2010-07-25

Хүсэл...


Өглөө үүрийн шүүдрээс өрсөн
Үнсээд сэрээхсэн
Өдрийн халуун нарнаас халхлан
Үлээгээд сэрүүцүүлэхсэн
Үдшийн шаргал туяанд умбан
Тэврээд бүжиглэхсэн
Шөнийн тэргэл саранд таалан
Бүүвэйлээд амраахсан


photo: http://images.paraorkut.com/img/pics/images/m/missing_you-1809.jpg

4 comments:

Гилийн хатан said...

Өөрөө энэ 4 мөртийг тэрлэчихэв үү? сүрхий юмаа.
Амжилт хүсье.

Agiimaa said...

Зүгээр л нэг амьдрах юмсан
Зүлгэн дээр гэрээ бариад . . .
Зүү утас нийлүүлэн хүүдээ дээл оёж
Амрагаа хүлээж
Амраг минь адуунаасаа ирж
Зүгээр л нэг амьдрах юмсан . . .

Ц.Хулан

Chandmani said...

Гилийн хатанд:
:)

Агиймаад:
сайхан шүлэг байна.

Anonymous said...

... me too...