2010-02-02

Магадгүй, 50н мянгаас сонгосон нэгэн бодол- Монголынхоо талаар миний хүсэл... бодол №1...

Хүн болгон боддог, санадаг, дурсдаг, мөрөөддөг, үгүйлдэг... аан тийм бас хайрладаг, бас үнсдэг, унтдаг, бүүр цаашлуулбал ... за за ингээд орхилоо энэ тухай :)

Өдөртөө янзан бүрийн бодолд л дарагдах юм. Зарим нь гялсхийгээд л, зарим нь шурдхийгээд л, зарим нь өвтгөөд л, зарим нь инээлгээд л, зарим нь дүнсийлгээд л, зарим нь сэргээгээд л, зарим нь унтуулаад л... бас энэ тухай ингээд дуусгалаа...

Хүнд дунджаар өдөрт 50н мянган бодол тархинд нь харвадаг юм байна л даа. (Янзан бүрийн "онош" байдаг боловч их ч биш бас бага ч бишийг нь сонгож авлаа. хэрвээ нэтээс энэ талаар хайхыг хүсвэл "
Thoughts Per Day" гээд хайчихаарай... )

Тэрхүү өчнөөн мянган бодлоос сонгон байж онцгой санагдсан нэгэн бодлуудыг цуврал байдлаар блогтоо бичихээр шийдлээ...

Би-Монгол...

Монгол Улсаа, хөгжлөө, аж амьдралаа, орчин нөхцлөө, эдийн засгаа... гэх мэт бас янзан бүрийн зүйлийг ургуулан боддог...Би иргэн учраас... Би Монгол хүн учраас тэгж боддог...

Монгол Улс минь ямар байхыг, юуг өөрчлөгдөхийн хүсдэг вэ гэвэл:

1.Ойртсоноор нь Цагаан сараар эхэлнэ ээ...
Бид баяр наадмыг тэмдэглэхдээ үнэхээр гарамгай. Эдийн засаг, өнөө ядуу амьдрал энээ тэрээ хамаагүй ээ... Өр зээл тавьж байгаа л тэмдэглэнэ ш дээ... 2 идэхгүй 0 хонохгүй гэж дуулж байгаад бүжиглэн байж тэмдэглэнэ... Энэ жил ихэнх нутгаар хүндрэлтэй, зудтай байгаа гэсэн мэдээллийг нэтээс уншиж байгаа боловч тэрхүү цагаан цасанд дарагдсан сараа зудгүй мэт л тэмдэглэх байх... Нөгөө улс төрчид нь мөнгөн бүстэй, алтан дээл, булган малгайгаа өмсөцгөөгөөд Төрийн гэх ордны дунд "нууцлагдсан" өргөөндөө (уг нь бол энгийн л шахуу нэгэн гэр юм шүү дээ) бие биентэйгээ уламжлал ёсоор золгох байх...

Айл өрх болгон нүсэр тэмдэглэнэ... Бэлэг сэлт, мөнгө цаас, золголт, хадаг, үнсэлт, бууз, тавгийн идээ, чихэр гээд л...

Бид ер нь Цагаан сардаа хэдэн төгрөгний төсөв төсөвлөж, хэдэн төгрөгийн, хэрхэн зарцуулдаг юм болоо? гэсэн бодлыг өөрөөсөө асуугаад хариулт олж чадсангүй. Зүгээр энгийнээр бодоод үзвэл:
За нөгөө л хэл амтайгаар нь, дайрч давшилдагаараа 76-н гишүүнээ гоочлохоос... Гишүүн болгон Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай золгон хадаг гардуулна гэж үзий л дээ...аан тийм бас давхардсан хэд байгаа боловч энгийн тоо бодож байгаа тул тэрийг нь орхилоо... тэгээд зөвхөн хадаг дээр төсөвөө гаргах гээд үзий...

Хадаг сонгочихлоо. Халтай ч байж мэднэ. Гэхдээ... хүн болгон бараг мөнгө гэхээсээ илүү "уламжлал, бас ёс, аан тийм бас шашин, өөн тийм түүх"-ыг харгалзаад хадагтай золгох байлгүй гэж бодов. Нэг хадаг хэдэн төгрөг вэ? Энгийн хадаг бол хямдхан... Алтан шар, 5н өнгийн хадаг гэвэл үнэ нь ихсэх байх гэж бодов... Үнийг нь мэдэхгүй тул зүгээр л 1$ гээд бодчихий... Тэгэхээр 76$... 76-н ам долларыг Голомт банкны өнөөдрийн ханшаар төгрөгт шилжүүлбэл 111 мянган төгрөг болох бололтой... 333н мянган төгрөгийг (Төрийн 3н өндөрлөг гэсэн тул) ид ядарч зүдэрсэн малчинд, эсвэл тэр хүүхдүүд эндсэн эмнэлэг аппарат болгоод бэлэглэвэл болж байгаа биз дээ... Тэгж гишүүд ургуулан бодоод хандивлаж бодож болно шүү дээ... Энэ нь зөвхөн хадагны жишээ...

Зөвхөн хадаг... тэгээд цаашаа ургуулан бодвол монголын 10000 хүн тус бүр нэгхэн долларын үнэтэй хадаг худалдан авбал 10000н ам доллар... (жишээ болгон 10000 гэж авлаа, манай Улаанбаатар хот хэдэн хүн амтай билээ?) Тэр бүх хадаг "made in China" байгаа...магадгүй "made in Эрээн" байгаа... Тэгээд тэрхүү хадаг зарсан хэн нэгэн 30н (монголчууд үүнээс илүү ашиг хайдаг) хувийн ашиг хийсэн гэж үзвэл тэр хэн нэгэн 7000 ам долларыг Эрээнд, хужаад өгсөн болж таарах гээд байнаа тээ... Монголынхоо хөгжилд биш Эрээний хөгжилд 7000н ам долларыг өгчихсөн байгаа биз... Цагаан сарын зарлаганаас зөвхөн хадгаар төсөөлүүлэн бодоход ингэж л бид эдийн засгаа зөвхөн баярт "алдаж" байна даа...

Би юуг хэлэх гээд байна вэ гэвэл "Баярыг баяр шиг тэмдэглэж сурах юмсан, гэхдээ Монголдоо ашигтайгаар".. Тэр тусмаа өнөөгийн хүнд хэцүү нөхцөлд.. Ходоодонд багтаан ядан оруулдаг хэдэн бууз, гар дамжуулж цайлгадаг хэдэн чанаргүй-хужаа бараа бэлэг сэлтийг болих юмсан... (хужаа бараа болгон чанаргүй биш. гэхдээ Монголд оруулж буй барааны ихэнх хувь нь, тэр тусмаа хувь хүмүүсийн оруулж ирж байгаа бараа таваар чанаргүй, тэр талаар би баталгааг олж болох байх)..

Мөнгөн тэмдэгтээрээ золговол тэр төсвийг "гадагшаа" алдахгүйн нэг жишээ болох байх...

...будилаад, их л ойлгомжгүй биччих шиг боллоо, уучлаарай...

Хадагт халгаатай нэгэн бишээ.. Хадгаар, магадгүй хамгийн "нандин"-аар нь жишээ авсан ч юмуу би мэдлээ хэхэхэхэ



No comments: