Showing posts with label шүлэг найраг уран зүйр цэцэн үгс. Show all posts
Showing posts with label шүлэг найраг уран зүйр цэцэн үгс. Show all posts

2010-12-29

Гарын ар нь энэ алга нь энэ....

Өчигдөр... одоохондоо "сайн дураар" түр ажиллаж буй байгууллагынхаа Шинэ жилд уригдан Шинэ жилийг тэмдэглэлээ хө... Сүүлийн 6н жил Шинэ жилийг "албан байгууллага"-ын шугамаар тэмдэглэж байсангүй... Сонин л байлаа... Цөөхөн хүнтэй "байгууллага" тул энд тэндээс нийлсэн хүүхнүүд голдуу... Эрчүүд нь цөөн тул үнэд хүрч "цагаан бүжиг" гээд л зарлуулаад суулаа хө... Компьютерээ авч очин "сайн дурын" DJ хийлээ... Залуучууд нь болохоор цоглог үглэсэн аянд дуртай, нас ахисан нь "миний насны ая" гээд байхын... Өөрийнхөө дуртай аяуудыг тоглуултал "чи чинь залуу стильтэй юм гээд" шоолоод байхын. (Аргагүй шүү дээ, охины минь дуртай аянууд байсан юм чинь ).. Ер нь хүн бүрийн санаанд нийцүүлнэ гэвэл ч бүтэхгүй юм билээ дээ... Мөн нэгэн тоглоом эсвэл уралдаан зохиох үүргийг надад өгсний дагуу доор бичлэгт орсон түргэн хэллэгүүдийг бэлдсэн байсан боловч цаг хугацаа багтсангүй тул орхисон юм. Нэгэнт цаг заваа гаргаад нетээс олсон түргэн хэллэгүүдээ бичлэг болгоод орууллаа...

Ингээд та бүхэндээ шинэ ондоо Хэл тань хурц, Ухаан тань саруул, Бие тань эрүүл байхыг ерөөж байна.

Өөрийгөө сориод үзээрэй. Уншихаар хэл минь хугарчих гээд ганцаараа инээгээд суулаа. Та ч гэсэн өнгөрөгч онтой хамт өөрийгөө шоолоод үз.

Хур ихтэй хул морь
Хурд ихтэй бор морь
Жолоо дардаг
Жороо халтар

Наран холуур хүрээлэв үү?
Ойроор хүрээлэв үү?
Сар сая хүрээлэв үү?
Сүүлд хүрээлэв үү?

Хойгуур яваа хорь гаруй
Хонгор халтар галуу
Хойгуур гарах нь уу?
Урдуур гарах нь уу?

Арын уулын
Арван таван тарваганы
Тав нь яасан
Тарган тарвага вэ?

Хэн бүхэн түргэн хэлэг
Хэл үг чинь хурц болог
Урьд эрт ургасан
Урд уулын улиас уу?
Урт урт ургасан
Усны эргийн хайлаас уу?

Арын арван таван тарган тарлан
Хар сарлагийн таргийг
Тараг биш гэж эс уугаад
Ямар арын таван тарган тарлан
Хар сарлагийн таргийг
Тараг мөн гэж уух вэ?

Толгойд байдаг чамархай
Дотор байдаг чацархай
Гүзээнд байдаг хужирхай
Гүрээнд байдаг булчирхай
Өвчүүнд байдаг аюулхай
Өөхөнд байдаг уйланхай
Унхайж байдаг ухархай

Эрэг дээр элээ хэрээ галуу гурав
Эрэг дээр элээ хэрээ галуу гурав
Эрэг дээр элээ хэрээ галуу гурав

Манай хааны мянган мөнгөн бөмбөгийг
мянган мөнгөн бөмбөг гэхгүй юм бол
Хэний хааны мянган мөнгөн бөмбөгийг
мянган мөнгөн бөмбөг гэх юм бэ?

Баллуураараа баллаарай
Даллуураараа даллаарай
Баллуураараа баллаарай
Даллуураараа даллаарай

Ороо бор
Жороо хул

Орооцолдсон олон олсны орооцолдоог нь гаргах гээд
Орооцолдоог нь гаргалгүй орооцолдоотой нь орхижээ

Тээр тал дахь 55 тарган тарвагыг
тэр тал дахь 55 тарган тарвага гэхгүй юм бол
өөр ямар тал дахь 55 тарган тарвагыг
тэр тал дахь 55 тарган тарвага гэх юм бэ?


