2014-05-18
Генетикийн ядуурлын 4 учир шалтгаан
Ядуурлын эх үүсвэр хаана оршдог вэ? Ядуурал нь төрөлхийн байх магадлал ямар байдаг бол? Нэгэн судлаачийн үзэж байгаагаар Генетикийн ядуурлын онол байдаг бөгөөд хүмүүс өөрсдөдөө ядуурлыг суулгаж программчилдаг аж. Үүнд 4 хүчин зүйл байдаг:
1. Сэтгэлгээ
Бага байхдаа ангийнхаа охины гэрт ээж аав нь эзгүй үед бид буйдан дээр үсэрч дэвхцэн тоглоцгоодог байв. Ингэж үсэрч дэвхцэхдээ бид бүхэн баярлаж хөөрцөглөдөг байлаа. Хорин жилийн дараа би өөрийн багын найз бүсгүйндээ зочилж очиход бидний багадаа үсэрч дэвхцдэг байсан тэрхүү буйдан өрөөний буланд байрлана. Миний л мэдэхийн тэр диван ердөө өөрчлөгдөөгүй байсан хэдий ч тухайн орчны хоосрол, ядуу байдал намайг сэрдхийлгэв. Шинэ диван, буйдан, толь худалдан авах, эвдэрхий шүүгээ тавиуруудыг солих зэрэгт хэдий хэр мөнгө шаардагдах тухай санаандаа тооцоолов. Ярилцаж байх зуураа би тавиуруудыг цагаанаар будаад ханын цаасыг шинээр сольсон байдлаар төсөөлж амжив. Ялаа батганы баасанд идэгдсэн цонхыг угааж, диван буйдангийн дор хөглөрөх хог новш, баглаж тогтоосон цэцгийн савыг хаяж цэвэрлэхийг хүсч байлаа. Хэрвээ “мөнгө хүрэхгүй бол яана?” хэмээн бодсон хэдий ч модны өнгөтэй хямдхан наалт худалдан авч ширээг бүрж өөрчлөхийг тархи минь шаардаж байлаа. Хаашаа л харна шороо тоос, хир тогтог, хог.
Яагаад ядуу орчин үргэлж бохир заваан байдаг юм бол? гэсэн бодол гэнэт толгойд орж илээ. Би энэ асуултыг таниас мөн асуумаар байна. “Үргэлж” гэдгийг хааяадаа, эсвэл заримдаа гэх байдлаар сольж болох боловч энэ нь асуудлыг зөөлрүүлэхгүй. Хог новш бол мөнгө төгрөггүйн тухай асуудал биш харин сэтгэлгээний асуудал юм. Бодоод үздээ: Хог новш, бохир заваан байдал бол зохих сэтгэлгээний илрэл. Бохир заваан байдал ядуу байдал, ядууралтай шууд холбоотой тул ядуурал, ядуу байдал нь мөн сэтгэлгээний асуудал болох гаргалгаа байна.
Ядуурал, ядуу байдал нь буртагтай толгойд оршино.
Өөртөө мөнгө зарцуулахаас эмээх нь таныг ядууралд хүргэнэ.
2. Бэртэгчин зан
Манай уран зохиолын багш маш ухаантай, гярхай, гайхалтай эмэгтэй байлаа. Багшийнхаа хэлсэн нэгэн зүйлийг би насан туршдаа мартаагүй юм. Хэн нэгэн түүнээс бэртэгчин зан гэж юу болохыг асуухад тэрээр “Бэртэгчин зан бол шүүгээнд шинэ аяга байсаар байтал хуучин сэтэрхий аягаар уухыг хэлнэ” гэж хариулсан юм. Ихэнх орос айлд нэг ийм ёс байдаг юм: бараан өдрүүдэд зориулж мөнгийг хадгалдаг, гэгээтэй өдрүүдэд зориулж шүүгээнд шинэ аяга тавагнуудыг байрлуулна. Гэвч гэгээлэг өдрүүд бага тохиож, бараан өдрүүдээр амьдралыг дүүргэдэг аж. Хэрэв ирээдүйг хүлээн амьдрах аваас хэзээ ч бүтэшгүй. Үүнээс ядуу байх болон бохир заваан байх нь гутамшиг болохыг би ойлгосон юм. Хоосон толгойтой байх нь гутамшиг ичгэвтэр бөгөөд энэ нь амьдрах орчин болон хүүхдүүдийн сэтгэлгээ, сэтгэл зүйд нөлөөлнө.
Ирээдүйгээ хүлээн амьдрах нь амьдралыг хоосрол, сүйрэлд хүргэнэ.
3. Оногдсон хувь заяа
Зуслангийн байр худалдан авах гэж хорин жил мөнгө хураасан нэгэн эмэгтэйг би мэднэ. Тэрээр хоёр охиноо өөрөө өсгөн хүмүүжүүлсэн юм. Охидууд бараг хагас өлсгөлөн, кашаар голдуу хооллодог байсан байна. Тэд уранхай ноорхой өмд, өмссөн зүүснээсээ болоод хашаанаасаа ч гарахаасаа ичдэг байжээ. Томдсон өмдтэй тул нугалж өмсөх бөгөөд нас нэмж, бие өндөр болох тусам нугалааг тавьж санж санжаар уртасгаж өмсөнө. Ядуугийн зовлон л юм даа. Хоосон нүцгэн ч аргалааад л амьдарна.
Төр засгаас хангалттай цалинжуулж чадахгүй байна. Тэрхүү тогтолцоог биш харин ухаан санааны ялзралыг буруутгав. Ямарч хэмжээний мөнгөтэй ядуу эсвэл баян харагдаж болдог. Ээж нь хүссэн зуслангийн байшин худалдан авсан ба энэ нь өсөж торнин охидуудад огтхон ч хамаагүй байсан бөгөөд харин тэд эмэгтэй хүн байхыг зааж сургаагүйд ээжийгээ байнга буруутгаж зэмлэж байлаа.
Тэдэнд Золушка охины хувь заяа тохиож, тэд хуучирч элэгдсэн сандал, сав суулга, сэмэрсэн даавуу, долоон жилийн настай пальто зэргийг хэдийн харж дассан бөгөөд өөртөө мөнгө зарцуулахаас айдаг болсон байна.
Ямарваа нэгэн зүйл худалдан авсныхаа дараа тэдний сэтгэл санаа хямарч эхлэх бөгөөд шинэээр худалдан авсан зүйл нь тэдэнд гоёдох юм шиг санагддаг байв. Үүнийг л генетикийн ядуурал гээд байгаа юм шүү дээ. Энэхүү ядуурал нь хүний оюун санаанд, эд эсэнд, яс маханд шингэсэн байдаг.
Өөртөө мөнгө зарцуулахаас эмээх нь таныг ядууралд хүргэнэ.
4. Дотоод ухамсарын программчлал
Үгүйрэл хоосролыг харж буй хүүхдүүдэд ядуурал санамсаргүйгээр программчлагддаг. Энэ нь өсвөр насны хүүхдүүдэд маш их мэдрэгдэнэ. Хоосон хана, заваан коридор, анги танхим нь сурагчдын сурах чадварт сөргөөр нөлөөлдөг болохыг зохиолч Чехов онцолсон байдаг.
Бохир заваан байдал, ядуурал нь хүнд нөлөөлдөг бөгөөд хэвшмэл хөөрхийлөлтэй олхиогүй орчин нөхцөл нь хүнийг урагшгүй, арчаагүй болгон хувиргадаг.
Ядуурлыг үзэн ядсанаар, жигшсэнээр зарим хүмүүс хөгжиж дэвших, мөнгө олох зэргээр урамшдаг. Гэхдээ ихэнх хүмүүс ядууурлын хүчиршгүй дарамтын дор сөгдөж мохдог.
Зовлон гуниг болон ядуурал нь харилцан уялдаа холбоотой. Зовлон гунигийг өөрөөсөө зайлуул. Мөн ядуурлыг өөрөөсөө холдуул. Баян байх нь сэтгэлийнх. Тиймээс ядуурал ч бас сэтгэлийнх болно.
Баялаг болон ядуурал нь таны оюун ухаан, бодол санааны илрэл юм.
Мэдээллийн эх сурвалж: http://www.adme.ru/vdohnovenie-919705/4-prichiny-geneticheskoj-nischety-674755
Sunshine blogiin (http://more.blog.gogo.mn/read/entry516362) xuselteer blogtoo oruullaa. Bichleg bicheegui ix udaj dee...
2013-09-06
Аз жаргалтай амьдралд хэрэгтэй 20-н чанар

Сайн сайхан амьдралыг та хэрхэн тодорхойлж байна вэ? Энэ нь Таны хуримтлуулсан мөнгө, эд хөрөнгийг, эсвэл үр удамдаа үлдээж буй эд хөрөнгө, мөнгийг хэлэх үү? Ихэнх тохиолдолд бид бүхэн сайн сайхан амьдралыг материаллаг эд хөрөнгө талаас нь харж дүгнэдэг. Олон сая хүмүүс энгийн амьдралаар амжилттай, элбэг хангалуун амьдарч яваа. Тэд санхүүгийн хувьд баян тансаг биш ч тэдний амьдрал нь баян, элбэг хангалуун байдаг.
2013-09-01
Эрчүүдэд зориулсан 27-н зөвлөгөө
2. Таалагдвал - Хэл.
3. Өнөөдрөөрөө амьдар. Учир нь өчигдөр өнгөрчихсөн, маргааш тодорхойгүй.
4. Ойлгомжгүй байвал - Асуу.
5. Уулзахыг хүсвэл - Урь.
6. Авмаар байвал - Гуй.
7. Битгий маргалд.
8. Бусдад ойлгомжтой байхыг хүсвэл - Тайлбарла.
9. Буруутай бол үүнийгээ шууд хэл.Өөрийгөө зөвтгөх шалтаг хайх хэрэггүй.
10. Хүн бүрт өөрийн үнэн гэж байдаг бөгөөд тэр нь Таньд таарах албагүй.
11. Тэнэгүүдтэй бүү харьц.
12. Амьдралд хайр чухал. Бусад нь хий хоосон.
13. Хүмүүний асуудал зөвхөн түүний толгойд л байдаг.
14. Хорвоо дэлхий муу ч биш бас сайн ч биш. Таны оршин тогтнох, байх байхгүй энэ хорвоод огт хамааралгүй.
15. Юм болгоноос аж жаргал, баяр баясал, таашаал авахыг хичээ.
16. Чамд амьдрал дахиад заяахгүй үргэлж сана.
17. Бүү ноомой бай.
18. ТВ бүү үз. Ухна болно шүү.
19. Та хэнд ч юуны ч өргүй болохоо сана.
20. Танд хэн ч юуны ч өргүй болохыг сана.
21. Улс төрөөр бүү оролд, улс төр хүнийг мунхруулдаг.
22. Амьдралынхаа туршид зөвхөн өөртөө л найд.
23. Амлалтанд бус өөрийнхөө мэдрэмжид итгэ.
24. Хүүхнүүд, хүүхдүүдтэй тэвчээртэй бөгөөд зөөлөн ханд.
25. Хүүхнүүдийг өрөвд. Тэд амьдрахад хэцүү байдаг.
26. Хэрвээ сэтгэл санаа тавгүй үедээ үхчихсэн тохиолдолд юу ч үгүй болохыг сана.
27. Өнөөдөр чиний хамгийн жаргалтай өдөр байх ёстой.
мэдээллийг http://www.soul.az/news-аас монголчилов.
2013-08-30
Хилэнцийн бүсгүйчүүд X/23-XI/22
Хилэнцийн бүсгүйчүүд нь маш мэдрэмтгий,
шаардамтгай, илэн далангүй. Гоо үзэсгэлэнгийн төлөөлөл биш байж боловч тэдний
эрч хүч, хувь чанарыг анзаарахгүй байхын аргагүй. - Хилэнцийн хүүхнүүд нь маш хаалттай бөгөөд түүнд дотносоход хэцүү. Тусгаар бөгөөд нууцлаг тэд хэзээ ч хөнгөмсөг байдаггүй. Тэд хүний тухай бүгдийг олж мэддэг боловч тэдний амьдралд юу болж буйг хүмүүс мэдэж чаддаггүй. Хилэнцийн бүсгүйн итгэлийг олохын тулд үйлээ үзэх болно.
- Асуудал бүрийн гол утга учирт төдийгүй хэрэггүй зүйлд анхаарлаа хандуулахаасаа залхуурдаггүй. Бодит амьдралаар амьдардаг бөгөөд тодорхой байлгахыг хүсдэг. Хоёрдмол санаа тэднийг тухгүй болгодог. Бүхнийг ойлгон учрыг олоод нөхцөл байдлыг хяналт, удирдлагадаа байлгахыг байнга хүсдэг.
- Эрх мэдэл, албан тушаал, мөнгөнд дуртай тэд ихэнх тохиолдолд амжилтанд хүрэх, хүссэнээ олохын тулд зоригтой, шулуун зүтгэдэг. Зорилгодоо хүрэхийн тулд бүхнээ золиослоход бэлэн байдаг.
- Бие даасан тул хэн нэгэн түүний хажууд байх, түүний сэтгэл санааг дэмжих шаардлагагүй.Сэтгэл зүйн хувьд тэрээр нилээн хүчтэй бөгөөд өөрийгөө аваад явчих чадвартай. Эрч чөлөөнд дуртай тул хэн нэгэн түүнд заахад үнэн дургүй. Тиймээс хэн нэгнийн сохроор дагана гэж байхгүй.
- Гярхай тул эргэн тойрондоо болж буй зүйлүүдийг мартдаггүй. Түүнд сайнаар хандвал тэр мартахгүй ба чамд талархаж явах болно. Хэрвээ түүнд муугаар хандвал тэд мартахгүйгээр барахгүй хариугаа ч авч мэднэ.
- Учир шалтгааныг олох чадвартай тул хэрэгтэй цагт зөв шийдвэрийг гаргаж чадна. Өөрийгөө асуудалд оруулах, эсвэл яаруу түргэн шийдвэр хэзээ ч гаргадаггүй. Тиймээс түүний ихэнх шийдвэрийг нь магтаж болно.
- Хилэнцийг хүүхнүүдийг зогсож буй газраас нь хөдөлгөх боломжгүй. Тэр өөрийнхөө сонголтод чин итгэл үнэмшилтэй ба тэрхүү сонголтыг гуйгаад ч эсвэл зөвлөж санал болгоод ч өөрчлөхөд хэцүү. Тэрээр ноён нуруугаа алдахгүй ба хэзээ ч худал амлалт өгдөггүй.
ОХИНЫ ОРДЫН ЭРЧҮҮД 8/23-9/22
Эелдэг, тусархуу, төрөлхийн сэтгэлийн хөдлөл ихтэй Охины
ордын эрчүүд нь голдуу өөрийн бодол санаа, хүслийн дагуу юмыг байлгах хүсэлтэй бөгөөд бусдыг бас тийм байлгахыг хүсдэг тул нилээн жижиг сажиг
зүйлээр хөөцөлддөг хэмээн шүүмжлүүлдэг. Зохион
байгуулах, эмхлэх цэгцлэх ажлыг зохицуулахдаа угийн сайн тул замбараагүйдэл, эмх журамгүй
байдлыг тэдэнд даатгачих.- Ухаалаг, хянуур тул чухал хэрэгтэй гэсэн зүйлээ тэд мартах ч үгүй. Бүтээлч,
уран сэтгэмжтэй хүмүүс байдаг тул өөрсдийгөө
төрөл бүрийн уран бүтээлийн ажилаар завгүй байлгадаг.
- Жижиг сажиг ч бай, чухал ч бай, амьдрал өөрчлөх ч бай ямар ч шийдвэр
гаргах үед тэд маш нарийн учир утгыг тунгаан бүх мэдээлэл баримтыг бодож
үзэж байж амьдралтайгаар шийдвэрлэнэ. Тиймээс шийдвэр гаргахдаа маш удаан.
- Хэрүүл маргаан, асуудлыг шударгаар зохицуулахдаа
чадварлаг. Амьдралдаа хүмүүст, ялангуяа хөлөө алдсан хүмүүст тэнцвэрээ
олоход нь туслах төрөлхийн зан чанартай.
- Бүх хүнийг адил тэгш хүндлэн, анхаарал тавьдаг. Сайн санаатай хүмүүс
тул шударга бусын эсрэг тэмцэмтгий. Бусдад туслах, бусдыг аврахын тулд
өөрийн аюулгүй байдал, ашиг сонирхлыг гаргуунд гаргаж чаддаг.
- Задлан шинжлэгч, толгой сайтай
хүн тул сэтгэл зүрхэндээ романтик байж чаддаг. Тэдний романтик чанарыг
энгийн романтик сэтгэлгээгээр тайлбарлаж болдоггүй нь хачин.
Учир нь хайртынхаа санхүүг дэмжих, дуртай хоолоор нь дайлах, машинаар
хүргэж өгөх гэх мэт тэдний романтик зангийн илэрхийлэл болдог.
- Хэт шүүмжлэмтгий, ширүүн, уян хатан бус, хуучинсаг үзэлтэй.
Тэдний хэлсэн ярьсан дүгнэсэн
цэгнэсэн бүр нь цаанаа логик тайлбар баримттай байдаг тул өрөөл
бусдад төдийгүй өөртөө шүүмжлэлтэй хандахад хүргэдэг бөгөөд хэтэрхий
зөрүүд.
- Бусдын алдаа, дутагдлыг уучилж өршөөх нь тэдэнд маш
хүнд байдаг. Ой дурсамж сайтай.
Азаар тэд өс хонзон санадаггүй, томоогүй зантай тул өөрийгөө зовоосон хүмүүстэй хутгалдаад өсөрхөөд байдаггүй
бөгөөд тэдэнтэй харьцахаасаа дөлөөд зугтаачихдаг.
2013-08-05
Эрчүүдийн цэвэршилтийн талаар эмч нар хуваагдмал үзэл бодолтой байдаг: зарим нь худал хуурмаг, зарим нь судалж эмчлэх ёстой хэмээн үздэг аж.
Мэргэжлийн хувьд “эрчүүдийн цэвэршилт” гэдэг нэр томьёо хэдийн бий болсон байна. Шинэ Английн Эрүүл мэндийн сэтгүүлд хэвлэгдсэн судалгаанаар үзэхэд эрчүүдийн 2 хувь нь “цэвэршдэг” аж.
Эрчүүдийн цэвэршилт нь цусан дахь даавар багассанаас улбаатай бэлгийн сулралтай холбоотой аж. Эмэгтэйчүүд бүгд л цэвэршдэг бол эрчүүдийн хувьд “сонголтоор” цэвэршдэг байна.
Эмчилгээний хувьд эрчүүд эмэгтэйчүүдийнхтэй мөн адил. Гормоны эмчилгээ хийнэ. Лондон болон Манчестрийн их сургуулийн судалснаар энэхүү асуудал нь газар авсан аюултай байдалд хүрсэн хэдий ч бүрэн судлагдаж чадаагүй байна.
Европын 8 том орны 40-79 насн ы 3369 эрчүүдийн судалгаанд хамруулж биеийн, сэтгэл зүйн, эрүүл мэндийн, мөн цусны дааварын анализ судалгаануудыг хийхэд цэвэршилт буюу сулралтай холбоотой ерөнхий 32 шинж тэмдгийг, үүнээс чухал нөлөө бүхий 9 шинж тэмдгүүдийг тус тус илрүүлжээ.
Үүнээс үндсэн 9н шинж тэмдэг байсан бөгөөд хамгийн нөлөө бүхий 3 шинж тэмдгийг тодорхойлсон байна. Үүнд:
- Өглөөний “босолт” /хөвчрөлт/ байхгүй болох
- Сексийн сонирхол буурах /секс бодогдохгүй байх/
- Бэлгийн сулрал, дутагдал
Мөн Биеийн сул дорой байдал /Хөдөлгөөний дутагдал/ нөлөөлдөг байна:
- 1 км зайг хурдан алхалтаар туулж чадахгүй байх
- Уян хатан биш байдал
- Босч суухдаа доголдолтой байх
- биеийн ядаргаа
- Бухимдалтай байдал
Нойргүйдэл үүнээс үүдэлтэй сэтгэл зүйн хямрал, нь урьд өмнө голлох шалтгаанууд болж байсан хэдий ч энэ удаа цээвэршилтийн шинж чанар болж тогтоогдоогүй байна.
Источник: Аргументы и Факты
http://lady.mail.ru/article/194440-chto-takoe-muzhskoj-klimaks-i-komu-on-grozit/
2011-10-04
ХҮЛЭЭЛТ (өгүүллэг)
Өмнөх үг :)Энэхүү өгүүллэгийн орчуулмаар санагдаад байсан юм. Учир нь энэ өгүүллэг хэвлэгдсэн сэтгүүл нь надтай чацуу санагдаж байна. Гэрт минь байдаг хуучны зургийн жаазны ард зурагнууд солигдоход ард талд нь зөөлөвч болоод солигдолгүй үлдсэн хэдэн хуудасны нэг нь бөгөөд хэдэн 10-н жил хадгалагдсан байсан. Хаяж чадалгүй цүнхэндээ хийгээд л яваад байсан юм. Сүүлийн 2 өдөр тас суулаа.
Эмилия Балионене (Литов)
ХҮЛЭЭЛТ (өгүүллэг)
Зургаан цагт тохирсон юмсан. Нөгөө л, хуучин сүмийн дэргэд.
Нарийхан гудамжаар өгслөө. Явган цасан шуургаар хөгжөөгдсөн жихүүцэм хүйтэн салхи намайг нэвт үлээнэ. Ширмэн баганатай бетонон хананы нөмөрт хорогдон захаа босгож халаасандаа гараа шургууллаа, хүйтэн гэж...
Явган цасан шуурга үлээж буй тэр л зүгээс тэрбээр хэзээний л хоцорсон бөгөөд яарсан байдалтай хурдан хурдан алхалсаар ирнэ. Хурдан алхсаны улмаас халууцаж пальтоныхоо энгэрийн задгайлан, торон хээтэй нимгэн дулаахан ороолтоо гартаа атгасан байна. Намайг харангуут инээмсэглэн ороолтоо хүзүүндээ шидэн пальтогоо товчилоно...
Хүйтэн гэж. Хорин минут өнгөрлөө, тэр бас л байдаггүй ээ. Хүлээнэ дээ хүлээнэ... Захандаа шигдсээр даарч хөрсөн хөл рүүгээ ширтлээ. Гутал минь явган шуурганы цасны намуухан давхаргад бүрхэгдэн нимгэн цагаахан хивсээр хучигдсан байв. Тэгсэн ч миний хөл дулаацсангүй.
Зургаа хагас. Магадгүй, орой зургаан цагт уулзахаар болзсоноо мартсан байх л даа. Учир нь бид ихэвчлэн долоон цагт уулздаг байсан юм л даа. Долоо хүртэл хүлээнэ ээ. Би хүлээж чаддаг юм чинь. Надад олдох жаргалтай хэдхэн хором, надад эрхэм хүнийг хүлээж чадна. Би үргэлж мөнхөд хүлээсээр, юуг ч юм хүлээсээр, бүр хүлээх шаардлагагүй байхад ч хүлээсээр байгаа юм шиг. Миний өдрүүд бол үргэлжийн хүлээлтүүд, надад хүлээх хэн нэгэн байхгүй юм шиг л мөнхийн хүлээлт...
Ээж минь надад хүлээхийг сургасан юм. Тэрээр хэнээс ч илүү хүлээж чаддаг байлаа.
Эмзэгхэн, дэрсхэн хүүхэд нас минь Клауд Монегийн байгалийн зургуудын өнгөнд шингэсэн гэрэл лугаа өмнүүр минь жирэлзэн өнгөрлөө. Би нүдээ аниж бодолдоо умбан хуруунуудаа улирч мартагдсан зурагнуудад хүргэх төдий тоос нь хөндөгдсөн зургууд амилж ярилцаж эхэллээ...
Өглөө эрт. Би эртлэн сэрсэн хэдий ч нүдээ аниастай орондоо хэвтсээр л байлаа. Ингэж хэвтэх нь сайхан шүү, яг л үүлэн дунд умбаж буй мэт. Салхи үлээгээд л, үүлс хөвөөд л, сайхан... Зэргэлдээх орон дээр балчирхан дүү минь угжтайгаа унтаж байлаа. Харин би хэдийн өсөж том болсон. Ширээнээс өндөр болсон бас бүхнийг мэднэ. Өрөөний таазан дээрх зураг, хананы нуранга, хөхрөн харагдах утааны судлан толбууд, аятайхан сэнгэнэх үнэр танар зэргийг бүгдийг мэднэ. Энэхүү үнэр танар намайг орноос босгодог юм.

Гал тогоо хуурай түлшний утаа униараар дүүрэн. Ээж минь зуухны дэргэд зогсон төмсний бин шарна. Би ээж рүүгээ гүйн очиж түүнд нална. Ээж минь нэг гартаа сэрээ, нөгөө гартаа хутга барин завгүй байсан боловч над руу инээмсэглэн тохойгоороо намайг тэвэрнэ. Түүний нүд нь намайг дулаахан энхрийлэх боловч ганц ч үг хэлсэнгүй. Ээж минь яагаад дуугай буйг би мэдэж байна аа. Ээж минь аавыг хүлээж байгаа юм. Энэхүү байшинд буй бүгд, бүх зүйл л аавыг хүлээдэг: цэв цэвэрхэн шал, арчилж тэгшилсэн улбар шар өнгийн тасалгааны цэцэгс, том торон хээтэй ороолтоор бүтээсэн халуухан сүүтэй ваар зэрэг.
Энэхүү ваарт би хэзээ ч дасаж байсангүй. Өглөө бүр харна. Яг л гайхамшигт итгэдэг шиг л, яг л нууцлаг зүйл шиг л өглөө бүр өнөөх ваараа дахиад л харна. Бүгд хүлээсээр... Ээж минь ч хүлээсээр... Ээж минь өнөөх л чимээгүйхэн, түгшүүртэйхэн хүлээсээр. Хашааны нохой хуцах дуунаар ээж минь цонх руу босон харайна даа.
Ээжийн минь байгаа байдал надад удамшив. Би цонхны дэргэд хөлөө ачин сууж бингээ идэнгээ бас л адилхан хүлээгээд л суучихна.
Бид аавыг хүлээж байлаа.
