- Саяхан нэг танил эгч минь чи гадаадад амьдарч болоод байсан мөртлөө яагаад хүрээд ирсэн юм бэ, хэрвээ тэндээ байсан бол өдийд сайхан амьдарч байхгүй юу гэлээ..
- Яагаад?
- Монголд амьдрал алга үр хүүхдүүдээ гадагш нь явуулмаар байхын..
Сүүлийн хэдэн сар хойд хөршид хооронд нилээн хэд ч явчихлаа. Тэнд сар, энд сар гээд л үргэлж хөдөлгөөнд... Тэнд амьдарч бололгүй яахав. Гэтэл нэг л биш ээ. Миний дасах газар биш байна билээ. Оюутан ахуй насандаа тэнд сурч байсан хэдий ч одоо нас минь ч тэр, амьдрах орчин минь ч биш болсон байна. Мэдээж орос хэлээ сэргээгээд ашигтай байсан.
Тэгэхээр гадаадад амьдрах бол миний хувьд бүтэшгүй. Үр хүүхдээ бол гадаадад амьдарч суралцаж, туршлагажиж, нүдээ нээгээсэй, ертөнцийг мэдээсэй, соёлын ойлгоосой гэж хүснэ...
No comments:
Post a Comment