2013-08-20
Ухаалаг гар утас ба Хараа
Ухаалаг гар утас хэрэглэгээнд гарсан 1997 оноос хойш хараа муудах асуудал 35 хувиар нэмэгдсэн байна.
Одоогоор Америк насанд хүрэгчдийн 56 хувь нь ухаалаг гар утас эзэмшдэг байна. Тэдний 55 хувь нь ухаалаг гар утсаараа интернэтээр аялдаг. Ингэхдээ утсаа нүүрэндээ наадаг буюу маш ойрхон 20 см-т барьдаг байна.Энэ нь сэтгүүл үзэхээс 2 дахин ойрхон болохыг тогтоожээ.
Та нүдээ хамгаал.
Хүүхэд залуучуудынхаа нүдийг хамгаал.
Ухаалаг утсыг зөв зохистойгоор ашиглаарай.
2013-08-05
Эрчүүдийн цэвэршилтийн талаар эмч нар хуваагдмал үзэл бодолтой байдаг: зарим нь худал хуурмаг, зарим нь судалж эмчлэх ёстой хэмээн үздэг аж.
Мэргэжлийн хувьд “эрчүүдийн цэвэршилт” гэдэг нэр томьёо хэдийн бий болсон байна. Шинэ Английн Эрүүл мэндийн сэтгүүлд хэвлэгдсэн судалгаанаар үзэхэд эрчүүдийн 2 хувь нь “цэвэршдэг” аж.
Эрчүүдийн цэвэршилт нь цусан дахь даавар багассанаас улбаатай бэлгийн сулралтай холбоотой аж. Эмэгтэйчүүд бүгд л цэвэршдэг бол эрчүүдийн хувьд “сонголтоор” цэвэршдэг байна.
Эмчилгээний хувьд эрчүүд эмэгтэйчүүдийнхтэй мөн адил. Гормоны эмчилгээ хийнэ. Лондон болон Манчестрийн их сургуулийн судалснаар энэхүү асуудал нь газар авсан аюултай байдалд хүрсэн хэдий ч бүрэн судлагдаж чадаагүй байна.
Европын 8 том орны 40-79 насн ы 3369 эрчүүдийн судалгаанд хамруулж биеийн, сэтгэл зүйн, эрүүл мэндийн, мөн цусны дааварын анализ судалгаануудыг хийхэд цэвэршилт буюу сулралтай холбоотой ерөнхий 32 шинж тэмдгийг, үүнээс чухал нөлөө бүхий 9 шинж тэмдгүүдийг тус тус илрүүлжээ.
Үүнээс үндсэн 9н шинж тэмдэг байсан бөгөөд хамгийн нөлөө бүхий 3 шинж тэмдгийг тодорхойлсон байна. Үүнд:
- Өглөөний “босолт” /хөвчрөлт/ байхгүй болох
- Сексийн сонирхол буурах /секс бодогдохгүй байх/
- Бэлгийн сулрал, дутагдал
Мөн Биеийн сул дорой байдал /Хөдөлгөөний дутагдал/ нөлөөлдөг байна:
- 1 км зайг хурдан алхалтаар туулж чадахгүй байх
- Уян хатан биш байдал
- Босч суухдаа доголдолтой байх
- биеийн ядаргаа
- Бухимдалтай байдал
Нойргүйдэл үүнээс үүдэлтэй сэтгэл зүйн хямрал, нь урьд өмнө голлох шалтгаанууд болж байсан хэдий ч энэ удаа цээвэршилтийн шинж чанар болж тогтоогдоогүй байна.
Источник: Аргументы и Факты
http://lady.mail.ru/article/194440-chto-takoe-muzhskoj-klimaks-i-komu-on-grozit/
2011-11-28
ӨДӨРТ 10000 АЛХАМ
Өдөрт хэдэн алхам хийдэг вэ?
Өдөртөө 10000 алхам хийж байх тухай Та магад сонссон л байх. Ингэхэд 10000 алхам аль хэр зайтай юм бол? Хүний дундаж алхам нь 2,5 feet буюу 76 см байдаг аж. Ингээд бодохоор 1 мил буюу 1,6 км замыг туулахад 2000 алхам хийх хэрэгтэй бөгөөд 10000 алхам нь 5 мил буюу 8 км газрыг туулна.
Хөдөлгөөн “хязгаарлагдмал” (“суудлын ажилтай”) хүн өдөртөө ойролцоогоор 1000-3000 алхам хийдэг байна. Эдгээр хүмүүс нь “нэмэлт” алхам болон илүү алхаа хийж байх эрүүл мэндийг онцгой тустай.
Ихэнх хүмүүс зорилготойгоор өдрийн алхаагаа дунджаар 500-аар нэмэгдүүлснээр хялбархан өдрийн 10000 алхамд хүрч болох юм. Жишээ нь хэрвээ та өдөртөө 3000 алхдаг бол нэг долоо хоногт 3500 болгох зорилт тавьж болно. 2 дахь долоо хоногийн зорилт 4000 гэх мэт. Ингэсээр 14 долоо хоногийн дараа 10000 алхамд хүрнэ.
Алхам тоолдог тусгай pedometer (алхам тоологч) гэсэн хэрэгсэл байдаг. Өглөө босоод орой орондоо ортлоо зүүх хэрэгтэй. Өдрийнхөө алхамыг бүртгэж тэмдэглэж авах хэрэгтэй. Долоо хоногийн эцэст өдөртөө дунджаар хэдэн алхам хийж байгаагаа мэдэх боломжтой. Дундаж алхамынхаа тоог мэдэхдээ та өөрөө гайхаж ч мэднэ.
Өдрийн алхалтынхаа тоог нэмэгдүүлэх олон аргууд бий. Алхалтыг нэмэгдүүлэх талаар өөрийнхөө бүхий л чадал авьяасыг сориод жагсаалт гаргаад үзээрэй.
Гэр бүл, үр хүүхэд, найз нөхдүүдтэйгээ алх.
Тэжээвэр амьтдыг салхилуул.
Лифтээр бус шат ашигла.
Машинаа байрлуулахдаа зорьсон газраасаа хол байрлуул.
Дэлгүүр хоршоо зах руу алх.
ТВ-ийнхээ сувгийг солихдоо босоод алх.
Дэлгүүр хоршоогоор “хэсэх”
Уулзалтыг алхаж зохион байгуулах
Найз нөхөд хөршөөрөө зочлохдоо алх.
Хашаа хороо, байшингийнхаа гадуур алх.
Хэрвээ таны бие хаа сул бол бага хэмжээгээр зорилтоо тавих хэрэгтэй. Зөвлөхөд, ихэнх хүмүүс долоо хоногтоо багадаа 3-4н удаа 30-60 минутын алхам хийх нь зохимжтой байдаг. Өдөртөө 10 минут алхалтаар эхэлж болно.
Мэдээллийг: http://www.thewalkingsite.com/10000steps.html
Just for fun:
Өдрийн алхалтынхаа тоог нэмэгдүүлэх олон аргууд бий. Алхалтыг нэмэгдүүлэх талаар өөрийнхөө бүхий л чадал авьяасыг сориод жагсаалт гаргаад үзээрэй.
Баар, ресторан явахдаа алх.
Золбин нохой, гахай, шувууг явганаар хөөх.
Дурынхаа өндөр байшинд ороод хамгийн дээд давхар хүртэл лифтээр бус шат ашигла.
Машинаа барихгүй явган явах.
Машины зогсоол хайлгүй хаа таарсан газраа байрлуулан алхах.
Дэлгүүр хоршоо зах дэмий тэнэж алхах.
ТВ-ийнхээ удирдлагыг өөрөөсөө нууж улмаар алхах
Дэлгүүр хоршоогоор “хэсэх”
Хүнтэй уулзахдаа ууланд болзох
Аль болох хол байдаг найз нөхөдтэй бол тэднийх рүү алх.
Нууц амрагийнх руугаа алх.
Хашаа хороо, байшингийнхаа гадуурх цас хогийг цэвэрлэн алх.
Өрөөндөө сууж биш босоогоороо алхаж хөдөлгөөнтэй ажиллах
Өдөр тутмын хэрэглэгээний гар утас, техник зэрэг хэрэгслэлүүдээ өөрөөсөө аль болох хол байрлуулах
Гэр оронд асуудал гарвал тайвширахдаа салхинд алхах
Энд тэнд юмаа санамсартайгаар мартах, орхих бөгөөд санаад эргэж алхаж очиж авах
Өөр юу юу ч билээ... :)
2011-11-26
"АЛХАХ НЬ ХАМГИЙН ЭРТНИЙ БӨГӨӨД ОРЧИН ЦАГИЙН ХАМГИЙН САЙН ДАСГАЛ ЮМ” -- Carrie Latet
Алхалтын зарим товч баримтууд:
• Алхсан минут тутам нь амьдралыг 1,5-2 минут уртасгана.
• Өдөрт 20 минут нэмэлт алхсанаар жилдээ 7 фунт буюу 3,1 кг биеийн өөхийг хайлуулна.
• Идсэн 1 ширхэг M&M чихрийг хайлуулахын тулд хөлбөмбөгийн талбайг бүтэн туулж алхах хэрэгтэй болно. Тиймээс чихэр идэхдээ сайн бодоорой.
• Дунд зэргийн хэмтэй холын зайн алхалт нь (зүрхний цохилтын дээд хэмжээний 60-65%-тай 40 минут) жин хасахад хамгийн тохиромжтой.
• Богино зайн хурдтай алхалт нь (зүрхний цохилтын дээд хэмжээний 75-85%-тай 20-25 минут) зүрх болон уушигт сайн нөлөөтэй.
Алхалтын сайн нөлөөллүүд:
• Зүрх болон уушигны ажиллагааг эрүүлжүүлж сайжруулна
• Биеийн өөхийг хайлуулна
• Биеийн бодисын солилцоог дээшлүүлнэ, амарч байхад хүртэл калори ялгаруулна
• Хоолны дуршлыг хянахад туслана
• Эрч хүчийг нэмэгдүүлнэ
• Сэтгэл, биеийн хямралыг арилгахад туслана
• Наслалтыг удаашируулна
• Цусан дахь холестеролын түвшинг бууруулна
• Цусны өндөр даралтыг бууруулна
• Таргалалтаас сэргийлэх, таргалалтыг хянахад тус дэмтэй
• Хөхний, элэгний, бүдүүн гэдэсний гэх мэт хавдраас сэргийлнэ
• Зүрх зогсох, цус харвалтаас сэргээн тэнхрүүлнэ
• Нарийн гэдэсний үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлнө
• Амарлингуй унтах нөхцлийг бүрдүүлнэ
• Хөл, гуя, их биеийн булчинг чангаруулж сайжруулна
• Ясыг бэхжүүлж, ахмад эмэгтэйчүүдийн ясны сийрэгжүүлэлтийг бууруулна
• Хөдөлгөөний дутагдлаас үүссэн үе мөчний үрэвсэл, хатуурлыг багасгана
• Ууц нурууны архаг хууч өвчнүүдийг илааршуудна
• Уян хатан чанарыг нэмэгдүүлнэ
• Биеийн хэлбэр галбирыг засна
• Идэвхтэй бодисын солилцоо ба цусны гүйдлийн ачаар эрүүл арьстай болгоно
• Ой санамж, анхаарлыг сайжруулна
• Асуудал шийдэх болон бүтээлч сэтгэхүйг хөхиүлэн дэмжинэ
• Зан аашийг засч сэргээнэ, тогтворжуулна
• Аливаа гутрал, хямралаас сэргийлнэ, багасгана
• Өөртөө итгэх итгэлийг дээшлүүлнэ
• Сексийн чадварыг нэмэгдүүлнэ
• Тамхи, архи, кофейн болон бусад хорт зуршлыг бууруулах, хянахад тустай.
Алхах нь өвдөг, тааз, шагай гэх мэт үе мөчнүүдэд бага ачаалал өгдөг тул гүйх, харайх зэргээс илүүтэй байдаг. Алхалт хийхээсээ өмнө бага зэрэг халааж, алхалтаа дууссаны дараа булчин шөрмөсөө сунгаж амраагаарай.
Эх сурвалж: http://www.timeforfitness.com/aerobic/walking_facts.htm
Алхах нь хүнд байгалиас заяасан хамгийн энгийн хөдөлгөөн бөгөөд булчин агших, сулрах, зүрхний цохилт, амьсгалах зэрэг цогц үйл ажиллагаа явагддаг. Алхахад булчинд ачаалал бага өгдөг хэдий ч биений бүхий л хэсэгт нөлөөлдөг.
Бартаатай газраар алхах, алхаагаа түргэсгэхэд энерги илүү зарцуулж бие махбодид дулаан үүсч, ялгаруулдаг.

Хэрвээ таны биеийн жин 64 кг ба 5,63 км/цаг хурдтай алхахад ойролцоогоор 4.6 калори минутад зарцуулна. Ингээд 1 цаг алхахад та 60 мин × 4.6 кал = 276 кал энерги/дулаан ялгаруулна.
Биеийн тамирын дасгалуудыг харьцуулалт
68 кг биеийн жинтэй хүн 30 минут биеийн тамирын төрөл бүрийн дасгал хөдөлгөөн хийхдээ зарцуулах дулаан калорийн хүснэгт.
Таны биеийнхээ жинг мэдэх бол:
68 кг-аас дээш 7 кг тутамд 10% нэмж, харин 68 кг-аас доош 7 кг тутамд 10%-ийг хасаж тооцоорой.

Жин хасах
1 pound буюу 0,45 кг /450 г/ өөх нь 3500 калоритой тэнцдэг байна. 1 фунт буюу 450 г өөхийг хайлуулахын тулд долоо хоногтоо 3500 ба түүнээс дээш калори зарцуулах хэрэгтэй болно. Долоо хоногтоо хөдөлгөөнөө нэмэгдүүлж, хоолоо хасан 1-2 фунт буюу 450-1000 грам өөхийг хайлуулах боломжтой.
Алхаж хөлсөө гаргах
Цаг хугацаа нь замаас бага нөлөөлнө. 1 мил буюу 1.6 км замыг 13 минут ба түүнээс бага хугацаанд туулбал хөлс сайн гаргаж энерги илүү ялгаруулна. Эхлэн ахлагчид алхалтын хурдаа нэмэх бус туулах замаа урт болгох нь илүү үр дүнтэй. 82 кг биеийн жинтэй хүн 1,6 км-т 100 калори зарцуулах нь хамгийн тохиромжтой аж.
[Таны биеийн жин] х [Туулах зам] = [Зарцуулах энерги]
2011-06-14
Турах уу, найз аа!
Хэрвээ Та жин хасах/турахыг хүсэж байвал өөртэйгөө адилхан зорилго, хүсэл тэмүүлэлтэй найз нөхдүүдээр өөрийгөө хүрээлүүлбэл улам бүр урам зориг орох болно гэдгийг Obesity (Таргалалт) сэтгүүлийн судалгаагаар тогтоожээ. Судалгаанд 288 залуучууд оролцож өөрсдийнхөө биеийн жин болон тэдний дотнын андууд, найз нөхөд, хамтрагчид, хамаатан садан зэрэг нийгмийн бүлгийн хүмүүсийн жингийн тухай хариулжээ. Илүүдэл жинтэй хүмүүс илүүдэл жинтэй дотны андтай байх магадлал нь 25 хувь, энэ нь хэвийн жинтэй хүмүүсийн хувьд 14 хувь, найз нөхдийн хувьд бол илүүдэл жинтэй хүмүүс илүүдэл жинтэй найз нөхөдтэй байх магадлал нь 24 хувь, энэ нь хэвийн хүмүүст 14 хувь тус тус байна.Ийм мэдээлэл таньд танил ч байж мэднэ. Учир нь үүнийг 2007 онд судалгаагаар тогтоож байсан билээ. Тэрхүү судалгаагаар тухайн хүний таргалах нь хэрвээ найз нь илүүдэл жинтэй бол 57 хувиар, ах дүү нар тарган бол 40 хувиар, хань ижил нь тарган бол 37 хувиар тус тус нэмэгдэх магадлалтайг тогтоосон байна.
Шинэ судалгаагаар залуучуудад гол анхаарлаа хандуулжээ. Учир нь тэд нар нийгмийн дарамт, шахалтанд хамгийн өртөмтгий хүмүүс аж. Хэрвээ найз нар тань Таныг эрүүлээр хооллох, биеийн тамираар хичээллэх, дасгал хийхийг хүсэн хүлээдэг, эсвэл найддаг бол энэ нь нийгмийн дарамт шахалт байдлаар таньд нөлөөлж таныг эрүүлээр хооллох болон хөдөлгөөнтэй байлгахад хүргэх болно. Жингээ хасахыг буюу турахыг зорьсон олон хүнээр өөрийгөө хүрээлүүлснээр Та тэрхүү нийгмийн бүлэгт багтаж турах, жингээ хасахыг зорих болно.
Зөвлөмж: Хэрвээ Та жингээ хасах болон турахыг хүсэж байвал эрүүл хооллож ундалдаг, тогтмол дасгал сургууль хийдэг үзэл бодол нэгтэй хүмүүстэй найзалж нөхөрлөөрэй.
Мэдээллийг: http://blogs.menshealth.com/health-headlines/friends-and-dieting/2011/06/13
Жич: Энэ тухай 2007 оны 8 дугаар сарын 1-ны өдөр бичиж байсан юм билээ. Уг бичлэгийг архиваас, эсвэл "эрүүл мэнд" label-ээс олж уншиж болно.
2010-12-13
Малгайтай явбал зуун лан
Биеийн дулаан
Хүний биеийн дулаан нь хэмжилт хийж буй байдал, биеийн хэсгээсээ хамааран янз бүр байдаг аж. Биеийн арьсны, дотоод: үүндээ ам, суга, чих, хошного гэх мэтээр.. Биеийн дотоод температур нь ойролцоогоор 37 хэм, (орос болон монголд 36,6 хэм), арьсны температур нь дунджаар 33 хэм байдаг.
Мөн тэр өдрийн тэнгэр мэднэ гэдэг шиг үйл ажиллагаанууд болон бусад хүчин зүйлс, (унтаж хэвтэх, явах, дасгал сургууль хийх, идэх) зэргээс хамааран өөр өөр байдаг. Ялангуяа унтлагын 2р шатанд хамгийн бага хэмжээндээ хүрч буурдаг.
Хүний бие тодорхой температурт эрүүл байдаг, мөн биеийн температураа хэвийн хэмжээнд байлгаж байж эрүүл амьдарна. Хүний бие ч өөрөө температураа хадгалахыг зохицуулдаг. Хөлрөх нь халсны дараа зохицуулалт хийж буй хэрэг юм шүү дээ. Даарахаараа чичирдэг нь даараад байгаад илэрхийлж буй хэрэг.
Дулаанаа алдалт
Даарч хөөрөх нь эрүүл мэндэд хортой. Үүнийг бүгдээрээ мэдэх байлгүй дээ. Бүр гар хөлөө хөлдөөх, осгох нь мэдээж бүүр ч хортой.
Биеийнхээ температурыг хэвийн хэмжээнд тулд бид хувцас хунар өмсдөг. Гангалах энээ тэрээ бол яршиг л байна.
Хүн дулаанаа ихэнхдээ буюу 90 орчим хувийг арьсны гадаргуугаар алддаг байна. Үүнийг дотор нь ялгавал:
- 60 хувь нь биенээс гаргаж буй энергээр (урвал)
- 20 хувь нь биеийг тойрсон агаарыг халаах болон биений гадаргууд хүрч буй хувцсаар дамжиж (хүрэлцэх)
- 10 хувь нь ууршилт,
- 10 орчим хувь нь амьсгалаар тус тус дулаанаа алддаг байна.
Толгой
Хүний толгой гэж нэг айхтар эд байна аа. Толгой доторхи тархи гэж бүүр нарийн эд байна. Хүний тархи нь биеийн нийт жингийн 2-3 хувийг эзэлдэг мөртлөө хүний биеийн нийт хэрэгцээний хүчилтөрөгчийн 20 хувь, глюкозын 25 хувийг ашигладаг. Таны тархинд минут! тутамд 750 мл цус эргэдэг. Хэрвээ Таны тархи руу цусан хангамж очихгүй 8-10 сек! олоход л та ухаан алдана. Ингээд л тархи, улмаар толгойгоо арчлах хэрэгтэй байгаа биз. Тэгэхээр малгай өмсөх шаардлагатай байгаа биз. За үүн дээр нөгөө биеийн энерги энээ тэрээг тусгаад бодоод үзээрэй. Хүний толгой дээр, толгой, мөрийг тойроод хүнийг тойрсон “энерги-дулааны бүрхүүл” оршдог гэж монголчилж болох байх. Энэ тухай “the human thermal plume” гээд хайгаад үзээрэй.
Хүн биеийн дулааныхаа 40-45 орчим (зарим тохиолдлуудад өөрөөр бичсэн байгаа) хувийг толгойгоороо алддаг гэсэн буруу ойлголт байсан байна: АНУ 1950-өөд оны үед цэргүүдэд “дуулга” малгай өмсгөн дулааны туршилт, судалгаа хийгээд энэхүү тоог гаргаж ирсэн байна. Уг судалгаандаа үндэслэн 1970-аад оноос АНУ цэргүүдээ малгайг заавал өмсөхийг “тушаасан” аж.
Саяхнаас үүнийг нь “худал” дүгнэлт болохыг “нотолжээ”. Тийм ч худал биш болохоор нь хашилтанд хийлээ. Судалгаа хийсэн, дүгнэлт гаргасан хүмүүсийн алдаанаас болж өрөөсгөл дүгнэлт хийсэн юм билээ.
Ингээд шинэ дүгнэлтээр “Хүн биеийн дулааныхаа 10 орчим хувийг толгойгоороо алддаг” юм гэнэ.
Дулаан явбал мянган лан гэдэг байхаа. Толгой нүцгэн бол та дулааныхаа 10 хувийг зүгээр л ялгаруулчихаж байгаа хэрэг болохыг ойлгосон байхаа гэж бодном.
..... ингэсгээд дуусгий даа...
Мэдээллүүдийг нетээс цуглуулан уншиж ойлгосноо бичлээ.
2010-10-21
Хэлээ гаргаад толинд хараад үз....
Сүүлийн үед хүн хэл гэдэг эрхтэндээ анхаарал хандуулах нь ихсэж байгаа бөгөөд хэлийг цэвэрлэн, эрүүл байлгах шаардлагатай болж байна.
Бактери нь хэлэн дээр болон амны хөндийд үүсч тогтсоноос болж амны хөндий болон шүдний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Мөн муухай амьсгалын эх үүсвэр болдог. Бид шүдний гадаргуу дээрх бактерүүдийг угаан цэвэрлэж болох авч хэлэн дээрхийг нь цэвэрлэх нь ховор байдаг байна. Ихэнх хүмүүс хэлийг тоодоггүй боловч шүдний адил цэвэрлэж эрүүл байлгах нь маш чухал юм. Хэлээ цэвэрлэснээр, хэлэн дээр тогтсон өнгөрийг цэвэрлэснээр муухай үнэртэй амьсгалын эх үүсвэрүүд болсон аливаа үхмэл эд эс, бактери, хоолны үлдэгдэл зэргийг зайлуулдаг. Муухай (үнэртэй) амьсгал нь амны хөндийн ариун цэврийг сахиагүйгээс болдог. Хэрвээ муухай үнэртэй амьсгаатай байвал хэлээ цэвэрлэснээр түүнээс зайлсхийж болох талтай.
Хэлийг цэвэрлэх арга
Мэдээж хэл цэвэрлэх багаж, зүйлс байх хэрэгтэй. Ихэнх газруудад хэл цэвэрлэхэд зориулагдсан тусгай багажууд байдаг бөгөөд хямдхан байдаг юм. (Манайд байдаг эсэхийг нь сайн мэдэхгүй байна.)
Одоогийн зарим шүдний сойзууд нь ар талдаа барзгар хэл цэвэрлэх бололцоотойгоор хийгдсэн байдаг. (Бүүр олдохгүй бол хоолны жижиг халбагаар болгоомжтойгоор, сулхан дараад хусаад үзээрэй.)
•Ер нь бол хэлний гадаргуугаа цэвэрлэхийг хэлж байгаа шүү дээ. Хэлээ цэвэрлэж хусахдаа их чанга дарсны хэрэггүй. Хуссаны дараа цэвэрлэгч багаж дээр тухайлбал сойзны барзгар хэсэгт хусагдаад үлдсэн бактери, бусад үхмэл эд эс зэргийг харж болно.
•Багаж, сойзны ард үлдсэн үлдэгдлийг цэвэрлэн дээрх үйлдлийг давтан хийнэ.
•Дараа нь амаа цэвэр усаар зайлах хэрэгтэй.
•Ер нь бол шүдээ угаахаасаа өмнө хэлэ цэвэрлэвэл зохимжтой.
Шүд угаах болгондоо хэлээ цэвэрлээд сурах хэрэгтэй. Энэ нь их цаг зарцуулаад байх ч үгүй. Мөн тийм хүнд хүчир ажил ч биш.
Хэрвээ та хэлээ, шүдээ тогтмол угааж, цэвэрлэж, чигчилдэг (өмнөх бичлэгийг уншаарай) бол муухай, заваан амьсгалгүй байхаас гадна таны амны хөндий эрүүл байна. Улмаар шүд тань эрүүл байна.
мэдээллийг: http://www.healthcentre.org.uk/
2010-10-10
Эрчүүд ээ, шүд ба ор хөнжлийн ажил...
Хэрвээ шүдээ чигчилж, завсар хоорондыг цэвэрлэж арчлахгүй бол муухай амтай, амьсгалтай байгаад зогсохгүй бүр бэлгийн чадвартаа хор хүргэж болзошгүй аж.
Сулралтай эрчүүд шүдний "өвчнөөр" өвчилсөн тохиолдол нь энгийн эрчүүдийнхээс 7 дахин их байсан байна. Учир нь: шүдний завсарт, эсвэл шүдэнд, амны хөндийд орсон хоолны үлдэгдлээс үүссэн бактери бүх биеэр тархан, улмаар таны нөгөөхийн цусны хангамжинд сөргөөр нөлөөлдөг байна.
Тиймээс өдөр бүр шүдээ цэвэрлэж (floss/чигчилж) байгаарай гэнэ дээ. Шүдээ арчилж цэвэрлэх нь таныг залуужуулна, тодруулбал өдөр бүр шүдээ цэвэрлэснээр та өөрийнхөө амьдралд 6 насыг нэмнэ гэдгийг бас битгий мартаарай.
Товч тайлбар:
Монголоор "шүд чигчлэх" гэж ярьцгаадаг. Гэхдээ англиар floss гэдгийг "шүдний завсар хоорондыг цэвэрлэх" гээд бараг л бүхэл бүтэн өгүүлбэрээр тайлбарлах болчих гэж байдаг. Шүд цэвэрлэхдээ сойз, чигчлүүр, утас ... зэргийг ашигладаг. Үүнээс шүдийг зориулалтын утсаар цэвэрлэхийг нь floss гэдэг.
мэдээллийг: www.menshealth.com
photo: http://www.dranildasilva.com/dentalfloss.htm
2010-10-09
Эрүүл мэнд - Таны гарт
Дотор муухайрахыг намжаах
Хүзүүний өвчнийг намдаах
Ганцаараа бол өөртөө л хийнэ. Хосууд бие биендээ хийхэд илүү үр дүнтэй байж магадгүй шүү :)
мэдээллийг :
2009-12-23
Хүзүүгээр хөшөөд байвал...
Суугаа ажилтай хүмүүсийн зовлон бол хүзүүгээр хөших өвчин. Блог бичигчдийн хэд нь хувь нь хүзүүгээр хөшдөг болдоо гэж бодвол нилээн их тоо гарах байх. Учир нь тэд компьютерийн өмнө дэлгэц ширтээд тархи, нүд, хуруу зэрэг л хөдлөн бусад бие хаа махбодь хөдөлгөөнгүй удаан суудагтай холбоотой.
Австралд хийсэн нэгэн судалгаагаар эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол хүзүүний өвчингөөр өвдөх нь 3 дахин их байдаг гэсэн юм билээ. Яагаад гэдгийг нь нэтээс хайгаад олно биз дээ.
Зөвхөн хүзүүгээр өвдөөд хөшөөд гэвэл бас өрөөсгөл юм. Яагаад гэвэл хүзүү чинь нуруутай холбоотой эд. Ялангуяа нурууны дээд хэсэг... Тэгэхээр хүзүүгээ эмчилнэ гэдэг нь нуруугаа эмчлэнэ гэсэн үг болой.
За тэгээд бариа засал, массаж, эмнэлгийн төрөл бүрийн эмчилгээний аргууд энээ тэрээ байдаг боловч хувь хүн өөрөө өөрийгөө хэрхэн эмчилж болох тухай бичих тул тэдгээрийг дурьдсангүй.
гэх мэт... Эдгээр болон бусад дасгалуудыг үзэхийг хүсвэл http://health.thefuntimesguide.com/2009/03/neck_pain_relief.php сайт руу зочлоорой.
.......................................................................................
..........................................................................................
За мөн: Хүний биенд онцлог цэгүүд байдаг. Цэгэн массаж ч хийнэ гэдэг нь эдгээр цэгүүд дээр дарж тэдгээр цэгүүдийг сэдрээж магадгүй сэргээж цочоож эмчилж буй хэрэг. Олон үгээр яахав. Толгой тархи өвдөх, нуруугаар хөших хатгах гэх мэт наад захын өвчнүүдийг намжаахад хэрэгтэй хүний мэдэж байвал зохих хэдэн цэгүүд:
Тархи толгойны өвчнийг намдаахад зориулагдсан цэгүүд:
Шүд өвдөхөөс авахуулаад ямар өвчинд ямар цэгүүд нөлөөтэй байж болох талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл: http://www.herbalshop.com/Acupressure/Acupressure.html сайтад зочлоорой.
Зө өнөөдөртөө болох шив дээ...
Эрүүл энхийг хүсье.
2009-12-19
Нурууны дасгалууд...
Тэгж ингэж өвддөг гэхээсээ илүүтэй шууд тэгвэл ингэвэл эдгэрнэ, эсвэл өвчин намдана гэсэн эерэг байдлаар бичвэл дээр байх гэж бодсон болно:
Дасгалуудын талаарх өмнөх үг.
"McKenzie exercises" (Маккензийн дасгалууд) гэдэгт 6-н дасгал багтах бөгөөд 4н дасгал нь "хойш", 2 дасгал нь "урагшаа" хийхэд тус тус зориулагдсан байна.
Дасгалууд нь нурууны өвчнийг намдаах, аажмаар "энгийн" байдалд оруулах зорилготой. Эдгээр дасгалуудыг хэрвээ нуруу тань өвдөж байвал өвдөлт мэдэртэл, хэрвээ үгүй бол боломжийн хэмжээгээр сунгах байдлаар хийх хэрэгтэй. Ер нь нуруу өвдсөн өвдөөгүйгээс үл хамааран эдгээр дасгалуудыг хийвэл таны эрүүл мэндэд чухал нөлөөтэй болно.
Нурууны өвчин нь бүх нуруугаар өвддөггүй бөгөөд янзан бүрийн байрлалаар (нэг тал нь буюу хагаслан, гуя, бөгс гэх мэтээр) мэдрэгддэг байна. Нурууны гэх өвчний "байрлалыг" тодорхойлох нь чухал ач холбогдолтой. Яг хаана өвдөж байгаагаа гэсэн үг л дээ. Дасгалуудыг хийх тусам таны нурууны өвчний "цэг" нь "голлох" байрлалд очино.
Дасгалуудыг хийснээр өвчин нэмэгдэж буй мэт болж магадгүй. Энэ нь байж болох бөгөөд ихэвчлэн эхлэх үед мэдрэгддэг байна. 2-3н өдөрт дасгалуудыг хийснээр өвчин намдах ёстой бөгөөд хэрвээ намдахгүй, эсвэл ихсээд байвал эмчид үзүүлэх хэрэгтэй. Мөн эдгээр дасгалуудыг хийх үедээ (нуруу өвдсөн үед) ямарваа нэгэн спортоор хэт занималдах хэрэггүй. Зөвхөн эдгээр л дасгалуудыг л хий...нээг их тамирчин болох гээд хэрэггүй шүү, ойлгосон биз нөхөөр...
За өмнөх үгээ дуусгаад дасгалуудаа бичье. Аль болохоор ойлгомжтой байлгахын тулд зурган байдлаар оруулбал дээр байх. (хэрвээ нэтээс зураг олдвол шүү дээ. энд байгаа номноос шууд фотодож аваад хамаагүй тавьж болохгүй тул шүү дээ)
Аан тийм... эдгээр дасгалууд нь тийм хүн аймаар дасгалууд биш маш энгийн шүү.
Дасгал 1. Хэвтээ байдлын дасгал:

Энэхүү байрлалаар хэвтээд гүн амьсгаа аван тайван байдлаар 4-5 минут "хэвтэх". Нурууныхаа бүх булчинг сулла. Энэ нь нурууны өвчний үед хамгийн энгийн эмчилгээ юм. Мөн энэхүү дасгалыг дараа дараагийн дасгал болгоны өмнө "бие халаалт" болгон хийх хэрэгтэй.
Дасгал 2. Хэвтээ байдлын дасгал:

Зургийг хараад бараг ойлгох биз дээ.
Дасгал 3. Хэвтээ байдлын дасгал:
байрлалаар бие халаалт хийнэ. Дараа нь толгойгоо цэх болгон гарын алгаа цээжний зэргэлдээ авчран тулна. Тэгээд аажмаар гар дээрээ суниах байдлаар өндййн дараах зурганы байрлалд шилжинэ. Бараг л нурууны суниалт шиг харагдаж буй биз.
Дасгал 4.1 Босоо байдлын дасгал:
Надад байгаа номонд байгаагаар бол нурууны дасгал нь арай өөр байна лээ. Гэхдээ нетээс олсноор бол хөлдөө мөрний хэмжээтэй зай авч өвдөг нугалахгүй урагш тонгойн гарын хурууг шаланд (хөлийнхөө хуруунд) хүргэх байдлаар суниах дасгал юм билээ. Ямарч байсан зураг нь нэг иймэрхүү:
Дээрх дасгалыг хийхдээ зүгээр л нэг хийхгүй шүү. Эхлээд хөлдөө мөрний хэмжээний зайтай цэх зогс. Дараа нь гараа аажмаар алдлан хийх ёстой юм шүү. Дасгал хийдэг хүн бол мэднэ дээ мэднэ.
Дасгал 4.2 Босоо байдлын дасгал:
Номонд буй дасгал. Арагшаа тэнийх. Хөлдөө мөрний хэмжээтэй зай авч цэх зогсох бөгөөд хоёр гараараа бөөрний тэнд авчирч тулах. Тэгээд хойш гэдийх.
Дасгал 5. Хэвтээ байдлын дасгал:


Зурагнуудаас тодорхой харагдаж буй биз дээ. Дээш харан хэвтэн тэгээд өвдгөө нугалан дараа нь гараараа өвдгөө аль болохоор цээжиндээ ойртуулж татах.
Дасгал 6. Суугаа байдлын дасгал.
Сандал дээр суунгуутаа л энэ дасгалыг хийхгүй шүү. Эхлээд гараа унжуулан зөв цэх суу. Тэгээд аажмаар нуруугаараа хотойн гараараа сандлын (эсвэл өөрийнхөө хөлийг атгах байдлаар хийж бас болно) хөлөнд хүрэх байдлаар зурган дээрх байрлалд хүрээрэй. Толгой ямар байдалтай байгааг зургаас харж буй биз гэж найднам.
За тэгээд бас энэ удаадаа дуусгалаа. Хэрэгтэй гэж үзвэл маргааш эсвэл хэзээ нэгэн цагт нэмэлт мэдээллүүд оруулах болно.
photos: http://www.spine-health.com/
Төгсгөлийн үг:
Энэхүү бичлэг хэн нэгэнд хэрэг болох байх гэж бодном. Зөвхөн нуруугаар өвдсөн үедээ хий гэж буй юм биш л дээ. Эдгээр дасгалуудыг хийвэл Таны нуруу өвдөхгүй байхын баталгааг өгч болно (би итгэлтэй байна). Маккензийн дасгалуудаа гэж... Нуруугаа эмчлэх энгийн арга... Таны эрүүл мэнд Таны гарт...
