2011-04-01

Бөөндөнө өө..

Хэдэн жилийн өмнө блог бичиж эхэлж байхдаа маш идэвхтэй өдөртөө хэд хэдэн бичлэг оруулдаг байж билээ. Одоо залхуу болсон ч юм уу, амьдралын нөхцөл байдал өөрчлөгдөөд ч юм уу хойрго болжээ. Сайндаа л хэдэн зураг оруулсан болоод өнгөрч байна. Блогдох хорхой дарагдсан бололтой догоо...

Одоо бөөндөнө өө...
- Бүтэн сайн болгондоо Богд ууландаа алхсан хэвээрээ байгаа. Зав байвал байнгын алхалт хийх бодолтой байгаа. Маргааш ч алхана. Өмнөх бүтэн сайндаа хамгийн урт аялалаа хийсэн. Өглөө эрт товчооноос микро хөлөглөн Төв аймгийн Манзушир хийд хүргүүлээд тэндээсээ 11 цагт аялалаа эхлэн орой 6 цаг гэхэд Зайсан толгойн амралтын газар ирсэн. Нийт 28 аялагч 20 орчим км алхсан бөгөөд аялал маш амжилттай болсон. Алхсандаа баяртай байгаа. Аялалын зургийг үзэхийг хүсвэл ЭНД, бас ЭНД дараарай.

- Хэнтий аймгийн Өндөрхаан хотноо Ээжийн минь нэрэмжит олимпиад болох гээд... (олимпиад амжилттай явагдан, мэдээллийг өмнөх бичлэгтээ оруулсан болно) Төрсөн нутагтаа очоогүй их олон жил болжээ. Улаанбаатараас оройдоо 18 цагийн үед гараад шөнө 23 цагт очиж байна билээ. Хурдан явсан шүү. Хамгийн хурдаа 140 км/ц... дундаж хурд нь 100 км/ц. Намайг бага байхад дундаж хурд нь сайндаа 60 байсан байхдаа... Шөнө очсон болохоор төөрөх аядсан. Очоогүй олон жил болсон, дээр нь шөнө машин бариад очсон тул төөрч будилах шахсан. Өглөөдөө ажлаа амжуулаад өглөө 11 цагаас хот руу буцаж гарсан болно. Бага насаа дурсан хамгийн түрүүнд амьдарч байсан БАМ-ынхаа байранд, 10 жилийн сургуулиараа, шинээр баригдсан хийдээрээ ороод гарсан. Хагас сайн байсан тул өглөө эрт бүгд хаалттай байлаа. "Гэрийнхээ" хаалгийг татаж үзсэн цоожтой... Одоо нэгэн шатрын клуб орсон байсан. Сургууль дээрээ цоожтой нь мэдсээр байж хаалган дээр нь очиж шагайгаад авсаан... 10 төгсгөсөн ангийн минь багшийн өрөө нь түүний нэртэй танхим болсон байна билээ... Сэтгэл хөдөлсөн...

Өө тийм, мартах гэж байна.... Сумын төв болон суурин газруудад орох зам дээр ХУРД СААРУУЛАГЧ хийсэн юм билээ. Заасан 50 юм/ц хурдтай явж байгаад шууд л "тачигнуулчихаж" байгаа юм чинь. ХУРД СААРУУЛАГЧ байгаа гэсэн ЗАМЫН ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭГЭЭ БАЙХГҮЙ хэд хэдэн удаа шууд л дайрч гарахаас өөр аргагүй болсон. Өөрсдөө явж үзээгүй юм байхдаа.... Ялангуяа шөнө, тэр нь бүүр ч мэдэгдэхгүй.... ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР анхаараарай. Мөн ЗАМ ЗАСВАРЫН ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭГЭЭ байхгүй. Явж байтал гэнэт л хар нүх.. Нүдээ аниад л дайрахаас өөр аргагүй...

- Нэгэн үдэш утас дуугараад авсан 10н жилийн ангийнхан... 10 жилийн найзууд утасдаж байхын... Ээжийг өнгөрөхөд цөөхөн хэдтэй нь уулзсан байсан юм. Тэдэнтэйгээ уулзаж хэдэн цаг бужигналаа.. Сонин шүү, 20 жилийн дараа уулзаж байгаа найз нөхдүүд... Зарим нь эмээ болсон байхын... Тэгээд эмээ, авгайчуул бие биенийгээ "охидуудаа" гэж онгироогоод л... Эрчүүд ч бид нар ч бас хөгширчихөөд "хөвгүүдээ" гээд байгаа юм даа...

