Америк орныг дурсахгүй байхын аргагүй хэдэн зүйл (бөглөрөөгүй хурдны зам, цэцэрлэгт хүрээлэн, цэвэр цэмцгэр орчин, тайван сэтгэл өег алхаад зугаалах газрууд, тамхигүй орчин гэх мэт) байна аа. Уг нь Монголдоо ирээд сэтгэл санаа амар, тайван, сайхан байгаа ч үнэндээ зарим зүйлийг үгүйлээд байхын...
Халуун наран шарсан өдөр, эсвэл бороо хуртай намуухан өдөр... энэ бүгдэд заавал нэг зүйлийг үгүйлээд байхын.. Энэ нь цэцэрлэгт хүрээлэн...
Охиноо, ээжийгээ дагуулаад салхинд гаргах гэсэн очих газар цэцэрлэгт хүрээлэн үнэндээ байхгүй юм. Зуслангийн газрыг эс тооцвол шүү дээ. Зусланд ч гэсэн бас учир утгатай байх болов уу гэж бодно.
Наадмаар морь үзээд нэгэн микрогоор буцаж явахдаа нэгэн хос жуулчидтай таарсан юм. Тэд нар манай нутагт ирээд 3 хонож буй бөгөөд үлдсэн ганц өдөртөө Улаанбаатарт юуг үзээд хаана очоод түр амарч зугаалж салхинд гарч болохыг асуудаг юм байна. Надад бодоод бодоод хэдэн жуулчдын амралтын газруудаас өөр хэлэх газар байсангүй.
Нэгэн сайхан налгар өдөр өглөө эртлэн ээжийгээ дагуулан Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнд очиж сонирхлоо. Хэдэн жилийн өмнө цулгай талбай дээр солонгосын хөрөнгө оруулалттай баригдах энэхүү цэцэрлэгт хүрээлэнгийн нээлт нь болоход оролцож байснаа нэг дурсан санахад сайхан байлаа хө. Ээж минь Бурхандаа залбирч мөргөөд завгүй өнгөрөөв... Би ч бас даган баяслаа.
Энэхүү цэцэрлэгт хүрээлэн байгаа нь сайхан боловч олон түмэндээ, гадаадын жуулчдад хэрхэн харагдах, үйлчилгээ хэрхэн явуулах, цэцэрлэгт хүрээлэн утгаар нь хадгалах, хөгжүүлэх тал дээр үнэн дутмаг байлаа. Нэгэн хийдийн харьяанд байдаг бололтой юм билээ. Сүсэгтэн олон мөргөл хандив өгч байгаа л харагдахын.. Харуул хамгаалалттай бололтой юм бас. Гэвч цэцэрлэгт хүрээлэн гэхээсээ илүүтэй зүгээр л Бурханы хөшөө мэт санагдлаа. Цэцэрлэгт нь зүлэг ургасан зүйл алга. Энд тэндгүй хог. Хүүхдийн тоглоом гээд хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүй хэдэн цементэнд угласан төмөр тоглоом, тэр нь ажиллагаагүй. Бурханы хөшөөний доор байрлах нэгэн танхимд нь борооны ус гоожоод хаалттай. Тэрхүү танхимын Бурханы хөрөгнүүд нь, үзмэрүүд нь тоос шороонд дарагдчихсан. Үнэн гундуй харагдсан. Зурагнаас та бүхэн өөрсдөө дүгнэлт хийнэ бизээ:
Улаанбаатар минь цэцэрлэгт хүрээлэнтэй болох болоогүй юу?
Өө тийм. Аргаа бараад ээжийгэээ дагуулан тунгалаг Туулынхаа хөвөөнд очиж салхилав аа.
Ээждээ олбог дэвсэж өгөөд голынхоо урсгалыг хараад сайхан сууж байтал хажуу дээхэн талд машинтай хэсэг нөхөд ирээд шууд л машинаа угааж эхлэв. Би ч дуугай байх биш "та нар иргэж болохгүй" гэж хэлтэл "хэн юм чи! байцаагч юм уу хаашаа юм" гээд хэдэрлэв. "Хэн ч бишээ. Заавал байцаагч хэлэх ёстой юм уу" гээд маргаж эхэлтэл тэд нарч дуугай, ээж ч намайг "хүнтэй битгий мууд боль" гээд болиулав...
*зурагнуудыг гар утсаар авсан болно.
6 comments:
Oo, ugaasaa ter haviar jaahan tiimerhu baidiin. Amraltiin odriin ogloo haayaa guij burhan bagshin hoshoo orood morgoh geheer ter haviar showdaj honoson nohduud hajuugaar ni bas 1 yum guij morgood l, guuren deer jaahan Tuul goloo harsan shig zogsohoor hajuugaar ni shil tuudeg humuus bultalzaad l baidiin. Gehdee zugeer ee. Minii mongoliin ogloo ch bas shan shuu.
голд машинаа угааж байгаа хүмүүс хэзээ нэгэн цагт ямар нэг байдлаар ундны усаа бохирдуулсныхаа төлбөрийг төлөх л болно. наад хүмүүс чинь боловсролтой л хүмүүс байгаа даа. Боловсролтойнууд нь ингээд байхаар...
Агиймаа болон Гилийн хатанд:
энэ өдрийн мэнд. уг нь сайн сайхан зүйл бичмээр л байхын... Тэгж байгаад ирээдүйдээ засарч сайжрах бизээ гэж хүлээж байхаас.
Neeree iim zerleg Mongold butsaj ochino gedeg ch changa asuudal shuu!!!
kkk im zerleg mongol gene uu?
Заримдаа ч нэгэн бодлын "зэрлэг" санагдах юм....
Post a Comment