Showing posts with label зөвхөн насанд хүрэгчдэд. Show all posts
Showing posts with label зөвхөн насанд хүрэгчдэд. Show all posts

2010-12-11

Эрчүүдээ, s(e)x-ийн тухай s(i)x алдаа

Эрчүүдээ, та бүхэн хүүхнүүдтэй сексдэх тухай бүгдийг нь мэддэг гэж бодож байна уу? Магадгүй хүүхнүүдийн тухай, ялангуяа сексийн тухай уншсан, уншдаг, авдаг мэдээллүүд буруу алдаатай байж болох юм шүү. Иймэрхүү буруу ташаа мэдээлэл ойлголтууд нь cексийн талд алдаа гаргахад хүргэдэг байна.

Cекс алдаа №1: Хүүхнүүдийн хүслийг мэддэг.
Эрчүүд хүүхнүүдтэй харьцаж ирсэн туршлага, бодол дээрээ үндэслэн тухайн хүүхнээ юу хүсч байгааг тааж мэддэг хэмээн боддог байна. Хүүхнүүд болгон адилгүй, хүлэг болгон жороогүй шүү дээ. Хэн нэгэнд таалагдаж, болж бүтэж байсан зүйлс өөр хэн нэгэнд болж бүтнэ гэж бодох нь буруу юм. Үүнийг сексийн төдийгүй харилцааны тал дээр ч бодолцох хэрэгтэй.
Цаад хүүхнүүд дотор чинь хатуу самар шиг, мөн хайлсан тугалга шиг, бас тэг дундуур нь байх гарууд бий шүү.

Cекс алдаа №2: Хүүхнүүдэд хэрэгтэй болгон эр хүнд байдаг.
Зарим хүүхнүүд 3,000 rpm “чичирхийлэлтээс” доош ханамж авч чаддаггүй аж. Хэнбугайн ч хэл болон гар тийм чадлыг чичирхийлэлт (оролдох хүч) гаргаж хүчрэхгүй. Хэрвээ хүүхнүүд вибраторын тусламжтай ханамж авдаг бол эрчүүд тэднийг гажигтай мэтээр боддог байна.
Хэрвээ зөвхөн вибратороос ханамж авдаг бол тэр хүүхэн гажигтайн шинж биш. Вибратор нь эрчүүд та бүхэнд туслагч болохоос таныг орлогч биш юм. Олон хосууд вибраторыг ашигладаг. Та нэг, хоёр зүйл хийж байхад “туслагч” тань өөр зүйл хийж болно шүү дээ.

Cекс алдаа №3: Эрчүүд болон хүүхнүүдийн сексийн таашаал адилхан.
Сексийн таашаалын талаар эрчүүд хүүхнүүд харилцан адилгүй бодолтой байдаг.
Эрчүүд хүүхнүүдийн доодоход нөгөөхөө шургуулчихаад хөдөлж байхдаа маш тааламжтой байдаг ба тэрхүү таашаал нь эмэгтэй хүнд адилхан бус байдгийг ойлгодоггүй.
Ихэнх хүүхнүүдийн нөгөөхийнх нь дотор гаднахаасаа сул мэдрэмтгий. Гүн гүнзгий хийгээд ч таашаал төрүүлэхгүй байх талтай. Хэрвээ уртхан эрхтэнтэй бол хүүхэн чинь яг л гэдэс рүү цохиж байгаа мэдрэмж төрүүлдэг байна. Гэдсэндээ цохиулахад ямар байдгийг эрчүүд мэдэх байлгүй дээ.

Cекс алдаа №4: Хүүхнүүдийн биеийг мэддэг.
Ихэнх эрчүүд хэлүү гэж юу байдаг, хаанаас олж болохыг мэддэг. Мэддэг олдог гэдэг нь түүнийг ойлгодог гэсэн үг биш юм.
30-аад жилийн өмнөө секс хувьсгал дэгдэж хэлүүний зүйрлэшгүй ач холбогдол тодорсон байна. Гэвч хүүхнүүд “хийлгээд” ханамж авах чадвартай байх итгэл хэвээрээ хадгалагдсаар байна.
Зарим эрчүүд “манай эхнэр хэлүүг нь оролдохгүй бол хийгээд ч ханахгүй юм. Яах вэ, тус болооч ” гэдэг байна. Тэгээд яагаав? Юу болчихоов гэж хариултаар эргэж асуумаар байдаг.
Ихэнх хүүхнүүдэд энэ нь болж бүтэхгүй асуудал.
Эрчүүдэд хэлүүг ямар эмзэг мэдрэмтгий болох, хэрхэн хүрэх тухай мэдээлэл хомс байдаг. Зарим хүүхнүүдэд жаргал, заримд нь мэдрэгдэхгүй, заримд нь өвдөлт өгч ч мэднэ. Зарим нь хэлүүндээ “шууд бус хандалтыг” хүсдэг.
Хүүхн(үүд)ээс энэ тухай асуугаад үз дээ. Тэгээд ойлгомжтой болно.

Cекс алдаа №5: Нойтон бол = Бэлэн
Зарим эрчүүд хүүхнүүд нороогүй, эсвэл чийглэг бус байвал бэлэн бус байна, эсвэл хүсэхгүй байна хэмээн бууж өгдөг байна. Энэ талаар санаа зовсны хэрэггүй ба норсон бол бэлэн гэсэн буруу ойлголттой холбоотой юм. Үнэндээ яг ч тийм биш юм.
Зарим хүүхнүүд бусдаасаа их нордог, чийгтдэг. Ер нь хүүхнүүдийн нордог чийглэг болох эсэх нь нөгөө биений нь юм ирэх, бүр цаашлуулбал сэтгэл санаа, эм тариатай хүртэл холбоотой.

Cекс алдаа №6: Дуугай байх нь өлзийтэй.
Ихэнх эрчүүд сексдэхдээ дуугай байх нь зүйтэй гэж боддог аж. Хэрвээ та ярьж хэлээд ирэхээр хамтрагч тань юу нь болж бүтэж буй, юу нь болохгүй байгааг таах асуудалтай тулгарна хэмээн боддог.
Хэрвээ Та зөвшөөрч байвал, таньд таашаал өгөхийг хүссэн аливаа хүүхэн заавар зөвлөлгөө сонсохдоо дуртай л байх болно.
Ярьж хэл гэхээр түүний толгойг салтаа руугаа чихэж шаардахыг хэлээгүй юм шүү. Эелдэгээр “энэнд би дуртай” гэж хэлж ярьж байх нь зүйтэй.


мэдээллийг: "6 Sex Mistakes Men Make" (WebMD)

2009-11-13

Харшил.. (18-аас дээш насныханд!)


18-н нас хүрсэн үү, айн ? Үгүй бол зүгээр л хаачих... Эрүүл ахуйн хичээлийн үүднээс уншиж болох авай...


18 хүрсэн бол ...

Уг нь бол "Точигоны хордлого (харшил)"... гарчигтай бичиж байснаа "ил тод", бас "замбараатай" байдлыг харгалзан үзээд дээрх гарчгийг өгсөн болмой. Тэнэг юм шиг санагдвал уншихгүй л хаачих. Энэ бичлэгийг балайраад гэсэн утгаар бүү ойлгоорой. Шинжлэх ухааны судалгаа хө.... Амьдрал балай зүйл байхыг алийг тэр гэхэв...

Эр хүний үрийн шингэнийг "точиго" гэдэг байхаа. Албан ёсны хэллэгээр эрийн шингэн гээд яахав. Чөлөөт бичлэг учраас точиго чигээр нь үргэлжлүүлнэ ээ... Точигоны хордлого, харшил нь зарим хүмүүс, хүүхнүүдийн бодож байгаа шиг ховорхон байдаг мэт ойлгож байж болох боловч бас тийм биш бололтой. Точигоны харшил өгөхөөр дотор муудах, бөөлжис хутгах, нүд бүлцийх, (хавдах), бүр амьсгал боогдох хүртэл шинж тэмдгүүдийг өгдөг байна. Англи албан ёсны эрүүл мэндийн шинжлэх ухааны нэр томьёо нь "seminal plasma hypersensitivity".

Энэ харшлаас хэрхэн сэргийлэх вэ гэвэл ердөө л бэлгэвч. Эр хүний үрийн шингэнд буюу точигонд харшилтай хүүхнүүд бэлгэвч хэрэглэвэл зохилтой гэнэ.

Дээр үед энэхүү харшлыг бэлгийн замын халдварт өвчинтэй, мөн эмэгтэй хүний эрхтэнтэй ямар нэгэн байдлаар холбож үздэг байж л дээ. Ер нь иймэрхүү "харшил"-ууд өгвөл эмчид үзүүлж зөвлөлгөө авах ёстой юм байна. Монголд энэ талаар хэлээд өгөх эмч нар байгаа байхаа гэж найдаж байна. Секс хийсний дараа 30-н минутын дараа нөгөөх харшлууд эхэлдэг байна.

Бэлгийн харьцааны ур чадварууд дотор хөхөх, амаараа тавиулах энээ тэрээ гээд янзан бүрийн аргууд байдаг бөгөөд тэр бүгдийг чадварлагаар хийхдээ энэхүү "харшилтай " эсэхээ мэдэх ёстой болох нь дээ... :) Амьдралд энэхүү харшил үнэхээр байдөг шүү...


мэдээллийн эх: http://www.glamour.com/health-fitness/blogs/vitamin-g/2009/11/crazy-but-true-doctors-estimat.html?mbid=tressugar

2009-04-28

Эмэгтэй хүнийг хэрхэн хангаж болох талаар №1...

VictoriasSecret (уг нь бол эрчүүдэд зориулсан. гэхдээ хүүхнүүд уншихад хэрэгтэй ч юм уу кэн мэдлээ)

Эмэгтэй хүн хэрхэн дур ханаж болох талаар олон, мааш олооон ашигтай ашиггүй зөвлөлгөөнүүд энд тэндгүй байдаг байх. Байх ч гэж байдаг. Үүний нэг нь
тэнд байгаа.Хэн нэгэнд хэрэг болж магад гэж бодоод 10-н зөвлөлгөөг нэгэн сэтгүүлээс аваад цуврал байдлаар монголчлоод оруулна аа. Сегодня, advice №1....

