2014-05-20
Амьдралд алдаж зөрүүдлэн үнэтэй нэгнээ алдана
Аальгүйтэж элгэмсэх боловч хайртай нэгнээ түлхэнэ
Анд нөхдөөсөө урван мэдэхгүй нэгнийг магтана
Ард орхисон нэгнээсээ аврал эрэн мунгинана
Өстнийг уучлах боловч үнэнч нэгнийг шоовдорлоно
Өршөөлийг андаасаа нэхнэ
Өөрийн зовлонг бусадтай хуваалцах боловч Өрөөлийн шаналалыг үл тооно
Өөрийнхөө гунигийг мэдрэх авч
Өрөөлийн зүрхийг шархлуулна
Зүүд хоосноос сайхныг мэдэрч хуурамч балыг амтална
Заяагдсан жаргалаа орхиж зэрэглээг дагаж төөрнө
Хайртай бүхнээс нүүр бууруулж хүний хүн рүү тэмүүлнэ
Хамаг бүхнийг ойлголгүй хожмоо ухаарч гансрана!!!
Как часто в жизни ошибаясь, теряем тех, кем дорожим,
Чужим понравиться стараясь, порой от ближнего бежим,
Возносим тех, кто нас не стоит, а самых верных предаем,
К тому, бывает, кто нас бросил, мы вновь за помощью идем,
Кто с нами честен, презираем, в рагу мы сами все прощаем,
От друга извинений ждем, чужою болью не страдаем,
Свою другому отдаем, свое лишь сердце замечаем,
другому сами разобьем!
От тех кто любит, мы уходим, к тому, кто нас совсем не ждет,
В пустом, прекрасное находим и пьем обмана сладкий мед,
Так счастье мы свое теряем, а вслед за призраком идем,
Так трудно все мы понимаем, так поздно все осознаем!!!
2011-10-04
ХҮЛЭЭЛТ (өгүүллэг)
Өмнөх үг :)Энэхүү өгүүллэгийн орчуулмаар санагдаад байсан юм. Учир нь энэ өгүүллэг хэвлэгдсэн сэтгүүл нь надтай чацуу санагдаж байна. Гэрт минь байдаг хуучны зургийн жаазны ард зурагнууд солигдоход ард талд нь зөөлөвч болоод солигдолгүй үлдсэн хэдэн хуудасны нэг нь бөгөөд хэдэн 10-н жил хадгалагдсан байсан. Хаяж чадалгүй цүнхэндээ хийгээд л яваад байсан юм. Сүүлийн 2 өдөр тас суулаа.
Эмилия Балионене (Литов)
ХҮЛЭЭЛТ (өгүүллэг)
Зургаан цагт тохирсон юмсан. Нөгөө л, хуучин сүмийн дэргэд.
Нарийхан гудамжаар өгслөө. Явган цасан шуургаар хөгжөөгдсөн жихүүцэм хүйтэн салхи намайг нэвт үлээнэ. Ширмэн баганатай бетонон хананы нөмөрт хорогдон захаа босгож халаасандаа гараа шургууллаа, хүйтэн гэж...
Явган цасан шуурга үлээж буй тэр л зүгээс тэрбээр хэзээний л хоцорсон бөгөөд яарсан байдалтай хурдан хурдан алхалсаар ирнэ. Хурдан алхсаны улмаас халууцаж пальтоныхоо энгэрийн задгайлан, торон хээтэй нимгэн дулаахан ороолтоо гартаа атгасан байна. Намайг харангуут инээмсэглэн ороолтоо хүзүүндээ шидэн пальтогоо товчилоно...
Хүйтэн гэж. Хорин минут өнгөрлөө, тэр бас л байдаггүй ээ. Хүлээнэ дээ хүлээнэ... Захандаа шигдсээр даарч хөрсөн хөл рүүгээ ширтлээ. Гутал минь явган шуурганы цасны намуухан давхаргад бүрхэгдэн нимгэн цагаахан хивсээр хучигдсан байв. Тэгсэн ч миний хөл дулаацсангүй.
Зургаа хагас. Магадгүй, орой зургаан цагт уулзахаар болзсоноо мартсан байх л даа. Учир нь бид ихэвчлэн долоон цагт уулздаг байсан юм л даа. Долоо хүртэл хүлээнэ ээ. Би хүлээж чаддаг юм чинь. Надад олдох жаргалтай хэдхэн хором, надад эрхэм хүнийг хүлээж чадна. Би үргэлж мөнхөд хүлээсээр, юуг ч юм хүлээсээр, бүр хүлээх шаардлагагүй байхад ч хүлээсээр байгаа юм шиг. Миний өдрүүд бол үргэлжийн хүлээлтүүд, надад хүлээх хэн нэгэн байхгүй юм шиг л мөнхийн хүлээлт...
Ээж минь надад хүлээхийг сургасан юм. Тэрээр хэнээс ч илүү хүлээж чаддаг байлаа.
Эмзэгхэн, дэрсхэн хүүхэд нас минь Клауд Монегийн байгалийн зургуудын өнгөнд шингэсэн гэрэл лугаа өмнүүр минь жирэлзэн өнгөрлөө. Би нүдээ аниж бодолдоо умбан хуруунуудаа улирч мартагдсан зурагнуудад хүргэх төдий тоос нь хөндөгдсөн зургууд амилж ярилцаж эхэллээ...
Өглөө эрт. Би эртлэн сэрсэн хэдий ч нүдээ аниастай орондоо хэвтсээр л байлаа. Ингэж хэвтэх нь сайхан шүү, яг л үүлэн дунд умбаж буй мэт. Салхи үлээгээд л, үүлс хөвөөд л, сайхан... Зэргэлдээх орон дээр балчирхан дүү минь угжтайгаа унтаж байлаа. Харин би хэдийн өсөж том болсон. Ширээнээс өндөр болсон бас бүхнийг мэднэ. Өрөөний таазан дээрх зураг, хананы нуранга, хөхрөн харагдах утааны судлан толбууд, аятайхан сэнгэнэх үнэр танар зэргийг бүгдийг мэднэ. Энэхүү үнэр танар намайг орноос босгодог юм.

Гал тогоо хуурай түлшний утаа униараар дүүрэн. Ээж минь зуухны дэргэд зогсон төмсний бин шарна. Би ээж рүүгээ гүйн очиж түүнд нална. Ээж минь нэг гартаа сэрээ, нөгөө гартаа хутга барин завгүй байсан боловч над руу инээмсэглэн тохойгоороо намайг тэвэрнэ. Түүний нүд нь намайг дулаахан энхрийлэх боловч ганц ч үг хэлсэнгүй. Ээж минь яагаад дуугай буйг би мэдэж байна аа. Ээж минь аавыг хүлээж байгаа юм. Энэхүү байшинд буй бүгд, бүх зүйл л аавыг хүлээдэг: цэв цэвэрхэн шал, арчилж тэгшилсэн улбар шар өнгийн тасалгааны цэцэгс, том торон хээтэй ороолтоор бүтээсэн халуухан сүүтэй ваар зэрэг.
Энэхүү ваарт би хэзээ ч дасаж байсангүй. Өглөө бүр харна. Яг л гайхамшигт итгэдэг шиг л, яг л нууцлаг зүйл шиг л өглөө бүр өнөөх ваараа дахиад л харна. Бүгд хүлээсээр... Ээж минь ч хүлээсээр... Ээж минь өнөөх л чимээгүйхэн, түгшүүртэйхэн хүлээсээр. Хашааны нохой хуцах дуунаар ээж минь цонх руу босон харайна даа.
Ээжийн минь байгаа байдал надад удамшив. Би цонхны дэргэд хөлөө ачин сууж бингээ идэнгээ бас л адилхан хүлээгээд л суучихна.
Бид аавыг хүлээж байлаа.
Манай гөлөг баяртайгаар хуцах нь сонсогдов. Би идэж байсан бингээ амандаа чихчихээд байшингийн хаалга руу гүйлээ... Аав минь сэлүүрээ мөрлөн жижиг цэцэрлэг өнгөрөн хашааны хаалгаар орж ирж байлаа. Томоос том усны гуталтай тэрээр хүнд бөгөөд удаан гээч нь алхана. Эхлээд холоос жижигхээн харагдаж байв. Би тосон гүйхэд аав улам томрон томорсоор очих мөчид аав минь бүүр аугаа болж би амьсгаадсаар түүнийг тэврэн авлаа. Миний толгойг загас үнэртсэн ширүүхэн гараагаа илэн надад загастай цүнхээ үүрүүлж бид гэр лүү зүглэдэг байлаа.
Ээж минь зуухны дэргэд сүүтэй ваараа бариад суучихсан биднийг ажиглана. Биднийг ажиглангаа бас инээмсэглэнэ. Цаашид юу болохыг би сайн мэднэ ээ: Аав минь мөрлөж явсан сэлүүрүүдээ хаалганы тэнд орхиход ээж минь зуухны тэндээс өндийнө, тэгээд аав зуухны дэргэд нөгөөх нүсэр усны гутлаа тайлахад нь би углан тоглож эхлэх бөгөөд ээж минь аавд тагшинд сүү аягалж өгнө.
Ээж минь амсар бялхам сүүтэй тагшийг аавд өргөн барихдаа ямар мундаг гээч! Аав минь сүүг том томоор залгилахад төвөнхи нь дээш доош хөдлөн шоолмоор санагдана. Хэрвээ төвөнхид нь хуруугаараа дарвал хөдлөх эсэхийг хармаар бодол төрж байв.
Тагшийг хоослонгуутаа аав ханцуйгаараа амсарыг арчих ба ээж дахиад аялгална. Дахиад дахиад ... Сүүг дахин дахин аялгалсаар дөрвөн тагш болно.
Ууж дууссаныхаа дараа аав үүдний саравч руу очиж тамхи татна. Ээж минь надад сүү аягална. Би аавын нөгөөх нүсэр гутлыг углачихсан сүүгээ шуналтайхан уусаар ээжийг болон аавыг ээлжлэн харна. Тэд дув дуугай: аав тамхилсаар, ээж ваараа барин зогссоор. Би ч бас дуугай л уусаар... Гэвч миний хувьд бид бүгдээрээ л ярилцаж байлаа. Хөгжилтэйхэн, сайхан ярилцаж байлаа. Том том нууруудын тухай, тэндээс аавын барьсан том загаснуудын тухай, завиндаа хэрхэн арай чүү татаж гаргаж байсан тухай ярилцаж байлаа. Үдэш бүрэнхий цагаар чулуун дээгүүр дамжин нисдэг ногоо хөлтэй, ногоон хушуутай шувууг аав минь заавал ч үгүй барьж надад авчирч өгөх тухай...
Миний хажуугаар мод чирсэн хүүхэд өнгөрснөөр би гэнэт цочив. Зурагнууд хумхын тоос мэт алга боллоо. Зөвхөн гал тогооны өрөөний ширээн өглөө бүр залрах ороолтоор бүтээсэн өнөөх л ваар л үлдлээ. Яг мөнхийн итгэл, хүлээлтийн илрэл болж үлдлээ.
Цагаа харлаа. Найман цаг гучин минут. Аав ирсэнгүй. Гэвч маргааш гэж бий...
