Монгол Улсын хөгжлийн үндсэн хөдөлгүүр нь боловсрол. Хөгжлийн асуудалд дээр Монгол Улс "хангалттай" хүн амтай биш, эдийн засаг сул дорой, хүмүүсийн ухамсар төлөвшөөгүй, нийгмийн хүрээний асуудлууд шийдэгдэх нөхцөл байхгүй гэх мэт удаан жагсаалт гаргаж болно. "Хөгжиж буй орон" гэсэн тодотголтой, хөгжиж буй нь ч үнэн. Гэхдээ бид аль хэр хурдацтай хөгжиж байна вэ?. Яст мэлхий сундлаад уу, үхэр тэрэг хөлөглөөд үү, эсвэл чиичаанаар уу? Бүр тэр хурдан галт тэрэг, сансрын хөлгөө больё л доо...
Боловсролын системээ шинэчлэх цаг нь болсон гэж би хувьдаа боддог. Ялангуяа их дээд сургууль, коллеж, техник мэргэжлийн сургуулийн хүрээний шинэчлэл, ёстой нөгөө change буюу өөрчлөлт, хөгжил дэвшилийг өөрсдөөсөө шаардах цаг нь болсон...
Аливаа асуудалд "гараа" гэж байх тул тэрхүү бодоод байгаа өөрчлөлт шинэчлэлээ хаанаас, хэнээс эхлэх вэ гэвэл... Боловсролын асуудалд хамгийн анхдагч нь багш нар байх. Тиймээс багш нараас эхлэх нь зүйтэй болов уу... Улмаар тухайн сургууль...
Багш нарт тавих мэргэжил, боловсролын шаардлага өндөр байх ёстой. Багш нарын сурган хүмүүжүүлэх арга барил, мэргэжил, боловсролыг дээшлүүлэх, сурган, сургалт болон техник тоног төхөөрөмж гээд шинжлэх ухааны болон нийгэм судлалд оруулах тэдний хувь нэмрийг өндөрсгөх хэрэгтэй гэж үзэж байна. Шаардлага, үүрэг хариуцлагыг өндөржүүлэх хэрээр тэдний бас нийгмийн халамж, цалин хөлс нь харилцан уялдаатай нэмэгдэх нь зүйн хэрэг...
Багш нар зохих хэмжээний боловсрол эзэмшин, зарим нь их дээд сургууль төгсөөд багшлах эрхээ олж авсан байх. За тэгээд нөгөө доктор, проф-ууд... Багшийн хангалт хүрэлцээ бага тул их дээд сургуулийн төгссөн болон төгсөх ангийн "гайгүй" оюутнууд тухайн сургуульдаа "багш" болон үлдэх үзэгдэл их болсон (байх). Ерөнхийдөө бол сургууль төгсөөд л багшлаад эхэлдэг. Тэгээд л насаараа багшилна. Ихэнх тохиолдолд багш дахин мэргэжил дээшлүүлэх, гадаад дотоодын сургалтанд хамрагдах, судлал (research), эрдэм шинжилгээний ажилд хамрагддаггүй бөгөөд хамруулдаггүй. Тэд нараас шаарддаг ч үгүй, тэд нар шаардуулдаг ч үгүй. Багш нар нь "зөвхөн" хичээл, онолоо заасаар байгаад "амьдралаас тасархай" орчныг Монголд бүрдүүлдэг болсон гэхэд хилсдэхгүй... Яагаад бид шаардаж, шаардуулж болохгүй гэж?! Шинжлэх ухаан, нийгэм, хүний хөгжил хурдацтай өнөөгийн үед хөл нийлсэн алхаа хийж чадах Монгол иргэнийг бэлтгэдэг хүмүүс нь бараг сурагчид, оюутнуудаасаа хоцорсон байхыг алийг тэр гэхэв. Заах ёстой байтал зарим нь суралцдаг биз дээ. (орчин үеийн техник төхөөрөмжүүд, компьютер ашиглаж чадахгүй багш нар өнөөг хүртэл байгаа... цаастайгаа ноцолдоод л... тэгээд сурагчидаасаа цаас нэхээд л...зарим нь бүр "ном" бичээд сурагчидаараа шивүүлээд л, зарим нь тэр "ном"-оо сурагчиддаа зараад л...) Бараг тэрхүү суралцаж байгааг нь сайшаамаар... Өрсөлдөх чадвар энээ тэрээ чинь боловсролын системд бас хамаарна шүү дээ... Их дээд сургуулийн багш нарын мэргэжлийн болон боловсролын түвшний шалгалтыг хэдэн жилд ч юм, за яахав 2 жил тутам авч байвал яасан юм? Шалгалтандаа тэнцвэл багшлах эрх, зэрэг дэвийг нь нэмээд улмаар цалин хөлс нийгмийн халамжийг нь сайжруулж болохгүй гэж? Яагаад багш нараас сургалт, судалгааны дорвитой бүтээл, судалгааг 2 жил (бас) тутамд шаардаж болдоггүй юм? Багш нар сургуультайгаа зохих ёсны хөдөлмөрийн гэрээ хийгээд улмаар шинэчилдэг байж яагаад болохгүй гэж, гэхдээ зөвхөн цаас биш байдлаар шүү дээ... (жишээ нь 2 жил багшилна, гэрээний үед тодорхой тооны судалгаа шинжилгээний ажил хийнэ, илтгэл тавина гэх мэт маш тодорхой. гэрээ зөрчигдсөн бол багшлах гэрээг цуцлах гэх мэт) Тэрхүү хийсэн судалгаа, эрдэм шинжилгээний ажил, бүр