2013-08-18

Solo тоглолтууд

Насных уу, намба уу мэдэхгүй, ойрдоо ганцаараа зөрүүдэлж алхмаар санагдаад... Бүх л юманд ганцаараа баймаар санагдаад байх юм. Бодвол нөгөө синдром нь эхэлж байгаа юм болов уу kkkk

Сүүлийн 2 долоо хоногт Solo hiking хийчихлээ.

Өмнөх долоо хоногт 15 км замын өглөөний 9-аас өдрийн 15 цаг хүртэл нийт 6 цагийн хугацаанд туулсан. Бороотой, манантай, нойтон өдөр байсан. Шалчийж норсон амьтан сандаалтай, шорттой л алхаад байсан.

Өнөөдрийн гүйлт алхалтыг бас л ойролцоогоор  14 км замыг өглөөний 8 цагаас өдрийн 12,30 хүртэл хийлээ. Гэрээсээ гараад л Их тэнгэрийн Олимпийн гудамжаар гүйх алхах шогших зэргээр туулж ууландаа алхаад ирлээ. Халуухан өдөр байлаа. Туулынхаа усанд цээжээ угааж сэрүүцэв.

Сайхан байна аа. Машин унаагаар ийшээ тийшээ явж цаг алдахгүй, бас мөнгө төгрөг илүү үрэхгүй, хурдан яваад хурдан гэртээ эргээд ирж байна. Гэрээсээ алхдаг гүйдэг болчихлоо гэж...

Сониноос FB гэж дайсныг дарсан. Одоохондоо нээх сонирхол байхгүй бүр устчихсан. Ажлын дайсан юм билээ. Хэдхэн хуудас орчуулга хийх гэж хэд хоног өнгөрөөв дөө. Тэгээд гэнэт бодоод байсан FB дээр хамаг цагаа алдаад байсан юм байна. Дайснаа дарж дархан цолоо мандуулаад ажлаа 1 өдөрт л дуусгачихсан.



7 comments:

Гуталчин said...

Navch shargaltaad ehelchihsenuu?!

Gantsaaraa bgaad l bhaar zojgordog um bolovuu sav l hiivel gantsaaraa bmaar, yum l bolvol hun amitnaas zugatdag ovchtei boljee gej...

Boglorch tsag aldaj, nervee barsan dor alhaad alhaad yavchih shig saihan zuil ugui boljee. UB maani ongo zus orood uzej harah ch um ihtei alhangaa nudee hujirlaad ayataihan l bnlee.

Chandmani said...

Hi Гуталчин бүсгүй :-)
Ajil turul sain uu? Xaana l gunxaad yavna daa :-)

Намар эхэлчихсэн үү гэж асууж байхыг бодоход Монголдоо байхгүй гэж ойлголоо.
Намар ерөнхийдөө эхэлчихсэн. Хэд хоног бороо орсон. Намрын өнгө 9 сар гараад орох байх. Шороо босч байснаас бороо шивэрч байх нь дээр санагддаг.
Хотод их бүтээн байгуулалт явагдаж буй хэдий ч энэ эдийн засгийн уналт нь дийлдэхгүй юм шиг байна аа.
Хөгжөөд байгаа юм шиг наанаа харагдаж байгаа. Өр шир ч талийж өгсөн. Хамаг юмаа бариад туучихсан. Юмны үнэ бага багаар нэмэгдээд. Одоо хичээл ном ажил төрөл эхлэхээр улам ч нэмэгдэнэ гэж би хувьдаа бодож байгаа.

MRowan said...

Тийм байхаа, таныг яана вэ кккк...

ФБ-ээ устгасан нь ийм учиртай юм байж ккк. Хааяа холбогдож байгаарай яахоо нтрээр.

Undraka said...

Хэхэ ганцааараа алхна гэхээр нэлээн зожиг болж байгаан байна даа.

Chandmani said...

:-) Зожиг байх ч бас зүгээр юм байна.
Яахоод үргэлж байдаг...

Undraka said...

Яахоо чинь жүгээр хавит шт. Sign in хийх ёстой боловч чатладаггүй. Чатласан ч facebook үзэхээс бага цаг үрдэг болжээ.

Зураг зурах бас зүгээр юм байналээ. Таалах таалахгүй хүнтэй байхаар 1аараа busy царайляаал зурагаа харж байсаал


Anonymous said...

Zurag zur, chi zurah durtai shuu dee :)