Хөл дор шинэхэн цагаахан цасан ширхэгүүд хөглөрнө. Даарч бээрсэн, магадгүй өөр хүний хөлөөр би цасан дээр гишгилж орхилоо...
Маргааш аав минь заавал ирнэ. Би ч гэсэн адилхан ирнэ. Яагаад гэвэл би ээжтэйгээ адилхан хүлээж сурсан хүн шүү дээ.
2011-02-21
peace = "сайн уу"-гаас "энх тайван", улмаар "баяртай" хүртэл
...Охин минь ч дуртай байлгүй яахав. Би ч мөн адил дуртай байлаа. Охинтойгоо хамт тэдгээр шагналд тодорхойлогдож байсан бүхнийг шахуу л үзэж байсан юм байна...
..."Diddy Dirty Money" дуулж дуусаад тайзнаас буухдаа "peace" гэснийг орчуулахдаа "энх тайван" гэж авч байхын...
... "энх тайван" гэсэн утгыг агуулдаг... зарим тохиолдолд "юу байна" буюу "сайн уу" утгыг агуулж байдаг. Харин дээрх тохиолдолд "баяртай" гэсэн утгыг агуулсныг буруу орчуулчихаж....
...Нэг зүйл нэмж хэлэхэд: хаа байсан хэдэн жилийн өмнөх шоунуудыг одоо монголд орчуулаад гаргаж байхыг ердөө ойлгохгүй юм. Орчуулга хийх гэж тэгж хэдэн жил болдог юм болов уу, эсвэл олж авах гэж тэгж уддаг юм болов уу? Тэгээд ч бичлэгүүд нь нэг л но-той. Голдуу ТВ-ээс хуулбарласан бололтой байхын...
ТВ-үүдэд хүсэлт болгоход:
Монголд FOX болон ABC сувгуудыг гаргаж болдог болов уу.
Eagle дээр монгол нэвтрүүлэг байхгүй бол FOX гардаг боловч дуртай цагтаа таслаад хаячихдаг юм. Өөр нэг суваг нээгээд FOX-ыг шууд дамжуулж өгөөч.
Мөн ABC сувгийг гаргаж өгөх TV байна уу? Америкт олон нийтийн дуртай сувгуудад эдгээр сувгууд нь орох бөгөөд цэнгээнт болон спортын нэвтрүүлгүүдээр баялаг сувгууд юм. "American idol"-ийг бид жилийн дараа орчуулгатай хүлээн авч байснаас шууд англи дээр нь шууд хүлээж авбал..
...peace out...
2009-04-19
Kерамикс уу эсвэл Сирамикс уу?
Зааны дүрслэлтэй керамиксийг авчирахад нь би керамикс гээд хэлчихвээ. Гэтэл охин минь ойлгодоггүй. Намайг шоолоод бүр хачин юм боллоо...
Гэтэл англиар ceramics буюу серамикс гэж байж. Тэрийг нь би керамикс гээд оросоор дуудаад байж. Бид 2-уул маргалдаад сүүлдээ нетээс хайлаа. Гэтэл асуулт нэт дээр орчуулга нь вааран эдлэл гэж байх юм.
Би бүр ч зөрөөд үзлээ. Керамикс гэдэг нь шаазан эдлэл болохоос вааран эдлэл биш юм. Зөвхөн вааран эдлэл гэвэл зохисгүй бөгөөд энэ нь зөвхөн тусгайлсан нэр юм. Шаазан эдлэл гэх нь зохимжтой болов уу гэж бодоод энэ бичлэгээ бичлээ. Тэгсэн охин минь шааз гэж юу юм гээд салдаггүй ээ. Би шааз биш "шаазан" гээд бөөн маргаан хэхэх. Бас л зөрнө өө гэж....
Нэгэнт мань мэтийн хөгшчүүл "оросоор" сурчихсан тул англиар хэлж байгааг нь "ойлгох" хэрэгтэй болох нь дээ...
2009-04-17
2009-01-27
Хулганы наймаачин (Буддын шашины үлгэр) болон Нэгэн санаа
Хажуугаар нь өнгөрч байсан нэгэн эр тэрхүү яриаг сонсжээ. Тэрбээр хааны зөвлөх нь ухаантан нэгэн болохыг нь мэдэхийн хувьд зөвлөхийн хэлснийг дагахаар шийджээ. Уг эр үхсэн хулганыг сүүлдэж аваад цааш явж гэнэ. Их удсангүй, булан ч тойроогүй байхад нэгэн мухлагийн эзэн түүнийг зогсоожээ. Мухлагийн эзэн "Миний муур намайг өглөөнөөс хойш зовоолоо. Хулганыг чинь 2 зоосоор худалдан авъя" гэжээ. Наймаа ч хийгдэв.
Иймэрхүү байдлаар наймаа үргэлжилсээр нилээд хугацаа өнгөрчээ. Гэтэл нэгэн өдөр ширүүн салхи, аадар бороотой хүчтэй шуурга болж наймаа нь зогссон байна. Хааны цэцэрлэгийн хажуугаар алхаж явахдаа шуурганы улмаас хугарч тасарсан модны мөчрүүд энд тэндгүй хөглөрөн хаягдсаныг харж гэнэ. Тэрээр бүх хаягдсан мөчрүүдийг нь цэвэрлээд өөрөө авахаар санал хааны цэцэрлэгчид санал тавьжээ. Залхуу цэцэрлэгч ч уухайн тас зөвшөөрөв.
Нөгөөх эр замын нөгөө талын цэцэрлэгт тоглох хэдэн хүүхдүүдийг олж харав. Хүүхэд болгонд нэг амтат жигнэмэг өгснөөр хүүхдүүд найрсагаар туслан хааны цэцэрлэгийн мөчрүүдийг цуглуулан, цэцэрлэгийг нь цэвэрлэж өгсөн байна.
