Showing posts with label Америк орноор. Show all posts
Showing posts with label Америк орноор. Show all posts

2013-08-29

Амлалт ба Форд

2013 онд Форд компани АНУ-д 6500 ажлын байр шинээр бий болгосон байна.

Хэдхэн жилийн өмнө хямрал нүүрлээд Америкчууд Америкийн том том үйлдвэрүүд нь хямд ажиллах хүчний улмаас Япон, Хятад, Мексикт үйлдвэрлэл явуулдаг гэж хэл ам  хийж байсан билээ. Хямралын улмаас маш олон үйлдвэрлэл үйлчилгээ хаалгаа хааж байсан. Автомашины Форд төдийгүй  Gеneral motors, Chrysler гэх мэт Америкийн компаниуд дампуурахад хүрч байж билээ. Тэр үед автомашины салбараа авч үлдэхийн тулд бөөн бөөн зээлийг амлалтын хамт өгч байсан юм. Тэр үед Форд компани нь 2015 он гэхэд 12000 ажлын байрыг АНУ-д бий болгоно гэж амалчихаж.

Тэр амлалтынхаа дагуу 550 сая ам долларын хөрөнгө оруулалтаар Детройдод шинэ Форд Fusion машиныг угсардаг үйлдвэрт 1400 ажлын байр шинээр буцааж бий болгожээ. Уг нь Форд Фусион маркийн машиныг Мексикт угсардаг байснаа Америктаа шинээр байгуулсан байна. Энд өмнө нь машин угсрах үйлдвэр байсан бөгөөд "дампуураад" хүрээд байсан юм.

Сэргэнэ гэж энэ дээ...
Амлалтандаа хүрнэ гэж энэ...

2013-08-28

Надад мөрөөдөл бий болоод 50 жил өнгөрчээ

Мартин Лютер Кингийн "I have a dream" алдарт илтгэлийн 50 жилийн ой өнөөдөр тохиож байна.

50 жилийн дараа энэхүү мөрөөдлийн биелэл болсон эрх чөлөөт хар арьст анхны Ерөнхийлөгч Обама үг хэлнэ. Уг арга хэмжээнд АНУ-ын Ерөнхийлөгч асан Картер, Клинтон, бас алдарт бизнесмэн бүсгүй Опра Уинфри нар үг хэлэх юм гэсэн.


Өнчин Сири, SAM ах нар ба миний бодол

- Энэ өнчин Сири гэж нэг хэцүүхэн улс байна аа. Цөөнхийн тал, Засгийн газрын талууд хоорондоо байлдаж байдаг. Хэн зөв хэн буруугаа мэдэхгүй. Улс төрийн шалтгаанаар мөн шашин, үндэстэн хоорондын зөрчилдөөн орсон ч байж болох талтай. Хэн нь хэн бэ гэдэг нь бараг мэдэгдэхгүй шахам болчихсон. Хэн ч тэднийг хамгаалахгүй бас өөгшүүлсэнгүй. Арабын орнууд нь ч, нөгөө алдартай алан хядагчид нь ч  Сирийн талаар таг чиг.
Химийн зэвсэг ашигласан эсэхийг тогтоох, ашигласан бол хэн ашигласныг тогтоох гээд НҮБ-ийн шинжээчид алуулах шахам болж үйлээ  үзэж байна. Хэд хоног аюулгүй байдлын үүднээс ажлаа зогсоосон. Өнөөөдрөөс буцаж ажилдаа орж байдаг.
- НҮБ-ын Шинжээчдийн дүгнэлт одоохондоо гараагүй байдаг. Гэтэл АНУ-ын дэд ерөнхийлөгч нөхөр "Сирийн Засгийн газар химийн зэвсэг ашигласан" гээд дэлхий нийтэд албан ёсоор урьдчилаад "зарлачихлаа". Мөн Франц, Англи Сирийн Засгийн газрыг буруутгаад эхэллээ. Өнчин Сирийн Засгийн газар, сайдууд нь "бид биш ээ хэрвээ хийсэн гэж дүгнэж байгаа бол олон улсад "баримтаа дэлгээд" тэгээд дайрвал дайруулахаас хэмээнэ.
- АНУ хэнийгээ дэмжихээ сайн мэдэхгүй байдаг. Обама анхнаасаа л дуугай царайлсан. Одоо тэгээд бусад нь мань хүнийг "шахаанд" оруулж байна. Обама анх сонгогдохдоо Бушийг дайн хийсэн хэмээн эсэргүүцэж байгаад тодорч гарч ирсэн. Гэтэл одоо өөрөө Буштай адил шийдвэр гаргах гээд өрөөндөө бодлогошроод сууж байдаг. Их хянаж их л бодож байгаа бололтой. Хэвлэлийн төлөөлөгч нь түүнийг ойрын үед шийдвэрээ гаргана гэж олон нийтийг тайвшруулаад л...
Францын Сэм, Английн Сэм ах нар Америкийн Сэм ахыг дэмжиж нэгдэнэ ухааны мэдээлэл хийж Обама ахыг цаагуураа хатгаад байдаг. Сирид хэнийг дэмжихээ тэд нар мэдэхгүй байдаг. Цөөнхийг нь гаргахаар түвэгтэй, Засгийн газрыг хамгаалахаар бас төвөгтэй. Яалт ч үгүй ацан шалаанд орчихсон боловч "дайтаж" байж санаа ч амарна, мөнгө ч өвөртлөнө.
АНУ-ын цэргийнхэн Обамагаа тушаал өгвөл яана гээд цэраг байлдааны бэлэн байдалд "урьдчилан" орчихоод байдаг. Сирийн хаана нь бөмбөг хаяж, хаашаа буудахаа бүр "төлөвлөчихсөн".
Сири лүү довтолбол тэр хавиар АНУ-ын цэргийн 3 бааз, Английн 1, Францын 1 тус тус цэрэг байлдааны том ангиуд байгаа юм байна.
Америкийн Сэм ах нь нутагтаа буюу Калифорни муж 700 гаран км газар нутгийг хамарсан гал түймрээ унтрааж чадахгүй байж, хаа хол Арабын оронд дайрна гээд "хөөрцөглөөд" сонин шүү...  
Нөгөөө Оросын баавгай ах, Хятадын панда ах хоёр болохоор Сэм ах нарыг "хоригл осон" болж мэдээлэл хийгээд л..
НҮБ-ээр хэлэлцэж "дайрдаг" арга Бушийн арга байсан бол Сэмүүд нийлээд "булагнадаг" арга Обамагийн арга юм байна.
Америкчууд эхлээд Афган, Кувейт, Ирак гээд цэргээ оруулаагүй дайтаагзй газар арабын нутагт алга. Пакистан, Иран болохоор нөгөө хэдийгээ бодвол "цөмийн зэвсэгтэй" тул "дайрч" чаддаггүй. Тэгэхээр алаг үзэлтэй Сэм ах байгаа биз.  

2013-08-21

Эрэлхэг Номын санч бүсгүй

АНУ-ын Georgia мужийн нэгэн бага сургуулийн номын санч бүсгүй сургуульд буутай нэвтрэн орж ирсэн этгээдийг үг хэл, сэтгэл зүй, тэвчээрээрээ тайвшруулан цагдаад барьж өгсөн байна.

911-тэй шууд утсаар яриад нөгөө талдаа буутай зэвсэглэсэн этгээдтэй зэрэг намуухан ухаалаг бас их тэвчээртэй ярилцсан тэрхүү номын санч эмэгтэй баатраар тодроод байна.

Өнгөрсөн жил 12 сард хаана ч билээ бас бага сургуульд буутай орж ирээд баахан хүүхдүүд буудаж шархдуулсан хэрэг АНУ-д гарч байсан билээ. 

source: CNN AC360

2013-08-20

Бичиг цаасны орон

FOX news мэдээнээс:
Обама Ерөнхийлөгчийн үед АНУ-ын дүрэм журам 7,4 хувиар өссөн байна. Үүнд 100 сая ам доллар зарцуулна.
Дүрэм журмын орон болсон тул жижиг дунд үйлдвэр үйлчилгээ бизнес эрхлэхэд хүндээр тусч байгааг судалгаагаар олж тогтоожээ.
Жижигхэн талхны цехэд зөвхөн бичиг баримт цаастай ноцолдох гэж тусдаа ажилтан ажиллуулж байна гэсэн байна. Тэр бичиг цаас, түүнийг зохицуулдаг хүнд олгодог цалингаа бизнестээ хөрөнгө оруулалт хийвэл үр дүнтэй байх байсан гэнэ.

----------------------------------------------------------------------
Үүнтэй адил Монгол бас л бичиг цаасны орон билээ.
Саяхан үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар газар нээн ажиллуулахад шаардлагатай бичиг цаасыг хууль ёсны дагуу архивт тушаах ёстой байдаг бөгөөд тэдгээрийг нь жагсаалтын дагуу бөөгнүүүлээд архивт хүргэж өгөхөд нь бүхэл бүтэн чемодан болж билээ. Архивын хүүхнүүд нь өөдөөс чемодан дүүрэн юм хэрэггүй дээ гэж шоолоод... онигоо...   Онигоонд ортол бичиг цаас цуглуул гэсэн хууль дүрэмтэй байгаа юм даа...

Журам дүрэм хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ салбарын байгууллагууд болон ажлын уялдаа холбоо бүхий байгууллагууд хамтран ажиллавал бичиг цаасны тоо багасах л байгаа юм. Мөн интернэт бүртгэлийг сайжруулбал...

Манай Монголд ойролцоогоор хэдэн журам дүрэм байдаг бол? Сонин тоо гарах байх даа...

2011-11-11

Алдар нэр ба хүүхдийн хүчирхийлэл

Америк хөлбөмбөгийн оюутны лиг нь оюутнуудын төдийгүй америкчуудын дунд маш нэр хүндтэй билээ.
Энэхүү лигийн улирлын тоглолтууд болон холбоотой үйл ажиллагуунууд нь сургуулийн төсөвт (хэдэн зуун сая ам доллараар тоологдох) болон зарим шилдэг оюутнууд мэргэжлийн хөлбөмбөгчин болоход шууд нөлөөлдөг юм.
Америкийн Пеннсилвани мужийн Penn State их сургуулийн баг нь оюутны дээд лигтээ алдартай N1 баг бий. Энэхүү сургуулийн хөлбөмбөгийн талбай нь дэлхийд томоороо 4т ордог 106,572 үзэгчдийн багтаамжтай. /Тэгэхээр ганц сургуулийн хөлбөмбөгийн тайлбайг Монгол Улсын төв цэнгэлдэх хүрээлэн-стадион 15,000 хүний суудалтай гээд харьцуулаад үздээ./
Penn State-ийн хөлбөмбөгийн алдарт дасгалжуулагч Жое Патерно гэж өндөр цалинтай, америкын бурхан болсон шүтээн эр child abuse буюу хүүхдийн хүчирхийллийн хэрэгт холбогдон насаараа зүтгэсэн ажлаасаа халагдсан байна.

Үлдсэнийг нь англиар нь уншаарай: http://news.yahoo.com/penn-state-scandal-students-raise-funds-child-abuse-215347585.html

Чухамдаа хүүхдийн хүчирхийллийн хэргийг нуун дарагдуулсан хэргээр ажлаасаа халагдсан байна. Ямар ч аугаа алдар нэр хүндийг хэрхэн унагааж чаддаг байх ёстойг дэлхий дахинд болон бидэнд Америк, Америкийн сургууль, оюутнууд, багш нар, Америк эцэг эхчүүд, Америкийн спорт харуулж байна.

photo: http://www.examiner.com/images/blog/wysiwyg/image/1997_08_25_-_Joe_Jurevicius.jpg

2010-01-24

The Greene (худалдаа-үйлчилгээний төв)

Ойр хавийн зарим нэгэн газрын зурагнуудыг оруулна аа....

The Greene хэмээх их цэвэрхэн, аятайхан, бас ч үгүй дизайн энээ тэрээ сайтай худалдаа үйлчилгээний төв. Америкаар бол mall юм л даа. Зун их сайхан... Төв талбай дээр нь орой үдэш уран сайханчдын үнэгүй тоглолт болдог. Эргэн тойрон сандлууд дээр хайртай хосууд тэврэлдээд л, настан буурлууд налайгаад л... Би ч бас охинтойгоо болон ганцаараа их олон налайсан даа.... Талбайн дунд "газрын" усан оргилуур байдаг (зурган дээр сүлд мод байрлаж буй талбай) бөгөөд хүүхдүүд тоглож нааддаг. Бүр хүүхдүүдэд зориулагдсан алчуур, сандал, тоглоом түрээслэн үнэгүй үйлчилдэг...



зурган дээр "Mongolian grill - BD" зоогийн газрын зураг байгаа. Хэд хэдэн удаа орж хооллосон. Давгүй ээ. хэрвээ тэрхүү зоогийн газрын тухай мэдэхийг хүсвэл http://www.gomongo.com/ руу зочлоорой. Яг л зурган дээрх шиг газар байгаа... хэхэ сониноос яагаад манай эндэх шиг жижигхэн газарт нээгдсэнийг мэдэхгүй. Гэхдээ The Greene худалдаа үйлчилгээний төвийн үйлчлүүлэгчдээр тасрахгүй... Тэнд нэг ч монгол хүн ажилладаггүй. Манай энд монголчууд цөөхөн байдаг. Дээр нь ажил хайсан ганц нэгэнд "монгол хүн ажилд авахгүй" гэж хэлснийг сонсож байсан, яагаад гэдгийг нь мэдэхгүй... бодвол "бодлого" л юм байлгүй дээ...

Мөн Pasha grill хэмээх Турк хоолны газрын зураг байгаа. Их сайн хоолтой, үнэ нь ч хямд...Охин бид 2 тэндхийн байнгын үйлчлүүлэгч... Монгол хоолны газраасаа илүү ордог...Турк хоол, шошлог гэхээр л ямар хоолтойг мэдэх биз дээ... Тэр зоогийн газрын сайт нь http://www.pashagrill.com/...

Хэдэн жилийн дараа блогоо уншаад, энэ тэр газруудаар явж байжээ гэж санах байх гэж бодоод дурсамж болгоод үлдээлээ...

2010-01-12

Улс төрөөс батга хүртэл...

Улс төр, хов жив, халтар хултар мэдээ сэлт зэрэг эндхийн элдэв зүйлийг хамж шимээд өөрийн бодлоор товчхон мэдээлэв ээ хө....

- Америкт ажилгүйдлийн түвшин буугаагүй л байна. Түүхэндээ өндөр 10 гаран хувьд хүрсэн бөгөөд удахгүй бууна, буулгана хэмээнэ амалж бас ажиллаж байгаа Обама болон түүний багийнхны ажил амжилтанд хүрсэнгүй. Манайхаар бол сайхан л ярьж байгаа, хийх гэж зүтгэж байгаа ажлууд байгаа боловч үр дүн харагдахгүй байна. Жишээ нь бөөн мөнгийг (ноднин жил бараг 800н зуун тэрбум болон түүнээс дээш ам долларыг) stimulus буюу "зохицуулах" зориулалтаар цацсан бөгөөд тэрхүү цацалтын үр дүн мэдрэгдэхгүй байгааг шүүмжилж байна. Дэд бүтцийн салбарт ялангуяа зам засалтын явцад мөнгө цацсанаар ажилгүйдэл буурна гэж тооцоолж байсан боловч энэ нь үр дүн авчирсангүй. Тиймээс Обамагийн мөнгө цацалтыг буруушаах хүмүүс улам ихэсч байна. Зарим "судлаачид" Обамагийн цацсан тэрхүү "stimulus" мөнгө нь "улс төрийн хахууль", сонгуульд ялсны "төлбөрт" явсан гэж үзэж байна.

- Обама Ерөнхийлөгч болсноосоо хойш бүрэн хэмжээний хэвлэлийн бага хурал буюу press conference (сэтгүүлчилтэй нүүр тулсан уулзалт) хийлгүй бараг 6н сар болжээ. Энэ нь бас нэг хэл амны бай болж байна. Яагаад гэвэл мань хүн Америкийн Ерөнхийлөгчдийн эхний жилийн түүхэнд байгаагүйгээр олон тооны гадаад улс орнуудад "аялан", Нобелийн шагнал хүртэн, амралтаараа хүртэл ажиллаж байна хэмээн CNN-ээр удаа дараа давтан давтан гарч байсан билээ. Саяхан нэгэн амралтынх нь үеэр нэгэн Иемений нөхөр Америкийн онгоцонд хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулах гэж бүтэлгүйтсэнтэй холбоотойгоор CNN-ий мэдээгээр бараг өгүүлбэр болгонд амарч байхдаа ажиллаж байна хэмээн зарлан тунхаглаж билээ. Тэгсэн охин минь тэрхүү мэдээг үзчихээд ядаргаатай юм ямар ч олон хэлдэг юм, паах пөөх сувгаа солио гээд бүр ундуйцсан гээч. Охинд минь бас улс төрийн ухааны суурь сууж байгаа бололтой... Уг нь бол Ерөнхийлөгч тэр тусмаа дэлхийн тэргүүлэгч орны Ерөнхийлөгч хэзээ ч, бүр унтаж байхдаа хүртэл ажиллаж байх ёстой гэсэн хувийн бодолтой явдаг. Манай улсын Ерөнхйлөгч Элбэгдорж хэдэн удаа хийсэн бол гэж гэнэт бодогдов. Өө тийм, CNN бол Обамагийн намынх, монголчилвол хуучнаар Ардын эрх сонин шиг ойлгож болно. FOX news бол манайхаар улс төрийн бодлогын хувьд Өнөөдөр шиг...

- Манайхаар бол Парламентын олонхийн бүлгийн ахлагч гэмээр эндхийхээр бол Сенатын олонхийн (Обамагийн нэг намынх) бүлгийн дарга Reid (Рейд) гэх нэг нөхөр сонгуулийн өмнө Обамагийн талаар бараг л "гэгээлэг хар арьстан, negro(хар хүмүүсийн аялга)ын яриагүй " хэмээн, мөн Обаматай нэг намын болох хуучин бууны хугархай Билл Клинтон мань хүн (Обамаг хэлж буй хэрэг) хэдэн жилийн өмнө хэдэн аяга кофе зөөх байсан" ухааны зүйл ярьж байсан гэх мэт тухай "GAME CHANGE" хэмээн нэгэн номонд дурьдсан нь
арьс өнгөний үзлийн тухай бөөн яриа, маргааны эх үүсвэр болоод байна. Сенатын олонхийн бүлгийн дарга Рейд Обамагаас албан ёсны уучлал гуйсан бөгөөд Обама уучилсан гэж байгаа боловч Бүгд Найрамдах намынхан арьс өнгөний үзэл гаргасан Рейдийг огцрохыг шаардаж буй гэх мэт өрнөж байна... Одоогийн байдлаар буруутан дарга огцрох шийдвэр гаргаагүй, бусад намынх нь гишүүд ч огцруулах шийдвэрийг гаргаагүй байна. Ерөнхийлөгч уучлаад л өнгөрөх бололтой гэж бас бодож болохгүй асуудал үргэлжилж байна...

