Улсын хил хамгаалахад туслах нь Монгол Улсын иргэн хүний үүрэг мөн. Монгол Улсын иргэнийхээ үүргийг биелүүлээд хэдэн санаа бичих гэсэн юм.
Нөгөө талаараа ӨӨДЛӨХ АЙЛ ҮҮДНЭЭСЭЭ гэдэг. Монгол Улсын Дархан Хил бол Монгол Улсын ҮҮД ХААЛГА. Гадаад ч бай, Монгол ч бай ДАРХАН ХИЛЭЭР нэвтрэхдээ догдолдог гэж би хувьдаа боддог. МОНГОЛ УЛСЫН ДАРХАН ХИЛИЙН ДЭЭСээр алхахад СҮРДМЭЭР, БИШИРМЭЭР ч байгаасай гэж хүсдэг.
Гэтэл Алтанбулагийн шалган нэвтрүүлэх хэсэг, хилийн зурвас үнэн дорой, зохион байгуулалт байхгүй юм. Ядаж байхад ОЛОН УЛСЫН БООМТ ч билүү сүртэй нэртэй гэдэг нь.
1. Хилийн боомт, барилга байгууламж, ялангуяа ХААЛГА үүднүүд орчин үеийн шаардлага хангахгүй байна.
2. Алтанбулагийн шалган нэвтрүүлэх боомтын орох ХААЛГЫГ солимоор байна. Улсын боомтын хаалга гэхэд үнэндээ хүн ичмээр байгаа.
3. ОХУ-ын талаас нэвтрэхэд машинтай ирээд л хамгийн түрүүнд ордог хаалганы бариулаас авахуулаад солимоор. Зөвхөн бариул гэж бичихээр л цааш ямар байдаг нь ойлгомжтой байх.
4. Хаалгаар ороод учир нь олдохгүй. Нарийхан, талбайн хэмжээ үнэнхүү багадмаар коридорт хэдэн зорчигчдыг шахцалдуулна. Зэрэг 2 автобус дүүрэн хүн ирэхэд л шууд "хүндрэл" үүснэ.
5. Хананд байрласан үзүүлэн, бичигдсэн мэдээллүүд нь алдаатай. Уг нь алдаануудыг нь заагаад засахыг ноднин жил орж гарахдаа тэсгэлгүй хэлж байсан юмсан.
6. Хилийн бүс орчмын зорчигчдын болон ажилтнуудын сахилга батыг сайжруулмаар байна. Нэг л их чөлөөтэй. Миний бодлоор хилийн бүс нь "чөлөөтэй" бүс биш баймаар.
7. Хилийн бүсэд хэн нь ажиллаад, хэн нь зорчоод байгаа нь үл мэдэгдэнэ. Цагаан хуудастай нутгийн атамануудтай ч таарна.
8. Танидаг хүмүүсээ гэртээ оруулаад ч байгаа юм шиг, танидаггүй хүмүүсийг тээршээгээд ч байгаа юм шиг л сэтгэгдэл төрнө.
9. Гаалийн болон хилийн бүртгэл хийлгэх гэж бөөн уур уцаар, бужигнаан... Дараалал дугаарт зогсоно гэсэн ойлголт байхгүй. Хаана ч зогсох нь үл мэдэгдэнэ.
10. Тухайн орчинд ажиллаж байгаа дархан хилийн минь ажилтнуудын зан харьцаа, биеэ авч явах байдал нэг л "биш". Загнаад ч байгаа юм шиг, зандраад ч байгаа юм шиг... Ажиллах нөхцөл байдал, ажлын зохион байгуулалт тэд нарт их нөлөөлдөг бололтой.
11. Хүмүүс зорчигчид хил нэвтрээд байгаа эсэх нь үл мэдэгдэнэ. Тэрийг энийг хайсан хүмүүс зах дээр байгаа юм шиг сүлжилдэнэ. Загнаж байгаа нь ч, тэр загнуулж байгаа нь ч тэр бүүр "сурчихсан", түүндээ дасчихсан.
за за ингээд орхий доо... нэмж засмаар болвол үргэлжлүүлэхээс... Дархан хилээ муулаад ч байгаа юм шиг санагдаад эвгүй юм. Бичихгүй гэхээр энэ задгай байдлыг засмаар санагдаад байхын..
