Showing posts with label Баярын мэндчилгээ. Show all posts

2011-12-31
2010-12-26
Шинэ жилийн халуухан мэндийг хүргэе..

...Шинэ оны цогтой халуун мэнд...
Энэхүү зураг болон бусад зургийг http://mmdesk.net/wallpaper/index.html
сайтнаас татаж аваад дэлгэцэндээ байрлуулаарай.
2009-03-07
Мартын 8...
Баяр, бас дахин баяр... Он гараад л баярууд үргэлжилдэг байсансан... хэхэ
Монголдоо бол Мартын 8-ны баярыг тэмдэглүүлэх гээд (угтаа бол тэмдэглэх гэх байх л даа) "завгүй" зүтгэх байсан байхдаа. Цэцэг, даашинз, хувцас хунар, будаг шунх, бал бурам гээд л боломж бололцоого дайчлаад болохгүй бол зээлдээд ч болов хамаагүй ямар нэгэн байдлаар хичээх байсан байх...
Гэтэл энд Америкт ирснээсээ хойш Мартын 8-ны барааг харсангүй. "Ганцаараа" болоод тэгсэн байх гэж өөрийгөө тайтгаруулна. Ашгүй харин энд олон улсын эмэгтэйчүүдийн баяр гэж тэмдэглэдэггүй юм байна. Тэмдэглэдгийг нь ажиглаагүй байж мэднэ, гэхдээ үнэхээр надад үнэртэх ч үгүй юм... Эд нар чинь их гэр бүлсэг хүмүүс ч юм шиг, эсвэл бүр гэр бүлээ мартсан гэсэрүүд шиг байх юм. Өдийг болтол ухаараагүй л байна :)
За ямар ч байсан, Мартын 8-ныг тэмдэглэж байгаа бол гэргий, хань, охин, бүсгүй, эмээ, авгай болгонд инээмсэглэхийг ерөөе...
Сайхан баярлуулж, сайхан баярлаарай...
Бишээ,
Сайхан баярлаж, сайхан баярлуулаарай.... :)

2009-02-24
Сайхан битүүлээрэй
Нэг мэдсэн цагаан сарын битүүн болж байгаа юм байна шүү дээ. Надад бол уур амьсгал ч алга. Монголоо алдсан юм болов уу даа, эсвэл... Сүүлийн үед янзан бүрийн хачин балай зүйлүүд бичээд зарим нэгэн хүний дургүйг хүргэсэн бол уучлал хүсье.
Цагаан сараараа цагаан зүйл бичнэ ээ... Уг нь нэг онигоо оруулахаар биччихсэн байсан түүнийг болилоо....
Монголчууддаа, найз нартаа, блогийг минь уншигч бүгдэд Битүүний мэндийг дэвшүүлээд, Сар шинэдээ сайхан шинэлэхийг ерөөе.

2009-01-01
ШИНЭ ОНЫ МЭНДИЙГ ТА БҮХЭНДЭЭ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ.
Он гараад нэг цаг болж байна даа. Тиймээс блогоороо дамжуулаад таньдаг, таньдаггүй найз нөхдүүддээ ШИНЭ ОНЫ МЭНДИЙГ ДЭВШҮҮЛЬЕ.
Золгож буй 2009 онд Таны болон танай гэр бүл, дамжуулаад найз нөхөд, хамт олон, Монголчуудын амьдрал, Монгол Улс орон минь 9-ийн тооны билэгдэл лугаа эв нэгдэлтэй, эрдэм боловсролтой, 9-н хөлт Цагаан тугаа мөнхөд мандуулан, 9-н эрдэнэсийн баялагаар дүүрэн үргэлж хөгжиж дэвшин эрүүл энх, амар амгалан, тайван жаргалтай байх болтугай.
НАДАД ӨМНӨ Ч БАЙСАН, ОДОО Ч БАЙГАА, ЦААШИД Ч БАЙХ "ИНЭЭМСЭГЛЭЛ"-ЭЭ БЭЛЭГЛЭЕ. ҮРГЭЛЖ ИНЭЭМСЭГЛЭ УЧИР НЬ ЭНЭ НЬ ҮНЭГҮЙ :)
picture from http://www.myspacegeek.net/graphics/backgrounds/2/SMILE.jpg
2008-12-24
2008-03-06
Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан Монголынхоо бүх эхчүүд, гоо бүсгүйчүүд, охидуудыг үргэлж инээмсэглэж явахыг ерөөе.
Алдарт Victoria's secret fashion show 2006 оны бичлэгийг google-ээс хуулбарлан орууллаа:

41 минутын бичлэг. Таны интернэтийн болон компьютерийн хурдаас бичлэгийн чанар хамаарна.
Victoria's secret fashion show 2007
Гоо сайхан ертөнцийг, Таныг, намайг аварна... :)
2008-02-06
Та бүхэндээ Сар шинийн мэндийг дэвшүүлье.
Уншигч Таньдаа Аавынхаа бичиж явуулсан захианы хэсгээс толилуулан Цагаан сарынхаа мэндчилгээг дэвшүүлж байна:
"Төр минь түвшин, түмэн олон минь амгалан, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан, эвтэй дөрвөн амьтан шиг эв нэгдэлтэй, ургаараа уужим саруул сайхан ухаантай, нар адил мандаж, навч цэцэгс шиг дэлгэрч, "эх" болсон зургаан зүйл хамаг амьтан амгалан байх болтугай.
Богд Дүнжин Гарав хайрханаа хүндэтгэн оюуныхаа мэлмийг нээж, Сонгино хайрхандаа залбирч нигүүлсэнгүй сэтгэлийг оршоож, Чингэлтэй хайрханд мөргөж бясалгал юугаан хичээн эрдэм номондоо мэргэн "доктор" мэргэд болж, Баянзүрх хайрханаа шүтэж айраг цагаа, идэж уух, өмсөх зүүх, эдэлж хэрэглэх юмаар элбэг дэлбэг, мөнгө төгрөгөөр тасралтгүй Намсрай бурхан шигээ баян цатгалан, олз омгоор дүүрэн, бие, хэл, сэтгэлээрээ Ээжийн цагаан сүү шигээ ариун сайхан, нэгэн үзүүрт сэтгэлээр МОНГОЛ эх орон, унасан газар, угаасан усандаа сүслэн "залбирч", амьдарч байгаа, очсон, очих газар бүхэндээ ачлал, энэрэл, өргөмжлөлөөр дүүрэн байгаарай". ( I сар. 2008)

"Хийморийнхоо сан"-г нэг сонсчих :)
2007-12-30
Найзууддаа, дүү нартаа, уншигчиддаа, зочиддоо Шинэ жилийн баярын мэндийг хүргэе. Та бүхэндээ юуны өмнө эрүүл энхийг хүсээд, ажил үйлс нь өөдрөг, амьдрал нь улам жаргалтай, үргэлж инээмсэглэж байхын өлзийтэй ерөөлийг охиныхоо хамт өргөн дэвшүүлье.
Өнгөрч буй 2007 ондоо Та нартайгаа хамт байсандаа би маш их баяртай байна.
Угтаж буй 2008- Шинэ ондоо ч хамт байхдаа баяртай байх болноо...
Сэтгэл санааны хувьд дэмжиж, тэтгэж, баярлуулж, онгироож, бүр уурлуулж ч байсан бүхий л хугацаанд би ганцаардаагүй гэдгээ сайн мэдэж байна... Блог бичсэнээрээ "100-н найзтай" болсон...
Send this eCard !Уг нь энэ кардны код нь myspace-д зориулагдсан байсныг нь хэдэн код хасаад энд оруулчихлаа. болохгүй зүйл байхгүй ээ. ;)
Өнгөрч буй 2007 ондоо Та нартайгаа хамт байсандаа би маш их баяртай байна.
Угтаж буй 2008- Шинэ ондоо ч хамт байхдаа баяртай байх болноо...
Сэтгэл санааны хувьд дэмжиж, тэтгэж, баярлуулж, онгироож, бүр уурлуулж ч байсан бүхий л хугацаанд би ганцаардаагүй гэдгээ сайн мэдэж байна... Блог бичсэнээрээ "100-н найзтай" болсон...
Send this eCard !
Subscribe to:
Posts (Atom)