Showing posts with label хамаа намаагүй. Show all posts
Showing posts with label хамаа намаагүй. Show all posts

2015-05-25

Алтанбулагийн хилийн боомт

Улсын хил хамгаалахад туслах нь Монгол Улсын иргэн хүний үүрэг мөн. Монгол Улсын иргэнийхээ үүргийг биелүүлээд хэдэн санаа бичих гэсэн юм.
Нөгөө талаараа ӨӨДЛӨХ АЙЛ ҮҮДНЭЭСЭЭ гэдэг. Монгол Улсын Дархан Хил бол Монгол Улсын ҮҮД ХААЛГА. Гадаад ч бай, Монгол ч бай ДАРХАН ХИЛЭЭР нэвтрэхдээ догдолдог гэж би хувьдаа боддог. МОНГОЛ УЛСЫН ДАРХАН ХИЛИЙН ДЭЭСээр алхахад СҮРДМЭЭР, БИШИРМЭЭР ч байгаасай гэж хүсдэг.

Гэтэл Алтанбулагийн шалган нэвтрүүлэх хэсэг, хилийн зурвас үнэн дорой, зохион байгуулалт байхгүй юм. Ядаж байхад ОЛОН УЛСЫН БООМТ ч билүү сүртэй нэртэй гэдэг нь.
1. Хилийн боомт, барилга байгууламж, ялангуяа ХААЛГА үүднүүд орчин үеийн шаардлага хангахгүй байна.
2. Алтанбулагийн шалган нэвтрүүлэх боомтын орох ХААЛГЫГ солимоор байна. Улсын боомтын хаалга гэхэд үнэндээ хүн ичмээр байгаа.
3. ОХУ-ын талаас нэвтрэхэд машинтай ирээд л хамгийн түрүүнд ордог хаалганы бариулаас авахуулаад солимоор. Зөвхөн бариул гэж бичихээр л цааш ямар байдаг нь ойлгомжтой байх.
4. Хаалгаар ороод учир нь олдохгүй. Нарийхан, талбайн хэмжээ үнэнхүү багадмаар коридорт хэдэн зорчигчдыг шахцалдуулна. Зэрэг 2 автобус дүүрэн хүн ирэхэд л шууд "хүндрэл" үүснэ.
5. Хананд байрласан үзүүлэн, бичигдсэн мэдээллүүд нь алдаатай. Уг нь алдаануудыг нь заагаад засахыг ноднин жил орж гарахдаа тэсгэлгүй хэлж байсан юмсан.
6. Хилийн бүс орчмын зорчигчдын болон ажилтнуудын сахилга батыг сайжруулмаар байна. Нэг л их чөлөөтэй. Миний бодлоор хилийн бүс нь "чөлөөтэй" бүс биш баймаар.
7. Хилийн бүсэд хэн нь ажиллаад, хэн нь зорчоод байгаа нь үл мэдэгдэнэ. Цагаан хуудастай нутгийн атамануудтай ч таарна.
8. Танидаг хүмүүсээ гэртээ оруулаад ч байгаа юм шиг, танидаггүй хүмүүсийг тээршээгээд ч байгаа юм шиг л сэтгэгдэл төрнө.
9. Гаалийн болон хилийн бүртгэл хийлгэх гэж бөөн уур уцаар, бужигнаан... Дараалал дугаарт зогсоно гэсэн ойлголт байхгүй. Хаана ч зогсох нь үл мэдэгдэнэ.
10. Тухайн орчинд ажиллаж байгаа дархан хилийн минь ажилтнуудын зан харьцаа, биеэ авч явах байдал нэг л "биш". Загнаад ч байгаа юм шиг, зандраад ч байгаа юм шиг... Ажиллах нөхцөл байдал, ажлын зохион байгуулалт тэд нарт их нөлөөлдөг бололтой.
11. Хүмүүс зорчигчид хил нэвтрээд байгаа эсэх нь үл мэдэгдэнэ. Тэрийг энийг хайсан хүмүүс зах дээр байгаа юм шиг сүлжилдэнэ. Загнаж байгаа нь ч, тэр загнуулж байгаа нь ч тэр бүүр "сурчихсан", түүндээ дасчихсан.

за за ингээд орхий доо... нэмж засмаар болвол үргэлжлүүлэхээс... Дархан хилээ муулаад ч байгаа юм шиг санагдаад эвгүй юм. Бичихгүй гэхээр энэ задгай байдлыг засмаар санагдаад байхын..

Манайхан хилийн дээс алхаад зорчиж буй гадаад улс орны шаардлагыг биелүүлдэгтэйгээ адилхан Монгол Улсынхаа Дархан Хилийнхээ орчинд дэг журмыг сайн сахидаг байгаасаа, ядахдаа дараалалд зогсдог болоосой гэж хүснэм.

2015-02-16

17 тэрбумийг төлөх учир

Швейцарын Баар хотноо төвтэй үндэстэн дамнасан уул уурхайн Glencore plc (Гленкор) компани нь мөн улсын үндэстэн дамнасан Xstrata plc хэмээх уул уурхайн компанитай “наймаалцан” 2013 онд нэгдэншинэчилэн байгуулагдсан. 2014 оны байдлаар Fortune Global 500 жагсаалтанд эхний 10-т бичигдэнэ. Гэр бүлийн бизнесээрээ дэлхийд 3т бичигддэг. Дэлхийн 50 гаруй оронд үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд 190 000 ажилчидтай. Дэлхийн улс орнуудад тэрбум тэрбумаар Газрын тосны чиглэлээр хөрөнгө оруулалт хийсээр ирсэн байна. Жишээ нь Арабын Эмират...  Мөн мэдээллээс энэхүү компанитай холбоотой гэмт хэрэг, бохирдол, авилга, хууль зөрчсөн болон хувьцааг “үнэгүйдүүлэн” худалдсан, худалдан тухай хэл амнуудыг WIKIPEDIA-гаас уншиж болох юм

Түүхээс нь: Glencore компани нь 1974 онд харин нөгөө нь 1926 онд тус тус байгуулагдсан
Хоёр компани нэгдэхэд нийтдээ 73 захирлууд 170 сая фунт стерлингийг хувааж авчээ. Харин Xstrata plc компани нь нэгдэхээсээ өмнө 2012 оны байдлаар 19 оронд үйл ажиллагаа эрхэлдэг, 70000 ажилчидтай $1.180 тэрбум долларын  орлого олж байсан байна. Санхүүгийн захирлынх үндсэн цалин нь 1,1 сая, урамшуулал нь 1,3 сая нийлээд 2.5 сая ам долларыг авдаг байж. Перу улсад уул уурхайн үйл ажиллагаа явуулж байх үед нь усны бохирдлын улмаас нутгийн оршин суугчид тэмцэл өрнүүлсний улмаас 2 хүн нас барж асуудал үүсч бүр улсаас “Онцгой байдал” тогтоож байжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг WIKIPEDIA-гаас

Өмнөх танилцуулгын учир нь гэвэл Монгол Улсын 2015 оны төсөв батлуулж чадсан 17 тэрбумын зөвлөгөө өгөх эзэн байж болох Michael Klein гэдэг нөхөртэй холбоотой юм. Дээрх хоёр компаний наймаанд “зуучлагчаар” оролцсоны хөлсөнд энэхүү эрхэм 15-20 сая ам доллар олох эрхтэй хэмээн хөндлөнгийн банкир хэлсэн байхын.. Ер нь энэхүү наймаанд зуучлагч ч гэнэ үү зөвлөх үйлчилгээ үзүүлсэн зөвлөгчид, санхүүчид нийлээд 200 сая ам доллараар “цалинжсан. Харин банк 130 сая ам долларын хураамж авчээ..  Дэлгэрэнгүйг Victoria Howley, “DEALTALK-Michael Klein helps Glencore, Xstrata finally tie knot”, Thu May 31, 2012,  http://www.reuters.com/article/2012/05/31/glencore-xstrata-banks-idUSL5E8GVDS320120531

2012 онд яригдаж эхэлсэн дээрх хоёр үндэстэн дамнасан компаний наймаа нь 90 тэрбумын “үнэлгээтэй” байж нийтдээ 450 хоног шахам үргэлжилсан байхын... Хуучин CITI группын банкир байсан Michael Klein наймаанд оролцогчдын дарга нарыг нь “таньдаг” учраас “стратегийн зөвлөгч“ болжээ.
http://www.euromoney.com/Article/2989015/Abigail-with-attitude-Digging-deeper-into-Glencore-and-Xstrata.html

АНУ-ын M.Klein Associates LLC фирмийн нэрээр 5 сая ам долларыг шилжүүлэх тухай яриа болоод шүү дээ. Энэ компани нь дөрөвхөн сарын өмнө байгуулагдсан хэмээн нүүрном хуудаснаа бичигдсэн байсан. Тэр ч яахав, хэдэн саяар олох нөхөр ганц компани байгуулахад буруу юу байхав.

Michael Klein хэн бэ?

Зурагнууд: http://www.gettyimages.com/editorial/michael-klein-citi-pictures

Klein нь 48 настай, Герман, Францад эдийн засгийн чиглэлээр сурсан. Эдийн засгийн ухааны доктор. Лондонгийн Хөрөнгө Оруулалтын банкирүүдын зөвлөлийн гишүүн. Salomon Brothers болон дараа нь Citi-д бараг “насаараа шахуу” 23 жил ажилласан. http://www.forbes.com/2008/07/28/klein-pandit-quit-markets-face-cx_lal_0725autofacescan04.html

Сити группээс 2012 онд гарч хувиараа бизнес хийж “бие даан” ажиллах болсон тухай мэдээллүүдийг нетээс уншиж болно. Англиар мэдээллүүд дээр “киоск” ажиллуулах гэдгийг ямар “ТҮЦ ажиллуулах” гэлтэй биш монголчилоод “бие даан” ажиллах гэж хөрвүүллээ. http://www.euromoney.com/Article/3350819/Abigail-with-attitude-RIPBarclays-as-a-global-securities.html?single=true


“Зөвлөгөө өгөх” чиглэлээрээ мэргэшсэн ба
- Туркийн Ерөнхий сайдын Хөрөнгө оруулалтын зөвлөлийн гишүүн бөгөөд Туркийн банкны гадаадын хөрөнгө оруулалт дээр зөвлөгөөг өгч буй юм байна: http://www.euromoney.com/Article/3091284/Turkey-Domestic-potential-breeds-foreign-sceptics.html?single=true


Michael Klein, санхүүгийн зөвлөх, НҮБ-ын Дэлхийн Хүнсий хөтөлбөрийн зөвлөх. 2011 онд https://www.ihs.com/ байгууллагын хувь эзэмшигч, Удирдах зөвлөлийн гишүүн байсан байна. Бараа бүтээгдэхүүн, экспертүүдийн зөвлөлгөө өгөх чиглэлээр ажилладаг.

Гурван талт комисс буюу The Trilateral Commission гэх байгууллагын Америкийн талын гишүүн 2010 онд байсан.
http://trilateral.org/  Энэ байгууллагын тухай тусад нь сонирхолтой хэлбэрээр бичих нь зүйтэй байх. Америк, Европ, Япон талууд хамтран 1973 онд “гадаад бодлогыг атгах” чиглэлээр байгуулсан байгууллага.
Дэлхийн банкинд  Michael Klein нэртэй өөр хүн байдаг юм байна.

Мань хүн сүүлийн хоёр жил “чимээгүй” байсан бөгөөд Glencore компани нь Рио Тинтог авахад гарч ирж болзошгүй хэмээн дүгнэсэн байна.  Английн Ерөнхий сайд асан Тони Блэртай баг болж хамтрах тухай хэл ам гадуур тархсан байна. “Rainmaker Klein stays in the shadows as Glencore eyes Rio Tinto”  http://www.ft.com/intl/cms/s/0/67a9233e-5dc2-11e4-897f-00144feabdc0.html#axzz3RvgxZC2E


“Рио Тинто” гээд манайхны амны уншлага болсон компани Glencore компаниас “болгоомжилдог” гэсэн утгатай мэдээллийг Австралийн бизнесийн мэдээллийн сайтнаас http://www.theaustralian.com.au/business/opinion/why-rio-tinto-is-so-afraid-of-glencore/story-fnp85ntp-1227220902551 линкээр ороод уншиж болно. Товчхондоо: “Рио Тинтогийн томчуудад хоёр гурван Австрали байдаг юм байна. Тэд Glencore-ийг Рио Тинтог худалдан авахаас болгоомжилдог гэнэ. Өнгөрсөн оны 6 сарын 30 байдлаар нөгөөх Glencore нь 54 тэрбумийн өртэй. Үл хөдлөх хөрөнгүүдээ зарвал 49 тэрбум болтол буурах бололцоотой ч өнөөгийн эдийн засгийн байдал үргэлжилбэл бүр дордож ч магадгүй. Гэхдээ том компаний хувьд өр бол юу ч биш, харин байр сууриа алдвал аюултай болно. Рио Тинтогийн Лондонгийн эздүүд урт хугацаанд биш богино хугацааны ашиг орлогоо бодвол Рио Тинтог Glencore-т “нийлүүлчихэж” мэднэ.” гэжээ. 

  
Бусад мэдээллийн эх сурвалжууд:

n  Big bank execs: What they take home

n  “Glencore finishes takeover of Xstrata”


n  Barclays Adviser on Lehman Deal Got $10 Million Fee


АСУУЛТУУД:

  • Английн Ерөнхий сайд асан Тони Блэр Монгол Улсын Засгийн газарт зөвлөх гэрээ хийснийг санаж байна уу?! Мэдээллийг http://www.24tsag.mn/content/39538.shtml
  • Зөвлөх үйлчилгээний 17 тэрбум төлбөрийг хүлээн авах Клэйн нь Тони Блэртэй холбоотой юу?
  • Зөвлөх үйлчилгээний 17 тэрбум төлбөр нь урьдчилгаа юу? Эсвэл бүрэн төлөлт үү?
  •  Рио Тинто зарагдсан эсвэл хувьцаагаа зарсан тохиолдолд Монгол Улс яах вэ?
  • Монгол Улсын Засгийн газар Таван толгойг “хөдөлгөх” нэрээр зарах гээд байна уу? эсвэл Хөрөнгө оруулалт татах гээд байна уу?
  • Монгол Улсын Засгийн газар, улс төрчид, тухайлбал Баярцогт, Энхсайхан нар, Таван толгойн асуудлаар ямар ямар нууц  хэлэлцээр, гэрээнүүд хийсэн бол?
  •  Клэйн нь Гленкор компанитай хамт Таван толгойг худалдан авах бодолтой юу?
  • Таван толгой гэлтгүй өөр ямар ордуудын талаар гадаад дотоодын эрх бүхий хүмүүс ярилцаж тохироо хийж буй вэ? НОЁН уул энэ тохироонд хамаарах уу?
  • Монголын талаас энэхүү гэрээнд оролцогчид мөнгөн төлбөр, урамшуулал авах уу?
  • Уул уурхайн олборолтын дараах дахин сэргээлт, мөн байгаль орчин, усны бохирдлын төлбөрийг хэрхэн шийдэж гэрээ хийгдэх бол?!
  • Монгол Улсын эрх баригчид, улс төрчид гадаад бодлогын хүрээнд “гадаадын нөлөөлөлд” орсон уу?
  •  Олон улсын улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд, тухайлбал “Гурван талт комисс”, Монгол Улсын гадаад бодлого, эдийн засаг, улс төрийн хувьд ямар бодлого баримталж, үйл ажиллагааг явуулж байна вэ?
  • Монголын улс төрийн нөхцөл байдал тогтвортой байх уу?
  •  Монголын эдийн засгийн ямар бүлэглэл Таван толгойн асуудлыг хариуцаж байна вэ?
  •    Шинээр байгуулагдсан фракцууд үүнтэй холбоотой юу?
  • Монголын төр, засаг нь гадаадын “бүлэглэлийн захиалгаар” ажилладаг уу? Төсөвт 17 тэрбумыг батлана гэдэг нь үүний нотолгоо болох уу?
  • ..... 




2014-05-18

Генетикийн ядуурлын 4 учир шалтгаан

Ядуурлын тухай таны төсөөллийг өөрчлөх түүх.
Ядуурлын эх үүсвэр хаана оршдог вэ? Ядуурал нь төрөлхийн байх магадлал ямар байдаг бол? Нэгэн судлаачийн үзэж байгаагаар Генетикийн ядуурлын онол байдаг бөгөөд хүмүүс өөрсдөдөө ядуурлыг суулгаж программчилдаг аж. Үүнд 4 хүчин зүйл байдаг:

1. Сэтгэлгээ 
Бага байхдаа ангийнхаа охины гэрт ээж аав нь эзгүй үед бид буйдан дээр үсэрч дэвхцэн тоглоцгоодог байв. Ингэж үсэрч дэвхцэхдээ бид бүхэн баярлаж хөөрцөглөдөг байлаа. Хорин жилийн дараа би өөрийн багын найз бүсгүйндээ зочилж очиход бидний багадаа үсэрч дэвхцдэг байсан тэрхүү буйдан өрөөний буланд байрлана. Миний л мэдэхийн тэр диван ердөө өөрчлөгдөөгүй байсан хэдий ч тухайн орчны хоосрол, ядуу байдал намайг сэрдхийлгэв. Шинэ диван, буйдан, толь худалдан авах, эвдэрхий шүүгээ тавиуруудыг солих зэрэгт хэдий хэр мөнгө шаардагдах тухай санаандаа тооцоолов. Ярилцаж байх зуураа би тавиуруудыг цагаанаар будаад ханын цаасыг шинээр сольсон байдлаар төсөөлж амжив. Ялаа батганы баасанд идэгдсэн цонхыг угааж, диван буйдангийн дор хөглөрөх хог новш, баглаж тогтоосон цэцгийн савыг хаяж цэвэрлэхийг хүсч байлаа. Хэрвээ “мөнгө хүрэхгүй бол яана?” хэмээн бодсон хэдий ч модны өнгөтэй хямдхан наалт худалдан авч ширээг бүрж өөрчлөхийг тархи минь шаардаж байлаа. Хаашаа л харна шороо тоос, хир тогтог, хог.
Яагаад ядуу орчин үргэлж бохир заваан байдаг юм бол? гэсэн бодол гэнэт толгойд орж илээ. Би энэ асуултыг таниас мөн асуумаар байна. “Үргэлж” гэдгийг хааяадаа, эсвэл заримдаа гэх байдлаар сольж болох боловч энэ нь асуудлыг зөөлрүүлэхгүй. Хог новш бол мөнгө төгрөггүйн тухай асуудал биш харин сэтгэлгээний асуудал юм. Бодоод үздээ: Хог новш, бохир заваан байдал бол зохих сэтгэлгээний илрэл. Бохир заваан байдал ядуу байдал, ядууралтай шууд холбоотой тул ядуурал, ядуу байдал нь мөн сэтгэлгээний асуудал болох гаргалгаа байна.

Ядуурал, ядуу байдал нь буртагтай толгойд оршино.
Өөртөө мөнгө зарцуулахаас эмээх нь таныг ядууралд хүргэнэ.

2. Бэртэгчин зан
Манай уран зохиолын багш маш ухаантай, гярхай, гайхалтай эмэгтэй байлаа. Багшийнхаа хэлсэн нэгэн зүйлийг би насан туршдаа мартаагүй юм. Хэн нэгэн түүнээс бэртэгчин зан гэж юу болохыг асуухад тэрээр “Бэртэгчин зан бол шүүгээнд шинэ аяга байсаар байтал хуучин сэтэрхий аягаар уухыг хэлнэ” гэж хариулсан юм. Ихэнх орос айлд нэг ийм ёс байдаг юм: бараан өдрүүдэд зориулж мөнгийг хадгалдаг, гэгээтэй өдрүүдэд зориулж шүүгээнд шинэ аяга тавагнуудыг байрлуулна. Гэвч гэгээлэг өдрүүд бага тохиож, бараан өдрүүдээр амьдралыг дүүргэдэг аж. Хэрэв ирээдүйг хүлээн амьдрах аваас хэзээ ч бүтэшгүй. Үүнээс ядуу байх болон бохир заваан байх нь гутамшиг болохыг би ойлгосон юм. Хоосон толгойтой байх нь гутамшиг ичгэвтэр бөгөөд энэ нь амьдрах орчин болон хүүхдүүдийн сэтгэлгээ, сэтгэл зүйд нөлөөлнө.

Ирээдүйгээ хүлээн амьдрах нь амьдралыг хоосрол, сүйрэлд хүргэнэ.

3. Оногдсон хувь заяа
Зуслангийн байр худалдан авах гэж хорин жил мөнгө хураасан нэгэн эмэгтэйг би мэднэ. Тэрээр хоёр охиноо өөрөө өсгөн хүмүүжүүлсэн юм. Охидууд бараг хагас өлсгөлөн, кашаар голдуу хооллодог байсан байна. Тэд уранхай ноорхой өмд, өмссөн зүүснээсээ болоод хашаанаасаа ч гарахаасаа ичдэг байжээ. Томдсон өмдтэй тул нугалж өмсөх бөгөөд нас нэмж, бие өндөр болох тусам нугалааг тавьж санж санжаар уртасгаж өмсөнө. Ядуугийн зовлон л юм даа. Хоосон нүцгэн ч аргалааад л амьдарна.

Төр засгаас хангалттай цалинжуулж чадахгүй байна. Тэрхүү тогтолцоог биш харин ухаан санааны ялзралыг буруутгав. Ямарч хэмжээний мөнгөтэй ядуу эсвэл баян харагдаж болдог. Ээж нь хүссэн зуслангийн байшин худалдан авсан ба энэ нь өсөж торнин охидуудад огтхон ч хамаагүй байсан бөгөөд харин тэд эмэгтэй хүн байхыг зааж сургаагүйд ээжийгээ байнга буруутгаж зэмлэж байлаа.
Тэдэнд Золушка охины хувь заяа тохиож, тэд хуучирч элэгдсэн сандал, сав суулга, сэмэрсэн даавуу, долоон жилийн настай пальто зэргийг хэдийн харж дассан бөгөөд өөртөө мөнгө зарцуулахаас айдаг болсон байна.
Ямарваа нэгэн зүйл худалдан авсныхаа дараа тэдний сэтгэл санаа хямарч эхлэх бөгөөд шинэээр худалдан авсан зүйл нь тэдэнд гоёдох юм шиг санагддаг байв. Үүнийг л генетикийн ядуурал гээд байгаа юм шүү дээ. Энэхүү ядуурал нь хүний оюун санаанд, эд эсэнд, яс маханд шингэсэн байдаг.

Өөртөө мөнгө зарцуулахаас эмээх нь таныг ядууралд хүргэнэ.

4. Дотоод ухамсарын программчлал
Үгүйрэл хоосролыг харж буй хүүхдүүдэд ядуурал санамсаргүйгээр программчлагддаг. Энэ нь өсвөр насны хүүхдүүдэд маш их мэдрэгдэнэ. Хоосон хана, заваан коридор, анги танхим нь сурагчдын сурах чадварт сөргөөр нөлөөлдөг болохыг зохиолч Чехов онцолсон байдаг.
Бохир заваан байдал, ядуурал нь хүнд нөлөөлдөг бөгөөд хэвшмэл хөөрхийлөлтэй олхиогүй орчин нөхцөл нь хүнийг урагшгүй, арчаагүй болгон хувиргадаг.
Ядуурлыг үзэн ядсанаар, жигшсэнээр зарим хүмүүс хөгжиж дэвших, мөнгө олох зэргээр урамшдаг. Гэхдээ ихэнх хүмүүс ядууурлын хүчиршгүй дарамтын дор сөгдөж мохдог.
Зовлон гуниг болон ядуурал нь харилцан уялдаа холбоотой. Зовлон гунигийг өөрөөсөө зайлуул. Мөн ядуурлыг өөрөөсөө холдуул. Баян байх нь сэтгэлийнх. Тиймээс ядуурал ч бас сэтгэлийнх болно.

Баялаг болон ядуурал нь таны оюун ухаан, бодол санааны илрэл юм.