Долоо хоногийн дараа тус хотод нэгэн морины худалдаачин 500 хүлэг морьд зарахаар ирж буйг сонсжээ. Тиймээс наймаачин эр нөгөө зүлэгчидтэй холбогдон тус бүрээс нь нэг бухал өвс өгөхийг хүчсээ. Мөн тэднээс өөрийнхөө бухал өвснүүдийг зарагдахаас өмнө морины худалдаачинд өвс зарахгүй байхыг гуйжээ. Тиймдээ ч тэрээр багагүй ашиг олов гэнэ.
Цаг хугацаа өнгөрсөөр, нэг удаа түүний үйлчилүүлэгчид мухлагийн эзэнд хотын боомтод өөр орны усан онгоц ирэх болсныг дуулгажээ. Үүнийг наймаачин эр өөрт нь шинэ боломж бололцоо олгож буйг ухааран ашигтай наймааны арга олж иртэл бодож судалжээ.
Юуны өмнө тэрээр эрдэнэсийн дархан найзындаа зочлон бадмаараг эрдэнэсийн шигтгээтэй алтан бөгжийг хямдхан үнээр худалдан авав. Учир нь тэрээр зочлон ирсэн усан онгоцны уугуул оронд бадмаараг эрдэнэс байхгүй бөгөөд алт маш үнэтэй болохыг мэджээ. Тиймдээ ч найзаасаа худалдан авсан алтан бөгжийг ирээдүйн наймааных нь баталгаа болгон усан онгоцны ахмадад бэлэглэжээ. Ахмад саналынх нь дагуу өөрийнхөө онгоцны бүх зорчигчдод наймаачин эрийг бараа болгогч-зуучлагч болохыг зөвшөөрчээ. Уг эр ч өөр орны зочдыг хотын хамгийн сайн мухлагууд, дэлгүүрүүдээр дагуулж явжээ. Харин хариуд нь мань эр мухлаг, дэлгүүрийн эздүүдээс, наймаачдаас үйлчүүлэгчид оруулсны, зуучилсны хөлс болгон төлбөр авахаар тохиролцжээ.
Хааны зөвлөх гайхаж биширсэн төдийгүй түүнээс "Ийм арвин бэлгийг өгөхөөр тийм асар баялагийг хэрхэн цуглуулсан бэ? " хэмээн асуужээ. Уг эр ч түүнд тийм ч их удаан биш хугацааны өмнө өөрийнх нь хэлсэн үгээр эхэлсэн түүхээ ярьжээ. Үхсэн хулгана, өлсгөлөн муур, амтат жигнэмэг, цэцгийн баглаанууд, шуурганд хугарч тасарсан мөчрүүд, цэцэрлэгт тоглох хүүхдүүд, хааны ваарчин эр, замын мухлаг, 500н хүлэг морьдын өвс тэжээл, бадмаараг алтан бөгж, амжилттай наймааны гэрээ, эцэст нь асар их баялаг.
Үлгэрээс сонсох юм их бий. Үлгэрээс сурах юм их бий.
Маш сайн магадлан дуулаад. Маргаашийн үлгэрийг сонсоорой, блогчид оо :)
Сургамж: Эрч хүч, чадвартай бол асар их баялаг нь өчүүхнээс ч эхлэнэ.
source: http://www.buddhanet.net/bt1_04.htm
2008-05-31
Эдгээр хэл хугалчихаар түргэн хэллэгүүд нь нилээн тархсан бөгөөд Та аль болохоор цэвэр дуудлагаар хурдан унших, улмаар цээжлэхийг хичээгээрэй. Хэл сурч байхдаа хэдэн түргэн хэллэгийг том үсгийн фонтоор хэвлээд өрөөнийхөө хананд хадчихаад харах болгондоо уншдаг байж билээ...
Peter Piper picked a peck of pickled peppers.
A peck of pickled peppers Peter Piper picked.
If Peter Piper picked a peck of pickled peppers,
Where's the peck of pickled peppers Peter Piper picked?
I wish to wish the wish you wish to wish, but if you wish the wish the witch wishes, I won't wish the wish you wish to wish.
She sells seashells by the seashore.
The shells she sells are surely seashells.
So if she sells shells on the seashore,
I'm sure she sells seashore shells.
source: http://www.uebersetzung.at/twister/en.htm
За, одоо монгол түргэн хэллэгүүд:
Тал дээр
Таван тарган тарвага.
Эргүү бяруу
Үүгээр явав уу
Түүгээр явав уу.
Эргэн дээр
Элээ хэрээ
Галуу гурав эргэлдэнэ.
Арван тавны сар
Алсуур хүрээлэв үү?
Ойроор хүрээлэв үү?
Хорин тавны сар
Холуур хүрээлэв үү?
Ойроор хүрээлэв үү?
Ээжийн илүүр, хайруул, бариул гурав
Эгчийн ээрүүл, хайлуур, баллуур гурав.
source: http://www.medeelel.mn/index.php?page=art&sm=82&s=2343
хэхэ бөөрөнхий хэлтэйг хэлэх үү унших гэж ёстой зүдэрдэг байна шүү :))
2008-05-30
Өмнөх бичлэгтээ энэхүү сайтнаас эхийг нь авч орчуулахыг оролдсон болно. Уг нь бүхэл бүтэн ном. Бид үнэгүй зүйлд нугасгүй түмэн тул ашиглахад гэмгүй байх. Харин хаанаас хэзээ авсныгаа зохих ёсоор бичиж эдгээр хүмүүсийн оюуны хөдөлмөрийг үнэлээрэй. Бүтнээр нь орчуулбал их зүгээр англи хэлний ном болох юм билээ. Би яахав, чадах ядахаараа монголчлохыг хичээнэ.