Манай гөлөг баяртайгаар хуцах нь сонсогдов. Би идэж байсан бингээ амандаа чихчихээд байшингийн хаалга руу гүйлээ... Аав минь сэлүүрээ мөрлөн жижиг цэцэрлэг өнгөрөн хашааны хаалгаар орж ирж байлаа. Томоос том усны гуталтай тэрээр хүнд бөгөөд удаан гээч нь алхана. Эхлээд холоос жижигхээн харагдаж байв. Би тосон гүйхэд аав улам томрон томорсоор очих мөчид аав минь бүүр аугаа болж би амьсгаадсаар түүнийг тэврэн авлаа. Миний толгойг загас үнэртсэн ширүүхэн гараагаа илэн надад загастай цүнхээ үүрүүлж бид гэр лүү зүглэдэг байлаа.
Ээж минь зуухны дэргэд сүүтэй ваараа бариад суучихсан биднийг ажиглана. Биднийг ажиглангаа бас инээмсэглэнэ. Цаашид юу болохыг би сайн мэднэ ээ: Аав минь мөрлөж явсан сэлүүрүүдээ хаалганы тэнд орхиход ээж минь зуухны тэндээс өндийнө, тэгээд аав зуухны дэргэд нөгөөх нүсэр усны гутлаа тайлахад нь би углан тоглож эхлэх бөгөөд ээж минь аавд тагшинд сүү аягалж өгнө.
Ээж минь амсар бялхам сүүтэй тагшийг аавд өргөн барихдаа ямар мундаг гээч! Аав минь сүүг том томоор залгилахад төвөнхи нь дээш доош хөдлөн шоолмоор санагдана. Хэрвээ төвөнхид нь хуруугаараа дарвал хөдлөх эсэхийг хармаар бодол төрж байв.
Тагшийг хоослонгуутаа аав ханцуйгаараа амсарыг арчих ба ээж дахиад аялгална. Дахиад дахиад ... Сүүг дахин дахин аялгалсаар дөрвөн тагш болно.
Ууж дууссаныхаа дараа аав үүдний саравч руу очиж тамхи татна. Ээж минь надад сүү аягална. Би аавын нөгөөх нүсэр гутлыг углачихсан сүүгээ шуналтайхан уусаар ээжийг болон аавыг ээлжлэн харна. Тэд дув дуугай: аав тамхилсаар, ээж ваараа барин зогссоор. Би ч бас дуугай л уусаар... Гэвч миний хувьд бид бүгдээрээ л ярилцаж байлаа. Хөгжилтэйхэн, сайхан ярилцаж байлаа. Том том нууруудын тухай, тэндээс аавын барьсан том загаснуудын тухай, завиндаа хэрхэн арай чүү татаж гаргаж байсан тухай ярилцаж байлаа. Үдэш бүрэнхий цагаар чулуун дээгүүр дамжин нисдэг ногоо хөлтэй, ногоон хушуутай шувууг аав минь заавал ч үгүй барьж надад авчирч өгөх тухай...
Миний хажуугаар мод чирсэн хүүхэд өнгөрснөөр би гэнэт цочив. Зурагнууд хумхын тоос мэт алга боллоо. Зөвхөн гал тогооны өрөөний ширээн өглөө бүр залрах ороолтоор бүтээсэн өнөөх л ваар л үлдлээ. Яг мөнхийн итгэл, хүлээлтийн илрэл болж үлдлээ.
Цагаа харлаа. Найман цаг гучин минут. Аав ирсэнгүй. Гэвч маргааш гэж бий...
Хөл дор шинэхэн цагаахан цасан ширхэгүүд хөглөрнө. Даарч бээрсэн, магадгүй өөр хүний хөлөөр би цасан дээр гишгилж орхилоо...
Маргааш аав минь заавал ирнэ. Би ч гэсэн адилхан ирнэ. Яагаад гэвэл би ээжтэйгээ адилхан хүлээж сурсан хүн шүү дээ.
2011-09-14
Make someone's day
Бодоод байхнээ, талархал, сайшаал, магтаал бидэнд дутагдаг ч юм шиг. Магадгүй хэн нэгэн удирдлага, улс төр, ажил төрөл, цаг агаар, үнэ цэнэ, утаа униар, бөглөрөө чимээ, хог новш гэх мэт хэл ам, хов жив, сөрөг яриа, гомдол гоморхол, уур уцаар, хувиа хичээсэн байдал зэрэгт дарагддаг, тэдгээрээс доогуур үнэлэгддэг байж болохын.
Амьдралд сөрөг үзэгдэл маш их бөгөөд харин эерэг үзэгдэл түүнээс бага таардаг.
- Хэн нэгнээс хүсэн хүлээж байсан магтаал, сайшаал, талархал нь хүчтэй тусдаггүй. Хэдийгээр сэтгэлээсээ байсан ч тэр тийм хүчтэй тусдаггүй. Тиймээс, тэр хүнийг хэрхэн баярлуулахаа анзаар бараг л судлаарай. Тэр хүний хүсэл шохоорхол, сонирхол, зан чанар, бахдам амжилт зэргийг мэдээрэй. Ингээд та хэрхэн баярлуулахаа тунгаана биз ээ...
Эцэст нь , please, make someone's day.
2011-06-14
Турах уу, найз аа!
Хэрвээ Та жин хасах/турахыг хүсэж байвал өөртэйгөө адилхан зорилго, хүсэл тэмүүлэлтэй найз нөхдүүдээр өөрийгөө хүрээлүүлбэл улам бүр урам зориг орох болно гэдгийг Obesity (Таргалалт) сэтгүүлийн судалгаагаар тогтоожээ. Судалгаанд 288 залуучууд оролцож өөрсдийнхөө биеийн жин болон тэдний дотнын андууд, найз нөхөд, хамтрагчид, хамаатан садан зэрэг нийгмийн бүлгийн хүмүүсийн жингийн тухай хариулжээ. Илүүдэл жинтэй хүмүүс илүүдэл жинтэй дотны андтай байх магадлал нь 25 хувь, энэ нь хэвийн жинтэй хүмүүсийн хувьд 14 хувь, найз нөхдийн хувьд бол илүүдэл жинтэй хүмүүс илүүдэл жинтэй найз нөхөдтэй байх магадлал нь 24 хувь, энэ нь хэвийн хүмүүст 14 хувь тус тус байна.Ийм мэдээлэл таньд танил ч байж мэднэ. Учир нь үүнийг 2007 онд судалгаагаар тогтоож байсан билээ. Тэрхүү судалгаагаар тухайн хүний таргалах нь хэрвээ найз нь илүүдэл жинтэй бол 57 хувиар, ах дүү нар тарган бол 40 хувиар, хань ижил нь тарган бол 37 хувиар тус тус нэмэгдэх магадлалтайг тогтоосон байна.
Шинэ судалгаагаар залуучуудад гол анхаарлаа хандуулжээ. Учир нь тэд нар нийгмийн дарамт, шахалтанд хамгийн өртөмтгий хүмүүс аж. Хэрвээ найз нар тань Таныг эрүүлээр хооллох, биеийн тамираар хичээллэх, дасгал хийхийг хүсэн хүлээдэг, эсвэл найддаг бол энэ нь нийгмийн дарамт шахалт байдлаар таньд нөлөөлж таныг эрүүлээр хооллох болон хөдөлгөөнтэй байлгахад хүргэх болно. Жингээ хасахыг буюу турахыг зорьсон олон хүнээр өөрийгөө хүрээлүүлснээр Та тэрхүү нийгмийн бүлэгт багтаж турах, жингээ хасахыг зорих болно.
Зөвлөмж: Хэрвээ Та жингээ хасах болон турахыг хүсэж байвал эрүүл хооллож ундалдаг, тогтмол дасгал сургууль хийдэг үзэл бодол нэгтэй хүмүүстэй найзалж нөхөрлөөрэй.
Мэдээллийг: http://blogs.menshealth.com/health-headlines/friends-and-dieting/2011/06/13
Жич: Энэ тухай 2007 оны 8 дугаар сарын 1-ны өдөр бичиж байсан юм билээ. Уг бичлэгийг архиваас, эсвэл "эрүүл мэнд" label-ээс олж уншиж болно.
2011-05-27
ГЭРЛЭЛТ
by Kimmies Floral on Wednesday, August 18, 2010 at 1:43pm
Тэр орой эхнэр минь хоолоор дайлахад би түүний гарыг атгаж байгаад “чамд хэлэх зүйл байна аа” гэж хэлсэн юм. Эхнэр минь суугаад чимээгүйхэн л хооллож байв. Түүний нүднээс би гомдлыг дахин олж харсан юм.
Би хэрхэн эхлэхээ мэдэхгүй боловч юу бодож байгаагаа түүндээ мэдэгдэх шаардлагатай байв. Би салахаар шийдсэн байв. Би асуудлыг алгуухнаар хөндлөө. Тэрээр миний хэлж буйд ундуйцсан шинжгүй тайвнаар “яагаад?” хэмээн асуулаа.