Мэдээллийн эх сурвалж: http://www.adme.ru/vdohnovenie-919705/4-prichiny-geneticheskoj-nischety-674755




Sunshine blogiin (http://more.blog.gogo.mn/read/entry516362) xuselteer blogtoo oruullaa. Bichleg bicheegui ix udaj dee... 

2013-08-28

Луйварчин Төр Засаг

Төр засаг гэж далд луйварчид ил луйварчид болчихож...

Зүв зүгээр км-тээ 700-800 төгрөгөөр үйлчилж байсан таксины үнийг 1000 төгрөг болгоод албан ёсоор нэмчих юм. Бас Улаанбаатар хотод 14 газарт л такси барина гэнэ ээ. Автобусныхаа буудалд хүрэх гэж алцганадаг ард түмэн чинь тэр 14 газар луу алхаж такси барих юм гэнэ .... нар чинв. Хэрэглэгчдийн төлөө газар чинь үнэ тогтоодог газар биш. Хэрэглэгчдийнхээ төлөө ажиллах болохоос компаний төлөө ажилладаггүй юм.

Цахилгааны үнийг  (15- 30 хувь) нэмчихээд түвшинтэй тогтоосон уул уурхайг л их нэмсэн гэж худлаа төөрөгдүүлээд л.. Үнэ нэмсэн л бол түүнийгээ нэмсэн гэж хулж сураач. Тэр сайд нь ТВ-ээр "уул уурхайг нэмсэнд ард иргэд баяртай байна" гэж улайн цайм худлаа ...байсан. Суурь үнийг нэмчихээд байхад баяртай байдаг ард иргэд Монголд л байна. Цахилгаан шугам сүлжээ компаниуд алдагдалтай хэдэн тэрбумын өртэй л гэнэ. Үйлчилгээ үзүүлээд мөнгөө авч чадаагүйгээ ард иргэдийнхээ нуруун дээр хувааж төлүүлдэг засаг төр шүү дээ ...  нар чинь.

Аж ахуйн нэгжийн цахилгаан, дулааны үнэ нэмэгдэхээр тэд нарын зардал өсч улмаар бүтээгдэхүүний үнэд нөлөөлдөг гэдгийг энэ төр засгийн эдийн засагч нэртэй .... нар мэддэггүй л юм байх даа. Бүгдээрээ л хулхи боловсролоороо гайхуулаад байдаг биз дээ.

Дулааны үнийг бас л нэмчихсэн байгаа. 9 сарын 15 гээд дулаанаа өгчихөөд 10 сарын эхээр байрны мөнгө гарахаар хараарай даа. Наадам амралт нэрээр халхалж байгаад чимээгүйхэн нэмчихсэн.

Шинэ ногоог Засгийн газар зарж буй мэт л үнэ хямд, түрээс авахгүй гээд ....-аад байсан хаана байна? Түрээстэй түрээсгүй цаагууур чинь адилхан л зарагдаж байна. Хаана байна тэр хямд ногоо чинь... Худлаа .... боль.

Ноднин жил нүүрс хямд болгосон гээд байсан. Тампууны хэмжээг нь багасгаад үнийг нь хямд болгосон биз дээ. Худлаа .... болих хэрэгтэй.

.... нар чинь байрны үнэ нэмэхгүй гээд байсан, ард иргэддээ зээл олгож эхэллээ хэмээн онгироож байгаад нэмчихсэн. Нэмчихсэн хойно нь ниргүүлчихсэн юм шиг хуучин шинээр ялгаварлан үнийг тогтоосон болж хулхидсан. Барилгын салбарынхаа төр засаг дэмжиж буй гэж наанаа ....-аад цаагуураа сонгуульд, намынхаа хандивлагчдыг ивээн тэтгэсэн үйл ажиллагааг илт явуулсаар байгаа билээ.

Зам тавих гэж нүгэлт хар бизнес байна. Замын компаниудаа дэмжиж буй нэрээр бас л баахан идэж уух, хандив олно. Тэгээд Төрөөс анхаарал танвьж буй тэрхүү авилгалынхаа эргэн төлөлтийг хийдэг. Бас л худлаа .... .

2 хүүхэдтэй эхэд мөнгө олгоно гэж худлаа шуугиулаад л. Өгвөл шууд өгөх хэрэгтэй өгөхгүй бол аль эрт 4 сарын өмнө битгий ....   Тэр хууль нь УИХ-аар батлагдвал 2014 оны 1 сард олгогдоно гээд байгаа. Батлагдахгүй бол энэ хугацаа нь бүр л хойшилно. Цалингаа ч тавьж чадахгүй байж бас юун мөнгө. Ер нь УИХ гэсэн хэдэн лоббист наймаачид хулхидагчид нь хулгайчид нь хуралдаа ч уу, үгүй ч үү?

Хүүхдийн хувцсыг ижилсүүлэх нэрээр бас нэг ил бизнес. Улайн цайм 100 мянгаар ав гээд төр засгаас нь үнэ тогтоогоод. Оёдолчидоо, монгол оёдлын салбараа дэмжиж байгаа гэж ....  байгаа юмаа бас.  Худлаа ....   Манайхан даавуу үйлдвэрлэдэггүй биз дээ. Нэг их хятадаас авч байгаа юмаа багасгаж хямдхан өгч буй юм шиг тайлбарлаад л. Даавуугаа хятадаас л авч байгаа биз дээ. Өмнө нь харин ч хямдхан авдаг байсан байх. Одоо харин тэр даавууг авчрах гэж нэгэн .... -гийн амаатан садан найз нөхөр "тэндээл" /тендэр/ гэдэг нэрийн дор чимээгүйрэн өндөр үнээр олныг "бөөндөж" оруулж ирж л байгаа. Байдал үнэн дээрээ ийм л байгаа ш дээ. .... л даа.

Одоо бүр такси компаниудад хөрөнгө оруулалт дэмжлэг үзүүлж буй нэрээр төрөөс үнийг нь тогтоодог болж байна. Шууд 200 төгрөгөөр нэмдэг ямар ухамсартай "хандивлагчид" вэ. Төрийн үнэ нэрээр хахууль өгч байна шүү дээ. Улайн цайм..

9 сард цалинг 10 хувиар нэмнэ гэж урьдчилан мэдэгдээд л байсан. Хаана байна. Бүх юмаа нэмчихээд бас цалинг чинь нэмсэн болж хуурамч дүр эсгэнэ. Яасан улайн цайм, ил хулхиддаг болоо вэ. Яасан ичдэггүй болчихсон юм бэ?!

Цаагуураа хэн нэгнийг дэмжээд ийм улайн цайм үнэ хөөрөгдсөн Засгийн газар огцорч зайлаасай.  Эдийн засаг ч гэж авах юм байхгүй. Наанаа ажил хийсэн болж жүжиглээд. Удахгүй Төрийн байгууллагууд цалингаа тавьж чадахгүй болно доо. Харж л байгаарай.

Нөгөө Баярцогтын асуудал, Дэнзэнгийн асуудлууд яасан? Худлаа л байдаг байхгүй юү. Хэрвээ би төрөлх улсаа Хятадын Монгол гэж хэлчихээд гадаадад нуугдмал данстай байсан бол аль хэдийн баригдчихсан бас хоригдчихсон байгаа даа. Хэрвээ би 1 сая төгрөгний хөрөнгөтэй компани байгуулаад 17 тэрбумын тендерт ялчихсан бол авилгал нэрээр аль хэдийн шоронд сууж байгаа даа. Үгүй тэгдэггүй гэж эсэргүүцээд үз л дээ. Үнэн чинь хаана байна? Шударга ёс чинь хаана байна?

Нөгөө улс төрийн ухааны цөөнх гэж ойлголт Монголд хаана байна? Унтаа унжуу, дорой арчаагүй тийм л амьтад төр барьж байна даа...

СДА нар идэж уусныхаа төлөө ард түмэндээ баярласнаа илэрхийлээд буучихаж чаддаггүй л юм байх даа...

2013-08-26

Муур АНУ

Нөгөө хумсаа нуусан АНУ чинь Сири лүү цэрэг оруулж "довтлохоор" болж байх шиг байна.  Даварсан гарууд чинь дуртай газраа дуртай үедээ дайрч орох юм аа.

Ядарсан газарт сүр хүчийг үргэлж үзүүлнэ. Ил далд шалтгаанаар хувьсгал нэртэй дайн бослого тэмцэл үймээнийг ар хударгаар нь явуулга хийж гаргана. Энэ хэдэн Арабын орнуудыг сүйтгэж гүйцлээ. Хооронд нь алалцуулж зодолдуулж бах таваа хангадаг. Цаана нь бол улс төр эдийн засгийн том бодлогыг атгасан хумсаа нууж байдаг.

2013-08-20

Бичиг цаасны орон

FOX news мэдээнээс:
Обама Ерөнхийлөгчийн үед АНУ-ын дүрэм журам 7,4 хувиар өссөн байна. Үүнд 100 сая ам доллар зарцуулна.
Дүрэм журмын орон болсон тул жижиг дунд үйлдвэр үйлчилгээ бизнес эрхлэхэд хүндээр тусч байгааг судалгаагаар олж тогтоожээ.
Жижигхэн талхны цехэд зөвхөн бичиг баримт цаастай ноцолдох гэж тусдаа ажилтан ажиллуулж байна гэсэн байна. Тэр бичиг цаас, түүнийг зохицуулдаг хүнд олгодог цалингаа бизнестээ хөрөнгө оруулалт хийвэл үр дүнтэй байх байсан гэнэ.

----------------------------------------------------------------------
Үүнтэй адил Монгол бас л бичиг цаасны орон билээ.
Саяхан үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар газар нээн ажиллуулахад шаардлагатай бичиг цаасыг хууль ёсны дагуу архивт тушаах ёстой байдаг бөгөөд тэдгээрийг нь жагсаалтын дагуу бөөгнүүүлээд архивт хүргэж өгөхөд нь бүхэл бүтэн чемодан болж билээ. Архивын хүүхнүүд нь өөдөөс чемодан дүүрэн юм хэрэггүй дээ гэж шоолоод... онигоо...   Онигоонд ортол бичиг цаас цуглуул гэсэн хууль дүрэмтэй байгаа юм даа...

Журам дүрэм хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ салбарын байгууллагууд болон ажлын уялдаа холбоо бүхий байгууллагууд хамтран ажиллавал бичиг цаасны тоо багасах л байгаа юм. Мөн интернэт бүртгэлийг сайжруулбал...

Манай Монголд ойролцоогоор хэдэн журам дүрэм байдаг бол? Сонин тоо гарах байх даа...

2011-09-18

ЦЭЦЭЭ ГҮН аялагчдын хогийн цэг үү?

Цэцээ гүн хогийн цэг мөн үү? гэж Монголчуудаасаа, ялангуяа Улаанбаатарчуудаас асуумаар санагдаад болдоггүй.

Бид бүхэн хэдэн зуунаар тахиж шүтэж ирсэн уулынхаа ноён оргилоо хогийн цэг болгочихоод тахиж шүтэж буй царайлаад өрөвдөлтэй юм биш үү?

Зөвхөн овооны эргэн тойрны томхон хогуудыг (архи, ундаа, усны сав, салфетка, сүү, чихрийн уут сав, уранхай тор зэргийг налчийлгаж шалчийлгаад) 5 минутанд цэвэрлэхэд 3-н уут дүүрэн болж буй юм даа. Тамхины иш, чүдэнзний гол зэргийг яриад ч юу гэхэв.

Өргөсөн сүүнийхээ уутыг нь ...
Өргөсөн уусан архиныхаа шилийг ...
Ундаалсан усныхаа савыг нь ...
Ариутгаж асаасан Хүж, зул, арц, чүдэнзнийхээ үлдэгдлийг ...
Идсэн уусан цаасан аяга, тавагнуудаа...
Хөлс, шүлсээ арчсан алчуураа...

хумичихаж чадахгүй байж
хэрхэн АРИУССАН, ШҮТСЭН болохын бэ?
Харин ч БУЗАРЛААД, БУЗАР ХУРААГААД, БУРХАН САВДАГАА ГОМДООГООД, БУХИМДУУУЛААД буцаж байгаа юм биш үү.

