Блог бичих цонхонд дээрх сум заасан цонх болох LINK цэс байгаа. Ойлгоход амрыг нь бодоод COMPOSE тохиргоон дээр тааруулсан шүү. Тэгэхгүй бол EDIT HTML тохиргоон дээр нь програмчлалын код гарч ирэн асуудлыг хүндрүүлэх байх.
1. Эхлээд шууд линк хийх үгээ (үгнүүд, өгүүлбэрүүд, цэг, тэмдэгт, зураг, мэдээллийн хэсэг) бүхлээр нь харлуулах хэрэгтэй. Миний зурган дээр байгаа харлуулсан хэсэг бол линк хийх гэсэн үгнүүд болно.
2. Дараа нь LINK цэсэн дээр хулганаа авчирч дарахад зурган дээр буй HYPERLINK гэсэн нэмэлт цонх нээгдэнэ. Тэр нэмэлт цонхны Type-ийг http:// болгох (үнэндэээ тэр тохиргоонд байдаг) хэрэгтэй бөгөөд URL гэдэг дээр нь линкнийхээ нэрийг бүтнээр нь хуулбарлах ёстой юм. Жишээ нь энэ тохиолдолд "http://www.profaces.com/info/eye_tips.htm" болно.
Хэрвээ шинэ цонхонд нээх бодолтой байгаа бол EDIT HTML тохиргоонд шилжин програмчлалын кодод бяцхан өөрчлөлт оруулах хэрэгтэй болно. Энэ тохиолдолд тэрхүү програмчлалын кодын хэсэг нь:
//....a href="http://www.profaces.com/info/eye_tips.htm">"http://www.profaces.com/info/eye_tips.htm ...// болох бөгөөд target="_blank" гэдгийг
//....a href=http://www.profaces.com/info/eye_tips.htm target="_blank">"http://www.profaces.com/info/eye_tips.htm ...// гэж нэмснээр линк хийсэн мэдээлэл шинэ цонхонд нээгдэх болно.
Эсрэгээр нь хэрвээ линк хийх бодолгүй байвал өмнө дурьдсан 1 ба 2 үйлдлийг хийгээд мөн нэмэлт цонхны URL хэсэгт байгаа линкийг болон мэдээллийг delete буюу устгахад л хангалттай.
Ойлгомжтой бичсэн эсэхээ мэдэхгүй байна. Ямарч байсан хичээсэн шүү. :)
5 comments:
Сэтгэл гарган зөвлөгөө өгсөнд тань баярлалаа.
Гэхдээ миний блогийн COMPOSE тохиргоон дээрх нэлээд олон цонхнууд байхгүй болоод удаж байна аа. Би юуг нь оролдод устгачихсан юм, бүү мэд. Таны блог дээр 16 цонх байна. Минийх дээр ердөө 7 цонх л байдаг юм...
EDIT HTML тохиргоон дээр нь 7н цонх байдаг. Уг уг бол яг л адилхан байх ёстой доо...
... blogspot-ынхоо setting-г оролдоод үз дээ. SETTING-ийн FORMATTING дотор "Show Link fields" гэж байгаа. Түүнийг YES болгоод үз. Тэгээд болохгүй бол SETTING дотор "link" гэсэн үг орсон болгоныг нь YES болгоод нээгээд үз дээ.
:)
Зааж хэлсний тань дагуу хийж үзсэн боловч ер болдоггүй ээ. Би баахан бужигнуулсан бололтой.
Зөндөө төвөг удсандаа бүр санаа зовчихлоо. Одоо болий доо, өвгөөн.
Ёстой их баярлалаа.
Тусалж чадаагүй өвгөнөө уучлаарай... :)
Post a Comment