2010-12-21

Энэ хүйтнийг ээ....

Ес нь эхлээд хамгийн урт шөнө нь дуусаад ямх ямхаар өдөр уртсаад л...

Өнөөдөр яг одоо 28 хэм хүйтэн байгаа боловч чийгшилт 51 хувьтай байгаа тул 28-аас ч хүйтэн мэдрэмжийг өгөөд л... Шинэ жил, эцэс төгсгөлгүй баярууд үргэлжилж буй тул баярлахдаа болгоомжтой байхыг Та бүхэндээ уриалж зөвлөж байна.

Шинэ жилийн уур амьсгал, хүйтний уур амьсгал эсрэг тэсрэг байдал үүсгээд л.. Гадна хүйтэн, сэтгэл халуун ч юм шиг... Гарахаас ч дургүй хүрээд л... Юун болзоо, юун баяр... Ойрын 6 жилдээ үзээгүй өвлөө үзэж байна даа. Монголдоо ирсний анхны өвөл... Хүйтэн байна шүү...

Хөдөө ажилласан ажлаа дуусгах гээд нилээн хэд хонож байна. Судалгааны үр дүнг нь гаргаад энэ ажлаа дуусгаж санаа амрах юмсан. Судалгааны асуултууд олон тул дүгнэлт гаргахад хүндрэлтэй байна. Асуулт болгонд нарийвчилсан дүгнэлт гаргана гэвэл энэ жил байтугай дараа жил ч хүрэлцэхгүй байх аа...

3 comments:

Undraka said...

Өчигдөр яг энэ үеээр чинь 500м алхсан. Царай нүүр час улаан хятадын далбаа шиг л. Юун болзоо юун залуучууд. Паар Паар Паар л гэж бодсон хэхэ.

Chandmani said...

Гарахаас дургүй хүрээд байхын... Гэтэл гармаар байдаг...

Гилийн хатан said...

ajild ni amjilt husiye