Судлаачид "эрчүүд л заваан байх биз" гэж бодож байтал байдал эсрэгээр эргэж, судалгааны 2007 онд гарсан дүнгээр "эмэгтэй хүний ажлын байр эрэгтэй хүний ажлын байрнаас бараг 3 дахин илүү бохир заваан байдаг" гэсэн ерөнхий дүгнэлтэнд хүрчээ.
Товчилбол:
- Эмэгтэй хүний ажлын байр эр хүний ажлын байрыг бодвол 3-4 дахин их нянтай байдаг байна. Хоол хүнс, бал бурам, будаг шунх, за тэгээд эрчүүдийн мэддэг мэддэггүй есөн шидийн зүйлүүд энэхүү дүгнэлтэнд хүрэхэд нөлөөлсөн нь дамжиггүй.
- Ажлын өрөөний компьютер (desktop) нь ажлын газрын ариун цэврийн буюу 00-ийн өрөөний суултуураас 400 дахин их нян бактери агуулсан байдаг. (мэдээж АНУ-д л даа. Монголд бол өөр дүгнэлт гарах байх)
- Эрчүүдийн түрийвч нь эмэгтэйчүүдийн түрийвчийг бодвол 4 дахин их нян агуулсан байдаг бөгөөд "хамгийн заваан эд зүйл"-д орсон байна. (Уншигч Та түрийвчээ хамгийн сүүлд хэзээ цэвэрлэж, арчсан бэ?!)
Заваан эд зүйлст:
1. Утас - Phone
2. Компьютерийн гар - Keyboard
3. Компьютерийн хулгана - Computer Mouse
4. Компьютер - Desktop
Гадаргуугийн байдлаар:
- Утас- Telephone
- Их заваан нь : Хүүхнүүд
- Бага заваан нь : Эрчүүд
- Их заваан нь : Хүүхнүүд
- Бага заваан нь : Эрчүүд
- Их заваан нь : Хүүхнүүд
- Бага заваан нь : Эрчүүд
- Их заваан нь : Эрчүүд
- Бага заваан нь : Хүүхнүүд
- Их заваан нь : Хүүхнүүд
- Бага заваан нь : Эрчүүд
Компьютерийн гар - Computer keyboard
Компьютерийн хулгана - Computer Mouse
Ширээ - Desks
Үзэг бал, харандаа - Pens
Сургамж:
- Эр, эмгүй түрийвчээ арчиж цэвэрлэж байх.
- Ажлын өрөөнийхөө болон гар утсыг үргэлж арчиж цэвэрлэж байх. Хүнд хэрэглүүлсэн бол заавал арчиж цэвэрлэж байх. Хүний нянг "идэх"-ийг хүсэхгүй байгаа биз дээ!.
- Компьютерээ, гар, хулганыг арчиж цэвэрлэж тоосыг нь гөвж байх.
- Болж л өгвөл гараа угааж байх.
- Хармаа хотондоо их зүйлийг удаан бүү хадгал.
- Ажлын өрөөндөө, шүүгээ сандал, ширээндээ цэвэрлэгээ сайтар хийж байх. Зөвхөн арчих биш бүр чийгтэй цэвэрлэгээ хийх.
- Хавтас, үзэг, харандаа гэх мэт үргэлж гарт баригддаг зүйлүүдийг байнга арчиж цэвэрлэж байх.
Ер нь "заваан" хүн хүрсэн болгондоо нян тарааж явдаг бөгөөд тэрхүү нян нь 3н өдөр хүртэл хугацаанд идэвхтэй "амьд" байдаг байна.
мэдээллийг: The Clorox Company
Нян бактери хамгийн их нуугддаг эд зүйлс:
picture: http://www.westwindsornj.org/desktop-germs.pdf
*бичлэгийг 2009 оны 1-р сарын 5-нд бичиж байгаад төсөл байдлаар хадгалсан байв.
3 comments:
Sonirholtoi medeelel bna
USA d tiim bgaam chen MGL-d yamar ur dun garah bol?
Keyboard, mouse, utasniihaa harilstuuriig bol bnga archij tseverledeg, harin
turiivchee tseverlej baigaagagui yum bna shd, turiivchee harin shineer solidog l yum bna.
za bi ch yer ni shilmel sortiin, zalhuurliin onts zeregleltei emegtei boltoimaa. whahahaha. yostoi iim hachin yumnuudiig tseverlej baigaachguim bn. tseverledeg bagajnuudiig ni harj l baisan, ogt toodgui baij, kkk.
Өмнө нь энэ талаар тусгайлан бодож байгаагүй юм билээ. Өнгөрсөн сард охин нэг салфетка өгөөд би тэгээд түрийвчээ цэвэрлэснээ санаж байна. Харин гэр орны хувьд бол бараг 7 хоногтоо нэг удаа цэвэрлэгээ байдлаар арчиж цэвэрлэдэг. Голдуу Clottox ашигладаг л даа. Охин хааяадаа нойтон салфетка ширээн дээр тавьчихсан байдаг гээч...
Компьютерийн хувьд 4н сард нэг сайн цэвэрлэж бүр тоосыг нь соруулсан...
Post a Comment