Би-Монгол...
Монгол Улсаа, хөгжлөө, аж амьдралаа, орчин нөхцлөө, эдийн засгаа... гэх мэт бас янзан бүрийн зүйлийг ургуулан боддог...Би иргэн учраас... Би Монгол хүн учраас тэгж боддог...
Монгол Улсад минь юу өөрчлөгдөхийн хүсдэг вэ гэвэл:
Монгол Улсынхаа хөгжил дэвшил, ард иргэдийнхээ амьдралаас ургуулан бодохоор бүх нийгмийн үзэгдлийн аливаа уялдаа холбоог тайлж болох байх.
Яагаад бид дэлхий нийтээс доогуур байна гэж? Магадгүй хүн амын тоо "хэт" цөөхөн тул эдийн засагт нөлөөлөл үзүүлдэг байж болох юм. Гэвч цөөхөн хэдэн монголчуудыг Монголын минь баялаг ядууруулаад, аж амьдралыг нь доройтуулаад байна гэж үү? Үгүй шүү дээ...
Бидний ухамсар, бодол санаа, зуршил ядууруулаад, доройтуулаад, сулруулаад байна...
- Бидний ухамсар:
Бид бэлэнчлэх сэтгэлгээтэй, болж л өгвөл юу хийхгүй, бүтээхгүй, зүгээр л сууж байгаад мөнгө, тэр тусмаа их мөнгийг олоод л, ямар ч аргаар хамаагүй биеэ зовоолгүйхэн шиг л амьдрахыг хүсдэг. Хэнтэй, хаана, яажшуухан байгаад хэнээс, хаанаас, төр засгаас ашиг хүртэх билээ л гэж боддог. Нөгөө талаас нь төр засаг нь өгсөөр байгаад муу занд сургачихсан...
Мөн өөрөө л болж байвал бусад хамаагүй, ялангуяа "улсынх бол" хамаагүй гэсэн ойлголтой. Хувийн болон улсын асуудлууд нь хутгалдчихсан. УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулиндаа бараг л бүгдээс хөндий байх, бизнес эрхлэх эрхгүй мэт тусгасан боловч нөгөө хэдэн "эдийн засгийн ухааны доктор" гишүүд нь бүгд л шахуу хувийн бас үгүй том компанитай, дээр нь салбар эрхэлсэн сайдууд болчихно... Төсөл, янзан бүрийн хөрөнгө оруулалтын асуудал хэлэлцэхээр л бараг бүгдээрээ шахуу лоббидуулчихна, эсвэл лоббидоно. Аргагүй монгол амьдрал, зан тул ашигч, ажил хэрэгч зан нь тодорно...
УИХ-ын гишүүдээ өөнтөглөхөө болий л доо. Энгийн нэгэн ард иргэн байлаа гэж бодоод үзье. Гудамжинд явж байхдаа шүлс, хог хаях, зарим нэг нь баах шээх бол энүүхэнд, согтуу нэгнийг нь эс тооцвол зарим нэг нь толгойд нь харвасан бодол байлаа ч гэсэн хүний бараа харж байгаад л шурдхийлнэ. Бараг л Улаанбаатарын иргэн болгон хотоо цэвэр ариун байлгая хэмээн уухайн тас орилдог. Тэгсэн мөртлөө хог, тамхины иш, уусан ундааны саваа шидэхдээ, шүлсээ хаяхдаа тэр бодол байхгүй. Тэгэхээр бид яаж цэвэр байхын... Ухамсар дорой болоод л тэгээд байгаа юм биш үү?!
- Ухамсар ямар байна бодол санаа тийм л байна:
Нэгэнт хувиа хичээн амьдарч буй тул яалт үгүй наанаа инээмсэглэл тодруулан цаагуураа хор найруулна... Монголчууд олуулаа болоод л ирэхээр бие биенийхээ бөгсийг ухаад л, муулаад л, атаархаад л, улмаар хорлоод л эхэлнэ... жинхэнэ хорт бодол санаа нь ил гарна...
Бас их атаархуу.. дээр нь барьцамтгай. Нэг нь машин авбал нөгөө нь авах бодолтой... Мэдээж цалингаараа машин авч чадахгүй гэдгийг нь мэдэх тул уусан идсэнээр нь "тойрсон хүрээндээ" ярилцаад л муулаад эхэлнэ. Нөгөө талаар тэр чадаж байхад би яагаад болохгүй гэж хэмээн бодол эзэмдэн бас л буруу аргаар үзчихнэ. Машины тухай больё л доо. Зүгээр л гар утсаар жишээ авбал: Ямар ч ажил хийдэггүй оюутан хэдэн зуун мянган төгрөгний үнэтэй гар утас барьчихсан, тэгээд сар бүрийг төлбөрийг барагдулаад байхын жишээ бол энүүхэнд шүү дээ. Бүр оюутан байтугай, хүүхдүүд болгон шахуу гар утастай болсон гэж сонссон... Тэр мөнгө ямар аргаар олдсон бол?! Аав ээж өгсөн гэсэн хариулт олж байна уу? Тэгвэл тэтгэврийн ч юм уу, эсвэл төсвийн байгууллагын ажилтай хүмүүст нэг сарын цалин "бүгдэд" хангалттай байна гэж үү? Хэрвээ хангалттай байна гэж хариулбал бид яагаад жаргаад, амьдрал сайхаан гэж ярихгүй байгаа юм?! Наад захын гэр бүл 3н гишүүнтэй. Гишүүн болгон гар утастай байгаа... нэг гар утасны төлбөр бараг л гэр бүлийн нэг гишүүний нэг сарын цалинтай дүйцэх байх, дээр нь сар болгоны мөнгө гээд бодоод үзвэл бараг л зөвхөн гар утас аваад түүгээрээ идэж хооллож, ундаалж, бас хувцаслаж, гэрэл цахилгаанаа, дулаанаа орлуулж байгаа мэт... Яаж ч бодсон энэ нь бололцоогүй юм... Яахав нэг сар хоосон байгаад нөгөө сардаа өрөө төлсөн гэж хариулж байж болох юм. Гэтэл нөгөө сард та хийснээрээ ажиллаад яг л "тогтсон" цалингаа төрөөс авдаг байхаа...
Бүр цаашилбал "мэддэг" хэсэг нь атаархал жөтөөрхлөөсөө болоод талцаад хуваагдчихсан. Хамгийн наад захын жишээ нь Цагаан сарынхаа өдрийг товлох гэж л бараг өдрийн бодол шөнийн зүүд болгоно. Тэр нэгэн өдрийг товлох гэж зурхайч мэдлэгтнүүд гэсэн хэдэн нөхдүүд эх оронч үзэл гаргасан болж нээг их монголчилно, эсвэл тэр цаг тооллын бичиг хийсэн ашигнаасаа болоод маргалдана... Улмаар ард түмэн нь мунхагдаад, хоорондоо үзэлцэнэ... Тал талаараа, хашаа хороогоороо, нутаг усаараа, яс үндсээрээ... Хэдхэн хийдтэй боловч хэдэн хийдийн тэргүүнүүд нь би ч хамба, тэр ч хамба биш гээд талцчихна...
...Монголчууд "илүү" орлоготой ард түмэн... Татварын тухай асуудлыг энд хөндөх хэрэггүй байх.. Зарим нь үнэнч шударгаар олсон орлоготой л байгаа... Гэвч төр засаг нь үүнийг тооцоолж бодож гаргасан зүйл байхгүй, ард түмэн ядуу ядуу гээд тараагаад л байдаг. Тараах тараахдаа ямар ч бодлого байхгүй... Зөв тараах байтугай "тарааж" ч чадахгүй...Тараана тараана гэж шоудаад сүүлдээ "сүх хийх гэж байгаад шүдний чичлүүр хийдэг" онигоонд дөхөж очдог. Ард түмэн нь ядуу ч гэсэн "айлгаад" сурсан тул сүх байна уу, шүдний чичлүүр байна уу хамаагүй авдаг... Чичлүүр ч байхгүй хоцрох нь бас энүүхэнд...
-Авах нь зүйн хэрэг юм... Яагаад гэвэл бид зуршчихсан:
Зуршчихсан шүү дээ... 70 н жил соц замаар замнаад монголчуудын бүхэл бүтэн нэгэн үе өнгөрчихсөн. Тэр үед аваад сурчихсан, тэр үеийн үр сад бас авдгийг сурчихсан... Сурахаар барахгүй зуршчихсан... Нэгэнт зуршил тул гээж чадахгүй... Төр засаг ч гэсэн өгөөд сурчихсан зуршилтай тул түүнээсээ салж чадахгүй... Жишээ нь Монгол Улсын Баатар цолыг төр олгоод хэн нэгэн аваад сурчихсан, магадгүй зуршчихсан тул хэн нэгэнд өгөх л хэрэгтэй болсон... Бүгд л овогтой болох үед магадгүй хэн нэгэн Ардчилсан гэж хүртэл овог гаргасан ч байж мэднэ... Монголын бүхэл бүтэн үе үр садтайгаа зуршсан зүйлээсээ салж чадахгүй, салахыг ч хичээхгүй байгаа...
Зуршил... аан тийм итгэл үнэмшил, сүсэг бишрэл. Бүгд шахуу Бурханы шашинтай мэт. Үнэнийг хэлэхэд бид бүгдэд Бурханы шашиныхаа тухай ойлголт ч байхгүй шүү дээ. Зуршчихсан болоод л дагаад байгаа гэж би хувьдаа үздэг. Бүгд л шахуу ум мани бад ми хум гэж уншдаг. Үүнийхээ учрыг ч мэдэхгүй. "Өө маньд нь пад байхгүй юм" гэж орчуулж ч болох мэт... Дээд нь суудлаа олохгүй бол доодууд л яадаг билээ... Хэдэн хамбатай, хэн нь том хамба болох талаар нүгэл үйлдэн маргацгаагаад байхаар хуврах байтугай сүсэгтэн олон шүтэн биширч болж байна уу? Тэд хөлөө жийлцээд маргалдаж байхад бид ариусч чадна гэж үү?... Юманд чинь хөгжил дэвшил гэж байдаг даа. Гэтэл манай шашинд тийм ойлголт байхгүй. Зарим нэгэн хүнд лам хүн гэрлэх, эсвэл хүүхнүүдтэй сүүлэрч байгааг шинэчлэл гэж ойлгогдож байж мэдэх л юм... Ер нь бол лам нар нь ч хөгжихгүй байна, улмаар сүсэгтэн олон ард түмэн нь ч хөгжихгүй байна. Яагаад гэвэл бид зуршчихсан тул... Хаа байсан төвдөөр л уншаад л, төвдөөр сургаалаа хайрлаад л, төвдөөр адис хүртээгээд л... Умаа хум боловоо гэхээр нь бид уухай уухай л гээд сууж мэдэх байх даа... Монгол Улсын албан ёсны хэл нь монгол хэл байхаа... Тэгж ч бараг Үндсэн хуулиндаа зарлан тунхагласан... Төр нь шашинаа, шашин нь төрөө хүндэлнэ, хүндэтгэнэ ч билүү гэж ба Үндсэн хуулиндаа тунхагласан учраас бид ердөө оролддоггүй, бас оролдохыг, улмаар хөгжихийг хүсдэггүй байхаа. Төр байдаг бол УЛС гэсэн нэрийг хадгална гэж би хувьдаа боддог. Хэрвээ УЛС биш бол яахав дураараа дургицгаагаад байж байх биз...
... өнөөдөртөө болох байхаа их урт болчихлоо.
тэгээд ч би өөрөө юу бичих гээд юу бичээд байгаагаа мэдэхгүй байна...
... толгойд бууснаа л буулгалаа... зүгээр л бодол... магадгүй 50н мянган бодлоос нэг нь...
2 comments:
...bodoj shanalah zuil bishgui l baih yumda! Bid Mongoloo aziin tseejin dehi Afrikiin helterhii bolgochimoogrui yumsan!
duu ni ergeed blogoo bicheed ehelsen, taniar sonin yu bnda? USA daa l baigaad baina uu?
блогийг листэндээ оруулсан... надад таалагдсаан... бичээд байгаарай...
зөв бодолтой хүү юм шиг байна... :))))
Post a Comment