Миний бодлоор орчуулга хийнэ гэдэг нь үгчилэн орчуулахыг хэлэхгүй бөгөөд утга санаа ойлгож орчуулахыг оролддог. хэхэ Орчуулга хийсэн хүн шиг бурчихлаа. Уучлаарай. Миний англи хэлний мэдлэг муу тул чадах ядахаараа дээшлүүлэхийг оролдож байгаа царай минь.
Охин минь үг асуухаар нь дандаа ямар өгүүлбэрт байсан юм гээд асуугаад уурыг нь хүргээд байгаа. Ярианы хувьд бол намайг аль дээр холоо хаячихсан боловч илүү оймс элээснээрээ зарим утгын тал дээр би гайгүй байгаа. Ерөнхийдөө охиндоо монгол руу хөврүүлж өгдөг л дөө. Шууд англиар ойлгоод монголчилж чадахгүй байгаад учир нь байгаа юм.
Өчигдөр надаас "оffice" гэж юу вэ гээд асууж байна. Би сургуулийн хувьд бол хичээлийн танхим гэлээ. Тэгсэн охин маань "контор" гээд орчуулаад өгчихөж. Уг нь бол зөв л дөө. Гэхдээ ямар утгаар хаана, хэзээ орчуулж байгаагаас их зүйл хамаарч байгаа юм. Сургуулийн хүрээний асуудал яригдаж байхад контор гэх нь зохимжгүй хэрэг. Тэгээд ч контор гэдэг нь орос үг. Үүнийг зүгээр л нэг жишээ болголоо. Охин минь мэдэхгүй дээ биш, монгол руу хөврүүлж чадахгүй, шууд үгчилж орчуулаад байгааг ойлгоод байгаа...
За хө, илүү үгээр яахав.
Нөгөө сайт нь энэ бас http://www.paulnoll.com/Books/Clear-English/index.html шүү... Хэрэгтэй, сурах ёстой зүйлүүд ихтэй, маш энгийн..
Then good luck...
2008-05-28
| Idioms 1. She is a peach. 2. He's full of beans. 3. It's not my cup of tea. 4. He's full of baloney. 5. It's just sour grapes. 6. That's corny. 7. I'm in a pickle. 8. He brings home the bacon. 9. She's in a stew. 10. He's the top banana. | Ярианы хэлбэрт: 1. Тэр дажгүй хүүхэн. 2. Тэр ёстой нааж байна. 3. Цаашаа цаашаа. (Надад хамаагүй) 4. Тэр хоосноос цаашгүй. 5. Ойлгож буй нь яамай даа. 6. Эмзэг асуудал аа. 7. Ядарч явна аа хө. 8. Мань эр ивээн тэтгэгч нь. 9. Мань хүүхэн улаан галзуу байгаа. 10. Мань эр толгойд нь сууж буй. |
Translation | Тайлбарлавал: |
Ер нь үгчилбэл :) их таалагдаад.
| Idioms 1. She is a peach. 2. He's full of beans. 3. It's not my cup of tea. 4. He's full of baloney. 5. It's just sour grapes. 6. That's corny. 7. I'm in a pickle. 8. He brings home the bacon. 9. She's in a stew. 10. He's the top banana. | Үгчилбэл: 1. Тэр бүсгүй тоор жимс. 2. Тэр буурцагаар дүүрчихсэн. 3. Энэ миний аягатай цай биш. 4. Тэр утгагүйгээр дүүрсэн. 5. Энэ бол гашуун усан үзэм. 6. Тэр бол үр тариа. 7. Би даршилсан өргөст хэмхэнд байна. 8. Тэр гэртээ утсан гахайн мах авчирдаг. 9. Тэр хүүхэн жигнүүрт байна. 10. Тэр дээгүүр гадил. |
2007-09-18
Хэнтий, Хангай, Саяны өндөр сайхан нуруунууд
Хойд зvгийн чимэг болсон ой хөвч уулнууд
Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд
Өмнө зvгийн манлай болсон элсэн манхан далайнууд
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
My Native Land (English translation)
By D. Natsagdorj (1906-1937)
The fertile virgin-lands between Altai and Khangai
Lands of our eternal destiny where ancestors lie
Land grown mellow under the golden rays of the sun
Land grown eternal under the silver moon.
This is my native land
Mongolia the beautiful!
translation from http://www.asiafinest.com/forum/index.php?showtopic=75724
Үнэхээр сайхан шүлэг шүү.
Монгол бичгээр бичсэн уран (гоо) бичлэг үнэхээр сайхан харагддаг бөгөөд эх хэлээрээ бахархах сэтгэлийг үнэхээр төрүүлдэг юм.
Блогтоо монгол уран бичлэгээр бичсэн зураг оруулах юмсан гэж бодоод нилээн дээр үеэс монгол бичгээр бичсэн бүтээлүүдийг нетээс хайх олох гэж хичээлээ. Мөн уран бичлэгийн сайхныг блог уншигчиддаа хүргэхийг хүссэн боловч тэр болгон нетэд байдаггүй бололтой.
Нэгэн сайтыг олоод ганц хоёр зургийг мэдээлэл байдлаар тавихыг бодсон боловч "зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно" гэсэн байсан учраас тэндээс нь татаж авсангүй. Миний бодлоор тэрхүү сайтын буюу компаний хамт олон "зөвшөөрөлгүй хэвлэхийг хориглох", заавал харьцаж байж "авдаг" зөвшөөрлөө соливол зүгээр юм. Уг нь зургийг нь блогтоо тавьсан бол нилээн олон орны уншигчдад хүргэгдэж үнэгүй сурталчилгаа болох байсан байх даа...
Дэлхий мэдэхгүй байхад "бид" өөрсдөө өөрсдийгөө хаагаад түгжчих юм. Ямар санаа хэлэх гээд байна аа гэвэл, “Бэхийн мөр” ХХК нь үйлчилгээгээ аль болохоор гадаад, дотоодын олон хүнд хүргэхийг бодож байгаа бол харин ч тодорхой тооны бүтээлдээ өөрсдийнхөө вэб хаягийнхаа нэрийг нь бичээд, дээр нь "энэ сайтаас ямарваа нэгэн бүтээлийг хуулбарлавал "манай компаны нэрийг заавал дурьдсан байх ёстой (дурьдаагүй тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авагдахыг урьдчилан мэдэгдсэн)" гэдэг ч юм уу нөхцөл, шаардлага тавиасай. Энэ талаар хуульчдаас зөвлөлгөө авсан нь дээр байх. Энэ компани яаж copyright-аа шалгадаг юм бол. Шалгадаг гэдэгт эргэлзэж л байна. Тиймээс хийдэггүй байж тэгж "хүндрүүлэх" байх хэрэг байгаа юм болов уу даа...
Бас үйлчилгээнийхээ талаар мэдээллээ тодорхой болгохыг хүсч байна. Жишээ нь хэмжээ, үнийн санал, хугацаа, төслийг үе шат, үйлчлүүлэгчдээ хэрхэн хүргэх (domestic & international shipping) гэх мэт талаар. Яагаад гэвэл гадаад хүмүүс сонирхлоо гэж бодоход тэдэнд маш тодорхой байх шаардлагатай. Тэд чинь мань мэт шиг амаар ажил хийдэггүй хүмүүс шүү дээ. Тэгээд ч ер нь тодорхой байсан нь дээр. Жишээ нь би эндээс үйлчлүүлэхээр шийдлээ гэж бодъё. Утсаар ярьж байж захиалга өгөх нь байна. Үнэ нь тодорхой бус тул эхлээд би үнийн (үг, жааз, бэхийн өнгө, чанар энээ тэрээ гээд, хэрвээ би хүсвэл будгаар ч, өнгөт металууд, бүр алтаар ч хийлгэж болно ш дээ) саналаа илгээхийг хүсч таарна. Хөлсийг урьдчилан төлөх уу эсвэл тодорхой хувиар төлөх үү? Хэрвээ бүтээл хугацаандаа, хэмжээндээ гараагүй, энээ тэрээ асуудал гарвал хөлс хэрхэн шийдэгдэх вэ? Хэмжээг захиалагч сонголоо гэхэд зөвшөөрөх эсэх. Тэгээд төсөл хэзээ бэлэн болж захиалагч-надад хэрхэн танилцуулагдах, хэрвээ өөрчлөлт орсон тохиолдолд үнийн санал хэвээр хадгалагдах эсэх, төсөл гарснаас хойш хэд хоногт багтаж бүтээл бэлэн болох. Бэлэн боллоо гэхэд хэд хоногтоо багтаж үйлчүүлэгч надад ирэх, хүргэлтийн зардлыг хэн гаргах (олон улсад хүргэлтийн зардал нь хэмжээнээс хамаараад өөрчлөгддөг тул тодорхой хэмжээтэй бүтээлүүд гаргадаг түүндээ тохирсон хүргэлтийн "тогтмол ойролцоо" төлбөртэй байх)... мөнгөний ханш уналаа, бензиний үнэ нэмэгдсэн гээд тохиролцсоны дараа үнэ өөрчлөгдөх ялангуяа нэмэгдэх тохиолдол гарах эсэх :) за бодолд орсон зүйлээ л бичлээ. Амьдрал баян тул өөр зүйл, садаа, бартаа гарахыг алийг тэр гэхэв. Бүтээл нь таалагдвал үйлчлүүлэгч тань бас "гарын мөнгө" өгөхөд бэлэн ш дээ. Түүнийгээ яахав... :)
Төрөлх Монгол хэл, монгол бичгээ сурталчилцгаая.
2007-08-30
Монголд сурагчид, оюутнуудаас авахуулаад эрдэм шинжилгээний ажилтнууд, багш, эрдэмтэд докторууд, зохиолчид, улс төрчид... мэргэжил болон салбарын чиглэлийн дагуу албан бичгийн ямар загвар (writing style) ашигладаг вэ? Миний санаанд ердөө орохгүй юм. Би мэдэхгүй гээд шууд хэлчихсэн нь амар санагдаж байна.
Өөр бусад орныг магтан дуулах гэсэндээ биш бидэнд хэрэг болно гэсэн үүднээс Америкийн ерөнхий боловсролын болон коллежи, их, дээд сургуульд хэрэглэгддэг бичгийн загварыг толилууллаа. Хэрвээ Та Америкт суралцахаар зорьж байгаа бол үүнийг зайлшгүй мэдэх ёстой юм шүү.
Би бол essay бичиж чаддаггүй. Сурах гээд л хичээж байгаа. Анх англи хэлний курсэд суралцахдаа доор дурьдах бичгийн загваруудтай танилцаж байсан бөгөөд хичээлийн даалгавраас авахуулаад судалгааны (research paper) буюу бидний нэрлэдгээр рефератыг бичихэд хэрэглэдэг байв. Багш нар оюутан сурагчдаа тэрхүү загварын дагуу бичихийг шаардана. Хэрвээ шаардлага хангахгүй бол тэрхүү оюутны "ажил" үнэлгээ авахгүй. Тиймээс оюутнууд тэрхүү загварт заавал суралцдаг. Америк оюутнууд ямарваа нэгэн бичгийн ажил хийх бол тэрхүү бичгийн загварын тайлбар, жишээтэй номыг үргэлж өвөртөлж, дэлгээд тавьчихсан байхтай их таарч байлаа... Охин минь ахлах сургуульд буюу 9-р ангидаа (ноднин) тэрхүү загварыг үзсэн. Би сонсож байсан болохоороо охиндоо бас "заах гээд" байгаа юм биш үү хэхэ...
За тэгээд зарим хэрэгтэй гэж бодсон мэдээллүүдийг линк хийлээ. Эдгээр линкүүдээс бичгийн загварын тухай ерөнхий мэдээллүүд, заавар, жишээ зэргийг мэдэх бололцоотой.
Хэлний, бичгийн хүмүүсийг орчуулахыг хүсье. Орчуулахын зэрэгцээ бас монголынхоо бичгийн загварыг хөгжүүлнэ байхаа гэж найдаж байна.
Яагаад "бичгийн загвар" шаардлагатай болдог вэ? (монголчилж эхэлснээ залхуурчихлаа, уучлаарай) Most academic writing draws on previous research, writings, and materials. While some assignments require you to focus on your own experiences, impressions, and responses, more advanced writing projects will require you to gather, evaluate, and use the work of others. And when you do draw upon the work of others, you must give proper credit. Failure to do so constitutes plagiarism.
We know what you're thinking--"Ugh! Footnotes!" You'll be happy to discover that the most frequently used Writing styles no longer require the use of footnotes. In fact, if you learn a few basic rules, you'll be able to quickly format your researched papers in accordance with the style that is required for your course.
The major Writing styles:
American Political Science Association (APSA)
American Psychological Association (APA)
Modern Language Association (MLA)
Numbered References
more: http://www.researchhaven.com/Style/index.htm#general
MLA (Modern Language Association) style is most commonly used to write papers and cite sources within the liberal arts and humanities. This resource, updated to reflect the MLA Handbook for Writers of Research Papers (6th ed.) and the MLA Style Manual and Guide to Scholarly Publishing (2nd ed.), offers examples for the general format of MLA research papers, in-text citations, endnotes/footnotes, and the Works Cited page.
more: http://owl.english.purdue.edu/owl/resource/557/01/
Who Uses APA Style?
APA style is also used in many other disciplines such as Sociology, Business, Economics, Nursing, Social Work, and Criminology. As a result, the Publication Manual is available at several libraries on the Purdue University campus (Consumer and Family Sciences Library; Engineering Library; Hicks Undergraduate Library; Humanities, Social Science, and Education Library; Pharmacy, Nursing, and Health Services Library; and Psychological Sciences Library) either in the reference section or on reserve.
more: http://owl.english.purdue.edu/workshops/hypertext/apa/introduction.html
Бас нэгэн чухал зүйл. Энэхүү ном нь 1918 онд бичигдсэн ч одоо хүртэл ач холбогдлоо алдаагүй байгаа.
The Elements of Style
William Strunk, Jr.
Asserting that one must first know the rules to break them, this classic reference book is a must-have for any student and conscientious writer. Intended for use in which the practice of composition is combined with the study of literature, it gives in brief space the principal requirements of plain English style and concentrates attention on the rules of usage and principles of composition most commonly violated.
more: http://www.bartleby.com/141/
Citation styles online
We strive to keep the links related to the content of Online! current. Some documents that we use for sample citations have been moved since publication, and the links shown in the samples will not activate their retrieval. As illustrations of appropriate documentation style we are retaining these "broken" links without correction.
more: http://www.bedfordstmartins.com/online/citex.html
Research Paper Style Guides
This site summarizes the MLA Handbook for Writers of Research Papers (5th edition) and the Publication Manual of the American Psychological Association (5th edition). Select from the criteria below either MLA or APA for more information or sample citations.
more: http://www.bv229.k12.ks.us/styleguides/default.htm
Citation samples: http://www.uaf.edu/english/studentresources/citation.htm
*writing style гэдгийг бичгийн загвар гээд орчуулсан.
2007-08-18
down - тэмдэг нэр
ихэнхдээ all right - "ok", "за тэгье", "санаа бодол нийлэх", "зөвшөөрөх" гэдэг утгаар хэрэглэгддэг. Мөн "оролцоход бэлэн" гэж ойлгож болно.
1. To be 'With It or in 'the know how', knowledgeable about something, or to give respect/recognition to something.
2. To be keen for something.
3. To be friends with someone or to spend time with them. 'Gettin Down' means to fuck them.
4. To have something 'Down Pat' or well perfected.
5. To be in agreeance with someone or something.
1. "Oh yeah...I'm down with what yo talking."
"I'm down for some Redman."
2. "Are you down to get a feed?"
3. "I'm pretty down with her."
"I was 'gettin down' with her the other night."
4. "You gotta have your kickflips 'down pat'."
5. "Wanna go for a skate?"
"Yeah, I'm down."
source http://www.urbandictionary.com
2007-08-12
mad (тэмдэг нэр байдлаар)
1. олон
ижил утгатай үг: hella
Жиш: That rock-star singer got mad (hella) stuff in her closet.
2. тун, туйлын, жинхэнэ, үнэн, маш, их
жинхэнээрээ:
mad (MENTALLY ILL)
mad (FOOLISH)
mad (HURRYING)
mad (ANGRY)
mad (ENTHUSIASTIC)
barking (mad)
mad cow disease
drive sb mad/crazy
sth gone mad
hopping mad
(as) mad as a hatter/March hare
be mad for sb/sth
like mad
source http://dictionary.cambridge.org
tap
1.бэлгийн харьцаанд орох, хусах, хуних, нухах, дарах :)
адил утгатай үгнүүд: slam, bone, do it, bag, hit, knock boots, bang
2. ноцолдох, зодох, будаа болгох, сэгсрэх, хуних, нам авах :)
Жинхэнэ утгаараа:
1. transitive and intransitive verb hit something lightly: to hit something or somebody lightly, especially more than once
2. transitive verb hit object against something else: to hit an object lightly against something else
3. transitive verb make sound: to produce something such as a noise or rhythm by tapping
4. intransitive verb move making light sounds: to move making a series of light noises
5. intransitive verb do tap dance: to perform a tap dance
6. transitive verb reinforce shoe: to attach a small piece of leather or metal to the toe or heel of a shoe to cover worn parts or to protect against wear
7. transitive verb U.S. give position to somebody: to select and appoint somebody for a particular role or office ( usually passive )
tapped her as the publicity chair
source http://encarta.msn.com
2007-08-01
* aight, aite, aw-ite - all right - ок
* axe - ask "I want to axe you a question." - асуух
* befo' - before "I told you this befo'.’" - өмнө
* biatch - bitch - гичий гэхдээ ингэж битгий хэлж байгаарай. би өөрөө хэлдэггүй л дээ. орчуулахаас өөр аргагүй боллоо
* da' - the "He's da' man." - англи хэлний "the" л дээ
* dat - that "I love dat." - тэр
* dis - this "I love dis." - энэ
* down - I'm up for it. "I'm down." - үүний төлөө
* fitty - fifty "He's fitty years old.' - 50
* flava - flavor - үнэр
* flow - to rap, can also be used as a noun, "Listen to my flow." - "урсгах" буюу үглэхийг хэлж байгаа
* flo' - floor - шал
* fo'(1)- for "This is fo' my Aunt." - тэрэнд энэнд зориулсан
* fo'(2) - the number four. - 4
* fo'(3) - short for before, or any -fore suffix.
* ho - prostitute, short for whore - янхан болон замбараагүй "явдаг" хүүхэн
* mo' - more "I can't stand it no mo." - үүнээс илүү
* moo' - move "moo’ over there for me." - хөдлөх, ирэх
* nigga, niggaz - one's boyz, those one hangs out with - хар царайтай хүн бие биенээ ингэж дуудаж болох бөгөөд харин та хар хүн биш л бол битгий хэлж байгаарай, тэр тусмаа ази царайтай бол
* 'sup - what's up - юу байна
source http://www.uic.edu/orgs/kbc/hiphop/slang.htm
2007-07-30
yo
1. мэндчилгээний сул үг голдуу what's up-тай хамт хэрэглэгддэг: "Yo, what's up?" буюу "хүүе, юу байна даа".
Ихэвчлэн олон нийтийн дунд хамгийн түгээмэл тархсан мэндчилгээ. Манай "юу байна даа". Тааралдсан, өнгөрсөн хүн болгон л what's up, yo гээд л хэлээд өнгөрдөг байж билээ. Хэлний курсад болохоор нөгөө л албан ёсны hi, hello, how r u, good morning гээд л сууцгаадаг.
2. анхаарал татах, хэлж байгаа утганд өргөлт, хүч өгсөн сул үг: "she is a my hottie, yo"
3. бататгах хариу
y'all ( yall ya'll )
нэр үг. "you all." -ын товчилсон үг:
r u ready, y'all!
What are y'all doing tonight?
ya
1. yeah буюу "тийн" (гэх байх даа)
2. you буюу та, чи
2007-07-28
2007-07-26
dope
ихэвчлэн тэмдэг нэр байдлаар: adj. cool, excellent, great, wonderful (Slang) буюу сайн, гайхамшигтай, гайхмаар сайн, дажгүй, чка, янзтай, лаг :)
мөн нэр үг байдлаар маанаг, тэнэг хүн, мансууруулах бодис гэсэн утгаар их хэрэглэгддэг.
өөр n. addictive drug; information (Slang); idiot, stupid person (Slang); material used to make substances waterproof
v. sedate, drug; figure out, discover, deduce (Slang)
dope-той ижил утгатай үгнүүд: ill, sick, hot, bad, fresh, tight, phat, fly, fierce
Өчигдрийн "өр"-ийг орууллаа:
dawg or dog
нэр үгэнд:
1. эрэгтэй, найз хүнийг "энхрийлсэн" нэр, монголоор хамаа, баагий, найзаа, хөгшөөн л байхдаа :) Инээмсэглээд хэлэхэд нь "нохой" гэж дуудлаа гээд уурлаад байв аа, нөхөр dog.
үүнтэй адилхан өргөн хэрэглэгддэг үгнүүд: buddy, pal, fellow, dude.
ижил утгатай: man, son, bro, foo, cat, g, homeboy, homegirl, homey
2. биеийн галбирын болон ёс суртахууны үнэлэмжгүй хүнийг хэлдэг.
үйл үгэнд бол: (dawged, dogged, dawging, dogging)
1. доромжлох, гутаах, элэг барих
2. хэн нэгнийг муулахыг хэлдэг,
2007-07-25
ice - уг нь мөс
ice - 1. алмааз 2. үнэт гоёл
iced-out гэвэл гоёлын зүйлс, тэр тусмаа алмаазаар гялалзуулан гоёх; бас "bling bling" гэж хэлдэг.
ice - үйл үгэнд сөрөгөөр алах, устгах гэсэн утгыг агуулна.
ice эсвэл icy - сайн, мундаг, онцгой сайн
2007-05-22
Мөн ийшээ нэг шагайгаад үзээрэй.