1. Эрчүүд аль болохоор удаан тэсэх тухай бодож, хичээж, зарим нь бүр шаналж явдаг аж. Харин эмэгтэйчүүд болохоор эр хүн нь удаан тэсэхгүй байх хэмээн худал ханасан дүр эсгэдэг юмсанж. Аль аль нь буруу бодол, тиймээс хангуулах эсвэл ханах тухай бодлыг "түр" орхи. Шведийн эрдэмтдийн судалснаар "амгалан тайван" байдал (relaxation) нь хүүхнүүдийн дур ханалтын гол учир шалтгаан болдог байна. Тиймээс ханах, хангах гэж яарсны хэрэггүй, энгийн амгалан оршвой. Суллаад өг, Сулраад өг, Тэгвэл ханана.

Яарсны хэрэггүй. Бүхэл өдөр ч юм уу, шөнө ч юм уу байгаагаа хэн хэндээ хэл. Шөнө бол их зүгээр гэнэ. Удаан тэсэхээ, эсвэл хэрхэн хангахаа "бодох"-оо азнаад зөвхөн "жаргал"-ыг эдлүүлбэл бүсгүй чинь үнэн жаргах болно.
Өө тийм, хүүхнүүд дур ханахад ойролцоогоор 15-аас 40н минут шаардлагатай байдгийг судалгаагаар тогтоосон юм билээ. Үүнийг бодолцоно биздээ...

photo:
http://www.victoriassecret.com/ (Be A Man & A Gift For Your Lady)

2009-02-01

Лингамыг жаргаах нь

Ёонийг нь жаргааж байгаа бол Лингамыг бас л жаргаах ёстой доо. :) Уг нь бол Ёониос илүүтэйгээр жаргадаг байх тиймээ.

Лингам нь эр хүний "нууц" . Тантра-д эр хүний Лингамд хүндэтгэлтэй ханддаг бөгөөд эрч хүч, таашаалыг олгогч - "Гэрлийн дохиур" хэмээн нэрлэжээ.

Зөвхөн Лингамд ч төдийгүй төмсөг (testicles), ерөнхийдөө анус болон төмсөгний хоорондох хэсэг (анатомийн нэр хэллэгийг мэдэхгүй тул perineum-ийг ингээд оруулчихлаа), простат буюу эр хүний нэг маягийн G цэг зэрэгт массаж хийхийг хэлж байгаа Лингамын массаж нь зөвхөн дур тавиулахад оршихгүй бөгөөд таашаалыг, бас дандаа мэдэрдэггүй мэдрэмжийг төрүүлдэг гээд өнгөцөөр тайлбарлаж болох аж. Иймд массаж хийгч болон хийлгэгч хоёуланд нь тааламжтай байх болно.

Эрчүүд ч массажийг хүлээн авахаар нэг талаар бэлтгэгдсэн, нөгөө талаар бэлтгэлтэй байх ёстой. Олонхи нь бэлэн байдаг байлгүй дээ. хэхэ. Уламжлалт байдлаар "хийх", "бөмбөг" оруулахад зориулагдсан байдаг бол Лингамын үед уламжлалт байдлаас ондоогоор таашаалыг эдлэх болно.

Массажийн эхлэл
Мэдээж эрийгээ дээш нь харуулан хэвтүүлээд дэр дэрлүүлчих. Ингэснээр массаж хийгчийг харах бололцоог олгоно. Харж байж сэтгэл нь ханадаг шүү дээ эрчүүд. Бас нэг дэрийг бөгсөн доор нь өндөрлөөд тавьчих. Хөлийг нь бололцоогоороо алцайлгаад Лингамд массаж бүрэн хийх бололцоог олгох хэрэгтэй. Массажид чухал байдаг тайван байдлыг олгож, гүн гүнзгий амьсгаануудыг авахуул. Хөл, гэдэс, гуя, хонго, мөр, мээмний (хэхэ эмэгтэйд бол хөх гэх гэчихсэн) товч гэх мэт хэрэгцээтэй болгоноо массажлаад "нөхцлийг" бүрдүүл. Тайван байдал, гүн амьсгаа чухал гэдгийг давтаад хэлчихье.

За одоо нөгөө л тос. Лингамыг болон төмсөгийг тосло. Эхлээд төмсөгийг нь зөөлнөөр массажил, мэдрэмтгий тул аятайхан хандаарай. Хоёр төмсөгтэй байх гэж найдаж байна тиймээс хоёр гараа шаламгай ашигла. Одоо Лингамын дээгүүр буюу давсаг орчмоор массаж хийх. Дараа нь төмсөг болон анусын хоорондох хэсэгт (perineum) массаж хий. Массаж хийх гэдгийг илэх, дарах, үрэх хөдөлгөөнийг эргүүлэх, дээш нь, доош нь гээд янзан бүрийн байдлаар хийхийг хэлж байгаа юм шүү. Лингамын "байгаа" байдлаас хамааран хурд, даралт, илэлтээ тааруулан боломжоороо массажил. Баруун гараараа Лингамын угаас нь атган "саах" хөдөлгөөнийг, улмаар гараа солиод дахин дахин хийгээд үз. Хурд, атгалтаа тааруулна биз ээ. Улмаар дээшлүүлэн толгойн хэсэгт шилжин өмнөх "саах" хөдөлгөөнүүдийг давтаад үз. Мөн л баруун, зүүн гээд гараа солиод, давтан давтан хийгээд үз. Дээрх массажуудыг хийхдээ баруун зүүн гаруудаар бүгдийг нь хамтруулаад хийгээд үздээ. Массаж хийлгэгч үйлчлүүлэгчээсээ асуун дахин дахин давтан хий. Дахин, дахин, бас дахин хий. В.И.Ленин... хэхэ одоо дэмийрэх гэж байна...

Лингамын толгойн хэсгийг (тээрхий) шүүс шахаж байгаа мэт массажлаад үз. Угаас нь толгой хүртэл эргүүлэх мэт хөдөлгөөн хийгээд шувтгаад массаж хий. Нэг чангараад л, нэг сулруулаад л... Ингэхэд тэгэхэд заавал чангарна, суларна гэсэн ойлголт байхгүй цагийн юм цагаараа л болно. Чангалаад сулруулаад зохицуулаад массажилах хэрэгтэй.

Хэрвээ "тавьчих" гээд байвал түр "зогсчих". Хэд хэдэн удаа "зогсоо". Дур тавилт нь массажийн утга учир биш гэдгийг дахин сануулахад илүүдэхгүй байх. Нөгөө талаасаа эр хүн чинь "тавихаа" захирч сурах "урлаг"-ийг эзэмших нь чухал шүү дээ. Амьсгалаа уртаар авах нь "тавихгүй" байлгах бололцоог олгоно. Магадгүй үрийн шингэн цацахгүйгээр "тавьж" сурах, улмаар хэд хэдэн ч удаа юм "тавьж" сурах ч юм билүү. Дур тавих болон үрийн шингэхээ "цацах" гэдэг нь сексийн амьдралд өөр зүйлүүд шүү.

"Нандин" цэг
Эмэгтэйчүүдэд G цэг байдагтай адил эрчүүд нь "нандин" цэгтэй юм шүү дээ. Анус буюу хошного, төмсөгний дунд вандуйны хэмжээний жижиг "цэг" байдаг. Зөөлнөөр дараад үз. Эр чинь эхлээд эвгүйцэж ч магадгүй. Удаандаа эр хүн дасаад дур тавилт "өргөжиж", дур тавилтаа зохицуулах чадвартай ч болж мэднэ. Баруун гараараа Лингам ахтай "ноцолдон", зүүн гараараа нандин цэгт массажилаарай.
"Тавих" болоод ирэнгүүт нь "нандин" цэгт дараад үзээрэй. Ингэснээрээ тавилт "чанартай" болно. Ингэснээрээ та итгэлийг нь болон янагийг нь улам төрүүлнэ.

Массажийг төгсгөл
Тавьсны дараа гараа зөөлнөөр аваад, энрхий байгаарай. Болж өгвөл нойтон халуун жин тавиад өг. Мөн 5-10 минут тайван амрах бололцоог олгох нь чухал шүү.


Массаж хийлгэх ч "янзтай" даа... :)

Эндээс, бас тэндээс монголчлов. Нетээс хайхад олдоно.

2009-01-29

Ёонийг жаргаах нь...

"Ертөнцийн нэгэн шидийг гартаа атгах" Тантра


За юунаас эхлэх ээ мэддэггүй ээ. Насанд хүрэгчдэд зориулсан бичлэгүүд ганц хоёрыг бичсэн байх. Гэхдээ монгол хүний "цэвэр ичимтгий" зангаасаа болоод насанд хүрэгчдэд зориулсан бичлэг бичих гэхээр нэг л шантраад байдаг юм :) Гэхдээ нэгэнт эхэлсэн болохоор дуусгахаас тиймээ... Зарим эрчүүдэд бас хүүхнүүдэд хэрэгтэй байж магадгүй... Эр хүн болгон амрагтаа хэрхэн таашаал өгөх билээ хэмээн боддог. Тиймээс хэрэгтэй гэдгийг мэдэж байна.

Массаж, иллэг гэхээр бүгд л сонссон, үзсэн, харсан гэх байх. За тэгвэл тантра массаж, тантра секс... Товчхоноор хэлбэл, тантра секс гэвэл сэтгэл, биений ханамж, таашаал, дур тавилтыг "барууны" сексээс илүүтэйгээр "гүн ухаан"-аар илэрхийлсэнд оршдог болов уу... Зөвхөн оргазм буюу дур тавилтыг (авах, өгөх) хэлээгүй гээд л ойлгочих. Манайхан янаглахуйн ухаан гэх мэт нэр хайрласан ч байж магад. Зохих мэдээллүүдийг нетээс олно биз дээ...

