2013 онд Форд компани АНУ-д 6500 ажлын байр шинээр бий болгосон байна.
Хэдхэн жилийн өмнө хямрал нүүрлээд Америкчууд Америкийн том том үйлдвэрүүд нь хямд ажиллах хүчний улмаас Япон, Хятад, Мексикт үйлдвэрлэл явуулдаг гэж хэл ам хийж байсан билээ. Хямралын улмаас маш олон үйлдвэрлэл үйлчилгээ хаалгаа хааж байсан. Автомашины Форд төдийгүй Gеneral motors, Chrysler гэх мэт Америкийн компаниуд дампуурахад хүрч байж билээ. Тэр үед автомашины салбараа авч үлдэхийн тулд бөөн бөөн зээлийг амлалтын хамт өгч байсан юм. Тэр үед Форд компани нь 2015 он гэхэд 12000 ажлын байрыг АНУ-д бий болгоно гэж амалчихаж.
Тэр амлалтынхаа дагуу 550 сая ам долларын хөрөнгө оруулалтаар Детройдод шинэ Форд Fusion машиныг угсардаг үйлдвэрт 1400 ажлын байр шинээр буцааж бий болгожээ. Уг нь Форд Фусион маркийн машиныг Мексикт угсардаг байснаа Америктаа шинээр байгуулсан байна. Энд өмнө нь машин угсрах үйлдвэр байсан бөгөөд "дампуураад" хүрээд байсан юм.
Сэргэнэ гэж энэ дээ...
Амлалтандаа хүрнэ гэж энэ...
No comments:
Post a Comment