Бас нэг асуудал нь ХАДАГ байна аа... Хадгийг бидний Монголчууд үйлдвэрлэдэггүй. (Хятадаас авдаг) Хадаг өргөх заншил, ёсыг цэгцлэмээр юм. Хаа саагүй л самбай болсон хэдэн хэлхээ... Надад бол зохиогүй газраа олоогүй хадагнууд самбай хог шиг харагддаг...


Цэцээ гүнээс Манзушир орох зам дагуу хогийг ээ... Ёстой ичмээр.. өрөвдмөөр... уурламаар... Бидний Монголчуудын ухамсар хогтойгоо адилхан байна даа...

Богд Хан уулын Дархан цаазат газар хэмээн том нэр өгчихөөд, бас хариуцсан олон нийтийн болон төрийн өч төчнөөн байгууллагуудтай байж хогондоо дарагдаад, дийлдээд, хогондоо мөргөчихөөд амьдарч байхдаа ичдэггүй юм байх даа...

Цэцээ гүнд хийморио сэргээх гэж гардаг байтал ... хогноос айгаад, хог түүсээр байгаад залхаж байна..
.

Дурын этгээд нь дурын мод чулуугаа аваад дурын өнгийн хадаг даавуугаар ороогоод дурын газраа дурын орой болгонд дурын байдлаар босоо хатгаад дурын нэртэй бөөгнөрсөн овоо цэгйг бүтээхээр замбараагүй нэгэн хогийн цэг уулын оройд буй болно.
Уул усандаа хүндэтгэлтэй хандаж дурынхаа хог, хадаг хаяхыг хориглоно.

УЛААНБААТАРЫНХАА, БОГД УУЛЫНХАА ДОГШИН САВДАГ ХАНГАРЬД ШУВУУНДАА, МАНЗУШИР БУРХАНДАА ХОГОО ӨГЧИХӨӨД, ӨЛГӨЧИХӨӨД, ӨРГӨЧИХӨӨД АЗ ЖАРГАЛ, БУЯН ХУРААНА ГЭЖ БОДДОГ ЮМ БАЙХ ДАА. Үүрээд аваад гарч болсон юм чинь хураагаад буцаад аваад буучих л даа, Улаанбаатарчуудаа...


2011-05-27

ГЭРЛЭЛТ

by Kimmies Floral on Wednesday, August 18, 2010 at 1:43pm

Тэр орой эхнэр минь хоолоор дайлахад би түүний гарыг атгаж байгаад “чамд хэлэх зүйл байна аа” гэж хэлсэн юм. Эхнэр минь суугаад чимээгүйхэн л хооллож байв. Түүний нүднээс би гомдлыг дахин олж харсан юм.

Би хэрхэн эхлэхээ мэдэхгүй боловч юу бодож байгаагаа түүндээ мэдэгдэх шаардлагатай байв. Би салахаар шийдсэн байв. Би асуудлыг алгуухнаар хөндлөө. Тэрээр миний хэлж буйд ундуйцсан шинжгүй тайвнаар “яагаад?” хэмээн асуулаа.

Би асуултаас зайлсхийлээ. Ингээд түүнийг уурлуулчихлаа. Тэрээр савхаа шидэн над руу “чи эр хүн биш!” хэмээн хашгирав. Тэр орой бид хоорондоо яриагүй юмдаг. Эхнэр минь чимээгүйхэн уйлсан юмдаг. Тэр бидний гэрлэлтэнд ямар бэрхшээл учирсны учрыг олохыг хүсэж байгааг би мэдэж байлаа. Гэвч би түүнд хангалттай хариулт өгч чадахааргүй байв. Тэрээр миний зүрхийг Жэйнд алдсан байлаа. Түүндээ би хайргүй болсон ба зөвхөн өрөвдөж л байлаа.

Гэм буруугаа гүн гүнзгий ухааран салах гэрээний төслийг өөрөө гаргалаа. Салах гэрээндээ орон байр, машин, миний компаний 30-н хувийг түүндээ олгохоор орууллаа.

Тэрээр гэрээг хальт уншсанаа урж таслан хаялаа. Амьдралынхаа 10н жилийн надтай хамт өнгөрөөсөн тэрхүү эмэгтэй огт өөр хүн болжээ. Түүний амьдрал, эрч хүч, энергийг, цагийг гарзадсандаа би үнэхээр харамсаж байв. Гэвч би Жэйнд хайртай гэж түүнд улайн цайм хэлснээ буцааж чадахгүй шүү дээ. Эцэст нь миний бодож байсан шиг тэрбээр миний өмнө чангаар мэгшин уйллаа. Түүний уйлах нь миний хувьд дотроо уудалж байгаа явдал болов. Хэдэн долоо хоногийн туршид толгойноос минь гараагүй салах тухай бодол нь одооноос тодорхой болж ирлээ.

Дараагийн өдөр нь би гэртээ нилээн оройтож ирээд тэрээр ширээний ард суун нэг зүйл бичээд байгааг олж харлаа. Би оройн хоол идээгүй боловч шууд л унтахаар хэвтлээ. Жэйнтэй хамт өнгөрөөсөн өдрийнхөө ачаалалд ядарсандаа төд удалгүй унтсан байлаа.

Үүрээр сэрэхэд тэрээр ширээний ард бичсэн чигээрээ л сууж байв. Би тоосон ч үгүй, ач холбогдол өгсөн ч үгүй шууд л эргэж хөрвөөгөөд унтаад өгсөн юмдаг.

Өглөө нь тэрээр өөрийнхөө зүгээс салалтын нөхцлийг надад танилцууллаа: тэр надаас юу ч хүссэнгүй. Гэхдээ салалтаас сарын өмнө салах мэдэгдэл өгөхийг хүссэн байв. Тэрхүү сарын хугацаанд бид аль болохоор энгийн амьдралаар амьдрахыг санал болгосон байлаа. Түүний шалтгаан нь маш энгийн байв: энэ сард бидний хүүгийн шалгалтын сар тул салалтаараа түүнд төвөг, хүндрэл учруулахыг хүсээгүй байсан юм. Энэ нь зөвшөөрч болохуйц санал байлаа.

Мөн өөр нэгэн нөхцөл байлаа. Тэр нь бидний хуримын өдөр би түүнийг гар дээрээ өргөн өрөөөндөө хэрхэн оруулж байсныгаа дурсахыг хүслээ. Тиймээс, сарын турш өглөө бүр унтлагын өрөөнөөс үүдний хаалга хүртэл гар дээрээ өргөж хүргэж өгөхийг хүссэн нөхцөл тавьлаа. Түүнийг галзуурсан байхаа л гэж бодож байлаа. Гэвч салах хүртлээ хэл амнаас зайлсхийн түүний тэнэг гэмээр лт нөхцөлийг нь зөвшөөрсөн юмдаг.

Би Жэйнд эхнэрийнхээ салах нөхцлүүдийн тухай хэлэхэд тэрээр чангаар хөхрөн утга учиргүй, мангар юм гэж бодож байлаа. “Эхнэр чинь ямар ч арга хэрэглэсэн ч, тэр салахаас өөр арга замгүй” гэж тэр үл тоомсорлон хэлж байв.

Салах тухай асуудал эхэлснээс хойш эхнэр бид хоёр бие махбодийн ямар ч харьцаанд орсонгүй. Эхний өдөр түүнийг хаалга хүртэл өргөж хүргэхэд бид хоёулаа болхидуухан, эв хавгүй байлаа. Бидний хүү бидний ардаас алга ташин “аав ээжийг өргөж байна” гэж хөгжинө. Хүүгийн минь үг сэтгэлийг минь өвтгөлөө. Унтлагын өрөөнөөс зочдын өрөө, тэгээд үүд хүртэл би эхнэрээ 10 орчим л өргөж алхсан байлаа. Эхнэр минь нүдээ аниад “хүүдээ салалтын тухай битгий хэлээрэй” гэж зөөлнөөр хэллээ. Яагаад ч юм уур хүрч байсан ч би толгой дохиж зөвшөөрлөө. Үүдний гадна түүнийг буулгасны дараа тэрээр автобус хүлээн үлдэж би ч машинаараа ажил руугаа чиглэлээ.

Хоёрдахь өдөр нь, бид арай дээр, амархан байдалтай байв. Тэрээр цээжинд минь толгойгоо наасан тул би түүний хувцаснаас үнэртэй ус үнэртлээ. Урт удаан хугацааны туршид энэхүү бүсгүйг анхаарч хараагүйгээ , мөн түүний минь нас хөгширснийг би ухаарлаа. Түүний минь нүүрэнд үрчлээс тогтон, үс нь бууралтсаныг олж харлаа. Бидний гэрлэлт түүнд минь мөр үлдээснийг би олж мэдрэв. Би түүндээ юу хийчихэв дээ гэж хоромын хугацаанд бодож амжив.

Дөрөвдэх өдөр, би түүнийг өргөхдөө янагийн сэтгэл төрж буйгаа мэдрэв. Тэр бүсгүй бол амьдралынхаа 10н жилийг надад зориулсан эмэгтэй байлаа.

Тав, зургаа дахь өдрүүдэд бидний янагийн сэтгэл улам сэргэлээ. Энэ тухай би Жэйнд хэлсэнгүй.

Сарын хугацаа өнгөрөхөд би түүнийг маш амархан өргөж хүргэдэг болсон байлаа. Магадгүй өдөр бүрийн дасгал намайг улам хүчирхэг болгосон байх.

Нэгэн өглөө тэрээр юу өмсөхөө сонгож байлаа. Нилээн олон даашинзуудыг үзсэн боловч өөртөө таарахыг нь олсонгүй. Түүний бүх даашинзнууд нь түүнд томдсон байлаа. Тэгэхэд нь би түүнийг маш гоолиг болсныг олж харлаа. Яагаад түүнийгээ өргөхөд амархан болсныг учрыг тэгэхэд л ойлгосон юм.

Энэ нь санамсаргүйгээр намайг юм бодоход хүргэв... Тэр минь зүрхэндээ маш их зовлон гунигийг тээсэн байлаа... Өөрийн мэдэлгүйгээр би түүний толгойг иллээ...

Яг тэр үед бидний хүү гарч ирээд “Ааваа, ээжийг өргөх цаг боллоо” гэж хэллээ. Түүнд, түүний аав нь ээжийг нь өргөж буй нь амьдралын чухал хэсэг болон хувирчээ. Эхнэр минь хүүгээ ойрхон хүрээд ирэхийг даллаад түүнийг ирэхэд нь чангахан тэвэрлээ.

Би бодлоо өөрчлөхөөсөө зайлсхийн нүүрээ буурууллаа. Тэгээд эхнэрээ гар дээрээ өргөн унтлагын өрөөнөөс хаалга хүртэл зүглэлээ. Тэрээр миний хүзүүнээс эвлэгхэн, зөөлхөнөөр тэвэрсэн байлаа. Би түүнийгээ яг л бидний хуримын өдрийнх шиг л... чангахан тэврээд...

Гэвч эхнэрийн минь хөнгөн жин намайг гунихад хүргэв. Сүүлийн өдөр, түүнийгээ өргөөд алхам ч хийхэд хүнд байлаа. Хүү минь сургуульдаа хэдийн явсан байв. Түүнийгээ наалдуулан тэврээд бидний амьдрал янаглалаар дутагдаж байсныг мэдрээгүйгээ хэллээ.

Би ажил руугаа явж байлаа... Очингуутаа л машинаа ч түгжсэнгүй шууд л үсрэн гарч... Би бодлоо өөрчилөгдөхөөс айж байлаа... Шат руу өгсөж алхаад.... Жэйн хаалга онгойлголоо... Би Жэйнд “Уучлаарай Жэйн, би салахааргүй болсон” гэдгээ хэллээ...

