2013-09-19

Блогчдын уулзалтанд оролцов

Нүүрномын зарлалын дагуу блогчдын уулзалтанд очлоо.
Очих гэж зөндөө логикдлоо шд.Учир нь:
- Хүмүүсийг нь танихгүй.
- Ичимхий
- Нэрэлхүү
- Уухдаа сайн "уйлахдаа" муу....

Цагт нь очих гэсэн хувийн бяцхан ажлыг амжуулаад тэгээд түгжрээд нилээн хоцорч очлоо. Ганцаараа очтол ашгүй танидаг хүмүүстэй таараад ичилгүй ширээнд нь нэгдчихлээ. Удалгүй хаагуур сууж байгаа бол хэмээн тэр хавиар харж тойрч байтал Саншайныг харав.
Нэрэлхээд ичээд ганцаараа тойрч нэг гараад эргэж хулгасаар очиж Саншайнтай мэндлээд хажууд нь сандал чирээд суучихлаа.  Чандмань гэж өөрийгөө танилцууллаа.
Бүгдтэй нь шахуу гар бариад нэрээ хэлээд жоохон суулаа. Захиалга өгөх гэхээр нь бас нэрэлхээд.. сандраад би чинь зорисон хэргээ мартаад өөр ширээнд сууж байгаагаа хэлчихлээ.
Хүмүүсийг ширтээд суугаад байх нь эвгүй санагдаад эргээд нөгөө ширээндээ очлоо. Тэнд харин Эби ирж нилээн ярьж суугаад нөхдийг аваад блогчдын ширээнд нэгдэв. Тэр цагаас хойш бүжиг таанц гээд хөгжим чангарсан тул ярилцах боломж хаагдаад зарим блогчдын бичсэн лугаа таанцыг талбай дээр бага зэрэг тачигнууллаа.
Ямартаа ч байсан нүүр хагарч, нэр мэдэлцлээ.

Дараагийн уулзалтанд нэрэлхэхгүй, нээлттэй, нэмэртэй оролцоно оо..

:-)
 

8 comments:

Anonymous said...

goyiin bi ochih bsiin sht hehe

Gutal bna oo

Nana said...

их зориг гаргажээ. уншсан чинь дараа уулзалтад нь очоод хэцүүдхийн байна гээд бүр зүрх алдчлаа, уг нь очхиймсон гээл бодож байсын.

bluefire said...

hehe goyo uulzalt bolson bnshde. Mongol bsan bol ochihgui yu. Daraa ochvol yadaj neg huniig tsaraigaar ni tanih yum bna, gantsaaraa suugaad baihgui :)

Chandmani said...

Hi Bluefire,
Chi Mongoldoo bgaad, blogchdiin uulzalt bolood, chi irvel, tsaraigaar tanidag neg xun ni tend baij bval taarax um shig bna :-)

byambaa said...

ta mini ergeed bicheed ehelsend bayartai bna, setgegdel bichihgui l bgaa bolohoos orj garaad l bgaa shu. ohiduud ni sain bizde?

Chandmani said...

Sain uu Byambaa,

Oxiduud sain... odoo tom boltsgoosoon... Oxiduud tom boloxooroo bas xetsuu um kkk

byambaa said...

hariu bichsend, bayarlalaa.

ohiduud neg hesegtee jaahan shiljiltiin nas ene ter geed jaahan hetsuu talbdbh。yavaandaa ger amitai bolchddg yum,. ter boltol ni ta mini teseerei.kkk

aav mini, eeej mini geed l guideg bolchino, uuruuruu jishee avav. bi aav amitai...

ZAYA said...

Сайн байна уу?
Би бас очих юмсан гэж бодоод байдаг юм сан.