2009-11-19

Уржигдархан, өчигдөрхөн, өнөөдөрхөн....

Уржигдархан "Вакцины тухай миний бодол..." гэсэн бичлэг бичиж байсан билээ. Гэтэл өчигдөрхөн CNN-ийн нэгэн судалгаагаар Америкчуудын насанд хүрэгчдийн ихэнх нь надтай адил бодолтой болохыг мэдээлэв. Тэгээд өнөөдөрхөн энэхүү бичлэгээ бичлээ... :)

CNN-ийн утсаар явуулсан судалгаагаар Америкчуудын насанд хүрэгчдийн 55 хувь нь тус вакциныг хийлгэхгүй болон хийлгэх бодолгүй байгааг тодруулсан байна. Яагаад гэвэл тэд нар энэхүү вакцины "нөлөөллөөс" болгоомжилж байгаа гэнэ. Судалгаанд оролцсон 1014-н Америк насанд хүрсэн хүмүүсийн 7н хувь хийлгэсэн, 14-н хувь нь хийлгэхийг хичээгээд чадаагүй байгаа, үлдсэн хувь нь хийлгэхийг бодож байгаа ч тэр талаар ямар ч алхам хийгээгүй байна. Вакцинаас "татгалзсан" хүмүүсийн олонх нь эрчүүд байсан байна.

Судалгаа үнэний хувьтай. Өөрийнхөө хийсэн алхмын зөв бурууг тунгаах санаатай өнөөдөр өглөө охиноосоо "танай сургуулийн сурагчид хийлгэж байна уу?" гэж асуулаа. Тэгсэн "үгүй байхаа. Ихэнх нь хийлгэхгүй гэж байсан" гэсэн хариу сонслоо. Охиноо вакцин хийлгэх тухай албан ёсны бичиг-мэдэгдэл авч ирэхэд нь "заавал хийлгэх ёстой гэж байна уу?" гэж хүртэл асууж тодруулсан юм. Заавал биш тухайн хүний сонголт. Тэгэхээр эцэг эх нь хийлгэх дургүй бол хүүхдүүд нь хийлгэхгүй гэсэн үг.
Өө, тэр албан ёсны захидалын тухай гэснээс: энд (Америкт) бол хүүхдийн эрүүл мэндийн тухай асуудал болон сургуулиас зохиогдох арга хэмжээнд хүүхдийг оролцуулахдаа эцэг эхэд нь заавал (заавал шүү) урьдчилан мэдэгддэг. Жишээ нь энэ вакцин, мөн хичээлийн шинэ жилийн эхэнд хэрвээ хүүхдэд нь ямар нэгэн эмнэлгийн тусламж үзүүлэх шаардлагатай бол холбоо барих хүний утас, өрхийн эмч нарын мэдээлэл, тэгээд бүр сургуулийн эмч нараас анхан шатны тусламж үзүүлэх болон шаардлагатай арга хэмжээ авахад боломжтой эсэхийг зөвшөөрлийг заавал тэгээд бүр бичгээр гарын үсэгтэйгээр авдаг. Манайд бол яадаг билээ: "Өнөөдөр манай сургуулийнхан, ангийнхан ч юм уу тариа хийлгэсэн" гээд аль хэдийн хийлгэчихсэн гэртээ ирээд хүүхэд нь аав ээждээ мэдэгдэх үе байдаг байхаа...

За тэгээд... Вакцин хийлгэх дургүй нэг нь "би гахай биш тул гахайны вакцин хийлгэхгүй" гэсэн тайлбар өгч буй бололтой. Зарим газарт вакцины side effect буюу "эсрэг нөлөөлөл" нь таагүй байгаа мэт яригдаж буй. Зарим хүмүүс хийлгэхэд гэмгүй, би хийлгэсэн яагаа ч үгүй байна гэж байгаа. Гэхдээ энэ вакцин нь гараад удаагүй байгаа гэдгийг тэд нар бодолцоогүй. Эсвэл тэд нар "итгэл төгс найдаж" буй бололтой...





Бас... одоогийн байдлаар Америкт 3900 гаруй хүн, түүний дотор 540н хүүхэд гахайн ханиадаар нас бараад байгаа мэдээлэл буй. Тэгэхээр бас бодох л хэрэгтэй буй биз...

гэх мэт....


photo: http://www.cnn.com/SPECIALS/2009/h1n1/

No comments: