмаа...

Алтан медалийн эзэд болох болтугай.

Сонин.мн-ийнхэн мэдээлэлдээ залруулга хийвэл таарна...

2008-03-19

No Beijing Olympics 2008

I hate when someone makes violence

Энэ бичлэгээрээ хятадын тусгай албаны мэдэлд орох байхдаа. Вирусдээд, хаагдаад, хакердаад, мөрдөөд эхлэх байхдаа :)) Сервер нь найдвартай.. :) Би бол би. Миний сэтгэл бол миний сэтгэл...

I hate when someone makes violence.... Хятадууд youtube энээ тэрээг нутагтаа "хаасныг" мэдсэн биз дээ. Аймхай улс тэгдэг шүү дээ... Тэгвэл би өөрийнхөө блогтоо орууллаа.... Чадлаараа тэмцэнэ ээ....

2008-03-18

I hate when someone makes violence.... No Beijing Olympics 2008...
Энэ зургийг хараад миний сэтгэл үнэхээр өвдөж, нулимс минь өөрийн эрхгүй хурсаан.... Үргэлж инээмсэглэн, дөлгөөн, энэрэнгүй харцтай хүний зүрх, сэтгэл, харц нь эх нутгийнхаа, нутаг нэгтнүүдийнхээ төлөө буцалж байгааг энэ зурагнаас харж болно. Нүдэндээ хурсан нулимстай, зангидсан алгандаа сэтгэл нь буцалж буй Далай ламыгаа хараад бишрэхгүй, тэдний төлөө сэтгэл зовохгүй байхын аргагүй...

feel it

No Beijing Olympics 2008

No Beijing Olympics 2008 Энэ бичлэгээрээ хятадын бодлогын эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Хятад хүнийг үзэн яддаг хүн биш л дээ. Надад хятад гаралтай найзууд нилээдгүй байгаа. Тэднийгээ биш, гол нь улсын бодлогыг эсэргүүцэж байна. Өнөөдөр нэгэн хятад надаас Төвдийг мэдэх үү, тэнд юу болсон юм бол гээд асуулаа. Тэгэхээр нь эргүүлээд Төвдийн нутаг хаана байдгийг асуусан чинь бараг л Японы хажуу хавьцаа зураг зураад надад тайлбарладаг юм байна. Би Төвд хаана байдгийг хэлээд бүр зурж үзүүлээд тэгээд Хятадын засгийн газрын бодлогын үүднээс тэнд хямрал гарсныг хэллээ. Тэгсэн өөр нэгэн хятад ирээд тэрэнд үг хэлээд манай найз надаас "яагаад одоо ингэж байгаа юм бол", "ноднин ингэхгүй яасан улс вэ" энээ тэрээ гээд л "залруулга" асуулт асуугаад эхэлдэг юм байна. Бас л нутаг орноо өмөөрч байгаа бололтой. Гэхдээ би найздаа аль болохоор ойлгуулахыг хичээсэн. Эх орон, нутаг дэвсгэр, үзэл бодол гээд л багагүй айлдсан. Бусад хятадууд дахиж надтай энэ талаар яриагүй. Би хамгийн сүүлд тэдэнд "энэ Олимпийн тоглолтыг зогсоох хэрэгтэй" гэсэн бодлоо хэлсэн....

2008-01-20

Монгол Улсын хөгжил Япон улсын хөгжлөөс 6 дахин удаан!?

Санаандгүй, санаадгүй ч гэж сүүлийн хэдэн өдөр нэтийн 2 компаний үйлчилгээнээс сонголтоо хийх гээд ээлжилж хурдыг нь шалгаж байгаад Монголынхоо, Улаанбаатарынхаа нэтийн хурдыг "үзсэн" чинь:

download speed = 862 kb/s
upload speed = 544 kb/s
гэж гарч байна.

доорхи зурган дээр дараад баримтыг нь хараарай.

*үзүүлэлтийг http://www.speedtest.net/-аас

За тэгээд топ-5-тай харьцуулаад үзвэл:

*үзүүлэлтийг http://www.speedtest.net/-аас

Нэгэн тоо бодвол 5554/862=6.4

Тэгэхээр "бид Япончуудаас 6 дахин бага хурдаар хөгжиж байна" гэж ойлгож болох нь ээ.

Японд бүхэл бүтэн киног 2-хон минутад татаж болдог байхад Америкт 2 цаг, Монголд 20 цаг болох нь дээ...

Америк ноднин жилийнхээ эдийн засгийн үзүүлэлтээрээ сүүлийн 17-н жилд байгаагүй "хямралд" орчихоод Ерөнхийлөгч Буш нь татварын зохицуулалтаар эдийн засгаа сэргээх гэж оролдож буйг сонссон л байх. Өндөр хөгжилтэй Америк улс нэтийнхээ дундаж хурдаар дэлхийн бусад улс орнуудтай харьцуулбал 16-д ордог бөгөөд хүн амын 30-40н хувь нь dial-up-аар нэтэд холбогддог байна. Энгийнээр хэлбэл америкчуудын мэдэх нь сайн мэднэ, мэдэхгүй нь бүр ор тас мэдэхгүй.

Интернэт эдийн засгийн хөгжилд чухал нөлөө үзүүлдэг. Эд нарын (Америкчуудын) үзэж байгаагаар сайхан зам харгуйтай байсан ч нэтийн хурд нь дорой бол бизнесийн хөгжилд, улмаар дэд бүтцийн, цаашлаад улс орны эдийн засгийн хөгжилд садаа болдог ажээ.