- "Цыган" байдлын амьдралдаа дасаад гялалзуулж байна аа... Харин хэд хоногийн өмнөөс охин минь надтай хамтдаа байгаа. Ирснээсээ хойш охинтойгоо байгаагүй удсан байна. Одоо 2-уулаа хоёр талд компьютер ширтээстэй сууцгааж байна. Охин минь оюутан болчихсон. "Дээд тоо" гэж нэг мангаатай үзэж байгаа.. Би зарим бодлогуудыг нь бодчих л юм билээ (гэж өөрийгөө онгироов) Монголоороо яаж бичиж байгаа бол гэж бодохоос инээд хүрээд байгаа... Нэг л сайхан өдөр бичсэн лекцийг нь аваад уншина даа... хэхэ

-Ажилгүй гэрээр амьдраад байлтай биш гэж бодоод хөдөө гадуур судалгааны ажлаар явсан.. Одоогоор мэдээллүүд, өгөгдлүүд дээрээ ажиллаж байна. Удахгүй дуусна... Харин ажлын цалин хөлс авахаар татвартаа өгсөөр гар дээрээ цөөхөнийг л авах юм. Орлогын албан татвар, нийгмийн даатгал гэсээр байтал 100-г авах байтал 70-ийг авна. Энэ татварыг цэгцлэхгүй бол нэг л болохгүй ээ. Нийгмийн даатгал нь сайн дурынх байх ёстой болов уу. Хууль нь нэг л сонин... Жишээ нь 20 жил ажилласан, тасралтгүй 5 жил төлсөн ч гэх шиг... гэтэл мань мэт шиг дундуур нь завсардсан хүмүүс хувь тэнцүүлсэн хэмжээгээр авна ч гэх шиг... Төрдөө 8 жил тасралтгүй ажилласан байдаг, одоо тэгж ажиллах сонирхол алга байхад... Үнэн шог... Тэгээд ч ирээдүйд тэтгэвэр авах эсэхээ мэдэхгүй байж одоо төлбөр төлөх бодолгүй байна....

- Өчигдөрхөн оюутан ахуйн, тэр тусмаа хачиргүй хар талх хуваан идэж байсан найзтайгаа таарлаа. "Чи ирээд хэлсэнгүй" гэж гомдоллоод.. Би чинь ажилгүй, "гэрийн хүн" болсон гэсэн итгэхгүй намайг тоосонгүй л гээд байхын... (Үнэндээ би гэрээр таг байгаа юм л даа. Хүн болгонтой уулзана гэвэл бүтэхгүй хэрэг)...

-Гадуур гудмаар алхах шаардлага гарах юм. Энэ согтуучуудыг дахиад л шүүмжилнэ ээ. Ялангуяа орой үдшийн цагаар энэ залуучууд, хүүхнүүд... Яа, 10 алхаад л 1 согтуутай таарна, цааш 20 алхаад 1 согтуу хүүхэнтэй таарна....

....

4 comments:

byambaa said...

deerh alhalt ih taalagdlaa, end jpnd humuus bas alhaad l bdiin, ehendee gaihdag blaa. odoo bol hamt alhah yumsan gedeg bodoltoi bolj bgaa.

sogtuu humuusiig bi bas harahaar zevuu hureed bdiin, mongogui geed bdiin mortloo arhi uuh bolhoor mongotoi boltson bdgt ni gaihaad uur hureed bdiin.

10 jiliihen ch bur 50. 60 garsan ch bie bieniigee ohiduudaa, hovguudee gediin bna lee, aaviin naizuud gert ircheed manai angiin ohin geed l heleheer ineed hurged bj bilee. onoo duund gardag shig nasaaraa negendee angiin ohin gedeg biluu dee.

za ter tatvar ch meedkuu ee, neeree l ireeduid tetgever avah uguigee medkuu bj tolno gedeg hohiroltoi...

Anonymous said...

Sain baina uu?
Uuriin chin blogoos ta nariig bainga alhdag, yvgan aylal hiideg um bn gej oilgoloo. Ta narai hamt alhaj boloh uu? daraah haygaar holboo barihgyi yu? Byarlalaa.

amraa06@hotmail.com

Chandmani said...

Hi Бямбаа, санал сэтгэгдлээ илэрхийлсэнд баярлалаа...

Үл таних хүмүүнд: Майл явуулсан болно.

Ер нь алхахыг хүсвэл бүтэн сайндаа 12 цаг орчимд Зайсангийн амралтын газар клубын гишүүдтэй уулзан шууд алхаж болно. Явах цаг нь өөрчлөгдөж магадгүй юм билээ, тиймээс mongolhiking.org хаягаар орж цагийн хуваарьтай танилцаарай.

Anonymous said...

yostoi l boondson bn. sonirholtoi bailaa.