2011-06-14

Турах уу, найз аа!

Хэрвээ Та жин хасах/турахыг хүсэж байвал өөртэйгөө адилхан зорилго, хүсэл тэмүүлэлтэй найз нөхдүүдээр өөрийгөө хүрээлүүлбэл улам бүр урам зориг орох болно гэдгийг Obesity (Таргалалт) сэтгүүлийн судалгаагаар тогтоожээ. Судалгаанд 288 залуучууд оролцож өөрсдийнхөө биеийн жин болон тэдний дотнын андууд, найз нөхөд, хамтрагчид, хамаатан садан зэрэг нийгмийн бүлгийн хүмүүсийн жингийн тухай хариулжээ. Илүүдэл жинтэй хүмүүс илүүдэл жинтэй дотны андтай байх магадлал нь 25 хувь, энэ нь хэвийн жинтэй хүмүүсийн хувьд 14 хувь, найз нөхдийн хувьд бол илүүдэл жинтэй хүмүүс илүүдэл жинтэй найз нөхөдтэй байх магадлал нь 24 хувь, энэ нь хэвийн хүмүүст 14 хувь тус тус байна.
Ийм мэдээлэл таньд танил ч байж мэднэ. Учир нь үүнийг 2007 онд судалгаагаар тогтоож байсан билээ. Тэрхүү судалгаагаар тухайн хүний таргалах нь хэрвээ найз нь илүүдэл жинтэй бол 57 хувиар, ах дүү нар тарган бол 40 хувиар, хань ижил нь тарган бол 37 хувиар тус тус нэмэгдэх магадлалтайг тогтоосон байна.
Шинэ судалгаагаар залуучуудад гол анхаарлаа хандуулжээ. Учир нь тэд нар нийгмийн дарамт, шахалтанд хамгийн өртөмтгий хүмүүс аж. Хэрвээ найз нар тань Таныг эрүүлээр хооллох, биеийн тамираар хичээллэх, дасгал хийхийг хүсэн хүлээдэг, эсвэл найддаг бол энэ нь нийгмийн дарамт шахалт байдлаар таньд нөлөөлж таныг эрүүлээр хооллох болон хөдөлгөөнтэй байлгахад хүргэх болно. Жингээ хасахыг буюу турахыг зорьсон олон хүнээр өөрийгөө хүрээлүүлснээр Та тэрхүү нийгмийн бүлэгт багтаж турах, жингээ хасахыг зорих болно.
Зөвлөмж: Хэрвээ Та жингээ хасах болон турахыг хүсэж байвал эрүүл хооллож ундалдаг, тогтмол дасгал сургууль хийдэг үзэл бодол нэгтэй хүмүүстэй найзалж нөхөрлөөрэй.

Мэдээллийг: http://blogs.menshealth.com/health-headlines/friends-and-dieting/2011/06/13

Жич: Энэ тухай 2007 оны 8 дугаар сарын 1-ны өдөр бичиж байсан юм билээ. Уг бичлэгийг архиваас, эсвэл "эрүүл мэнд" label-ээс олж уншиж болно.

5 comments:

Undraka said...

true story :) эрүүл хоол иддэг хүн аймар аймшигтай үнэхээр нөлөөлдийн байналэээ шүү. Тийм хүнийг олбоос турах зам өөрөө тогтноо гэж

Б.Єсєннэмэх said...

Би таргалмаар байна. яаж таргалахаа мэддэг хэр нь! тохиол нь болж өгөхгүй юм.


Би таргалмаар байна.

Chandmani said...

Таргалах гэж яарсны хэрэггүй ээ. Цаг нь болохоор чи өөрийн мэдэлгүй таргалчих байх. Ер нь таргалах бол өвчин хурааж байгаагийн илрэл... Таргалах нь бас наснаас хамаардаг гэж боддог...
Таргалчихаад турах гэж өөрийгөө дайчилж байснаас жингээ барьсан нь дээр шүү...

A.Амарсайхан said...

Би харин булчин суумаар байна

Chandmani said...

Өдөр шөнөгүй төмөр балбаад үзвэл яах бол :)