жич: гарчгийг хурдан хэлэх гээд үзээрэй. Болохгүй бол гараа хараад хөдөлгөөн хийгээд хэлээд үз дэ. Арай амар юм билээ... :)

2009-08-11

Phenomenal Woman by Maya Angelou (эмэгтэйчүүдэд зориулав)


Гайхамшигт бүсгүй

Увидас нууц минь юунд буйд
Угийн сайхан бүсгүйчүүд гайхдаг.
Би хөөрхөн булбарай биш,
Бие хаа минь загвар өмсөгчийн биш.
Учрыг тэдэнд тайлбарлахаар
Увайгүй худалч мэт намайг бодно.

Учирлаж хэлдэг үгс минь:
Тэврэлтийн минь аагь
Таазны минь омог
Алхалтын минь аяс
Уруулын минь жимийлт

Би эмэгтэй хүн,
Гайхуулмаар.
Гайхамшигт бүсгүй,
Тэр бол би.

Уулзаж учрахдаа
Эрчүүдийг сөгдөөх
Чам шиг л нэгэн бүсгүй
Амтат бурам мэт намайг
Балт зөгий мэт тэд бүчдэг

Учирлаж хэлдэг үгс минь:
Нүдний минь гал
Шүдний минь гялбаа
Гунхаж найгах бэлхүүс минь
Хийморьлог дэвэх алхаа минь

Би эмэгтэй хүн,
Гайхуулмаар.
Гайхамшигт бүсгүй,
Тэр бол би.

Яагаад надад унадагтаа
Эрчүүд толгой гашилгадаг
Учрыг тайлах гэж тэд хичээвч
Уран илбэ мэт дотоодод минь халдахгүй
Би тэдэнд нууцаа нээхээр
Бүр будилаад ойлгосонгүй гэнэ


Учирлаж хэлдэг үгс минь:
Нурууны минь нугараа
Инээмсэглэлийн минь гэрэл
Хөхний минь томбойлт
Хэв маягийн минь зохицолт

Би эмэгтэй хүн,
Гайхуулмаар.
Гайхамшигт бүсгүй,
Тэр бол би.

Толгой минь яагаад гудайдгүйг
Тодоор та нар ойлгож авав уу.
Хашгирах, хөөрцөглөх
Хачин чангаар ярих хэрэггүй
Хажуугаар чинь өнгөрвөл
Харин чи өөртөө бахарха.
Учирлаж хэлдэг үгс минь:
Өсгийний минь тогшилт
Үсний минь сүлжээс
Гарын минь иллэг
Гандахгүй тордох байдал минь

Яагаад гэвэл,
Би эмэгтэй хүн,
Гайхуулмаар.
Гайхамшигт бүсгүй,
Тэр бол би.





Phenomenal Woman by Maya Angelou
Pretty women wonder where my secret lies.
I'm not cute or built to suit a fashion model's size
But when I start to tell them,
They think I'm telling lies.
I say,
It's in the reach of my arms
The span of my hips,
The stride of my step,
The curl of my lips.
I'm a woman
Phenomenally.
Phenomenal woman,
That's me.

I walk into a room
Just as cool as you please,
And to a man,
The fellows stand or
Fall down on their knees.
Then they swarm around me,
A hive of honey bees.
I say,
It's the fire in my eyes,
And the flash of my teeth,
The swing in my waist,
And the joy in my feet.
I'm a woman
Phenomenally.
Phenomenal woman,
That's me.

Men themselves have wondered
What they see in me.
They try so much
But they can't touch
My inner mystery.
When I try to show them
They say they still can't see.
I say,
It's in the arch of my back,
The sun of my smile,
The ride of my breasts,
The grace of my style.
I'm a woman

Phenomenally.
Phenomenal woman,
That's me.

Now you understand
Just why my head's not bowed.
I don't shout or jump about
Or have to talk real loud.
When you see me passing
It ought to make you proud.
I say,
It's in the click of my heels,
The bend of my hair,
the palm of my hand,
The need of my care,
'Cause I'm a woman
Phenomenally.
Phenomenal woman,
That's me.

эх мэдээлэл: http://www.famouspoetsandpoems.com/poets/maya_angelou/poems/492

2009-08-10

Why I Love You (by Gary R. Hess)

Widescreen Wallpaper: DesktopNexus
Нэгэн шүлэг байгаа юм. Хоёр янзаар монголчлох гээд оролдоод үзлээ. Аль нь таалагдаж байна. Бас хэрвээ уншигч Та монголчилсон бол яах байсан бэ?

