2011-09-18

Намрын өнгө болон алхалт



Монгол нутаг минь намрын өнгө ороод алтан шаргал өнгөөр туяарч байна. Зарим нутгаар ялангуяа уулархаг нутгаар цас ороод цагааран бууралтаж байгаа даа...

Энэ долоо хоногийн аялалыг Зайсан-Цэцээ гүн-Манзушир хийд чиглэлд манай клубын 3-н залуу, 5н бүсгүйчүүд хийлээ. Хагас сайн өдөр 11,30 цагт Зайсангийн амралтын газрын том гэрээс зүүн тийш чигээрээ шууд өгсөж Цэцээ гүн чиглэлд алхаад зорисон газартаа оройны 18,45-д хүрлээ. Энэхүү аялал зам жимгүй (хааяадаа таарсан) хад асгатай, өвс, бутан дундуур алхаж экстрем хайкинг байлаа. Наран жаргасан цагт Цэцээ гүнээс Манзушир хийд рүү алхалтаа эхэлсэн тул 2 цаг гаран шөнийн хайкинг хийж Манзуширт ирсэн. Ингээд нийтдээ 10 орчим цагийн алхалт хийлээ дээ. Сайхан бас хүндхэн аялал болсон. Өнгөрсөн 3н долоо хоногт алхалт тасалдсан байсан тул нилээн ядарч байж хүрлээ...

Манай охин Асралт хайрханд гарахаар клубынхээ 3 залуу, 1 бүсгүйтэй хамт нэгэн аялалын багтай хамт Баасан гаригийн орой гарсан. Өнөө шөнөдөө л ирэх байх гэж бодож байна. Ингээд аав охин 2 алхаад л байна даа...











No comments: