Нетээр сүүлийн үеийн тоо баримтуудыг хайхад нилээн цаг хугацаа зарцуулна. Тэгээд ч олоход төвөгтэй, бас төлбөртэй байх болов уу гэж бодоод өөртөө энд байгаа 2003 оны Монголын Хүний Хөгжлийн Илтгэлээс зарим тоо баримтуудыг орууллаа: (Ихэнх мэдээлэл нь Монгол Улсын 2002 оны тоон мэдээлэлд тулгуурласан)
Монгол хүний дундаж наслалт | Эрэгтэй | Эмэгтэй |
хүүхнүүд илүү урт насалдаг байх нь | 60,8 | 66,5 |
Хүн амд эзлэх хувийн жин: | Эрэгтэй | Эмэгтэй |
эрчүүд цөөтэй ард түмэн байх нь бид | 0,496 | 0,504 |
Боловсролын тэгшитгэсэн индекс: | Эрэгтэй | Эмэгтэй |
Насанд хүрэгчдийн бичиг үсэг тайлагдалд | 98,0 | 97,5 |
Бүх шатны боловсролд хамрагдалтын түвшин | 66,3 | 73,0 |
Орлогын тэгшитгэсэн индекс: | Эрэгтэй | Эмэгтэй |
нэг хүнд ноогдох ДНБ (PPP ам доллар) (хүүхнүүд баян байх нь) | 1950,7 | 2303,2 |
Парламентийн төлөөллийн тэгшитгэсэн хувийн жин: | Эрэгтэй | Эмэгтэй |
(улс төрждөг нь эрчүүд байх нь) | 89,47 | 10,53 |
Эдийн засгийн оролцооны тэгшитгэсэн хувийн жин: | Эрэгтэй | Эмэгтэй |
Захиргааны болон удирдах албан тушаалд эзлэх хувь | 63,6 | 36,4 |
Мэргэжлийн болон техникийн ажилд эзлэх хувь | 41,9 | 58,1 |
7-29 насны хүн амын сургуульд хамрагдалтын түвшин (2000 оны мэдээгээр) | Эрэгтэй | Эмэгтэй |
Хот, хөдөөгөөр тоо нь харилцан адилгүй. | 44,5 | 51,1 |
Жишээ нь хотод 8-14 насны эрэгтэйчүүдийн хамрагдалт бараг 90 гаран хувьтай байхад хөдөө хөдөөд 72-87н хувьтай байна. Харин 25-29н насны эрчүүдийн хамрагдалт хотод дөнгөж 6,6 хувь байхад хөдөө 0,7 хувь... Эндээс харахад ид залуу насандаа суралцагчдын тоо маш бага байгаа биз... Зөвхөн эрчүүдийн тоог гэсэн учраас эрчүүдийг л бичлээ.
15 ба түүнээс дээш насны ажил эрхлэлтйн байдал: | Эрэгтэй | Эмэгтэй |
Хөдөлмөрийн насны хүн ам | 749 890 | 774 482 |
15 ба түүнээс дээш насны ажил эрхлэлтйн байдал: | Эрэгтэй | Эмэгтэй |
Хөдөлмөрийн насны хүн ам | 749 890 | 774 482 |
Ажиллах хүч | 420 426 | 358 725 |
Ажилгүйчүүд | 93 770 | 71 162 |
Хөдөлмөрийн насны хүн амд ажиллагсдын эзлэх хувь | 56,1 | 46,3 |
Нийт ажиллах хүчинд ажиллагсдын эзлэх хувь | 81,8 | 83,4 |
Бүртгэлтэй ажилгүйчүүд /мян хүн/ (2002 оны байдлаар) | Эрэгтэй | Эмэгтэй |
14.1 | 16.8 |
Мөн нэтээс хайгаад олсон:
- http://www.mecs.gov.mn/images/stories/statistik/soyol/2008_negtgel_last-usx.xls - сайтнаас соёл урлагийн байгууллагад ажиллагсдын тухай мэдээллийг олж болно.
Жишээ нь: 2008 оны байдлаар соёл урлагийн байгууллагад нийтдээ 5800 хүн ажиллаж байгаагаас 3108 нь эмэгтэй, үлдсэн 2692 нь эрэгтэй хүн ажилладаг байна.
Боловсролын түвшингээр нь харьцуулбал: нийт 12 доктор байгаагийн 8 нь эрэгтэй, 181 магистр байгаагийн 57 нь эрэгтэй, 1212 бакалаврын 494 нь эрэгтэй, 912 дипломын сургалтынхаас 428 нь эрэгтэй гэх мэт тоог олж болно. Мөн насны ангилалаас нь ганцхан жишээ авбал 60-аас дээш насны 69 хүн ажиллаж байгаагийн 60 нь эрэгтэй хүн байдаг юм байна.
Яаралтай гэсэн байсан тул байгаагаа л орууллаа. Хэрэг болох байхаа гэж найдаж байна...
Уг нь бол иймэрхүү энгийн мэдээллүүдийг Статистикийн газрын мэдээллийн сан, эсвэд нөгөө Нээлттэй засаглал ч билүү дээ, эсвэл тэр сонгууль болохоор судалгаа хийгээд байдаг Сант Марал, Прогноз төвүүд нийтэд үнэгүй нээлттэй хүргэчих чадалтай байх ёстой юм шүү дээ. Нээг л их нуусан хаасан, дарсан ард түмэн байх юм даа бид чинь... Аль эсвэл залхуу ч юм шиг... Эсвэл их дээгүүр жаалаад жижиг зүйлүүдээ анзаардаггүй байхаа...
1 comment:
Эмэгтэйчүүд сайн эрчүүд рүү л явдаг байх. Тэгэхээр улс үндэстэн эрчүүдийн гарт байнаа. Эрчүүдээ дэмжиж ажиллая аа. Хөвгүүдээ эрдэм номтой, чадал тэнхээтэй сайн хүн болгоцгооёо.Тэднийг эрийн цээнд хүртэл харин..
Post a Comment