Эх шүлэг нь англи хэлээр:

I've never seen you
Or touched your skin
I've never felt your lips
Or held you tight
But I know I love you

Not because of the way you look
Or because of that sexy voice
Not because of the things you say
But because of whom you are

When we meet I will kiss you
And hold you all night

I love everything about you
Because it's you

* * *


Харж, бас таалж байсангүй
Амталж, бас тэвэрч байсангүй
Гэвч би чамд хайртай

Царай зүс, бие хаа биш
Янаг дуу, хэлэх үгс биш
Зөвхөн чи учраас л

Уулзахаараа үнсье
Учрахаараа тэврэе

Чи, зөвхөн чи учраас л
Чамд би хайртай

* * *
Үгчилсэн байдлаар монголчилбол:


Би чамайг харж,
бас илж таалж байсангүй
Би чиний уруулын амтыг мэдэрч,
бас тэвэрч энхрийлж байсангүй
Гэвч би чамд хайртай гэдгээ мэднэ ээ

Чиний хэрхэн харагддагаас,
бас янаг дуу хоолойнд чинь биш
Чиний хэлсэн ярьсанд биш
Гэвч чиний хэн болоход чинь л

Чамтай уулзахаараа үнсэнэ
Бүхэл шөнө тэврэнэ

Чи учраас л
Чиний бүхэнд, чамд би хайртай

* * *

2009-04-19

I wish...

I Wish I was a Good Son
I Wish I was a Good Brother
I Wish I was a Good Husband
I Wish I was a Good Father

After all
I wish I was a Good & Strong Man

from My Heart

2009-02-17

Ай, Миний Хайрт - Улаахан, Ягаахан Сарнай


Ай, Миний Хайрт - Улаахан, Ягаахан Сарнай
Роберт Барнс (1759-1796)

I

Ай, миний Хайрт
Улаахан, ягаахан сарнай
Цомирлогоо нээсэн алтан сарнай.
Ай, миний Хайрт
Хөг аялгуу нь яруу эгшиглэх
Хөгжмийн уянгалаг намуухан аяс.

II
Ай, миний Хайрт
Урлагийн аугаа сор, янаг, гоо үзэсгэлэн минь
Ухаангүй дурлажээ чамдаа би,
Хөлгүй далайг хатаж ширгэтэл
Хонгорхон чамайгаа хайрлана дурлана.

III
Хонгорхон минь,
Хөлгүй далайг хатан ширгэтэл,
Хад чулууг наранд хайлтал!
Амьдралын элсэн манханы нүүдэл дуустал
Хонгорхон чамайгаа хайрлана дурлана.

IV
Ганцхан дурлал минь,
Орчлонгийн хүрдийг зөвөөр эргүүлж,
Амьдралын жамыг жаргалтай туулаарай!
Мянган бээрийн чанадаас ч
Чамайгаа зорисоор ирэх болно, миний Хайрт


O MY LUVE'S LIKE A RED, RED ROSE
by: Robert Burns (1759-1796)

I
, MY Luve's like a red, red rose,
That's newly sprung in June.
O, my Luve's like the melodie,
That's sweetly play'd in tune.

II
As fair art thou, my bonie lass,
So deep in luve am I,
And I will luve thee still, my dear,
Till a' the seas gang dry.

III
Till a' the seas gang dry, my dear,
And the rocks melt wi' the sun!
And I will luve thee still, my dear,
While the sands o' life shall run.

IV
And fare thee weel, my only luve,
And fare thee weel a while!
And I will come again, my luve,
Tho' it were ten thousand mile!

"O, My Luve's Like a Red, Red Rose" is reprinted from English Poems. Ed. Edward Chauncey Baldwin & Harry G. Paul. New York: American Book Company, 1908.




жич: XVIII зуунд бичигдсэн хайрын тухай алдарт нэгэн шүлэг (дэлхийн шилдгүүдэд багтддаг) бөгөөд чадлаараа монголчиллоо. Мэргэжлийн хүн биш тул болхи болсон байх. Утга уянга, найруулга, үгзүй, яруу найргийн шүүмж, санал, зөвлөлгөөнд талархах болно...


