2010-10-09

Эрүүл мэнд - Таны гарт

Толгойн өвчнийг намдаах Толгойн өвчнийг намдаахын тулд эрхий болон долоовор хурууны уулзварын завсар хэсэгт зурагт үзүүлсэн байдлаар цэгэн даралт хийж улмаар эргүүлэх хөдөлгөөн бүхий даралттай иллэг үзээрэй. (Яг хаана дарахаа мэдэхгүй байвал бүх хуруунуудаа нугалахгүй атгалт хийж буй хөдөлгөөн хийн эрхий хуруу долоовор хуруунуудынхаа өндөгнүүдийг нь нийлүүлээд үзээрэй. Тэр үед эрхий хуруу болон долоовор хурууны завсар хэсэгт товойсон хэсэг тодрох бөгөөд тэр нь даралт үзүүлэх хэсэг болно) Тэрхүү цэг нь тархины мэдрэлийн судлуудын уулзвар цэг юм байна.

Дотор муухайрахыг намжаах Алганы үндсэн зурааснаас доош хоёр хурууны зай авч даралтат иллэг хийнэ. Энэхүү цэгэн эмчилгээ нь мэс заслын дараах эмийн эмчилгээтэй дүйцэхүйц байдаг нь нотлогджээ.

Хүзүүний өвчнийг намдаах Гарын алгаа дэлгэн ширээн дээр тавиад дунд хуруугаа өргөөрэй. Тэгээд дунд хурууны хумсны доорхи эхний үен дээр даралт иллэг хийх хэрэгтэй. Хэрвээ хүзүүний өвчин тань яг ард талд бол үеийн чанх дээр нь, хэрвээ хажуу талд бол дунд хурууны үеийн өвчин харгалзах тухайн талд нь цэгэн даралтат иллэгүүд хийх хэрэгтэй.



Ганцаараа бол өөртөө л хийнэ. Хосууд бие биендээ хийхэд илүү үр дүнтэй байж магадгүй шүү :)

мэдээллийг :

2 comments:

SUNshine said...

Баярлалаа
толгой өвдсөн үед хэрэгжүүлнээ

Chandmani said...

Зүгээрдээ... Хэрэг болох байхаа...