“Дулаан явбал мянган лан”
Өвлийн хүйтний эрч чангараад мань мэт нь даараад бараг л нүднээсээ бусад бүх газраа хучиж байна. Гэтэл манай залуучууд, хүүхнүүд, хүүхдүүд ямар ч өлчир чийрэг, сайхан юм: үсээ задгай хаяалаа л, намируулаад л, энгэр заам нь задгай, урт нарийхан хуруу гартай гэдгээ харуулаад малгай, бээлийгүй, ороолтгүй алхацгаах юм. Сайхан л харагдахыг хичээж буй бололтой. Гэхдээ хацар, хамар, чих нь улаачихсан, нус нь гойжсон, гар нь бээрчихсэн, чичирчихсэн тийм сайхан харагддаг юм байх даа. Тэднийг хараад би өмнөөс нь даарчих юм.
Биеийн дулаан
Хүний биеийн дулаан нь хэмжилт хийж буй байдал, биеийн хэсгээсээ хамааран янз бүр байдаг аж. Биеийн арьсны, дотоод: үүндээ ам, суга, чих, хошного гэх мэтээр.. Биеийн дотоод температур нь ойролцоогоор 37 хэм, (орос болон монголд 36,6 хэм), арьсны температур нь дунджаар 33 хэм байдаг.
Мөн тэр өдрийн тэнгэр мэднэ гэдэг шиг үйл ажиллагаанууд болон бусад хүчин зүйлс, (унтаж хэвтэх, явах, дасгал сургууль хийх, идэх) зэргээс хамааран өөр өөр байдаг. Ялангуяа унтлагын 2р шатанд хамгийн бага хэмжээндээ хүрч буурдаг.
Хүний бие тодорхой температурт эрүүл байдаг, мөн биеийн температураа хэвийн хэмжээнд байлгаж байж эрүүл амьдарна. Хүний бие ч өөрөө температураа хадгалахыг зохицуулдаг. Хөлрөх нь халсны дараа зохицуулалт хийж буй хэрэг юм шүү дээ. Даарахаараа чичирдэг нь даараад байгаад илэрхийлж буй хэрэг.
Дулаанаа алдалт
Даарч хөөрөх нь эрүүл мэндэд хортой. Үүнийг бүгдээрээ мэдэх байлгүй дээ. Бүр гар хөлөө хөлдөөх, осгох нь мэдээж бүүр ч хортой.
Биеийнхээ температурыг хэвийн хэмжээнд тулд бид хувцас хунар өмсдөг. Гангалах энээ тэрээ бол яршиг л байна.
Хүн дулаанаа ихэнхдээ буюу 90 орчим хувийг арьсны гадаргуугаар алддаг байна. Үүнийг дотор нь ялгавал:
- 60 хувь нь биенээс гаргаж буй энергээр (урвал)
- 20 хувь нь биеийг тойрсон агаарыг халаах болон биений гадаргууд хүрч буй хувцсаар дамжиж (хүрэлцэх)
- 10 хувь нь ууршилт,
- 10 орчим хувь нь амьсгалаар тус тус дулаанаа алддаг байна.
Толгой
Хүний толгой гэж нэг айхтар эд байна аа. Толгой доторхи тархи гэж бүүр нарийн эд байна. Хүний тархи нь биеийн нийт жингийн 2-3 хувийг эзэлдэг мөртлөө хүний биеийн нийт хэрэгцээний хүчилтөрөгчийн 20 хувь, глюкозын 25 хувийг ашигладаг. Таны тархинд минут! тутамд 750 мл цус эргэдэг. Хэрвээ Таны тархи руу цусан хангамж очихгүй 8-10 сек! олоход л та ухаан алдана. Ингээд л тархи, улмаар толгойгоо арчлах хэрэгтэй байгаа биз. Тэгэхээр малгай өмсөх шаардлагатай байгаа биз. За үүн дээр нөгөө биеийн энерги энээ тэрээг тусгаад бодоод үзээрэй. Хүний толгой дээр, толгой, мөрийг тойроод хүнийг тойрсон “энерги-дулааны бүрхүүл” оршдог гэж монголчилж болох байх. Энэ тухай “the human thermal plume” гээд хайгаад үзээрэй.
Хүн биеийн дулааныхаа 40-45 орчим (зарим тохиолдлуудад өөрөөр бичсэн байгаа) хувийг толгойгоороо алддаг гэсэн буруу ойлголт байсан байна: АНУ 1950-өөд оны үед цэргүүдэд “дуулга” малгай өмсгөн дулааны туршилт, судалгаа хийгээд энэхүү тоог гаргаж ирсэн байна. Уг судалгаандаа үндэслэн 1970-аад оноос АНУ цэргүүдээ малгайг заавал өмсөхийг “тушаасан” аж.
Саяхнаас үүнийг нь “худал” дүгнэлт болохыг “нотолжээ”. Тийм ч худал биш болохоор нь хашилтанд хийлээ. Судалгаа хийсэн, дүгнэлт гаргасан хүмүүсийн алдаанаас болж өрөөсгөл дүгнэлт хийсэн юм билээ.
Ингээд шинэ дүгнэлтээр “Хүн биеийн дулааныхаа 10 орчим хувийг толгойгоороо алддаг” юм гэнэ.
Дулаан явбал мянган лан гэдэг байхаа. Толгой нүцгэн бол та дулааныхаа 10 хувийг зүгээр л ялгаруулчихаж байгаа хэрэг болохыг ойлгосон байхаа гэж бодном.
"Малгайтай явбал 100 лан" болно.
..... ингэсгээд дуусгий даа...
..... ингэсгээд дуусгий даа...
Мэдээллүүдийг нетээс цуглуулан уншиж ойлгосноо бичлээ.
3 comments:
yaasan aihtar chuhal sedvuud hondood bnaa oird hehe.
Чухал зүйл бичжээ. Миний малгай ойрд нимгэдээд байгаа. зузаална аа хө
Хэрэг болох болов уу гэж бодоод л. Сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа.
Айхтар чухал сэдвүүд гэснээс: эр хүн эр хүндээ хайртай гэгчээр уншсан, сонссон, мэдсэнээ хуваалцаж буй ухаантай. :)
Post a Comment