- Эндхийн Демократ намынхан, Обамагийн талынхан 2010 онд болох сонгуульд бараг урьдчилсан буулт хийгээд байна. Хэд хэдэн нөлөө бүхий намын гишүүд нь нэр дэвшүүлэхгүйгээ зарласан бөгөөд зарим бүр "би ялахгүй юм чинь" гэсэн мэдэгдэл хүртэл хийсэн. Дээр бичсэн Рейдийн "санамсаргүй" яриа ч гэсэн ялагдалд нэмэр болох бололтой. Хамаг учир нь улс орныг тэргүүлэгч Обамагийн үйл ажиллагаанд байгаа хэмээн өөрийн бодлоор дүгнэв хэхэх...

- Дээр цухасхан дурьдсан онгоцонд хорлон сүйтгэх үйл ажиллагаа бүтэлгүйтсэнээс хойш эндхийн онгоцны буудлуудад харуул хамгаалалт, урьдчилан сэргийлэлтийн асуудал бөөн яриа болж улам чангарч байна. Сониноос тэрхүү бүтэлгүйтсэн хорлон сүйтгэх ажиллагаанд уг террорист дотуур өмдөндөө тэсрэх бодис хадгалж явснаас нь болоод "дотуур өмдний" ажиллагаа гэж нэрлэж байгаа. Мөн саяхан нэгэн нөхөр (ядаж байхад ази царатай солонгос нэртэй юм билээ) бас NJ онгоцны буудалд хамгаалалтын цагдаа ажлын байраа орхиж явсны дараа найз хүүхэн ч юм у авгайтайгаа баяртай гэх гээд хамгаалалтын бүсийг нэвтрэн бөөн асуудал үүсгэв хө. Түүний болчимгүй алхмаас болж тэр онгоцны буудал хаагдан зөндөөн онгоцны нислэг хойшлогдсон асуудал үүсэв... Одоо баригдаад шүүгдэж буй тэр нөхөр...

- Онгоцны буудал гэснээс хамгаалалтын болон урьчилан сэргийлэх баахан төхөөрөмжүүд нэмж тавигдах болоод байна. Одоогийн байдлаар өндөр хөгжилтэй хэдэн орнууд тавихаар шийдвэр аль хэдийн гаргасан. Андуураагүй бол Англи, Голланд, Америк лав байсан байх. Хүнийг сканердэх аппараттай болоод энэ нь бас маргаантай байна. Яагаад гэвэл бас л хүний эрхийн асуудал. Хувцастай хүнийг төхөөрөмжийн цаанаас нүцэглэн хараад тэгээд компьютерт хадгалах юм байна л даа. Тэгсэн зарим хүмүүс өөрийгөө бүр алга дарам нандин газраа хүртэл "харуулмааргүй" байна гээд заргалдаад эхэлсэн. Тэгсэн албаныхан болохоор харахгүй бол болохгүй байна гээд учирлаад л байгаа....

- АНУ тагнуудын үйл ажиллагаа явуулдаггүй гэж бодож болохгүй л дээ. Хаа нэгтээ хаа нэгэн улсын тагнуул байж л байгаа. Монголд бол зөндөөн тагнуулууд байгаа даа. Ялангуяа өмнөд хөршөөс... За тэр ч яахав. АНУ-ын тагнуулын үйл ажиллагаанд хамгийн түгээмэл ил тод хэрэглэдэг нь Predator хэмээх автомат удирдлагатай онгоц буй. Хаанаас удирдах вэ гэвэл хаа нэгтээ Америкаас, нөгөө онгоц нь Афганистаны дээгүүр нисч байх үед шүү дээ. Тэгээд тэр нв ямар чадалтай вэ гэвэл машинд яваа хүний зургийг авч чадахаар гээд л энгийнээр ойлгочих. Гэхдээ асар хол дээгүүр нисч явахдаа шүү дээ. Тэгсэн тэрхүү ид шиттэй, нарийн, хүчин чадалтай онгоцны агуулсан асар нууц гэгдсэн мэдээллүүдийг "энгийн" гар хийцийн бараг 30н ам долларын зардалтайгаар замаас нь хулгайлж байсан тухай мэдээлэл саяхан цацагдсан. Тэгээд Америкчууд засч залруулж байгаа. Мөн тэрхүү онгоцны явуулсан илгээсэн асар их хэмжээний "тагнуулын" мэдээлэлд Америкчууд өөрсдөө судалгаа, шинжилгээ, боловсруулалт хийж чадахгүй мунгинаж байгаа тухай мэдээллийг олон нийтэд албан ёсоор зарлаж байх юм...

- Сүүлийн хэдэн өдрүүдэд Америкт их хүйтэрч байна. Нөгөө дэлхий нийтийн дулаарал мулаарал байхгүй ээ. Бүр Америкийн нийт газар нутгийн 2/3-д өмнөх дээд хэмжээг давсан хүйтрэлт болж байна. Нөгөө сайхан нарлаг Флорида мужид хүртэл хүйтрээд жимс жимсгэнэээ яаж хамгаалах, хүйтэнд хөлдөөчихгүй байх тухай ярьсаар...Дэлхий нийтийн дулаарал гэдэг асуудал одоогийн байдлаар их зөрчилтэй байгаа. Тэр тухай хэдэн сарын өмнө байх асуудал нуусан, худлаа хэлсэн мэдээлэл цацагдсан байгаа...

- Америкийн Эрүүл мэндийн системд Обама нөхөр өөрчлөлт оруулах гээд бөөн асуудал. Дээд түвшиндээ бараг л шийдэгдэх шахуу явж байгаа... гэвч бөөн учир явдал, бүх мэдээдэл их нуугдмал... Обамагийн намынхан нууц хуралдаад ч шийдэж чадахгүй л байна. Төрөөс эрүүл мэндийн даатгалд нь хутгалдаж эхэлнэ, эхлэхгүй гээд л... Өнөөгийн бараг 40 гаран сая даатгалгалгүй иргэд дотор залуучууд их бололтой байгаа бололтой. Ямар аргаар шийдэх гэж байна вэ гэвэл 20-30н (ойролцоо тоо шүү) насны залуучууд заавал эрүүл мэндийн даатгалыг авах ёстой болж буй юм. Хэрвээ даатгуулахгүй бол төлбөр төлнө. Тэгэхээр төр мөнгө хийх аргаа олж байгаа биз....

- За тэгээд хамгийн сүүлд батгаар дуусгана аа...
Эмэгтэйчүүдэд хэрэгтэй байх. Батга гардаг нэгэн шалтгаан нь уур уцаар, буримдал, гонсгор байдал, сэтгэл уналт болохыг нэгэн судалгаагаар тогтоосон байна. Тэгэхээр батгатай хүүхнүүд сэтгэл өндөр байх шаардлагатай байна шүү. Батга гарахад бас гормон буюу даавар, биений юм их гэх мэт өчнөөн шалтгаанууд байдаг гэдгийг бүү мартаарай. Мөн ногоо их иддэг хүүхнүүд батга багатай байдаг байна. Тэгэхээр ногоо сайн идэж бай... Би судалгаанд дурьдсан зүйлүүдийг товчлон бичсэн шүү....


за тэгээд энэ удаадаа дуусгав. Уншихад илүүдэхгүй биз дээ... хэхэ ойлгомжгүй байвал асуугаарай. Тодотгоод хариулж болох юм...

хэхэ нэг мэдсэн их зүйл биччихсэн байна гэж онгиров...

2009-11-05

Ээ дээ, энэ хүмүүс чинь яачихаа вэ? (сэрэмжлүүлэг)

Ойрдоо ёстой л "ээ дээ, энэ хүмүүс чинь яачихаа вэ" л гэж уулга алдмаар зүйлүүд болоод байх юм.
Америк оронд тайван байдаг гэж бодож болохгүй л дээ. Гэмт хэрэг зөрчил бас л тасрахгүй. Миний энэ байгаа хот дунд зэрэглэлдээ орох боловч хэдэн жилийн өмнөх гэмт хэргийн гарцаараа Америкийн эхний 20 дотор (17 орчим) орж байсныг санаж байна. Америкт хэдэн хот байдаг билээ (
100 гаруй мянган хүнээс дээш хүн амтай 273 орчим бололтой) тэгээд харьцуулаад үзвэл их айхтар санагдаж буй биз. Тэгэхээр нэг аймшгийн газар амьдарч буй мэт бүү ойлгоорой. Манай энд цэргийн нисэх хүчний том бааз байдаг бөгөөд өглөө бүр 7-н цагт бүрээн дуу сонсоод 5н жил болж байна. Манай эндхийн оршин суугчдын дунд цэргийн албаны хүмүүс их. Бас нэг их сургууль тиймээс оюутнууд их.... Ерөнхийдөө бол тайван...

1- Магадгүй өнөөдөр манай эндхийн цэргийн бааз өндөржүүлсэн байдал зарласан ч байж мэднэ. Яагаад гэвэл өнөөдөр Америктаа болон дэлхийд том орох цэргийн баазад буун дуу хадаж эрдэнэт хүний амь бүрэлгэсэн аймшигт гэмт хэрэг гарлаа. Эх орныхоо төлөө амь насаа зориулах тангарагтай хүмүүс, нутагтаа хоорондоо байлдаад байвал яахав... Америкийн цэргийн хүмүүс бие биенийгээ буудаад, нөгөө Ирак, Афганд ч биш бүр Америк дотроо бүүр цэргийн бааздаа, бүүр өндөржүүлсэн цэргийн бааздаа шүү дээ. Афганд болон Ирак өөр ч юм хаа нэгтээ ачигдах гэж шалгалт бэлтгэлээ хангаж байсан цэргүүд дотор энэхүү хэрэг гарч, нэгэн араб нэртэй, 40 орчим насны эмч (MD) хүн 12 хүний алтан амийг хөнөөгөөд, 31 хүнийг шархдуулчихлаа. Тэр гэмт хэрэг гарсан газрын (3-хан байшин буй) хэр томыг жишээд хэлэхэд машины парк нь 1000н машиныг зэрэг багтаах боломжтой гээд ойлгочих....Одоо бөөн яриа, бөөн шуугиан... яасан ийсэн юу болов, яачихав гээд л... Шашинтай холбох нэгэн байхад, сэтгэцийн өвчинтэй холбох нэгэн байх гэх мэт... Энэ хэрэг ингээд дуусахгүй их яриа, өчнөөн асуудал үүсгэх байх... Эхлээд нөгөө алуурчныг үхсэн гэж мэдээлж байснаа сүүлдээ (5-н цагийн дараа) биендээ хэд хэд буудуулсан боловч амьд байгаа гэж мэдэгдсэн. Муу хүн үхдэггүй гэдгийн жишээ л болох байх даа...

2- Хэдхэн өдрийн өмнө нэгэн дунд сургуулийн хүүхдүүдийн эндхийхээр бол пром (манайхаар бол сурагчдын үдэшдэг гэчихий) болж бас нэгэн зэвүүн хэрэг гарлаа. Сургуулийн хүрээний газарт, тэр тусмаа бас л цагдаа хамгаалалт хийж байсан дунд сургуулийн гадаа сааданд нэгэн 15-н настай нэгэн охиныг 10 гаран хөвгүүд 2 цаг гаран бүлэглэн хүчиндсэн хэрэг гарсан. Тэрхүү 2 цагт 10 гаран (10 гаран шүү дээ, одоо яг хэд байсныг нь мэдээлээгүй л байгаа) хөөрхий охиныг хүчиндэх, зодох, доромжлохыг хараад зөндөөн "үзэгчид" байсан гээд байгаа. Яачихсан дотортой болохоороо тэгж хараад өнгөрдөг байна аа. Тэдгээр "хүн-сүргээс" (дунд сургуулийн сурагчид шүү дээ) хэн нь ч цагдаад мэдээлээгүй байгаа нь хамгийн хачирхалтай....

3- Мөн хэдхэн өдрийн өмнө нэгэн хотод хүчингийн хэрэгт холбогдоод ялаа эдлэн 15н жил шоронд суусан нэгэн этгээдийг цагдаа нар баривчиллаа. Тэгээд түүний амьдарч байсан байшингийн эдлэн газраас хүний цогцос илрүүллээ. Нэмж нэгжсээр байгаад 11 хүний (бүгд эмэгтэй, үүн дотор алга болсонд тооцогдон эрэн сурвалжилж байсан хүүхнүүд зөндөөн) цогцос илрүүлсэн. Цаана нь хэд ч байгааг мэдэхгүй байгаа. Тиймээс байшинг нь буулган бүх л нүх сүв болгоныг онгичихоор болсон. Энэ хэргийн тухай ихэнхдээ ярьж байтал өмнөх цэргийн баазад гарсан аллага гараад тэр тухай бараг "мартагдсан"... (энэхүү бичлэгээ бичсэний дараа 10хан минутын радио сонссон чинь 13 болж 2оор нэмэгдсэн байна. Аймшигтай байгаа биз)

4-Мөн хэдхэн өдрийн өмнө нэгэн өсвөр насны хүүхэд "нууцаа хадгалах" сэдэлтээр гээд 4-н настай хүүхдийн амийг бүрэлгэсэн.

5-Мөн хэдэн өдрийн өмнө нэгэн их сургуулийн 3-н тамирчин бүсгүйчүүд машинтайгаа алга болчихоод хайгаад... Гэтэл тэд нар сургуулийнхаа ойролцоо байдаг хиймэл нууранд машинтайгаа живчихсэн байхыг илрүүлсэн...

6- Мөн хэдэн өдрийн өмнө... Нэгэн гэр бүл хэдхэн сартай хүүхдээ алга боллоо гээд бөөн эрэл хайгуул боллоо. Зарлаад л хайгаад л... бүр 5н өдөр болсон... Тэгсэн цагдаа нар алга болсон хүүхдийг орон доор хайрцганд хийгээд юмнуудын цаана нуучихсан байхыг нь олж илрүүлсэн. Золоор шүү дээ... Золоор хүүхэд амьд.... Ямар зорилготой хэдхэн сартай хүүхдээ хайрцганд хийж юмнуудын цаана нуух болсныг одоо тодруулах гэж үзэж байгаа. Тэр айл өмнө нь бас нэгэн 3-н настай хүүхэд алга болоод олдоогүй асуудалтай юм билээ....

Дордохын 7 болгоод яахав... Энэ бүгд хэдхэн өдрийн дотор болсон гээд боддоо.

40-н настайгаас авахуулаад 4н сартай нь хүртэл холбогдсон эдгээр гэмт хэргийн тухай уншихаар ёстой л "Ээ дээ, энэ хүмүүс чинь яачихаа вэ" гэж уулга алдмаар байгаа биз дээ...


Энэхүү бичлэг минь ямарваа нэгэн байдлаар сурталчилсан эсвэл өөгшүүлсэн, өмгөөлсөн, хамгаалсан, турхирсан агуулга агуулаагүй бөгөөд зөвхөн сэрэмжлүүлэх үүднээс бичсэн болно.


2009-07-25

Хүн гэж амьтан юунд дуртай юм болоо? Хавчигдах ёстой гэж үү?

Сонин шүү.

Нэгэн хурим болж л дээ. Тэр нь хаа нэгэн газрын ёс жаягийн дагуу болох ёстой байж. Тэгтэл гэр бүлийн хосын нэг нь бүжгэнд дуртай нэгэн байгаад шашины ёс жаягаас "гадуур" хурим нээчихэж. Тэгээд тэр бичлэгээ бичээд youtubed тавьчихлаа....

Хуримын бичлэг нь 19нд болж, өнөөдөр 25. Хэдхэн өдөрт манай Монголын хүн амтай дүйцэх тооны хүмүүс үзээд манай нэгэн аймгийн хүн амын тооны дайтай хүмүүс саналаа өгчихөж...
Үзэгчид юунд "талархсан" гээч. Ер бусын биш, зүгээр нь нэг бүжгийн хөдөлгөөнүүдэд, тэгээд ч тэдгээр нь мэргэжлийн бүжгийн хэмжээнд очихгүй л дээ.


Гол нь санаанд нь...
Нэгэн бодлын "хавчигдмал" бодолд автахын бурууг хэлээд байх шиг...

хэхэ би хурим хийсэн ч болоосой. Үнэнээ хэлэхэд, хоёрхон удаа хуриманд уригдан очиж байлаа, нэг нь нэгэн алдартай сэтгүүлч ахын минь хурим (намайг 6-р ангид байхад болсон байх), нөгөө нь "найз" (намайг Чандмань гэж нэрээр мэдэхгүй) Дагвадорж аваргын хурим (ажил албатай байсан үе)... Хуриманд дургүйг минь яана...

Өө тийм. Энд миний англи хэлний багшийн хурим болоод би охинтойгоо хамт орж байсан юм байна. :)


2009-06-06

Обама мундаг уу? эсвэл...

Обама уг нь гайгүй сэтгээд байгаа юм л даа. Америкчуудын өмнөөс энд тэнд очоод "уучлал" гуйгаад, Буш ахын "дайснуудтай" гар барьж мэндлээд эд нарынхаа дургүйг бас хүргээд байгаа. Нэгэн бодлын янзан бүрийн асуудлаар Бушийн "бөгсийг нь ухаж" байгаа юм шиг... үүнд нөгөө Гуантанамагийн шорон, 9-р сарын 11-ний хэргээр шүүсэн хоригдлуудыг хүний эрхээс гадуур байцаасан гэх мэт асуудлууд орно...

Америк дэлхийд ноёлдог цагийг Обама зогсоож байгаа гэж "тэд" үзэж байгаа юм. Арабын оронд хийсэн айлчлалын үр дүн нь нэг талаас нь авч үзвэл Дамдаагийн зөв боловч нөгөө талаар Америк Израйлын хооронд байсан "найрсаг" харилцааг өөрчилж буй, Америкчууд 9-н сарын 11-ныг мартаагүй байгаа, мөн сонгуулийн сурталчилгааны үеэр Обамаг лалын шашинтай гэгдэж байсан зэргийг энд дурьдахгүй байж болохгүй байх.

