2011-05-27

ГЭРЛЭЛТ

by Kimmies Floral on Wednesday, August 18, 2010 at 1:43pm

Тэр орой эхнэр минь хоолоор дайлахад би түүний гарыг атгаж байгаад “чамд хэлэх зүйл байна аа” гэж хэлсэн юм. Эхнэр минь суугаад чимээгүйхэн л хооллож байв. Түүний нүднээс би гомдлыг дахин олж харсан юм.

Би хэрхэн эхлэхээ мэдэхгүй боловч юу бодож байгаагаа түүндээ мэдэгдэх шаардлагатай байв. Би салахаар шийдсэн байв. Би асуудлыг алгуухнаар хөндлөө. Тэрээр миний хэлж буйд ундуйцсан шинжгүй тайвнаар “яагаад?” хэмээн асуулаа.

Би асуултаас зайлсхийлээ. Ингээд түүнийг уурлуулчихлаа. Тэрээр савхаа шидэн над руу “чи эр хүн биш!” хэмээн хашгирав. Тэр орой бид хоорондоо яриагүй юмдаг. Эхнэр минь чимээгүйхэн уйлсан юмдаг. Тэр бидний гэрлэлтэнд ямар бэрхшээл учирсны учрыг олохыг хүсэж байгааг би мэдэж байлаа. Гэвч би түүнд хангалттай хариулт өгч чадахааргүй байв. Тэрээр миний зүрхийг Жэйнд алдсан байлаа. Түүндээ би хайргүй болсон ба зөвхөн өрөвдөж л байлаа.

Гэм буруугаа гүн гүнзгий ухааран салах гэрээний төслийг өөрөө гаргалаа. Салах гэрээндээ орон байр, машин, миний компаний 30-н хувийг түүндээ олгохоор орууллаа.

Тэрээр гэрээг хальт уншсанаа урж таслан хаялаа. Амьдралынхаа 10н жилийн надтай хамт өнгөрөөсөн тэрхүү эмэгтэй огт өөр хүн болжээ. Түүний амьдрал, эрч хүч, энергийг, цагийг гарзадсандаа би үнэхээр харамсаж байв. Гэвч би Жэйнд хайртай гэж түүнд улайн цайм хэлснээ буцааж чадахгүй шүү дээ. Эцэст нь миний бодож байсан шиг тэрбээр миний өмнө чангаар мэгшин уйллаа. Түүний уйлах нь миний хувьд дотроо уудалж байгаа явдал болов. Хэдэн долоо хоногийн туршид толгойноос минь гараагүй салах тухай бодол нь одооноос тодорхой болж ирлээ.

Дараагийн өдөр нь би гэртээ нилээн оройтож ирээд тэрээр ширээний ард суун нэг зүйл бичээд байгааг олж харлаа. Би оройн хоол идээгүй боловч шууд л унтахаар хэвтлээ. Жэйнтэй хамт өнгөрөөсөн өдрийнхөө ачаалалд ядарсандаа төд удалгүй унтсан байлаа.

Үүрээр сэрэхэд тэрээр ширээний ард бичсэн чигээрээ л сууж байв. Би тоосон ч үгүй, ач холбогдол өгсөн ч үгүй шууд л эргэж хөрвөөгөөд унтаад өгсөн юмдаг.

Өглөө нь тэрээр өөрийнхөө зүгээс салалтын нөхцлийг надад танилцууллаа: тэр надаас юу ч хүссэнгүй. Гэхдээ салалтаас сарын өмнө салах мэдэгдэл өгөхийг хүссэн байв. Тэрхүү сарын хугацаанд бид аль болохоор энгийн амьдралаар амьдрахыг санал болгосон байлаа. Түүний шалтгаан нь маш энгийн байв: энэ сард бидний хүүгийн шалгалтын сар тул салалтаараа түүнд төвөг, хүндрэл учруулахыг хүсээгүй байсан юм. Энэ нь зөвшөөрч болохуйц санал байлаа.

Мөн өөр нэгэн нөхцөл байлаа. Тэр нь бидний хуримын өдөр би түүнийг гар дээрээ өргөн өрөөөндөө хэрхэн оруулж байсныгаа дурсахыг хүслээ. Тиймээс, сарын турш өглөө бүр унтлагын өрөөнөөс үүдний хаалга хүртэл гар дээрээ өргөж хүргэж өгөхийг хүссэн нөхцөл тавьлаа. Түүнийг галзуурсан байхаа л гэж бодож байлаа. Гэвч салах хүртлээ хэл амнаас зайлсхийн түүний тэнэг гэмээр лт нөхцөлийг нь зөвшөөрсөн юмдаг.

Би Жэйнд эхнэрийнхээ салах нөхцлүүдийн тухай хэлэхэд тэрээр чангаар хөхрөн утга учиргүй, мангар юм гэж бодож байлаа. “Эхнэр чинь ямар ч арга хэрэглэсэн ч, тэр салахаас өөр арга замгүй” гэж тэр үл тоомсорлон хэлж байв.

Салах тухай асуудал эхэлснээс хойш эхнэр бид хоёр бие махбодийн ямар ч харьцаанд орсонгүй. Эхний өдөр түүнийг хаалга хүртэл өргөж хүргэхэд бид хоёулаа болхидуухан, эв хавгүй байлаа. Бидний хүү бидний ардаас алга ташин “аав ээжийг өргөж байна” гэж хөгжинө. Хүүгийн минь үг сэтгэлийг минь өвтгөлөө. Унтлагын өрөөнөөс зочдын өрөө, тэгээд үүд хүртэл би эхнэрээ 10 орчим л өргөж алхсан байлаа. Эхнэр минь нүдээ аниад “хүүдээ салалтын тухай битгий хэлээрэй” гэж зөөлнөөр хэллээ. Яагаад ч юм уур хүрч байсан ч би толгой дохиж зөвшөөрлөө. Үүдний гадна түүнийг буулгасны дараа тэрээр автобус хүлээн үлдэж би ч машинаараа ажил руугаа чиглэлээ.

Хоёрдахь өдөр нь, бид арай дээр, амархан байдалтай байв. Тэрээр цээжинд минь толгойгоо наасан тул би түүний хувцаснаас үнэртэй ус үнэртлээ. Урт удаан хугацааны туршид энэхүү бүсгүйг анхаарч хараагүйгээ , мөн түүний минь нас хөгширснийг би ухаарлаа. Түүний минь нүүрэнд үрчлээс тогтон, үс нь бууралтсаныг олж харлаа. Бидний гэрлэлт түүнд минь мөр үлдээснийг би олж мэдрэв. Би түүндээ юу хийчихэв дээ гэж хоромын хугацаанд бодож амжив.

Дөрөвдэх өдөр, би түүнийг өргөхдөө янагийн сэтгэл төрж буйгаа мэдрэв. Тэр бүсгүй бол амьдралынхаа 10н жилийг надад зориулсан эмэгтэй байлаа.

Тав, зургаа дахь өдрүүдэд бидний янагийн сэтгэл улам сэргэлээ. Энэ тухай би Жэйнд хэлсэнгүй.

Сарын хугацаа өнгөрөхөд би түүнийг маш амархан өргөж хүргэдэг болсон байлаа. Магадгүй өдөр бүрийн дасгал намайг улам хүчирхэг болгосон байх.

Нэгэн өглөө тэрээр юу өмсөхөө сонгож байлаа. Нилээн олон даашинзуудыг үзсэн боловч өөртөө таарахыг нь олсонгүй. Түүний бүх даашинзнууд нь түүнд томдсон байлаа. Тэгэхэд нь би түүнийг маш гоолиг болсныг олж харлаа. Яагаад түүнийгээ өргөхөд амархан болсныг учрыг тэгэхэд л ойлгосон юм.

Энэ нь санамсаргүйгээр намайг юм бодоход хүргэв... Тэр минь зүрхэндээ маш их зовлон гунигийг тээсэн байлаа... Өөрийн мэдэлгүйгээр би түүний толгойг иллээ...

Яг тэр үед бидний хүү гарч ирээд “Ааваа, ээжийг өргөх цаг боллоо” гэж хэллээ. Түүнд, түүний аав нь ээжийг нь өргөж буй нь амьдралын чухал хэсэг болон хувирчээ. Эхнэр минь хүүгээ ойрхон хүрээд ирэхийг даллаад түүнийг ирэхэд нь чангахан тэвэрлээ.

Би бодлоо өөрчлөхөөсөө зайлсхийн нүүрээ буурууллаа. Тэгээд эхнэрээ гар дээрээ өргөн унтлагын өрөөнөөс хаалга хүртэл зүглэлээ. Тэрээр миний хүзүүнээс эвлэгхэн, зөөлхөнөөр тэвэрсэн байлаа. Би түүнийгээ яг л бидний хуримын өдрийнх шиг л... чангахан тэврээд...

Гэвч эхнэрийн минь хөнгөн жин намайг гунихад хүргэв. Сүүлийн өдөр, түүнийгээ өргөөд алхам ч хийхэд хүнд байлаа. Хүү минь сургуульдаа хэдийн явсан байв. Түүнийгээ наалдуулан тэврээд бидний амьдрал янаглалаар дутагдаж байсныг мэдрээгүйгээ хэллээ.

Би ажил руугаа явж байлаа... Очингуутаа л машинаа ч түгжсэнгүй шууд л үсрэн гарч... Би бодлоо өөрчилөгдөхөөс айж байлаа... Шат руу өгсөж алхаад.... Жэйн хаалга онгойлголоо... Би Жэйнд “Уучлаарай Жэйн, би салахааргүй болсон” гэдгээ хэллээ...

Тэрээр над руу харснаа, гайхширан, улмаар духанд гараа хүргэснээ “Халуураагүй биз?” гэж асуулаа. Би гарыг нь холдуулснаа “Уучлаарай Жэйн, би салахгүй” гэлээ. Бид бие биендээ хайргүй болсноос биш магадгүй бид өөрсдийн амьдралын үнэ цэнийг ойлгоогүй байснаас болоод бидний гэрлэлтийн амьдрал уйтгартай байсан байна. Хуримынхаа өдөр түүнийгээ гар дээрээ өргөн гэртээ оруулснаас хойш биднийг үхэл салгатал би түүнийгээ үүрд өргөх ёстой гэдгээ одоо л ухаарлаа.

Жэйн гэнэт ойлгосон шинжтэй. Тэрээр нулимстайгаар намайг чангахан шиг алгадаад хаалгыг тас хаалаа. Би алхаж гараад холдлоо...

Замдаа, цэцгийн дэлгүүрээс эхнэртээ цаглаа цэцэг захиаллаа. Цэцэгчин охин надаас ил захидал бичих эсэхийг асуухад нь би инээмсэглэж “Биднийг үхэл салгатал чамайгаа өглөө бүр тэврэх болно” гэж бичлээ.

Тэр орой, гартаа цэцэгтэй, нүүрэндээ инээмсэглэлтэй гэртээ ирээд эхнэрийгээ оронд нь хайн гүйх шахам орлоо.

Эхнэр минь ХАВДАР-ын эсрэг хэдэн сарын турш тэмцэж байхад би Жэйнтэй хамт түүнийг ч мэдрэх ч завгүй байлаа... Тэр удахгүй үхэхээ мэдэж байсан төдийгүй салалтаас болоод бидний хүү намайг үзэн ядах вий гэдгээс хамгаалсан байлаа. Ядахдаа л, хүүгийнхээ нүдэнд би – ХАЙРТАЙ ХАНЬ НӨХӨР...

Бидний амьдралын өчүүхэн зүйл ч бидний харьцаа харилцаанд нөлөөлдөг. Энэ бол эдлэн, машин, мөнгө, хөрөнгө биш. Эдгээр нь аз жаргал, баяр баясгалангийн орчинг бүрдүүлдэг боловч аз жаргал, баяр баясгаланг өгдөггүй юм. Тиймээс ханийнхаа хань нь байх цагийг олж бие биендээ янаг дотно харьцааг төрүүлэх өчүүхэн ч атугай зүйлийг хийх хэрэгтэй. Жинхэнэ ханьсахын жаргалыг мэдэр, эдэл!


5 comments:

Anonymous said...

saihan zuil unshlaa, setgel gegelzeed nulims tsiilegnev...

Gutalchin

SUNshine said...

Англиар нь FB дээр уншсан юм байна
сайхан орчуулжээ

serya said...

hajuud baigaa deerni hairlaa gedeg vg sanaand orloo

Сэгсгэр said...

сэтгэл өвдөх шиг...

chuups said...

oo yamar aimaariin sonin bolchihloo