2012-01-25

Бидний аялал, алхалтын 2011 оны хураангуй

Блогоо бичилгүй их удаж дээ. Бичлэг гэж аялалынхаа зургийг л оруулдаг болоод бас удаж. Бүтэн жил алхлаа шүү дээ. Ингээд бүтэн жилийнхээ аялал, алхалтынхаа тайланг блогтоо үлдээнэ ээ.

Хан Хэнтий нурууны ноён оргил Асралт явсан аялал
Миний /Бидний/ аялал, алхалтын товч тайлан

 Миний бие охины хамт 2011 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс анх Зайсангаас “Сүхбаатарын талбай” хүртэл алхаж эхэлснээр олон ч сайхан найз нөхдүүдтэйгээ танилцан дотно үерхэж нөхөрлөж байна.
Анх алхах тухай оюутан цагийн найз минь уриалсан бөгөөд бид хамтдаа хаврын эхэн саруудад багагүй идэвхитэй алхсан байна.
Одоо бол алхалт нь, найз нар минь миний амьдралын салшгүй нэгэн хэсэг болжээ.

2011 оны 1 дүгээр сарын 1-нээс өнөөдрийн 12 дугаар сарын 17-ныг хүртэл нийт 52 Ням гариг байна. Үүнээс бид нэг ч Ням гаригийг алгасалгүй алхаж хэвшжээ. Нийт 52 алхалтанд би бээр ерөнхийдөө 6 удаа “шалтгаантайгаар” тасалсан байна.

Алтай Таван Богд Хүйтний оргилын авиралт
Бидний аялал бүр өөр өнгө аястай, нандин чанартай, сонин содон, сонирхолтой, хөгжөөнтэй, инээд баясалтай, мөн саад бэрхшээлтэй байдаг. Бидний аялал бүр мартагдашгүй дурсамжтай.

Анх “Шинэ жил”-ийн аялалааар эхлээд Фото аялал, Далийн ягаан, Сүүн цацал, Хүүхдийн төлөө за, Самартай, Хусны шүүс, Жимстэй, Алтай Таван Богд, Хангал хайрхан, Асралтын, Хагийн хар нуур, Хустай, Тэрэлж гэх мэт байна. Цааш үргэлжлүүлбэл бороотой, өглөөний, өдрийн, үдшийн, шөнийн, гулгаатай, амралт-алхалт, мод тарих, хонуут өнжүүт, бонустай, бонусгүй, “хүний, өөрийн, хүслийн” майхантай, шартай, баяртай, танилцуулгатай, онигоотой, төрсөн өдрүүдтэй, уралдаантай, зөрүүд, цэвэрлэгээний аялалууд зохиогдсон байна.

 Бид вагоноор, төрөл бүрийн машинаар ялангуяа фургон, ГАЗ 31, явганаар, дугуйтай, онгоцоор, тэмээтэй, морьтой /Алтай Таван Богд/ аялсан байна. Энэ завшааныг ашиглаж бидэндээ туслаж, бидэндээ “үйлчилж” биднийгээ тээж явдаг машинтай хайкерууддаа баярлалаа гэж нөхдүүдийнхээ нэрийн өмнөөс талархлаа илэрхийлье.

Хагийн Хар нуурын аялал
52 алхалтын маршрутыг тооцоолоход давхардаагүй тоогоор 30 чиглэлд буюу 60 хувьд нь бид шинэ маршрутаар алхсан байна.
 Нийт 52 алхалтанд хоногийн аялалыг 10 удаа хийжээ. Үүнээс бид 36 хоногтоо буюу бараг л сард нэг удаа хоногоор аялдаг байна гэсэн дүгнэлт гарна.
2011 онд алхсан газрууд, /давтамжаар/:
1. Дашийн хад 17
2. Сүхийн талбай 23 Дашийн хад явах ихэнх тохиолдолд дайрч гардаг 5 /+17/
3. Манзушир 74. Цэцээ гүн 6
5. Ухаа хайрхан 2
6. Зайсан 32 Гараа, бариаг давхардуулаагүй тоогоор
7. Төрх хурх 3
8. Зуунмод 1
9. Тэрэлж 2
10. Чингистэй уул 1
11. Асралт Хайрхан 2 2 тусдаа аялал /Бямбасүрэн/
12. Соёмботой уул 2
13. Дуган хад 1 Тэрэлжийн аялал
14. Хангал хайрхан 3
15. Алтай Таван Богд 1
16. Хүрэл тогоот 1
17. Бага тэнгэр 1
18. Хустайн цогцолбор газар 1
19. Түнхэл 1
20. Хайрхан хад 5
21. Хагийн Хар нуур 1
22. Баянчандмань 1 Амралт-алхалт
23. Бурхан Халдун 1 Зөвхөн эрчүүл
24. Залаат 1
Манзушираас Зайсангийн чиглэлд аялал

 Бидний 2011 оны 56 орчим аялалд давхардсан тоогоор 760 орчим хүн хамрагдсан байна. Жилийн турш дунджаар 14 хүн алхжээ.
Ганцаараа алхсан (Дуган хаднаа) тохиолдлууд байхад хамгийн ихдээ 37 аялагч Төр Хурх-Цэцээ гүн-Манзушир чиглэд алхсан байна.
Манай клубын хамгийн залуу гишүүн нь охин минь 18-тай байсан.
Ерөнхийдөө насны дундаж нь 25-30 байх гэсэн таамаглал байна.
Хамгийн ахмад гишүүн 70 гарсан ахмад.
Хамгийн отгон аялагч нь 2 настай.
Хамгийн дурсамжтай аялал нь Хүүхдүүдээ дагуулж явсан аялал.
Бидний аялал алхалтанд гадаадын иргэд оролцдог.

Ухаа Хайрханы аялал
УхаХамгийн холын аялал нь Алтай Таван богдын аялал байлаа.
Хамгийн дурсамжтай аялал нь бас Алтай Таван Богд. Хамгийн хэцүү нь Баян-Өлгийгөөс Улаанбаатар буцахдаа 2 өдөр фургонд суугаагаараа тасралтгүй сэгсчүүлсэн явдал байлаа. Хамгийн хол алхсан нь Асралт хайрханы аялал 35 км болох гэж байна. Мөн Хагийн хар нуурын аялал удаална.
Нэг өдөр хамгийн хол алхсан нь Хагийн хар нуурын чиглэлд өглөө 8 өнгөрөөж эхлээд шөнө 24 цагт очсон явдал болно. Энэ алхалт нь мөн хамгийн удаан алхалт болно.
Бидний хамгийн их очдог газар бол Зайсан 32, Сүхийн талбай 23, Дашийн хад 17 шалгарлаа. Хайрхан хадандаа бид 5 удаа очсон байна.
Цэцээ гүний чиглэлд 6 удаа аялал хийжээ.
Хамгийн дүрсгүй аялал нь Манзуширт хоноглосон аялал байлаа.
Бидний хамгийн идэвхтэй сарууд нь 10 ба 7 сарууд юм байна. Хамгийн идэвхгүй сар нь 2 сар байна. Энэ нь Ням гаригийн бага байх магадлал өндөр бас цагаан сар, дараа дараагийн баяруудтай холбоотой байж болох юм.

Хангад Хайрханы аялал
Холын аялал болгонд тэмдэглэх хөтлөх нь зүйтэй юм билээ. Бидэнд үлдэх нь зураг тэмдэглэл сэтгэлийн лурсамж.

Бид бүхэн Монголынхоо байгалийн үзэсгэлэнт газруудаао олон ч явах байх.

Бас нэгэн сонин хачин- Бидний аялалын зурагнууд компьютерт 34.9 GB хэмжээтэй 14,553 файл бүхий 80 folder HIKING хэмээх каталогит хадгалагдаж байна.

 Бидэнд буй гэрэл зураг, сэтгэлд тодрох дурсамжаараа эдгээр тоо баримтуудыг нэгтгэн танилцуулж байна. Тоо баримтууд баримжаа, төсөөллөөр авсан амьдралаас зөрүүтэй байгаа. 


Хураангуйг бичсэн: Chandmani


Монгол Улсын хамгийн өндөр цэг - Алтай Таван Богдын Хүйтний оргил

“ХАЙРХАН АЯЛАГЧ КЛУБ"-ынхээ найз нартаа баярлалаа. 
2011 oны 12 сарын 20.

5 comments:

SUNshine said...

Үнэхээр бахархмаар байна шүү
гайхалтай тайлан байна :))
Хүн бүрийн амны уншлага болсон утаат Улаанбаатар гэдэг үгийг хэлээд байлгүйгээр амралтын өдрүүдээ үр өгөөжтэй эрүүл мэнддээ тустайгаар өнгөрүүлнэ гэдэг чинь л сайхан байна шүү дээ, та нараар бахархаж байнаа

Chandmani said...

:) Харин үзээд л байна даа.. Одоо бол hiking addicted болчихсон байхаа... Бүтэн сайндаа унтаж өдрийг өнгөрөөж байснаас сайхан алхаад сэтгэлээ, нүдээ, бас биеэ сэргээгээд ирэх ч гоё шүү. Харзанд бас орох янзтай. Энэ долоо хоногт орно доо...
Чи ирэх дөхөж байгаа байхаа. Бэлтгэлээ хэр хангаж байна? :)

www.gegeen.com said...

envy u. bi bas neg ingej ayalah moroodoltei, ihenheer ni gehdee ayalaj bsiin bn. odoo neg ovloor hovsgol yavj uzehiig ih husch bga.

ub-d irtsen bga shw, utas chini bolq l bn le. 88-tai n

Anonymous said...

анх удаа орлоо. үнэхээр гоё блог байна. ямар сайхан аялж, сэтгэл сэргэмээр сайхан зурагнууд авдаг юм бэ?
Алхах аялалд явах сонирхол их төрлөө. Анх удаа явах гэж байгаа хүнд УБ орчимдоо хаашаа яаж явбал зүгээр вэ? зөвлөгөө өгөөч. уг нь одоо бас дулаараад ид гоё улирал нь байх даа?

K said...

Anonymous hamtarch alhah uu..