Ёони (yoni) болон Лингам (lingam) гэдэг нь санскрит нэрүүд, энгийнээр монголчилбол эм болон эрийн "нууц" эрхтнүүд... Тус бүр "массаж" хийхэд зориулагдсан бөгөөд тусгайлан ёони массаж, лингам массаж гэж байгаа. "иллэг" гэхгүй "массаж" гээд байгааг ойлгоорой, учир нь иллэг гэдгийг өнгөцөөр ойлгоод зөвхөн илээд байж магадгүй гэж хаширлаад :) Тантрик массаж гэхээр ерөнхий нэр, ёони массаж, лингам массаж гэхээр гүнзгийрсэн ойлголтууд юм...

Эхлээд эрчүүддээ зориулаад Ёониг хэрхэн жаргаах талаар бичсэн нь дээр болов уу гэж бодлоо. Дараа нь хүүхнүүдэд зориулаад Лингамыг хэрхэн жаргаах тухай бичиж ч магадгүй.

Бэлтгэл ажил
Юуны өмнө орчноо зөв бүрдүүлээрэй. Наад зах нь хэн нэгэн, эсвэл утас гэх мэт зүйл садаа болохгүйгээр байвал зүгээр. Аятайхан, намуухан дуу аяс тавьчих. Ер нь бол дуртай аясаа тавьчихад болохгүй зүйлгүй. Хэрэв ямар аяс тоглуулдаг юм бол гэж бодол болоод байвал
http://www.atpeacemedia.com/pages/musicindex.html- сайт руу ороод үзчих, хэрэгтэй хэрэггүй зөндөө мэдээллүүд байгаа. Windows Media Player-ын онлайн радиог ч сонсоод дуунуудаа сонгож болно. Тухайлбал: "radio tunner"-т ороод relaxation эсвэл relaxing гэж хайгаад намуухан аясуудтай радионуудыг үнэгүй сонсож болно... (унтлагын өрөөндөө ТВ-тэй хосуудын бэлгийн амьдрал, чадвар, чадавхи нь мөн өрөөнд ТВ байхгүй хосуудынхаа доогуур байдгийг энд дурьдахад илүүдэхгүй байх)

Одоо чинь тусгай зориулалтын массажийн тоснууд энд тэндгүй зарагддаг болсон үе. Болж өгвөл хар бараан шилэнд савалсан "100% essential oil" сонгох нь зүйтэй. Хэрвээ гар хуруундаа шарх сорвитой бол эмчилгээний зориулалтын Latex бээлий углах хэрэгтэй. Ариун цэврийн үүднээс энэ дээр байж магад.

Ёони болон Лингам массаж хийх, хийлгэх хоёул сэтгэл санааны хувьд бэлэн, тайвширсан, бие биендээ бүрэн итгэсэн байх хэрэгтэй. Бие биенээсээ болон өөрөөсөө ичих, санаа зовох, нэрэлхэх гэх мэт зүйлс садаа болно уу гэхээс тус болохгүй. Хэрвээ тийм байвал массаж хийх гээд, бас хийлгэх гээд ч хэрэггүй.
Массаж хийлгэх амрагаа заавал хатуу гадарга дээр хэвтүүлэх гэж зүтгээд хэрэггүй ээ. Байгаагаараа л байсан нь дээр. Ор, гудас байхад болно ш дээ. Уг нь бол хатуухан талдаа байвал зүгээр. Дэр хэрэгтэй шүү. Дэр тавьснаар буй амраг тань иллэг хэрхэн хийгдэж буйг ширтэх боломжтой болно, мэдээж дээшээ харж хэвтэж байгаа бол шүү дээ. Харилцан бие биенээ ширтэх нь энэхүү массажид эерэгээр нөлөөлнө.

Массаж
Аливаад нөхцөл нь бүрдэх гэж бий. Ёони массажийг шууд Ёонигоос эхлэхгүй. Амрагаа эхлээд доош нь харуулж хөлийг нь бага зэрэг алцайлган хэвтүүлнэ. Гараа сайн тослоод массажийг эхлэнэ. Тосыг дусаана уу гэхээс асгах хэрэггүй. Бүх биений массажийг тодорхой хэмжээгээр хийж биеийг нь бэлдэх нь чухал. Бас хаа хамаагүй хийхгүй. Массаж хийх зөв дараалал: хүзүү, мөрнөөс гарын хуруу хүртэл, хуруунууд болгон, ар нуруунаас доошлоод, бэлхүүс, бөгс, гуя, шилбэ, хөл, хөлийн тавхай, хөлийн хуруунууд. Зөв илэлт, даралт гээд нарийн зүйлүүд байгаа байх. Гэхдээ өөрийнхөөрөө илээд, тослоод, таалаад үздээ. Хайртай, амрагаа өвтгөхийг хэн ч хүсэхгүй гэж итгэж байна. Тэр тусмаа массаж хийж байж. Тийм ээ...
Дараа нь амрагаа дээш нь харуулаад хэвтүүлээд хүзүү, мөрнөөс гарын хуруу хүртэл, эгэм, цээж, хөх, гэдэс, бэлхүүс, гуя, шилбэ, хөл дарааллаар дахин массаж хийгээрэй. Харин Ёонид л бүү хүрээрэй. За одоо хөх, гэдэс, давсаг, хонго гээд тусгайлан иллэг хийх нь зүгээр. Цагийг харамгүй зарцуул. Яагаад гэвэл эдгээр нь Ёониг тайвшруулж, бэлтгэл байдалд оруулна. Сексийн өмнөх бэлтгэл ажилтай ерөнхийдөө төстэй байгаа биз.

Ёонийг жаргаах нь
Эхлээд Ёонигийн ойр орчмыг аятайхан илэж таалах хэрэгтэй. Ёонигийн толгойноос эхлэн доошлуулан иллэг хий. Дунд болон долоовор хуруугаар уруулуудыг хамтад нь хавчин имрэх хөдөлгөөн хийх. Мөн эрхий хуруу болон долоовор хурууд, өндгөө ашиглан уруул тус бүрийг гадна, дотногүй, дээш нь, доош нь имрэх, илэх, дарах, шахах мэтээр "бүтэн" массаж хийх. Эдгээрт цаг харамласны хэрэггүй. Массаж хийлгэж буй амраг тань удаан, хурдан, даралт энээ тэрээг хамтран зохицуулаад өгвөл бүр ч зүгээр. Их ярилцсаны хэрэггүй зөвхөн Ёонид анхаарлаа хандуулцгаа.
Одоо Ёоний Титэмийн хэсэг. Титэм нь маш мэдрэмтгий бөгөөд Лингамынхаас 4 дахин мэдрэмтгий. Тэгэхээр эрчшүүд хэрхэн хандахыг хэлүүлэлтгүй ойлгох байх. Тэр хавиар 6000-8000 ширхэг мэдрэлийн суваг байдаг бололтой. Тиймээс Титэмийг үл мэдэгдэм дарж даран цагийн зүүний эсрэг болон буруу эргүүлэх хөдөлгөөнөөр илэх. Долоовор эсвэл эрхий хуруунуудаар үл мэдэгдэм чимхэн массажлах. Чанга сулыг нь өөрөө тааруулах хэрэгтэй. Яагаад эрхий, долоовор гээд байна вэ гэвэл нөгөө хуруунуудад бас массаж хийх бололцоог олгож буй хэрэг. Тэр хавиар хичээнгүйлэн массажлаад үздээ. Амрагийн чинь сэрэл улам хөдлөж, зарим талаар эвгүйрхэж ч магадгүй тул өдийд л тайвшруулан цаашид үргэлжлүүлэх хэрэгтэй.
Улмаар удаанаар болон болгоомжтойгоор баруун гарынхаа дунд хурууг Ёонид оруулж массаж хийх. Тэр хуруугаараа баруун зүүн, дээш нь доош нь, эргүүлэх үйлдлүүдийг гүн хийх, амсардуулах, хурдан, удаан хөдөлгөх, даралт үзүүлэх мэтээр давтан хийнэ. Баруун гарын алгаараа Ёоныг гадна талаас нь бүхэлд нь дарж байгаад оруулсан дунд хуруугаараа "наашир" (хуруугаараа дуудах) хөдөлгөөн хийх байдлаар дотор талд хөдөлгөөд өндгөөрөө хананд нь шүргүүлээд илээд, дараад, эргэх хөдөлгөөнүүдийг үз. Ингэхэд нөгөө алдарт нууц G цэгийн хэсгийг массажлаж байгаа хэрэг. Хурууны чинь өндөг Ёоний далд байрлах (титэмийн залгаа) дотор талын долгионтсон хэсгийг мэдрэх болно. Ер нь бол Титэм, G, U цэгүүд нь хоорондоо холбоотой бөгөөд эмэгтэй хүний дур тавилт, ханалтанд хамгийн чухал үүрэгтэй. Ёоний гадна талаас алгаараа уруулуудад, дунд хуруугаараа G, U цэгүүдэд массаж буй хэрэг. Нөгөө гараараа Титэмийг оролдвол бүр таашаал өгнө. Одоо ядам хуруугаа нэмж оруулаад хоёр хурууны массаж байдлаар үргэлжлүүл. Ёони бол хоёр хуруунд яах ч үгүй, харин ч улам таашаал авна. Гарынхаа бугалга, хурууд, хурууны өндөгний хөдөлгөөнийг ашигла. Эрхий хуруугаараа Титэмийг оролд. Чигчийгээ бас зүгээр байлгалгүй тэр хавиар нь илээд үз. Ингээд "Ертөнцийн нэгэн шидийг гартаа атгаж буй хэрэг" дээ. Зүүн гараараа түүний хөх, гэдэсний хэсэг, титэмийг таалах хэрэгтэй. Иймэрхүү байдлаар хурдаа зохицуулан, дарж илж, шүргүүлж, гүн тайван амьсгалж, бие биенээ ширт, анхааралтай ажигла. Түүндээ тааруулан массажаа үргэлжлүүл. Амрагийн тань мэдрэмж нь янзан бүрээр илэрч болно, уйлж ч мэднэ. Зөв гүн амьсгалж, эелдэг, тайван байх хэрэгтэй.
Хэрвээ таашаал дур ханалтыг авсан бол амрагаасаа асуугаад зөвшөөрвөл үргэлжлүүлэн массажийг хийж болно. Дахин дахин таашаал, ханалтыг ч авч магадгүй.
Массажийг дуусгавар болгон удаанаар, эелдэгээр, хянуураар, бас хүндлэл үзүүлэн гараа авах хэрэгтэй. Массажний дараа таашаал авсан биенд амрах бололцоог олго. Мэдээж үнсэх илэх таалах тэврэх г м үргэлжүүлнэ биз дээ....

За ингээд Ёонийг нь жаргаан Амрагтаа таашаал өгцгөөе. Хүүхнүүд ч гэсэн өөрөө өөрсдөдөө туршихад гэмгүй гэж байна лээ...

Тэндээс, бас эндээс монголчлов. Нэтээс хайхад олдоно.

2009-01-03

Эрчүүдээ! Алдаагаа засаад Аргагүй амраг болоорой...

Чи яах дуртай вэ? хэмээн бүү асуу!
Ихэнхдээ бол юу ч мэдэхгүй хүн ингэж нэг асууна. Эсвэл хүний дуртайг хүссэнээр нь хийх хүн нэг асуух байх. Аргагүй амраг бол асуухгүйгээр мэдэх ёстой. :)
"Ор хөнжлийн" нөхцөл нь бүрдээгүй байхад дээрх "утга" агуулсан асуултыг асуух хэрэггүй гэж байна лээ.

Чих рүү нь хэлээ бүү оруул!
Чихний эсүүд мэдрэмтгий. Гэхдээ л чих бол чих. Чихийг илж, үнсэхийг үгүйсгээгүй. Харин хэлээ л битгий дүрж тэнэгтээрэй. Ихэнх хүмүүс чихийг сэрлийн орчин гэсэн хуурмаг "суртал"-д автагдсан байдаг гэнэ.

Болоогүй байхад тэвчээргүйгээр "оруулах" гэсний хэрэггүй!
Нөхцөл нь бүрдээгүй байхад яарч оруулах гэсний хэрэггүй. Ороод чангарна хэмээн найдах нь буруу юм. Хэн нь "босс" болохоо харуулах гэсний хэрэггүй. "Бос, босохгүй бол буудлаа шүү" гэсэн онигоо мэдэх үү. Онигоо ч яахав, гол нь өөрийнхөө тухай "доорд" сэтгэгдэл эмэгтэйд төрүүлнэ.

Үргэлж хэл..-тэй ноцолдох гэсний хэрэггүй!
Гар, хэлний өөр юуны ч юм оролцоо тэнд хэрэггүй тохиолдлууд байдаг. Хүрэх болгонд үргэлж сайхан байдаг гэж бодож байвал буруу шүү. Мөн зарим тохиолдолд та биш амраг чинь өөрөө зүтгэмээр санагдаж ч болно ш дээ. Зүгээр л асуучих амраг чинь хэрэгтэй, хэрэггүйгээ хэлээд өгнө өө.

Үсийг нь битгий хусаарай!
Эр хүнийг тодорхойлох нэгэн шинж нь үс шүү дээ. Тэртэй тэргүй сармагчингаас төрөлтэй тул үснээсээ ичээд хэрэггүй. Үстэй байхад эмэгтэйчүүд (магадгүй зарим нь үгүй) алзахгүй бололтой. Мэдээж засалт хийхийг үгүйсгээгүй шүү.

Сэтгэлээр унасны хэрэггүй!
Хэдхэн минут, секунд болчихлоо хэмээн битгий гутар. Тоглоом шоглоомоор өнгөрөө. Яахав таван секунд болоо ч биз, чинийх үнэхээр чанга байна гээд л хэлчих. Босоо байснаа уначихна, ер нь бол хэзээ ч юу ч болж болно ш дээ. Хэрвээ өөрөө гутарчихвал нөгөөх чинь, бас өрөөл бусад чинь юу ч гэж бодохын тиймээ...

*Нэгэн сайтнаас аваад монголчихлоо. Бараг л үнэн дээ...

2008-07-19

Эр хүн заавал амтлах ёстой эд гэнэ дээ...

1. "Хуримынх"
2. "Гэртээ ирснийх"

3. "Эвлэрлийн"
4. "Салах"
5. "Төрсөн өдрийнх "
6. "Анхных"
7. "Амралтынх"
8. "Хүүхэдтэй болох"

Бусад мэдээллүүдийг нь мэдээллийн эхээс нь уншаарай...

хэхэ "Туршлагаасаа" хуваалцах гэснээ болилоо... Эдгээр дээр "санамсаргүй", "тохиолдлын" гээд оруулчихвал ч... :)


мэдээллийн эх: http://www.menshealth.com/mhlists/best_sexual_experiences/



2007-10-29

Насанд хүрсэн эрчүүд ээ! Хэт таргалаад, гүзээлээд байвал үүнийг уншаарай...