Тэрээр над руу харснаа, гайхширан, улмаар духанд гараа хүргэснээ “Халуураагүй биз?” гэж асуулаа. Би гарыг нь холдуулснаа “Уучлаарай Жэйн, би салахгүй” гэлээ. Бид бие биендээ хайргүй болсноос биш магадгүй бид өөрсдийн амьдралын үнэ цэнийг ойлгоогүй байснаас болоод бидний гэрлэлтийн амьдрал уйтгартай байсан байна. Хуримынхаа өдөр түүнийгээ гар дээрээ өргөн гэртээ оруулснаас хойш биднийг үхэл салгатал би түүнийгээ үүрд өргөх ёстой гэдгээ одоо л ухаарлаа.

Жэйн гэнэт ойлгосон шинжтэй. Тэрээр нулимстайгаар намайг чангахан шиг алгадаад хаалгыг тас хаалаа. Би алхаж гараад холдлоо...

Замдаа, цэцгийн дэлгүүрээс эхнэртээ цаглаа цэцэг захиаллаа. Цэцэгчин охин надаас ил захидал бичих эсэхийг асуухад нь би инээмсэглэж “Биднийг үхэл салгатал чамайгаа өглөө бүр тэврэх болно” гэж бичлээ.

Тэр орой, гартаа цэцэгтэй, нүүрэндээ инээмсэглэлтэй гэртээ ирээд эхнэрийгээ оронд нь хайн гүйх шахам орлоо.

Эхнэр минь ХАВДАР-ын эсрэг хэдэн сарын турш тэмцэж байхад би Жэйнтэй хамт түүнийг ч мэдрэх ч завгүй байлаа... Тэр удахгүй үхэхээ мэдэж байсан төдийгүй салалтаас болоод бидний хүү намайг үзэн ядах вий гэдгээс хамгаалсан байлаа. Ядахдаа л, хүүгийнхээ нүдэнд би – ХАЙРТАЙ ХАНЬ НӨХӨР...

Бидний амьдралын өчүүхэн зүйл ч бидний харьцаа харилцаанд нөлөөлдөг. Энэ бол эдлэн, машин, мөнгө, хөрөнгө биш. Эдгээр нь аз жаргал, баяр баясгалангийн орчинг бүрдүүлдэг боловч аз жаргал, баяр баясгаланг өгдөггүй юм. Тиймээс ханийнхаа хань нь байх цагийг олж бие биендээ янаг дотно харьцааг төрүүлэх өчүүхэн ч атугай зүйлийг хийх хэрэгтэй. Жинхэнэ ханьсахын жаргалыг мэдэр, эдэл!


2011-05-09

Хүнс бол зөвхөн архи биш (updated)

ТВ-ийн нэвтрүүлгийн тухай юм л даа. ТВ5-ийн "Эрт босвол нэгийг дуулна" гэсэн нэвтрүүлэг.

Өнөөдөр өглөөний нэвтрүүлэгт "хүнсний" холбооны удирдлага бололтой нэгэн нөхөр оролцсон шууд ярилцлага юм.. Дундаас нь үзсэн тул эхэн хэсэгт нь юу ярьсныг үл мэднэ...

Харин үзэж эхэлснээс хойш яриа нь бол хүнсний тухай биш архины тухай, архитай, архидалттай тэмцэх тухай бололтой. Шууд утсаар холбогдож буй хүмүүс нь ч архины тухай яриад байхын...

Хүнс бол архи биш биз дээ..гэсэн бодол төрөөд л....

Нэвтрүүлэг бэлдэж оролцож буй аль аль тал нь нэвтрүүлгийнхээ сэдвээс аль болохоор хазайхгүй байх ёстой байсан байх. Нэвтрүүлгийн цаг, минут бүр нь үнэтэй учир төлөвлөгдсөн сэдвээрээ үр дүнтэй бусдад өгөөжтэй нэвтрүүлэг хийх нь сурвалжлагч, нэвтрүүлэгч, хөтлөгч хүний үүрэг баймаар... Хөтөлбөр бэлдэхэд төлөвлөдөг л баймаар... Төлөвлөснийг нь хянадаг л баймаар...

Хүнсний үнэ!, аюулгүй байдал!, хадгалалт!, худалдаалалт, борлуулалт!, орц, орцын хэм хэмжээ, илчлэг байдал, экспорт, импорт, эрүүл ахуй, гээд л ярих зүйл их л баймаар...

Эрт босоод архийг л сонсдог байна ш дээ....

Тэр хүн, өмнө нь бас хэзээ ч билээ нөгөө тусгай зөвшөөрлийн татварыг ч билүү нэмсэн (20 сая хүртэл) үед бөөн хэл ам болоод Монголчууд чинь бараг л архи хэрэглэдэггүй шахам ард түмэн болсон шүү дээ. Тэгээд нөгөө зөвшөөрөл нь шууд л 2 сая хүртэл буурч байгаа юм чинь. 20 сая байсан тоо 2 сая хүртэл буух нь юуг харуулж байна вэ гэвэл:
- Лобби сайн хийгдсэнийх
- УИХ болон Засгийн газарт, хууль тогтоох байгууллагад архины бизнес эрхлэгчид болон байгааг
- Хуулийг боловсруулсан нөхдүүд ажлаа мэдэхгүй байгааг
- Хуулийн боловсруулалт муу, судалгаа багатай хийгдсэн буйг
- Ард түмнийгээ сонсож буй мэт дүр эсгэж улс төр хийж буйг

.. гэх мэтийн илрэл болсон.

Монгол хүн бүр жилдээ 9 литр архи оногдоод байгаа гээд намар сүржин яриа болж байсныг бүгдээрээ амархан мартсан байгаа биз... Тэр үед манайхан монголчууд архичид биш гээд хэлээд үзэх нь яасан юм бол доо!

2011-05-04

Конго vs Монгол

TV5Monde тв суваг Сансар кабелийн тв-ээр гардаг юм байна. Өчигдөр энэхүү сувгаар Конго улсын тухай цуврал бололтой нэгэн нэвтрүүлэг гарсан юм. Бүх зүйл франц хэл дээр боловч англиар subtitle-тай...

Энэхүү нэвтрүүлгийг үзэж байсан яг л Монголын амьдрал гараад байхын... Байгалийнхаа баялгаа шууд л гадаад улс руу экспортолж байхын, тэрхүү экспорт нь ямарваа нэгэн хяналт шалгалт байхгүй, яг л нөгөө Таван толгойгоос нүүрс зөөж буй машинууд шиг шороо тоос босгон хөндлөн гулд давхисаар хил гарчих юм, Эрдэс баялгийн сайд нь хөдөөгүүр ажиллаж буй бололтой баахан л жийп хаммер машин, бөөн дагуулууд.. гэтэл ард түмэн нь толгойдоо ачаагаа дааж ядан тоос шороонд хутгалдан алхаастай... Тэрхүү сайд хаана ямар орд ашиглагдаж буйгаа мэдэхгүй байхын, гэтэл хятадууд бараг Эрдэнэтийн овоо шиг шороош овоолчихсон уурхай эрхэлж байхын... Арга хэмжээ авна гэж сүржигнээд л заагаад л гэдсээ цүрдийлгээд л яриад л байхын, бусад нь ярих болгонд нь алга ташаад л байхын... Эрдэс баялаг хэний мэдэлд, хэн зөөдөг, ганцхан том замтай, тэрхүү зам хэний мэдэлд байхаас хамаарч улсын баялгийн хуваарилалт явагддаг юм байна, ард түмэндээ 10 хувийн ч хишиг хүртээгээгзүй бололтой юм... Байгалийг эргэн сэргээлт байхгүй тул улаан тоос, хоосон нүхнүүд үлддэг юм байна. Яг л Монголд тэр тусмаа Төв аймгийн газар нутаг шиг... Мөн тэнд буй хятадууд уран олборлож байгаад хаагдсан гэх нэртэй боловч нууцаар олборлоод л... Ураныхаа хаягдлаа газарт булах нэртэй боловч ус мөрний эрэгт хаячихдаг юм байна...


Монгол Улс Африкийн Конго улстай адилхан замаар замнаж байна:

- Конго улсын албан ёсны нэр нь Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс.
- Монгол Улс өмнө нь Бүгд Найрамдах байсан. Ардчилсан нэр хаяг энд тэндгүй.

- Конго улс нь байгалийн баялаг сайтай. Зэс алт уран гэх мэт...
- Монгол Улс одоо 5н толгойтой. Зэс алт гэх мэт... Бас уран нэмэгдчихсэн...

- Авилгал хээл хахууль Конгод газар авсан.
- Монголд мөн адил.

- Конго улсын ард түмний амьдрал нь ядуу дорой. Дэд бүтэц хөгжөөгүй. Баян хоосны ялгаа их.
- Монгол Улсын ард иргэдийн 80 ч билүү хувь нь ядуу. Дэд бүтэц хөгжөөгүй. Баян хоосны ялгаа газар авч буй.

- Конго улсын газрын баялагаар хятадууд "тоглож" байгаа.
- Монгол улсын газрын баялагаар мөн л адил хятадуудын "гарт" буй.

- Дарга нар нь амьдралаас тасархай, дээрэнгүй, удам дамжсан, бас нэр төрийн төлөө хөөцөлддөг. Энд тэнд дарга л очвол бүгд дагаж салбаганадаг.
- Монголд яг л адилхан. Даргагүй бол ажил явахгүй. Дарга ирвэл бүгд л худлаа инээгээд л, долигоноод л. Дарга нар нь ч нэр төрөнд дуртай, бүхий л "нээлт"-ийн арга хэмжээнд өөрөө хийчихсэн юм шиг давхиж очдог.

- Конгод ашигт малтмалаа олбордож буй боловч байгальд учирсан хор хөнөөл ихтэй.
- Монголд яг л тэр байдал газар авч байна.

2011-04-26

Монголоо зөөчих ...!!!

Манай баахан толгойнууд Монголынхоо толгойнуудыг зөөх гээд зөвхөн уурхайгаас Хятадын хил хүртэл хүнд даацын, олон улсын хэмжээний, чанартай, өргөн замыг маш шуурхай тавина гэхээр нь гайхаад байхын... Ердөө л 200 гаран км зам гээд байгаа...

Өмнө нь бид 200 байтугай км зам тавьсан даа. Улаанбаатарынхаа, хот хоорондын, Мянганыхаа замыг хүнд даацын, олон улсын хэмжээний, чанартай, өргөн барьж чадаагүй байж заавал түүхий эд, баялгаа зөөхдөө ямар сайн сайхан санаатай, ажил хэрэгч, идэвхтэй, уриалгахан оролцож байна аа...

Нэртэйгээр нь МОНГОЛОО зөөчихөөч.

2011-04-17

Шөнө дундын хүсэл...

Хэрвээ хүн "дотроо нээгээд" янзалдаг, угсардаг, цэвэрлэдэг, эрэмбэлдэг байсан бол чадах бүхнээ л хийх юмсан...

Амьдрал урссаар, би ч хөвсөөр... Живэхгүй л юмсан....

2011-04-04

Хурд сааруулагч буюу BUMP

....Сумын төв болон суурин газруудад орох зам дээр ХУРД СААРУУЛАГЧ хийсэн юм билээ. Заасан 50 юм/ц хурдтай явж байгаад шууд л "тачигнуулчихаж" байгаа юм чинь. ХУРД СААРУУЛАГЧ байгаа гэсэн ЗАМЫН ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭГЭЭ БАЙХГҮЙ хэд хэдэн удаа шууд л дайрч гарахаас өөр аргагүй болсон. Өөрсдөө явж үзээгүй юм байхдаа.... Ялангуяа шөнө, тэр нь бүүр ч мэдэгдэхгүй.... ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР анхаараарай. Мөн ЗАМ ЗАСВАРЫН ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭГЭЭ байхгүй. Явж байтал гэнэт л хар нүх.. Нүдээ аниад л дайрахаас өөр аргагүй...

Мөн зарим газар, ялангуяа орон нутгийн замын Цагдаагийн салбарын ойролцоо, мөн шатахуун түгээгүүрийн газрын ойролцоо STOP тэмдэг байхын... Би ойлгосонгүй...(магадгүй дүрмээ мэдэхгүй байх) Зогсох шаардлага байхгүй байхад ЗОГС тэмдэг тавьчихсан байхын...
Америкт бол STOP тэмдэг тавьсан л бол заавал зогсдог учиртай. Би гэнэдээд нэг зогссон, дараа дараагийн уг тэмдэгнүүд дээр зогсохоо больсон....

