2013-09-02
2013-09-01
2013-08-20
Ухаалаг гар утас ба Хараа
Ухаалаг гар утас хэрэглэгээнд гарсан 1997 оноос хойш хараа муудах асуудал 35 хувиар нэмэгдсэн байна.
Одоогоор Америк насанд хүрэгчдийн 56 хувь нь ухаалаг гар утас эзэмшдэг байна. Тэдний 55 хувь нь ухаалаг гар утсаараа интернэтээр аялдаг. Ингэхдээ утсаа нүүрэндээ наадаг буюу маш ойрхон 20 см-т барьдаг байна.Энэ нь сэтгүүл үзэхээс 2 дахин ойрхон болохыг тогтоожээ.
Та нүдээ хамгаал.
Хүүхэд залуучуудынхаа нүдийг хамгаал.
Ухаалаг утсыг зөв зохистойгоор ашиглаарай.
2011-11-14
Дэлхийн байгалийн 7-н гайхамшиг (урьдчилсан байдлаар)

Алдарт 11/11/11-ны тооллогоор Дэлхийн байгалийн 7-н гайхамшгийг урьдчилсан байдлаар толилуулсан байна. Ядахдаа Солонгос, Вьетнамд буй гайхамшгийг үзчих юмсан.
The above are the provisional New7Wonders of Nature based on the first count of vote results on 11/11/11.
It is possible that there will be changes between the above provisional winners and the eventual finally confirmed winners.
AMAZON - Bolivia, Brazil, Colombia, Ecuador, French Guiana, Guyana, Peru; Suriname, Venezuela;
HALONG BAY - Viet Nam;
IGUAZU FALLS - Argentina, Brazil;
JEJU ISLAND - Korea;
KOMODO -Indonesia;
PUERTO PRINCESA UNDERGROUND RIVER - Philippines;
TABLE MOUNTAIN - South Africa
*нэрсүүд үсгийн дарааллаар
2011-11-11
Тайландын үер ба компьютерийн үнэ
Үүний улмаас компьютерийн hard drive ба storage үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Western Digital болон Seagate компаниудын Тайландад байрладаг нүсэр үйлдвэрүүд зарим нь үйл ажиллагаагаа зогсоож, зарим нь цаашид ажиллахад хүндрэлтэй оржээ.
In the short term, we can expect computer prices to go higher, not lower, this Christmas season. Already, hard drive prices have nearly doubled. These prices are only expected to get worse, as competing manufacturers run out of inventory and capacity to make more units.
2011-07-08
Хэвлэл мэдээллийн шинэ эрин - Гар утасны хакер сэтгүүл зүй
"Хэвлэл мэдээлэллийн хакерзүй" гэчихвэл яадгийн бол...
http://www.newsoftheworld.co.uk/notw/public/home/
2011-04-20
Араараа тавиулав даа...
Хүн гадуур харьцаа холбоотой (янаг амрагийн явдалд орооцолдох) байх эсэх нь ихэнх тохиолдолд дараахь 2 хүчин зүйлээс хамаардаг байна:
Зарим хачирхалтай тоо баримтууд:
— Гэр бүлийн салалтын 20% нь Facebook-той холбоотой байна. (мэдээж Монголд бус)
— Online буюу нетэд байгаа хүмүүсийн бараг тэн хагас нь худал залдаг.
2011-03-10
Далай ламын шийдвэр - Dalai Lama Steps Down
Dalai Lama Steps DownMarch 10, 2011 at 1:00 pm
By Krishna Bill
Tenzin Gyatso, the 14th Dalai Lama, has announced that he is giving up his role as Tibet’s political leader. Though he has long intimated that this would happen, shocks have still spread through the Tibetan community-in-exile. The Dalai Lama has long been a figurehead of the Tibetan people and cause, to the point where he and Tibet are indistinguishable in the minds of many. What this means for the future of the Tibetan independence movement, and who will ultimately step in to take his place, remains to be seen.
The Hindustan Times reports:
Tibet’s exiled spiritual leader Dalai Lama on Thursday announced giving up his “political” role in the Tibetan government-in-exile, but reaffirmed his commitment to the Tibetan cause. Tenzing Gyatso the 14th reincarnation of the Dalai Lama, who is also the temporal head of the Tibetans, will delegate his political responsibilities to the Kalon Tripa or prime minister of Tibet-in-exile, who is directly elected by Tibetan exiles. “From as early as the 1960s, I have repeatedly stressed that the Tibetans need a leader elected freely by the Tibetan people to whom I can devolve power. Now, we have reached the time to put this into effect,” said Dalai Lama, in his address to the Tibetans, who gathered to mark the 52nd anniversary of the Tibetan uprising at Mcleodganj.
The Dalai Lama would formally propose for amending the Tibetan charter, allowing him to delegate powers to the elected leadership, when the Tibetan Parliament-in-exile meets for the budget session on March 14. The Tibetan diaspora will elect their new leader on March 20. Three contenders include Harvard University researcher Lobsang Sangey and two former bureaucrats Tashi Wangdi and Tenzing Thehong Namgyal.
Two-time directly elected Prime Minister Samdhong Rinpoche has made an appeal to the Dalai Lama to reconsider his decision.
Publish Post
Dalai Lama, who would turn 76 in June, said,”I am committed to playing my part in the just cause of Tibet.”
His decision has stirred Tibetan polity.
Source: http://blog.californiapsychics.com/blog/2011/03/dalai-lama-steps-down.html/
2009-11-23
Леонардо да Винчи
Нэр | Төрөл | Зурган холбоос |
GLIDER (Планер) (моторгүй хөнгөн онгоц ) | Зохион бүтээл, Тээврийн хэрэгсэл | |
| HELICOPTER (Нисдэг тэрэг) | Зохион бүтээл, Тээврийн хэрэгсэл | |
| PARACHUTE (Шүхэр) | Шинэчлэн сайжруулалт, Тээврийн хэрэгсэл |
| Нэр | Төрөл | Зурган холбоос |
Турины саваан буюу өмсгөл, бүтээлэг ч гэх юм уу... мэдэхгүй ээ... (чөтгөртэй холбодог нэгэн байхан Исустэй холбох нэгэн бас байдаг. Маргаантай асуудал... ) | Шинэчлэн сайжруулалт |
| Нэр | Төрөл | Зурган холбоос |
AUTOMOBILE CAR (POWERED BY SPRING) (пүршин хөдөлгүүртэй машин) | Өөрчилж шинэчилсэн бүтээл, Тээврийн хэрэгсэл | |
Буудлагын машин буюу буудлагын төхөөрөмж | Бүтээл, Зэвсэглэл | |
SCALING LADDER - "СУНАДАГ" ШАТ (ойлгуулахын тулд "гал командын шат" гэхэд дөхөж очих байх.) | Сайжруулалт | Picture source: IBM |
| TANK - ТАНК | Зохион бүтээл, Тээврийн хэрэгсэл |
| Нэр | Төрөл | Зурган холбоос |
ROBOT (Робот) | Зохион бүтээл |
- ЗАРИМ СОНИРХОЛТОЙ МЭДЭЭЛЛҮҮД -
ЗАГВАРУУД НЬ ЭХЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД БАЙДАГ
ЗОХИОГЧИЙН ЭРХЭЭ ХАМГААЛСАН НЬ: АЛДААТАЙГААС НЬ ДУТУУГ ХҮРТЭЛ
Өөрийнхөө санаа бодол, бүтээл, ухааныг бусдад хулгайлагдах, ашиглуулахаас хамгаалан Леонардо зарим загвар, мэдээллүүдийг дутуу орхих, "алдаатай" (урвуугаар бичих хүртэл) аргууд хэрэглэдэг байж.
мэдээллийг: http://www.leonardo-da-vinci-biography.com
2009-11-19
Уржигдархан, өчигдөрхөн, өнөөдөрхөн....
CNN-ийн утсаар явуулсан судалгаагаар Америкчуудын насанд хүрэгчдийн 55 хувь нь тус вакциныг хийлгэхгүй болон хийлгэх бодолгүй байгааг тодруулсан байна. Яагаад гэвэл тэд нар энэхүү вакцины "нөлөөллөөс" болгоомжилж байгаа гэнэ. Судалгаанд оролцсон 1014-н Америк насанд хүрсэн хүмүүсийн 7н хувь хийлгэсэн, 14-н хувь нь хийлгэхийг хичээгээд чадаагүй байгаа, үлдсэн хувь нь хийлгэхийг бодож байгаа ч тэр талаар ямар ч алхам хийгээгүй байна. Вакцинаас "татгалзсан" хүмүүсийн олонх нь эрчүүд байсан байна.
Судалгаа үнэний хувьтай. Өөрийнхөө хийсэн алхмын зөв бурууг тунгаах санаатай өнөөдөр өглөө охиноосоо "танай сургуулийн сурагчид хийлгэж байна уу?" гэж асуулаа. Тэгсэн "үгүй байхаа. Ихэнх нь хийлгэхгүй гэж байсан" гэсэн хариу сонслоо. Охиноо вакцин хийлгэх тухай албан ёсны бичиг-мэдэгдэл авч ирэхэд нь "заавал хийлгэх ёстой гэж байна уу?" гэж хүртэл асууж тодруулсан юм. Заавал биш тухайн хүний сонголт. Тэгэхээр эцэг эх нь хийлгэх дургүй бол хүүхдүүд нь хийлгэхгүй гэсэн үг.
Өө, тэр албан ёсны захидалын тухай гэснээс: энд (Америкт) бол хүүхдийн эрүүл мэндийн тухай асуудал болон сургуулиас зохиогдох арга хэмжээнд хүүхдийг оролцуулахдаа эцэг эхэд нь заавал (заавал шүү) урьдчилан мэдэгддэг. Жишээ нь энэ вакцин, мөн хичээлийн шинэ жилийн эхэнд хэрвээ хүүхдэд нь ямар нэгэн эмнэлгийн тусламж үзүүлэх шаардлагатай бол холбоо барих хүний утас, өрхийн эмч нарын мэдээлэл, тэгээд бүр сургуулийн эмч нараас анхан шатны тусламж үзүүлэх болон шаардлагатай арга хэмжээ авахад боломжтой эсэхийг зөвшөөрлийг заавал тэгээд бүр бичгээр гарын үсэгтэйгээр авдаг. Манайд бол яадаг билээ: "Өнөөдөр манай сургуулийнхан, ангийнхан ч юм уу тариа хийлгэсэн" гээд аль хэдийн хийлгэчихсэн гэртээ ирээд хүүхэд нь аав ээждээ мэдэгдэх үе байдаг байхаа...
За тэгээд... Вакцин хийлгэх дургүй нэг нь "би гахай биш тул гахайны вакцин хийлгэхгүй" гэсэн тайлбар өгч буй бололтой. Зарим газарт вакцины side effect буюу "эсрэг нөлөөлөл" нь таагүй байгаа мэт яригдаж буй. Зарим хүмүүс хийлгэхэд гэмгүй, би хийлгэсэн яагаа ч үгүй байна гэж байгаа. Гэхдээ энэ вакцин нь гараад удаагүй байгаа гэдгийг тэд нар бодолцоогүй. Эсвэл тэд нар "итгэл төгс найдаж" буй бололтой...
Бас... одоогийн байдлаар Америкт 3900 гаруй хүн, түүний дотор 540н хүүхэд гахайн ханиадаар нас бараад байгаа мэдээлэл буй. Тэгэхээр бас бодох л хэрэгтэй буй биз...
гэх мэт....
2009-11-11
Монгол эрчүүдийн талаарх тоо баримтууд (хүсэлтийн дагуу)
Нетээр сүүлийн үеийн тоо баримтуудыг хайхад нилээн цаг хугацаа зарцуулна. Тэгээд ч олоход төвөгтэй, бас төлбөртэй байх болов уу гэж бодоод өөртөө энд байгаа 2003 оны Монголын Хүний Хөгжлийн Илтгэлээс зарим тоо баримтуудыг орууллаа: (Ихэнх мэдээлэл нь Монгол Улсын 2002 оны тоон мэдээлэлд тулгуурласан)
| Монгол хүний дундаж наслалт | Эрэгтэй | Эмэгтэй |
| хүүхнүүд илүү урт насалдаг байх нь | 60,8 | 66,5 |
| Хүн амд эзлэх хувийн жин: | Эрэгтэй | Эмэгтэй |
| эрчүүд цөөтэй ард түмэн байх нь бид | 0,496 | 0,504 |
| Боловсролын тэгшитгэсэн индекс: | Эрэгтэй | Эмэгтэй |
| Насанд хүрэгчдийн бичиг үсэг тайлагдалд | 98,0 | 97,5 |
| Бүх шатны боловсролд хамрагдалтын түвшин | 66,3 | 73,0 |
| Орлогын тэгшитгэсэн индекс: | Эрэгтэй | Эмэгтэй |
