Showing posts with label Хүнийг ордоор нь шинжихүй. Show all posts
Showing posts with label Хүнийг ордоор нь шинжихүй. Show all posts

2013-08-31

Хумхын бүсгүйчүүд I/20-II/18

Ухаалаг, бие даасан, нөхөрсөг Хумхын ордны бүсгүйчүүдийн дотоод эрч хүч агуу тул хамгийн хүнд сорилыг ч давах чадвартай. Оюун ухаанаараа ярих бөгөөд хатуу үзэл бодолтой хэдий ч бусдын санаа бодолд хүлцээтэй тэвчээртэй, алагчилалгүй ханддаг.  
  •  Үнэн шударга, эрх чөлөөг эрхэмлэдэг. Мөрөөдөмтгий бөгөөд хүмүүнлиг. Асуудлыг томоор хардаг бөгөөд нийгмийн сайн сайхны төлөө санаачилгатай ажиллахаас татгалзахгүй.
  •  Өөрийнхөө оюуны чадамж,  эрдэм мэдлэг, нөхөрсөг байдлыг мэддэг учраас  тэрээр найз нөхөд болохдоо амархан ба нийгмийн хүрээлэлд ч нэг хүндтэй болоход төвөггүй. Харин дотны болон урт хугацааны харьцаа холбоо тогтоох тал дээр удаан.
  •  Урьдчилан тааварлашгүй хүмүүс тул тэдэнтэй холбоотой байх нь бусдыг чадварыг нилээн сорино. Хумхын бүсгүйг ойлгохын тулд нилээн тэвчээр хэрэгтэй. Харин хэрэгтэй орон зайг нь эзэлчихвэл цаашид асуудал гарахгүй.
  •      Өөртөө болон бусдад маш өндөр шаардлага тавьдаг, тэр нь учир шалтгаантай байдаг. Тиймээс ч Хумхын бүсгүй нь сэтгэл зүйн хувьд маш эмзэг. Худлаа амлалт, дорой байх нь тэднийг маш  их бухимдуулдаг. Гомдоогчийг мартана гэж санасны хэрэггүй.
  • Сэтгэн бодогч бөгөөд удирдах чанар маш сайтай. Эрдэм мэдлэгээ хуваалцах дуртай ба улмаар өөрсдийнхөө мэдлэгийг ч өргөжүүлдэг. Тиймээс хэсэг бүлгээрээ ажиллах сонирхол ихтэй. Хумхын хүүхнүүд багаар ажиллах чадвар сайтай тул найдвартай багийн гишүүн болно.
  •  Түүнд мөнгө, банкны хуримтлалаас илүүтэйгээр албан тушаал, эрх мэдэл илүү таалагддаг. Үргэлжид тохилог тухтай амьдралын хэв маягийг илүүд үздэг боловч мөнгөний төлөө тэгтлээ хичээхгүй. Дутуу дулимаг тооцоолох дургүй бөгөөд мөнгөний ашигтай ажлыг бүх чадал бололцоогоороо хийж чадна.    
  •  Өөрийн дүрэм журмын дагуу амьдардаг бөгөөд тэрхүү журам дүрмийг дагагчдыг ихээр хүндэлж тэдэнд үнэнч ханддаг. Бусдын хувийн нууц, эрх ашгийг хүндлэх бөгөөд бас өөрийнхөө хувийн нууц, эрх ашгийг хүндлэхийг хүсдэг. Амар амгалан амьдралд итгэдэг төдийгүй бусдын санаа оноо, итгэл үнэмшилд халддаггүй. 


2013-08-30

Хилэнцийн бүсгүйчүүд X/23-XI/22

Хилэнцийн бүсгүйчүүд нь маш мэдрэмтгий, шаардамтгай, илэн далангүй. Гоо үзэсгэлэнгийн төлөөлөл биш байж боловч тэдний эрч хүч, хувь чанарыг анзаарахгүй байхын аргагүй.   
  • Хилэнцийн хүүхнүүд нь маш хаалттай бөгөөд түүнд дотносоход хэцүү. Тусгаар бөгөөд нууцлаг тэд хэзээ ч хөнгөмсөг байдаггүй. Тэд хүний тухай бүгдийг олж мэддэг боловч тэдний амьдралд юу болж буйг хүмүүс мэдэж чаддаггүй. Хилэнцийн бүсгүйн итгэлийг олохын тулд үйлээ үзэх болно.     
  • Асуудал бүрийн гол утга учирт төдийгүй хэрэггүй зүйлд анхаарлаа хандуулахаасаа залхуурдаггүй. Бодит амьдралаар амьдардаг бөгөөд тодорхой байлгахыг хүсдэг. Хоёрдмол санаа тэднийг тухгүй болгодог. Бүхнийг ойлгон учрыг олоод нөхцөл байдлыг хяналт, удирдлагадаа байлгахыг байнга хүсдэг.
  •  Эрх мэдэл, албан тушаал, мөнгөнд дуртай тэд ихэнх тохиолдолд амжилтанд хүрэх, хүссэнээ олохын тулд зоригтой, шулуун зүтгэдэг. Зорилгодоо хүрэхийн тулд бүхнээ золиослоход бэлэн байдаг.  
  • Бие даасан тул хэн нэгэн түүний хажууд байх, түүний сэтгэл санааг дэмжих шаардлагагүй.Сэтгэл зүйн хувьд тэрээр нилээн хүчтэй бөгөөд өөрийгөө аваад явчих чадвартай. Эрч чөлөөнд дуртай тул хэн нэгэн түүнд заахад үнэн дургүй. Тиймээс хэн нэгнийн сохроор дагана гэж байхгүй.   
  •  Гярхай тул эргэн тойрондоо болж буй зүйлүүдийг мартдаггүй. Түүнд сайнаар хандвал тэр мартахгүй ба чамд талархаж явах болно. Хэрвээ түүнд муугаар хандвал тэд мартахгүйгээр барахгүй хариугаа ч авч мэднэ.
  • Учир шалтгааныг олох чадвартай тул хэрэгтэй цагт зөв шийдвэрийг гаргаж чадна. Өөрийгөө асуудалд оруулах, эсвэл яаруу түргэн шийдвэр хэзээ ч гаргадаггүй. Тиймээс түүний ихэнх шийдвэрийг нь магтаж болно.
  • Хилэнцийг хүүхнүүдийг зогсож буй газраас нь хөдөлгөх боломжгүй. Тэр өөрийнхөө сонголтод чин итгэл үнэмшилтэй ба тэрхүү сонголтыг гуйгаад ч эсвэл  зөвлөж санал болгоод ч өөрчлөхөд хэцүү. Тэрээр ноён нуруугаа алдахгүй ба  хэзээ ч худал амлалт өгдөггүй. 

ОХИНЫ ОРДЫН ЭРЧҮҮД 8/23-9/22

Эелдэг, тусархуу, төрөлхийн сэтгэлийн хөдлөл ихтэй Охины ордын эрчүүд нь голдуу өөрийн бодол санаа, хүслийн дагуу юмыг байлгах хүсэлтэй бөгөөд бусдыг бас тийм байлгахыг хүсдэг тул нилээн жижиг сажиг зүйлээр хөөцөлддөг хэмээн шүүмжлүүлдэг.  Зохион байгуулах, эмхлэх цэгцлэх ажлыг зохицуулахдаа угийн сайн тул замбараагүйдэл, эмх журамгүй байдлыг тэдэнд даатгачих.

  • Ухаалаг, хянуур тул чухал хэрэгтэй гэсэн зүйлээ тэд мартах ч үгүй. Бүтээлч,  уран сэтгэмжтэй хүмүүс байдаг тул өөрсдийгөө төрөл бүрийн уран бүтээлийн ажилаар завгүй байлгадаг.
  • Жижиг сажиг ч бай, чухал ч бай, амьдрал өөрчлөх ч бай ямар ч шийдвэр гаргах үед тэд маш нарийн учир утгыг тунгаан бүх мэдээлэл баримтыг бодож үзэж байж амьдралтайгаар шийдвэрлэнэ. Тиймээс шийдвэр гаргахдаа маш удаан.
  • Хэрүүл маргаан, асуудлыг шударгаар зохицуулахдаа чадварлаг. Амьдралдаа хүмүүст, ялангуяа хөлөө алдсан хүмүүст тэнцвэрээ олоход нь туслах төрөлхийн зан чанартай.
  • Бүх хүнийг адил тэгш хүндлэн, анхаарал тавьдаг. Сайн санаатай хүмүүс тул шударга бусын эсрэг тэмцэмтгий. Бусдад туслах, бусдыг аврахын тулд өөрийн аюулгүй байдал, ашиг сонирхлыг гаргуунд гаргаж чаддаг.
  •  Задлан шинжлэгч, толгой сайтай хүн тул сэтгэл зүрхэндээ романтик байж чаддаг. Тэдний романтик чанарыг энгийн романтик сэтгэлгээгээр тайлбарлаж болдоггүй нь хачин. Учир нь хайртынхаа санхүүг дэмжих, дуртай хоолоор нь дайлах, машинаар хүргэж өгөх гэх мэт тэдний романтик зангийн илэрхийлэл болдог.    
  • Хэт шүүмжлэмтгий, ширүүн, уян хатан бус, хуучинсаг үзэлтэй.  Тэдний хэлсэн ярьсан дүгнэсэн цэгнэсэн бүр нь цаанаа логик тайлбар баримттай байдаг тул өрөөл бусдад төдийгүй өөртөө шүүмжлэлтэй хандахад хүргэдэг бөгөөд хэтэрхий зөрүүд.  
  • Бусдын алдаа, дутагдлыг уучилж өршөөх нь тэдэнд маш хүнд байдаг. Ой дурсамж сайтай. Азаар тэд өс хонзон санадаггүй, томоогүй зантай тул өөрийгөө зовоосон хүмүүстэй хутгалдаад өсөрхөөд байдаггүй бөгөөд тэдэнтэй харьцахаасаа дөлөөд зугтаачихдаг. 
Мэдээллийг нетээс орчуулав.