Манайхан хилийн дээс алхаад зорчиж буй гадаад улс орны шаардлагыг биелүүлдэгтэйгээ адилхан Монгол Улсынхаа Дархан Хилийнхээ орчинд дэг журмыг сайн сахидаг байгаасаа, ядахдаа дараалалд зогсдог болоосой гэж хүснэм.
Showing posts with label Монгол орноор. Show all posts
Showing posts with label Монгол орноор. Show all posts
2015-05-25
2015-02-16
17 тэрбумийг төлөх учир
Швейцарын Баар хотноо
төвтэй үндэстэн дамнасан уул уурхайн Glencore plc (Гленкор) компани нь мөн улсын үндэстэн дамнасан Xstrata plc хэмээх
уул уурхайн компанитай “наймаалцан” 2013
онд “нэгдэн” шинэчилэн байгуулагдсан. 2014 оны байдлаар Fortune
Global 500
жагсаалтанд эхний 10-т
бичигдэнэ. Гэр бүлийн бизнесээрээ дэлхийд 3т бичигддэг. Дэлхийн 50 гаруй
оронд үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд 190 000 ажилчидтай. Дэлхийн улс орнуудад
тэрбум тэрбумаар Газрын тосны чиглэлээр хөрөнгө оруулалт хийсээр ирсэн байна. Жишээ нь Арабын Эмират... Мөн мэдээллээс энэхүү компанитай холбоотой
гэмт хэрэг, бохирдол, авилга, хууль зөрчсөн болон хувьцааг “үнэгүйдүүлэн” худалдсан,
худалдан тухай хэл амнуудыг
WIKIPEDIA-гаас
уншиж болох юм.
Түүхээс нь: Glencore компани нь 1974 онд харин нөгөө нь 1926 онд тус тус байгуулагдсан
Хоёр компани
нэгдэхэд нийтдээ 73 захирлууд 170 сая фунт стерлингийг хувааж авчээ. Харин Xstrata
plc компани нь нэгдэхээсээ өмнө 2012 оны байдлаар 19 оронд үйл ажиллагаа
эрхэлдэг, 70000 ажилчидтай $1.180 тэрбум долларын орлого олж байсан байна. Санхүүгийн захирлынх
үндсэн цалин нь 1,1 сая, урамшуулал нь 1,3 сая нийлээд 2.5 сая ам долларыг
авдаг байж. Перу улсад
уул уурхайн үйл ажиллагаа явуулж байх үед нь усны бохирдлын улмаас нутгийн
оршин суугчид тэмцэл өрнүүлсний улмаас 2 хүн нас барж асуудал үүсч бүр улсаас
“Онцгой байдал” тогтоож байжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг WIKIPEDIA-гаас
Өмнөх танилцуулгын учир нь гэвэл Монгол Улсын 2015 оны
төсөв батлуулж чадсан 17 тэрбумын зөвлөгөө өгөх эзэн байж болох Michael Klein гэдэг нөхөртэй
холбоотой юм. Дээрх хоёр компаний наймаанд “зуучлагчаар” оролцсоны хөлсөнд
энэхүү эрхэм 15-20 сая ам доллар олох эрхтэй хэмээн хөндлөнгийн банкир хэлсэн
байхын.. Ер нь энэхүү наймаанд зуучлагч ч гэнэ үү зөвлөх үйлчилгээ үзүүлсэн
зөвлөгчид, санхүүчид нийлээд 200 сая ам доллараар “цалинжсан. Харин банк 130
сая ам долларын хураамж авчээ..
Дэлгэрэнгүйг Victoria Howley,
“DEALTALK-Michael Klein helps Glencore, Xstrata finally tie knot”, Thu May 31,
2012, http://www.reuters.com/article/2012/05/31/glencore-xstrata-banks-idUSL5E8GVDS320120531
2012 онд яригдаж эхэлсэн дээрх хоёр үндэстэн дамнасан компаний наймаа нь 90 тэрбумын “үнэлгээтэй” байж нийтдээ 450 хоног шахам үргэлжилсан байхын... Хуучин CITI группын банкир байсан Michael Klein наймаанд оролцогчдын дарга нарыг нь “таньдаг” учраас “стратегийн зөвлөгч“ болжээ. http://www.euromoney.com/Article/2989015/Abigail-with-attitude-Digging-deeper-into-Glencore-and-Xstrata.html
АНУ-ын M.Klein Associates LLC фирмийн нэрээр 5 сая ам долларыг шилжүүлэх тухай яриа болоод шүү дээ. Энэ компани нь дөрөвхөн сарын өмнө байгуулагдсан хэмээн нүүрном хуудаснаа бичигдсэн байсан. Тэр ч яахав, хэдэн саяар олох нөхөр ганц компани байгуулахад буруу юу байхав.
Michael Klein хэн бэ?
Зурагнууд: http://www.gettyimages.com/editorial/michael-klein-citi-pictures
Klein нь 48 настай,
Герман, Францад эдийн засгийн чиглэлээр сурсан. Эдийн засгийн ухааны доктор. Лондонгийн
Хөрөнгө Оруулалтын банкирүүдын зөвлөлийн гишүүн. Salomon Brothers болон дараа нь Citi-д бараг “насаараа шахуу”
23 жил ажилласан. http://www.forbes.com/2008/07/28/klein-pandit-quit-markets-face-cx_lal_0725autofacescan04.html
Сити группээс 2012 онд
гарч хувиараа бизнес хийж “бие даан” ажиллах болсон тухай мэдээллүүдийг нетээс
уншиж болно. Англиар мэдээллүүд дээр “киоск” ажиллуулах гэдгийг ямар “ТҮЦ
ажиллуулах” гэлтэй биш монголчилоод “бие даан” ажиллах гэж хөрвүүллээ. http://www.euromoney.com/Article/3350819/Abigail-with-attitude-RIPBarclays-as-a-global-securities.html?single=true
“Зөвлөгөө өгөх” чиглэлээрээ мэргэшсэн ба
- Туркийн Ерөнхий сайдын Хөрөнгө оруулалтын зөвлөлийн гишүүн бөгөөд Туркийн банкны гадаадын хөрөнгө оруулалт дээр зөвлөгөөг өгч буй юм байна: http://www.euromoney.com/Article/3091284/Turkey-Domestic-potential-breeds-foreign-sceptics.html?single=true
- Туркийн Ерөнхий сайдын Хөрөнгө оруулалтын зөвлөлийн гишүүн бөгөөд Туркийн банкны гадаадын хөрөнгө оруулалт дээр зөвлөгөөг өгч буй юм байна: http://www.euromoney.com/Article/3091284/Turkey-Domestic-potential-breeds-foreign-sceptics.html?single=true
Michael Klein, санхүүгийн зөвлөх, НҮБ-ын Дэлхийн Хүнсий хөтөлбөрийн зөвлөх.
2011 онд https://www.ihs.com/ байгууллагын
хувь эзэмшигч, Удирдах зөвлөлийн гишүүн байсан байна. Бараа бүтээгдэхүүн,
экспертүүдийн зөвлөлгөө өгөх чиглэлээр ажилладаг.
Гурван талт комисс буюу The Trilateral Commission гэх байгууллагын Америкийн талын гишүүн 2010 онд байсан. http://trilateral.org/ Энэ байгууллагын тухай тусад нь сонирхолтой хэлбэрээр бичих нь зүйтэй байх. Америк, Европ, Япон талууд хамтран 1973 онд “гадаад бодлогыг атгах” чиглэлээр байгуулсан байгууллага.
Гурван талт комисс буюу The Trilateral Commission гэх байгууллагын Америкийн талын гишүүн 2010 онд байсан. http://trilateral.org/ Энэ байгууллагын тухай тусад нь сонирхолтой хэлбэрээр бичих нь зүйтэй байх. Америк, Европ, Япон талууд хамтран 1973 онд “гадаад бодлогыг атгах” чиглэлээр байгуулсан байгууллага.
Дэлгэрэнгүйг: http://www.zoominfo.com/p/Michael-Klein/1936143
Дэлхийн банкинд Michael
Klein нэртэй өөр хүн байдаг юм байна.
Мань хүн сүүлийн
хоёр жил “чимээгүй” байсан бөгөөд Glencore компани нь Рио Тинтог авахад гарч ирж болзошгүй хэмээн дүгнэсэн байна. Английн Ерөнхий сайд асан Тони Блэртай баг
болж хамтрах тухай хэл ам гадуур тархсан байна. “Rainmaker Klein stays in the shadows as Glencore eyes Rio Tinto” http://www.ft.com/intl/cms/s/0/67a9233e-5dc2-11e4-897f-00144feabdc0.html#axzz3RvgxZC2E
“Рио Тинто” гээд манайхны амны уншлага болсон компани
Glencore компаниас “болгоомжилдог” гэсэн утгатай мэдээллийг Австралийн
бизнесийн мэдээллийн сайтнаас http://www.theaustralian.com.au/business/opinion/why-rio-tinto-is-so-afraid-of-glencore/story-fnp85ntp-1227220902551 линкээр
ороод уншиж болно. Товчхондоо: “Рио Тинтогийн томчуудад хоёр гурван Австрали
байдаг юм байна. Тэд Glencore-ийг Рио Тинтог худалдан авахаас
болгоомжилдог гэнэ. Өнгөрсөн оны 6 сарын 30 байдлаар нөгөөх Glencore нь 54
тэрбумийн өртэй. Үл хөдлөх хөрөнгүүдээ зарвал 49 тэрбум болтол
буурах бололцоотой ч өнөөгийн эдийн засгийн байдал үргэлжилбэл бүр дордож ч
магадгүй. Гэхдээ том компаний хувьд өр бол юу ч биш, харин байр сууриа алдвал
аюултай болно. Рио Тинтогийн Лондонгийн эздүүд урт хугацаанд биш богино
хугацааны ашиг орлогоо бодвол Рио Тинтог Glencore-т
“нийлүүлчихэж” мэднэ.” гэжээ.
Бусад мэдээллийн
эх сурвалжууд:
n
Big
bank execs: What they take home
n
“Glencore
finishes takeover of Xstrata”
n
Criminal
List http://www.americanfreepress.net/html/trilat_list_223.html
n
Barclays Adviser on Lehman Deal Got
$10 Million Fee
АСУУЛТУУД:
- Английн Ерөнхий сайд асан Тони Блэр Монгол Улсын Засгийн газарт зөвлөх гэрээ хийснийг санаж байна уу?! Мэдээллийг http://www.24tsag.mn/content/39538.shtml
- Зөвлөх үйлчилгээний 17 тэрбум төлбөрийг хүлээн авах Клэйн нь Тони Блэртэй холбоотой юу?
- Зөвлөх үйлчилгээний 17 тэрбум төлбөр нь урьдчилгаа юу? Эсвэл бүрэн төлөлт үү?
- Рио Тинто зарагдсан эсвэл хувьцаагаа зарсан тохиолдолд Монгол Улс яах вэ?
- Монгол Улсын Засгийн газар Таван толгойг “хөдөлгөх” нэрээр зарах гээд байна уу? эсвэл Хөрөнгө оруулалт татах гээд байна уу?
- Монгол Улсын Засгийн газар, улс төрчид, тухайлбал Баярцогт, Энхсайхан нар, Таван толгойн асуудлаар ямар ямар нууц хэлэлцээр, гэрээнүүд хийсэн бол?
- Клэйн нь Гленкор компанитай хамт Таван толгойг худалдан авах бодолтой юу?
- Таван толгой гэлтгүй өөр ямар ордуудын талаар гадаад дотоодын эрх бүхий хүмүүс ярилцаж тохироо хийж буй вэ? НОЁН уул энэ тохироонд хамаарах уу?
- Монголын талаас энэхүү гэрээнд оролцогчид мөнгөн төлбөр, урамшуулал авах уу?
- Уул уурхайн олборолтын дараах дахин сэргээлт, мөн байгаль орчин, усны бохирдлын төлбөрийг хэрхэн шийдэж гэрээ хийгдэх бол?!
- Монгол Улсын эрх баригчид, улс төрчид гадаад бодлогын хүрээнд “гадаадын нөлөөлөлд” орсон уу?
- Олон улсын улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд, тухайлбал “Гурван талт комисс”, Монгол Улсын гадаад бодлого, эдийн засаг, улс төрийн хувьд ямар бодлого баримталж, үйл ажиллагааг явуулж байна вэ?
- Монголын улс төрийн нөхцөл байдал тогтвортой байх уу?
- Монголын эдийн засгийн ямар бүлэглэл Таван толгойн асуудлыг хариуцаж байна вэ?
- Шинээр байгуулагдсан фракцууд үүнтэй холбоотой юу?
- Монголын төр, засаг нь гадаадын “бүлэглэлийн захиалгаар” ажилладаг уу? Төсөвт 17 тэрбумыг батлана гэдэг нь үүний нотолгоо болох уу?
- .....
2013-07-30
Үзэсгэлэнт сайхан Хөвсгөл нутгаар, Мөнх Сарьдаг Хайрханд авираад, Хөвсгөл далайдаа шумбаад....
Хөвсгөл далайн эрэг дээр /Ханх сумын нутаг 13 овоо/
Хөвсгөл аймгийн Ханх сум
Зам зуур
Их Уул
Хөвсгөл далайн нэгэн арал
Бүрэнхаан уул
Ханх сумын нутгийн эрэг
Тэнгэр далайн завсар
Ханх сумын нутаг 13 овоо
Далайн мандал
Ханх сум явах замд
/Монгол Улсын хойд хилийн ноён оргил Бүрэнхаан уул/
Аялалын асар /Хайрхан аялагч клуб/
Бүрэнхаан Хайрхан /Мөнх Сарьдаг/
Ханх нутгийн үзэсгэлэн
Баянзүрх сумын нутагт
1000 хонины агуй
Бошлой хад
1000 хонины агуй
Бошлой хад /Бэлтэс гол Дэлгэрмөрөнд нийлэх уулзвар/
2013-04-24
Ийм л ардчилал ил тод байдал Монголд ноёрхож байна.... .
Гэнэт цойлсон 17 тэрбумын тендерийн ялагч чухам хэн бэ? Баримт сөхвөл “Говь повер” ХХК-ийг үүсгэн байгуулагч нь Гэрэлхүүгийн Уянга хэмээх 1990 онд төрсөн бүсгүй байдаг аж. Оюутны ширээнээс дөнгөж амьдралд хөл тавьсан 23 настай бүсгүй нэг тэрбум төгрөгийг хаанаас босгож, компанийн хөрөнгөө нэмэгдүүлэв гэсэн асуулт хэн бүхэнд төрөх нь лавтай. Г.Уянга нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн төрсөн дүү Норовын Наранцэцэгийн охин юм байна. Мөн Г.Уянга нь ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэнгийн эхнэр аж.
дэлгэрэнгүй: http://www.shuud.mn/?p=223128
http://www.youtube.com/watch?v=h53FOIPD-8g&feature=player_embedded
2012-07-04
6н сарын дараа ... алхсан хэвээрээ л :)
Блогоо мартчихсан байж. Нууц үгээ ч мартчихсан байж..
Өнөөдөр санаад хэдэн зурагнууд орууллаа. Шууд янз бүрийн юм бичиж байснаас бага багаар дасгаж эхлэнэ ээ...
2012-01-21
Алхсаар л..авсаар л... :)
![]() |
| Хотын зүүн хэсэг |
![]() |
| Алсын уулс /Богд хан уулнаас УБын хойд талын уулуудын барааг ойртуулж харагдах байдал/ |
![]() |
| Утаагүй орчин хотын зүүн хэсэгт |
![]() |
| Хотын утаа холоос иймэрхүү харагддаг юм даа. Харин ч гайгүй байгаа үеийн зураг ш дээ. |
![]() |
| Алсаас хот нэг иймэрхүү харагдана. |
![]() |
| Нарны гэрэл |
![]() |
| Хэдгэний үүр |
![]() |
| Нэг хүн үүнийг 3D зураг гэж байна билээ.. |
![]() |
| Зурагчин |
![]() |
| Боргоцойнууд |
Харин сониноос: Ойрдоо хүйтэн байгааг хэлэх үү... Гэхдээ өнөөдөр харзанд буюу Туул голдоо шумбачихлаа.
Анхных гэхэд давгүй шүү. Цаашид хүйтэн гэлтгүй усанд ордог болох байх аа...
photos by Chandmani@012012
Subscribe to:
Posts (Atom)