нэг хүнд ноогдох ДНБ (PPP ам доллар) (хүүхнүүд баян байх нь) | 1950,7 | 2303,2 |
| Парламентийн төлөөллийн тэгшитгэсэн хувийн жин: | Эрэгтэй | Эмэгтэй |
(улс төрждөг нь эрчүүд байх нь) | 89,47 | 10,53 |
| Эдийн засгийн оролцооны тэгшитгэсэн хувийн жин: | Эрэгтэй | Эмэгтэй |
Захиргааны болон удирдах албан тушаалд эзлэх хувь | 63,6 | 36,4 |
| Мэргэжлийн болон техникийн ажилд эзлэх хувь | 41,9 | 58,1 |
| 7-29 насны хүн амын сургуульд хамрагдалтын түвшин (2000 оны мэдээгээр) | Эрэгтэй | Эмэгтэй |
Хот, хөдөөгөөр тоо нь харилцан адилгүй. | 44,5 | 51,1 |
Жишээ нь хотод 8-14 насны эрэгтэйчүүдийн хамрагдалт бараг 90 гаран хувьтай байхад хөдөө хөдөөд 72-87н хувьтай байна. Харин 25-29н насны эрчүүдийн хамрагдалт хотод дөнгөж 6,6 хувь байхад хөдөө 0,7 хувь... Эндээс харахад ид залуу насандаа суралцагчдын тоо маш бага байгаа биз... Зөвхөн эрчүүдийн тоог гэсэн учраас эрчүүдийг л бичлээ.
| 15 ба түүнээс дээш насны ажил эрхлэлтйн байдал: | Эрэгтэй | Эмэгтэй |
Хөдөлмөрийн насны хүн ам | 749 890 | 774 482 |
| 15 ба түүнээс дээш насны ажил эрхлэлтйн байдал: | Эрэгтэй | Эмэгтэй |
Хөдөлмөрийн насны хүн ам | 749 890 | 774 482 |
| Ажиллах хүч | 420 426 | 358 725 |
Ажилгүйчүүд | 93 770 | 71 162 |
| Хөдөлмөрийн насны хүн амд ажиллагсдын эзлэх хувь | 56,1 | 46,3 |
Нийт ажиллах хүчинд ажиллагсдын эзлэх хувь | 81,8 | 83,4 |
Бүртгэлтэй ажилгүйчүүд /мян хүн/ (2002 оны байдлаар) | Эрэгтэй | Эмэгтэй |
| 14.1 | 16.8 |
Мөн нэтээс хайгаад олсон:
- http://www.mecs.gov.mn/images/stories/statistik/soyol/2008_negtgel_last-usx.xls - сайтнаас соёл урлагийн байгууллагад ажиллагсдын тухай мэдээллийг олж болно.
Жишээ нь: 2008 оны байдлаар соёл урлагийн байгууллагад нийтдээ 5800 хүн ажиллаж байгаагаас 3108 нь эмэгтэй, үлдсэн 2692 нь эрэгтэй хүн ажилладаг байна.
Боловсролын түвшингээр нь харьцуулбал: нийт 12 доктор байгаагийн 8 нь эрэгтэй, 181 магистр байгаагийн 57 нь эрэгтэй, 1212 бакалаврын 494 нь эрэгтэй, 912 дипломын сургалтынхаас 428 нь эрэгтэй гэх мэт тоог олж болно. Мөн насны ангилалаас нь ганцхан жишээ авбал 60-аас дээш насны 69 хүн ажиллаж байгаагийн 60 нь эрэгтэй хүн байдаг юм байна.
Яаралтай гэсэн байсан тул байгаагаа л орууллаа. Хэрэг болох байхаа гэж найдаж байна...
Уг нь бол иймэрхүү энгийн мэдээллүүдийг Статистикийн газрын мэдээллийн сан, эсвэд нөгөө Нээлттэй засаглал ч билүү дээ, эсвэл тэр сонгууль болохоор судалгаа хийгээд байдаг Сант Марал, Прогноз төвүүд нийтэд үнэгүй нээлттэй хүргэчих чадалтай байх ёстой юм шүү дээ. Нээг л их нуусан хаасан, дарсан ард түмэн байх юм даа бид чинь... Аль эсвэл залхуу ч юм шиг... Эсвэл их дээгүүр жаалаад жижиг зүйлүүдээ анзаардаггүй байхаа...
