Арабын болон хойд Африкийн зарим орнуудад үүссэн улс төрийн тогтворгүй, эмх замбараагүй байдал нь нефтийн үнэ огцом өсч гүнзгий хямралд хүргэх хэмжээнд байна. Сүүлийн 2 өдөрт нэг баррел нефтийн үнэ 10-н доллараар нэмэгдээд өнөөгийн байдлаар 100 ам долларт хүрээд байна. 2008 онд нэг баррел нефть 140 ам доллар хүрч, бензин шатахууны үнэ өмнө байгаагүй хэмжээнд огцом өсч байсан билээ. Энэ удаа үүнээс ч өсөх магадлалтай байна. Ер нь нэг баррел нефтийн үнэ 1 ам доллараар нэмэгдэхэд шатахууны үнэ 2,4 центээр нэмэгддэг байна. Америкийн нэгэн судлаач "хямрал дээд цэгтээ хүрч, америкчууд залбирах л үлдэж байна" хэмээн FOXNEWS-ээр ярьж байхын. Дэлхий дахины эдийн засгийн хямрал үргэлжилсээр байх бололтой. Манай Монгол улсад хэрхэн нөлөөлөх бол?
2. Гадаадын оюутнууд амь үрэгджээ
Шинэ Зеландад болсон газар хөдлөлтийн улмаас 102 хүн амь үрэгдсэн гэж албан ёсоор одоогоор мэдэгдээд байна. Мөн 200 гаруй хүн сураггүй олдоогүй байгааг тогтоожээ. Амь үрэгдсэн хүмүүсийн дунд хэлний сургуулийн нурангид даруулсан гадаадын оюутнууд байгаа юм байна. Монгол оюутан байгаа болов уу үгүй болов уу?
3. Тоёота машинуудыг "татжээ"
3. Тоёота машинуудыг "татжээ"
АНУ-д Тоёота маркийн 2,17 сая машинуудыг хурдны педалийн ажиллагаанаас болж "засварт" оруулахаар "татаж" байна. Өмнө нь ч гэсэн Тоёота зарим загварын машинуудыг хурдны болон тоормозны шалтгааны улмаас "татаж авч" бөөн хэл ам болж байсан билээ. Ер нь "но"-той Тоёота маркийн машинуудыг мэдэхэд илүүдэхгүй байх:
- 2003-2009 онуудад үйлдвэрлэгдсэн 4Runner SUV маркийн 600,000
- 2006-2010 онуудад үйлдвэрлэгдсэн RAV4 compact SUV маркийн 761,000
- 2008-2011 ондуудад үйлдвэрлэгдсэн Lexus LX 570s маркийн 17000
- 2004-2007 ондуудад үйлдвэрлэгдсэн RX 330, RX 350 and RX 400H маркийн 372,000
- 2004-2006 ондуудад үйлдвэрлэгдсэн Toyota Highlander SUV маркийн 397,000
- 2006-2007 ондуудад үйлдвэрлэгдсэн GS 300 болон GS 350 маркийн 20,000

Эдгээр маркийн машинууд Монголд худалддаг уу? Хэрвээ Тоёота маркийн машин худалдан авах гэж буй бол болгоомжлох хэрэгтэй шүү. Ялангуяа Америкаас ирсэн машинууд.
Эдгээр мэдээллүүдийг FOXNEWS-ээс авсан болно. Ийгл ТВ-ээр үзэж байтал шөнө шууд л хаачих юм. Шөнөжингөө нэвтрүүлж болдоггүй юм байх даа. Маргааш Ийгл рүү утасдаж хүсэлт тавина аа...
No comments:
Post a Comment