Би асуултаас зайлсхийлээ. Ингээд түүнийг уурлуулчихлаа. Тэрээр савхаа шидэн над руу “чи эр хүн биш!” хэмээн хашгирав. Тэр орой бид хоорондоо яриагүй юмдаг. Эхнэр минь чимээгүйхэн уйлсан юмдаг. Тэр бидний гэрлэлтэнд ямар бэрхшээл учирсны учрыг олохыг хүсэж байгааг би мэдэж байлаа. Гэвч би түүнд хангалттай хариулт өгч чадахааргүй байв. Тэрээр миний зүрхийг Жэйнд алдсан байлаа. Түүндээ би хайргүй болсон ба зөвхөн өрөвдөж л байлаа.
Гэм буруугаа гүн гүнзгий ухааран салах гэрээний төслийг өөрөө гаргалаа. Салах гэрээндээ орон байр, машин, миний компаний 30-н хувийг түүндээ олгохоор орууллаа.
Тэрээр гэрээг хальт уншсанаа урж таслан хаялаа. Амьдралынхаа 10н жилийн надтай хамт өнгөрөөсөн тэрхүү эмэгтэй огт өөр хүн болжээ. Түүний амьдрал, эрч хүч, энергийг, цагийг гарзадсандаа би үнэхээр харамсаж байв. Гэвч би Жэйнд хайртай гэж түүнд улайн цайм хэлснээ буцааж чадахгүй шүү дээ. Эцэст нь миний бодож байсан шиг тэрбээр миний өмнө чангаар мэгшин уйллаа. Түүний уйлах нь миний хувьд дотроо уудалж байгаа явдал болов. Хэдэн долоо хоногийн туршид толгойноос минь гараагүй салах тухай бодол нь одооноос тодорхой болж ирлээ.
Дараагийн өдөр нь би гэртээ нилээн оройтож ирээд тэрээр ширээний ард суун нэг зүйл бичээд байгааг олж харлаа. Би оройн хоол идээгүй боловч шууд л унтахаар хэвтлээ. Жэйнтэй хамт өнгөрөөсөн өдрийнхөө ачаалалд ядарсандаа төд удалгүй унтсан байлаа.
Үүрээр сэрэхэд тэрээр ширээний ард бичсэн чигээрээ л сууж байв. Би тоосон ч үгүй, ач холбогдол өгсөн ч үгүй шууд л эргэж хөрвөөгөөд унтаад өгсөн юмдаг.
Өглөө нь тэрээр өөрийнхөө зүгээс салалтын нөхцлийг надад танилцууллаа: тэр надаас юу ч хүссэнгүй. Гэхдээ салалтаас сарын өмнө салах мэдэгдэл өгөхийг хүссэн байв. Тэрхүү сарын хугацаанд бид аль болохоор энгийн амьдралаар амьдрахыг санал болгосон байлаа. Түүний шалтгаан нь маш энгийн байв: энэ сард бидний хүүгийн шалгалтын сар тул салалтаараа түүнд төвөг, хүндрэл учруулахыг хүсээгүй байсан юм. Энэ нь зөвшөөрч болохуйц санал байлаа.
Мөн өөр нэгэн нөхцөл байлаа. Тэр нь бидний хуримын өдөр би түүнийг гар дээрээ өргөн өрөөөндөө хэрхэн оруулж байсныгаа дурсахыг хүслээ. Тиймээс, сарын турш өглөө бүр унтлагын өрөөнөөс үүдний хаалга хүртэл гар дээрээ өргөж хүргэж өгөхийг хүссэн нөхцөл тавьлаа. Түүнийг галзуурсан байхаа л гэж бодож байлаа. Гэвч салах хүртлээ хэл амнаас зайлсхийн түүний тэнэг гэмээр лт нөхцөлийг нь зөвшөөрсөн юмдаг.
Би Жэйнд эхнэрийнхээ салах нөхцлүүдийн тухай хэлэхэд тэрээр чангаар хөхрөн утга учиргүй, мангар юм гэж бодож байлаа. “Эхнэр чинь ямар ч арга хэрэглэсэн ч, тэр салахаас өөр арга замгүй” гэж тэр үл тоомсорлон хэлж байв.
Салах тухай асуудал эхэлснээс хойш эхнэр бид хоёр бие махбодийн ямар ч харьцаанд орсонгүй. Эхний өдөр түүнийг хаалга хүртэл өргөж хүргэхэд бид хоёулаа болхидуухан, эв хавгүй байлаа. Бидний хүү бидний ардаас алга ташин “аав ээжийг өргөж байна” гэж хөгжинө. Хүүгийн минь үг сэтгэлийг минь өвтгөлөө. Унтлагын өрөөнөөс зочдын өрөө, тэгээд үүд хүртэл би эхнэрээ 10 орчим л өргөж алхсан байлаа. Эхнэр минь нүдээ аниад “хүүдээ салалтын тухай битгий хэлээрэй” гэж зөөлнөөр хэллээ. Яагаад ч юм уур хүрч байсан ч би толгой дохиж зөвшөөрлөө. Үүдний гадна түүнийг буулгасны дараа тэрээр автобус хүлээн үлдэж би ч машинаараа ажил руугаа чиглэлээ.
Хоёрдахь өдөр нь, бид арай дээр, амархан байдалтай байв. Тэрээр цээжинд минь толгойгоо наасан тул би түүний хувцаснаас үнэртэй ус үнэртлээ. Урт удаан хугацааны туршид энэхүү бүсгүйг анхаарч хараагүйгээ , мөн түүний минь нас хөгширснийг би ухаарлаа. Түүний минь нүүрэнд үрчлээс тогтон, үс нь бууралтсаныг олж харлаа. Бидний гэрлэлт түүнд минь мөр үлдээснийг би олж мэдрэв. Би түүндээ юу хийчихэв дээ гэж хоромын хугацаанд бодож амжив.
Дөрөвдэх өдөр, би түүнийг өргөхдөө янагийн сэтгэл төрж буйгаа мэдрэв. Тэр бүсгүй бол амьдралынхаа 10н жилийг надад зориулсан эмэгтэй байлаа.
Тав, зургаа дахь өдрүүдэд бидний янагийн сэтгэл улам сэргэлээ. Энэ тухай би Жэйнд хэлсэнгүй.
Сарын хугацаа өнгөрөхөд би түүнийг маш амархан өргөж хүргэдэг болсон байлаа. Магадгүй өдөр бүрийн дасгал намайг улам хүчирхэг болгосон байх.
Нэгэн өглөө тэрээр юу өмсөхөө сонгож байлаа. Нилээн олон даашинзуудыг үзсэн боловч өөртөө таарахыг нь олсонгүй. Түүний бүх даашинзнууд нь түүнд томдсон байлаа. Тэгэхэд нь би түүнийг маш гоолиг болсныг олж харлаа. Яагаад түүнийгээ өргөхөд амархан болсныг учрыг тэгэхэд л ойлгосон юм.
Энэ нь санамсаргүйгээр намайг юм бодоход хүргэв... Тэр минь зүрхэндээ маш их зовлон гунигийг тээсэн байлаа... Өөрийн мэдэлгүйгээр би түүний толгойг иллээ...
Яг тэр үед бидний хүү гарч ирээд “Ааваа, ээжийг өргөх цаг боллоо” гэж хэллээ. Түүнд, түүний аав нь ээжийг нь өргөж буй нь амьдралын чухал хэсэг болон хувирчээ. Эхнэр минь хүүгээ ойрхон хүрээд ирэхийг даллаад түүнийг ирэхэд нь чангахан тэвэрлээ.
Би бодлоо өөрчлөхөөсөө зайлсхийн нүүрээ буурууллаа. Тэгээд эхнэрээ гар дээрээ өргөн унтлагын өрөөнөөс хаалга хүртэл зүглэлээ. Тэрээр миний хүзүүнээс эвлэгхэн, зөөлхөнөөр тэвэрсэн байлаа. Би түүнийгээ яг л бидний хуримын өдрийнх шиг л... чангахан тэврээд...
Гэвч эхнэрийн минь хөнгөн жин намайг гунихад хүргэв. Сүүлийн өдөр, түүнийгээ өргөөд алхам ч хийхэд хүнд байлаа. Хүү минь сургуульдаа хэдийн явсан байв. Түүнийгээ наалдуулан тэврээд бидний амьдрал янаглалаар дутагдаж байсныг мэдрээгүйгээ хэллээ.
Би ажил руугаа явж байлаа... Очингуутаа л машинаа ч түгжсэнгүй шууд л үсрэн гарч... Би бодлоо өөрчилөгдөхөөс айж байлаа... Шат руу өгсөж алхаад.... Жэйн хаалга онгойлголоо... Би Жэйнд “Уучлаарай Жэйн, би салахааргүй болсон” гэдгээ хэллээ...
Тэрээр над руу харснаа, гайхширан, улмаар духанд гараа хүргэснээ “Халуураагүй биз?” гэж асуулаа. Би гарыг нь холдуулснаа “Уучлаарай Жэйн, би салахгүй” гэлээ. Бид бие биендээ хайргүй болсноос биш магадгүй бид өөрсдийн амьдралын үнэ цэнийг ойлгоогүй байснаас болоод бидний гэрлэлтийн амьдрал уйтгартай байсан байна. Хуримынхаа өдөр түүнийгээ гар дээрээ өргөн гэртээ оруулснаас хойш биднийг үхэл салгатал би түүнийгээ үүрд өргөх ёстой гэдгээ одоо л ухаарлаа.
Жэйн гэнэт ойлгосон шинжтэй. Тэрээр нулимстайгаар намайг чангахан шиг алгадаад хаалгыг тас хаалаа. Би алхаж гараад холдлоо...
Замдаа, цэцгийн дэлгүүрээс эхнэртээ цаглаа цэцэг захиаллаа. Цэцэгчин охин надаас ил захидал бичих эсэхийг асуухад нь би инээмсэглэж “Биднийг үхэл салгатал чамайгаа өглөө бүр тэврэх болно” гэж бичлээ.
Тэр орой, гартаа цэцэгтэй, нүүрэндээ инээмсэглэлтэй гэртээ ирээд эхнэрийгээ оронд нь хайн гүйх шахам орлоо.
Эхнэр минь ХАВДАР-ын эсрэг хэдэн сарын турш тэмцэж байхад би Жэйнтэй хамт түүнийг ч мэдрэх ч завгүй байлаа... Тэр удахгүй үхэхээ мэдэж байсан төдийгүй салалтаас болоод бидний хүү намайг үзэн ядах вий гэдгээс хамгаалсан байлаа. Ядахдаа л, хүүгийнхээ нүдэнд би – ХАЙРТАЙ ХАНЬ НӨХӨР...
Бидний амьдралын өчүүхэн зүйл ч бидний харьцаа харилцаанд нөлөөлдөг. Энэ бол эдлэн, машин, мөнгө, хөрөнгө биш. Эдгээр нь аз жаргал, баяр баясгалангийн орчинг бүрдүүлдэг боловч аз жаргал, баяр баясгаланг өгдөггүй юм. Тиймээс ханийнхаа хань нь байх цагийг олж бие биендээ янаг дотно харьцааг төрүүлэх өчүүхэн ч атугай зүйлийг хийх хэрэгтэй. Жинхэнэ ханьсахын жаргалыг мэдэр, эдэл!
2011-04-20
Араараа тавиулав даа...
Хүн гадуур харьцаа холбоотой (янаг амрагийн явдалд орооцолдох) байх эсэх нь ихэнх тохиолдолд дараахь 2 хүчин зүйлээс хамаардаг байна:
Зарим хачирхалтай тоо баримтууд:
— Гэр бүлийн салалтын 20% нь Facebook-той холбоотой байна. (мэдээж Монголд бус)
— Online буюу нетэд байгаа хүмүүсийн бараг тэн хагас нь худал залдаг.
2011-04-18
Үхтэл нь үглэх...
Арай дээр мэдээ: Хүүхдүүд болон гэр бүлийн бусад гишүүддээ шахуулж, шавдуулдаг нөхдүүд зүрхний эрсдэлд унах нь 2 дахин их байдаг. Харин хөршүүд болон найзууддаа дарамтлуулдаг бол зүрхний өвчин тусах магадлал нь 50 хувиар нэмэгддэг байна.
Сонирхолтой хэсэг: Үргэлжийн ядаргаа болдог (дарамтлаад) эхнэрүүд зүрхний асуудалд өртөх нь үглэчихээд больчихдог эхнэрүүдийг бодвол илүү байдаг. Хань ижилтэйгээ (хамтран амьдрагчид) муудалцах нь таны зүрх өвдөх магадлалыг 44 хувиар нэмэгдүүлнэ.
Та хэдийгээр жижиг маргааны дараа найрамдаж болох ч ихэнх хүмүүс цаг хугацааны эрхээр хуралдаж мэдэх харилцааны бага сага шаардлага болон асуудлууудыг умартдаг. Иймд сэтгэл санааны түгшүүр, зовнил нь санаа сэтгэл ба биеийн хямралд оруулах үл мэдэгдэх, айдас бүхий ирээдүйн үйл явдалд хүргэдэг байна.
Хэрвээ та өөрийнхөө харьцаа холбоондоо цөхөрсөн бол үүнийгээ нуулгүй хань ижилтэйгээ (хамтран амьдрагчтайгаа) ярилцах шаардлагатай аж. Нөгөө талаас, хэрвээ та өөрөө нилээн үглэдэг, яншдаг гэж бодож байвал үүнийгээ багасгах хэрэгтэй байна, эс бөгөөс ирээдүйд таньд гай тарих нь байна шүү.
2011-04-11
Эцэг эхчүүдэд хаягласан захидал...
Хайрт эцэг эх хоёр минь,Хүссэн бүхнээ авч чадахгүйгээ мэдэж байна. Гэвч та нарыг аваад өгөхөөр би авахгүй байж бас чадахгүй юм. Биелүүлэхгүй байж амлалтыг надад бүү өг. Амлалтаа биелүүлэхгүй болохоор чинь итгэл алдрах юм. Надад яг таг, шийдвэртэй хандахаасаа бүү ай. Замаасаа гарахыг минь харвал хязгаарла. Та нарын тавьсан дэг журам, хоригуудыг бүгдийг нь таалдаг гэж хэлэхгүй. Гэхдээ ерөөс хорихгүй байвал юу хийхээ мэдэхгүй болчих юм. Үг ба үйлдэл тань зөрөөд байхаар эргэлзэж тээнэгэлзэх юм, бас энэ алдааг чинь ашиглахгүй байж чадахгүй юм. Зөвлөмж сургаалаас тань илүү зан авир чинь илүү нөлөөлдгийг бүү мартаарай.
Жижигхэн алдааг минь том хэрэг мэт бүү үз. Надад алдах боломж олго. Намайг айлгаж сүрдүүлэн бурууг минь хүлээн зөвшөөрүүлж томоотой байлгах гэж бүү хичээ. Буруу занг минь засч залруул. Шийтгэхээсээ өмнө намайг сонс. Миний буруу байвал би шийтгүүлнэ шүү дээ.
Наснаас минь илүү буурь суурйиг битгий хүсээч. Бүх дэг журмыг нэгэн зэрэг заах гэж бүү оролд. Надад цаг хугацаа хэрэгтэй. Зуун хувь шударга хандаагүйг минь харвал бүү гайх. Намайг эвгүй байдалд бүү оруул, би худлаа ярихаас өөр аргагүйд хүрнэ. Та нарыг бухимдуулсан ч гэсэн тайван байдлаа бүү алдаарай. Уурлахыг чинь хүлээн зөвшөөрнө, гэхдээ намайг бүү доош нь хий. Ялангуяа бусдын дэргэд нэр төрийг минь бүү гутаа. Би ч бас та нарыг бусдын дэргэд эвгүй байдалд оруулж чадна гэдгийг бүү март. Намайг буруутгасан байвал тайлбарлахаасаа бүү санаа зов. Надаас уучлалт гуйлаа гээд та нарыг хайрлах миний хайр багасахгүй, харин намайг та нарт улам ойртуулах болно.
Дээр дурдсан хүсэлтүүд маань их санагдаж байвал заримыг нь хасч болно. Харин намайг байгаагаар минь хайрлах сэтгэл тань бүү ганхах болтугай. Та нар намайг "ҮЛГЭР ЖИШЭЭЧ ХҮҮХЭД" байхыг хүсэхгүй байгаа биз дээ, би ч бас та нарыгаа "ӨӨГҮЙ ЭЦЭГ, ЭХ" байхыг хүсэхгүй. Зөвхөн сэтгэлтэй, ойлгож чаддаг байхад л болно.
2011-04-06
Ухна үнэртэж..
2010-12-18
Болзох урлаг - анхаарах зүйлс
Өмнөх бичлэгт хэрхэн болзох тухай бичсэн бол үргэлжлүүлээд болзохдоо юуг анхаарах ёстойг орууллаа.• Болзоондоо тууштай байх. Энэ нь болзоондоо анхаарлаа “төвлөрүүлэх” гэсэн утгаар л даа. Болж өгвөл утсаа салгачих. Бас юм хайж байгаа юм шиг нүдээ ийшээ тийшээ бэлчээх, анхаарлаа өөр зүйлд (ялангуяа өөр залуу ч юм уу эсвэл хүүхэнд) хандуулах хэрэггүй.
• Болзоогоо “гуниг тайлах” цаг бүү болгох. Болзоондоо өөрийнхөө улирч өнгөрсөн хайр дурлал, хаясан, хаягдсан, гэр бүлийн бэрхшээлүүд, өөрийн муухай дурсамжууд зэрэг сөрөг бүтэлгүй зүйлээ ярих хэрэггүй.
