Нээх сайхан тааваараа... Хүүтэйгээ хамт шорлогдох юмсан....
Showing posts with label миний амьдрал. Show all posts

2017-04-29
Шогшоод л...
Жин нэмэгдээд наадмаар зодоглохоор болж байх шиг байна :-) Цагаан сараас хойш голдуу хэдэн товчлуур нүдэх ажилтай байсан тул овоо таргалчихлаа. Ер нь хөдөлгөөн багасаад ирэхээр л шууд л жин нэмэгддэг юм байна.
Уул хаданд алхдаг байсан дадал зуршлаа алдаад удаж байна. Эргээд сэргээх бодолтой боловч нэг л зүрхэлж өгөхгүй байсаар зуныг угтах нь дээ...
Нэгэнт уул хаданд алхаж чадахгүй байгаа тул цэцэрлэгт хүрээлэнд шогшдог болсон. Долоо хоногтоо 2-3 удаа ихэнхдээ оройдоо, хагас сайндаа өглөө эртхэн шогшчихно.
Шогшихоо таслахгүй байж байгаад нэг л өдөр уул руу алхана аа. Эргээд сэргээх юмсан гэж их л бодохын...

2017-04-25
Гадаадад амьдрах уу...
- Саяхан нэг танил эгч минь чи гадаадад амьдарч болоод байсан мөртлөө яагаад хүрээд ирсэн юм бэ, хэрвээ тэндээ байсан бол өдийд сайхан амьдарч байхгүй юу гэлээ..
- Яагаад?
- Монголд амьдрал алга үр хүүхдүүдээ гадагш нь явуулмаар байхын..
Сүүлийн хэдэн сар хойд хөршид хооронд нилээн хэд ч явчихлаа. Тэнд сар, энд сар гээд л үргэлж хөдөлгөөнд... Тэнд амьдарч бололгүй яахав. Гэтэл нэг л биш ээ. Миний дасах газар биш байна билээ. Оюутан ахуй насандаа тэнд сурч байсан хэдий ч одоо нас минь ч тэр, амьдрах орчин минь ч биш болсон байна. Мэдээж орос хэлээ сэргээгээд ашигтай байсан.
Тэгэхээр гадаадад амьдрах бол миний хувьд бүтэшгүй. Үр хүүхдээ бол гадаадад амьдарч суралцаж, туршлагажиж, нүдээ нээгээсэй, ертөнцийг мэдээсэй, соёлын ойлгоосой гэж хүснэ...

2017-04-23
Зуршил болгоно оо
За ойрдоо бичээгүй тул яаж эхлэх, юу бичих, хэрхэн бичих гээд асуудлууд ундардаг юм байна. Дадал зуршил болчихоод амархан бичдэг болно оо, эргээд.
FB-ээ хаачихсан чинь нэг талаасаа мэдээллээс хоцроод байгаа боловч нөгөө талаасаа ашигтай байдаг юм байна. Хөдөлмөрийн бүтээмж нэмэгддэг юм байна. Би хаагаад сар болчихсон байхаа. Өчигдөр нэг хүн нэгэн зар оруулаад хүмүүст хүргээд өгөөч гэхээр нь нээх гэсэн чинь нууц үгээ мартчихаж эгээтэй л эргээд нээчихсэнгүй. Нээх бодолгүй болчихсон байна.
Энэ блог миний амьдралын нэгээхэн хэсгийн бас түүх намтар минь болон үлдсэн. Үүнийгээ устгалгүй хадгалж байх санаатай.
2014-11-11
2013-09-19
Блогчдын уулзалтанд оролцов
Нүүрномын зарлалын дагуу блогчдын уулзалтанд очлоо.
Очих гэж зөндөө логикдлоо шд.Учир нь:
- Хүмүүсийг нь танихгүй.
- Ичимхий
- Нэрэлхүү
- Уухдаа сайн "уйлахдаа" муу....
Цагт нь очих гэсэн хувийн бяцхан ажлыг амжуулаад тэгээд түгжрээд нилээн хоцорч очлоо. Ганцаараа очтол ашгүй танидаг хүмүүстэй таараад ичилгүй ширээнд нь нэгдчихлээ. Удалгүй хаагуур сууж байгаа бол хэмээн тэр хавиар харж тойрч байтал Саншайныг харав.
Нэрэлхээд ичээд ганцаараа тойрч нэг гараад эргэж хулгасаар очиж Саншайнтай мэндлээд хажууд нь сандал чирээд суучихлаа. Чандмань гэж өөрийгөө танилцууллаа.
Бүгдтэй нь шахуу гар бариад нэрээ хэлээд жоохон суулаа. Захиалга өгөх гэхээр нь бас нэрэлхээд.. сандраад би чинь зорисон хэргээ мартаад өөр ширээнд сууж байгаагаа хэлчихлээ.
Хүмүүсийг ширтээд суугаад байх нь эвгүй санагдаад эргээд нөгөө ширээндээ очлоо. Тэнд харин Эби ирж нилээн ярьж суугаад нөхдийг аваад блогчдын ширээнд нэгдэв. Тэр цагаас хойш бүжиг таанц гээд хөгжим чангарсан тул ярилцах боломж хаагдаад зарим блогчдын бичсэн лугаа таанцыг талбай дээр бага зэрэг тачигнууллаа.
Ямартаа ч байсан нүүр хагарч, нэр мэдэлцлээ.
Дараагийн уулзалтанд нэрэлхэхгүй, нээлттэй, нэмэртэй оролцоно оо..
:-)

2013-08-25
Амралтын өдрүүд
Өчигдөр өнөөдөр хоёр Баянчандмань сумын нутагт байрлах нэгэн амралтын газар найз нартайгаа амарч өнжлөө.
Сайхан тайван намуухан...
Оройдоо очоод хойд ууландаа гарлаа. (огцом өгсөх уруудах 1 км)
Өглөөдөө босч урд ууланд жим 3 км газар алхаад...
Өдөртөө бас 3 км...
Ойр орчны газар нутгийг тандаж уг амралтын газрын урд хойд ууланд гарлаа. Сурсан зангаараа ганцаараа алхлаа.
Зургийн аппарат байхгүй л тиймхэн байна. Удахгүй аппаратаа засуулаад зургаа авч эхэлнэ ээ....

2013-08-18
Solo тоглолтууд
Насных уу, намба уу мэдэхгүй, ойрдоо ганцаараа зөрүүдэлж алхмаар санагдаад... Бүх л юманд ганцаараа баймаар санагдаад байх юм. Бодвол нөгөө синдром нь эхэлж байгаа юм болов уу kkkk
Сүүлийн 2 долоо хоногт Solo hiking хийчихлээ.
Өмнөх долоо хоногт 15 км замын өглөөний 9-аас өдрийн 15 цаг хүртэл нийт 6 цагийн хугацаанд туулсан. Бороотой, манантай, нойтон өдөр байсан. Шалчийж норсон амьтан сандаалтай, шорттой л алхаад байсан.
Өнөөдрийн гүйлт алхалтыг бас л ойролцоогоор 14 км замыг өглөөний 8 цагаас өдрийн 12,30 хүртэл хийлээ. Гэрээсээ гараад л Их тэнгэрийн Олимпийн гудамжаар гүйх алхах шогших зэргээр туулж ууландаа алхаад ирлээ. Халуухан өдөр байлаа. Туулынхаа усанд цээжээ угааж сэрүүцэв.
Сайхан байна аа. Машин унаагаар ийшээ тийшээ явж цаг алдахгүй, бас мөнгө төгрөг илүү үрэхгүй, хурдан яваад хурдан гэртээ эргээд ирж байна. Гэрээсээ алхдаг гүйдэг болчихлоо гэж...
Сониноос FB гэж дайсныг дарсан. Одоохондоо нээх сонирхол байхгүй бүр устчихсан. Ажлын дайсан юм билээ. Хэдхэн хуудас орчуулга хийх гэж хэд хоног өнгөрөөв дөө. Тэгээд гэнэт бодоод байсан FB дээр хамаг цагаа алдаад байсан юм байна. Дайснаа дарж дархан цолоо мандуулаад ажлаа 1 өдөрт л дуусгачихсан.

2013-07-30
Үзэсгэлэнт сайхан Хөвсгөл нутгаар, Мөнх Сарьдаг Хайрханд авираад, Хөвсгөл далайдаа шумбаад....
Хөвсгөл далайн эрэг дээр /Ханх сумын нутаг 13 овоо/
Хөвсгөл аймгийн Ханх сум
Зам зуур
Их Уул
Хөвсгөл далайн нэгэн арал
Бүрэнхаан уул
Ханх сумын нутгийн эрэг
Тэнгэр далайн завсар
Ханх сумын нутаг 13 овоо
Далайн мандал
Ханх сум явах замд
/Монгол Улсын хойд хилийн ноён оргил Бүрэнхаан уул/
Аялалын асар /Хайрхан аялагч клуб/
Бүрэнхаан Хайрхан /Мөнх Сарьдаг/
Ханх нутгийн үзэсгэлэн
Баянзүрх сумын нутагт
1000 хонины агуй
Бошлой хад
1000 хонины агуй
Бошлой хад /Бэлтэс гол Дэлгэрмөрөнд нийлэх уулзвар/
2013-04-18
Дарханд
Нэг мэдсэн Дарханд "бараг" амьдраад хагас жил болчихсон байна.
....Татлаа нь үгүй амар
Түгжрээ нь үгүй сайхан
Утаа нь үгүй цэлмэг
Уур нь үгүй амгалан ... амьдарч байна :-)

2012-01-25
Бидний аялал, алхалтын 2011 оны хураангуй
Блогоо бичилгүй их удаж дээ. Бичлэг гэж аялалынхаа зургийг л оруулдаг болоод бас удаж. Бүтэн жил алхлаа шүү дээ. Ингээд бүтэн жилийнхээ аялал, алхалтынхаа тайланг блогтоо үлдээнэ ээ.
Миний /Бидний/ аялал, алхалтын товч тайлан
Миний бие охины хамт 2011 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс анх Зайсангаас “Сүхбаатарын талбай” хүртэл алхаж эхэлснээр олон ч сайхан найз нөхдүүдтэйгээ танилцан дотно үерхэж нөхөрлөж байна.
Анх алхах тухай оюутан цагийн найз минь уриалсан бөгөөд бид хамтдаа хаврын эхэн саруудад багагүй идэвхитэй алхсан байна.
Одоо бол алхалт нь, найз нар минь миний амьдралын салшгүй нэгэн хэсэг болжээ.
2011 оны 1 дүгээр сарын 1-нээс өнөөдрийн 12 дугаар сарын 17-ныг хүртэл нийт 52 Ням гариг байна. Үүнээс бид нэг ч Ням гаригийг алгасалгүй алхаж хэвшжээ. Нийт 52 алхалтанд би бээр ерөнхийдөө 6 удаа “шалтгаантайгаар” тасалсан байна.
Бидний аялал бүр өөр өнгө аястай, нандин чанартай, сонин содон, сонирхолтой, хөгжөөнтэй, инээд баясалтай, мөн саад бэрхшээлтэй байдаг. Бидний аялал бүр мартагдашгүй дурсамжтай.
Анх “Шинэ жил”-ийн аялалааар эхлээд Фото аялал, Далийн ягаан, Сүүн цацал, Хүүхдийн төлөө за, Самартай, Хусны шүүс, Жимстэй, Алтай Таван Богд, Хангал хайрхан, Асралтын, Хагийн хар нуур, Хустай, Тэрэлж гэх мэт байна. Цааш үргэлжлүүлбэл бороотой, өглөөний, өдрийн, үдшийн, шөнийн, гулгаатай, амралт-алхалт, мод тарих, хонуут өнжүүт, бонустай, бонусгүй, “хүний, өөрийн, хүслийн” майхантай, шартай, баяртай, танилцуулгатай, онигоотой, төрсөн өдрүүдтэй, уралдаантай, зөрүүд, цэвэрлэгээний аялалууд зохиогдсон байна.
Бид вагоноор, төрөл бүрийн машинаар ялангуяа фургон, ГАЗ 31, явганаар, дугуйтай, онгоцоор, тэмээтэй, морьтой /Алтай Таван Богд/ аялсан байна. Энэ завшааныг ашиглаж бидэндээ туслаж, бидэндээ “үйлчилж” биднийгээ тээж явдаг машинтай хайкерууддаа баярлалаа гэж нөхдүүдийнхээ нэрийн өмнөөс талархлаа илэрхийлье.
52 алхалтын маршрутыг тооцоолоход давхардаагүй тоогоор 30 чиглэлд буюу 60 хувьд нь бид шинэ маршрутаар алхсан байна.
Нийт 52 алхалтанд хоногийн аялалыг 10 удаа хийжээ. Үүнээс бид 36 хоногтоо буюу бараг л сард нэг удаа хоногоор аялдаг байна гэсэн дүгнэлт гарна.
2011 онд алхсан газрууд, /давтамжаар/:
1. Дашийн хад 17
2. Сүхийн талбай 23 Дашийн хад явах ихэнх тохиолдолд дайрч гардаг 5 /+17/
3. Манзушир 74. Цэцээ гүн 6
5. Ухаа хайрхан 2
6. Зайсан 32 Гараа, бариаг давхардуулаагүй тоогоор
7. Төрх хурх 3
8. Зуунмод 1
9. Тэрэлж 2
10. Чингистэй уул 1
11. Асралт Хайрхан 2 2 тусдаа аялал /Бямбасүрэн/
12. Соёмботой уул 2
13. Дуган хад 1 Тэрэлжийн аялал
14. Хангал хайрхан 3
15. Алтай Таван Богд 1
16. Хүрэл тогоот 1
17. Бага тэнгэр 1
18. Хустайн цогцолбор газар 1
19. Түнхэл 1
20. Хайрхан хад 5
21. Хагийн Хар нуур 1
22. Баянчандмань 1 Амралт-алхалт
23. Бурхан Халдун 1 Зөвхөн эрчүүл
24. Залаат 1
Бидний 2011 оны 56 орчим аялалд давхардсан тоогоор 760 орчим хүн хамрагдсан байна. Жилийн турш дунджаар 14 хүн алхжээ.
Ганцаараа алхсан (Дуган хаднаа) тохиолдлууд байхад хамгийн ихдээ 37 аялагч Төр Хурх-Цэцээ гүн-Манзушир чиглэд алхсан байна.
Манай клубын хамгийн залуу гишүүн нь охин минь 18-тай байсан.
Ерөнхийдөө насны дундаж нь 25-30 байх гэсэн таамаглал байна.
Хамгийн ахмад гишүүн 70 гарсан ахмад.
Хамгийн отгон аялагч нь 2 настай.
Хамгийн дурсамжтай аялал нь Хүүхдүүдээ дагуулж явсан аялал.
Бидний аялал алхалтанд гадаадын иргэд оролцдог.
Нэг өдөр хамгийн хол алхсан нь Хагийн хар нуурын чиглэлд өглөө 8 өнгөрөөж эхлээд шөнө 24 цагт очсон явдал болно. Энэ алхалт нь мөн хамгийн удаан алхалт болно.
Бидний хамгийн их очдог газар бол Зайсан 32, Сүхийн талбай 23, Дашийн хад 17 шалгарлаа. Хайрхан хадандаа бид 5 удаа очсон байна.
Цэцээ гүний чиглэлд 6 удаа аялал хийжээ.
Хамгийн дүрсгүй аялал нь Манзуширт хоноглосон аялал байлаа.
Бидний хамгийн идэвхтэй сарууд нь 10 ба 7 сарууд юм байна. Хамгийн идэвхгүй сар нь 2 сар байна. Энэ нь Ням гаригийн бага байх магадлал өндөр бас цагаан сар, дараа дараагийн баяруудтай холбоотой байж болох юм.
Холын аялал болгонд тэмдэглэх хөтлөх нь зүйтэй юм билээ. Бидэнд үлдэх нь зураг тэмдэглэл сэтгэлийн лурсамж.
Бид бүхэн Монголынхоо байгалийн үзэсгэлэнт газруудаао олон ч явах байх.
Бас нэгэн сонин хачин- Бидний аялалын зурагнууд компьютерт 34.9 GB хэмжээтэй 14,553 файл бүхий 80 folder HIKING хэмээх каталогит хадгалагдаж байна.
Бидэнд буй гэрэл зураг, сэтгэлд тодрох дурсамжаараа эдгээр тоо баримтуудыг нэгтгэн танилцуулж байна. Тоо баримтууд баримжаа, төсөөллөөр авсан амьдралаас зөрүүтэй байгаа.
Хураангуйг бичсэн: Chandmani
| Хан Хэнтий нурууны ноён оргил Асралт явсан аялал |
Миний бие охины хамт 2011 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс анх Зайсангаас “Сүхбаатарын талбай” хүртэл алхаж эхэлснээр олон ч сайхан найз нөхдүүдтэйгээ танилцан дотно үерхэж нөхөрлөж байна.
Анх алхах тухай оюутан цагийн найз минь уриалсан бөгөөд бид хамтдаа хаврын эхэн саруудад багагүй идэвхитэй алхсан байна.
Одоо бол алхалт нь, найз нар минь миний амьдралын салшгүй нэгэн хэсэг болжээ.
2011 оны 1 дүгээр сарын 1-нээс өнөөдрийн 12 дугаар сарын 17-ныг хүртэл нийт 52 Ням гариг байна. Үүнээс бид нэг ч Ням гаригийг алгасалгүй алхаж хэвшжээ. Нийт 52 алхалтанд би бээр ерөнхийдөө 6 удаа “шалтгаантайгаар” тасалсан байна.
![]() |
| Алтай Таван Богд Хүйтний оргилын авиралт |
Анх “Шинэ жил”-ийн аялалааар эхлээд Фото аялал, Далийн ягаан, Сүүн цацал, Хүүхдийн төлөө за, Самартай, Хусны шүүс, Жимстэй, Алтай Таван Богд, Хангал хайрхан, Асралтын, Хагийн хар нуур, Хустай, Тэрэлж гэх мэт байна. Цааш үргэлжлүүлбэл бороотой, өглөөний, өдрийн, үдшийн, шөнийн, гулгаатай, амралт-алхалт, мод тарих, хонуут өнжүүт, бонустай, бонусгүй, “хүний, өөрийн, хүслийн” майхантай, шартай, баяртай, танилцуулгатай, онигоотой, төрсөн өдрүүдтэй, уралдаантай, зөрүүд, цэвэрлэгээний аялалууд зохиогдсон байна.
Бид вагоноор, төрөл бүрийн машинаар ялангуяа фургон, ГАЗ 31, явганаар, дугуйтай, онгоцоор, тэмээтэй, морьтой /Алтай Таван Богд/ аялсан байна. Энэ завшааныг ашиглаж бидэндээ туслаж, бидэндээ “үйлчилж” биднийгээ тээж явдаг машинтай хайкерууддаа баярлалаа гэж нөхдүүдийнхээ нэрийн өмнөөс талархлаа илэрхийлье.
| Хагийн Хар нуурын аялал |
Нийт 52 алхалтанд хоногийн аялалыг 10 удаа хийжээ. Үүнээс бид 36 хоногтоо буюу бараг л сард нэг удаа хоногоор аялдаг байна гэсэн дүгнэлт гарна.
2011 онд алхсан газрууд, /давтамжаар/:
1. Дашийн хад 17
2. Сүхийн талбай 23 Дашийн хад явах ихэнх тохиолдолд дайрч гардаг 5 /+17/
3. Манзушир 74. Цэцээ гүн 6
5. Ухаа хайрхан 2
6. Зайсан 32 Гараа, бариаг давхардуулаагүй тоогоор
7. Төрх хурх 3
8. Зуунмод 1
9. Тэрэлж 2
10. Чингистэй уул 1
11. Асралт Хайрхан 2 2 тусдаа аялал /Бямбасүрэн/
12. Соёмботой уул 2
13. Дуган хад 1 Тэрэлжийн аялал
14. Хангал хайрхан 3
15. Алтай Таван Богд 1
16. Хүрэл тогоот 1
17. Бага тэнгэр 1
18. Хустайн цогцолбор газар 1
19. Түнхэл 1
20. Хайрхан хад 5
21. Хагийн Хар нуур 1
22. Баянчандмань 1 Амралт-алхалт
23. Бурхан Халдун 1 Зөвхөн эрчүүл
24. Залаат 1
| Манзушираас Зайсангийн чиглэлд аялал |
Бидний 2011 оны 56 орчим аялалд давхардсан тоогоор 760 орчим хүн хамрагдсан байна. Жилийн турш дунджаар 14 хүн алхжээ.
Ганцаараа алхсан (Дуган хаднаа) тохиолдлууд байхад хамгийн ихдээ 37 аялагч Төр Хурх-Цэцээ гүн-Манзушир чиглэд алхсан байна.
Манай клубын хамгийн залуу гишүүн нь охин минь 18-тай байсан.
Ерөнхийдөө насны дундаж нь 25-30 байх гэсэн таамаглал байна.
Хамгийн ахмад гишүүн 70 гарсан ахмад.
Хамгийн отгон аялагч нь 2 настай.
Хамгийн дурсамжтай аялал нь Хүүхдүүдээ дагуулж явсан аялал.
Бидний аялал алхалтанд гадаадын иргэд оролцдог.
| Ухаа Хайрханы аялал |
УхаХамгийн холын аялал нь Алтай Таван богдын аялал байлаа.
Хамгийн дурсамжтай аялал нь бас Алтай Таван Богд.
Хамгийн хэцүү нь Баян-Өлгийгөөс Улаанбаатар буцахдаа 2 өдөр фургонд суугаагаараа тасралтгүй сэгсчүүлсэн явдал байлаа.
Хамгийн хол алхсан нь Асралт хайрханы аялал 35 км болох гэж байна. Мөн Хагийн хар нуурын аялал удаална.Нэг өдөр хамгийн хол алхсан нь Хагийн хар нуурын чиглэлд өглөө 8 өнгөрөөж эхлээд шөнө 24 цагт очсон явдал болно. Энэ алхалт нь мөн хамгийн удаан алхалт болно.
Бидний хамгийн их очдог газар бол Зайсан 32, Сүхийн талбай 23, Дашийн хад 17 шалгарлаа. Хайрхан хадандаа бид 5 удаа очсон байна.
Цэцээ гүний чиглэлд 6 удаа аялал хийжээ.
Хамгийн дүрсгүй аялал нь Манзуширт хоноглосон аялал байлаа.
Бидний хамгийн идэвхтэй сарууд нь 10 ба 7 сарууд юм байна. Хамгийн идэвхгүй сар нь 2 сар байна. Энэ нь Ням гаригийн бага байх магадлал өндөр бас цагаан сар, дараа дараагийн баяруудтай холбоотой байж болох юм.
| Хангад Хайрханы аялал |
Бид бүхэн Монголынхоо байгалийн үзэсгэлэнт газруудаао олон ч явах байх.
Бас нэгэн сонин хачин- Бидний аялалын зурагнууд компьютерт 34.9 GB хэмжээтэй 14,553 файл бүхий 80 folder HIKING хэмээх каталогит хадгалагдаж байна.
Бидэнд буй гэрэл зураг, сэтгэлд тодрох дурсамжаараа эдгээр тоо баримтуудыг нэгтгэн танилцуулж байна. Тоо баримтууд баримжаа, төсөөллөөр авсан амьдралаас зөрүүтэй байгаа.
Хураангуйг бичсэн: Chandmani
| Монгол Улсын хамгийн өндөр цэг - Алтай Таван Богдын Хүйтний оргил |
“ХАЙРХАН АЯЛАГЧ КЛУБ"-ынхээ найз нартаа баярлалаа.
2011 oны 12 сарын 20.
2011-10-10
Хагийн хар нуурын аялалын зурагнуудаас
Долоон сараас яригдан гурвантаа хойшлогдсон Хагийн хар нуурын аялалыг өнгөрсөн Пүрэв гаригийн үдээс хойш 14 цагаас Ням гаригийн шөнө 12 цаг хүртэл хугацаанд Хайрхан аялагч клубын гишүүд нийлсэн 14 аялагч намжилттай хийлээ.
Цаг агаар сайхан байж байгаль дэлхий, Хагийн хар нуур, Хан Хэнтий нуруу минь биднийг ивээлээ.
Эхний өдөр өглөөний 8,10 цагт аялалаа эхэлж зөвхөн GPS-т оруулсан танил бус маршрутынхаа дагуу 24 орчим км замыг бараг 16 цаг алхаж байж нуурандаа шөнийн 12 цагт хүрсэн аялал байлаа...
10/8-ны өдөр Хагийн хар нууранд шумбан сэлэх хүслээ биелүүлсэндээ баяртай байна.

Subscribe to:
Posts (Atom)