2009-11-09
"Most unique places in the world to visit" - Монгол минь багтаж
The Naadam Festival in Mongolia
Bruce Poon Tip, CEO of G.A.P. Adventures, plans to go to this annual festival to see the traditional Mongolian wrestling tournament. It is a martial art that has been practiced for 2,000 years and was used by Ghengis Khan to train his troops. In the festival, players wearing colorful two-piece costumes wrestle in a grassy stadium. An added element of interest: There are no weight-class restrictions, which makes for some interesting competition.
source: http://www.forbes.com/2009/11/04/unique-vacations-travel-lifestyle-travel-adventure-tourism_slide_8.html
photo: Jerry Kobalenko/GettyImages
*Үүнийг манай аялал жуулчлалын компаниуд, холбогдох байгууллагууд өлгөж аваад л сурталчилбал их зүгээр санагднам...
2009-10-05
Тоосонд дарагдсан Монгол Улс...
Алтан дунджаас нилээн доогуур л тоосонд дарагдаад бахардаж явна . Болж өгвөл ирэх таван жилдээ алтан дундаж дундуур давхих юмсан даа. Үргэлж тоосонд дарагдаад байхаар ямар олиг байх билээ...
Ер нь бол, 2000-н он хүртэл "буурай" оронд багтаж байгаад түүнээс хойш Хүний хөгжлийн үзүүлэлтээр "дунд" хөгжилтэй орнуудын эгнээнд очжээ. Хүний хөгжлийн тайланг 1990 оноос тооцож эхэлсэн аж.
(амрахаасааа өмнө амжаад оруулчихлаа)
Тоосонд ч, утаанд дарагдана аа гэж...
2009-09-28
Монгол Улсын мөнгөн тэмдэгтүүд (дэлгэцийн зураг)
... зурган дээр дарж томруулан хараарай...
*мөнгөн дэвсгэртүүдийн зургуудыг нэтээс татаж авсан.
2009-09-19
Сонин хачин...
Флорида мужийн Орландод байдаг хүүхдийн Дисней "хотхон" нь алдарт Нью-Иоркийн төв Манхаттанаас том (газар нутгийн хэмжээгээрээ)гэдгийг Та мэдэх үү?
2009-02-10
NYC:ondom ба Intel:net>sex
Сонин 1:
Нью-Иорк хотын Эрүүлийг хамгаалах газар, хотын захирагч нарын шийдвэрээр ирж буй Валентины өдрөөр тус хотын нэртэй брандын (уг нь бол Lifestyles брандынх л даа, NYC гэж нэртэй савласан) бэлгэвчүүдийг иргэдэд зориулж үнэгүй тараах юм билээ. Энэ нь янзан бүрийн бэлгийн замын халдварт өвчнүүд, ДОХ-оос урьдчилан сэргийлэх зорилготой. (source)Сонин 2:
Бидний мэдэх "Интел" буюу Intel компани нь нэгэн судалгаа явуулжээ. Тэр судалгаа нь микропроцессорын тухай бус харин "интернет ба секс"-ийн тухай байсан нь хачирхалтай. 2119 хүн хамрагдсан тус судалгаанаас нэгэн "гажиг" :) дүгнэлт гарчээ.
Тэднээс 2 долоо хоног сексгүй байх уу, эсвэл Интернэтгүй байх уу ухааны зүйл асууж л дээ.
Судалгаанд хамрагдсон эмэгтэйчүүдийн 46%, эрчүүдийн 30% нь Интернэтийг сексээс илүүд үзсэн байна. Эмэгтэйчүүдийн насны хувьд ангилвал 18-34 насны хүүхнүүдийн 49% нь, 35-44 насны хүүхнүүдийн 52% нь сексийг интернэтээс дорд үзсэн байх юм. Мөн судалгаанд хамрагсдын 65% нь интернэтгүй бол амьдралгүй гээд сонгочихож...(sourse)Та юу гэж бодож байна? Нэтгүй байх нь дээр үү, эсвэл сексгүй байх нь дээр үү?
2008-12-19
Та шидтэн үү?
Ойрхоноос дундах улаан цэгт хараагаа төвлөрүүлээд удаан гээч нь хараад үздээ...

picture from: http://blog.wired.com/wiredscience/2008/11/eye-flicker-exp.html
Одоо арай өөрийг... Зүүн нүдээ аниж байгаад зөвхөн баруун нүдээрээ доор байгаа зурагнуудын "нэмэх" тэмдэгт хараагаа төвлөрүүлээд хараад үздээ. Эхлээд ойрхоноос хар. Дараа нь хараагаа аажмаар холдуулаарай. Холдуур гэхээр нүдээ онийлгоод байв даа :) Тэгвэл онигоо шүү.
pictures from http://www.colorcube.com/illusions/blndspot.htm
Нүд чинь чилэхээс өөр яаж байна хө?
2008-11-23
Asashoryu: Sumo's big bad boy
Asashoryu: Sumo's big bad boy 1-3 гэж байна лээ. Надад их таалагдсан...
(CNN) -- Asashoryu stands at the pinnacle of sumo wrestling like a colossus.
More Japanese Stuff at http://smokyo.com/blog
Asashoryu is one of sumo's most successful, and most controversial, wrestlers.
Asashoryu is one of sumo's most successful, and most controversial, wrestlers.
But the 330-lbs Mongolian, sumo's most successful ever grand champion, has not been able to rise above the scandals and tragedies that have beset Japan's national sport in recent years.
Asashoryu, whose real name is Dolgorsuren Dagvadorj, grew up in Mongolia, where both his elder brothers and father were successful wrestlers.
Moving to Japan as a student he was spotted and trained by the Takesago stable and made his professional debut at the age of 18 in 1999.
Winning his first tournament, or basho, in 2002, his rise up the rankings culminated in him attaining the highest position of Grand Champion, or yokozuna, in January 2003, becoming only the 68th yokozuna in the sport's 2,000-year-old history.
Two years later, he set a new record by being the only man to win all six official tournaments in one year.
While Asashoryu's meteoric rise to the top was seen by many as reinvigorating a sport that had seen a decline in homegrown wrestlers and popularity, his success in the dohyo has not pleased everyone.
Some have complained that his wins are too routine, and purists grouse that he does not poses the quality of "hinkaku," the dignity and calm expected in a yokozuna, or give the sport's traditions the necessary respect.
In 2003 he was disqualified from a bout for pulling on the top-knot of an opponent, and has gained a reputation as the enfant-terrible of sumo.
Regardless of the criticisms of Asashoryu's wrestling style, sumo's reputation as a noble sport of tradition has suffered from a number of scandals in recent years and exposed it as just as susceptible to the problems faced by other sports.
With deep links to Japanese culture going back to when sumo was part of the Shinto religious rituals, the sport's troubles have almost represented a national identity crisis.
Following the banning of three non-Japanese wrestlers for using recreational drugs in September, the sport's chairman and former-wrestler Kitanoumi resigned.
It came after a period of years in which a number of match-fixing allegations were made, some directly implicating Asashoryu, and plunging the sport into yet another crisis.
In January 2007 he was accused of bribing other wrestlers to lose bouts, compounding the view that corruption was prevalent in the sport.
Problems for Asashoryu continued in 2007 when he was suspended by the sumo wrestling federation for allegedly faking a doctor's note and was restricted from leaving his house in Tokyo, leading to reports of a nervous breakdown.
Mental as well as physical strength are necessary to reach the top of the sport, but while the punishing physical routine and "hazing" in the training stables has been known and accepted, tragedy struck earlier this year.
advertisement
Takashi Saito, a 17-year-old sumo trainee, died in brutal circumstances, allegedly beaten to death by his stable-master and three fellow sumo wrestlers.
Continuing to make his mark in the dohyo will be Asashoryu's aim for the rest of the year, while sumo hopes it can recover its own poise.
