2009-07-14

Засгийн газарт халтай 7-н сараа гэж....

Монгол Улсын Засгийн газар "дэнжигнэж" байгааг мэдээллээс уншиж мэдлээ л дээ. Тэгээд бодов, тэгсэн миний бодлоор ийм байх юм:

Аль ч намын гэлтгүй Монгол Улсын Засгийн газарт ер нь 7-н сар таагүй байдаг бололтой. Ядаж байхад манайхны хэлдгээр нөгөө муу 7-гийн тоо таараад байхын...

Наадмаар найрагдсан хор ил гарч ирдэг байх гэж бодном. Манайхан бүгд амраад л баярлаад л, эрийн гурван наадмаа хийгээд л, 4 дэх төрөл нь болох архидалт, найраа үргэлжлүүлэн "цалгардаж" байтал цаагуур нь "чоно гүйгээд" өнгөрчихдөг бололтой юм аа. Эрийн гурван наадмын төрөлд архидалт 4 дэх төрлөөр багтана хэмээн Барон Унгерний тухай номонд бичсэн байсан, тэр нь ч үнэн л дээ.

Ардчилсан гэх Засгийн 2 ч Засгийн газар 7н сард унасан байхаа. Ардчилсан Ерөнхийлөгч Элбэгдоржийг байхад 7-н сарын 26н ч билүү, 29-нд ч билүү унасан, нөгөө нь талийгаач Наранцацралтынх байх. Одоо бодож байхнээ бараг нэг ижил өдөр унасан санагдаж байна. Энэ удаад Баярын ээлж ирэв бололтой...

Элбэгдоржийн Засгийн газар унасан нь түүний хийсэн алдааных байлаа, Наранцацралтынх бас түүний хийсэн алдаа. Казиногийн хэрэг гэдгийг хилсдүүлсэн гээд Баабар бичсэнийг саяхан уншсан, гэтэл тэр хэрэг нь Ардчилалынхан гэгдэх нам нэг нөхдүүд нь буюу Баабар өөрөө Засаг барьж байхдаа шийдсэн асуудал шүү дээ. Элбэгдоржийн унасан ч гэсэн. Ардчилалынхан Засгийн эрхэнд байсан үе. Одоо болтол илрээгүй байгаа Зоригийн аллага хэзээ болсон бэ гэвэл Элбэгдорж Засгийн тэргүүн байх үед. Баабар тэр үед бас юу байлаа? Тэгээд бодоод үз дээ...

Уг нь бол 7-гийн тоондоо биш байх л даа. Манайхны байгаа байдалд л байх...

Миний Монгол гадаад "хүний" нүдээр...

Юуны өмнө, уншигч Та болон бүгдээрээ сайхан наадсан биз дээ?

Санаандгүй нэт ухаж байгаад Монголынхоо "зургуудыг" олж сэтгэл баясав. Нэгэн гадаад хүний
блогийг нь уншиж байгаад дараа нь зургуудыг нь үзээд сэтгэл баясав хө.
Өнгөрсөн жилийнх боловч авсан зургууд нь үнэхээр сэтгэлд таалагдав.
Миний Монгол оо хө...

photo: http://strangerview.com/photo-galleries

Миний хувьд "наадам" гэртээ. (Ийшээ тийшээ явж хуушуур авах гэсэн чадсангүй. Хуушуурдана гэж бодож байсан боловч чадахгүй, бас ойр хавьд байхгүй болохоор нь шарандаа хэдэн солонгос банш аваад шарж идлээ ш дээ) Хэдэн "Миллертэй" (хөнгөн жингийн буюу light-тай шүү дээ) барилдаад "7"-гийн даваанд "уначихсан". Охины "найр"-аа ороод унасандаа "гомдол"-той байгаа ... :)

2009-07-09

Аниматед буюу хөдөлгөөнт зураг... Үнэгүй шүү...

source : http://images2.layoutsparks.com/1/213626/sexy-lady-abstract-shadow.jpg

Дээрх ганц зургийг хөдөлгөөнд оруулсан:

Digital Photom Software:

2009-07-08

Alone or ?

change Che Flower Lobely man Dream

Used photos:
1. ( Sorry, I don't remember the link )
2. http://adsoftheworld.com/media/ambient/che_mens_magazine_duvet

Digital Photo Software: FotoMorph Free Edition

Animated Gif Uploaded to: Photobucket.com

Өө тийм, ямар болж?