баахан "том энгийндчихлээ". :)

Хэрвээ нэтийн хурд яагаад чухал байдгийг мэдэхийг хүсвэл ЭНД дараарай. Ялангуяа монголын мэдээлэл, технологийн салбарынхан. Болдогсон бол Их хурлын гишүүд, Засгийн газрын гишүүдийг энэ сайт руу нэг шагайчихаарай гэхсэн.

Энэ талаар дуусаа....

Бас, би энд:
download speed = 403 kb/s
upload speed =435 kb/s
-ийг голоод сууж байдаг. Орчиндоо зохицоно гэдэг нь энэ байхдаа. Яахав Монголоо сэтгэл санааны хувиар дэмжээд нэтээ хадгалаад үлдээвэл болох л юм.

Монгол Улсынхаа "нэтийн хурд"-ыг дээшлүүлэх юмсан даа. Дэлхийд хамгийн сайн хурдтай нэтийг эзэмшигч, Монголд ээлтэй Япончуудаас "туршлага" судлаад, "дэмжлэг" хүсч болдоггүй л юм байхдаа. Дэмжлэг гэдгийг модем, компьютер гуйхыг хэлээгүй юм шүү. Мэдээлэл, технологийн салбартаа гадаад, дотоодын хөрөнгө оруулалт хийх, Засгийн газраас "бодит" "ирээдүйтэй", "томоохон" төсөл хэрэгжүүлэх, жишээ нь "Мянганы сүлжээ" ч гэсэн яадаг юм :) Ер нь ирээдүйгээ бодвол мэдээллийн технологийг хөгжүүлсэн шиг хөгжүүлэх хэрэгтэй л дээ. Бидний амаар ч бол Монгол Улс аль хэдийн хэдэн зуун боловсон хүчин бэлдээд, програм хангамжийн чиглэлээр гадаад, дотоодгүй мэргэжилтнүүдээр хангаад, мэдээллийн зах зээл дээр Энэтхэгийн дараа "тэргүүлэх" байр сууринд яваа байх аа...

Тэр "affordable high speed internet for America"-ыг цуурайтуулаад "affordable high speed internet for Mongolia" гээд мэдээлэл технологийнхондоо шивнэх юмсан...

жич: Энэхүү бичлэгээ хянаж, шалгасангүй. Хэрвээ миний бодол, дүгнэлт буруу бол залруулаарай.

2007-08-28

Монгол гэдэг нэгэн нэр ертөнцийн чихнээ дуурсгалтай
Монголын төлөө гэдэг санаа бидний зүрхнээ холбоотой
Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл
Үхтэл орших төрөлх нутаг салж болшгүй орон.


Д.Нацагдорж

Алдаа юу, эсвэл !!!! бичлэгийг санаж байна уу?
Хэд хэдэн удаа утасдсан боловч тэд нар "албан" маягаар хандахыг зөвлөөд байсан тул холбогдох хүмүүст эмайл бичиж байгаад "утгын алдаа"-г засуулж санаа минь амарлаа. Засагдахыг нь нилээн хүлээгээд "уур хүрэх" шахсан ч тэвчээртэй хандсаан. 2 сар өнгөрсөн байна шүү...

Та http://www.viewimages.com хаягаар ороод search дээр нь "Annual Nadam" гэж бичээд хайгаад наадмын зургийг үзээрэй. Тэнд байсан алдаа нь засагдсан байгаа.

Ер нь аль өнгөрсөн 2003 оны зурагнууд ч гэсэн эх орныхоо нэрийг буруу ташаа бичүүлээд ямарваа нэгэн улсын харьяат улс шиг дэлхийн нийтэд ойлгуулах, ойлгогдохыг хүсээгүй.
Магадгүй өөр хүмүүс ч эмайл бичсэн байх. Хамтран зүтгэсэн Та нартаа баярлалаа...

Мөн алдааг залруулсан Gettyimage-ийн багт (team) талархснаа илэрхийлье.

2007-06-27

Алдаа юу, эсвэл !!!!
Би өмнө нь үзэж байгаагүй юм байна.
Баримт хэрэгтэй тул дэлгэцийнхээ зургийг хэвлэж тавилаа. Хэрвээ Та хүсвэл
http://www.viewimages.com хаягаар ороод search дээр нь "Annual Nadam" гэж бичээд хайгаад наадмын зургийг үзээрэй. Зураг нь чанартай байгаа биз. Зарим нэгэн зураг жишээ нь: тэр морьтой хүүхдийн зүг бороохойгоо далайж буй цагдаа мөн хэцүү еэ... уг нь ажилаа л хийж яваа ухаантай байх. Гэтэл...
Та зургийн нэр болон зургийн тайлбарыг уншаарай.


Засч залруулахад нь хэрэгтэй болов уу гэж бодоод холбогдох хаяг, утсыг орууллаа. Бас залгаж үзсэн. Одоо энд шөнө болж байна. Ямартаа ч дахин холбогдохыг хичээнээ.

Contact Information
You can contact Getty Images by emailing sales@gettyimages.com, or by phone (206) 925-5000 or by mail at: Getty Images, Inc., 601 N. 34th Street, Seattle, WA 98103.