Discovery сувгийг үзэх дуртай л даа. Өчигдөр санаандгүй "Anatomy of Sex" гээд нэвтрүүлгийг үзлээ... Мэдүүштэй, их сонин юм билээ... Болж өгвөл олж үзээрэй...

...Эрэгтэй хүн хэт таргалвал нөгөө юмны чадал нь (erectile dysfunction) буурдаг байна шүү. Тиймээс... за, надаар хэлүүлэлтгүй биздээ... Бас бус мэдээллийг http://health.discovery.com/centers/sex/scienceof/scienceof.html -аас уншаарай.


2007-10-17

"Эрчүүдээ" гэж...
Эрчүүдийг "гомо", "зүгээр", "татлаа түлхээтэй" эсэхийг мэдэхэд, тэр тусмаа гэрлээгүй хүүхнүүдэд хэцүү байдаг гэнэ л дээ.
Бүр "ардаа хүнтэй", "энгийн", "гомо" 3-н залуучуудаас тааж мэдээд "болзоот хархүүгээ" сонгож байгаа тухай "Gay, Straight or Taken" гээд шоу хүртэл байдаг. Түүгээр хүүхнүүд андуурч будилах үе зөндөө гардаг юм билээ.

Tyra Banks-ын шоугаар дээрх эрчүүдийн шинжийг ялангуяа, straight or gay гэдгийг, шинлэх ухааны үндэслэлтэй мэдэх боломжтой гэж үздэг нэгэн их сургуулийн доктор үздэг тухай гарлаа. Тэр докторын үзэж байгаагаар гомо эрчүүдийг таних шинжүүдэд:
1. Ар дагзан дахь үсний эргүүлэг: Эр хүнийх голдуу цагийн урсгалын дагуу байдаг байна.
Эсрэгээрээ бол ч :)

EXAMPLE A: Hair Whorl (Men)
Gay men are more likely than straight men to have a counterclockwise whorl.
Photographs by Mark Mahaney

2. Гарын ядам болон долоовор хурууны харьцуулсан уртын хэмжээ: "эр" хүнийх ерөнхийдөө ядам хуруу нь долоовор хуруунаасаа урт байдаг байна.

EXAMPLE C: Digit Proportions (Female)The index fingers of most straight men are shorter than their ring fingers, and for most women they are the same length or longer. Gay men and lesbians tend to have reversed ratios.

3. Дуу хоолой, яриа: Бүдүүн боргил хоолой, хүүхэн шиг гээд та мэднэ биз дээ
4. Алхалт, биеийн хөдөлгөөн: (gesture) гар хурууны хөдөлгөөн янз бүр дээ. тиймээ
5. Хүүхэд ахуй цагийн зан байдал: тоглож буй тоглоом,

more: "The Science of Gaydar" By David France. http://nymag.com/news/features/33520/. from the June 25, 2007 issue of New York


Тайлбар:
Gay: completely turned off by the opposite sex.
Straight: completely turned off by the same sex.
Bisexual: equally turned on by both sexes.

2007-05-05

Эр хүн Та "о"-гийн цувааг сонссон уу?
(зөвхөн насанд хүрэгчдэд)

Сонссон байхаа гэж найдаж байна. Хэрвээ сонсоогүй бол сонсохын төлөө дараах мэдээллийг заавал уншаарай.

The Story of...Oh!
Adventures in the female orgasm
By: Debby Herbenick, PH.D., Photographs by: Tom Corbett
I teach sex to college students. The course, Human Sexuality, covers everything from hormones to hairstyles -- but my students usually want to skip straight to the final exam: the female orgasm. Women want to have them, men want to deliver them, and the gap between the two sexes is never more evident than on the first day of class, when 150 students pile into a lecture hall alive with sexual tension.

"I should be able to tell if a woman is faking it, right?" ask the timid guys.
Эрчүүд: Хүүхнүүдийн дүр эсгэж байгаа, үгүйг л мэдмээр байна?

"Why does it take me so long to orgasm?" ask the frustrated girls.
Эмэгтэйчүүд: Яагаад ингэж удаан дур ханадаг юм болоо?
more...

Post-Orgasmic Women Agree
These 15 sex tips left them dazed and amazed
By: Chrissy Brooks
"Great lovers don't memorize complicated techniques. They master the simple things that give women pleasure," says Lou Paget, a sex educator and author of How to Give Her Absolute Pleasure. Here's what she's asking for. The more you give, the more you get. Simple, right? ...

"Жинхэнэ амраг адармаатай арга барилууд, техникүүдийг тогтоож, цээжилж, дууриадаггүй. Тэд эмэгтэй хүнд таашаалыг өгөх тийм энгийн зүйлүүдэд л гарамгай байдаг"... "Хөдөлмөрлөвөл хөлс"... Энгийн байгаа биз?
more...
* хэрвээ хүсвэл монголчлоод оруулж болно...