"Шинэ загвар хэрхэн таалагдаж байна" хэмээн санал асуулга тавьчихаж. "Яахав дээ" гээд саналаа өгчихлөө. Ингээд сайтан дээр ажиллаж буй Aagii & Содбилэг нарт зориулаад хэд хэдэн зөвлөлгөөг өгөх гэсэн юм.
1. Юуны өмнө сайтныхаа source-аа нууцалсан гэж таалаа. Яахав, ганц "swf" файлын нэрийг болон замыг олоход их хүндрэл учраад байхгүй тул эх source-аас дээрх мэдээллийг оруулчихлаа. Ер нь бол сайтны кодыг нь их нууцлаад байх шаардлагагүй шүү дээ. Тэртэй тэргүй олох боломжтой. Харин эсрэгээр нь зарим мэдээллийг бусдад (хэрэглэгчдэд) "линк" хийх бололцоогоор хангаж Бурханы шашины болон Гандангийн сурталчилгаандаа ашиглах нь зүйтэй байх болов уу гэж бодож байна.
2. Сайтны зохион байгуулалт маш дутуу дулимаг болсон байна.
а. Миний ойлгож байгаагаар Гандангийн сайтанд:
- аудио - ном, уншлага, ярилцлага г м (ядахдаа ойлгогдохгүй ч гэсэн төвдөөр дүнгэнээд байдаг Хийморийн сан, Дөрвөн Уулын санг минь багтаачихна)...
- зураг хөрөг - Бурхадууд, Бурханы шашинтай холбоотой соёлын бүтээлүүд г м
- хөгжим - шашины холбоотой янзан бүрийн аяс, хөгжим г м
зайлшгүй байх ёстой мэт санагдана. Тиймээс эдгээрийг багтаах, багтаах багтаахдаа тусгайлан дэд хуудас байдлаар багтаах шаардлагатай санагдана. Учир нь тэдгээр нь ачаалагдахад түвэгтэй байдгийг надаар хэлүүлэлтгүй биздээ.
б. Гандангийн сайт нээгдэхэд дээрх флашийг оруулахад зүгээр санагдлаа. Харин цаашид хуудас нээгдэх болгонд тэр флаш байх нь хурдад тодорхой хэмжээгээр нөлөөлөхөөс гадна илүүц байна. Хуудас нээгдэх болгонд уг флаш ачаалагдахад түүний ая нь дараа болж байна, мөн дэлгэцийг ихэнх хувийг эзлээд нэгэнт харсан зургийг дахин дахин харуулаад учир холбогдлоо алдаж байна.
в. Гандангийн түүх, Хамба ламын айлдвар, Далай ламын сургаал, Шашины сургууль, Мэдээллүүд, Бурхдын цомог, Үзвэр үйлчилгээ, Шашины ном зохиол, Харилцах хаяг, Нээлттэй захидал, хүсэлт гэх мэтээр тусгайлан ангилж дэд цэсүүд байвал зүгээр юм. Цаашилбал:
Гандангийн түүх гэхэд: Түүх, Одоогийн байдал (Гандангийн хашаанд багтах шашин соёлын барилгууд, хийдүүдийн тухай гэх мэт), Хамба нарын тухай гэх мэтийг оруулаад "ирээдүйн загварын төслийг" ч багтааж болох мэт.
Ер нь бол сүсэгтэн олнуудад нээлттэй, уншууштай, мэдээлэлтэй сайт болмоор доо. Монголын Шашины Төвийн сайт нь ийм байхад шашин минь яаж хөгжих билээ. Хуучин сайт нь одоогоосоо арай илүү зохион байгуулалттай байсан мэт санагдаж байна. Юу ч бүтээгээгүй байж "статистик" гээд оруулчихаж, оруулах оруулахдаа нээг их дээр. Хамба ламын айлдварын өмнө сайтад хандсан хүний тоо байх нь утгагүй хэрэг бөгөөд тооны хойноос хөөцөлдөхөө болих хэрэгтэй шүү дээ. Ийм байдлаар дүгнээд байвал шүүмжлэх зүйл их байна.
Хүнд хэрэгтэй, хэрэгцээтэй, мэдлэгт дусал нэмэхээр сайт болвол тоолсон тоолоогүй мянга мянгаараа орох болно. Мянга мянгаараа түгээх болно.
За тэгээд Гандангийн сайтыг засаж сайжруулахад хэдий хэр хугацаа зарцуулаж, тэгээд хэзээ дуусгахыг энэ өдрөөс эхлэн тооцоод үзье. Өнөөдөр 2009 оны 1 дүгээр сарын 28.
4 comments:
Gandan ch odoo tegeed shushig bishreltei humuusiin mungiig ikh hemjeegeer avdag bolson bn lee. Sain yumnii hajuugaar saar yum bainga bh yum da
tiimee... nom unshuulna gej to'lbor to'lno. Tegeed deer ni xandiv geed...
Ингэхэд сайтан дээр ажиллаж буй Aagii & Содбилэг нар нь үүнмйг харсан юм болов уу?
Үгүй байхаа гэж бодож байна...
Тэд хийсэн болж Гандан хийд хийлгэсэн болж мөнгө төгрөгөө авалцаж өгөлцөөд тэгээд "гэрээ" нь дууссан бололтой... Ямар ч байсан ажил дуусгаж чаддаггүй нөхдүүд байна гэсэн дүгнэлтийг тэдэнд өгсөн... Аягүй бол тэд хаа нэгтээ ажиллаж байгаа. Дээрх дүгнэлтээсээ үзэхэд тэд бол "үнэнч" ажилтнууд биш...
... Одоо 6-н сарын 20. Энэ бичлэгийг 1 сард бичиж байсан байх юм. Тэгэхээр 5-н сар нам жим байсан хэрэг.
Post a Comment