Эрүүл энхийг хүсье.
(хэхэ бодоод байхнээ..."нарийн ширийн" янзан бүрийн (заримдаа өөрөө ч ичмээр) зүйлүүдийг монголоор, янзан бүрийн мэргэжлийн хэллэггүй чадах ядахаараа өөрийнхөөрөө монголчилж оруулсан байхдаа... Таны таалалд нийцсэн байх болтугай л гэж өөртөө ерөөхөөс...хэхэ их ч олон тэнэг галзуу юм шиг зүйлүүд бичсэн дээ гэж "ухаажив" )
2009-12-16
Нуруу...
Энэ удаадаа нурууны тухай бичээд үзэх үү. Миний нуруу хааяадаа өвдөөд бүр хөдөлгөөнгүй болдог үе бий. Голдуу хэт хүйтэн, эсвэл хэт дулаахан үед ихэвчлэн тохиолддог эд л дээ. Тэгсэн нэг номноос (ainmated picture: http://www.necksolutions.com/back-posture.html) цаг агаарын байдал, халуун хүйтний цочрол нь нуруунд нөлөөлдөг болохыг ойлгодог байгаа. Манайхан "нуруундаа салхи авахуулах" гэдэг ч билүү...
Бас миний аавын ч гэсэн нуруу нь өвдөөд зовоодог байсныг саналаа. Түүнчлэн бус хүмүүсийн нуруу өвддөг болохоор нурууг эмчлэх аргыг бичих нь зүйтэй болов уу гэж бодсон юм.
Нурууны зөөлөн эд, мэдрэлийн судсууд, яс гэх мэт зүйлийн тухай "нарийн" мэдэхгүй тул бүдүүн хараар ойлгуулахыг хичээлээ. Уг нь бол Human body үзэсгэлэнг охинтойгоо хамт үзсэнээр өөрийнхөө "бүтцийг" бага ч атугай ойлгодог болж билээ... Дээр нь хэдэн жилийн өмнө нэг удаа нуруугаар өвдөөд тэсэлгүй эндхийн мэргэжлийн эмчид очиж үзүүлэхэд үзүүлэн дээр танилцуулга хийж байсан юм байна...
За ингээд урт оршил хэсгээ орхих уу даа... Бүхэл бүтэн номноос хэрэгтэй хэсгүүдийг нь түүвэрчлэн өөрийнхөөрөө монголчлон орууллаа. (нэг мэдсэн аймаар урт оршилтой хэхэ)
Эхлээд хэрхэн зөв зогсох хэрэгтэй вэ гэдгийг зургаар харуулна аа:
photo: http://www.fitness-programs-for-life.com/improve_your_posture_standing_posture.htmlЗаримдаа охиноо зөв зогсож сураач гээд л үглэдэг юм. Би ч өөрөө бас аятайхан зөв зогсчиж чадах нэгэн биш л дээ. Гэхдээ аль болохоор зөв зогсож байхыг хичээдэг. Бөгтийчихээд эсвэл оцойчихоод байхыг энэ зурагт буруу гэсэн байгаа биз. Том бөгс, бөндгөр цээжтэй болох гэж хичээсний хэрэггүй. Нуруу цэх гэдэг дээ бид нар... (тухайн номны зураг нетэд байхгүй тул нэтээс хайгаад "дурын" зураг оруулсан болно)
Харин хэрхэн зөв суух вэ гэвэл:
За тэгээд зөв суухад таарсан зөв сандал, ширээ хэрэгтэй. Ялангуяа "суудаг" ажилтай хүмүүст. Ямарваа нэгэн зогсолт, эсвэл байрлалыг хэт удаанаар хадгалах нь бие махбодид муу нөлөө үзүүлдэг байна. Тийм ч учраас биднийг бага байхад хичээлийн их завсарлагаанаар биеийн тамирын дасгалын цаг зориуд гарган цагаан хоолойны дуунд өглөөний өдрийн дасгал хийж байсан болов уу. Ангиараа коридорт гарчихаад жагсан, эсвэл сургуулийнхөө өмнө гадаа талбайд эгнээ эгнээгээр жагсан дасгал хийдэг байж билээ. Заримдаа ч ядаргаатай юм шиг байсан даа. (ингэхэд одоо тэгдэг хэвээрээ юу? хэхэ хадуурах гэж байна)
Хэт удаан суух нь нуруунд хортой. Ер нь сандал ширээ ямар байвал зүйтэй вэ гэвэл: Таны сандал ямар байх ёстой вэ гэвэл та сууж байх үед таны хөлийн тавхай шаланд бүхлээрээ (бүтнээрээ) хүрч байх буюу бүтэн улаараа гишгих ёстой. Таны гуя сандал дээр ямар ч даралтгүй байх ёстой, нөгөө талаар сандлаас хөндий байх ёсгүй. Сандлын гарын тавиур нь мөрөө өргөх, эсвэл сунгах байдлаар зохицуулалгүй байх хэрэгтэй. Гараа тавиур дээрээ тавиад үз дээ. Таны мөр "сул" байхаар тааруулах хэрэгтэй. Таны суугаа ширээ тань өндөр намаараа зохицсон байх хэрэгтэй байна. Бөхийх эсвэл хэт гэдийх байдалтай байж болохгүй нь... Бас сандал дээрээ суухад таны "гэдэс" ширээнд өнгөцхөн хүрч байхаар тааруулах нь зүйтэй байдаг байна. Тэгж чадвал зөв суулт болдог байна л даа. Гэхдээ тавилгаас бас хамаараад байдаг бололтой. Тавилгыг хүний нуруунд "зохицуулан" хийх талаар одоо хүртэл "дутагдал" байсаар байгаа юм байна...
Энэ удаадаа ингээд дуусгий даа. Дараа үргэлжлүүлье.
picture: http://www.necksolutions.com/
2009-12-13
"Доодох үс"...
Толгойны үсийг яаж янзалдаг бас доодох үсийг тэгж л янзалж арчилж тордох хэрэгтэй. Байгалиас заяасан юм гээд тэр чигээр нь орхидог зарим нэгэн байхад байгаагаа арчилна аа гээд янзалж тордож бүр хусч явдаг зарим нэгэн байдаг. Хэрхэн доодох үсэндээ хандах нь чухам л хувь хүний асуудал болой.
Эрт дээр үеэсээ бараг л "хамгаалалт", "дулаалалт"-ын зориулалттай "эд" байсан бололтой догоо бодоод байхнээ. Одоо ч гэсэн зарим нь доодох үс хамгаалалт, дулаалалтын зориулалттай гэж бодож явдаг байх. Гэтэл одоо 21-р зуун болоод хүмүүн төрөлхтөн хөгжин дэвшин тэдний бодол сэтгэхүй, харах, дурлах, эротик секс, гоо үзэсгэлэн, маяг загварт бүхий талаар ихээхэн өөрчлөлтүүд оржээ. За тэгээд гоо сайхны мэдрэмж, сексэд нөлөөлөх байдал гээд ургуулан бодох хэрэгтэй. Доороо "бут" харуулж байсан нь дээр үү үгүй гэдэг бас л бодох ёстой асуудал... Зөвхөн секс талаас нь зүйрлэвэл: нээг сайхан хүүхэн найртал багсайсан буттай байвал... эсвэл нээг сайхан эр байна гээд найрагдтал багсайсан "бут" байвал яах уу... "гага"-ныхаа хажуугаар бөөн бут цухуйлгаад л байвал ямар байх уу..
Нэгэнт эр, эм хүйстнүүд гэж байдаг, тэдгээр нь тус бүр доодохдоо үстэй байдаг тул бас эр эм маяг загвар гэж байж таарах нь дээ янз нь...
Хүүхнүүдийн доодох үсний хэв маяг, засалт:
Хувь хүний сонирхлоос хамааран янзан бүрийн загвар байдаг боловч олны түгээмэл засалтууд Бикини, Гитлер, Бразилын, Мандах наран, Зүрх, Хөзрийн гэх мэт (эрвээхий таван хошуу гэх мэт бас ) засалтууд багтдаг байна... Зарим нь зүгээр л янзан бүрийн засалт хийхгүй тайралт хийдэг. Зарим нь байгаагаар нь байлгадаг. Алийг нь сонгох нь, ямар засалт хийх нь тухайн бүсгүйн хэрэг.
picture: http://my-pubic-hair.blogspot.com/2007/07/pubic-hair-styles.html
Хусаж болох боловч энэ нь бас л сайн муу талтай. Ургахдаа хорсох, загатнах, улайх гэх мэт сөрөг нөлөөлөл үзүүлдэг аж. Гэхдээ байнгын хусч байвал гайгүй болдог гэсэн туршлагууд байдаг бололтой. Хусаад сурчихсан хүүхнүүдэд бол хусахгүй байх нь эсвэл доодохдоо үстэй байх нь тэдний эрүүл ахуйн шаардлагад нь нийцэхгүй болдог байна.
Эрчүүдийн доодох үсний хэв маяг, засалт:
Доодох үсний тухайд эрчүүд их бодолтой хандах хэрэгтэй. Ер нь бол үслэг эрчүүд моодонд орж байсан цаг саяхан даа, саяхан. Одоо тэр моод улирчээ. Тэгэхээр улирсан моодыг дагах нь дэмий байх гэж зөвлөмой. Эрчүүд доодох үсээ янзалж байх нь эр хүндээ ч тэр, хайртай эсвэл "унтдаг" эмэгтэйдээ ч тэр ашигтай байдаг байна. Эр хүн болгон шахуу "том" байлгахыг хүсдэг байхаа. Тэгвэл үсийг нь багасгаж зассанаар "том" болгож болно. Нөгөө талаасаа эрүүл ахуйн хувьд, сексийн хувьд ч гэсэн ашигтай. За тэгээд бүр цаашлуулбал нөгөө хөхөх мөхөх зэрэг бас бус асуудалд учирдаг зарим хүндрэлүүдийг багасгаж тус дэм болдог байх нь. Эрчүүдийн засалт бас л нэр хаягтай. Тэдгээрийг нь эндээс хараарай. Ер нь эрчүүд бүр хусах нь онцгүй байдаг байна. Тэгээд ч хусах хусахдаа зүгээр л нэг притгээр хусах нь бүр ч аюултай. Наад эр "эд" чинь хамгийн эмзэг бөгөөд хамгийн нандин эрхтэн гэдгийг бүү мартаарай. Бас хусахдаа цахилгаан хутгаар бүү л хусаарай. Хэрвээ тэгж үзмээр санагдвал хамаа алга аа... хэхэхэ...
За энээ удаадаа ингээд дуусгах уу даа... Хэрэгтэй бол тэр биз.. хэрэггүй бол тэр биз... Хувь хүний л асуудал шүү дээ... :)
2009-11-19
Уржигдархан, өчигдөрхөн, өнөөдөрхөн....
CNN-ийн утсаар явуулсан судалгаагаар Америкчуудын насанд хүрэгчдийн 55 хувь нь тус вакциныг хийлгэхгүй болон хийлгэх бодолгүй байгааг тодруулсан байна. Яагаад гэвэл тэд нар энэхүү вакцины "нөлөөллөөс" болгоомжилж байгаа гэнэ. Судалгаанд оролцсон 1014-н Америк насанд хүрсэн хүмүүсийн 7н хувь хийлгэсэн, 14-н хувь нь хийлгэхийг хичээгээд чадаагүй байгаа, үлдсэн хувь нь хийлгэхийг бодож байгаа ч тэр талаар ямар ч алхам хийгээгүй байна. Вакцинаас "татгалзсан" хүмүүсийн олонх нь эрчүүд байсан байна.
Судалгаа үнэний хувьтай. Өөрийнхөө хийсэн алхмын зөв бурууг тунгаах санаатай өнөөдөр өглөө охиноосоо "танай сургуулийн сурагчид хийлгэж байна уу?" гэж асуулаа. Тэгсэн "үгүй байхаа. Ихэнх нь хийлгэхгүй гэж байсан" гэсэн хариу сонслоо. Охиноо вакцин хийлгэх тухай албан ёсны бичиг-мэдэгдэл авч ирэхэд нь "заавал хийлгэх ёстой гэж байна уу?" гэж хүртэл асууж тодруулсан юм. Заавал биш тухайн хүний сонголт. Тэгэхээр эцэг эх нь хийлгэх дургүй бол хүүхдүүд нь хийлгэхгүй гэсэн үг.
Өө, тэр албан ёсны захидалын тухай гэснээс: энд (Америкт) бол хүүхдийн эрүүл мэндийн тухай асуудал болон сургуулиас зохиогдох арга хэмжээнд хүүхдийг оролцуулахдаа эцэг эхэд нь заавал (заавал шүү) урьдчилан мэдэгддэг. Жишээ нь энэ вакцин, мөн хичээлийн шинэ жилийн эхэнд хэрвээ хүүхдэд нь ямар нэгэн эмнэлгийн тусламж үзүүлэх шаардлагатай бол холбоо барих хүний утас, өрхийн эмч нарын мэдээлэл, тэгээд бүр сургуулийн эмч нараас анхан шатны тусламж үзүүлэх болон шаардлагатай арга хэмжээ авахад боломжтой эсэхийг зөвшөөрлийг заавал тэгээд бүр бичгээр гарын үсэгтэйгээр авдаг. Манайд бол яадаг билээ: "Өнөөдөр манай сургуулийнхан, ангийнхан ч юм уу тариа хийлгэсэн" гээд аль хэдийн хийлгэчихсэн гэртээ ирээд хүүхэд нь аав ээждээ мэдэгдэх үе байдаг байхаа...
За тэгээд... Вакцин хийлгэх дургүй нэг нь "би гахай биш тул гахайны вакцин хийлгэхгүй" гэсэн тайлбар өгч буй бололтой. Зарим газарт вакцины side effect буюу "эсрэг нөлөөлөл" нь таагүй байгаа мэт яригдаж буй. Зарим хүмүүс хийлгэхэд гэмгүй, би хийлгэсэн яагаа ч үгүй байна гэж байгаа. Гэхдээ энэ вакцин нь гараад удаагүй байгаа гэдгийг тэд нар бодолцоогүй. Эсвэл тэд нар "итгэл төгс найдаж" буй бололтой...
Бас... одоогийн байдлаар Америкт 3900 гаруй хүн, түүний дотор 540н хүүхэд гахайн ханиадаар нас бараад байгаа мэдээлэл буй. Тэгэхээр бас бодох л хэрэгтэй буй биз...
гэх мэт....
2009-11-09
Унтаахай....
Ихэнх хүүхдүүийн адил миний охин ч өдөржингөө шахам завгүй: хар өглөө босоод л хичээлтэй, өдөр нь олон нийтийн ажил, дугуйлан, спортоор хичээллэх, найз нартайгаа уулзах, наадах гэх мэт нийгмийн амьдралд умбаж өгнө. Заримдаа хэд гурван төгрөг олж аавдаа болон өөртөө туслах санаатай ажиллана. Тэгээд л дараа нь ТВ үзэх, аавдаа эрхлэх, сайхан ааштай бол хоол хийх, гэр орноо янзлах гэх мэт гэр бүлийн амьдралд умбана. Тэгж тэгж хамгийн сүүлд дуртай ч дургүй ч яалт үгүй хичээлээ, гэрийн даалгавраа хийх, ном унших, бичих гэх мэт "уйтгартай" ажлууд нь үлдэнэ. Ингэсээр байтал унтах цагаас нь хорогдоод л... Бас дээр нь цагийн зөрүү энээ тэрээнээс үл хамааран найз нартайгаа чатлах, бичих, хөөрөх, марзаганах, хөвгүүдэд өдүүлэх гэх мэт ихэвчлэн харанхуйд нуугдсан нетийн, чатын амьдрал нь өрнөнө...
Өдөржингөө завгүй байсан хүн шөнө нь ухаан орсон юм шиг хичээлээ бариад суух болж байна аа даа тээ.... Нойроо хасан байж сууна... Заримдаа номоо дэрлээд унтчихна. Заримдаа компьютэртэйгээ тэврэлдээд унтана... Сайндаа номонд хайртай болоод номоо дэрлээд унтаж байгаа биш бололтой. Ядраад л тэр...
Хүүхдүүдэд ялангуяа өсвөр насны хүүхдүүд хангалттай унтаж амарч байхыг тэдний биемахбод нь шаардах боловч орчин үеийн амьдралын хэв маяг үүнийг боломжгүй болгож байгаа бололтой. Нэгэн мэдээлэл сонсож байсан юм байна: 30 ч билүү 20 ч билүү жилийн өмнөх хүүхдүүд одоогийн хүүхдүүдээс ядахдаа 1 цагийн хугацаагаар их унтдаг байжээ гэж. Тэгэхээр хөгжлөө дагаад хүмүүсийн унтах цаг нь хорогдож байна гэдгийг олж тогтоосон хэрэг.
- Хүүхэд нойр нь хүрэхгүй байх, унтаж өгөхгүй байх, мөн өглөө босохдоо нойрмоглоод байна гэдгийг хүүхэд чинь хэдийн ядарчихсаны шинж тэмдэг гэж ойлгох хэрэгтэй.
Хичээл дээр нойр хүрээд л, багш самбарын өмнө нэг зүйл яриад л, дуниартаад л, нүд анилдаад л, ширээ дэрлээд унтах тохиолдлууд сургууль, хичээлийн танхимд их болдог доо тиймээ?!... Тийм үед бидний, сурагчдын ихэнх нь "манай багш шал уйтгартай бүр нойр хүргэчихдэг юм" гэсэн тайлбарыг хэлээд суудаг байхаа? Унтуулдаг багштай унтаахай ангийнхан...
Багш нараа үнэн голомтгой. Багш л болохгүй, багш л чадваргүй, багш л уйтгартай, багш л яриад л, багш л ойлгуулсангүй, багш л .... бас л багш л гээд бүх зүйл багшийг буруутах аястай... ӨӨрөө багш, эсвэл багш аав ээжтэй, багш хань нөхөртэй, багш найз нартай над мэтийн хүмүүс багш нарын хөдөлмөр зүтгэлийг үнэлж мэдэх байхдаа...
Үнэн учир нь багшид биш сурагчдад оршиж буй. Ялангуяа тэр унтаахай сурагчдад. Багш хэлж лекц уншиж бусад сурагчид нь чимээгүй байж нэг хэвийн орчин нь нөгөө ядарсан оюутан сурагчдад "унтуулах" орчинг бий болгодог аж. "Унтаахай" байна гэдэг нь сурагчдын нойрны дутагдлыг харуулж буй хэрэг.
Ер нь нойроо хасан байж хар үүр болтол сууж хичээл ном, шалгалтандаа бэлдэх нь сурагчдад тус болохоосоо ус болно. Судалгаагаар онц сурлаг сурагчид сайн сурдаг сурагчдаас их нойр авдаг, сайн сурагчид дунд сурагчдаас их нойр авдгийг тодруулсан байна. Бүр 15хан минутын хугацаагаар илүү унтахад хүртэл их нөлөөтэй гэсэн байсан.
Унтаж амрах нь хүний тархины үйл ажиллагаанд чухал нөлөөтэй байдаг. Улмаар бие махбодийн хэвийн үйл ажиллагаанд... Товчилбол хувь хүний эрүүл мэндэд их чухал. Тиймээс:
- Унтахаасаа өмнөх 6н цагийн дотор биеийн тамирын дасгал хийхгүй байхыг уриалсан байна.
- Унтахаасаа өмнө ТВ-ийн болон компьютерийн дэлгэцийн хурц гэрлээс ангид байхыг сануулжээ. Энэ нь тархины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг байна.
- Нойр нь дутагдмал хүний зовхи нь хавдсан, нүд нь бүлцийсэн, нүднийхээ хүрээнд харласан байдаг.
2009-10-24
ШИВЭЭС...
За юунаас эхлэх билээ? гээд өөрөөсөө асуулаа. Надад шивээс байхгүй, магадгүй сонирхож ч байсангүй... Эсвэл Уншигч Та шивээстэй юу гээд эхэлсэн ч болох юм... Эсвэл Бекхам болон түүний гэр бүл, Рианнагаас авахуулаад Рок хамтлагуудын гишүүдийн болон одуудын шивээсийн талаар ч юм уу эхэлж болох л юм... Эсвэл Японы болон бусад газруудын мафи, эсвэл шоронгийн хоригдлын шивээсийн тухай ч юм уу.... Олон шийдэл дундаас сонгоод өөрийнхөө амьдралд тохиолдсоноос нь эхэлнэ ээ хө...
Ноднин байна уу, үгүй ээ уржинан ч билүү, санадаггүй ээ. Охин минь "ааваа би шивээс хийлгэмээр байна" гээд зөвшөөрөл байдлаар асуугаад би хүлээн зөвшөөрөөгүй юмдаг. Миний бодлоор охин биенийхээ хаа нэгтээ л шивээс хийлгэмээр санагдсан байх. Бүр итгэлтэй асууж байсныг тодхон санаж байна... Бодвол сарнай ч юм уу, эсвэл өөр нэгэн цэцэг шагайныхаа тэнд эсвэл хондлой дээрээ шивүүлэх бодолтой байсан байх. Харин бол найз хөвгүүн байхгүй тул ямарваа нэгэн нэр шивүүлнэ гэж бодоогүй юмдаг... Тэгээл бодохоор шивээс намайг тойрсонгүй...
Сургуульд байхад гар бугалга дээрээ зүрх, нэрний эхний үсэг, love + гэх мэт зүйлүүдийг харж байсан. Тэр үед соц байлаа, голдуу буруу гарын этгээдүүд шивээстэй байсан санагдаж байна. Тэгэхээр шивээсний тухай ойлголт соц үеийнхээр эсрэг бодолтой хадгалагдаж...
Хэзээ ч билээ Монголд биш л дээ, гадаадад, нэг хүн (хүүхэн шиг санагдаж байна) духан дээрээ нэгэн компаний нэрийг шивүүлээд тэрийг нь нөгөө компани 10000 ам долларын урамшуулал олгож байсан гэдгийг уншиж байсан... Энэ бичлээгээ бичиж байхдаа нэтээс хайгаад энэ хаягийг нь оллоо...
Нэгэн зун... Америкт зарим мужид цагдаа нарыг шивээстэй байхыг хориглосон тухай мэдээлэл тархаж хүний эрх гэх мэт асуудлаар маргалдах дуртай эд нарт нэгэн бодлын бас яриа болж байсан. Хэрхэн шийдэгдсэнийг нь мэдэхгүй байна. Харин тухайн үед яригдаж байснаар ил газартааа шивээсгүй байхыг анхааруулж байсныг мэдэж байна. Энэ тухай нетээс хайвал олдох байх...
Сүүлийн үед шивээс нь олны хүртээл болоод толгойтой биетэй болгон шахам шивээс хийлгүүлэх дур сонирхолтой ч болсон байж мэднэ. Бараг МООД болсон ч байх... ГЭВЧ...
Хэрвээ шивээс хийлгэх бодол эргэлдэж байвал дахин дахин тунгааж бодохыг сануулж байна. Учир нь шивээс хийх нь амаргүй ажил. Эрүүл мэндийн хувьд ч тэр...
- Монголыг хэлэлтгүй нөгөөх хөгжсөн орон Америкийн олон шивээсчид license буюу зөвшөөрөлгүй байдаг байна. Орчин үед бохир гэлтгүй зүү тариураар халдварладаг өвчнүүд тархсан билээ. Бидний айдас АIDS (эмчилгээ нь одоо болтол тодроогүй) болон цусны төрөл бүрийн өвчнүүд, гепатит С, гепатит В, туберкулоз (бараг л эмчлэгддэггүй өвчин) тэрхүү шивээс хийж буй багаж тариур зүү юу ч юм бүх хэрэгслээр халдаж болно гэдгийг санах хэрэгтэй.
- Шивээсийг бас хаана нь хийх нь учиртай. Арьсны 2 дахь давхаргад хийдэг байна. Тэгэхээр тэрхүү давхаргийг зөвхөн мэргэжлийн л хүн тодруулж чадах бөгөөд мань мэтэд бол арьс л бол арьс мэт бодогдоно... Хэрвээ арьсны зохих давхаргад шивүүлээгүй бол нөгөө өвчнүүдээс авахуулаад өчнөөн төрлийн яршиг дараа удаж мэднэ шүү. Наад зах нь загатнах гэх мэт...Тэгээд дээр нь шивээсний балын хор (хөх улаан гээд л төрөл бүрийн өнгөтэй) гэж нэг зүйл байгаа...
- За яахав шивээс хийлгэчихлээ гэж бодьё. Тэгэхээр тэрхүү хийлгэсэн шивээс насан туршид биен дээр чинь толбо болон үлдэнэ. Нэг өдөр Дулмаад дурлаад Дулмаа гээд шивүүлчихсэн чинь нөгөөдөр нь салаад Нараатай гэрлэх болвол яана. Нэг өдөр орчин үеийн моодны үгийг биччихсэн чинь нөгөөдөр нь тэрхүү үг нь балай үг болж хувирвал яана. Нэг өдөр Хятад ханз биччихсэн чинь нөгөөдөр нь Англи латинаар галигламаар байвал яана... Нэг өдөр Бурхан шивүүлчихсэн чинь нөгөө өдөр нь Хомхой толгой шивүүлмээр байвал яах уу... Тэгэхээр шивээсний чинь он цагийн утга учир алдагдах магадлалтай гэдгийг санах хэрэгтэй.
- Мөн хүн алддаг тул шивээсийг алдаж хийдэг байна. Ялангуяа мэдэхгүй бол шүү дээ: Жишээ нь believe гэж шивүүлэх гэсэн алдаад beleive гэх мэт... Хайртай гэх гээд хартай гээд шивүүлчихвэл яана.... Эсвэл нэгэн тэмдэг зуруулах гээд буруу харуулчихвал гэх мэт...
- Хэн нэгэн орчин үед, 21-р зуун шивээсийг арилгадаг болсон гэж хууртагдаж байж мэдэх юм. Яахав, шивээсийн хийлгэхэд 100 орчим ам доллар магадгүй түүнээс ч багаар хийлгэж Америкт болдог байна. Харин шивээсийг "арилгахад" 900-3000н ам доллар... Лазераар арилгана гэх мэт зүйлүүд дуулдаад л бас шивээс хийлгэх боломжийг нээж өгч байгаа мэт. Гэвч ямар ч шивээсийг арилгахад цаана нь сорви үлддэг гэдгийг санаарай. Мэс заслын аргаар устгасан ч гэсэн маш их өвдөх бөгөөд сорвитой л хоцорно.
- Бас нэг зүйл нэмэхэд... Өмнө бичсэнчлэн цагдаа нар шивээсгүй байх гэснээс...Зарим албан тушаалууд, эрх мэдэл нь "шивээсгүй" байх албан ёсны болон албан ёсны бус нөхцлүүдтэй . Мэдээж Америкийн Ерөнхийлөгч духан дээрээ шивээстэй байж болохгүй нь ойлгомжтой, зарим их дээд сургуулийн багш нар гар хуруу, дух, энд тэндээ шивээстэй байж болохгүй гэж мэт шаардлагатай тул ирээдүйд хэн болох хэнтэй харьцах, ямар мэргэжил эзэмших, хаана ажиллах, ямар албан тушаал хаших зэргээсээ хамааран шивээс хийлгэх эсэхээ бас бодолцоорой.
ШИВЭЭС ХИЙЛГЭХ ЭСЭХЭЭ ДАХИН ДАХИН НЯГТЛАН БОДООРОЙ...
Сэтгэл зүрхний шивээсийн тухай бол дараа....
2009-09-27
Хөлөн дээр нь үнссүгэй...
Хүйтэн сэрүүний улирал эхэлсэн тул ханиад томуунаас сэргийлж, ялангуяа H1N1 буюу нөгөө гахайны ханиад дэлхий нийтийг цочроогоод байгаа өнөөгийн үед хүүхдийг хацар, хамар, духан дээр нь үнсэхийг аль болох цээрлэж хөлөн дээр нь үнсээрэй.
Мөн хүүхэд, хүн болгон боломж л олдвол гараа сайтар угааж байгаарай.
Тиймээс Хүүхдийг зөвхөн хөлөн дээр нь үнссүгэй хэмээн зарлан тунхаглав...
Ер нь өөрийн хүүхэд биш бол энхрийлэх, өхөөрдөх, тэврэх, үнсэх мэтээр хүний хүүхдэд хамаагүй бүү хүр. Эцэг эх нь зөвшөөрсөн тохиолдолд болох байх. Мөн нөгөө талаасаа өөрийнхөө хүүхдийг хэн нэгэнд энхрийлүүлээд, өхөөрдүүлээд, тэврүүлээд, үнсүүлээд байх шаардлагагүй.
2009-09-07
Заваан юм....
Судлаачид "эрчүүд л заваан байх биз" гэж бодож байтал байдал эсрэгээр эргэж, судалгааны 2007 онд гарсан дүнгээр "эмэгтэй хүний ажлын байр эрэгтэй хүний ажлын байрнаас бараг 3 дахин илүү бохир заваан байдаг" гэсэн ерөнхий дүгнэлтэнд хүрчээ.
Товчилбол:
- Эмэгтэй хүний ажлын байр эр хүний ажлын байрыг бодвол 3-4 дахин их нянтай байдаг байна. Хоол хүнс, бал бурам, будаг шунх, за тэгээд эрчүүдийн мэддэг мэддэггүй есөн шидийн зүйлүүд энэхүү дүгнэлтэнд хүрэхэд нөлөөлсөн нь дамжиггүй.
- Ажлын өрөөний компьютер (desktop) нь ажлын газрын ариун цэврийн буюу 00-ийн өрөөний суултуураас 400 дахин их нян бактери агуулсан байдаг. (мэдээж АНУ-д л даа. Монголд бол өөр дүгнэлт гарах байх)
- Эрчүүдийн түрийвч нь эмэгтэйчүүдийн түрийвчийг бодвол 4 дахин их нян агуулсан байдаг бөгөөд "хамгийн заваан эд зүйл"-д орсон байна. (Уншигч Та түрийвчээ хамгийн сүүлд хэзээ цэвэрлэж, арчсан бэ?!)
Заваан эд зүйлст:
1. Утас - Phone
2. Компьютерийн гар - Keyboard
3. Компьютерийн хулгана - Computer Mouse
4. Компьютер - Desktop
Гадаргуугийн байдлаар:
- Утас- Telephone
- Их заваан нь : Хүүхнүүд
- Бага заваан нь : Эрчүүд
- Их заваан нь : Хүүхнүүд
- Бага заваан нь : Эрчүүд
- Их заваан нь : Хүүхнүүд
- Бага заваан нь : Эрчүүд
- Их заваан нь : Эрчүүд
- Бага заваан нь : Хүүхнүүд
- Их заваан нь : Хүүхнүүд
- Бага заваан нь : Эрчүүд
Компьютерийн гар - Computer keyboard
Компьютерийн хулгана - Computer Mouse
Ширээ - Desks
Үзэг бал, харандаа - Pens
Сургамж:
- Эр, эмгүй түрийвчээ арчиж цэвэрлэж байх.
- Ажлын өрөөнийхөө болон гар утсыг үргэлж арчиж цэвэрлэж байх. Хүнд хэрэглүүлсэн бол заавал арчиж цэвэрлэж байх. Хүний нянг "идэх"-ийг хүсэхгүй байгаа биз дээ!.
- Компьютерээ, гар, хулганыг арчиж цэвэрлэж тоосыг нь гөвж байх.
- Болж л өгвөл гараа угааж байх.
- Хармаа хотондоо их зүйлийг удаан бүү хадгал.
- Ажлын өрөөндөө, шүүгээ сандал, ширээндээ цэвэрлэгээ сайтар хийж байх. Зөвхөн арчих биш бүр чийгтэй цэвэрлэгээ хийх.
- Хавтас, үзэг, харандаа гэх мэт үргэлж гарт баригддаг зүйлүүдийг байнга арчиж цэвэрлэж байх.
Ер нь "заваан" хүн хүрсэн болгондоо нян тарааж явдаг бөгөөд тэрхүү нян нь 3н өдөр хүртэл хугацаанд идэвхтэй "амьд" байдаг байна.
мэдээллийг: The Clorox Company
Нян бактери хамгийн их нуугддаг эд зүйлс:
picture: http://www.westwindsornj.org/desktop-germs.pdf
*бичлэгийг 2009 оны 1-р сарын 5-нд бичиж байгаад төсөл байдлаар хадгалсан байв.
2009-05-01
Зөвлөлгөө №4 ... зөөлөн энхрийлж таал...
Сэрлийг өдөөх "ажиллагааныхаа" үед бүсгүйн (хэхэ тодруулахгүй бол болохгүй байх) хөхний дээд, доод, хажуу гэх мэт бүхий л хэсгийг зөөлөн энхрийлж таалах нь маш чухал. Эдгээр хэсгүүд нь "өдөөгдөөгүй" үеийн хөхний товч болон товчийг тойрсон хүрээ хэсгээс (англиар areola - монголоор нөсөөт гэж үг байдаг юм шиг байна лээ) илүү мэдрэмтгий байдаг аж. Аажмаар товч руу "ажиллагаагаа" үргэлжлүүлж бүсгүйгээ хэрхэн өдөөгдөж буйг анхааралтай "судал". Бүсгүйн тань хөхний товч цусаар дүүрч хатууран мэдрэлийн эсүүд нь цочрол авч мэдрэмтгий болдог байна. За тэгээд энд тэнд даралт ихсээд л амьсгал давхцаад чийгшилт явагдаад эхэлдэг гэнээ.
Хөх гэснээс хүүхнүүдэд зориулаад:
Итгэх эсэх нь хувь хүний хэрэг, эмэгтэйчүүдийн 85 орчим хувь нь "таараагүй" хөхний даруулга зүүдэг гэнэ. Ихэнх хүүхнүүд хөхнийхээ хэмжээг зөв мэддэггүй бөгөөд бас зөвөөр хэмжиж "үзээгүй" байдаг аж. Тиймээс хөхнийхээ хэмжээгээр зөв хэмжиж, таарсан хөхний даруулга зүүхэд хэрэг болж магадгүй гэж бодоод Виктория Секрет-ийн зөвлөлгөөг ЭНД орууллаа. Мөн хөхний даруулгынхаа хэмжээг олоход тань туслах өөр нэгэн зөвлөлгөө ЭНД бий. Тоо хэмжээгээр хармаар бол ЭНД
photo: http://www.biggerbras.com/
хаха майн баяраараа хөх мөх бичсэн шигээ л сууж байдаг. дээр үед бол ёстой баллуулах байсан байхдаа... гэж :)
2009-03-26
Өө, гол зүйлээ мартчихаж....
- "Боловсруулсан", "чанасан", "бэлдсэн" салад, хоол, хүнсний зүйл нь тасалгааны болон "хорлонтой температур" +5 С-аас +57 C хэмд 4н цаг (хамгийн их хугацаа) байсан бол шууд хая.
Ингэхэд ямар хоол, хүнсний бүтээгдэхүүнүүд амархан муудаж хоол биш "хор" болдог юм болоо? гэсэн:
- Сүүн болон сүүн бүтээгдэхүүнүүд,
- Үхэр, хонь, гахайн төрөл бүрийн мах,
- Загас
- Жигнэсэн, шарсан төмс
- Тофу (монголоор бол "ээдэмцэр" гэх байхаа :) болон бусад soy protein
- Хэрчсэн амтат гуа, хэрчсэн томато (улаан лооль :)
- Өндөг
- Тахиа, шувууны мах
- shellfish буюу дун далайн нялцгай биетнүүд гэх байх
- "халаасан", "болгосон" ургамлын бүтээгдэхүүнүүд жишээ нь fried rice-хуурсан будаа, шош буурцаг, болон бусад ногоонууд
- sprouts (монголоор юу гэдэг юм болоо? үр буурцаг)
- сармис-тосны холимог
Нэгэн зургийг нэтээс олоод энд тавьчихлааа.
picture from http://www.ci.arlington.tx.us/health/images/temperature.jpg