2009-02-15

Чамайгаа үгүйлэн санасаар (монголчлов)

Чамайгаа үгүйлэн санасан хэвээр
(Анжела Грэйг)

Зүрхний минь гутрал
Сэтгэлийн минь эргэлзээ
Хэлж амжаагүй үгс минь
Хэзээд намайг ээрсээр

Өдөр бүр улиран өнгөрөх
Амьдралынхаа хоосролыг
Зөвхөн чамайг л үгүйлэх
Зүрхэн дэх нөхөөстэйгээ тээнэ

Уйлж сэрэх шөнүүдэд
Учирч зүүдлэх чамайгаа зөгнөсөөр
Тэврээд авах болов уу гэж мөрөөднөм
Нулимсыг минь үнсээд арчих болов уу гэж хүснэм

Намайг татан соронздох
Тэр хүчийг би мэдрэхгүй ч
Нартай нэгэн өдөр хүсэл минь биелж
Танхил чамайгаа өөрийнх болгох буй заа

------------------------------------------------------------------
I Still Miss You
(by Angela Craig)

This yearning in my heart
This confusion in my mind
The words left unspoken
Haunts me all the time

Everyday I watch pass by
With an emptiness in my life
And a hole in my heart
Where only you belong

There are nights I wake up crying
And wishing you were here
To hold me in your arms
And kiss away my tears

There is something that keeps me holding on -
What I'll never know
But one day things will go my way
And I'll have you in my arms

source: http://100-poems.com/poems/best/1106001.htm


жич: хэрвээ миний монголчилсон алдаатай, эсвэл буруу болсон байна гэж дүгнэвэл сэтгэгдлээ бичээд бодол саналаа оруулчихаарай.

2008-09-30

by Chandmani@2007.06 Би-эмэгтэй! (шүлэг шүү..)

Би-эмэгтэй хүн, тиймдээ ч би-жүжигчин
Надад зуун царай, мянган дүр шингэсэн.
Би-эмэгтэй хүн, тиймдээ ч би-гүнж
Нартын ханхүү нарыг хайрлаж дурласан.

Би-эмэгтэй хүн, дор заяатай,
Гэвч, хэрэв амьдрал-тэмцэл бол
Би-эмэгтэй хүн, би-өрөвдмөөр сул дорой
Би-эмэгтэй хүн, тиймдээ ч би-хувь тавилан!

Би-эмэгтэй хүн, би хүслийн дөл
Гэвч миний заяа тавилан - тэвчээр, хөдөлмөр
Би-эмэгтэй хүн, би - үлэмжийн жаргал
Түүнийгээ огтхон ч харамлаагүй

Би-эмэгтэй хүн, тиймдээ ч би - үзэсгэлэнт
Өсөхөөсөө өтөлтөл буурал
Би-эмэгтэй хүн, хүссээр, тунгаасаар
Гал, усыг мөнхөд адилтгана

Би-эмэгтэй хүн, тиймдээ ч харгуй зам
хаа нэгтээ Римд биш, над руу чиглэж,
Би-эмэгтэй хүн, би-Бурханы бүтээл
Тэдний шүүлт шийтгэлийг хүртээстэй...


Хирээрээ монголчлохыг оролдов. Орос хэлийг бараг мартаж байх шиг. Гэвч хааяа, хааяадаа ингээд оролдоод байвал хэрэг болох болов уу гэж бодном... Дээрх зургийг нь 2006 оны 6-н сарын хавьцаа зурсан юм байна.


Я женшина!


Я - женщина, а значит я - актриса.
Во мне - сто лиц и тысячи ролей.
Я - женщина, и значит я - царица,
Возлюбленная всех земных царей.

Я - женщина, земная по-неволе,
но знаешь, если жизнь - борьба
Я - женщина, я - слабая до боли
Я - женщина, и значит я - судьба!

Я -женщина, я просто вспышка страсти
Но мой удел - терпение и труд.
Я - женщина, я - то большое счастье,
которое совсем не берегут…

Я - женщина, и значит я - прекрасна
С младенчества - до старости седой.
Я - женщина, хочу, чтоб стало ясно
Огонь и лёд - навек во мне одной!

Я - женщина, и значит все дороги
ведут - ко мне, а не в какой-то Рим…
Я - женщина, я - избранная Богом,
Хотя уже наказанная им…

стихи: http://www.kosmetika.in/stati/iajenwina.html

2008-07-20

Ганцаардал - оросоор бол одиночество - англиар бол loneliness

«Мы входим в мир одинокими и одинокими покидаем его» Зигмунд Фрейд
«Бид ертөнцөд ганцаар мэндэлж, мөн түүнийг ганцаар орхидог» Зигмунд Фрейд гэх үү дээ...

2008-06-22

Эр хүний хүч чадал? (Mongolian)
The strength of a man? (English)

Эр хүний хүч чадал нь эгэм мөрний өргөнөөр бус энхрий тэврэх тэврэлтээр тодорно.
The strength of a man isn't seen in the width of his shoulders. It's in the width of his arms that encircle you.

Эр хүний хүч чадал нь баргил бүдүүн хоолойгоор бус бувтнах зөөлхөн үгсээр илэрнэ.
The strength of a man isn't in the deep tone of his voice. It's in the gentle words he whispers.

Эр хүний хүч чадал нь хүрээлж нөхөрлөх найзуудаар нь бус хүүхдэдээ хэрхэн ханддагаар илэрнэ.
The strength of a man isn't how many buddies he has. It's how good a buddy he is with his children.

Эр хүний хүч чадал нь ажил төрөлдөө алдартайдаа бус ахуй гэртээ хүндэтгэлтэйгээр тодорно.
The strength of a man isn't in how respected he is at work. It's in how respected he is at home.

Эр хүний хүч чадал нь хатуу, ширүүн цохилтоор бус хайрласан энхрий илэлтээр илэрнэ.
The strength of a man isn't in how hard he hits. It's in how tender he touches.

Эр хүний хүч чадал нь цээжинд буглах үсээр бус харин түүний цаана булгилах зүрхээр тодорно.
The strength of a man isn't in the hair on his chest. It's in his heart, that lies within his chest.

Эр хүний хүч чадал нь хайрлаж дурласан хүүхнүүдийн тоогоор бус гагцхүү үнэнч дурлалаар илэрнэ.
The strength of a man isn't how many women he's loved. It's in being true to one woman.

Эр хүний хүч чадал нь ямар хүнд туйванг өргөдөгт бус хэрхэн хүндийг даван туулах чадвартайгаар тодорно.
The strength of a man isn't in the weight he can lift. It's in the burdens he can carry.

english source: http://www.appleseeds.org/strength_man.htm

"translated" by Chandmani

*ХАЛУУРААД БИЧЧИХЛЭЭ... Орос хожоод би ганцаараа пиводоод л...

2008-05-27

Надад таалагдсан үнэний хувьтай гэж үзсэн "хоёр" өгүүлбэрүүдийг орчуулахыг оролдлоо.

Дурлал байдгийг мэдээд байгаа боловч дурласны дараа төгсгөлтэй учирч харьцуулаад мэдрээд байдаг юм.

- The hottest love has the coldest end.
Гал халуун дурлал нь мөс шиг хүйтэн төгсгөлийг агуулдаг.
(Socrates)

Мөн хайр дурлал байдгийг үгүйсгээгүй боловч амьдрал зэрэгцэн оршдгийг мэдрээд байна. Хайрлаж дурлах нь жинхэнэ амьдралын хэм хэмжээнээс өөр гэдгийг ухаарсан нэгэн дээ.

- There is love of course. And then there's life, its enemy.
Хайр дурлал байдаг. Түүнчлэн хайр дурлалтай дайсагнасан амьдрал оршдог.
Jean Anouilh

Finally, just take it easy when you reach that destination.

2008-05-18

Don't Let Go of Hope (English)
Итгэл найдвараа бүү алд (kinda "Mongolian")

Hope gives you the strength to keep going when you feel like giving up.
Таныг "ядарсан" тохиолдолд итгэл найдвар эрч хүчийг өгнө.

Don't ever quit believing in yourself. As long as you believe you can, you will have a reason for trying.
Хэзээ ч өөртөө итгэ. Өөртөө итгэснээрээ Та зүтгэж байгаагаа ухаарна.

Don't let anyone hold your happiness in their hands; hold it in your own, so it will always be within your reach.
Аз жаргалаа хэн нэгэнд бүү даатга, өөртөө хадгал. Тэгснээр Та түүнд хүрэх болно.

Don't measure success or failure by material wealth, but by how you feel. Our feelings determine the riches in our lives.
Алдаа эсвэл оноог материаллаг талаас нь бүү дүгнэ. Сэтгэл зүрхээрээ баян бай.

Don't let bad moments overcome you. Be patient, and they will pass.
"Ядарч, зовсондоо"-даа бүү дарамтлуул. Тэвчээртэй бай, тэгвэл бүгдийг давна.

Don't hesitate to reach out for help; we all need it from time to time.
Тусламж, зөвлөлгөөнөөс бүү татгалз; бидэнд хэзээд ч хэрэгтэй.

Don't runaway from Love, but towards love; because it is our deepest joy.
Хайр дурлалаас бүү зугтаа, харин ч угтаж золго. Яагаад гэвэл энэ нь бидний аз жаргалын илрэл.

Don't wait for what you want to come to you. Go after it with all that you are; knowing that life will meet you half way.
Хүссэн мөрөөдснөө биелнэ гэж бүү хүлээ. Түүний төлөө бүх бололцоогоороо зүтгэ.

Don't feel like you've lost when plans and dreams fall short of your hopes.
Итгэл мөрөөдлөө унтрахад бууж өгсний хэрэггүй.

Anytime you learn something new about yourself, or about life, you have progressed.
Хэзээд амьдралаас, өөрөөсөө суралцсанаар - Та хожино, хөгжинө.

Don't do anything that takes away from your self-respect. Feeling good about yourself is essential to feeling good about life.
Өөрийгөө хүндлэх чанарыг алдах зүйлийг бүү үйлд. Өөрөөрөө бахархах нь амьдралаараа бахархахын чухал хэсэг.

Don't ever forget how to laugh or be too proud to cry. It is by doing both that we live life to the fullest.
Инээх, уйлахаасаа (нэр хүндээ бодоод ч тэр) бүү цааргал. Эдгээр нь "бүтэн" амьдарч байгаагийн илрэл.

Author Unknown
Зохиогч нь тодорхойгүй

2008-05-04

Үлдэгдэл

Чамайгаа гэсээр би...
Тамхийг хаялаа,
Уухаа болилоо,
Өчнөөн олон зүйлээс татгалзлаа...
Ингэж зүтгэж байхад минь
Эргүүлээд чи намайг хаячихлаа
Одоо...
Орчлонгоос өөр
Орхих зүйл надад үлдсэнгүй...

Ийм нэгэн шүлэг байдаг юм байна... Сонин шүү. Уншихад илүүдэхгүй.
Анхааруулахад! Энэ бичлэгээрээ хэн нэгнийг ямарваа нэгэн алхамд, тодруулбал тамхийг хаях, уухаа болих болон олон зүйлээс татгалзах, орчлонг орхихыг уриалаагүй бөгөөд энэ шүлгийг уншаад янзан бүрийн асуудалд орвол би хариуцлагыг хүлээхгүй болно. "Хүний сэтгэлгээ" гэсэн утгаар орууллаа. Зарим нэгэн үг, утгыг өөрчилсөн болно.


2008-05-02

Зарим хэрэгтэй хэрэггүй өгүүлбэрүүд...

Do not undermine your worth by comparing yourself with others. It is because we are different that each of us is special.
Өөрийгөө бусадтай харьцуулан дутуугаар бүү үнэл, учир нь хүн болгон адилгүй бөгөөд өөрийн гэсэн чанартай байдаг.

Do not let others set your goals. Only you know what is best for you.
Өөрийнхөө зорилтыг бусдаар бүү тодорхойлуул. Таньд ямар бололцоо байгааг (таарч тохирохыг) зөвхөн Та л хамгийн сайн мэднэ. ("Бусдын үгээр биш өөрийнхөөрөө л бай" гэсэн ч болох юм шигээ)

Do not let your life slip through your figers by living in the past nor for the future.
By living your life one day at a time, you live all the days of your life.
Өнгөрсөн болон ирээдүйгээрээ алга хавсран (манайд алга хавсарч залбирдаг, энд болохоор долоовор, дунд хуруунуудаа солбиулан аз туршсанаа илэрхийлдэг) амьдралаа бүү өнгөрүүл. Өдөр бүр тухайн цагт амьдарсанаар Таны амьдрал утга учиртай байна.


Nothing is really over until the moment you stop trying.
Ямарваа нэг зүйлийн төгсгөл Таныг хичээх зүтгэхээ больсон тэр үед чинь л ирнэ.

It is a fragile thread that binds us to each other.
Бид бүхнийг маш хэмзэгхэн холбоос холбодог.

Do not be afraid to encounter risks. It is by taking chances that we learn how to be brave.
Азаа туршихаас бүү ай. Аз туршсанаараа зоригтой байхад суралцдаг.