Түүний хийж байгаа алхмууд нь зүүний чиглэлийнх.. Зарим хүмүүсийн үзэж байгаагаар бол социализмын үнэр ханхлуулаад байгаа юм. Тэгээд ийм зураг байгаа:


photo: http://www.cafepress.com/rightwingstuff.318892461

Зурган дээр "spread the wealth around" гэдэг нь Обамагийн татварын бодлоготой нь холбоотой болов уу. Саяхан Обама "гүйцэтгэх захирал" нарын цалингийн сүлжээг тогтоож байх нэгэн албан тушаалыг бий болгосон юм билээ. Энэ нь нөгөө bailout буюу засаг төрөөс санхүүгийн дэмжлэг авсан компаниудын "захирлуудад" цалингийн "хязгаар" тогтоох болсонтой мөн холбоотой. Энэ нь засаглал бизнесийн салбарт "хүч түрэмгийлэн" орж буйгийн нэгэн хэлбэр мөнөөс мөн билээ. Автомашин үйлдвэрлэлийн алдар GM дампуурна, дампууруулахгүй гээд маргаад дээр нь төр засаг нь "дампууруулахгүй" гэсэн арга хэмжээг авч байгааг мэдсэн байхаа гэж бодож байна. Bailout нь одоо ч яахав болж л байна. Хэдэн жилийн дараа "өр" болон татварын дарамтаар солигдоно гэдэгт эргэлзэхгүй байна. Татвар нэмэгдэхээр ард түмэн яадаг билээ?

Хэрвээ үнэмшихгүй байвал http://michaelsavage.wnd.com/-руу ороод үз. Түүний радиог сонсоод үз. Яагаад ч юм хааяадаа машиндаа сонсдог. Мань эр зарим тал дээр хэт хатуу, бас маргах дуртай хүн шиг бодогддог авч голдуу үнэн талаас нь авчихдаг юм.

2009-04-13

Ялалт болон Өрөвдөх сэтгэл...(бичлэг)

Энэ оны эхээр Америкийн Техас мужид болсон явдал.

Хоёр дунд сургуулийн охидуудын сагсан бөмбөгийн тоглолт болж нэг баг нь нөгөө багаа 100:0 харьцаагаар хожсон байна. Сагсан бөмбөгийн түүхэнд ингэж хожсон тохиолдол байхгүй болов уу. Тоглолтын хугацаанд "бөөрөнхий" бөмбөг бүр "азаар" ч болов сагсанд ороогүй нь хожигдсон багийнхны долоон шид нь бүрдсэн байсантай холбоотой болов уу.

Тоглолт ч яахав болоод дууссан. Гол нь тоглолтоос болоод үүдсэн дараагийн үйл явдлууд:

Хожсон багийн сургуулийн удирдлагууд 100 оноогоор дээр нь 0-оор нь хожсондоо "ичин зовсон" төдийгүй "өрөвдөх сэтгэлгүй" тоглосондоо хожигдсон сургуулиасаа уучлал гуйж. Дээр нь охидын сагсан бөмбөгийн багийн дасгалжуулагчаа "өрөвдөх сэтгэлгүй"-гүй хожсондоо уучлал гуйхыг шаардаж гэнэ.

Дасгалжуулагч эр "би дасгалжуулагчийнхаа ажлыг хийсэн, багийн маань охидууд тоглодогоороо л тоглож ялалт байгуулсан, ямар зүйл буруу хийсэн юм. Уучлал гуйхгүй. Тэмцээн бол тэмцээн, өрсөлдөөн, ялалт, ялагдал байдаг" ухааны зүйл яриад зөрчихөж. Үүнд нь дургүйцсэн сургуулийн удирдлагууд түүнийг ажлаас нь халсан байна.

Товчхондоо иймэрхүү.

Зөв бурууг нь тунгаах гээд их бодсон хариултаа олоогүй л байна:
- Тэмцээнд хожсон нь талархал хүртэх ёстой байтал ажлаасаа халагдах нь зөв байсан уу?
- Өрөвдөх сэтгэл уралдаан тэмцээнд байх ёстой гэж үү?
- Шударга өрсөлдөх, шударга тоглох нь буруу гэж үү?
- Уучлал гуйх нь зөв үү?
- Хожсон нь буруу юу, хожигдсон нь буруу юу? Хэн нь буруутан вэ?
- Хожсон багийн охидууд, дасгалжуулагч "хуншгүй" загнасан уу?

Жич:Асуултанд минь хариулсан Undraka -д, бас "загнасан" Дамдаа -д талархав. Өө тийм. бас л асуухаа мартах гэж байна. Гарчиг нь бичлэгтэй дүйж байна уу?

2009-02-10

NYC:ondom ба Intel:net>sex

Ёони, Лингам, тэмцэл, комосутра, хувьсал, уулзвар энээ тэрээ гээд бичлэгүүд минь урсгалаасаа хазайгаад сүүлдээ баахан зурагнууд боллоо. Эргэж урсгалд нь оруулах гээд чаддаггүй ээ...

Сонин 1:
Нью-Иорк хотын Эрүүлийг хамгаалах газар, хотын захирагч нарын шийдвэрээр ирж буй Валентины өдрөөр тус хотын нэртэй брандын (уг нь бол Lifestyles брандынх л даа, NYC гэж нэртэй савласан) бэлгэвчүүдийг иргэдэд зориулж үнэгүй тараах юм билээ. Энэ нь янзан бүрийн бэлгийн замын халдварт өвчнүүд, ДОХ-оос урьдчилан сэргийлэх зорилготой. (
source)

Сонин 2:
Бидний мэдэх "Интел" буюу Intel компани нь нэгэн судалгаа явуулжээ. Тэр судалгаа нь микропроцессорын тухай бус харин "интернет ба секс"-ийн тухай байсан нь хачирхалтай. 2119 хүн хамрагдсан тус судалгаанаас нэгэн "гажиг" :) дүгнэлт гарчээ.


Тэднээс 2 долоо хоног сексгүй байх уу, эсвэл Интернэтгүй байх уу ухааны зүйл асууж л дээ. Судалгаанд хамрагдсон эмэгтэйчүүдийн 46%, эрчүүдийн 30% нь Интернэтийг сексээс илүүд үзсэн байна. Эмэгтэйчүүдийн насны хувьд ангилвал 18-34 насны хүүхнүүдийн 49% нь, 35-44 насны хүүхнүүдийн 52% нь сексийг интернэтээс дорд үзсэн байх юм. Мөн судалгаанд хамрагсдын 65% нь интернэтгүй бол амьдралгүй гээд сонгочихож...(sourse)
Та юу гэж бодож байна? Нэтгүй байх нь дээр үү, эсвэл сексгүй байх нь дээр үү?

2009-02-03

Спортын өдөр

Өчигдөр ёстой спортоор ханхалсан өдөр байлаа. Газрын теннисний Австралийн нээлттэй теннисний тэмцээний шувтрагын тоглолт дэлхийн зэрэглэлд эхний хоёрт багтдаг Надал, Федерер нарын тоглолт, Америкийн хөл бөмбөгийн SuperBowl-той давхцаад л... Теннисний тоглолтын эхний 2 үеийг үзээд хөл бөмбөг рүүгээ сувгаа шилжүүллээ. Аан бас, Америк хөл бөмбөгийн өмнө бас Cav баг хожсон Cleveland Cavaliers-Detroit Pistons багийн тоглолтыг үзсэн юм байна...
Америкийн хөл бөмбөгийн Superbowl болох өдрийн арга хэмжээнүүдийг бүхэл өдөржингөө ТВ-ээр нэвтрүүллээ. Олон ч үйл ажиллагаа явуулах юм. Зөвхөн тоглолтын тухай л гэхэд тоглолтын өмнөх шоу, half time show, after game show гээд ангилаад тус бүрд нь тодорхой хугацаанд олон ч зүйлийг үзүүлж амжих юм. Манайд бөхийн барилдааныг тэгж сурталчилдаг болох юмсан. Баг, тамирчдыг ч гэсэн үзүүлэлтүүдээр нь ангилаад тийм ийм гээд бүхий л талаас нь мэргэжлийн түвшинд хэлэлцээд л... Сониноос их үзүүштэй тоглолт болж Pittsburg хөл бөмбөгийн түүхэнд анх удаа 6 дахь удаагаа аваргаар тодорлоо. Сүүлийн 2 минутанд өрсөлдөөн ширүүсч Кардиналс аварга болох боломжоор хангагдсан боловч Питсбургийнхан тоглолт дуусахаас 30-аад секундын өмнө touchdown хийгээд аваргын цомыг хүртлээ. Кардинальст үнэхээр аваргын тоглолтын "туршлага" дутлаа даа...

2008-11-13

Нэгэнт НАСА гээд бичсэн болохоор Америкт тулгарч буй зөрөлдөөнтэй нэгэн асуудлын тухай өгүүлье:

2010-н оноос 2015 он хүртэл Америк улс "Агаарын нислэг, Сансар судлалын Үндэсний төв"-ийн сансрын хөлгийн төслөө (space shuttle program) түр зогсоосноор ОХУ-ын Оддын хотхон (Star city, Russia) нь сансарын уудамд нисгэгчид илгээх дэлхий дээр цорын ганц төв болох юм. Оддын хотхон нь тухайн үедээ "хаалттай" хот байж. (Сониноос, орост сурч байхад Новосибирскийн Академгородок тосгоныг хаалттай байсан гэж сонсож байсан. Гэвч тийм байсан биш юм билээ)

http://www.nytimes.com/ -д мэдээлснээр Буш ах :) 2004 онд Сансрын төслөө түр зогсоон "шинэ шатанд гаргах" шийдвэр гаргасан. Энэхүү төлөвлөгөөгөөр NASA-гийн хуучирсан, аюултай сансрын хөлгүүдийн ашиглалтыг зогсоон шинэ төсөл хэрэгжүүлэх зорилготой юм. Гэвч саяхнаас энэхүү шийдвэр нилээн эсэргүүцэлтэй тулгараад байна. Саяхан болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид Маккейн, Обама нар энэхүү шийдвэрийг буруушаан тус тусын мэдэгдлүүдийг хийсэн билээ...

Америк улс Сансрын хөлгийн төслөө 2010 онд зогсоосноор тухайн үеэс хойш Америкийн сансрын нисгэгч нислэг хийх болгондоо ОХУ-ын "Союз" хөлгийн ашиглалтанд 100 тэрбум ам долларын төлбөрийг жирийн сансрын аялагчдын (space tourists) адил төлөх юм.

Ер нь 1990 оноос Орос, Америк улсуудын сансрын нислэгийн хамтын ажиллагаа эхэлж, "Мир" (Энхтайван) хөлгийг Олон улсын сансрын станц (station) гэх болжээ. Саяхны Грузиний хямралаас хойш эдгээр улсуудын хооронд үл ойлголцох, зөрөлдөх асуудлууд ундарч эхэлсэн нь сансрын хамтын ажиллагаанд хүндрэл учруулж магадгүй болоод байна.


мэдээллийг:
- "One Way Up: U.S. Space Plan Relies on Russia", JOHN SCHWARTZ, October 5, 2008, http://www.nytimes.com/2008/10/06/science/space/06gap.html?pagewanted=1&_r=1&hp
- http://www.iht.com/bin/3-col.php?id=16708359

photo: http://graphics8.nytimes.com/images/2008/10/06/us/1006-web-GAPmap.jpg

2008-11-09

Депсу, Дeстини нарын бичсэн комментүүдээс үүдээд, бас өмнө нь "бараг амалсныхаа" дагуу Барак Обамагийн тухай өөрийн зарим уншсан, сонссон мэдээллүүдээ санал бодолтойгоо нийлүүлэн байж бичлээ: (Ямар ч линкгүй шүү. Энэ нь би бичлэгээ бичихдээ янзан бүрийн мэдээллийг уншиж ашиглаагүй, "цээж"-ээрээ бичлээ гэдэг байхаа)

Шинээр сонгогдсон Америкийн Ерөнхийлөгч Барак Обамагийн намтар түүхийг өдийд мэдэхгүй хүн байхгүй биздээ. Намтрыг нь мэдэхгүй ч гэсэн хар гэдгийг нь бүгд мэддэг болсон байх. Би ч намтарыг нь бүрэн уншаагүй ээ, бүтэн мэдэх ч үгүй, мэдэх ч шаардлага байхгүй. хэхэ Түүхэндээ анх удаа хар арьстан Ерөнхийлөгчтэй болсон, хар арьстан ерөнхийлөгчтэй болох үндэс суурийг хэрхэн тавьсан тухай дээр бичсэн билээ.

Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгууль их удаан үргэлжилсэн дээ. Дeстини-гийн бичсэнээр 2 жил. Эхлээд нам дотроо өрсөлдөөд л, дараа нь бусад намуудын нэр дэвшигчидтэй өрсөлдөөд л... Монголд бол мөнгө үрлээ, ядаргаа боллоо гээд "залхах" байсан байх даа. Гэхдээ эндхийн сонгуулийн сурталчилгаа явуулдаг "ёс жам" нь Монголыг бодвол арай өөр юм. Монголд бол сонгуульд нэр дэвшлээ л бол мөнгө, тэтгэвэр, тэтгэмж амлаад л эхэлдэг. Энд бол улс орны болон тухайн муж, хотын аливаа нэгэн асуудлыг хэрхэн зохицуулах, засч залруулах, улс орноо хэрхэн хөгжүүлэх, нийгэм, улс төр, эдийн засгийн ямар бодлого барих, юуг хэрэгжүүлэх вэ гэдгээ яриад л байх юм...

Энэ жилийн сонгууль өвөрмөц. Эхлээд Ардчилсан намаас эмэгтэй хүн, хар арьстан хоёр өрсөлдөөд сүр болсон. Хэн нь ч намаасаа гарсан АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэнд үлдэхээр л байлаа, ер нь бол сонгуульд нэр дэвшсэн гэдгээрээ аль хэдийн үлдсэн л дээ. Эхэндээ Клинтон авхай гайгүй байх шиг байсан боловч сурталчилгааны явцад Обамадаа ялагдсан. Хиллари Клинтон ялагдсан гол шалтгааныг би хувьдаа эр нөхрийнх нь "ухамсаргүй" нэр хүндтэй холбон ойлгосон. Энэ ч зөв. Гэрээ засаад улсаа хөгжүүлнэ гэдэг байхаа. Харин Бүгд Найрамдах намаас хүн олдохгүй байсан уу их л хэцүү байдалтай байсан мэт санагдсан. Тус намаас хамгийн гайгүй нэр дэвшигч нь Нью-Йорк хотын амбан захирагч асан Жулиани бөгөөд нэр дэвшсэн боловч Маккейндаа ялагдсан гэж санагдаж байна... Зүгээр хэлэхэд, миний бодлоор хэрвээ Бүгд Найрамдах намаас Маккейны оронд Жулиани намаасаа гарсан бол Обамаг ялах байсан...

2004 онд улс төрд том алхам хийж Сенатын гишүүн болсон энэ эр 2008 онд Ерөнхийлөгч болно гэдгийг тэр үед хэн ч бодоогүй байх. Обама юугаараа Маккейнээс илүү болоод Ерөнхийлөгч болсон юм бол гэж бодлоо, тэгсэн: 1-д хар арьстан, 2-т өрсөлдөгчөөсөө насаар залуу, 3-т намын нэр хүнд, дэмжлэг, 4-т нийгэм, улс төр, эдийн засгийн өнөөгийн байдал, 5-т илтгэх, бусдыг татах чадвартай. Энэ нь зөвхөн миний дүгнэлт шүү. За одоо үүнийгээ эхнээс нь авахуулаад бяцхан тайлбарлая:
1-т хар арьстан. Америкчууд Монголыг бодвол улс төрийн идэвхгүй ард түмэн, сонгогчид байхгүй юу. Эд нарын амьдрал бидний амьдралыг бодвол хялбар, зовлонгүй л дээ. Тиймдээ ч улс төрийн сонгуульд, улс төрд учир шалтгаанд их ач холбогдол өгдөггүй. Амьдрал нь "бараг" зовлонгүй тул хүн болгон ажлаа хийгээд л амьдрах боломжтой гэсэн бодолтой. Монголд сонгууль болоход ард түмэн, сонгогчдын 80-аас илүү хувь нь саналаа өгөх байх. Гэтэл энд бол хуульд заасан хэмжээнд л өгч байвал барав хө. Ядахдаа ард түмэн юм чинь 50н хувьтай байдаг байлгүй дээ. Харин энэ удаагийн сонгуульд Америкийн түүхэнд сонгогчид хамгийн их саналаа өгсөн байж магадгүй шүү. Яагаад гэвэл нэг талаас "арьс өнгөний үзэл" шахуу зүйл. Хар арьстнууд ер нь бусдыгаа бодвол нийгмийн идэвх муутай гэж би хувьдаа бодож явдаг. Хэрвээ буруу бол залруулаарай. Харин
энэ удаагийн сонгуульд хар арьстан хүн нэр дэвшсэнээр тэдний "үзлийг" өөрчлөн сонгуульд идэвхтэй оролцох нөхцөл болсон. Биднийхээр бол жалга довын үзэл л дээ... Энэ сонгуульд цагаан арьстнуудаасаа илүүтэйгээр хар арьстнууд нь "арьс өнгөний үзэл" гаргасан гэж ойлгохоор байлаа.
2-т насаар залуу гэсэн. Хэрвээ Маккейн сонгогдсон бол хамгийн настай Ерөнхийлөгчөөр сонгогдсон нэгэн болох байлаа. Энэ нь Ерөнхийлөгчийн сонгуулийн бас нэгэн онцлог байсан юм байна. Энэ удаагийн сонгуулийн сонгогчдын хамгийн идэвхтэй хэсэг нь "залуучууд" байлаа. Залуучууд хэнийг сонгодог билээ?
3-т намын нэр хүнд. Намынх ч гэж дээ. Буш ахын нэр хүнд. Энэ тал дээр манайхтай адилхан. Намын удирдагчийн нэр хүндээс гэсэн үг. Улс төрчдийн хэллэгээр бол нэг тал руугаа хазайчихлаа. Америкчууд өнөөгийн эдийн засаг, улс төр, нийгмийн байдалдаа сэтгэл хангалуун биш байдаг. Улс төрийн идэвхгүй ихэнх нь "Буш ах 8-н жил удирдаад ийм байдалд оруулсан" гэж бодож байгаа байхгүй юу. Тэгэхээр Бүгд Найрамдах намын нэр хүнд унасан. Энэ нь Монголын 1996 болон 2000 оны сонгуультай төстэй зүйл... Обамаг үндсэн дэмжигчид нь Хиллари хатагтай, Клинтон ерөнхийлөгч буюу Клинтоны гэр бүл байлаа. Хамгийн нэр хүндтэй дэмжигч хүмүүс нь л дээ. Хиллари хатагтайн төлөө саналаа өгөх бүх сонгогчид Обамад өгсөн гэж ойлгож болно. Миний сонссоноор ёонгуулийг арга хэмжээнд оролцсоны хариуд тэд нар сонгуулийн сурталчилгааны ч юм уу, эсвэл ямарваа нэгэн 10 сая ам долларын "өрийг" барагдуулж байгаа сураг байсан. Тэрийг нь мэдэхгүй, гол нь, тэдний нэр хүнд нь нам дотроо болон ард түмний дунд алдартай... Ямар сайндаа хэрвээ Хиллари гарсан ч болоосой гэсэн Америк хүмүүс нилээн олонтой тааралдсан....
4-т нийгэм, улс төр, эдийн засгийн өнөөгийн байдал... 2008 оны эхээр Америкчуудыг эдийн засгийн байдал "бараг" зовоож байсангүй...

За хө, урт болчихлоор. Маргааш үргэлжлүүлье... унтлаа....

Жич: Найз минь миний бичлэгийг уншаад их юм багасга гэж хэдэн жилийн өмнө зөвлөсөн. Түүнээс хойш ихээр бичихээ больсон...

2008-11-05

Түүхэн сонгуулийн дүн гарлаа

Америкт амьдарч, бас улс төр бяцхан сонирхдогийн хувьд энэ орны болон олон улсын улс төрийн амьдралын түүхэн үеийг блогтоо тусгахгүй унтаж чадмааргүй санагдаад яг шөнө дунд энэхүү бичлэгээ бичлээ.

Жилийн өмнө 2007 оны 1 сард тэр , бас тэр бичлэгийг бичиж байж.

Энэ хүний талаар хамгийн анх блогтоо бичсэн минь 2 жилийн өмнө буюу 2006 оны 10р сард юм байна: "Umyg yaj medexev ... Enexuu xar etseg, tsagaan eejtei zaluugyn ner xund Amerikchuudyn dund gaigui bolno" гэж дээ. Тэр үед блогоо нээгээд сар л болж байсан тул латин үсгээр хөтөлдөг байсан.

МӨн 2006 оны 12 сард энэ хүний талаар ингэж бичиж байсан байх юм. Тэгэхээр бас блогтоо бичээд байсан байгаа биз.

Ялалтын агшины үндэс суурь
Америкчууд түүхэндээ анх удаа хар царайтай ерөнхийлөгчтэй боллоо. Америкчуудын дунд 70-аад оны дунд үе хүртэл хүчтэй хүртэл оршиж байсан арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл 21-р зуунаар төгсгөл (зарим нэгэн тохиолдлыг эс тооцвол) болсныг энэхүү Америкийн түүхэн сонгууль харууллаа.
Ер нь 1948 онд НҮБ-аас Хүний эрхийн тухай Дэлхий нийтийн тунхаг бичгийг баталсан. 1960-аад оны үед хүртэл Америкт арьс өнгөөр ялгаварлах үзэл баттайгаар оршин сургууль, цэцэрлэг, олон нийтийн газруудад хар арьстан хүн цагаан арьстнаас "доор" үздэг байсан. Автобусанд цагаан арьстан хүн байвал сандал тавьж өгөх, зарим хоолны болон олон нийтийн газарт орохыг хориглож, эмэгтэй хүн сонгуульд санал өгөх эрхгүй байсан гээд боддоо. МӨн 1960-аад он хүртэл хар арьстнуудын санал өгөх эрх нь ямар нэгэн байдлаар албан болон албан бусаар "хаалттай" байсан. Тэр нь тэгээд одоогоос 50-иад жилийн өмнөх Америк оронд. 1950-иад оны сүүлээс эрхийн төлөөх хөдөлгөөн хүчтэй өрнөсөн бөгөөд Мартин Лутер Кинг гэж сонссон л биз дээ. 1963 оны 6-р сард Америкийн Ерөнхийлөгч Жон Кеннеди (John F. Kennedy) Иргэний эрхийн тунхаг бичиг (Civil Rights Act)-ийн суурийг тавьж анх удаа олон нийтэд арьс өнгөөр ялгаварлан гадуурхахгүй байхыг хандан уриалсан байна. Хууль болон батлагдахаас өмнө Кеннедигийн амийг хөнөөсөн хэрэг гарсан бөгөөд тухайн үед дэд ерөнхийлөгчийн алба хашиж байгаад түүний (Кеннедигийн) албыг хүлээн авч, дараа нь 1964 онд сонгуулиар Ерөнхийлөгчөөр сонгогдсон Линдон Жонсон нь тэрхүү Civil Rights Act-ыг батлагдахад гол үүрэг гүйцэтгэн Америкчуудын дунд "өөрчлөн шинэчлэгч" нэр зүүж бөйжээ. Гэвч Жонсон нь Вьетнамын дайнаас болоод хар нэр хүндтэйгээр Америкийн түүхэнд үлдсэн. Хоёулаа Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдож байж. Одоогийн АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдсон Барак Обама нь бас Ардчилсан намаас нэр дэвшин сонгогдлоо. Түүни сонгуулийн сурталчилгааны уриа нь Change буюу бас "өөрчлөн шинэчлэлт". Тэгэхээр түүхийн үеүд хоорондоо уялдаатай байгаа биз. Шинэээр сонгогдсон Ерөнхийлөгч 77 хоногийн дараа ажлаа хүлээн авч Цагаан ордонд морилно гэж мэдээнээс уншиж байсан юм байна.

Шинэ Ерөнхийлөгчийн тухай болон сонгуулийн тухай бичлэгийг дараа бичье дээ. Одоо унтлаа. Сониноос манай энэ хавиар хүмүүс паартидаад Обама гэж хашгиралдаад сүр болсон ү дээ.

photo: http://www.yahoo.com/

2008-10-15

... Хямраад л...

Уг нь хэдэн өдрийн өмнөөс болж буй эдийн засаг, санхүүгийн хямралын талаар мэдээллүүдийг оруулахаар санаархаж байсан боловч хадуураад Монголын тоо баримт, үзүүлэлтүүд болоод төөрчихсөн. Энэ удаадаа төөрсөөр төөрсөөр төрөлдөө буцаж ирлээ....

Юуны өмнө хямралын гарал үүслийн талаар бичихийг оролдвол зүгээр байх гэж бодлоо. Кредит (зээлийн үйлчилгээ) үндсэн нэг шалтгаан нь . Америкчуудын дунд "өргүй" хүнийг олохгүй гэж үзэх нь олонтаа. Өртэй бөгөөд "баян" амьдарч болохыг эндхийн банк, санхүүгийн систем, үйлчилгээнээс ойлгож болно. Манайд "өртэй хүн өөдлөхгүй" гэдэг дээ....

Насанд хүрсэн хүн болгон кредит оноотой. Энэхүү оноо нь банк, санхүүгийн байгууллагад данс үүсгэн үйлчилгээ хүртэж эхэлнээс бодогдож эхлэх бөгөөд тухайн хүний тухайн үйлчилгээнд хамрагдаж буй байдал, үндсэндээ зээлийн төлөх чадвараас их хамаарна. Байгууллага, банк, санхүүгийн байгууллагаас нь хамааран кредит үнэлгээг хэд хэдэн хувилбараар тодорхойлно. Жишээ нь The "VantageScore" гэх үнэлгээ нь 501-990 оноонд багтана. Оноо сайн байх тусмаа кредит үнэлгээ сайтай. Кредит оноонд тулгуурлан банк, санхүүгийн байгууллага тухайн иргэнд олгох зээлийн хэмжээг тодорхойлдог. www.parade.com -д мэдээлэгдсэнээр Америкийн иргэд дунджаар 4-н кредит карттай бөгөөд одоогийн байдлаар Америкт кредит картнаас болж үүссэн өр (сүлжээ) ойролцоогоор дээд цэгтээ 1 триллион ам долларт хүрчээ. Америкийн дундаж өрхийн кредит картны өр 1990 онд 2966 ам $ байсан бол 2007 онд 9840$ хүртлээ өссөн байна...

Америкчууд бүгдээрээ өрөнд бас автсан уу гэвэл бас үгүй мэт. Өөр сайтанд дурьдсанаар (1998 он):
Фaкт 1: Ихэнх буюу Америкчуудын 55% кредит компаниудад сохор зоосны өргүй.
Фaкт 2: 20-н Америк тутмын 1 нь кредит картын хэтэрсэн өртэй.
Фaкт 3: Америкчуудын 25% нь кредит карт огт байхгүй.
Фaкт 4: Кредит карт хэрэглэгдчийн 56% хувь нь төлбөрөө цаг тухайд нь төлдөг бөгөөд үүний үр дүнд зээлийн нөхцөл нь нэмэгддэг. Үүний зэрэгцээ тухайн үйлчлүүлэгчийн кредитийн болон кредит ашиглах чадамж нь дээшилдэг байна.
Фaкт 5: Кредит карт хэрэглэгдчийн зөвхөн 6% хувь нь кредит өрөнд баригдсан бөгөөд тэдгээрийн 1 хувь нь өр нь 20000-аас давсан байдаг аж.

Мөн нэгэн сайтанд 2008 оны байдлаар: (http://www.hoffmanbrinker.com/credit-card-debt-statistics.html ) кредит карт, карттай холбоотой тоо баримтыг үзэж болно. Онцлон дурьдах нэгэн тоо бол 2007оын байдлаар өртнүүд $18.1 тэрбумыг өр хэтрүүлсэн хүү буюу өрийн төлбөрт төлсөн байна...Кредитын талаар товчхон тоо баримтууд иймэрхүү...

Kредит картыг түргэн хоолноос авахаас авахуулаад бүх л төрлийн бараа үйлчилгээ худалдан авахад ашигладаг...Ихэвчлэн сургалтын төлбөр, эрүүл мэндийн үйчилгээ, орон байр, машин, томоохон бараа бүтээгдэхүүнүүдэд зориулдаг...

Дээр дурьдсанчлан Америкчууд бараг л бүх нийтээрээ кредит дээр үндэслэн бараг л бүх бүтээгдэхүүн үйлчилгээг зээлээр худалдан авдаг. Цаг хугацааны эрхээр эдийн засгийн аажим бууралт бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээнд зарцуулагдсан зээлийн төлөгдөх бололцоог багасгасан. Кредитнээс улбаатай үүссэн Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналт нь хүчирхэг Америкийг банк, санхүүг хямралд орууллаа. Ерөнхийдөө бол үл хөдлөх хөрөнгө, байр байшинг зах зээлийн үнээс "хэтрүүлж" үнэлснээс банк, санхүүгийн байгууллагуудаас олгосон "найдваргүй" зээлийн хэмжээ ихэсч, хөрөнгө оруулалт багасч санхүүгийн байгууллагууд болон банкнуудын үйл ажиллагаа алдагдаж дампуурч эхэлсэн... Дампуурах дампууруулахдаа Америкийн томоохон банк, санхүүгийн байгууллагууд шүү...Хэдхэн хоногийн өмнө зарим банкнуудыг дампууруулахгүйн тулд банкнуудын тодорхой хувийг 250 тэрбум доллараар төр нь "худалдан" авлаа... Улс нь ядарсан цагт төр нь туслаад худалдан авах биш эсрэгээр хувьд өгч (хувьчлал гэхээсээ хуйвалдаан талдаа) байсан, үүнийхээ лайгаар Засгийн газар нь огцорч байсан түүх (Сэргээн босголтын банк) Монголд бий.

Энгийндээ, товчдоо бол нэг иймэрхүү...

Дахиад хэдэн хүчин зүйлс бий. Чадвал дараа бичье дээ...

2008-03-24

Гайхамшигт хүн чанар... Биширмээр...


...Товчхоноор, 40-н жилийн өмнө өргүүлсэн хүү төрүүлсэн эхээ, төрсөн дүү нараа өөрөөр хэлбэл "төрсөн" гэр бүлээ олж; дүүдээ бөөрөө "хандивлан" амийг (амийг нь шүү) нь аварсан байна. Үүнээс урьд, эх нь тэрхүү өвчтэй хүүдээ бөөрөө "шилжүүлж" байжээ...




A Lost Brother's Gift Of Life

An adopted man looking for his biological family wound up saving his long-lost brother's life by donating a kidney to him.

Just a few months ago, 35-year-old Clay Hayden's life was in danger. His kidney was failing. He'd already had one transplant 11 years ago when his mother, Alma Lynne Hayden, gave Clay one of her kidneys.

Left with only one kidney, Alma Lynne couldn't step in to save her son again.

Clay's savior came from his mother's teenage past.

Forty-one years ago, an unwed 18-year-old Alma Lynne gave up a baby boy for adoption. She eventually had two more children, Clay and Seth, with the boy's father, but she never forgot her firstborn.

"Every time it was a birthday I could see my two and I'd always visualize what he looked like," Alma Lynne said.

She registered with the state of South Carolina's social services agency, hoping someday to hear from him.


"As the years went by, he didn't find us," said Alma Lynne.

Meanwhile her first son, David Lister, was being brought up in a loving home with a sister who was also adopted.

"I didn't really have the drive to find my biological parents," said Lister. "I've been curious, yes, but never enough to initiate that search." It wasn't until last year when faced with his own son's medical problem that David got curious about his medical history. Then at age 40, he discovered his biological mother lived just a few states away. He drove to her town and made a life-altering phone call.

"This precious voice said, 'You don't know me but my name is David Lister and I think you're my mother.' I said, 'Where are you honey? I know you're my son, I know I'm your mother. Where are you?' He says 'I'm riding up and down in front of your house.' And I said, 'Can you come home?'" Alma Lynne said.

Lister said he felt an emotional connection the moment he met his birth mother.

"As soon as we touched hands it was like my whole body went flush. From the nape of my neck to the bottom of my feet – weirdest sensation I'd felt in my whole life," he said.

"All I could say over and over is, 'Please forgive me, please forgive me because I really wanted you,'" said Alma Lynne.

It was the meeting Alma Lynne had always dreamed of, and better. She told David he has two biological brothers and that one desperately needed a kidney. Without hesitation, David offered his own kidney to save the life of his brother he had never met.

"I said, 'Dave I couldn't ask you to do that, you just met us.' He said, 'I know I'm supposed to do that, I want to do that,'" she said.

"I was more than willing to make the sacrifice," Lister said.

Lister's kidney was a close match and the transplant occurred just weeks ago without a hitch.

Now recovering and doing well, Clay Hayden said he feels like the "luckiest man in the world. Not only because of the kidney, but because our brother's back, and he's back in our lives with no hatred, no resentment. There wasn't a time that he needed to get over what happened, he was open arms as soon as he found us."

"That's just unconditional love beyond anything. This isn't even someone you grew up with stepping forward. This is a wonderful gift that his brother did," said Dr. Kenneth Chavin at the Medical University of South Carolina.

"Good Morning America" found out about the Hayden family's story thanks to a note from the Medical University of South Carolina, where doctors and staff wanted to share one family's medical miracle.

video : http://www.yahoo.com/

2008-03-10

Цас орсон нэг бодлын сайхан байсан ч нөгөө талаар уйтгартай байлаа...
Бараг 100-аад жилийн өмнөх үед орж байсан хэмжээний цас орж рекорд тогтоолоо. Манай Монголд бол зуд гэхээр иймэрхүү байдаг даа. Өнөөдөр хурдны буюу томоохон гол замууд "давсны хүч"-ээр цасгүй байсан боловч орон нутгийн болон хот доторхи замууд хэцүүхэн талдаа өнжлөө. Хурд хэтрүүлснээс болж зам дээр эсрэг урсгалд орох, бүтэн эргэх зэргээс авахуулаад хальтиргаа, зам тээврийн ослууд нилээдгүй гарав. Өчигдөр зарим нутгуудад зөвхөн түргэн тусламж, гал, эмнэлэг, аваарын машинтай явах хүртэл хэмжээнд очиж онцгой байдал зарласан...

Ажил төрөл гэхгүй гэртээ амар тийчлэх сайхан боловч өдөржингөө гэртээ өнжих хэр байх билээ боддоо...
Манай үүгээр сонин ийм байх шив дээ...


Цас, зуд гэснээс манайд тэр тусмаа хөдөө машин унаа тэрэг гэж юу байхав. Гэрээсээ сургууль хүртлээ алхаад л.. Тэр тусмаа хүүхдүүд ямар ч цаг агаарын тохиолдолд алхаад л очдог. 1980 онд байх манай Хэнтий аймагт цасан шуурга болоод нэг байтугай хүүхдүүд цасан шуурганд уруудан төөрч, улмаар хөлдөж амь насаа алдаж байсан тохиолдол(миний санаж байгаагаар) бий. Харамсалтай шүү. Цасан шуурга шуурч байхад хүүхдээ сургууль руу явуулж байдаг эцэг эхчүүд хайхрамжгүй, тоомсоргүй, хичээл сургуульдаа явж байгаа хүүхдүүд ч гэнэн, бүр цаашлуулбал "шуурхай" мэдээлэл тараах түгээх талаар дутуу дулимаг улс юм даа бидний монголчууд. Ер нь цас ч гэлтгүй харж чадахгүй хуйларсан шороон шуурганаар ч хичээлдээ алхдаг даа. Энд болохоор цаг агаарын нөхцөл байдлаас болооп сургууль хичээллэх эсэхийг өглөөдөө ТВ-ээр зарладаг юм. Охин минь цастай, манантай, хүчтэй бороо, салхитай үед эртхэн босоод ТВ-ээ асааж хараад манайх 2 цагийн дараа нээгдэх нь, эсвэл өнөөдөр хичээллэхгүй нь "ура" гээд ор луугаа шургачихдаг. хэхэ... Тэгээд ч энд сургуулийн унаа-автобус гэж нөгөө Буянгийн Жагаагийн Улаанбаатарт давхиулаад байдаг "шар" өнгийн автобус үйлчилдэг юм... Тэр автобусаар мань хүн хэдэн оны ч билээ (1997 он) зун хөдөө орон нутгаас, голдуу баруун 5-н аймгаас малчдыг (хөдөөнийхнийг) ноолуур ноосны үнээр, бас нэгэн "үнэт цаас"-аар хуурч хэдэн хүүхдүүдийг нь "ажилчин"-д элсүүлэн зөөсөн дөө... "Үнэт цаас" гэдгийг зөвхөн алдарт Жагаа маань болон хулхидуулсан хэдэн малчид л мэдэх байх... Уг нь "амьдралтай" юм ярьдаг эр буюу монголчуудын сэтгэхүйд таарсан зүйл ярьдаг эр...

Хадуурах гэж байна... Ингээд дуусгий...