Бүх бодол, сэтгэл санаагаа чөлөөтэй илэрхийлж чаддаг байсан бол дараах хүслийг Та нартаа хэлэх байсан. Би байнга өсч өөрчлөлтөд орж байна. Та нарын хүүхэд тань та нараас өөр хувь хүн болж өсч торниж байна.
Намайг таньж ойлгохыг хичээ. Би аливаа зүйлийг өөрөө туршиж байж сурна. Та нар намайг хүссэнээр минь байлгах гэж зовох л байх даа. Тоглоом, найз нөхөд, хийж байгаа зүйл дээр минь аль болох чөлөөтэй байлга. Намайг үргэлжид бүү хамгаалж халамжлаач. Би том болохыг хичнээн их хүсэвч заримдаа өөрийн эрхгүй хүүхэд шиг зан гаргадаг. Үүнийг маань бүү тоо. Та нар намайг бүү эрхлүүл. Хэрвээ эрхлүүлвэл би үргэлж хүүхэд хэвээрээ байхыг хүсэх болно.
Хүссэн бүхнээ авч чадахгүйгээ мэдэж байна. Гэвч та нарыг аваад өгөхөөр би авахгүй байж бас чадахгүй юм. Биелүүлэхгүй байж амлалтыг надад бүү өг. Амлалтаа биелүүлэхгүй болохоор чинь итгэл алдрах юм. Надад яг таг, шийдвэртэй хандахаасаа бүү ай. Замаасаа гарахыг минь харвал хязгаарла. Та нарын тавьсан дэг журам, хоригуудыг бүгдийг нь таалдаг гэж хэлэхгүй. Гэхдээ ерөөс хорихгүй байвал юу хийхээ мэдэхгүй болчих юм. Үг ба үйлдэл тань зөрөөд байхаар эргэлзэж тээнэгэлзэх юм, бас энэ алдааг чинь ашиглахгүй байж чадахгүй юм. Зөвлөмж сургаалаас тань илүү зан авир чинь илүү нөлөөлдгийг бүү мартаарай.

Намайг хүмүүжүүлэхдээ хааяа алдаа гаргаж болно. Үүнийг чинь би дороо л мартана. Харин та хоёрын бие биенээ хайрлах хайр, хүндэтгэл багасахыг харахаар миний сэтгэл шархалж, үргэлж бухимдмаар болдог. Битгий их орилж хашхираач. Чанга дуугаар хэлсэн зүйлсийг тань тэр болгон сонсдоггүй. Зөөлөн, тодорхой ярьсан зүйл тань толгойнд амархан тогтдог. "Би чиний насан дээр..." гэж хэлэх үгийг чинь нэг чихээрээ оруулж нөгөө чихээрээ гаргана.
Жижигхэн алдааг минь том хэрэг мэт бүү үз. Надад алдах боломж олго. Намайг айлгаж сүрдүүлэн бурууг минь хүлээн зөвшөөрүүлж томоотой байлгах гэж бүү хичээ. Буруу занг минь засч залруул. Шийтгэхээсээ өмнө намайг сонс. Миний буруу байвал би шийтгүүлнэ шүү дээ.
Наснаас минь илүү буурь суурйиг битгий хүсээч. Бүх дэг журмыг нэгэн зэрэг заах гэж бүү оролд. Надад цаг хугацаа хэрэгтэй. Зуун хувь шударга хандаагүйг минь харвал бүү гайх. Намайг эвгүй байдалд бүү оруул, би худлаа ярихаас өөр аргагүйд хүрнэ. Та нарыг бухимдуулсан ч гэсэн тайван байдлаа бүү алдаарай. Уурлахыг чинь хүлээн зөвшөөрнө, гэхдээ намайг бүү доош нь хий. Ялангуяа бусдын дэргэд нэр төрийг минь бүү гутаа. Би ч бас та нарыг бусдын дэргэд эвгүй байдалд оруулж чадна гэдгийг бүү март. Намайг буруутгасан байвал тайлбарлахаасаа бүү санаа зов. Надаас уучлалт гуйлаа гээд та нарыг хайрлах миний хайр багасахгүй, харин намайг та нарт улам ойртуулах болно.

Ер нь, би та нарыг байгаагаас чинь илүү сайн харж байна. Өөрсдийгөө алдаа гаргахгүй, эн зэрэгцүүлэмгүй шиг харуулах гэж бүү хичээ. Алдахыг чинь харахаар их харамсах юм. Заримдаа та нарыг гомдоож, бүр гутрахад тань хүргэдгээ мэдэж байна. Надад өгсөн зүйл тань надаас хүссэн зүйлээс илүү байдаггүйг мэдэж байна.
Дээр дурдсан хүсэлтүүд маань их санагдаж байвал заримыг нь хасч болно. Харин намайг байгаагаар минь хайрлах сэтгэл тань бүү ганхах болтугай. Та нар намайг "ҮЛГЭР ЖИШЭЭЧ ХҮҮХЭД" байхыг хүсэхгүй байгаа биз дээ, би ч бас та нарыгаа "ӨӨГҮЙ ЭЦЭГ, ЭХ" байхыг хүсэхгүй. Зөвхөн сэтгэлтэй, ойлгож чаддаг байхад л болно.

Та хоёрын хүүхэд болж төрөх нь миний сонголт биш байсан ч, хэрвээ сонголт хийх эрхтэй байсан бол та хоёроос өөр хүний хүүхэд болохыг хүсэхгүй байсан.
Хайрт хүүхэд чинь
*жич: зарим өөрчлөлтийг хийсэн болно.
No comments:
Post a Comment