2011-05-04

Конго vs Монгол

TV5Monde тв суваг Сансар кабелийн тв-ээр гардаг юм байна. Өчигдөр энэхүү сувгаар Конго улсын тухай цуврал бололтой нэгэн нэвтрүүлэг гарсан юм. Бүх зүйл франц хэл дээр боловч англиар subtitle-тай...

Энэхүү нэвтрүүлгийг үзэж байсан яг л Монголын амьдрал гараад байхын... Байгалийнхаа баялгаа шууд л гадаад улс руу экспортолж байхын, тэрхүү экспорт нь ямарваа нэгэн хяналт шалгалт байхгүй, яг л нөгөө Таван толгойгоос нүүрс зөөж буй машинууд шиг шороо тоос босгон хөндлөн гулд давхисаар хил гарчих юм, Эрдэс баялгийн сайд нь хөдөөгүүр ажиллаж буй бололтой баахан л жийп хаммер машин, бөөн дагуулууд.. гэтэл ард түмэн нь толгойдоо ачаагаа дааж ядан тоос шороонд хутгалдан алхаастай... Тэрхүү сайд хаана ямар орд ашиглагдаж буйгаа мэдэхгүй байхын, гэтэл хятадууд бараг Эрдэнэтийн овоо шиг шороош овоолчихсон уурхай эрхэлж байхын... Арга хэмжээ авна гэж сүржигнээд л заагаад л гэдсээ цүрдийлгээд л яриад л байхын, бусад нь ярих болгонд нь алга ташаад л байхын... Эрдэс баялаг хэний мэдэлд, хэн зөөдөг, ганцхан том замтай, тэрхүү зам хэний мэдэлд байхаас хамаарч улсын баялгийн хуваарилалт явагддаг юм байна, ард түмэндээ 10 хувийн ч хишиг хүртээгээгзүй бололтой юм... Байгалийг эргэн сэргээлт байхгүй тул улаан тоос, хоосон нүхнүүд үлддэг юм байна. Яг л Монголд тэр тусмаа Төв аймгийн газар нутаг шиг... Мөн тэнд буй хятадууд уран олборлож байгаад хаагдсан гэх нэртэй боловч нууцаар олборлоод л... Ураныхаа хаягдлаа газарт булах нэртэй боловч ус мөрний эрэгт хаячихдаг юм байна...


Монгол Улс Африкийн Конго улстай адилхан замаар замнаж байна:

- Конго улсын албан ёсны нэр нь Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс.
- Монгол Улс өмнө нь Бүгд Найрамдах байсан. Ардчилсан нэр хаяг энд тэндгүй.

- Конго улс нь байгалийн баялаг сайтай. Зэс алт уран гэх мэт...
- Монгол Улс одоо 5н толгойтой. Зэс алт гэх мэт... Бас уран нэмэгдчихсэн...

- Авилгал хээл хахууль Конгод газар авсан.
- Монголд мөн адил.

- Конго улсын ард түмний амьдрал нь ядуу дорой. Дэд бүтэц хөгжөөгүй. Баян хоосны ялгаа их.
- Монгол Улсын ард иргэдийн 80 ч билүү хувь нь ядуу. Дэд бүтэц хөгжөөгүй. Баян хоосны ялгаа газар авч буй.

- Конго улсын газрын баялагаар хятадууд "тоглож" байгаа.
- Монгол улсын газрын баялагаар мөн л адил хятадуудын "гарт" буй.

- Дарга нар нь амьдралаас тасархай, дээрэнгүй, удам дамжсан, бас нэр төрийн төлөө хөөцөлддөг. Энд тэнд дарга л очвол бүгд дагаж салбаганадаг.
- Монголд яг л адилхан. Даргагүй бол ажил явахгүй. Дарга ирвэл бүгд л худлаа инээгээд л, долигоноод л. Дарга нар нь ч нэр төрөнд дуртай, бүхий л "нээлт"-ийн арга хэмжээнд өөрөө хийчихсэн юм шиг давхиж очдог.

- Конгод ашигт малтмалаа олбордож буй боловч байгальд учирсан хор хөнөөл ихтэй.
- Монголд яг л тэр байдал газар авч байна.

6 comments:

Anonymous said...

Boduushtail yum gehde congogiin yaduugin bas neg shaltgaann ter ih irgenii dainuudn yum shig bur hun torhoo aldad amtan boltson yum shig congog bur huchindeltiin eh oron gedeg yum bilee unen arzashiimeer dor orloo orloo gehed tiim aimar tuvshindee ochihgui bailguidee gej naidnam

Chandmani said...

Монголд дарангуйллын хэлбэрүүд нилээн тархсан гэж би хувьдаа үздэг. Мөнгөтэй нь мөнгөгүйгээ, баян нь хоосноо, хөрөнгөтэй нь хөрөнгөгүйгээ, ажилтай нь ажилгүйгээ, дарга нь цэргээ, удамтай нь удамгүйгээ гээд дурьдаад байж болох байх.. Мөн хүчингийн хэрэг ил, далд хэлбэрээр их байдаг. Өмнө нь бичихэд өдөртөө 1 гардаг гэж байсан шиг санагдаж байна. Илэрсэн хэргүүдийн хэд ч билээ дээ 90 орчим хувь нь хэрэгсэхгүй болдог. Тэгэхээр өөр байна гэж үү? Nргэний дайны хувьд бол үнэн.

Chandmani said...

Хүчирхийллийн тухай: http://chandmani.blogspot.com/2010/06/blog-post_22.html

bambus said...

bayalagiin haraal ch biluu tiimerhuu tomyolol uls tor, niigmiin SHU-nd bdiim blee. ashigt maltmal ihtei mortloo nen yaduu bolson uls ornuudiin zasaglaliin helber yamar bn etc sudaldag. manai uls yag l bosgon deer ni bn daa. odoogiin baigaagaasaa hogjij chadah uu, esvel uruudaad bayalagiin haraal tussan uls ornuudiin zamaar zamnah uu

Anonymous said...

comment ustgaj ugsund thanks

Chandmani said...

уучлаарай, зөндөө шалтгаан байлаа...