нээлт энээ тэрээ байвал урамшил болгоод тэд нарыг гадаад дотоодод мэргэжил дээшлүүлэх сургалтанд улсаас ч юм уу, яамнаас ч юм уу, эсвэл тухайн их дээд сургуулиас хамруулж болдоггүй юм? Заавал сургалтанд хамруулах ч биш урамшууллын олон хэлбэр байдаг, тэд нарынхаа "нүдийг нээх" үүднээс гадаадад хэд хоногийн амралт, аялал жуулчлал гэх мэт урамшуулал олгож болно шүү дээ. Багш хүн сэтгэл нь бусдад, хүүхдүүдэд, оюутан сурагчиддаа гэсэн бодол үргэлж умбаж явдаг тул "суусан болгондоо нэг зүйл атгаж" л таараа. Тэр атгасан зүйл нь тэдэнд ч, сурагч оюутнуудад, улмаар Монголд хэрэгтэй... Туршлага судлана гэдэг байхаа.. (амарч байна, туршлага судалж байна гээд хэд хоног архидаж, задгайрч, дэлгүүр хэсэхийг туршлага судлана гэдэггүй болой)
Багш нарт тавих шаардлага өндөрсөж, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлснээр тухайн сургуульд нөлөөлж чадна. Сургууль гэж "зөвхөн нэг байшин, хэдэн сурагч, хэдэн багш" гэсэн тодотголоос салах хэрэгтэй байна шүү дээ. Манай зарим их дээд сургууль бүүр түрээсийн өрөөнд байдаг байхаа!!! ... Сургууль гэсэн орчныг өөрчлөх хэрэгтэй байна. Үүнийг боловсролын хуулиндаа суулгаж өгөх хэрэгтэй байх. Статистикийн мэдээллээс харвал Монгол Улсад буй их дээд сургуулийн тоо 170 байхын, түүнээс Улаанбаатарт 132, орон нутагт 38...Хүн амд ноогдох тоогоороо дэлхийд number One... Wow...
Бодоод үз дээ: Нэг сургууль нэг байшинтай гэвэл нийслэлд маань 132 байшин байж таарах гээд байхын... Хөдөөг дурьдаад ч хэрэггүй байх. Тэгээд нэг сургууль 10н багштай гэвэл 1320 багш байхын... Монголын хүн ам 3,0 сая (бусдууд нэмээд нэмээд, минийхээр бол аль хэдийн 3 сая хүрсэн гэж бодоод байгаа тул хасаад байгаа) тэгээд Улаанбаатарт оршин суугчид хэд билээ? Арай л толгойд буухгүй байгаад байхын... Сургууль болгон төрөөс татаас авдаг бил үү?
Сургууль гэдэг ухагдахууныг өөрчлөх хэрэгтэй болоод байна шүү дээ. Сургуулийн хотхонтой (campus) болмоор байхын... Харвардыг Монголдоо барьж байгуулж чаддаггүй юм аа гэхэв ядахдаа нэг ч болов жинхэнэ оюутны хотхонтой байхсаан... Оюутны хотхон гэж тэр Арслантай гүүрийн хэдэн оюутны байрыг хэлээгүй юм шүү.... Сургууль баар 2 нийлчихсэн байвал яах уу? Бараг номын сан байдаг юм уу заримд нь? Номын сангүй байж яаж хүүхдүүд сургана гэж бодож болохын... Тэгж болохгүй биз дээ... Яагаад үүнийг өөрчлөх алхмуудыг хийж болдоггүй юм? Хөрөнгө мөнгө төсөв санхүү гээд шалтган шалтгаан тоочоод унах байх л даа. Аливаа зүйлд шалтаг шалтгаан хэзээ ч олдоно. Хэн нэгэн, хэзээ нэг цагт хийх л ёстой бас эхлэх л ёстой... Хүн болгонд 50-ч билүү, 70 ч билүү мөнгө өгнө өгөхгүй гээд байхынхаа оронд тэр мөнгөөрөө Улаанбаатараасаа зайдуухан бага багаар нь, ганц нэгээр нь байшин бариад дэд бүтэц хөгжүүлээд, зам тавиад нэгэн УЛСЫН гэх сургуулийг байгуулаа ч дээ. Гадаад багш нарыг уриад ажиллуулчих нөхцөл бололцоог үүсгэ л дээ. Оюутан сурагчидаа багширсан баар сав, холилдсон дэлгүүр хоршооноос хол байлгах гээд үзмээр дээ..
Тараасан мөнгө болгон ашигтай биш байдаг. Зарим нь архи болоод ходоодонд ороод тархи толгойд үйлчлээд дараа нь гэмт хэрэг болон хэн нэгний амь насанд хүрч ч байгаа юм билүү хэн мэдлээ? Тэгэхийн оронд боловсролдоо, улмаар хөгжилдөө оруулаасай... Тэр мөнгөтэй хөрөнгөтэй хүмүүс хөшөө, бунхан залж байхын оронд БОЛОВСРОЛоо хөгжүүлэх сандаа оруулал даа, тэгээд оруулсан хэмжээгээрээ боловсрон хүчнээ бэлтгэж болно шүү дээ....
гэх мэт .....
за за болох байхаа.... 50001 бодол болчих шиг боллоо....
1 comment:
Тийм шүү, боловсролын салбар дахь стандартад төрийн зөв бодлого, анхаарлаа хандуулах нь үнэхээр тулгамдсан асуудал болоод байнадаа.
Post a Comment