Do not shut love out of your life by saying it is impossible to find. The quickest way to receive love is to give love; The fastest way to lose love is to hold it too tightly.
Олдохгүй байна хэмээн хайрыг амьдралаасаа бүү тасал. Хайрыг хүртэх хамгийн хурдан арга бол бусдад хайрыг бэлэглэх. Хайраа гээх хамгийн хурдан арга бол түүндээ хэтэрхий автах.

Do not dismiss your dreams. To be without dreams is to be without hope; To be without hope is to be without purpose.
Мөрөөдлөө бүү гээ. Мөрөөдөлгүй бол итгэлгүй. Итгэлгүй бол зорилгогүй.

Do not run through life so fast that you forget not only where you have been, but also where you are going. Life is not a race, but a journey to be savored each step of the way.
Амьдралын замаар хурдтай жирийсний хэрэггүй, тэгвэл та хаана байснаа төдийгүй хаашаа явж байгаагаа ч умартана. Амьдрал бол хурдны уралдаан биш бөгөөд алхам болгоноо таатайгаар мэдэрч бэдрэх аялал юм.

Written & Submitted By Author Unknown and "translated" or at least tried by Chandmani :)


2008-04-04

Зүрх уйлна
(Kelly Gray бичсэн шүлгийг "өөрийнхөөрөө монголчлоод" бүр "товчлоод" орууллаа. Буруу бол залруулаад ориг шүлгээс нь уншаарай. Монголчилж чадахгүй байж хичээснийг минь ойлгоно байхаа гэж найдаж байна)

Зүрх уйлна, гэвч чи сонсохгүй
Зүрх өвдөнө, гэвч чи мэдрэхгүй
Бие минь тэврэлтийг чинь хүснэ
Уруул минь үнсэлтийг чинь үгүйлнэ
Чихэндээ чамайгаа сонсохыг хичээнэ
Нүдэндээ чамайгаа инээмсэглэхийг хайна
Ертөнцөө цогцлохыг оролдоно
Хамтдаа байхыг мөрөөднө
Хайрандаа хариуг хүсэмжлэнэ

Зүрх уйлсаар, зүрх өвдсөөр.
Бие гундсаар, уруул өмөлзсөөр.
Чих дүлийрч, нүдэндээ нулимс цээлэгнүүлсээр.
Амьдрал ганцаардмал, ертөнц хоосноороо.
Хайр минь тэр ч чигээрээ нам жим.

Сэтгэл мартахгүй,
Зүрх нээгдэхгүй
Учирсан өдрөөсөө дурласан зүрх уйлна
Харин чи түүнийг нь сонсохгүй


* * *
Уг шүлэг нь:

My Heart Cries
by Kelly Gray

My heart cries, but you don’t hear it.
My heart breaks, but you don’t feel it.
My body longs to feel your arms around me.
My lips long to feel your kisses.
My ears long to hear you say I love you.
My eyes long to see your smile and eyes twinkle.
My life longs to have you in it.
My world longs to have you make it complete.
My body longs to feel you lie next to it.
My love longs to have you return it.
My heart will cry, my heart will break.
My body will go limp, my lips will only speak.
My ears will miss your words, my eyes will shed tears.
My life will be so lonely, my world will be so empty.
My love will go unreturned.
My heart aches as my life is turned inside out.
My mind will never forget, my heart will never let go.
I have loved you since the day I met you
But now my heart cries, and you don’t hear it.


text source: http://www.theromantic.com/love_poems/love_poem120.htm

picture: http://dollydimpleknits.prettyposies.com/images/animated_heart_head_crying.gif


2008-04-03

Still Hurting Me
© By Brittany R. Camper

Even though we are no longer together.
And I no longer consider you as my lover.
My feelings mixed and mind confused.
My body feels misused and abused.
I can't let you go even though I want to.
My thoughts are always consumed with you.
I try to move on but always lose interest.
Because of the feelings that I can't put to rest.
How can I still want you after what you did.
Why is your voice still ringing in my head.
Will I ever be able to forget.
All the time together we spent.
I just want these feelings to go away.
Somehow I know that forever in my heart they'll stay.
Even though I pretend that nothing is wrong and hide behind a smile.
Inside I am crying like a newborn child.
When I am alone sometimes I call out your name.
But the response I get is always the same.
A response filled with silence that adds to my pain.
All I really want is for you to love me again.
Maybe I am just to dumb or too blind to see.
That you will forever be still hurting me

source: http://www.poetryamerica.com/read_poems.asp?id=243107&start=40

(Амьдралтай шүлэг байна. Сэтгэл минь ингэж бодсоор хэдэн жилийг ч өнгөрөөснийг анзаарсангүй)

