Showing posts with label links. Show all posts
Showing posts with label links. Show all posts

2009-12-10

Блогт хэрхэн шууд линк хийх тухай....


Блог бичих цонхонд дээрх сум заасан цонх болох LINK цэс байгаа. Ойлгоход амрыг нь бодоод COMPOSE тохиргоон дээр тааруулсан шүү. Тэгэхгүй бол EDIT HTML тохиргоон дээр нь програмчлалын код гарч ирэн асуудлыг хүндрүүлэх байх.
1. Эхлээд шууд линк хийх үгээ (үгнүүд, өгүүлбэрүүд, цэг, тэмдэгт, зураг, мэдээллийн хэсэг) бүхлээр нь харлуулах хэрэгтэй. Миний зурган дээр байгаа харлуулсан хэсэг бол линк хийх гэсэн үгнүүд болно.
2. Дараа нь LINK цэсэн дээр хулганаа авчирч дарахад зурган дээр буй HYPERLINK гэсэн нэмэлт цонх нээгдэнэ. Тэр нэмэлт цонхны Type-ийг http:// болгох (үнэндэээ тэр тохиргоонд байдаг) хэрэгтэй бөгөөд URL гэдэг дээр нь линкнийхээ нэрийг бүтнээр нь хуулбарлах ёстой юм. Жишээ нь энэ тохиолдолд "http://www.profaces.com/info/eye_tips.htm" болно.
Хэрвээ шинэ цонхонд нээх бодолтой байгаа бол EDIT HTML тохиргоонд шилжин програмчлалын кодод бяцхан өөрчлөлт оруулах хэрэгтэй болно. Энэ тохиолдолд тэрхүү програмчлалын кодын хэсэг нь:
//....a href="http://www.profaces.com/info/eye_tips.htm">"http://www.profaces.com/info/eye_tips.htm ...// болох бөгөөд target="_blank" гэдгийг
//....a href=http://www.profaces.com/info/eye_tips.htm target="_blank">"http://www.profaces.com/info/eye_tips.htm ...// гэж нэмснээр линк хийсэн мэдээлэл шинэ цонхонд нээгдэх болно.
Эсрэгээр нь хэрвээ линк хийх бодолгүй байвал өмнө дурьдсан 1 ба 2 үйлдлийг хийгээд мөн нэмэлт цонхны URL хэсэгт байгаа линкийг болон мэдээллийг delete буюу устгахад л хангалттай.
Ойлгомжтой бичсэн эсэхээ мэдэхгүй байна. Ямарч байсан хичээсэн шүү. :)

2009-11-17

Best of 80's (http://www.laut.fm)

Дуунууд дотор нь хэн нэгэн данке данке ч гэсэн үү хайнде хоох ч капутт ч билүү нэг тиймэрхүү үгнүүд хэлээд хэлээ хугалчих гээд байсан. Тэгэхээр германы радио бололтой :)




Source: http://www.laut.fm/best_of_80s


*play товчлуур дээр дарсны дараа steaming audio ачаалах хурдаас хамааран хэсэг хүлээж магадгүй шүү. Уг серверийн хувьд ачаалагдах хурд нь 128 юм билээ :)

Хэрвээ PLAY товчин дээр дараад тоглохгүй байвал SOURCE гэдэг зурган дээр нь дарж эх сайт руу нь хандаарай. Тэндээс дуртай аясаа сонсож болох байх. Гэм нь сайт руу нь хандахад удаад заримдаа гацаад байсан.

Өөр нэг арга нь "Windows Media Player" нээгээд "RADIO TUNERT" нь ороорой. Тэнд "More stations" дотор "Best of 80's" гэсэн байгаа. "Listen" дараад сонсож болно...

2009-09-16

Youtube-д хэрхэн бичлэг оруулах талаар

Соронзонд зориулав.

Хамгийн шаардлагатай зүйлүүдийн тухай товчхон:

1-Хамгийн эхний алхам бол youtube-д account нээх буюу монголчилвол гишүүнээр элсэх шаардлагатай. Энэ нь үнэгүй бөгөөд таны эмайл хаяг байхад л бараг хангалттай. Харин youtube account нээвэл password буюу нууц үгээрээ email-ынхаа нууц үгнээс өөрийг сонгоорой.

Ер нь энд зөвлөхөд энд тэндхийн сайтуудад гишүүнчлэлээр элсэхэд голдуу эмайлын хаяг шаарддаг бөгөөд тухайн тохиолдолд зарим хүмүүс мэдэлгүй өөрийн эмайлынхаа хаягийн нууц үгийг өгдөг. жишээ нь яахоогийн майлтай бол яахоогийн нууц үгээ ашиглах гэх мэт. Гэтэл энэ нь буруу юм. Яагаад гэвэл муу санаагаар бодоход та хэн нэгэнд өөрийнхөө нууцыг дэлгэчихлээ л гэсэн үг. Тиймээс эмайлынхаа нууц үгнээс өөр нууц үгийг сонгож байгаарай... хэхэ хадуурах гэж байна...

2- Youtube нь хаа нэгэн сервертээ таны оруулсан бичлэгүүдийг хадгалах хэрэгтэй тул тодорхой хэмжээний орон зай хэрэгтэй. Тэрхүү орон зай нь хязгаарлагдмал учир Таны оруулах бичлэгийн хэмжээ нь 2GB -аас хэтрэхгүй, үргэлжлэх хугацаа нь 10 минутаас бага байх ёстой. Тиймээс 1 цагийн бичлэгийг 6 тасалж оруулах шаардлагатай болно. Болж өгвөл хэрэггүй мэдээллүүдийг (реклам сурталчилгаа зэрэг) хасах нь зай болон хугацааг хэмнэх ач холбогдолтой.

3- За тэгээд 10 минутын видео бичлэг болгоныг оруулж болно гэж бодож болохгүй. Яагаад гэвэл зарим тодорхой төрлийн файлуудыг upload хийх буюу оруулах нөхцөлтэй юм. Эдгээр файлын төрлүүд нь:

.Windows Media Video (.WMV)
.3GP (cell phones)
.AVI (windows)
.MOV (mac)
.MP4 (ipod/psp)
.MPEG
.FLV (adobe flash)
.MKV (h.264)

Иймд таны файлууд эдгээр өргөтгөлтэй байх ёстой. Хэрвээ байхгүй бол video converter буюу өөрчилдөг программуудыг ашиглах шаардлага гарна. Нэтээс хайгаад үнэгүй программуудыг олж болно. Мөн зарим программууд trail version буюу тодорхой хэмжээгээр, эсвэл тодорхой хугацаанд үнэгүй ашиглах боломжийг олгодог. Мөн файлын өөрчлөхөд чанар алдагддаг болохыг анхаараарай. Анхнаасаа муу бичлэг байсан бол convert хийсний дараа улам л муу болно гэсэн үг. Ингээд бичээд байвал нилээн их зүйл болох тул ингээд орхилоо.

4-Хэрвээ видео бичлэг янзлах гэж байгаа бол Windows Movie Maker ашиглаж болно. Энэ нь үнэгүй бөгөөд ашиглахад дөхөмтэй. Хэрюээ шаардлагатай бол энэ тухай дараа тусгайлан бичлэг оруулж болох юм.

За товчхондоо иймэрхүү.. Хэрэгтэй бол өөр мэдээллүүдийг оруулж болох байх. Тэр талаар амалж чадахгүй нь :)

2009-09-09

Би дурлачихсан юм шиг байна аа....

..Чандмань бас л балайрах нь гэж горьдсон уу... Би рокт дурлачихсан юм шиг байна аа гэх гэсэн юм...

Ихэнхдээ уянгын дуу сонсдог гэж бичиж байсан байх. Заримдаа бүр галзуу рокдоно ч гэж...
09/09/09-нд зориулаад өөрийнхөө галзуу талын сонирхлыг ил гаргалаа :)

Машинд жолоодож явахдаа нэгэн рок радиог сонсох дуртай бөгөөд хааяадаа сайтнаас нь "live" сонсдог юм. Хүсвэл сайтнаас "listen live" дээр дараад уг радиог сонсоорой.

Доор нэгэн "Би дурлачихсан юм шиг байна аа" гэдэг дууны линкийг нь хийлээ. Видео клипийг нь үзнэ биз дээ. Мөн цаашлаад энэхүү линкнээс бусад рок дуунуудын клипийг дуучны нэрээр сонгон үзэх боломжтой.

Хэрвээ та RealPlayer-тэй бол татаж аваад өөрийн гэсэн бичлэгтэй болох ч боломжтой. Татах хурд нь таны нетийн хурд болон компьютерийн хүчин чадлаас хамаарна. Зориуд сануулахад зөвхөн хувьдаа л ашиглана гэдгийг бүү мартаарай. Клипүүдийг нь ашиг олох зорилгоор ашиглаж үл болно. Мөн энд тэнд битгий суулгаарай. Тэгвэл хуулийн дагуу торгууль нь хүлээнэ шүү.

Eddie Money - Think I'm In Love
Shared via
AddThis

Гэгээний сэтгэгдлийн дагуу сайтыг нь ухтал АНУ-аас гадагш цацдаггүй юм байна. Тэгээд энэхүү дууны youtube-гийн бичлэгийг хайгаад линкийг нь энд (http://www.youtube.com/watch?v=Shm5fUjhwik) орууллаа.

За тэгээд... Өөр нэгэн дуу....

Sammy Hagar - Cosmic Universal Fashion

Shared via AddThis

Enjoy & Have some fun

2009-07-22

Шатар тоглоцгооё!



"MENU" рүү нь ороод хар эсвэл цагаан өнгөө, мөн тоглолтын түвшингээ сонгох боломжтой.

2009-02-24

Блогчиддоо барих Цагаан сарын бэлэг - Outbrain.com

Өнгөрсөн сард Outbrain-ы үнэлгээний загварыг Хүсэл-ийнхээ блогоос хараад өөрийнхөө блогт хэд хэдэн удаа суулгаж үзсэн билээ. Англиар, бас бус хэлүүдэд хөврүүлэгдсэн байсан бөгөөд яагаад монголоор байж болдоггүй гэж бодогдоод нилээн оролдсон юм. Программын аргаар үзээд болохгүй, учир нь уг үндсэн программ нь outbrain-ы сервер дээр байдаг бололтой. Мөн java-г нь хөрвүүлээд үнэгүй серверт сууулгаж оролдоод болохгүй, болсон ч маш удаан байв.

2н долоо хоногийн өмнө байх, email-аар холбоо барьж монгол хэл рүү хөрвүүлэх бодолтой байгаагаа бичтэл тэд хариу (2 дугаар сарын 10-ны өдөр) ирүүлсэн юм. Би ч чадлаараа хөврүүлээд явуулсан. Их ч юм биш л дээ. Гэхдээ л амар байсангүй. Онлайн яаж ажиллахыг нь сайн мэдэхгүй тул бодож бодож л хөрвүүлсэн ухаантай юмсан. Харин хөлс, төлбөр энээ тэрээ аль аль талаасаа байхгүй, сэтгэлээ л гаргасан.

Өнөөдөр харин монголоор суулгаж болох тухай хариу явлаа. Ингээд та бүхэндээ тэрхүү мэдээллийг хүргэж цагаан сарын бэлэг барьж байна.

Хэрвээ та хүсвэл outbrain.com-руу ороод
blogger-т зориулсан widget-ийг монгол хэлээрээ үнэгүй суулгаарай.


Бас зөв буруу тал дээр санаа бодлоо хуваалцаарай.
Онлайн хэрхэн ажиллахыг нь хармаар байна. Би өөрөө анхны саналыг өгөхгүй гүрийчихлээ.

2008-08-17

Юмыг яаж мэдэхэв гэж...


********************************************


*************************************


********************************************


********************************************

2008-06-06


Сайхан хоол идэх ч бас урамтай шүү, тиймээ...

Ер нь бол юу ч байсан хамаагүй иддэг хүн биш л дээ. Аль болохоор өөртөө таалагдсан, амттай, төрөл бүрийн үндэстний хоол ундыг таашаан идэх дуртай нэгэн. Хоолны талаар ганц хоёр бичлэг оруулж байсан байх.

Өнөөдөр өдөр охин хичээлээсээ ирээд аавдаа төмсний буюу бидний нэрлэдгээр нийслэл салат хийж өглөө. Дараа нь усан сан харгалзах ажилдаа явахдаа аав өнөөдөр ямар хоол хийх вэ гээд дахин дахин шалгаагаад байхаар нь интернэтээс хайж байгаад БОРЩ хийж өглөө. Ямар болсныг нь зургаас харна биздээ. Харин амт нь бол ямар ч байсан зурган дээр буй бэлэн борщтой адилхан болсон.





Борщ хийх зааврыг эндээс...

photos by Chandmani@2008

2008-06-04

Санаад, уйдаад байна уу? Утасны кардаа сонгоод аваарай...




Бас энд доорхи кардны тухай байгаа.

Харьцуулаад, хэрэгтэйгээ аваад заавал залгаарай. Хэн нэгэн Таныг залгана гээд харж л суугаа...

Гол нь миний мэдэх карднуудаас хямдханд учир нь байгаа юм шүү...

2007-10-21

Хэрэгтэйгээ аваад, хэрэггүйг нь хаячихаарай...

Орлоо.ком-ын сайтад байдаг "Эверест" (Everest) Олон улсын утасны кард:

9.1 ¢/min- Refillable Card
· Connection Fee - No
· Maintenance Fee - No
· Rounding - 1 minute
· Toll Free Access Numbers - Yes (USA)
· Local Access Numbers - No
· Service Taxes & Surcharges - 15%
· Pay Phone Charge - 99c
· Validity period - Unlimited (*)
· Prompt Languages - English, Spanish
(*) Card expires if no refill within 10 months.


Асуулт.нет-ийн утасны кард:
NEW!
$10 "Огт Унадаггvй" Кард авах бол энд дарна уу. - Цэвэр 60 минут ярина.
NEW!
$20 "Огт Унадаггvй" Кард авах бол энд дарна уу. - Цэвэр 120 минут ярина.
NEW!
$50 "Огт Унадаггvй" Кард. - Цэвэр 320 минут ярина. (20 минут хожино!)
NEW!
$100 "Огт Унадаггvй" Кард. - Цэвэр 660 минут ярина. (60 мин хожино!)
NEW!
$200 "Огт Унадаггvй" Кард. - Цэвэр 1400 минут ярина. (200 мин хожино!)
NEW!
$300 "Огт Унадаггvй" Кард. - Цэвэр 2150 минут ярина. (350 мин хожино!)

-Манай энэ кардаар та 30 секунд ярихад 30 секунд л унана, бусад кард шиг дугуйлж 1-5 минут залгах болгонд унадаггvй, ер нь элдэв нуугдмал уналт огт байдаггvй онцлогтой. -Ингээд 1 минут нь 16 цент гэсэн vг!


Миний энд оруулсан "ТелеПлас Даймонд" (TelePlus Diamond) олон улсын утасны кард:

Calling Card Information
Rate to Mongolia : 7.06¢ per Minute
Avg. Customer Rating :
Connection Fee : 0.00¢
Disconnection Fee : None
Maintenance Fee : None
Rounding : 1 Minute
Service Fee : None
Payphone Surcharge : 89.0¢ per call
Card Expiration : 3 Months
Access Numbers : Toll Free


Additional Card Information
· Rechargable, Pinless Dial, Speed Dial, View Call Details · No Maintenance fee · No Connection fee · One Minute Rounding · No Weekly or Monthly fees and No Taxes · Local Access Numbers are available for more than 200 Cities. ·
Click Here to check your state Local Access Numbers · Additional charge will apply when calling from Canada, Hawaii, Alaska, Purto Rico and US Virgin Islands. · Price are subject to change without notice

*Уржнан жил нэг ihmongol (ehmongol ч билүү) нэг сайтаас утасны кард авчихдаг байсан. Энэ удаа бодвол би буруу бичсэн бололтой хайгаад олсонгүй. Пин кодыг нь авах гэвэл нилээн ядаргаатай. Сайтад нь байгаа утаснууд руу нэг нэгээр нь утасдаад л байна, тэд нь болохоор би утсаа авах боломжгүй байга тиймээс тийм дугаар луу залгана уу гээд бие биенийхээ дугаарыг өгөөд л дундаа эргэлдүүлчихдэг байсан. (ядаж байхад би урьдчилсан төлбөрт утастай байсныг хэлэх үү, нэгж унаад л...) Хэрвээ одоо байдаг бол түүнийгээ зассан байлгүй дээ. Сониноос, тэд монголд тв-ийн бүх сувгуудыг эзэлчихдэг "солонгос кинонууд" хуулчихсан зараад, надад тэр нь нэг л сонин санагдсан... Гэхдээ яахав, бие биендээ ээлжилж дурлаад л, уйлаад л, хашгирч орилж уйлаад л, бас дахин уйлаад л, хагацаад л, хэн нэг нь өнгөрөөд л... за за нэг тиймэрхүү дээ...


Энэхүү бичлэгтээ хувийн зүгээс ямарваа нэгэн бизнесийн болон ашгийн сонирхол байхгүй болно.

2007-10-13

Нэгэн зүйл...
Хэдхэн хоногийн өмнө
http://www.mongolianartgallery.com/ -оос блогтоо "оруулсан" зургууд гарахгүй болсон тул тэрхүү бичлэгээ "төсөл" болгоод хадгалчихлаа. Шууд URL-аас нь зургийг татсан тул зурагнууд ачаалагдахгүй болсон. Хэрвээ тухайн үедээ "save" хийгээд тавьсан бол зүгээр байх төдийгүй дахиад ч оруулж болох байлаа. Зурагнуудыг оруулж байхдаа бас зохиогчийн эрхийг хүндэтгээд татаж аваагүй болно.
Вэбмастер нь зурагнууддаа хамгаалалт хийсэн бололтой. Сайн ажиллаж байна аа. Good job... Блогтоо тавьснаараа олон хүнд мэдээлэл өгсөн байхаа гэж найдаж байна.
Мөн дахин зохиогчийн эрхийг хүндэтгээд screen print, өөр ямарваа нэгэн байдлаар "оролдож" татахыг хүссэнгүй.
Зөвшөөрөлгүй зурагнуудыг тавьсандаа уучлал хүсье.

Үзэсгэлэнг сонирхоорой гэж дахин хүсье...

2007-09-22

Man & Car
- Think of your body like a car. If you don't take the time to refuel your vehicle, eventually it will sputter and completely stop. (http://coldflu.about.com/od/preventionofacold/a/Sleep.htm)

- Think of yourself as you would that precious car and give it the best care that you can both inside and out. That means engaging in regular hygiene, working out regularly, and keeping an eye on what you put in the tank. Yes, we drink, smoke, and stay out too late, but we understand that proper grooming and good health cover for our transgressions, of which there are many. (http://www.bebetterguys.com/your-body.html)

- Basically think of your body and mind in terms of a car. If you are an athlete then it is a sports car more or less. The body is the frame and the engine; the mind is the electrical and computer aspects. We know how to train you to take these components to a higher level. It is just like getting more horse power out of your engine, or if you have an older car, getting a tune up. Most of the time as an athlete you are trained in endurance and strength. We can train you to be at your optimum. To be at your optimum can help in many ways: to reduce injury, to perform at a higher level, or to be able to stay competitive longer. (http://www.immortalpalm.com/ipimaa_athletes.htm)

Sometimes we drink soda instead of other drinks that contain more vitamins and minerals. You see, soda is what nutritionists call an “empty calorie” food. That means it has calories, just like milk and juice, but it doesn’t have much else, like all the vitamins and minerals that come in more natural drinks. As an athlete, your body relies on vitamins and minerals to perform at its best. Think about a car. You can fill a tank with gas, but a car needs oil in order for all the parts to work right. Vitamins and minerals are like oil. They don’t provide fuel directly, but you need them to get from one end of the pool to the other! Drinking soda instead of more “nutrient-dense” drinks is like putting bad oil – or no oil at all – in your car. It will still work, but you won’t be as fast. So drink milk and juice instead of soda, and I’ll bet you get to the finish line faster! (http://www.usaswimming.org/USASWeb/ViewMiscArticle.aspx?TabId=144&Alias=Rainbow&Lang=en&mid=196&ItemId=209)

Now the question today what is your body like? Is it like a car bashed and beaten and looking ready for the scrap yard or is it like a beautiful Rolls Royce or a car anywhere in between? You see a car might be old but in really good condition. The owner has taken a lot of care and has pride about their car. Most car owners take more pride and care of their cars than their own bodies. (http://www.allwellbeing.com/weight_loss/2007/04/is-your-body-well-tuned-engine.html)

An athlete's body is just like the wheel. No matter how strong the arms, chest, shoulders, and legs look and feel, if the "core" (stomach and lower back) is weak, the athlete won't properly function. As an athlete performs explosive motions like jumping and sprinting, the upper and lower body must move in concert to generate maximum force. It is the muscles in the core that tie the upper and lower body together and help coordinate their motions. Athletes that possess a strong core will be able to better manage their body's motions as they learn to perform at higher speeds. (http://www.realsolutionsmag.com/asktrainer.asp)

If your body is like a car engine, sometimes it runs on high, sometimes it runs on low, and sometimes it runs just right." (http://www.alertprogram.com/about.php)

Imagine that your body is like a car, your heart is the engine, whilst the stomach is your fuel tank – both are essential to keep you running. (http://www.daisyseyecancerfund.org/eyeclinic/eye/eyescience.html)

Your body is like a car. It needs maintenance. (http://www.lime.com/node/7370)

"Your body is like a car--the better you treat it, the longer it's going to last." (http://www.metroactive.com/papers/cruz/07.31.02/altmed2-0231.html)

2007-08-20

How ALCOHOL works
by Craig C. Freudenrich, Ph.D.

Өмнөх үг.
1997 онд Америкчууд дунджаар 2 галлон буюу 7,57 литр согтууруулах ундаа нэг хүнд ноогдохоор уужээ. Энэ нь долоо хоногт 6-н лааз пиво, 2-н хундага вино, 3-4-н холимог дарс (mixed drinks) болно. Хэрвээ Америк насанд хүрсэн иргэдийн 35 хувь нь согтууруулах ундаа хэрэглэдэггүйг харгалзвал уудаг хүмүүст дээр дурьдсанаар ч илүү их хэмжээтэй оногдох нь гарцаагүй - согтууруулах ундаа бол нийгмийн түгээмэл үзэгдэл.
>>>

....Ethyl Alcohol (Этилийн спирт)
Согтууруулах ундаанд байдаг зүйл бол этилийн спирт (ethanol). Молекулийн бүтэц нь:

ethanolC - нүүрстөрөгч, H - хүчилтөрөгч, O - устөрөгч

Цэвэр этилийн спирт бүхий согтууруулах ундаа байдаггүй. Цэвэр этилийн спиртийг уух нь хүний амь насанд аюултай. Төрөл бүрийн согтууруулах ундаанд этилийн спиртийн эзлэх хувь:

Пиво-Beer = 4-өөс 6 хувь (дунджаар ~4.5 хувь)
Вино(Дарс)-Wine = 7-оос 15 хувь(дунджаар ~11 хувь)
Шанпанск-Champagne = 8 to 14 хувь(дунджаар ~12 хувь)
Нэрмэл, спиртийн төрлийн бусад хатуу согтууруулах ундаанууд (rum, gin, vodka, whiskey) = 40-оос 95 хувь.
Архи согтууруулах ундаа зардаг тусгай дэлгүүрүүдэд голдуу 40 хувийн архинууд байдаг. Мөн ром(архи) болон виски 75-аас 90 хувьтай байдаг. Бусад хатуу нэрмэл архинуудыг хууль бусаар хийж, борлуулж, олж болдог байна. Америкт бол moonshine гэдэг.
Америкт 21 наснаас дээш байж согтууруулах ундаа хэрэглэх, үйлчлэх, зарах, худалдан авах эрхтэй. (үүнийгээ ч сайн хэрэгжүүлдэг. Заримдаа цагдаагийн газраас хоол, дэлгүүр үйлчилгээний газруудад насанд хүрээгүй охид, хүүхдүүдийг "албаар оруулан" шалгалтаа явуулдаг. Хэрвээ "баригдвал" будаа болдгийг орон нутгийн ТВ-ийн мэдээнээс үзэж байсан юм байна.)
>>>

Inside This Article
1. Introduction to How Alcohol Works
2. What is Alcohol?

3. Ethyl Alcohol
4. How Alcohol Enters the Body
5. How Alcohol Leaves the Body
6. The Effects of Alcohol
7. How the Body Responds to Alcohol
8. High Times
9. Balancing Act
10. The Porter Knows
11. Warning ... Danger Ahead
12. Alcohol Abuse
13. Long-term Effects
14. Lots More Information
15. See all Food and Recipes articles


source
http://home.howstuffworks.com/alcohol.htm

Монголтойгоо харьцуулаад бодсон чинь... Харьцуулах тоо байвал сонин дүгнэлт гарах байхдаа...
Сониноос энд ирснээсээ хойш өөрөө нэг ч архи худалдан аваагүй юм байна. Хаанаас авдгийг ч мэдэхгүй. Архи зардаг тусгай дэлгүүрт нь орж байсангүй л дээ. Найз нөхдийнхөө "буянаар" гарын 5-н хуруунд багтахаар л уусан байх. Пиво бол долоо хоногийн 3-н өдөрт нь орой уух тохиолдол гарна шүү. :) Лхагвад, Нямд орой найз нартайгаа тоглосныхоо дараа уламжлалт, Монголынхоо алдарт Баасан гаригийг бас орхихгүй байгаа, дунджаар 2-ийг уудаг... хааяадаа нормоо давуулан биелүүлэх тохиолдол гарна л даа...

Янзан бүрийн зүйлийн тухай, танин мэдэхүйн сайт.

"Эрүүл мэнд"-ийн cэдвээр Medical Animation-аар нь линкийг нь орууллаа. Эдгээр animation-ууд нь бидний мэдэх, мэдэхгүй зүйлүүдийг нэгд, энгийнээр ойлгоход амар, хоёрт, цаг их шаардахааргүй, гуравт, зурган дээр тайлбарласан байгаа.

Жишээ: хүний биен дэх цусны гүйдлийн талаар хийсэн animation - Blood Flow

2007-08-19


About The Free Library
Since 2003, The Free Library has offered free, full-text versions of classic literary works from hundreds of celebrated authors, whose biographies, images, and famous quotations can also be found on the site. Recently, The Free Library has been expanded to include a massive collection of periodicals from hundreds of leading publications covering Business and Industry, Communications, Entertainment, Health, Humanities, Law, Government, Politics, Recreation and Leisure, Science and Technology, and Social Sciences. This collection includes millions of articles dating back to 1984 as well as newly-published articles that are added to the site daily.

The Free Library is an invaluable research tool and the fastest, easiest way to locate useful information on virtually any topic. Explore the site through a keyword search, or simply browse the enormous collection of literary classics and up-to-date periodicals to find exactly what you need.

2007-08-17

Нэгэн хүнээс эмайлаар http://www.readprint.com - free online library санал болгосон байлаа:


Jennifer wanted to let me know about ReadPrint.com -- a massive non-profit library...They've been using it extensively in school nowadays -- it's great for doing research since we can search within the books.
--------------------

Thanks Jennifer & Best wishes.