2010-11-29

Дарга нарт зориулав

Энэхүү бичлэгийг бичих болсон шалтгаан нь манайдаа гайгүйд ордог нэгэн М-ээр эхэлсэн компаний үйл ажиллагаанаас болсон юм. Тухайн компани нь хувийн нилээдгүй нэр хүндтэй компани бөгөөд ажил үйлс нь ч давгүй байгаа болов уу гэж бодож байна. Гэхдээ тухайн компанид ажилладаг ажиллагсад нь цаг наргүй ажилладаг ба ажилчдын зүгээс менежер болон даргадаа ханддаг хандлага нь их тааруухан буйг олж мэдсэн юм. Удирдлагууд нь ажилчидаа цаг наргүй шахаж ажилласнаар, мөн хувийн асуудалд нь хэт хутгалдсанаар, тэгэх ингэх ёстой гэж хуурмаг шаардлага тавьснаар, хов живийн чанартай зүйлийг хэт ярьснаар, буруу удирдлагын арга барилаар ажилласнаар ажлын давхардал үүссэн, хэн юу хийхээ мэдэхгүй байгаа зэргээс шалтгаалан ажилчид дундаа нэр хүндээ алдаж улмаар ажлаасаа гарах бодолтой хүмүүс олон болсон байна. Тиймээс ажилчид нь амьдрал л хойно таг дуугүй ажиллаад цалингаа аваад тэгсхийгээд байх болсон. Тэр хамт олонд багийн хамтын ажиллагаа дутагдаж буй ба түүнийг зохицуулж чадахгүй буй нь тухайн хамт олны удирдлага, менежерүүдийн буруугийнх юм.

Баг хамт олонд тулгардаг түгээмэл асуудлууд
Багийн удирдлага буюу дарга нар баг/хамт олныхоо ихэнх гишүүдийг өөрсдийнхөө үзэмжээр сонгож бүрдүүлдэг байна. Үүний улмаас ажлын зарим хүрээнд давхардал үүсч, зарим хүрээнд дутагдал бий болж багийн зөв харьцаа алдагддаг.
Зарим удирдлагууд, дарга нар нь өөрсдийнхөө хүч, чадвар ба үйл ажиллагааныхаа чиг үүргийг ухамсарлаж ойлгодоггүй байна.
Харьцаа нь алдагдсан багийн гишүүд хувийнх нь авьяас чадварыг ашиглаж чадахгүй байгаад гоморхдог.
Багийнхаа гишүүдийг сайн мэдэхгүй, тэдний хэрэгцээ шаардлагыг ойлгохгүйн улмаас зарим удирдагч, дарга нар ажилчид, багийн гишүүдээ хэрхэн бадраах, идэвхжүүлэхээ мэддэггүй.
Багийн гишүүд, ажилчид нь тухайн баг/хамт олон нь боломжтой, зөв хэлбэрээр ажиллахгүй байгааг мэддэг. Тэд бие биендээ ажил үүрэгтээ талархах биш харин ч асуудалтай байгаагаа олж хардаг.
Танай баг дараахь асуудлуудтай тулгарч байвал баг/хамт олноо шинээр бүрдүүлэх хэрэгтэй:
• Бүтээмж, үр дүн буурах
• Гомдол
• Гишүүд хоорондын үл ойлголцол, маргаан
• Тодорхой бус зорилтууд
• Ажил хэргийн төөрөгдөл, гацаа
• Турших, өөрчлөх, аз сорих байдал
• Үр дүнгүй уулзалтууд
• Идэвхи санаачилгагүй байдал
• Сул дорой харьцаа холбоо
• Итгэл алдарсан байдал
• Ажилчид нь ажлынхаа үнэлгээнд сэтгэл дундуур байх
• Хүмүүс ойлгохгүй эсвэл зөвшөөрөхгүй шийдвэр гаргалт
Эдгээр асуудлуудыг хэрхэн шийдэх хэрэгтэй вэ?
Багийг бүрдүүлэхдээ гишүүд болгоныг хамруулах шаардлагатай. Хамгийн түрүүнд асуудлыг шинжлэн судлах уулзалт хийнэ. Энэхүү уулзалт нь тасалдалгүй, садаа бэрхшээлгүй байхаас гадна удирдагч/дарга та багаа бүрдүүлэх ажилдаа чармайн ажиллаж байгаа харуулах хэрэгтэй. Энэхүү ажил хэргийн үед ямарваа нэгэн асуудал хүндрэлийг засах үйл явц биш бөгөөд ирээдүйн төлөвлөгөөгөө гаргахын тулд сайн болон муу бүхий л асуудлуудыг гаргахад оршдог. Та бүхэн юу нь болж, юу нь болохгүй байгаагаа болон та өөрөө, мөн харилцан хоорондоо, бусад баг хамт олонтой хэрхэн хамтын ажиллах талаараа олох ёстой юм. Хэрвээ нүсэр баг/хамт олонтой бол цөөн тооны ажлын хэсэг болгон хуваах хэлбэрээр ярилцан холбон эцэст нь нэгтгэн дүгнэлтээ хийх хэрэгтэй.
Шинжлэх уулзалтын эхний шат нь санаа цуглуулах явц юм. Хөндлөнгийн асуудал, хүндрэлүүд, санаа бодлоо бүү холилдуулан цацаарай. Бүх асуудлууд тодорч бүгдэд тодорхой болсны дараа багаараа аль нь чухал, холбоотой асуудал болохыг тодорхойлох нь чухал.
Дараа нь төлөвлөх, хуваарилах, нөөц баялаг, журам дүрэм, ажил хэрэг болон баг хамт олноороо хэрэгжүүлэх үйл ажиллагаа зэрэг бүхий л асуудлууудаа төрөлжүүлэх нь зүйтэй.
Бүх мэдээллүүдээ төрөлжүүлснийхээ дагуу асуудлуудаа шийдвэрлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан ажиллах шаардлагатай.

Эцэст нь, төлөвлөсөн үйл ажиллагаагаа үр дүнтэй хэрэгжүүлэх нь хамгийн чухал юм.

мэдээллийг : http://www.depts.ttu.edu/aged/leadership/leadtem.htm

2 comments:

www.gegeen.com said...

mcs yum u mobi-d ajillaad bgaamu hehe

Chandmani said...

хэхэхэ.. үгүй дээ. ажиллаагүй харин ажиглаад л...
Монголд ажилд ороход Багаар ажиллах чадвартай гэсэн шаардлага тавьдаг болсон юм билээ. Үүнийгээ тэр ажилд авч буй хүмүүс нь өөрсдөө ойлгодог юм болов уу?

Шилдэг блогоор шалгарсан Гэгээндээ баяр хүргэе.