Боловсролын тухай бичсэн байхаа... Тэгээд дипломын ажлын тухай бичих үү... Дандаа л давтаад, хуулбарлаад, эсвэл хулхидаад бичдэг дипломын ажлуудын тухай бичих үү эсвэл Монгол амьдралд хэрэгтэй талаас нь бичих үү?
Ер нь зүгээр л асуулт байдлаар бичвэл яасан юм...
Бид яагаад бүтээлтэй дипломын ажлууд бичиж болдоггүй юм бэ? Техникийн Их Сургууль төгсөж буй бол Монголдоо хэрэгтэй нэгэн ажлыг өрнүүлэх эхлэлийг яагаад тавьж болдоггүй юм? Монгол гэрийг боловсронгуй болгох талаар тэд нар санаачилж болдоггүй юм? Хөдөө аж ахуйн сургууль төгсөж байгаа бол яагаад үнээ саах аппаратыг монголчилж, эсвэл малын ялгадсаар хий гарган авч болдгийг монголчилж болдоггүй юм? Яавал фермийн аж ахуйг монгол ахуй болгох талаар бичиж болдоггүй юм? Багшийн Их сургууль төгсөж байгаа бол багш нарыг бүтээлч байлгахаар бичиж болдоггүй юм? Бат-Эрдэнэ аваргын сургуулийг төгсөж байгаа бол яагаад Монгол Бөхийн уламжлалыг хөгжүүлэх талаар, ядахдаа наадмын бөхийн оноо, цаг хугацааг шинэчлэх, түргэвчлэх гэхдээ (олон хүртээлтэй талаас нь шүү дээ) талаар бичиж болдоггүй юм? Оюунхорол гишүүний (сайд ч билүү) Отгонтэнгэрийг төгсөж буй бол яагаад Монгол хэлний хөгжлийн, эсвэл нөгөө хуулийг боловсронгуй болгох талаар бичиж болдоггүй юм? Лүндээжанцан гишүүний сургуулийг төгсөгчид яавал Үндсэн хуулиа улам боловсронгуй болгох талаар бичиж болдоггүй юм? Эсвэл хууль хэрэгжилтийг баталгаажуулах тухай ч юм уу... Яагаад Хүмүүнлигийн ухааны их сургууль төгсөгчид монголчууддаа "хүмүүнлэг ухаан" суулгах талаар бичиж болдоггүй юм? Монгол Улсын Их сургууль төгсөгчид яагаад Монголдоо хэрэгтэй ганц ч болов алхам хийж болдоггүй юм? Яагаад? Яагаад бид "баригдсан" сэтгэхүйнээсээ салж болдоггүй юм? Ардчилал, эрх чөлөө гэх мэт том том ярьдаг боловч бүтээлч сэтгэлгээ нь хоцроод хуучиндаа баригдаад байгаа юм биш үү? Диплом бичигчид нь багшаасаа айдаг, эсвэл багш нь айлгадаг арга барилаасаа хэзээ салахын? Бидэнд гэрэл гэгээ, өөдрөг бодол... бүүр цаашлуулбал зарим хүн дооглож мэдэх "тэнэг" бүр "гажиг" сэтгэхүй хүртэл хэрэгтэй... Зөвхөн цаас гэрчилгээ авах үүднээс бичдэг баригдсан сэтгэхүйгээр хандвал өнөөгийн хөгжилд хэзээ ч тусаа өгөхгүй... Ийм байдлаар бол бид улаан дипломтой 1000н хуульч, 1000н эдийн засагчтай байгаад ч хөгжлөө олохгүй нь лавтай...
Дипломын ажил гэж зүгээр л нэг хэдэн хуудас цаас байдгийг болимоор юм.. Хэрэгтэй хэрэгцээтэй ажлуудыг Засгийн газар, яамд, холбогдох газрууд "худалдан" авч ажил хэрэг болгон тодорхой хэмжээгээр "санаачлагч"-д мөнгө хүртээж яагаад болохгүй гэж... Тэгвэл аль аль талаасаа ажил хэрэгч алхам болно шүү дээ... Нойроо хасан байж хийсэн ажлын үр дүн зөвхөн ганц улаан ч юм уу, эсвэл хөхө өнгийн диплом авахад биш ирээдүйн амьдралд нь нөлөөлөхүйц байвал яасан юм?
Нэгэн жишээ хэлье л дээ:
Монгол ахуй гэж бид "гэр" орноо хайрласаар, хадгалсаар ирсэн. Гэхдээ "гэр" гэдэг орчин "хөгжих" ёстой гэж би хувьдаа боддог... Гэр яагаад өрөөгөөр тусгаарлагддаг байж болохгүй гэж? Гэр яагаад 00-ийн өрөөтэй байж болохгүй гэж? Гэр яагаад дулаалгатай,эсвэл салхивчтай байж болохгүй гэж? Гэр яагаад хөнгөн цагаан эсвэл металаар солигдож болохгүй гэж? Гэрийн дулаалга нь эсгийнээс өөр байж болохгүй гэж? Гэр яагаад цонхгүй байж болохгүй гэж? Гэр яагаад давхар байж болохгүй гэж?
Ийм учраас болохгүй ээ гэсэн шалтаг шалтгаануудаа олоод хариу бич л дээ...
Бас нэгэн жишээ:
Хүн амын бүртгэлийн асуудал, тоо бүртгэл, шилжилт хөдөлгөөн, төрөлт, нас баралт....Тэр бүгдийг боловсронгуй болгочих аавын хүү ээжийн охин байна уу? "Тэд" нар нэгэн програм ашигладаг байх... Гэхдээ тэр бол дутагдалтай байгаа... Харсан биш л дээ. Гэхдээ л дутагдалтай гэдгийг мэдэж байна... Бодвол хаа нэгтэйгээс хуулбарласан програм байгаа. Тэр нь гэхдээ алдаатай...
Тэр бүгдийг өөрчилчих аавын хүү, эсвэл ээжийн охин байна уу?
Би бол зүгээр л мөрөөддөг хүн... хэхэ амаараа ч юм уу бичгээрээ оролцож буй хэрэг...
(чи юу хийчихээд ингэж том баагаад байгаа юм гэх мэт асуудал гарна гэдгийг ойлгож байна л даа... бодол санаагаа бичиж байгаа тул би хэнээс ч айхгүй... хэрэгтэй бол хариу бичиж болох л байх... )
2 comments:
chamd sar shiniin mend
Сар шинэдээ сайхан шинэлээрэй... Блог дээр чинь хариу бичих гээд хаана бичих учраа олдоггүй ээ...
Post a Comment