2008-02-17

Зураач Баяраагийн бүтээл Эротик шүлэг
Нэтэд оруулж байсан эсэхийг мэдэхгүй байна. Бараг л үгүй байх. а :) Хагас бүтэн сайныг далимдуулаад орууллаа. Энэ үед уншигчид цөөхөн байдаг юм.
10н жилд сурч байхад манай ангийн "мундаг" хөвгүүд уншаад "том" болсноо, "эр хүн" шиг байгаагаа харуулдаг байсан юм. Чойномын шүлэг гэж сонсож ирсэн...

Хадан цохио ч бий
Хайр янагийн цохио ч бий...
Аавын өмчилсөн орны эгшиг дуу хяхтганаад
Ээжийн өмчилсөн хөнжлийн даавуу элээний далавч шиг далбалзана
Сунадаг дуран шиг мундаг хэрэглэлээ
Сугалан байж углан түлхэхэд
Байж ядсан хөөрхий бүсгүй
Байдсан гүү шиг чарлана
Бадайрсан түүний дороос
Банзан гүүр шиг хотолзоно...
Хүн үйлдвэрлэх хүнд ажилд
Хүчин зүтгэсэн би чинь ядарч ээ
Ээ халаг, дур тавьжээ...

Зураач Баяраагийн бүтээл (зураач Баярсайханы бүтээл)

За, хүн битгий шоолоод байгаарай. Би зохиогоогүй зөвхөн блогтоо оруулсан шүү. Дараа Penthouse сэтгүүлээс эротик өгүүллэг (уг нь захидал) орчуулж блогтоо оруулчихаж ч магадгүй. Яагаад эротик сэдвээс татгалзана гэж. Хүн болгон л наанаа "үгүй" гээд цаанаа эсрэгээр байдаг шүү дээ. Хэрвээ хүсвэл саналаа бичээрэй :)

*зургуудыг Монголын уран бүтээлчдийн бүтээлийг багтаасан нэгэн сайтнаас татсан бөгөөд санадаггүй ээ. Энэ талаар уучлал гуйя. Хэрвээ зураачийн эрхийг зөрчсөн бол мэдэгдээрэй, би бичлэгээсээ авахад бэлэн.

2008-02-16

There are three things to leave behind:
your photographs, your library, and your personal journals.
These things are certainly going to be more valuable to future generations than your furniture!

Jim Rohn

"Хожим хойноо үлдээх гурван зүйлд:
Таны зурагнууд;
Таны бүтээлүүд;
Таны хувийн тэмдэглэл нь зэрэг багтана.
Эдгээр зүйлүүд нь хойч үед тань Таны эд хогшлоос илүүтэйгээр үнэлэгдэх болно"
The Seven Ages of Man

by William Shakespeare

All the world's a stage,
And all the men and women merely players;
They have their exits and their entrances;
And one man in his time plays many parts,
His acts being seven ages. At first the infant,
Mewling and puking in the nurse's arms;
Then the whining school-boy, with his satchel
And shining morning face, creeping like snail
Unwillingly to school. And then the lover,
Sighing like furnace, with a woeful ballad
Made to his mistress' eyebrow. Then a soldier,
Full of strange oaths, and bearded like the pard,
Jealous in honour, sudden and quick in quarrel,
Seeking the bubble reputation
Even in the cannon's mouth. And then the justice,
In fair round belly with good capon lin'd,
With eyes severe and beard of formal cut,
Full of wise saws and modern instances;
And so he plays his part. The sixth age shifts
Into the lean and slipper'd pantaloon,
With spectacles on nose and pouch on side;
His youthful hose, well sav'd, a world too wide
For his shrunk shank; and his big manly voice,
Turning again toward childish treble, pipes
And whistles in his sound. Last scene of all,
That ends this strange eventful history,
Is second childishness and mere oblivion;
Sans teeth, sans eyes, sans taste, sans everything.

source: http://www.learnenglish.org.uk/stories/poem_act/seven_ages.html#poem

2008-02-04

Quotes for Love

"Love and eggs are best when they are fresh." Russian Proverb

"Love makes the time pass. Time makes love pass." French Proverb

"No bed is big enough to hold three." German Proverb

"To understand your parents’ love you must raise children yourself." Chinese Proverb