2009-12-13

"Доодох үс"...

Заримдаа хамаа намаагүй ичиж зоволгүй аваад сурчихсан тул энэ удаад бас тэгэхээр шийдэв ээ хө... "Доодох үс" гэхээр бараг бүгд л ойлгох байлгүй дээ. Ер нь тэгээд ичээд зовоод байх асуудал биш л дээ. Энгийн бөгөөд зайлшгүй эрүүл ахуй, гоо сайхны асуудал юм.

Толгойны үсийг яаж янзалдаг бас доодох үсийг тэгж л янзалж арчилж тордох хэрэгтэй. Байгалиас заяасан юм гээд тэр чигээр нь орхидог зарим нэгэн байхад байгаагаа арчилна аа гээд янзалж тордож бүр хусч явдаг зарим нэгэн байдаг. Хэрхэн доодох үсэндээ хандах нь чухам л хувь хүний асуудал болой.

Эрт дээр үеэсээ бараг л "хамгаалалт", "дулаалалт"-ын зориулалттай "эд" байсан бололтой догоо бодоод байхнээ. Одоо ч гэсэн зарим нь доодох үс хамгаалалт, дулаалалтын зориулалттай гэж бодож явдаг байх. Гэтэл одоо 21-р зуун болоод хүмүүн төрөлхтөн хөгжин дэвшин тэдний бодол сэтгэхүй, харах, дурлах, эротик секс, гоо үзэсгэлэн, маяг загварт бүхий талаар ихээхэн өөрчлөлтүүд оржээ. За тэгээд гоо сайхны мэдрэмж, сексэд нөлөөлөх байдал гээд ургуулан бодох хэрэгтэй. Доороо "бут" харуулж байсан нь дээр үү үгүй гэдэг бас л бодох ёстой асуудал... Зөвхөн секс талаас нь зүйрлэвэл: нээг сайхан хүүхэн найртал багсайсан буттай байвал... эсвэл нээг сайхан эр байна гээд найрагдтал багсайсан "бут" байвал яах уу... "гага"-ныхаа хажуугаар бөөн бут цухуйлгаад л байвал ямар байх уу..

Нэгэнт эр, эм хүйстнүүд гэж байдаг, тэдгээр нь тус бүр доодохдоо үстэй байдаг тул бас эр эм маяг загвар гэж байж таарах нь дээ янз нь...

Хүүхнүүдийн доодох үсний хэв маяг, засалт:
Хувь хүний сонирхлоос хамааран янзан бүрийн загвар байдаг боловч олны түгээмэл засалтууд Бикини, Гитлер, Бразилын, Мандах наран, Зүрх, Хөзрийн гэх мэт (эрвээхий таван хошуу гэх мэт бас ) засалтууд багтдаг байна... Зарим нь зүгээр л янзан бүрийн засалт хийхгүй тайралт хийдэг. Зарим нь байгаагаар нь байлгадаг. Алийг нь сонгох нь, ямар засалт хийх нь тухайн бүсгүйн хэрэг.

picture: http://my-pubic-hair.blogspot.com/2007/07/pubic-hair-styles.html

Хусаж болох боловч энэ нь бас л сайн муу талтай. Ургахдаа хорсох, загатнах, улайх гэх мэт сөрөг нөлөөлөл үзүүлдэг аж. Гэхдээ байнгын хусч байвал гайгүй болдог гэсэн туршлагууд байдаг бололтой. Хусаад сурчихсан хүүхнүүдэд бол хусахгүй байх нь эсвэл доодохдоо үстэй байх нь тэдний эрүүл ахуйн шаардлагад нь нийцэхгүй болдог байна.

Эрчүүдийн доодох үсний хэв маяг, засалт:
Доодох үсний тухайд эрчүүд их бодолтой хандах хэрэгтэй. Ер нь бол үслэг эрчүүд моодонд орж байсан цаг саяхан даа, саяхан. Одоо тэр моод улирчээ. Тэгэхээр улирсан моодыг дагах нь дэмий байх гэж зөвлөмой. Эрчүүд доодох үсээ янзалж байх нь эр хүндээ ч тэр, хайртай эсвэл "унтдаг" эмэгтэйдээ ч тэр ашигтай байдаг байна. Эр хүн болгон шахуу "том" байлгахыг хүсдэг байхаа. Тэгвэл үсийг нь багасгаж зассанаар "том" болгож болно. Нөгөө талаасаа эрүүл ахуйн хувьд, сексийн хувьд ч гэсэн ашигтай. За тэгээд бүр цаашлуулбал нөгөө хөхөх мөхөх зэрэг бас бус асуудалд учирдаг зарим хүндрэлүүдийг багасгаж тус дэм болдог байх нь. Эрчүүдийн засалт бас л нэр хаягтай. Тэдгээрийг нь эндээс хараарай. Ер нь эрчүүд бүр хусах нь онцгүй байдаг байна. Тэгээд ч хусах хусахдаа зүгээр л нэг притгээр хусах нь бүр ч аюултай. Наад эр "эд" чинь хамгийн эмзэг бөгөөд хамгийн нандин эрхтэн гэдгийг бүү мартаарай. Бас хусахдаа цахилгаан хутгаар бүү л хусаарай. Хэрвээ тэгж үзмээр санагдвал хамаа алга аа... хэхэхэ...

За энээ удаадаа ингээд дуусгах уу даа... Хэрэгтэй бол тэр биз.. хэрэггүй бол тэр биз... Хувь хүний л асуудал шүү дээ... :)

7 comments:

Agiimaa said...

хэ хэ, доодох үсны талаархи эрчүүдийн бодол... мэдмээр юм байна.

Chandmani said...

...эрчүүдийн бодол гэхээсээ илүүтэй амьдралын асуудал гэж ойлгох нь зүйтэй болов уу...
Эрчүүдийн бодол талаас нь хэлж мэдэхгүй ээ. Заримд нь хуссан нь, заримд нь тайрсан нь, заримд нь хэлбэртэй нь, заримд нь ориг нь таалагдана. хэхэ надад бол (халуураад яг ам алдах гэж байна)
...ер нь үсгүй хүн гэж үгүй билээ...

Agiimaa said...

Хэ хэ, ярьж хэлэлцэхэд халуухан ч гэсэн ер нь бол чиний бичсэн чинь зөв өө

byambaa said...

kkkkkkkkkkk.
ah dandaa nariin sedveer bichne shuu.

Agiimaa said...

kkk

Chandmani said...

:) хэрэгтэй эд дээ...
.. ер нь бол "нарийн" сэдвээр бичихдээ манайхан халгаад л, айгаад л, ичээд байдаг байхаа.. тэглээ гээд бид хожихгүй шүү дээ...

Anonymous said...

ayguu zuv sedveer bichsen bn shdee. bi nuhriiguu salond ochood wax-duulaad uguuchee gj guigaad barku bga shd. ene post-iig chini unshuulmaar yum bn. ug n wax-duulchihaar ih aytaihan tseverhen bolchihdii shd. tgj bgad negen nartai saihan udur nuhruu hutluud l ochij wax-duulna daa. =)