link: Asashoryu: Sumo's big bad boy (CNN)
2008-11-13
2010-н оноос 2015 он хүртэл Америк улс "Агаарын нислэг, Сансар судлалын Үндэсний төв"-ийн сансрын хөлгийн төслөө (space shuttle program) түр зогсоосноор ОХУ-ын Оддын хотхон (Star city, Russia) нь сансарын уудамд нисгэгчид илгээх дэлхий дээр цорын ганц төв болох юм. Оддын хотхон нь тухайн үедээ "хаалттай" хот байж. (Сониноос, орост сурч байхад Новосибирскийн Академгородок тосгоныг хаалттай байсан гэж сонсож байсан. Гэвч тийм байсан биш юм билээ)
http://www.nytimes.com/ -д мэдээлснээр Буш ах :) 2004 онд Сансрын төслөө түр зогсоон "шинэ шатанд гаргах" шийдвэр гаргасан. Энэхүү төлөвлөгөөгөөр NASA-гийн хуучирсан, аюултай сансрын хөлгүүдийн ашиглалтыг зогсоон шинэ төсөл хэрэгжүүлэх зорилготой юм. Гэвч саяхнаас энэхүү шийдвэр нилээн эсэргүүцэлтэй тулгараад байна. Саяхан болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид Маккейн, Обама нар энэхүү шийдвэрийг буруушаан тус тусын мэдэгдлүүдийг хийсэн билээ...
Америк улс Сансрын хөлгийн төслөө 2010 онд зогсоосноор тухайн үеэс хойш Америкийн сансрын нисгэгч нислэг хийх болгондоо ОХУ-ын "Союз" хөлгийн ашиглалтанд 100 тэрбум ам долларын төлбөрийг жирийн сансрын аялагчдын (space tourists) адил төлөх юм.
Ер нь 1990 оноос Орос, Америк улсуудын сансрын нислэгийн хамтын ажиллагаа эхэлж, "Мир" (Энхтайван) хөлгийг Олон улсын сансрын станц (station) гэх болжээ. Саяхны Грузиний хямралаас хойш эдгээр улсуудын хооронд үл ойлголцох, зөрөлдөх асуудлууд ундарч эхэлсэн нь сансрын хамтын ажиллагаанд хүндрэл учруулж магадгүй болоод байна.
мэдээллийг:
- "One Way Up: U.S. Space Plan Relies on Russia", JOHN SCHWARTZ, October 5, 2008, http://www.nytimes.com/2008/10/06/science/space/06gap.html?pagewanted=1&_r=1&hp
- http://www.iht.com/bin/3-col.php?id=16708359
photo: http://graphics8.nytimes.com/images/2008/10/06/us/1006-web-GAPmap.jpg
2008-11-12
Марс гаригийг бид Ангараг, Улаан нүдэн гариг гэдэг.
Одоогийн байдлаар Mars Odyssey (Америк - April 7, 2001 ), Mars Express Orbiter (Европын холбоо -June 2, 2003, ), Mars Reconnaissance Orbiter (Америк-August 12, 2005) хиймэл дагуулууд (orbiters) Ангараг гаригийг тойрон ажиллаж буй юм байна.
Америкийн NASA түүхэндээ анх удаа Viking-1 хөлгийг 1976 оны 7-н сарын 20-нд амжилттай газардуулсан ба тус хөлөг үүрэг даалгавраа амжилттай хэрэгжүүлэн 1982 оны 11-н сарын 13-наас тэтгэвэртээ гарчээ. Түүний дүү болох Viking 2 хөлөг 1976 оны 9-н сарын 3-наас 1980 оны 4н сарын 11 хүртэл амжилттай ажилласан. Эдгээр ах дүү хиймэл дагуул-газардагч Викингүүд нь 1958 онд байгуулагдсан АНУ-ын NASA-гийн Ангараг гаригийг судлах зорилготой Viking төслийн хэрэгжилт ажээ.
...NASA-г бид ихэвчлэн Америкийн Сансар судлалын үндэсний төв гэж орчуулдаг юм билээ. National Aeronautics and Space Administration орсон "аeronautics" нь учир утга агуулсан бөгөөд тэр үгийг орчуулалгүйгээр зөвхөн "сансар судлалын" гэж нэрлэх нь зохимжгүй юм. Aeronautics гэдэг нь товчхоноор хэлбэл "нислэг" судлалын шинжлэх ухаан юм. Тиймээс NASA-г Америкийн "Агаарын нислэг, Сансар судлалын Үндэсний төв " гэж нэрлэвэл миний хувьд арай дээр санагдаад байгаа...
Зөвлөлт Холбоот улс (тухайн үе) 1971 оны 12 дугаар сарын 2-нд анхны хөлгийг Ангараг гаригт руу илгээжээ. Тэрхүү хөлөг нь Ангараг гариг дээр газардаад хэдхэн хормын дараа дамжуулагч нь гацжээ.
Ангараг гаригийн хөрсөн дээр lander буюу газардагч хөлгүүдэдийн анхдагчаар дээр дурьдсан Викинг 1, Викинг 2 хөлгүүд багтах бөгөөд Pathfinder, Opportinuty, Spirit, Phoenix хөлгүүд удаална. "Pathfinder" хөлөг нь 1997 оны 7-р сарын 4-нөөс 1997 оны 9-р сарын 27 хүртэл ажилласан. Харин "Opportinuty" хөлөг нь 2004 оны 1-р сарын 25-наас одоог хүртэл, "Spirit" 2004 оны 1-р сарын 4-нөөс одоог хүртэл "Phoenix" 2008 оны 5-р сарын 25-наас одоог хүртэл тус тус амжилттай ажиллаж байгаа юм байна.
"Phoenix" хөлөгтэй долоо хоног холбоо тасарсны дараа, 2008 оны 11-р сарын 10-нд уг хөлөг жагсаалаас гарсныг НАСА албан ёсоор мэдээлсэн байна. (NASA: Phoenix Mars mission has ended)
Pathfinder - Мөрхайгч, Opportinuty - Бололцоо, Spirit-Зөгнөл, Phoenix-Гайхамшиг гэж монголчилж болох байх. Эдгээр хөлгүүд-газардагчид Ангараг гаригийн судлалд өөр өөрсдийн хувь нэмрийг оруулсан, зарим нь оруулж ч байна. Тусгайлан дэлгэрэнгүй бичихгүй сонин баримтуудаас дурьдая:
Pathfinder нь төсөл төлөвлөгөөндөө 1 сар ажиллах хугацаатай байсан боловч үүрэг даалгавраа бүрэн биелүүлсэн төдийгүй нэмэгдэл 2 сар ажиллан 2,6 тэрбум бит мэдээлэл, асар их хэмжээний зургийг илгээсэн байна.
Энэхүү хөлгөөс газардсан өөрөө явагч машиныг The Sojourner Rover гэж нэрлэсэн нь учиртай. Дунд сургуулийн оюутнуудын дунд зарласан зохион бичлэгийн уралдаанд Америк төдийгүй дэлхийн өнцөг бүрээс 5-аас 18-н насны хүүхдүүд 1700 зохион бичлэгээр оролцсон тэрхүү зохион бичлэгийн уралдаанд эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Sojourner Truth (жинхэнэ нэр нь Isabella Baumfree) гэдэг хүний талаар зохион бичлэг бичсэн 12 настай Valerie Ambroise түрүүлсэн байна. Зохион бичлэгийн гол дүр нь "travel up and down the land" (газар дэлхийд дээшээ ч, доошоо ч аялах) гэсэн уриатай эрхийн төлөө тэмцэгч байжээ.
Opportinuty - Бололцоо, Spirit-Зөгнөл хөлгүүдийн нэрийг мөн NASA-гийн ивээн тэтгэсэн зохион бичлэгийн уралдаанаар тодруулсан бөгөөд тэргүүн байрны зохион бичлэгийн эзэн нь 9 настай, орос гаралтай америк, III ангийн сурагч Sofi Collis байжээ. Түүний бичсэн зохион бичлэгт:
"Би хүүхдийн асран хүмүүжүүлэх газарт амьдардаг байсан. Тэнд харанхуй, хүйтэн, бас ганцаардмал байсан. Шөнө бүр би гялалзах тэнгэрийг хараад сэтгэл минь тайвширдаг байв.Тийшээ нисч байгаагаар зүүдлэнэ. Америкт ирснээр миний зөгнөл минь биелсэн. Зөгнөл болон Бололцоондоо баярлалаа" гэжээ.
Асар том NASA хөлгүүддээ нэр олгохдоо 5-18 насны хүүхдүүдийн дунд зохион бичлэгийн уралдаан зарладаг гэдгийг Та сонсож байсан уу. NASA-гийнханд нэр өгөх шиг амархан зүйл байхгүй санагдаж буй биз. Энэ нь "нэгэн санаа"-г хэлээд байна даа....
NASA 2009, 2013 онуудад, Европын Холбоо 2013 онд Ангараг гаригт дахин хөлөг илгээхээр төлөвлөж буй юм билээ...
мэдээллийн эх сурвалж:
- "Time" сэтгүүлийн 2008 оны 10-р сарын 27-ны дугаар;
- http://en.wikipedia.org/ сайтаас;
- NASA-гийн мэдээллүүдээс;



