2011-09-14

Make someone's day

МАГТААЛ, ТАЛАРХАЛ, САЙШААЛ

Магтаал, талархал, сайшаал нь заримдаа үнэн сэтгэлээсээ, заримдаа өөр хэлбэрээр илэрхийлэгддэг.

Зарим нөхөд магтаал, талархал, сайшаалд дуртай. Зарим нь бага зэрэг хүндээр бас итгэлгүйгээр хүлээн авдаг.

Бодоод байхнээ, талархал, сайшаал, магтаал бидэнд дутагдаг ч юм шиг. Магадгүй хэн нэгэн удирдлага, улс төр, ажил төрөл, цаг агаар, үнэ цэнэ, утаа униар, бөглөрөө чимээ, хог новш гэх мэт хэл ам, хов жив, сөрөг яриа, гомдол гоморхол, уур уцаар, хувиа хичээсэн байдал зэрэгт дарагддаг, тэдгээрээс доогуур үнэлэгддэг байж болохын.

Амьдралд сөрөг үзэгдэл маш их бөгөөд харин эерэг үзэгдэл түүнээс бага таардаг.

За ингээд, Та өдөр тутмын амьдралдаа сайшаал, магтаал, талархлыг хэрэглэх ёстойг тайлбарлан зайлшгүй 5-н шалтгааныг дурьдая:

1. Та хэн нэгнийг баярлуулж хэн нэгэн хүнд тэр өдрийн баяр баясгалан, аз жаргал, инээд хөөр, сэтгэлийн жаргал цэнгэл бэлэглэж, гуниг гутралыг тайлах болно. Сайхан биш гэж үү?

2. Эерэг боломжийг улам нэмэгдүүлнэ. Бусдын талаар эерэг бодол сэтгэл агуулснаар таны хувийн эерэг бодол санаа, ариун цагаан ажил үйлс улам нэмэгдэнэ. Өөртөө, хувийн амьдралдаа, эргэн тойрондоо болон бусад зүйл, үйл явдалд эерэг бодлыг агуулна.

3. Бусдад баяр жаргалан бэлэглэснээс та өөрөө ч баяр жаргаланг хүртэх болно. Магтаал, сайшаал, талархлыг бусдад хүртээхдээ эргэж хариу бүү нэхээрэй. Ихэнх хүмүүст эргэж хариу хардаг, хүлээсэн сэтгэл бат бөх оршсоор л байна. Тэрхэн зуур биш ч боловч цаг хугацааны эрхээр бусадтай зөв, эерэг харьцаа холбоо бүрдэж тогтдог. Ерөнхийдөө бусдад юу хайрлана түүнийг орчин тойрноосоо хүртэнэ гэдгийг ойлгоорой. Магтаал сайшаалыг бусдаас бүү харамлаарай.

4. Сэтгэл татам байдал. Эерэг бодол санаа ажил үйлс, Баярлах талархах сэтгэл үйлдэл, Өөрийгөө зөв илэрхийлж сурах зэрэг нь хүмүүний хувийн болон албаны харилцаа холбоонд чухал 3н шинж чанарууд юм. Эдгээр шинж чанаруудыг агуулсан хүмүүсийг хүмүүс тойрон хүрээлж байдаг.
5. Хөгжилтэй. Хүнд магтаал, сайшаал, талархлыг хүртээхдээ та өөрийнхөө сэтгэлд аз жаргал, баяр баясгалын очын бадрааж байдаг.


За одоо, магтаал, талархал, сайшаал өгөх чадвараа хэрхэн дээшлүүлэх вэ?

- Магтаал, талархал, сайшаал зэрэг нь үнэн сэтгэлээс гардаг байх хэрэгтэй. Үнэн сэтгэлээс үнэн үг гарна. Үнэн үг хүнд хүрнэ.

-Магтаал, талархал, сайшаалыг эерэг зөв үг хэллэгээр илэрхийлэхээс гадна биеийн хөдөлгөөн, дуу хоолойныхооо өнгө аясыг зөв тохируулах зайлшгүй хэрэгтэй.

- Магтаал, талархал, сайшаалыг дадал зуршил болгох. Ингэснээр та бусдын сайн сайхныг олж харна. Гэр орон, гэр бүл, найз нөхөд, хамтран ажиллагсад, улмаар компьютер, цаг агаар, хоол хүнс гэх мэтээр орчин тойрондоо баяртай талархалтай хандаж улмаар үүндээ өдөрт хэдхэн хором зарцуулаад сураарай.

- Хэн нэгний ямарваа нэгэн эд зүйлийг магтааж, сайшаах нь тухайн хүнд чухал хэрэгтэй байж болох шүү дээ.

- Хэн нэгнээс хүсэн хүлээж байсан магтаал, сайшаал, талархал нь хүчтэй тусдаггүй. Хэдийгээр сэтгэлээсээ байсан ч тэр тийм хүчтэй тусдаггүй. Тиймээс, тэр хүнийг хэрхэн баярлуулахаа анзаар бараг л судлаарай. Тэр хүний хүсэл шохоорхол, сонирхол, зан чанар, бахдам амжилт зэргийг мэдээрэй. Ингээд та хэрхэн баярлуулахаа тунгаана биз ээ...

Эцэст нь , please, make someone's day.

3 comments:

SUNshine said...

би нилээн дээр нэг ийм бичлэг оруулж байсын http://more.blog.gogo.mn/read/entry1443

please, make someone's day энэ үгийг давчихья :)

SUNshine said...

давтчихья гэж байгаан шүү хэхэ

Chandmani said...

Sain bichleg bnna aa... Unshij chadalgui unguruuchixsun um bxdaa. Ug ni blogoor chini ergeldeed bdag umsan...