2010-12-18

Болзох урлаг - анхаарах зүйлс

Өмнөх бичлэгт хэрхэн болзох тухай бичсэн бол үргэлжлүүлээд болзохдоо юуг анхаарах ёстойг орууллаа.

• Болзоондоо тууштай байх. Энэ нь болзоондоо анхаарлаа “төвлөрүүлэх” гэсэн утгаар л даа. Болж өгвөл утсаа салгачих. Бас юм хайж байгаа юм шиг нүдээ ийшээ тийшээ бэлчээх, анхаарлаа өөр зүйлд (ялангуяа өөр залуу ч юм уу эсвэл хүүхэнд) хандуулах хэрэггүй.

• Болзоогоо “гуниг тайлах” цаг бүү болгох. Болзоондоо өөрийнхөө улирч өнгөрсөн хайр дурлал, хаясан, хаягдсан, гэр бүлийн бэрхшээлүүд, өөрийн муухай дурсамжууд зэрэг сөрөг бүтэлгүй зүйлээ ярих хэрэггүй.

• Болзоондоо хэт ихэмсэг байдал бүү гарга, хамраа бүү сөх. Хэн ч төгс төгөлдөр бус бөгөөд хэн нэгэн, төгс төгөлдөр, мундаг байх гэж харагдах, зүтгэх нь тэнэг хэрэг юм. Байгаагаараа л, байдгаараа л бай.

• Өөрийн бодолтой байх. Бүх зүйлд толгой дохиод, зөвшөөрөөд л байна гэсэн үг биш. Ямарваа нэгэн асуудлаар өөрийн бодолтой, бодол санаа, үзэлдээ үнэнч байх хэрэгтэй. Бие биенээ мэдэх л гэж болздог. Ихэнх хүмүүс нь зөв боловсон, ухаалаг шүүмжлэлд дуртай байдаг. Гэхдээ болзооныхоо ханийг доромжилж, гутаах ёсгүй гэдгийг санаарай.

• Биеэ барих, барихгүй цаг үеийг зөв сонгох. Болзоонд гар барих, үнсэх, илэх таалах, налах гэх мэт биеийн хөдөлгөөн ххүчний асуудлууд урган гарч болзошгүй. Болзошгүй ч гэж урган гардаг. Хэрвээ сэтгэл санаа нийлсэн (chemistry) тохиолдолд биеийн харилцан үйлчлэл (physical) байж болох талтай. Харин сэтгэл санааны илэрхийлэлгүй гар, бие хүрэх нь сөрөг үр дагаварт хүргэнэ.

• Хүүхнүүдээ, эрчүүдийг болзоонд урихаас бүү шантар, битгий хулчий. Амьдрал дээр болзоонд уригдсан эрчүүд тухайн хүүхнээ сайхан, өөртөө итгэлтэйгээр олж хардаг байна. Хэрвээ зүрх нь хүрэхгүй байвал өөр байдлаар жишээ нь концерт үзэх байдлаар хүртэл далимдуулан (ганцааранг шүү дээ) урьж болно шүү дээ.

• Болзоондоо согтууруулах ундаа, архийг хэтрүүлэн ууж болохгүй. Мэдээж согтох нь хэн хэндээ сөрөг үр дагавартай гэдгийг хэн ч ойлгох буй зээ. Хэрвээ уумаар бол ганц нэг аяга тагшаар л хязгаарла.

• Болзоогоо эрт дуусгахаас бүү эмзэглэ. Хэрвээ болж бүтэхгүй бол, хэрвээ таалагдахгүй бол болзоогоо эртхэн дуусгах нь зүйтэй. Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй, учраа олохгүй байдлаар хүнээр, өөрөөрөө бүү тогло, бүү тохуурхаарай.

9 comments:

Undraka said...

Ойрдоо болзоонд явмаар гүймээр санагдаад байх боллоо. Хаврын синдромиг арай эрт эхлүүлэх гээд байх шиг байна хэхэ.

Chandmani said...

Орчин үеийн синдромууд хэзээ ч эхэлдэг болчихсон шүү дээ. :)

Болзоондоо нөгөө аргуудаасаа хэрэглээд гүйгээд үзээрэй.

Өнөрбат.Х said...

Болзоо гэдэг чинь тэр чигтээ шинжлэх ухаан байн ш дээ. Би бол буруу замаа будаа тээдэг байж дээ хэхэ

Chandmani said...

урлаг нь байна уу, шинжлэх ухаан нь байна уу, аль нь ч байсан хүн болзоог дайраад гарах байх тийм үү.

Буруу зам гэж байхгүй. Болзооны тэр олон замын хаагуур нь ч явсан болно. Алимааг урьдаг болзоо л гэнэ, Дулмааг урьдаг болзоо л гэнэ. Тэр олон болзооны хаагуур нь ч явсан яалаа даа хө.


:)

Anonymous said...

Хэ хэ хэ, юу болоод 18т шиг юмнууд яриад байдаг болчоов дээ, нэг хүнтэй болзох гээд баахан онол судлаад байгаа юм болов уу гэж таамаглав,ккк.Дамдаа

Chandmani said...

Өмнөх бичлэг дээр уг нь тайлбарлах аядсан юмсан. 2006 оны энэ өдрүүдэд энэхүү бичлэгийг англиар нь оруулсан байсан юм билээ. Түүнийгээ монголчилсон юм л даа.

Ер нь бол хөшгирсөн болохоос үхээгүй байхаа, болзох талаар бодож байгаа шүү :) болзох хүн л олдохгүй, олдоогүй байгаа болохоос бус...

Undraka said...

болзох хүн л олдохгүй, олдоогүй байгаа болохоос бус... энэ өгүүлбэр бол агуу мастер болзоочдын уран панаал байна шүү....

Chandmani said...

хэхэ матаж байна уу, эсвэл магтаж байна уу :)))

Undraka said...

Магтан матаж байна. хэхэ