Сонин дээрээс Монгол Улсын аугаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шагнал гардуулсан тухай мэдээллийг уншаад олон бодол (сөрөг тал руугаа зөндөөн зөндөөн) төрж байсан боловч тэр бүгдийг өөртөө хадгалж үлдэв.
Яахав... Бүр хэлэх үг олдохгүй тэгээд сүүлдээ "Эхийг нь эцээлгүй тугалыг нь тураалгүй тараасан шагналууд" гэж нэрлэхээр шийдэв.
Юуны өмнө барьцаж энээ тэрээ болж байгаа юм бишээ. Зүгээр л амьдралынхаа нэгэн түүх болон бодлоо бичих гээд үзэх үү.
Ээж минь насаараа багшилсан юм, одоо тэтгэвэртээ гарсан хэдэн ач нараа тэнхээ нь хүрвэл эрхлүүлж энхрийлэхийг хичээдэг нэгэн л монголын эмээ л байгаа. Бас тэтгэвэрээ аваад л амьдардаг монголын нэгэн Ээж байгаа. Баян тансаг эмээ байсан бол бас өөр хэрэг...
Хэдэн жил ч юм тухайн сургууль нь хөдөлмөрийн юу ч билээ (баатар маатар бишээ) шагналд тодорхойлж л дээ. Тэгсэн хаана ч юм очоод л таг, нам жим... Дараа жил, дараа жил гэж сургуулийнх нь удирдлагууд ам алдаад л.. Хүүхэд хуурч байгаа юм шиг л. Багш хүн хүүхэд шиг болчихдог туд ээж минь ч гэсэн хуурагдаад л... Аав бас ээжийг минь баярлуулчих санаатай хэрэндээ хөөцөлдсөн бололтой юм билээ. Сүүлдээ надад хүртэл тэр нь дуулдаж эхэлж байгаа юм чинь. Би тэр тухай сонсоод "ээж минь дээ, улс таныг үнэлбэл тэр аавын хэлээд байгаа шагналыг өгөх байхаа, хэрвээ өгөхгүй бол битгий авах гэж зүтгээд бай л даа" гээд хэлж билээ. Тэгж хэлж байхдаа би ээжийгээ гомдоосон уу? Магадгүй гомдоосон байх. Хүү нь ээжийнхээ төлөө зүтгэсэнгүй гээд л...
Гэхдээ би тэгж боддоггүй. Улс таалаад өгвөл ав, өгөхгүй бол битгий зүтгэ л дээ. Шагнал гэж юу вэ гэдгийг мэднэ ээ... Гэхдээ би шагналыг гуйж гуйлгаж, эсвэл өршөөж өрөвдөж, эсвэл долигонож, долдгонож, эсвэл наймаа хийж өгдөг эд гэж боддоггүй. Шагнал бол шагнал шиг л байх ёстой. Баатар бол баатар шиг л бай. Хөдөлмөрийн гавъяатан бол хөдөлмөрлөсөн бай. Шагнуулж байгаа нь ч гэсэн гавьяатай бай л даа. Шагнасан шагнуулсан 2 өөрсдийгөө бодож үздэг ч болоосой.. Нүдээ олоогүй шагналуудыг бөөндөхөөр яахав. Шагнал гардуулсан шагнал гардан авсан 2-ын нэр хүнд унана шүү дээ.
Дан өөрийнхөө талынхныг (намынхныг) шагнахгүй бас бус "хөндлөнгийн" хүмүүсийг шагнаж асуудлыг зөөлрүүлэх гэж аядаж байгааг ойлгож байна л даа. Хөндлөнгийн хүмүүс нь бас л "түүний" талынх... Тэгээд тэр шагнал авсан хүмүүсийн "долигонуур" занг. Ерөнхийлөгчийн сонгуульд ялахад тусалсан хүмүүсийг шагнав ч гэж нэрлэж болохоор шахуу байна лээ дээ... Арай ч дээ. Төрийн толгойд оготно гэж энэ дээ...
Шагнал гэснээс одоо энэ Обамаг хар л даа. Обамагийн тэр Нобелийн шагнал авсан Элбэгээгийн шагнал тараасан 2 яг л адил... Өө мартчихаж, Элбэгээ чинь Монголын Обама байхаа... Цаг хугацаа нь ч гэсэн давхцаад их буянтай өдрүүд өнгөрч байна аа тиймээ...
Бодож байгаа зүйл их байгаа боловч бүгдийг гаргасангүй... С.Зориг гээд л эхэлж болох боловч мэдэхгүй байж сэтгэлээсээ бураад яахав... хэхэ Баабар ах өдийд л дуугарч байх ёстой хүн дээ уг нь. "Найзууд" тул чадахгүй л дээ... Ингээд бодохоор бүгд хуурамч байгаа биз...
Эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүй гэж энэ дээ...
Ийм л байдалтай Монгол орондоо очих гэж яарч байдаг би ч гэсэн таарчихсан... Арай ч дээ хэмээн уулга алдан энэхүү орчноос өөрийгөө тусгаарлав хө... хэхэ тоглоомоор хэлбэл гайгүйхэн байвал тэрхүү гайтай шагналыг нь Ээждээ олоод өгөх байх даа. гэвч би тэгэхийг хүсэхгүй байна..
9 comments:
хэхэ, өөрөө бас арай л их нэг талыг нь барих юм аа.
угаасаа л улс төр чинь тийм байгаа юм биш үү?
Танай ээж шиг, манай өвөө ч ганц шагнал хүлээж өчнөөн жил болсон, бүүр Багабанди, Энхбаяын үеэс л... Хуучин МАХН-ы төв хороонд ажилладаг байсан гээд ямар ч нөлөө байхгүй, мөнгө байвал л шагнал авна гэж байгаа юм.
Монголыг энэ байдлаасаа гартал нь хүлээнэ гэвэл энэ нас хүрэхгүй байх өө. Харин гадаадад байгаа бид хэд л буцаж очиж тэр үйл явцыг хурдасгах хэрэгтэй байх.
Баабар хэлдэг "Гадаад бид нарын диплом биш, бид нар өөрсдөө л Монголд хэрэгтэй байгаа юи. хуучин нийгэмд гадаад гарсан 30000 оюутан л монголыг өөрчилсөн юм" энэ үгэнд л итгээд, найдаад, монгол руугаа яараад л байгаа ш дээ.
Сэтгэгдэл бичсэн, бичүүлсэн аль алиных нь зөв. Гэхдээ хэлэхэд хэцүү хийхэд амархан гэдэг дээ. Бусдын хийж бүтээсэн сайн сайхан зүйл дээр байж байгаад асуудлыг нэг талаас харж дүгнэлт гаргаж, шүүмжлэхэд амархан л байх.
Би бол цэвэр монголын бүтээгдэхүүн, гадаадад сурах нь битгий хэл, явж ч үзээгүй. Гэхдээ өдөр ирэх тутам бид хөгжиж байгаагаа, бас бидний сэтгэлгээнд багахан ч гэсэн өөрчлөлт орж байгааг мэдэрдэг. Европ ТҮЦ-нээс супермаркет хүртэл хэдэн зуун жилийг туулсан гэдэг. Харин бид хэдэн жил болсон вэ. Мэдээж бусдын хийж бүтээсэн бэлэн туршлага байхад бид заавал тэдэн шиг хэдэн зуун жил болох албагүй л дээ, гэхдээ бид капитализм гэдэг юмыг алгасах гээд юунд хүрсэнээ санаж байгаа байх. Дэвид Боэзийн “Либерализм”-ыг орчуулсан доктор Батчулуун гуай: “Би энэ номыг орчуулсан, гэхдээ би энэ номыг ойлгоогүй. Энэ номыг одоо сургуульд орж байгаа тэр хүүхдүүд л жинхэнэ утгаар нь ойлгоно” гэж хэлсэн гэдэг. Эдгээр бүтээлүүдийг бид бүгд л, бас бидний үзэн ядаад байдаг хүнд сурталтан, авилгагчид бүгд л уншсан. Юуны тухай бичээд байгааг нь ч гадарласан. Гэхдээ л байдгаараа л байна.
Тэгэхээр бидний сэтгэлгээнд тэр чигээрээ өөрчлөлт орж байж л бид хэн бүхний шагшин магтах дуртай тэр нийгмийг байгуулж чадна гэж би бодож байна. Хуучин сэтгэлгээгээр шинийг хийхэд хэцүү, бүтэхгүй. Тэгэхээр сэтгэлгээний өөрчлөлт хийж, сэтгэлгээндээ цус сэлбэх хэрэгтэй. Бидэнд асуудлыг өөрөөр харж, өөрөөр сэтгэдэг, ирээдүйдээ итгэдэг, хийх гэж, бүтээх гэж байгаа тэр зүйлийнхээ амтыг мэдэрсэн тийм л хүмүүс хэрэгтэй. Үүний тулд л гадаадад байгаа оюутнууд монголд хэрэгтэй. Гэртээ тавтай морилогтун, донорууд аа.
oilgomjtoi yumnuudiig olj harj chadahgui humuus olon bna, ehnii үл мэдэгч шиг
бат үүлийн нэрийг гутаасан л юм боллоо. баабар шагналыг нь аваад залгицан хүн чинь юугаа дугарахв дээ,
ардчилсан намынхан араа мэдэхгүй, бөгсөө мэдэхгүй юм л дандаа хийдэг, ху намынхан бууриа сахьсан шинжтэй, эрс шинэчлэгч хүч алга байна.
Сонин дээр Галбадрахын гэх нэгэн бичлэг байна лээ. Нэгэн бодлын тэрхүү шагнал олгосон явдалд шүүмжлэлтэй хандсан байна лээ. Шагналын магнай бол баатар байлаа. Тэгээд хуучнаар бол "Дандар баатар" гэдэг байсан бол орчин үед одооноос "Бат-Үүл баатар" гэж дуудах болж дээ.
Бага байхдаа байлдаж тоглоод Дандар баатар дайраад гэдэг байж билээ. Орчин үеийн хүүхдүүд Бат-Үүл баатар дайраад гэх болж дээ... :)
Тэгвэл Улсын баатар цолоор ямар хүмүүсийг шагнавал зохистой юм бол, өнөө үед...?
Улсын баатар цолоор ямар хүнийг шагнах тухай хууль дүрэм байдаг байх. Гэхдээ тэрийг шинэчлэх цаг нь болсоон гэж бодож байна... Жишээ нь хууль зөрчиж янзан бүрийн хэрэг төвөгт орооцолдож байгаагүй, ёс журамтай, ариун шударга, хулгайч худалч биш байх ёстой болов уу.
Миний бодлоор хэрвээ л тийм баатар цол өгөх хэрэгтэй байсан юм бол Ж.Батмөнх агсан Бат-Үүлийн дэргэд жинхэнэ баатар. Ардчилалын 20 жил гээд баярыг Элбэгдорж ганцхан намын баяр мэт болгочихож байгаа байхгүй юу. Нөгөө Ерөнхийлөгч намчирхахгүй гэдэг нь яасан! Тэгээд түүнийгээ дарах гэж Хүрэлсүх мэтэд шагнал бас хамтатгаж өгөөд л. Элбэгдорж хэдийдээ МАХН-д сайн болчихоов, тэгээд бас намынх нь нарийн бичгийн даргыг нь шагнадаг болчихоов. Өнгөрсөн 7-р сарын 1-ны болсон явдлыг санаж байгаа биз дээ. МАХН буруутай булхайтай гээд байдаг байсан одоо шагнал гардуулах болохоор өө гавъяатай гээд л... жинхэнэ 2 нүүр байгаа биз дээ...
Энэ улс төр нээрээ ядаргаатай шүү. Арай залуу байхдаа энэ сэдвээр хүмүүстэй маргахаас татгалздаггүй байлаа. Одоо ч сонсож л суудаг болоо шив дээ. Тэгээд сонсох тутам энэ сэдвээр ярихаас дургүй хүрээд байдаг болж... Урьд нь сонгууль болоход идэвхитэй гэгч нь гүйж очоод өгдөг байлаа, сүүлдээ өгөхөө ч больсон...?
Post a Comment