Блогоо "мартах" шахсан байна. Бичлэг оруулснаас хойш бараг л 2 сар шахуу хугацаа өнгөрчихөж. Ямар ч хурдан юм.
Яахав, өнөөдөр сайхан ааш хөдөлсөн юм байлгүй блогтоо салхи оруулчихлаа.
Ойрноос зарим найз нар блогоо бичихгүй яасан бэ гээд бүүр гайхаад бараг л амьд уу гэж асуух маягтай. :) Тиймээс амьдаа сажилж явна гэдгээ харуулах санаатай салхи оруулчихлаа хө.
Өмнө нь бичдэг байсан шигээ бичих боломж одоохондоо байхгүй байна даа:
- Нетийг хаа нэгтээ л үзэж харж байхын... Зарим нэг хурд нь боломжийн газар очиж программуудаа шинэчилж өөрчилж, сайжруулсан шигээ л...
- Бичих хүсэл бага төрдөг болсон байхын... Уг нь бол өнгөтэй өөдтэйг бичих санаатай байгаад байдаг. Гэтэл амьдралд нөхцөл байдал өр тул яалт ч үгүй хар бараан руу гулгачих гээд байхын.. Тиймээс бичихгүй цааргалаад байгаа...
- Өмнө нь хувиа борлуулж довоо шарлуулдаг байсан бол одоо өрөөл бусдыг бодох цаг болсон юм шигээ. Манайх ч өнөр өтгөн болж. Боломжоороо дүү нарынхаа болон эгчийнхээ хүүхдүүдийг асраад л сууж байна...
- Өмнө нь есөн зүйлийг ёстой л хамаа намаагүй авдаг байсан бол одоо яасныг нь бүү мэд. Бодвол нас нэмээд "намба" заагаад байгаа ч юм шиг...
- Ер нь амьдрал тайван, нөхцөл байдал боломжийн бол хүнд бусад зүйлд зарцуулах цаг гардаг гэдгийг "ойлгоод" ч байгаа юм шиг. Өөр бусад ажил, үүрэг хариуцлагууд ихсээд ирэхээр блог-хоббичин над мэтийнх нь түүнд зарцулах цагийг багасгадаг бололтой.
гэх мэт... Гэхдээ л блог нь өөрийгөө "хөгжүүлэх" боломжийг олгодог гэж ойлгодог тул цаашдаа бичнэ ээ.
by the way
"Чимээгүй сониноос":
- Амраа андыг "амьд"-аар нь харсан :) Блог дээрээс нь зургийг нь харж байсан тул таньсан л даа. Ер нь бол блогчдыг танихгүй шүү дээ...
- Зарим нэгэн блог найзтайгаа, дүү нартай "бичиж" үзэж байхын... магадгүй хэн нэгэнтэй уулзалдаж ч магадгүй... (ирээд уулзах хүмүүс олон байсан, уулзаж амжаагүй л явна)
- Зарим нэгэнтэй нь утсаар ярьж хөөрч байхын...
3 comments:
Hola, sonin ihtei l baigaa yum bna daa..
Hi Bluefire, yu bna daa? xaana bgaa ve? Mongoldoo bna uu esvel uur gazar bna u?
amid bgaa bol yamai daa, bi bas amid hehe, suuliin ued bichih zav zai muutai yum uu buu med...
Post a Comment