2011-04-18

Үхтэл нь үглэх...

Эхнэртээ/нөхөртөө үхтлээ үглүүлнэ, үглүүллээ, яншлаа, яншууллаа гэх мэт бид нар тоглоом, шоглоом, онигоо болгон ярьсаар бурсаар ирсэн. Гэвч өнөөдөр энэхүү үглэх, янших асуудалд арай өөр байр сууринаас, чухалчилж хандаад үзье.
Үглэж янших нь хүнийг цагаас нь өмнө авсанд оруулж мэдэхийг шинэ судалгаагаар тогтоожээ.

Данийн судлаачид 4500 гаруй хүмүүсийн дунд 6 жилийн туршид судалгааг явуулж, хань ижилдээ үргэлжид үглүүлж, яншуулдаг, бөмбөгдүүлдэг товаришууд нь дуугайхан, чимээгүйхэн болчихдог хань ижилтэй хүмүүсээс даруй 300 хувиар!!! илүү зүрхний асуудалтай тулгардаг болохыг тогтоожээ.

Арай дээр мэдээ: Хүүхдүүд болон гэр бүлийн бусад гишүүддээ шахуулж, шавдуулдаг нөхдүүд зүрхний эрсдэлд унах нь 2 дахин их байдаг. Харин хөршүүд болон найзууддаа дарамтлуулдаг бол зүрхний өвчин тусах магадлал нь 50 хувиар нэмэгддэг байна.

Сонирхолтой хэсэг: Үргэлжийн ядаргаа болдог (дарамтлаад) эхнэрүүд зүрхний асуудалд өртөх нь үглэчихээд больчихдог эхнэрүүдийг бодвол илүү байдаг. Хань ижилтэйгээ (хамтран амьдрагчид) муудалцах нь таны зүрх өвдөх магадлалыг 44 хувиар нэмэгдүүлнэ.

Та хэдийгээр жижиг маргааны дараа найрамдаж болох ч ихэнх хүмүүс цаг хугацааны эрхээр хуралдаж мэдэх харилцааны бага сага шаардлага болон асуудлууудыг умартдаг. Иймд сэтгэл санааны түгшүүр, зовнил нь санаа сэтгэл ба биеийн хямралд оруулах үл мэдэгдэх, айдас бүхий ирээдүйн үйл явдалд хүргэдэг байна.

Хэрвээ та өөрийнхөө харьцаа холбоондоо цөхөрсөн бол үүнийгээ нуулгүй хань ижилтэйгээ (хамтран амьдрагчтайгаа) ярилцах шаардлагатай аж. Нөгөө талаас, хэрвээ та өөрөө нилээн үглэдэг, яншдаг гэж бодож байвал үүнийгээ багасгах хэрэгтэй байна, эс бөгөөс ирээдүйд таньд гай тарих нь байна шүү.



2 comments:

www.gegeen.com said...

hehe, nuulgui helchwl bur worst case ruu ni yavaad ogvol yahiin bulaa...

MayRowan said...

За ашгүй дээ намайг ганц бие гэж ад үздэг хүмүүст хэлэх үгтэй боллоо :)