Орон нутгийн замд тойрог, налуу, эргэлтийн тэмдгүүдийг тавих
хэрэгтэй санагдсан. Ямар ч гэрэл, тэмдэглэгээ байхгүй. Шууд чигээрээ явж байснаа бараг шууд л эргэчих бололтой юм билээ... Уг нь эргэлт, налуугийн тэмдгүүд байдаг санагдах юм.





*Замыг цагдаагийн газрынханд хэрэг болж магадгүй хэмээн хэдэн зураг орууллаа.

АРД ИРГЭДИЙНХЭЭ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ НЬ ЗҮЙТЭЙ. (Тэмдэг, тэмдэглэгээ байхгүйгээс шалтгаалсан замын осол аваарыг хэн ХАРИУЦАХ вэ!)

...ХӨДӨӨ ОРОН НУТГИЙН ЗАМ ТӨДИЙГҮЙ НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫНХОО ЗАМЫН ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭГЭЭГ ШИНЭЧЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА....
...ХЭДЭН ТОЛГОЙ, ХЭДЭН ХУВЬЦАА, ХЭДЭН АЛТ, ХЭДЭН СОНГУУЛЬ, ХЭДЭН ТАРААХ МӨНГӨӨ УЛИГ БОЛТОЛ ЧАЛЧИЖ БАЙХААР ТУС ТУСЫНХАА ХАРИУЦСАН ҮҮРЭГТ АЖЛУУДАА ЗӨВ, ШУДАРГА, ЦАГ ХУГАЦААНД НЬ ХИЙЖ СУРМААР БАЙНА....
ИНГЭСНЭЭР БИД УЛС ОРНЫХОО ХӨГЖЛИЙН ЗАМДАА "ХӨГЖЛИЙН ХУРД СААРУУЛАГЧААС" ТОЙРОН ДАВХИЖ ЧАДНА...



2011-04-01

Бөөндөнө өө..

Хэдэн жилийн өмнө блог бичиж эхэлж байхдаа маш идэвхтэй өдөртөө хэд хэдэн бичлэг оруулдаг байж билээ. Одоо залхуу болсон ч юм уу, амьдралын нөхцөл байдал өөрчлөгдөөд ч юм уу хойрго болжээ. Сайндаа л хэдэн зураг оруулсан болоод өнгөрч байна. Блогдох хорхой дарагдсан бололтой догоо...

Одоо бөөндөнө өө...
- Бүтэн сайн болгондоо Богд ууландаа алхсан хэвээрээ байгаа. Зав байвал байнгын алхалт хийх бодолтой байгаа. Маргааш ч алхана. Өмнөх бүтэн сайндаа хамгийн урт аялалаа хийсэн. Өглөө эрт товчооноос микро хөлөглөн Төв аймгийн Манзушир хийд хүргүүлээд тэндээсээ 11 цагт аялалаа эхлэн орой 6 цаг гэхэд Зайсан толгойн амралтын газар ирсэн. Нийт 28 аялагч 20 орчим км алхсан бөгөөд аялал маш амжилттай болсон. Алхсандаа баяртай байгаа. Аялалын зургийг үзэхийг хүсвэл ЭНД, бас ЭНД дараарай.

- Хэнтий аймгийн Өндөрхаан хотноо Ээжийн минь нэрэмжит олимпиад болох гээд... (олимпиад амжилттай явагдан, мэдээллийг өмнөх бичлэгтээ оруулсан болно) Төрсөн нутагтаа очоогүй их олон жил болжээ. Улаанбаатараас оройдоо 18 цагийн үед гараад шөнө 23 цагт очиж байна билээ. Хурдан явсан шүү. Хамгийн хурдаа 140 км/ц... дундаж хурд нь 100 км/ц. Намайг бага байхад дундаж хурд нь сайндаа 60 байсан байхдаа... Шөнө очсон болохоор төөрөх аядсан. Очоогүй олон жил болсон, дээр нь шөнө машин бариад очсон тул төөрч будилах шахсан. Өглөөдөө ажлаа амжуулаад өглөө 11 цагаас хот руу буцаж гарсан болно. Бага насаа дурсан хамгийн түрүүнд амьдарч байсан БАМ-ынхаа байранд, 10 жилийн сургуулиараа, шинээр баригдсан хийдээрээ ороод гарсан. Хагас сайн байсан тул өглөө эрт бүгд хаалттай байлаа. "Гэрийнхээ" хаалгийг татаж үзсэн цоожтой... Одоо нэгэн шатрын клуб орсон байсан. Сургууль дээрээ цоожтой нь мэдсээр байж хаалган дээр нь очиж шагайгаад авсаан... 10 төгсгөсөн ангийн минь багшийн өрөө нь түүний нэртэй танхим болсон байна билээ... Сэтгэл хөдөлсөн...

Өө тийм, мартах гэж байна.... Сумын төв болон суурин газруудад орох зам дээр ХУРД СААРУУЛАГЧ хийсэн юм билээ. Заасан 50 юм/ц хурдтай явж байгаад шууд л "тачигнуулчихаж" байгаа юм чинь. ХУРД СААРУУЛАГЧ байгаа гэсэн ЗАМЫН ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭГЭЭ БАЙХГҮЙ хэд хэдэн удаа шууд л дайрч гарахаас өөр аргагүй болсон. Өөрсдөө явж үзээгүй юм байхдаа.... Ялангуяа шөнө, тэр нь бүүр ч мэдэгдэхгүй.... ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР анхаараарай. Мөн ЗАМ ЗАСВАРЫН ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭГЭЭ байхгүй. Явж байтал гэнэт л хар нүх.. Нүдээ аниад л дайрахаас өөр аргагүй...

- Нэгэн үдэш утас дуугараад авсан 10н жилийн ангийнхан... 10 жилийн найзууд утасдаж байхын... Ээжийг өнгөрөхөд цөөхөн хэдтэй нь уулзсан байсан юм. Тэдэнтэйгээ уулзаж хэдэн цаг бужигналаа.. Сонин шүү, 20 жилийн дараа уулзаж байгаа найз нөхдүүд... Зарим нь эмээ болсон байхын... Тэгээд эмээ, авгайчуул бие биенийгээ "охидуудаа" гэж онгироогоод л... Эрчүүд ч бид нар ч бас хөгширчихөөд "хөвгүүдээ" гээд байгаа юм даа...

- "Цыган" байдлын амьдралдаа дасаад гялалзуулж байна аа... Харин хэд хоногийн өмнөөс охин минь надтай хамтдаа байгаа. Ирснээсээ хойш охинтойгоо байгаагүй удсан байна. Одоо 2-уулаа хоёр талд компьютер ширтээстэй сууцгааж байна. Охин минь оюутан болчихсон. "Дээд тоо" гэж нэг мангаатай үзэж байгаа.. Би зарим бодлогуудыг нь бодчих л юм билээ (гэж өөрийгөө онгироов) Монголоороо яаж бичиж байгаа бол гэж бодохоос инээд хүрээд байгаа... Нэг л сайхан өдөр бичсэн лекцийг нь аваад уншина даа... хэхэ

-Ажилгүй гэрээр амьдраад байлтай биш гэж бодоод хөдөө гадуур судалгааны ажлаар явсан.. Одоогоор мэдээллүүд, өгөгдлүүд дээрээ ажиллаж байна. Удахгүй дуусна... Харин ажлын цалин хөлс авахаар татвартаа өгсөөр гар дээрээ цөөхөнийг л авах юм. Орлогын албан татвар, нийгмийн даатгал гэсээр байтал 100-г авах байтал 70-ийг авна. Энэ татварыг цэгцлэхгүй бол нэг л болохгүй ээ. Нийгмийн даатгал нь сайн дурынх байх ёстой болов уу. Хууль нь нэг л сонин... Жишээ нь 20 жил ажилласан, тасралтгүй 5 жил төлсөн ч гэх шиг... гэтэл мань мэт шиг дундуур нь завсардсан хүмүүс хувь тэнцүүлсэн хэмжээгээр авна ч гэх шиг... Төрдөө 8 жил тасралтгүй ажилласан байдаг, одоо тэгж ажиллах сонирхол алга байхад... Үнэн шог... Тэгээд ч ирээдүйд тэтгэвэр авах эсэхээ мэдэхгүй байж одоо төлбөр төлөх бодолгүй байна....

- Өчигдөрхөн оюутан ахуйн, тэр тусмаа хачиргүй хар талх хуваан идэж байсан найзтайгаа таарлаа. "Чи ирээд хэлсэнгүй" гэж гомдоллоод.. Би чинь ажилгүй, "гэрийн хүн" болсон гэсэн итгэхгүй намайг тоосонгүй л гээд байхын... (Үнэндээ би гэрээр таг байгаа юм л даа. Хүн болгонтой уулзана гэвэл бүтэхгүй хэрэг)...

-Гадуур гудмаар алхах шаардлага гарах юм. Энэ согтуучуудыг дахиад л шүүмжилнэ ээ. Ялангуяа орой үдшийн цагаар энэ залуучууд, хүүхнүүд... Яа, 10 алхаад л 1 согтуутай таарна, цааш 20 алхаад 1 согтуу хүүхэнтэй таарна....

....

2011-02-27

Таньд ээлтэй зүг чигүүд

Таньд ээлтэй зүг чигүүд
Аль зүг чиг танд ээлтэй вэ? Төрсөн ордоороо өөрийнхөө зүг чигийг тодорхойлж болно. Хичээл ном хийхдээ хаашаа харж суух ёстой вэ? Баруун зүг таньд сайн мэдээ дуулгах уу? Эсвэл зүүн зүг үү?

Хонины орд - Sunsign Aries (20 March to 20 April )
Хэрвээ та Хонины ордных бол таны хайр дурлалын зүг чиг бол зүүн зүг. Зүүн зүгт хандсанаар Та өөрийнхөө хайр дурлалтай учирна. Магадгүй анхны харцын дурлал ч байж мэднэ. Хичээл сургууль болон алба мэргэжлийн хувьд хойд зүг таньд ололт амжилт авчирна. Зүүн өмнө зүг Таны санхүүгийн зүг чиг болой.
If your sun sign is Aries, your lucky direction for love is the east. By heading east, you are most likely to meet someone special. It may be love at first sight for you. For studies and career growth, the north will bring you luck Aries. The South east will be lucky financially, for all of you who belong to the zodiac sign Aries.

Үхрийн орд - Sunsign Taurus (20 April to 21 May)
Хэрвээ Та Үхрийн ордных бол зүүн хойд зүг нь хайр дурлал, учрал, гэрлэлт зэрэгт аз завшаан, ололт авчирна. Ажил мэргэжлээ сайжруулах, дээшлүүлэхийг хүсвэл зүүн зүг таньд ээлтэй. Санхүүгийн хувьд баруун хойд зүг нь таньд аз завшаан авчирна.
If you belong to the zodiac sign Taurus, you will find the north east to be lucky for you in terms of love, romance and marriage. To enhance your career, the east direction will be lucky for you, Taurus. For financial luck, the north west direction will be lucky and will bring you good fortune.

Ихэрийн орд - Sunsign Gemini (21 May to 21 June )
Та Ихрийн ордынх бол баруун хойд зүг нь хайр дурлалын амьдралд тань аз жаргал сайн сайхныг авчирна. Энэ зүгт л сэтгэл хөдөлгөхөөр нэгэнтэй учрах магадлал өндөр. Ажил мэргэжлийн хувьд дэвшин дээшилэхийг хүсвэл зүүн зүгт хандаарай. Санхүүгийн хувьд аливаа чухал шийдвэрээ хойд зүгт хандан гаргах хэрэгтэй.
If your sunsign is Gemini; you will find the North West to be extremely lucky and good for your love life. Chances of meeting someone exciting in this direction are high. You will notice a visible growth in your career and see a lot of improve by heading towards the east. Financially, your luck will improve if you take all important decisions facing the north.

Мэлхий - Sunsign Cancer (22 June to 21 July)
Мэлхийн ордных бол хайр дурлалаа олох зүг тань хойд зүг. Романтик аялалаа зүүн зүгт хийгээрэй. Ажил мэргэжлийн хувьд баруун зүг нь таньд амжилт ололт дагуулна. Санхүүгийн хувьд баруун хойд зүгт хөрөнгө оруулбал амжилттай байх болно.
For those of you who belong to the zodiac sign Cancer, your lucky direction for finding love is the north. Head out for a romantic vacation to some place towards the east. For growth in terms of your career, the west will be lucky for you Cancer. Financial luck will come to you if you make some investments in the north western direction.

Арслангийн орд - Sunsign Leo (July 23 to August 23)
Хэрэв Та арслангийн ордных бол зүүн хойд зүг нь хайр дурлал, учралын аз завшааныг бэлэглэнэ. Энэ зүгт хандсанаар та өөрийн мөрөөдлийн ханьтайгаа учрах болно. Ажил мэргэжлийн зүг нь зүүн зүг. Санхүүгийн хувьд хойд зүг нь хойд зүг нь хөгжил дэвшил авчирах болно.
If your zodiac sign is Leo, you will find the north east to be very lucky for you in terms of love and romance. You will finally meet the partner of your dreams if you head in this direction. Leo will find the east to be lucky for career related matters. Financially, the north will bring good luck and prosperity for Leo.

Охины орд - Sunsign Virgo (August 23 to September 23)
Охины ордныхны хувьд хайр дурлалын зүг нь хойд зүг. Энэ зүгт та хүсэн хүлээсэн хүнтэйгэй уулзах болно. Ажил мэргэжлийн хувьд амжилт олох, хүслээ гүйцээхэд зүүн өмнө зүг завшаантай байх болно. Санхүүгийн хувьд хойд, эсвэл зүүн зүгт хандан шийдвэрээ гаргах хэрэгтэй.
If you belong to the zodiac sign Virgo you will find the north to be lucky for your love life. It will finally bring you that someone special you have been waiting for! For growth in career and meeting your career ambitions, the south east will be lucky. For financial luck, Virgo must take decisions facing the north or the east.

Жинлүүр - Sunsign Libra (23 September to 23 October)
Хэрвээ Та жинлүүрийн ордонд төрсөн бол таны хайр дурлалын зүг нь баруун хойд зүг. Зүүн зүгт хандан аливаа чухал ажил хэргийн шийдвэрээ гаргаарай. Энэ нь таньд амжилт ололт авчирах болно. Санхүүгийн хувьд хойд зүгт хандан хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй.
If your sunsign is Libra, you will find love towards your lucky direction north west. Career wise, you must take all your important decisions facing the east. It will bring you good results. You will gain financially by making investments towards the north.

Хилэнцийн орд - Sunsign Scorpio ( October 23 to November 22)
Хэрвээ Та Хилэнцийн ордных бол хайр дурлалын нь баруун зүг. Мэргэжилээрээ амжилт ололт, дэвшил гаргахыг хүсвэл баруун хойд зүгт хандан шийдвэрээ гаргах нь зүйтэй. Санхүүгийн хувьд зүүн зүг нь таньд амжилт, хөгжил авчирна.
If your sunsign is Scorpio, you will find love towards the west. To attract luck and boost your career prospects, always take decisions facing the northwest. Financially, the east direction will bring you luck and prosperity.

Нумын орд - Sunsign Sagittarius ( November 22 to December 21)
Хэрвээ Та Нумын ордных бол баруун хойд зүг нь таны хайр дурлалын зүг. Өмнө зүг нь таньд шинэ боломж, мэргэжлийн ололт амжилт авчирна. Санхүүгийн шийдвэрийг зүүн зүгт хандан гаргавал зохилтой.
If you belong to the zьodiac sign Sagittarius, you will find the North West direction to be lucky for love related matters. The south will bring you new opportunities and help you grow professionally. For financial luck, take all important decisions facing the east.

Матар - Sunsign Capricorn (21 December to 20 January )
Матрын ордныхны хувьд хойд зүг нь хайр дурлалын холбоотой бүхий л аз жаргалын үүдийг нээнэ. Ажил мэргэжлийн хувьд өмнөд зүгт хандаарай. Санхүүгийн хувьд зүүн өмнөд зүгт хандаж чухал шийдвэрүүдээ гаргаарай.
If you belong to the zodiac sign Capricorn, you will find the north to be lucky for all love related matters. Attract luck in your career by heading to the south direction. You will gain financially, by taking all important decisions facing the south east direction.

Хумхын орд - Sunsign Aquarius (January 20 to February 19)
Хумхын ордныхны хувьд, хайр дурлалын зүг чиг нь хойд зүг. Хэрвээ та хойд зүгт чиглэвэл дур булаам нэгэнтэй учирч мэднэ. Өсөж дэвших, шинэ боломж бололцоо нь таны азын зүг чиг болох зүүн зүгээс нээгдэнэ. Санхүүгийн боломж нь баруун хойд зүгээс ирнэ.
Aquarius, your lucky direction for love is the north. You are likely to meet someone very charming if you head to the north. Growth and new opportunities are likely to come your way from your lucky direction, east. Financial luck is indicated to come from the North West direction.

Загасны орд - Sunsign Pisces(February 20 to March 20)
Хэрвээ Та Загасны ордонд төрсөн бол хойд зүг нь таны хайр дурлалын зүг. Ажил, мэргэжлийн хувьд Таны ололт амжилтууд баруун зүгээс олдоно. Санхүүгийн хувььд та зүүн чигт харж шийдвэрээ гаргавал амжилт олох болно.
If you belong to the sun sign Pisces, you will attract love by heading to the north. Employment opportunities and good news in terms of your career will come to you from the west. Financially, you will gain by taking decisions facing the east Pisces.



За тэгээд өөрийн үг:
Итгэх эсэх нь хувь хүний хэрэг болой. Монголчууд Цагаан сараар зүг чиг гаргаад сүрхий байдаг даа. Тиймээс үүнд итгэж ч мэдэх юм.
....Яагаад итгэж болохгүй гэж..
... Туршаад үз л дээ... Магадгүй, Таньд тус болох ч юм бил үү?
Эцэст нь, буруу зөрүү бичсэн байвал засаад ойлгочихоорой.


2011-02-24

Мэдээллүүд болон асуултууд...

1. Нефтийн үнэ огцом өслөө
Арабын болон хойд Африкийн зарим орнуудад үүссэн улс төрийн тогтворгүй, эмх замбараагүй байдал нь нефтийн үнэ огцом өсч гүнзгий хямралд хүргэх хэмжээнд байна. Сүүлийн 2 өдөрт нэг баррел нефтийн үнэ 10-н доллараар нэмэгдээд өнөөгийн байдлаар 100 ам долларт хүрээд байна. 2008 онд нэг баррел нефть 140 ам доллар хүрч, бензин шатахууны үнэ өмнө байгаагүй хэмжээнд огцом өсч байсан билээ. Энэ удаа үүнээс ч өсөх магадлалтай байна. Ер нь нэг баррел нефтийн үнэ 1 ам доллараар нэмэгдэхэд шатахууны үнэ 2,4 центээр нэмэгддэг байна. Америкийн нэгэн судлаач "хямрал дээд цэгтээ хүрч, америкчууд залбирах л үлдэж байна" хэмээн FOXNEWS-ээр ярьж байхын. Дэлхий дахины эдийн засгийн хямрал үргэлжилсээр байх бололтой. Манай Монгол улсад хэрхэн нөлөөлөх бол?

2. Гадаадын оюутнууд амь үрэгджээ
Шинэ Зеландад болсон газар хөдлөлтийн улмаас 102 хүн амь үрэгдсэн гэж албан ёсоор одоогоор мэдэгдээд байна. Мөн 200 гаруй хүн сураггүй олдоогүй байгааг тогтоожээ. Амь үрэгдсэн хүмүүсийн дунд хэлний сургуулийн нурангид даруулсан гадаадын оюутнууд байгаа юм байна. Монгол оюутан байгаа болов уу үгүй болов уу?

3. Тоёота машинуудыг "татжээ"
АНУ-д Тоёота маркийн 2,17 сая машинуудыг хурдны педалийн ажиллагаанаас болж "засварт" оруулахаар "татаж" байна. Өмнө нь ч гэсэн Тоёота зарим загварын машинуудыг хурдны болон тоормозны шалтгааны улмаас "татаж авч" бөөн хэл ам болж байсан билээ. Ер нь "но"-той Тоёота маркийн машинуудыг мэдэхэд илүүдэхгүй байх:
- 2003-2009 онуудад үйлдвэрлэгдсэн 4Runner SUV маркийн 600,000
- 2006-2010
онуудад үйлдвэрлэгдсэн RAV4 compact SUV маркийн 761,000
- 2008-2011
ондуудад үйлдвэрлэгдсэн Lexus LX 570s маркийн 17000
- 2004-2007
ондуудад үйлдвэрлэгдсэн RX 330, RX 350 and RX 400H маркийн 372,000
- 2004-2006
ондуудад үйлдвэрлэгдсэн Toyota Highlander SUV маркийн 397,000
- 2006-2007
ондуудад үйлдвэрлэгдсэн GS 300 болон GS 350 маркийн 20,000

Эдгээр маркийн машинууд Монголд худалддаг уу? Хэрвээ Тоёота маркийн машин худалдан авах гэж буй бол болгоомжлох хэрэгтэй шүү. Ялангуяа Америкаас ирсэн машинууд.

Эдгээр мэдээллүүдийг FOXNEWS-ээс авсан болно. Ийгл ТВ-ээр үзэж байтал шөнө шууд л хаачих юм. Шөнөжингөө нэвтрүүлж болдоггүй юм байх даа. Маргааш Ийгл рүү утасдаж хүсэлт тавина аа...

2011-02-23

Free Business Seminars in English by Raffles Lecturer

------------------------------------------------------

All welcome those who interested. It’s FREE.

Topic 1: Effective Communication
Topic 2: Importance of International English.

By: Raffles Business and English lecturers

Tel: 323663
E-mail:Mongolia8853@yahoo.com

WHEN: 26th of Feb, 13.00 pm
------------------------------------------------------

Энэхүү зарыг уншаад нэгэн бодлоо бичмээр санагдаад...

Ер нь бол үнэгүй сургалтууд, лекцүүд энд тэнд болдог юм билээ. Тэдгээр сургалт, лекцэнд оюутнууд голдуу оролцдог юм шиг санагдсан. Залуучууд гэхгүй оюутнууд гэж байгааг минь анзаарна биз дээ. Хэрвээ болдогсон бол зохион байгуулж буй байгууллага, сургууль нь бусад сургуулиуд, байгууллагуудтай хамтран ажиллаж багш нар, холбогдох ажилтнуудтай нь урьдчилан ярилцаж бусдыг өргөн хамруулбал зүгээр санагдаж билээ.

Тэгээд ч сургалт, семинарт хамрагдагсад оролцож буй сургалт, семинар, лекцдээ их л тоомжиргүй, албадан шахалтаар орчихсон юм шиг суудгийг ажигласан. Мөн нөгөө талаасаа үнэгүй сургалт, семинар хийж буйдаа тааруулж буй юм шиг сургагч багш нар нь тоомжиргүй хандах хандлага байдаг юм шиг санагдсан. Үүнийг зохион байгуулж буй байгууллага анхаарах нь зүйтэй юм билээ. Энэ нь бие биенийгээ хүндлэхээс эхлэх байх.

Хүндлэлтэй хандсанаар сургалтанд хамрагдагсад, сургалт зохион байгуулагчдад ч тэр үр дүнтэй байх болов уу....

(Чадвал тэрхүү семинарт очиж сууна аа)

2011-01-25

Залуучууд аа, охид оо! Зөв тохиолдолд өөрийгөө хамгаалж сур, ахмад царайлсан нөхдүүдэд бүү доромжлуул...

Уг нь цагаан сар угтаад цагаан бичлэг бичих бодолтой байгаа боловч байж буй байдлыг бичихгүй бол болохгүй нь...

Хааяадаа "хулгайгаар" машин барьж буй боловч замыын түгжрэлд нь ороод унтаагаараа машин барьж байна... 2 зээрдээрээ жирийгээд машинаас ч хурдан болсон шүү дээ...

Хоёр зээрд болон автобус, микроны байнгын үйлчлүүлэгч болсон би бээр уржигдар 13-р хорооллоос 10-р хороо орох гээд нэг автобусанд суулаа. Тийм ч олон хүнтэй биш...
Автобусны цонх нь цантсан, битүү боловч бараг л хөргөгч аятай хүйтэн, дээр нь хаалга онгойх бүрд хүйтэн салхи хөлнөөс дагз хүртэл илээд л авна... (гэх мэт уянгын халилтай)

Би автобусаар зорчихдоо сандалд суудаггүй юм. Яагаад гэвэл:
1. Нэг их хөгшин биш учраас,
2. Бөгсөн биенээс хайраад байдаг учраас,
3. Босч сууж суудал тавих гэх мэт илүү хөдөлгөөн хийхээс залхүү хүрээд,
4. Босоогоороо зогсож тэвчээрээ шалгаад гэх мэт...

Оршил хэсгийг ингээд зогсоохгүй бол хадуурах гээд байна аа...

Би өвөр дээрээ хүүхэд суулгасан эмэгтэйн хажууд сурсан зангаараа босоо бариул атгаастай зогсоод л...
Автобусны арын хэсэгт захын тэндээс нилээн сайн дулаалсан хувцастай, дунд зэргийн насны эрэгтэй эмэгтэй нийлээд 4-5 хүн суусан юм. Арын суудалд охидууд ганц нэг залуучууд сууж байснаа автобусны буудал дээр залуучууд нь бууж хүн ч цөөрлөө.
Тэгсэн тун удалгүй хүмүүсийн дуу чангараад л, маргалдаад эхэллээ. Над мэтийн маргаан, хашгираанд дургүй хүмүүс, ялангуяа хажууд өвөр дээр суусан хүүхдэд хэцүү байсан байх. Хүү чихээ таглаад толгой өвдөөд байна гэж эрхэлнэ...

Учир нь суудал тавьсан тавиагүй асуудал...
Маргааны нэг тал нь насанд хүрсэн ахмад хүнд суудал тавьж өгсөнгүй гэх бараг л над шиг хөгшин байхын... ядаж байхад нилээн үглэдэг нөхөр таарчихаж...Түүнийг дэмжигч бас бус ахмад настнууд..
Нөгөө талд хоёр охин, түүнийг дэмжигч бас нэг охин...

Ахмадууд охидуудыг ахмадуудыг хүндэлдэггүй, хайр мэдэхгүй, сэтгэлгүй, боловсролгүй, бүүр давраад аав ээжгүй, аав ээж нь ч хуншгүй хулгайчид, улсын хөрөнгө идэгчид, луйварчид, биеэ үнэлэгчид, хөнгөн амьдрагчидаар нь дуудаад бие биенээ онгироон бараг л алга таших нь холгүй. Бидний үед ийм байгаагүй гээд л...

Охидууд нь хэнд суудал тавих тавихгүйгээ мэднэ, хэнээр ч заалгахгүй, доромжлуулахгүй, бүүр уур хүрээд зөрүүдлэн автобусанд аав ээж нь ч суудаггүй гэх мэтээр хариу бариастай... Таны үе тэндээ л байдаг биз гэх мэтээр цэц булаалдана...

Эхлээд ч дуугай л байлаа. Уг нь бол дундуур нь орохоор байсан ч дуугай байлаа...

Хэрвээ миний охин хаа нэгтээ ингээд хаа хамаагүй хүнд ингэж хэлүүлээд явж байвал гэсэн бодол төрөөд...

- Миний бодлоор ахмадууд гэх нөхдүүд буруутай байсан. Ахмад болж царайлан хүүхдүүдийг загнаж, янз бүрээр дуудсан нь буруу байлаа.
- Охидууд өөрсдийгөө өмгөөлснийг зөв гэж бодож байгаа. Тэд өөрсдийгөө өмгөөлөх, хамгаалах чадвартай байгаад нь би баярласан.

Намар нэг удаа East төвд ширээний теннисийг дүү охин хоёртойгоо тоглохоор очоод ийм байдалд орж байснаа сая саналаа. Би охиноо өмөөрөөд тэндхийн "овгор"-той муудаж билээ. Учир нь тус тусынхаа ширээн дээр мөнгөө төлөөд тоглож байтал хаа байсан ширээний нэгэн "ахмад" тоглож байсан охиныг минь бөмбөгөнд гүйгээд ир гэж авдаг байгаа. Цаана нь өчнөөн залуучууд зогсож байтал... Охин ч үгүй гээд шууд авах нь ойлгомжтой. Гэтэл нөгөө ширээний хэд бараг л барьж аваад зодох нь ээ. Охин минь ч хачин царайлчихаад... Би ч аавын үүргээ гүйцэтгэх хэрэгтэй болно биз дээ. Маргаан нилээн ширүүсээд иртэл охин ааваа эндээс явмаар байна гээд бид 2 давхарт байдаг ширээнд шилжиж тоглосон юмдаг...

Би юуг хэлэх гээд байна вэ гэвэл:

Залуучууд аа, охид оо! Өөрийгөө хамгаалж сур, ахмад царайлсан нөхдүүдэд бүү доромжлуул... Бүр болохгүй бол зодолдсон ч яадаг юм... Монголын хууль хувь хүний эрхийг хамгаалдаг, хууль үнэн шударга хэрэгждэг болтол нь өөрсдийгөө хамгаал..
Дорой, доромжлуулдаг байдал хэзээ ч биднийг хөгжилд хүргэхгүй. Хүн бүр тэгш эрхтэй байж шударга ёс тогтоно...

2011-01-06

Төлөө..муу тахиа...

Юуны өмнө би хэлний мэргэжлийн хүн биш гэдгээ хэлэх нь зүйтэй байх. Дээр л бичье гэж нэг бодож байсан, сая гэнэт санаанд ороод бичлээ.

- Төлөө: Монголчууд сөгнөхдөө "төлөө" гэдэг болсон юм болов уу эсвэл тийм үг "шинээр" нийтэд тархсан юм болов уу гэж бодож байсан юм. Учир нь хэзээ ч билээ кинонууд дээр төлөө гэсэн орчуулга яваад байсан. Орчуулга нь буруу буюу модон болчихож.. Уг нь монголчуудад "тогтооё" гэж алдартай, амны уншлага болсон үг хэллэг бэлээхэн байсаар байтал.. Англиар cheers гэснийг төлөө гэж орчуулсан юм болов уу гэж бодсон. Оросоор бол давай ч юм уу, за здоровье болох байх. Бусад хэлэнд яаж хэлдгийг мэдэхгүй байна. Хятадаар сонсож байсан боловч санахгүй байна. Аан тийм, ганбай ч билүү. Ер нь хундага тогтоохыг бусад орнуудад юу гэж хэлдгийг эндээс харж болох юм билээ.

- Тахиа: Бас нэгэн кинон дээр нэгэн аймхай, хулчийсан нөхрийг "тахиа" гэж дуудан орчуулга хийсэн байхыг сонссон юм л даа. Англиар нь chicken, тэр нь яалт ч үгүй тахиа гэсэн үг л дээ. Гэхдээ англиас нь утгачилбал "аймхай, хулчгар" гэсэн утгатай болохыг нь ойлголгүй модон орчуулгаар "тахиа" гэж орчуулсан байсан. Өөрөөр бол "туулайн зүрхтэй амьтан" гэж орчуулж болно оо доо. Монголчуудын хэллэг "туулай" шиг аймхай гэснийг нь англиар "rabbit" гээд орчуулчихвал хэн ч ойлгохгүй байх даа...

... гэх мэт зүйлүүд байна аа...

Image Source Page: http://www.sluniverse.com/pics/pic.aspx?id=459714

2011-01-03

Та УБ-ын аль цагийн бүсэд нь байна вэ?

Монголчуудын хамгийн дутагдалтай тал нь цаг барьдаггүй хэмээн бичиж байсан даа. Бүүр нүүдэлчин уламжлалтайгаа холбоод зөвтгөөд ирсэн. Хэдэн зуунаар дамжаад нүүдэл суудал, газар нутгийн байдал зэргээсээ хамаараад цагийг "багцаалаад" сурчихсан түүнийгээ хамгийн "нандин" уламжлал болгоод хадгалчихсан. Гэтэл орчин үед, бүр 21р зуун бүх зүйл, хөгжил дэвшил цаг минутаар тооцогдох гээд байдаг. Яадаг ч юм билээ дээ!!!

За тэгээд нэгэн бяцхан судалгаа хийе л дээ. Та ойр орчныхоо хүмүүсээс цаг хэд болж байна гээд бүгдээс нь нэгэн зэрэг асуугаад үз дээ. Яг адилхан цаг хэлж байна уу? Эсвэл 1-2 минут, бүүр зөрүүтэй хэлж байна уу?

Өөр нэг ажигласан зүйл: Сая Шинэ он гарах үед Ерөнхийлөгч маань сүү өргөөд л, хүүхдийн соёл амралтын төвд иргэд оноо тоолоод л... янзан бүрээр л угтсан. Би ч яахав ТВ-ээ цоо ширтээстэй үдлээ. Болж өгвөл бусад улс оронд хэрхэн тэмдэглэж 21-р зууныхаа эхний 10н жилээ үдэж байгааг харахыг хүссэн юм л даа. Тэгсэн ч олигтой зүйл нэг их үзэж чадсангүй. Америкт бол алдарт Нью-Иорк, Time Square-т шинэ он угтах үйл явцыг хараад, ТВ-ийн бусад сувгаар нь тэнд ингэж тэгж үдэж байна гээд үзэж харах зүйл их байдаг. Монголд тэгсэн Сүхбаатарын талбайд ямар ч арга хэмжээ албан ёсоор зохиохгүй гэнэ ээ. Яагаад гэвэл "дэлхий нийтийн эдийн засгийн хямрал"-тай учраас... Яа, аймаар том шалтгаан байгаа биз. Бас мөсөн талбай засахаар 1 сар болоод хайлдаг мөнгө цацдаг гэнэ л дээ. Хэмнэлгүй яахав гэхдээ заавал улсын төсвөөс гарга гэж хэн хэлээд, хуульчлаад өгчихсөн юм бэ? Ууж идэхдээ ямар билээ? Ард түмэнээ зөв баярлуулах нь ямар байх билээ гээд бодох зүйл зөндөө л байна. Өө хадуурчихсан явж байна...

За тэгээд Шинэ он гарах яг тэр цаг мөчид ТВ-ээр, ТВ-ийн сувгуудаар үзээд... Тоолоод л, дахин дахин тооллоо. Нэг ТВ-ээр нь 3,2,1 гэж дуусаад Шинэ он гарчихлаа гээд баярлалаа. Тэгээд сувгаа сольтол нөгөө ТВ-ийн сувгаар нь 20, 19, 18 ... гэж байвал яах уу? Н алга.өгөө ТВ-ээр Элбэгээ ерөнхийлөгч үг хэлээд тоолох ч сөхөө алга. Манай улс чинь уг нь бол цагийн 3н бүст хамаарна, түүнийгээ багасгаад буюу монголчилоод одоогоор 2 бүсэд байх харьяалдаг. Тэгсэн Шинэ он гарах мөчид Монгол Улс байтугай, Улаанбаатар хот цагийн байтугай минутын хэдэн ч бүсэд хуваагдаж мэдэхээр болжээ. Хэрвээ цаг тоолоод сүү ч байна уу, вино ч байна уу, дарс нь ч байна уу "буудуулах" болвол нилээн олон л хэрэгтэй болж мэдэх юм билээ.

Бид "албан ёс"-ны цагтай болох цаг хэдийн болжээ. Хаанах ямар цагийг сонгохыг эрхэм гишүүдэд үүрэг болгосугай :)

Нэгэн тэрсүү бодол: Хэрвээ Шинэ оны анхны хүүхдэд улсаас нэг өрөө байр өгнө гээд амалчихвал бид яах болж байна аа!? Энд тэнд харилцан адилгүй цагийг бариад.. Мөн ч их маргаан болох байх даа... гэх мэт...