• Болзоондоо хэт ихэмсэг байдал бүү гарга, хамраа бүү сөх. Хэн ч төгс төгөлдөр бус бөгөөд хэн нэгэн, төгс төгөлдөр, мундаг байх гэж харагдах, зүтгэх нь тэнэг хэрэг юм. Байгаагаараа л, байдгаараа л бай.
• Өөрийн бодолтой байх. Бүх зүйлд толгой дохиод, зөвшөөрөөд л байна гэсэн үг биш. Ямарваа нэгэн асуудлаар өөрийн бодолтой, бодол санаа, үзэлдээ үнэнч байх хэрэгтэй. Бие биенээ мэдэх л гэж болздог. Ихэнх хүмүүс нь зөв боловсон, ухаалаг шүүмжлэлд дуртай байдаг. Гэхдээ болзооныхоо ханийг доромжилж, гутаах ёсгүй гэдгийг санаарай.
• Биеэ барих, барихгүй цаг үеийг зөв сонгох. Болзоонд гар барих, үнсэх, илэх таалах, налах гэх мэт биеийн хөдөлгөөн ххүчний асуудлууд урган гарч болзошгүй. Болзошгүй ч гэж урган гардаг. Хэрвээ сэтгэл санаа нийлсэн (chemistry) тохиолдолд биеийн харилцан үйлчлэл (physical) байж болох талтай. Харин сэтгэл санааны илэрхийлэлгүй гар, бие хүрэх нь сөрөг үр дагаварт хүргэнэ.
• Хүүхнүүдээ, эрчүүдийг болзоонд урихаас бүү шантар, битгий хулчий. Амьдрал дээр болзоонд уригдсан эрчүүд тухайн хүүхнээ сайхан, өөртөө итгэлтэйгээр олж хардаг байна. Хэрвээ зүрх нь хүрэхгүй байвал өөр байдлаар жишээ нь концерт үзэх байдлаар хүртэл далимдуулан (ганцааранг шүү дээ) урьж болно шүү дээ.
• Болзоондоо согтууруулах ундаа, архийг хэтрүүлэн ууж болохгүй. Мэдээж согтох нь хэн хэндээ сөрөг үр дагавартай гэдгийг хэн ч ойлгох буй зээ. Хэрвээ уумаар бол ганц нэг аяга тагшаар л хязгаарла.
• Болзоогоо эрт дуусгахаас бүү эмзэглэ. Хэрвээ болж бүтэхгүй бол, хэрвээ таалагдахгүй бол болзоогоо эртхэн дуусгах нь зүйтэй. Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй, учраа олохгүй байдлаар хүнээр, өөрөөрөө бүү тогло, бүү тохуурхаарай.
2010-12-16
Болзох урлаг
Англиар нь оруулсан байсан тэрхүү болзооны тухай мэдээллийн хагасыг нь монголчлоод энэ удаадаа бичлэг болгоод орууллаа. Тэгээд ч шинэ жил, болздог цаг ...
Болзох урлаг- Болзоондоо анхааралтай хандах. Ихэнх гоонь залуучууд, хүүхнүүд сайн сонсогч байхыг хүсдэг. Ер нь их ярихаас татгалзаж, асууж сонирхож сайн сонсогч байснаар таны талаар эерэг бодол үүснэ. Харин таг дүлий дүмбэгэр байвал болзохын хэрэг байсан эсэхээ өөрөөө бодно биз дээ.
- Харц тогтвортой байх. Энхрий дотно харцаар болзох хэрэгтэй бөгөөд хонинд гэтсэн чоно лугаа ангуучин харцаар харвал харах, эсвэл өвчтөн лугаа гөлрөөд, эсвэл гэм хийчихсэн лугаа хулжаад байх хэрэггүй. Ичимхий царайлж байна гээд унжийгаад байх нь бас зохимжгүй. Тиймээс өөртөө итгэлтэй байж харцаараа сэтгэл зүрхээ илэрхийлээрэй.
- Болзоогоо урьдчилан төлөвлөх. Нэгбүрчилэн бус юмаа гэхэд боломжоороо урьдчилан бэлд. “Одоо яахав, юу хийх вэ” гэж л бүү асуугаарай. Хэрвээ таны төлөвлөсөн бодсон бүтэхгүй бол бусад боломж бололцоог бүрдүүлээрэй. Ус уучихаад гарна гэчихээд цай хоол идчихлээ, шүдээ чигчиллээ, одоо унтаж хэвтэх юм яриад байсан билүү гэсэн онигоо байдаг даа.
- Анхны болзоогоо олон нийтийн газар хийх. Энэ нь аюулгүй талаасаа ч зүйтэй хэрэг. Олон нийтийн газар болзлоо гээд ярих бололцоогүй, нил тамхи үнэртсэн, дуу шуугиантай, хашгираантай газрыг сонгочихов оо. Хэрвээ та болзох хүндээ үнэхээр сайн гэсэн итгэлтэй байгаа бол “тусгайлсан”романтик болзоог сонгох хэрэгтэй.
- Болзооны төлбөрөө хуваалцах. Ер нь төлбөрийн асуудал ганц бие залуучууд хүүхнүүдийн толгойг багагүй гашилгаад авдаг аж. Орчин үед болзоонд зарцуулсан төлбөрийг болзоонд урьсан нөхөр л даах ёстой гэсэн түгээмэл ойлголт байдаг. Хэдий тийм ч, болзошгүй байдлаас урьдчилан сэргийлж хувааж төлөхөд бэлтгэлтэй байх нь зүйтэй. Хэрвээ энэ удаа болзооны хань чинь төлсөн бол дараагийн удаа өөрөө төлөхийг бодоорой. Манайхны гар нь татуу, ядаж байхад түрийвч нимгэн гэдгийг бодолцоорой. Мөн мөнгөгүй байж болзох тухай яриад байв аа.
- Соёлтой байх. Орчин үед эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн нийгмийн үүрэг роль, санхүү, эдийн засгийн байдал эрх тэгш хэмжээнд хүрсэн. Хэдий тийм ч соёлтой, боловсон байдлыг үргэлж бодолцох ёстой. Үүд хаалга онгойлгож өгөх, суудал тавих, суулгах зэргээс авахуулаад нарийн ширийн, жижиг сажиг гэлтгүй боловсон харьцааг эрхэмлээрэй. Эрчүүд нь эр хүн шиг, хүүхнүүд нь эмэгтэй хүн шиг байх хэрэгтэй. Гэхдээ хэтрүүлж болохгүй шүү. Эмэгтэй хүн "эмэгтэйлэг" байна гээд намжирдаад, яндагнаад байв аа. (энэ эмэгтэйлэг гэсэн үгийг сонсохоор миний инээд хүрээд байдгийн, бүр эмэгтэй хүн эмэгтэйлэг байна ч гэх шиг)
- Баярлаж талархсанаа мэдэгдэх. Ямар нэгэн байдлаар эргэж холбоо барьж мэдэгдэх нь зүйтэй. Энэ нь дараа дахин болзоно гэсний илэрхийлэл биш юм шүү дээ, энгийн харьцааны илэрхийлэл. Сэтгэл дундуур үлдсэн ч ч гэсэн хүнтэй харьцаж байгаа учраас зайлшгүй эргэж холбоо бариарай. Хэрвээ таатай сэтгэл үлдсэн, үлдээсэн бол баярлаж талархсанаа илэрхийлэх нь ёстой л загатнасан газар нь маажлаа л гэсэн үг.
- Инээд наргиа, хөгжих. Энэ нь болзоог энгийн болгох төдийгүй таныг наргиа, хөөрөөтэй, зугаатай болохын илэрхийлэл болно. Инээд наргиа гээд ганцаараа чанга инээгээд л, учир сүггүй марсайгаад байв аа.
- Боломжийн сэдэв сонгох. Жижиг шажиг, шалдар булдар яриагаар хөөцөлдөх хэрэггүй. Том сэдэв гээд мэргэжлийн, докторын зэргийн сэдвээр, мэргэжлийн үг хэллэгээр хэт улс төржөөд байв аа. Мэдээж зарим хүмүүс “жижиг” яриатай. Бие биенийхээ ярианы сэдвийг ойлгодог, “мэддэг” байх нь зүйтэй. Хэрвээ болохгүй бол оройтоогүй дээр нь ойлгон өөр сэдвийг сонгоорой.
зургийг: http://www.stickeronyou.com/assets/images/dating.jpg
2010-06-22
Хүчирхийлэл
Өмнөх нэгэн бичлэг дээр хүн амьтан шөнө унтуулахгүй зодолдоод байдаг гэр бүлийн тухай бичсэндээ.. Гэтэл энэ удаад бас л харанхуй шөнө нөгөө хананаас (бүр сүүлдээ аль айл нь зодолдоод байгааг мэдэхээ байчих юм) дахин зодоон нүдээн, уйлаан майлаан, таваг шанага сонсогдоод ёстой зүрх амаар гаргах гэдэг байгаа... Энэхүү хэрэг явдал нилээн хэд хоногийн өмнө болсон бөгөөд тэр тухай, улмаар хүчирхийллийн тухай бичье гэж бодож байсан юм.
Харанхуй шөнө ээжийн минь даралтыг ихэсгээд... Шөнө унтаж байгаад сэрчихвэл эргээд унтаж чадахгүй нилээн зовдог юм. Аллаа таллаа гээд хашгичин шөнөжингөө зодуулан уйлах эмэгтэй хүний дууг, эсвэл нөхрөө архичин, тэнүүлчин, завхайгаар нь хашгирах эхнэр хүний сонссон хүн эргэж унтаж чадах уу? Шөнийн 3н цагт сэрчихээд эргэж унтаж чадахгүй бараг л өглөө 6н цагт унтсан даа...
Ер нь бол бидний монголчууд хүчирхийллийг зөвхөн эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгддэг гэж ерөнхийгөөр ойлгодог байх. Гэтэл хүчирхийлэл нь хүйсээс хамаарахгүй бөгөөд хүний л эсрэг үйлдэгддэг юм. Ихэнх тохиолдолд эмэгтэйчүүдийн эсрэг үйлддэгддэг учраас л эмэгтэйчүүдийн эсрэг нь илүү яригддаг байх. Хүчирхийлэл гэхээр хүчингийн хэрэг, зодуулах, хөөгдөх гэх мэт үйлдлүүдийг бас ойлгоод байх шиг байдгийн. Гэтэл хүчирхийлэл нь бие махбодийн, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн гэх мэтээр ангилагддаг. Ангилж буй нэрнээс нь харвал нилээн өргөн хүрээнийх байгаа биз. Тэгээд ч хүчирхийлэл нь зөвхөн бие махбодийн, эсвэл зөвхөн сэтгэл санааных, зөвхөн эдийн засгийн, зөвхөн бэлгийн гэж барагтай л бол байхгүй. Эдгээр нь хоорондоо холбоотой, дээр нь давхардаж илэрдэг. Дээр жишээ болгон бичсэнчлэн: Аллаа таллаа гээд хашгичин шөнөжингөө зодуулан уйлах эмэгтэй хүний хувьд бол биемахбодийн хүчирхийлэлд автаж байгаа, улмаар дуугай бай, үгүй бол дуугай болтол чинь зодоод өгий гэх зандчих сэтгэл санааны хүчирхийлэл, эсвэл нөхрөө архичин, тэнүүлчин, завхайгаар нь хашгирах эхнэр хүний сэтгэл санааны хүчирхийлэл, улмаар аяга тавгаа шидлэн, ширээ шанага тачигнуулан эд зүйлсээ сүйтгэх эдийн засгийн хүчирхийлэл... Зөвхөн гэр бүлийн хувьд л бичлээ шүү дээ. Нөгөө улс орны хувьд албан ажил дээр (царайлаг охидыг ажилд аваад ашиглах, ашиглуулахгүй эсвэл үгэнд орохгүй янзан бүрээр айлгах, сүрдүүлэх, ажлаас халах, цалинг өгөхгүй байх, нүүр царайгаар цалин халамжийг тогтоох гэх мэтээр), олон нийтийн газруудад (хүнийг заналхийлэх, гадуурхах, дооглох, янзан бүрээр өдөх гэх мэт) гэх мэтээр бичвэл нилээд зүйл болох байх. Тэр бүгдэд мөн л дээрх байдлаар ангилагдах байхаа. (мэргэжлийн хүмүүс нь мэдэх биз)
Монголд хүчирхийлэл үнэхээр газар авчихсан. Эр хүний ёс, эм хүний ёс, зарим тохиолдолд төрийн, албаны, нутаг усны ёс, заншил, түүх гэх мэтээр хүчирхийллээ нуун дарагдуулна. Бие биенээсээ айна, нэр төрөө бодно, эсвэл ичнэ зовно, амьдралын хэв маяг мэтээр, эсвэл бурханаас заяасан хувь заяа мэтээр ойлгоно гэх мэтээр янзан бүрийн шалтаг шалтгаанаар хүчирхийллийг нуун дарагдуулна. Эрх чөлөө гэж хашгирах дуртай. Эрх чөлөөг дарж буй нэгэн зүйл нь хүчирхийлэл шүү дээ.
Монголын зарим эмэгтэйчүүд үнэн дорой юм аа. Жишээ нь манай байрны тэр нэгэн хүүхэн байна аа. Үнэн өрөвдмөөр. Сардаа нэг гүвүүлээд сурчихсан бололтой хөөрхий.. Тэдний дорой байгаа байдал нь харж хандах хүнгүйдээ, газаргүйдээ биш л байх л даа. Зодуулаад, дарлуулаад л, дээрэлхүүлээд л, хүчирхийлэлд өртөөд л амьдраад байхын... Түүндээ бүүр "дасчихсан" янзтай. Үр хүүхдээ бодоод, гэр бүлээ, эцэг эхээ, нэр төрөө, бүр хайр дурлалаа гэх мэтээр тэнэгтэн тэдэнд бодохгүй зүйл алга бололтой. Гэвч тэд өөрсдөө нэг олдох амьдралаа зовж зүдэрч, шаналж, улмаар эрүүл мэндийн хувьд хохирч амьдарч буйгаа ойлгохгүй юм. 1995 оны үед Монголын гоо үзэсгэлэнт хэмээн магтуулан дуулуулаад байдаг монгол эмэгтэйчүүдийн 3 хүн тутмын 1 нь хүчирхийлэлд өртдөг. Мөн 10н эмэгтэй тутмын 1 нь зодуулдаг гэсэн тоо баримт байдаг юм билээ. 10 хүний 1 шүү дээ. Бодоод үз дээ. Аймаар байгаа биз. 2005 оны байдлаар монгол эмэгтэйчүүдийн 36 хувь нь хүчирхийлэлд өртдөг гэсэн бас тоо байхын... 1995 болон 2005 оны тоог харьцуулаад үзэхэд яг л хэвээрээ байгаа биз. Хүн ам өссөнийг нь тооцвол бүр ихэссэн үзүүлэлт гарах байх.
Хүчирхийлэлд хамааралтайгаар монгол улсын хууль хяналтын байгууллага, шүүх, улмаар гэр бүл хамаатан садангууд ямар их өрөвчхөн байдгийн тухай нэг жишээ бичмээр санагдаад байхын. (Элбэгээ Ерөнхийлөгч одоо нөгөө цаазын ялгүй болох гээд байгаа байхаа) Манай улсад 1998-2000 нод 1200 орчим хүчингийн хэрэг бүтгэгдсэн байдгийн байна. Нэг жилд 400 орчим юм уу даа тээ, тэгээд 12 сардаа хуваавал 33 орчим болох байх. Цааш нь төсөөлбөл өдөрт бараг 1 хүчнигийн хэрэг болох гээд байгаа биз. Ингэхээр хаа нэгтээ хүчирхийлэл болоод байна аа даа янз нь. Тэгээд бүх тэрхүү 1200 хүчингийн хэргийн 88 хувь нь хүчингүй болсон гэсэн тоо байдгийн байна. 88 хувь шүү дээ. Бараг 90н хувь. Энгийнээр бодвол 10 хүчингийн хэргийн 9 нь, за багаар бодвол 8 нь хүчингүй болдог байна шүү дээ. Шүүх хууль хяналтынхан маш өрөвчхөн, сайхан сэтгэлтэй байгаа биз. Эдгээр хүчингийн хэрэг үйлдэгсдийн 64 хувь нь гэр бүл, хамаатан садангийн хүмүүс байдгийн байна. Бузар байгаа биз. Наад захын ухаанаар л бодоход гэр бүл, хамаатан саднаа бодоод, бодолцоод хэргийг "хүчингүй" болгоод байгаа нь нууц биш гэж үү? Гэр бүлийн ч бай үгүй ч бай, хэн нэгэн эмэгтэйгийн (охины) хувь заяагаар хэн нэгэн "донтон хамаатан" тоглочихоод, сүйтгэчихээд байхад хайр халамж, өрөвч сэтгэлээр хандаад байж болж байна гэж үү Монголын хууль?
Эдгээрийг уншаад нэг бодоод үз дээ.
Хүчирхийллийн эсрэг бүгдээрээ тэмцэцгээе. Гэхдээ хоолой мэдэн чанга хашгирахдаа, эсвэл хурал цуглаан, зөвлөлгөөн хийхдээ биш ээ.
Хүүхнүүдээ, Эрчүүдээ! Өөрийгөө бас өрөөлийг хайрлаж амьдарцгаая.
Өнгөрсөн жил хүчирхийллийн тухай ерөнхий мэдээлэл блогтоо оруулж байсан юм билээ. Дарамт хүчирхийллийн төрлүүд.... , бас Хүчирхийлэл, Дарамтын шинж тэмдгүүд... , Гэр бүлийн болон харилцааны дарамт, хүчирхийллийн тухай....(ерөнхий ойлголт) зэргийг нэмэлт мэдээлэл болгон тус тус линк хийлээ.
